Дараах Ази тивд өрнөсөн тулалдаанууд нь дэлхийн түүхийг өөрчилсөн гэхэд хилсдэхгүй ажээ. МЭӨ 331 онд болсон дайнаас эхлэн түүхийг өөр өөр байдлаар эргүүлж эхэлсэн уг дайн тулаануудыг цувралаар танилцуулж байна.
1. Гаугамелагийн тулалдаан МЭӨ 331 он
МЭӨ 331 онд, манай эриний ертөнцийн хүчирхэг хоёр арми Гаугамелад тулалдсан бөгөөд зарим хүмүүс үүнийг Арбелагийн тулалдаан гэдгээр нь сайн мэддэг.
Македоны Александр хаанаар удирдуулсан 40,000 цэрэг одоогийн Балканы хойгоос Ойрхи Дорнод, Азид нэвтэрснээс хойш зүүн рүү чиглэн дайтсаар Энэтхэгийн хойгт очиж аугаа их аян дайнаа дуусгасан юм.
Тэгвэл македончуудын энэхүү байлдан дагууллын хамгийн том тулалдаан бол тэдний хамгийн хүчирхэг дайсан болсон Дарий хаанаар удирдуулсан Персийн олон зуун үндэстнээс бүрдсэн арми байлаа.
50-100,000 цэргээс бүрдсэн Персийн арми Дарий хааны удирдлага дор македончуудтай тулалдсан юм.
Уг тулалдаанд Александр тухайн үеийнхээ хамгийн хүчирхэг гүрний армийг бут ниргэж орхисон бөгөөд Дарий хаан цэргийнхээ талаас илүү хувийг алдсан бол Александр ердөө л бүх цэргийнхээ аравны нэгтэй нь тэнцэх цэргийнхээ амийг алджээ. Ийнхүү Македоны Александр асар баялаг Перс гүрнийг өөрийн болгож нийслэл Вавилон хотод нь баяр ёслолын байдалтай орж ирсэн түүхтэй. Ийнхүү Персийн эзэнт гүрнийг номхотгосноор Александр Ази тивийг байлдан дагуулах үйл хэргийнхээ эхлэл суурийг тавьжээ.
2. Куасияагийн тулалдаан 636 он
Зөнч Мухамедийг аялдан дагагчид болох арабууд МЭ 636 оны 11-р сард Персийн эзэнт гүрнээс салан тусгаарласан Сасанидын эзэнт гүрэнтэй Исламын ертөнцийг хэн эзэгнэх вэ гэдгийг шийдэх тулалдааныг Ал-Куасияах хэмээх газарт хийжээ. Одоогоор бол өнөөгийн Иракийн газар нутаг. Арабын ертөнцийн хүчирхэг Халиф Рашидунаар удирдуулсан 30,000 цэрэг ойролцоогоор 60,000 Персийн цэрэгтэй нүүр тулжээ. Уг тулалдаанд ойролцоогоор Персийн 30,000 цэрэг алагдаж. Харин нөгөө талд халиф Рашидун ердөө л 6000 цэргийнхээ амийг алдсан аж. Ийнхүү Халиф Рашидун нь Персийн асар их хүчийг үгүй хийснээр ирээдүйнхээ дараа дараагийн байлдаанд ялалт байгуулах гавьяаг бүтээж чадсан ажээ. Харин Сасанидын эзэнт гүрэн газар нутаг, эрх мэдлээ алдахгүйг хичээж МЭ 653 он хүртэл тэссэн боловч эцэстээ гуравдугаар Яаздгерд хаан нь өөд болсоноор бүрмөсөн арчигдсан юм. Тухайн үеийн Персийн эзэнт гүрний төв нь өнөөгийн Иран улсад байсан байна.
