Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ЗХУ-ын “Спецназ ГРУ”-гийн гадаадад явуулсан ажиллагаануудУншсан7,770

Зөвлөлтийн “Спецназ ГРУ” гэдэг домог болсон байгууллагын талаар сонсож байсан биз ээ. Жанжин штабын дэргэдэх Тагнуулын ерөнхий удирдах газрын тусгай үүрэгт хүчний явуулсан гэх янз бүрийн ажиллагааны талаар үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлс олон яригддаг.

Орчуулсан Б.Бадрал

Зөвлөлтийн “Спецназ ГРУ” гэдэг домог болсон байгууллагын талаар сонсож байсан биз ээ. Жанжин штабын дэргэдэх Тагнуулын ерөнхий удирдах газрын тусгай үүрэгт хүчний явуулсан гэх янз бүрийн ажиллагааны талаар үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлс олон яригддаг. Нэлээд хэдэн сарын өмнө Болгарын бизнесменийг х о р д у у л л а а гэж шуугисан ч мөн л удалгүй намжсан. Түүний дараанаас Сербийн бизнесменийг бас л ГРУ-ийн тагнуул авлигадах гэж байгаад б а р и г д л а а хэмээн шуугив. Үүнээс нэг их удалгүй Чехийн Прага хотын мэр маршал Коневийн хөшөөг нураасны төлөө оросууд хор т э э с э н ГРУ-ийн тагнуулаа онгоцоор явуулсан тухай бас л бөөн шуугиан.

Өрнөдийн голдуу сонин хэвлэл, интернэт эх сурвалжуудад ойр ойрхон гарах эдгээр дуулианыг уншаад үзэхээр “Спецназ ГРУ” тун тааруухан байгууллага аж гэсэн бодол аяндаа төрнө. Дандаа л б а р и г д а ж байдаг. Болгарт, Сербид ингэсэн л гэнэ, Чехийн сонинууд бүр онгоцных нь дугаарыг зарлаад л. Ийм чухал нууц ажиллагааг ч нууц байдалд явуулж чаддаггүй, хамаг нууцаа хаа байсан Чехийн сонины сэтгүүлчид алдаад, тагнуулынхаа суух онгоцны дугаар, халаасанд байгаа хорных нь нэрийг хүртэл мэдэгдчихдэг яасан тагнуулын байгууллага байдаг юм бэ гэмээр. Тагнуулууд сүлжээнд нэвтрээд замдаа таарсан гудамж, талбайн бүх камерыг унтраадаг, бичлэгийг нь сольдог гэдгийг Холливудын кино үздэг жаахан хүүхэд ч мэддэг атал “Хавцал мухар гэдгийг мэддэггүй ... юм байх даа” гэж асуумаар.

Тэгвэл үнэндээ ГРУ гэдэг нь яадаг байгууллага юм бэ? Энэ талаархи үнэнд ойрхон, бодит гэж болохоор баримт тун ховор. Ямар ч байсан нууц их. Бас Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх байгууллага болохоор зэвсэгт хүчинтэй холбоотой зүйлсэд нэн тэргүүнд анхаардаг болохоос өршөөлөөр суллагдсан тагнуул эсвэл Прага хотын мэр мэтийг оролддоггүй бололтой. Явуулсан тусгай ажиллагааг нь олон жилийн дараа, нууцын зэрэглэлээс гарахаар л олон нийтэд танилцуулдаг. Ингээд “ГРУ-ийн спецназ” нэртэй байгууллагын явуулсан гэдэг нь баримттайгаар ил болсон зарим ажиллагааны талаар хүргэе. Магадгүй эдгээр ажиллагааны талаар өмнө нь өөр эх сурвалжаас арай өөр хувилбараар уншиж эсвэл сонсож байсан биз. Тэглээ гээд эдгээр үйл ажиллагааны сонирхол татсан нууцлаг, учир битүүлэг чанар нь огтхон ч алдагдаагүй гэж найдаж байна

Вьетнам

Энэ ажиллагааг 1968 онд явуулжээ. Тооцож байснаас илүү сайн үр дүнтэй болсон тул Зөвлөлтийн удирдлагууд БХЯ-ын Жанжин штабын дэргэд ийм тусгай хүч байх ёстой гэдэгт эргэлзэхээ байсан аж.

1968 оны тавдугаар сард “Спецназ ГРУ”-ийн 10 хүнтэй тусгай бүлэг Вьетнамын хилээс 30 км-ийн зайд Камбожийн нутагт байрлах Америкийн нууц бааз руу дайралт хийв. Энэ баазад Вьетнам руу явах тусгай хүчний тагнуулын бүлэг, алга болсон тусгай хүчнийхэн эсвэл осолдсон нисгэгчдийг хайх эрлийн бүлэг байрладаг байж. Тусгай хүчний шуурхай бүлэглэлүүд байрлах тул баазын нисэх талбай дээр олон нисдэг тэрэг, түүний дотор “Кобра” гэдэг цоо шинэ нисдэг тэрэг дөрвөн ширхгийг байнгын бэлэн байдалд сойдог байжээ. “Кобра” нисдэг тэрэг нь тухайн үедээ цоо шинэ, маш үр дүнтэй бай руу чиглүүлэх систем, залуурт пуужингаар зэвсэглэсэн байсан нь ЗХУ-ын БХЯ-ны Жанжин штабын анхаарлын маш ихээр татаж, улмаар олж ирэх даалгаврыг “Спецназ ГРУ”-д өгсөн байна.