3. Талас голын тулалдаан 751 он
Сонирхолтой нь Мухамедаас ердөө 120 жилийн дараа Мухамедийн дагалдагчид эзэлж авсан газар нутаг болоод шашнаа Арабын хойгоос зүүн тийшээасар их хэмжээгээр тэлж өнөөгийн Хятад буюу тухайн үеийн Тан улстай дайтаж байжээ. Аббасидын угсааны халифатын халиф Зияд ибн Салихын удирдлага дор арабууд 200 мянган цэрэг Талас голын хөвөөн хуралдуулжээ. Энэ нь өнөөгийн Киргиз, Казакстаны нутаг дэвсгэрийн уулзварт оршдог гэнэ. Арабуудын энэ тэлэлт Тан улстай тулгарсан тул Хятадын Тан улсын Гао Цианжи жанжнаар удирдуулсан мөн л 200 орчим мянган цэрэг Талас голын дэргэд ирж арабуудтай тулалдсан байна. Хятадуудын хувьд түүхэндээ анх удаа бөгөөд сүүлийн удаа хамгийн алс нутгийн улс үндэстний үр садтай тулалдсан нь энэ юм.
Үүнээс хойш хятадууд Арабын хойгийн халиф болон исламын томоохон гүрнүүдтэй нүүрлэн тулалдаж байгаагүй юм. Таласын тулаанд арабууд ялалт байгуулж Тан улсын армийг хүйс тэмтэрсэн гэдэг. Аббасидын угсааныхнаар удирдуулсан Арабын ертөнцийнхөн Хятадыг дийлсэн хэдий ч Хятадыг эзлэхээр зүүн зүгт давшсангүй эргээд нутаг буцсан гэдэг. Энэ хэрэг явдал одоо хүртэл түүхчдийн дунд маргаан дагуулсаар байдаг.
Арабууд яагаад буцсан бэ, хэрэв аян дайнаа үргэлжлүүлсэн бол Хятад өдийд исламын шашинт улс болох байсан уу зэрэг асуултын хариуг түүхчид олохыг хичээдэг юм. Гэсэн хэдий ч энэ үйл явдал нь Хятад хийгээд тухайн үеийн төв Азийн төр улсуудыг ганхахад нь ихээхэн нөлөө үзүүлжээ. Мөн төв Азид Исламын шашин дэлгэрэх маш том үйл явц, нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн гэж үздэг байна. Нөгөөтэйгүүр энэ үйл явдлаас эхлээд Хятадаас цаас хэрхэн боловсруулдаг арга барил нь өрнөдийн ертөнцөд нэвтэрч Европынхон бичиг үсгээ цаасан дээр буулгаж ном гаргах эхлэл суурийг тавьсан гэдэг.
4. Хаттины тулалдаан 1187 он
Аюбидын угсааны арабуудын удирдагч Салах-ад-дин Египетийн султан болмогцоо төрийн чухал албан тушаалуудад хамаатан садан, ойр дотны, итгэлтэй анд нөхдөө томилж армиа голдуу араб иргэдээр бэхжүүлж орчин үеийн усан цэргийн флот байгуулсны дараа Ойрхи Дорнод дахь загалмайтнуудын улсууд руу аян дайнд мордов. 12 жил тасралтгүй үргэлжилсэн аян дайны үр дүнд Сири, Иракийг эзэлж лалын ертөнцийн хүлээн зөвшөөрөгдсөн цэргийн удирдагч болж Ойрхи Дорнод дахь загалмайтны улсуудыг тойруулан өөрийн эзэмшил нутаг бий болгож, тэрс үзэлтнүүдийг хөөхөө тангараглаж тэдэнд ариун дайн зарлав.
1187 онд Салах-ад-дин султан хорин мянган цэрэгтэй Палестины нутагт нэвтрэн оров. Загалмайтны төмөр хуяг дуулгыг нэвтэлдэг алсын зайны нум сумаар зэвсэглэсэн арабын морин цэргүүд нь давшилт хийж, тэнгэрт шунгинах сумаар дайсны байлдааны журмыг эвдэж түүний араас сэлмээр зэвсэглэсэн морин цэрэг дайралтад орж гардан тулаан хийж хамгийн сүүлд нь явган цэрэг байлдаанд орж дайсны цэргийг бут цохиж дуусгана. Саладин Арабын Дорнод нутагт дайн хийх тактикийн зөв аргуудыг сонгож ашиглаж байв. Нум сумаар зэвсэглэсэн морин цэргийг давшилтад оруулж тэд нар нь зориуд үймж сандран ухран зугтаж загалмайтнуудыг усгүй, цөл нутагт араасаа "мөр мөшгүүлэн" дагуулж ирдэг байв.
Салах-ад-дин 1187 оны 7 сарын 4-ний өдөр Хаттиний ойролцоо (Тивериадын нуур) загалмайтнуудын цэрэг рүү гэнэт дайрч Иерусалимийн хаант улсын хориод мянган цэргийн дийлэнхийг хүйс тэмтэрч бусдыг нь олзолсны дотор загалмайтны цэргийн жанжин Гвидо де Лузиниьян, "Үнэнч хэрээс" багийн үлдэгдэл, Иерусалимийн хаан, марк гүн Монферратский байв. Саладин олзлогдсон зарим хүнийг өндөр үнээр буцаан өгч заримыг нь өөрийн талын олзлогдсон цэргээр сольжээ. Загалмайтнууд асар их хохирол амссан энэ тулалдаан "Хаттины хядлага" нэрээр түүхэнд орсон билээ. Энэ ялалтын дараа лалын арми (европчууд тэднийг сарацин гэж нэрлэдэг байв.) Акра, Яффа зэрэг Палестиний хэд хэдэн сайтар бэхжүүлсэн цайзыг эзэлж "зарим цэргээ үлдээж амбан захирагч томилоод цааш явж байлаа.
Хаттины хядлагын дараа зүрх нь мохсон загалмайтнууд муслимын армитай байлдахаас эмээж цайзуудад хоргодон сууж Европын хаадад хандаж цэргийн туслалцаа гуйснаар Загалмайтны гурав дахь аян дайн эхэлсэн байдаг.
Үргэлжлэл бий.
Христ дэлхийд хүмүүсийн төлөө үйлчилж байхдаа "Дайснаа ч хайрла. Зэвсэг агсагч нь зэвсгээр хөнөөгдөнө. Бусдын хийсэн зүйлд гомдол хорсол тээх хэрэггүй" гэх мэтээр маш чухал зүйлийг зааж сургасан. Тэгэхээр өөрсдийгөө христиан гэж хэлээд, "Загалмайтны дайн" гэж хийсэн хүмүүс бол Христийн зааж сургасныг үйл хэргээрээ үгүйсгэсэн, өөрөөр хэлбэл дагалдагч шавь нь биш гэсэн үг. Харин амь нас нь аюултай байдалд орсон ч бусдын амийг хороохгүй гэж бат шийдсэн, түүнийгээ баталдаг хүмүүс жинхэнэ христианууд.
Одоо АНУ-ын ерөнхийлөгч библи дээр гараа тавьж байгаад тангараг өргөдөг. Гэхдээ библи бичигдсэн заавар зөвлөгөө, хууль тушаалын дийлэнхийг зөрчдөг. Бурхны хүслээс зөрж том толгой гаргадаг гэсэн үг. Тэд бол зөвхөн Библийн нэрийг л барьдаг. Христиан гэх олон хүний дэмжлэгийг л авах гэсэн санаа.
Библийн хууль зарчмыг дагаад, бусдын өөдөөс буу шагайхгүй, дайн тулаанд оролцохгүй, аль нэг улс төрийн хүчинд үйлчлэхгүй гэсэн хүн байвал тэр хүн жинхэнэ ёсоор Христийн дагалдагч, христиан юм. Дэлхийн хүн амын тоотой харьцуулахад жинхэнэ христиан дэндүү цөөхөн юм даа.
Загалмайтнууд бол угаасаа увайгүй зантай нөхдүүд байдаг. Хэрээст хэрээст гэж бахирдаг ч өнгө мөнгөний төлөө шашнаасаа уравхад хэзээд бэлэн байдаг. Айн жалутад увайгүй христүүд яаж урвасан билээ. Хүүхдийн мах иддэг гэм зэмгүй эмэгтэйчүүдийг шулам гэж шатаадаг үнэхээр бүтэхгүй шашин бүтэхгүй нөхдүүд Исламаасаа долоон дор амьтад.
1187 onoos hoish manaihnii tuuh bichigdeh biz dee. Chingis haan maani toroogui ue yavaad bna.
Aguu ih Mongoliin ezen gurnii tulaanuud bhguimu? Ene deerh dainuud bol jijghen tulgaraltuud l bn shde, hamgiin gol huchnii tentsvergui bdald, tsergiin uran yaruu arga taktik hereglej yalsan, mun tuhain tulaanii daraah ur dagavariin tuuhend uzuulsen ur nuluu chuhal, edgeeriig bol medeh ch guin bn...
үргэлжлэлд нь орох байлгүй дээ