Ингээд 10 хүнтэй тусгай бүлэг тайван амгалан бааз руу гэнэтийн д а й р а л т хийж бөөн бужигнаан үүсгээд талбай дээрх нисдэг тэргүүдийг у с т г а а д  нэг “Кобра”-г агаарт хөөргөн Вьетнам руу нисээд сураг тасарсан байна. Гэнэтийн дайралтад цочирдсон америкчууд 20-иод хүнээ а л д с а н гэх бөгөөд дайрагчид нь нэг ч хохиролгүй тул яг хэн байсныг нь тогтоож чадаагүй. Энэ ажиллагааг Зөвлөлтийн ГРУ-гийн тусгай хүчнийхэн явуулсан гэдгийг олон жилийн дараа Зөвлөлтийн тагнуулын өөр нэг байгууллага болох КГБ-ээс у р в а с а н  хүн ил болгосон аж.

Чехословак

1968 оны наймдугаар сард Чехословак улсад ардчилсан хөдөлгөөн хүчээ авч Зөвлөлтийн нөлөөнөөс гарч магадгүй болсон тул Варшавын гэрээний орнууд энэ улсын удирдлагыг солих “Дунай” нэртэй цэргийн ажиллагаа явуулж төр эргүүлсэн. Энэ ажиллагааг ГРУ-ийн тусгай хүчинд даатгажээ.

Тусгай хүчнийхэн суусан онгоц Прага хотын нисэх буудлын диспетчерүүдээс онгоцонд гэмтэл гарсан тул ослын буулт хийх зөвшөөрөл хүссэнээр энэ ажиллагаа эхэлж. Зөвшөөрөл авч газардсан даруйд тусгай бүлэг нь нисэх буудлын удирдлага, диспетчерийн цамхгийг асар богино хугацаанд эзлэн авсан байна. Хожим Жанжин штабаас нууцын зэрэглэлээс хассан баримтуудад нисэх буудлыг хяналтдаа авахад 9 минут зарцуулсан гэж тэмдэглэсэн байдаг. Ингээд нисэх буудлыг эзэлмэгц нь Зөвлөлтийн десантын дивизийнхэн тэнд нь газардаж нэг мөр хяналтдаа аваад Чехийн удирдлага улсаасаа онгоцоор зугтах, гаднаас онгоцоор тусламж дэмжлэг авах боломжгүй болгосон байна. Үүнтэй зэрэгцээд Прага хотод урьдчилан ирээд бэлтгэлээ хангасан тусгай хүчнийхэн хотын цахилгаан холбоо, том сонины газрууд, зурагт ба радио төвүүд, Засгийн газрын байр зэрэг чухал объектуудыг чимээгүйхэн эзэлсэн байна. Үүний дараа нисэх буудлуудад десантын ангиуд ахар богино хугацаанд бууж чухал объектуудыг эзэлж, Чехословак гэдэг улс хэдхэн цагийн дотор эзлэгдэх нь тэр. Ингээд зогсохгүй тусгай хүчнийхэн Чехословак улсын Засгийн газрын гишүүдийг баривчлан Зөвлөлт рүү авч гарчээ.

Ангол

Дэлхийн хоёрдугаар дайны дараахан өрнөсөн эрх чөлөөний хөдөлгөөний дараа шинээр тусгаар болсон Африкийн улс орнуудыг нөлөөндөө оруулахын төлөөх далд тэмцэл тасралтгүй явагдаж, түүний гайгаар энэ тивд иргэний дайн олон жилийн турш тасраагүй, заримд нь одоо ч үргэлжилсээр. Жишээлбэл, иргэний дайн дэгдсэн Ангол улсын Засгийн газрыг Зөвлөлт дэмжиж, босогчдыг хэн дэмжиж байсан нь тодорхой тул нурших нь илүүц биш. Энэ үед Ангол дахь Зөвлөлтийн цэргийн атташе босогчид өрнөдийн шинэ зэвсэг, техник ашиглаж байгаа эсэхийг нарийн хянаж, илэрсэн даруйд олзлон авч нутаг руугаа явуулах даалгавар өгсөн байж.

1976 онд Луанда хотоос 200 км-ийн зайтай байрлах Донду нэртэй газар болсон тулааны явцад Зөвлөлтийн цэргийн мэргэжилтнүүд, бүр тодруулбал тусгай хүчний ажилтнуудын удирдлага дор байлдаж байсан Анголын Засгийн газрын цэргүүд Хятадын Т-59 гэдэг танкийг бүтнээр нь олзлон авсан байна. Тэр үед Зөвлөлт Хятадын харилцаа тун тааруу, аягүйтвэл д а й т а ж ч магадгүй байсан тул болзошгүй дайсны чухал техникийг бүрэн бүтнээр нь олзлон авна гэдэг чухал байх нь ойлгомжтой. Танкийг ГРУ-ийн тусгай хүчнийхэн маш нууц байдалд Зөвлөлт рүү аваачсан байна.

Ливан

1985 оны есдүгээр сарын 30-нд Бейрут хотноо байдаг Зөвлөлтийн ЭСЯ-ны дөрвөн ажилтныг зэвсэгт этгээдүүд консулын газар руу дайралт хийж олзлоод, үл мэдэгдэх газар руу авч оджээ. Зөвлөлтийн дипломатуудыг “Хезболла” хөдөлгөөний хамгийн нууцлаг бөгөөд хүчирхэг салбар болох “Муната`мат аль жихад аль-слами” барьцаалсан болохыг Зөвлөлтийн өөр нэг нууц алба КГБ олж мэдсэн байна. Шашны хэнээтнүүд Зөвлөлтөөс бүс нутгийн геополитикийг үндсээр нь өөрчлөх шийдвэр гаргахыг шаардаж эхэлж. Тодруулбал, Сирийн Засгийн газар Ливан дахь шашны хэнээтнүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгааг болиулах, Ливан дахь Зөвлөлтийн ЭСЯ-ны газрыг татах буулгахыг шаардсан. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барьцааны дипломатуудыг у с т г а н а гэжээ. Хоосон сүрдүүлээгүй гэдгээ харуулахын тулд олзлох явцад ш а р х а д с а н нэг дипломатчийг х о р о о ж.

Хар яриагаар бол Зөвлөлтийг шууд “төмсөгдсөн” хэрэг. Гэвч Зөвлөлтийнхөн титан "төмсөгтэй", түүнийг өшиглөвөл хөлөө төдийгүй толгойгоо а л д д а г гэдгийг тэд сайн мэдээгүй байж. Зөвлөлтийнхөн тэрхүү урт нэртэй бүлэглэлийн удирдагч Имад Мугниягийн ойрын хүрээллийг элсүүлж, нөлөөлөх, дипломатчдыг ц а  а з а л б а л Мугнияг у с т г а х тусгай ажиллагаа боловсруулсан байна. Энэ ажиллагааг явуулах үүргийг ГРУ-ийн тусгайд даалгажээ.

Байгуулагдаад удаагүй байсан ГРУ-ийн “Вымпел” баг даалгаврыг биелүүлж эхэлжээ. Ингээд удалгүй Имад Мугниягийн хамтран зүтгэгчид, төрөл садны хүмүүс нэг нэгээрээ алга болж эхлэв. “Муната`мат аль жихад аль-слами” нь маш нууцлаг гэдэг нь зүгээр ч нэг үг биш. Тэд Израйлийн “Моссад”, АНУ-ын “ТТГ” гэх мэт хүчирхэг тусгай албадын хараанаас байнга бултаж байдаг, тийм ч учраас их нөлөөтэй байж. Дээр нь, Мугнияг Зөвлөлтийн дипломатчдыг хулгайлахад тусалсан, дараа нь нууц мэдээгээр хангаж байсан Ливаны янз бүрийн нууц албадын дарга нар ээлж дараалан сураггүй алга болж эхэлжээ. Удалгүй, маш нууц газар, нууц нэрээр байрлаж байсан Мугния захиа хүлээн авахад, түүнд нь Зөвлөлтийн барьцааны хүмүүсийг нэн даруй суллахгүй бол сураггүй алга болох дараагийн хүн нь өөрөө болно гэж анхааруулсан байж. Ингээд гарах газаргүй болсон гэдгээ ойлгосон Мугния барьцааны хүмүүсийг захидал авсны маргааш өдөр нь суллан явуулсан байдаг.

P.S

Энд нэг зүйлийг нэмэх хэрэгтэй байх. Зөвлөлт эсвэл Оросын тусгай хүчнийхэн энэ мэтээр маш олон амжилттай ажиллагаа явуулсан байдаг. Гагцхүү тэдгээрийн талаархи мэдээ олон жилийн дараа л ил болдог. Ил болохдоо өөх үү булчирхай юу гэдэг нь мэдэгдэхгүй болтол хачир, чимэг зүүсэн байдаг. Харин тэд ингэж сайн ажиллана гэдэг нь адил чиг үүрэг бүхий АНУ эсвэл Их Британи гэх мэт Өрнөдийн орнуудын тусгай хүчнийхэн муу ажилладаг гэсэн үг огтхон ч биш юм. Тэд маш сайн ажилладаг нь гарцаагүй. Зөвлөлт унасны дараа зэрэгцэх хүчгүй болсон тул бүр ч гялалзсан амжилт үзүүлж байгаа нь гарцаагүй.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]