Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу гүрэн аль гүрэн байсан бэ? хэмээх асуултад түүх сонирхогч, Quora master Балажи Висванатан ийн хариулсныг Business Insider онцолжээ.
Монголын эзэнт гүрэн. Тэд тэднээс өмнө хэн ч хийгээгүй, мөн тэднээс хойш ч хэн ч хийгээгүйг хийж чадсан. Хэдхэн аравны дотор газрын хаанаас ч юм бэ гарч ирээд ялагдашгүй супер гүрэн болон тодорсон. Танд би тэднийг бас өөр ямар ч супер гүрнээс илүүтэйгээр дэлхийг өөрчилсөн мундаг инженерүүд, сайн суралцагчид байсан гэвэл итгэх үү та?
Би олон хүнийг Монголчуудын тухай буруу үзэл бодолтой явахтай таарч байсан. Бид Монголчуудыг нум сум барьсан морин дэл дээрх эрчүүдээр төсөөлдөг. Танд Их Британийн эзэнт гүрний тухай 2700 жилийн дараа улаан хүрэмтэй, Британийн төрийн далбаа, винтов буутай хүнээр тайлбарлавал танд ямар санагдах вэ? Эвсэл Арабын эмиратыг илд барьж, морь унаад Аллахаа үглэж яваагаар тайлбарлавал ямар вэ? Эсвэл АНУ-г Адам Сандлерийн кино үзэнгээ цөмийн зэвсэг хаясан гэвэл ямар вэ?
Эдгээр их хүчнүүдэд ганц эр хүний тухай ийм дүрслэлээс хавьгүй их нууц бий. Монголчуудын хувьд ч адилхан. Та сонирхож байвал цааш уншаарай.
Монгол армийн чадвар
Хитлер, Напелеоноос ялгаатай нь тэдэнд Орос руу дайрахад асуудал байсангүй. Хүмүүс Орос руу хэзээ ч өвөл битгий дайр гэдэг. Эсрэгээрээ Монголчууд өвөл дайрах дуртай байв, учир нь тэдний морь хөлдүү гол дээгүүр давхина, гүүрний хэрэггүй. Афганууд Америк, Орос, Англичуудыг сөрж чадсан ч Монголчууд ирэхэд юу дайрч ирснийг баримжаалж ч чадаагүй билээ. Хятад тэр хүртэл ямар ч улсын захиргаанд орж байсангүй. Арабын эзэнт гүрэн хөгжин цэцэглэсэн Багдад хоттой, хүчирхэг улс байлаа, Монголчуудыг иртэл. Энэтхэг сайн удирдагчийн ачаар арай хийн мултарсан, гэхдээ хожим нэг хэсэг нь эзлэгдсэн.
Загалмайтан Кельтүүд ч, зүүн өмнөд Азийн зарим овог омгийхонд ч Монголчуудад барих хариу байгаагүй. Чи супер хөгжсөн иргэншил байсан уу, үгүй юу, тэр хамаагүй байсан билээ, бүгд Монголчуудад ялагдсан. Монголчууд Сибирийн тэсгим хүйтэн талаар ч давхисан, Арабын аюумшигт халуун цөлийг ч гаталсан. Тэд их тал нутгийн өвсөн дундуур давхихаас ч, Бирмийн шигүү халуун бүсийн ойгоор давшихаас ч сийгээгүй. Тэд Хятадын тутарган талбайгаар ч, Хималайн нурууны хянга цараар ч урагшилсан. Тэд мориндоо үтэр түргэн морддог шигээ тэнгисийн дайнд ч гарсан. Газарзүй ер нь тэдэнд огт хамаагүй юм шиг л байсан юм. Хэрэв нөгөө тал жадаар хааж дөрвөлжилвөл Монголчууд нум сумаар задалж, хэрвээ талаар нэг тарвал гилбэрээр хөөж гүйцдэг байсан. Тэд дайсны харваач, морьт цэрэг, илдтэй цэрэг эрс, бүгдийг нь ялдаг байв. Товчхондоо Монголчуудын эсрэг тулаанд барьж болох зэвсэг ч, технологи ч нэг ширхэг ч байгаагүй билээ. Монголын эзэнт гүрэн эрт эдүгээд хүнтөрөлхтөний харсан хамгийн супер хүч байсан
Харгис хүч төдийгүй аварга гүрэн
Монголчуудын тухай ярихад ихэнх нь үеэ өнгөрөөсөн, арьсны үзэлтэй, зэрлэг бүдүүлэг, алуурчин, азтай зэрлэгүүд гэх нь бий. Харин сүүлийн үеэс түүхчид тэдний хийж бүтээсэн гайхамшигтай зүйлсээс нээж, өгөх ёстой үнэлгээг нь өгдөг болоод байна. Бүгдээрээ хүлээн зөвшөөрье, түүхэнд тодорсон супер гүрэн бүр Монголчуудтай адил цус урсгаж ирснийг.
Үнэн хэрэгтээ Монголчууд маш нээлттэй, инновацлаг мэргэжлийн баг бүтээсэн юм. Өрсөлдөгчид нь үлбэгэр, зөрүүд байхад тэд бол боломжит бүх технологийг ашигладаг инженерүүд байлаа. Тэд нээлттэй, төрөл бүрийн засаглалыг туршиж, боломжтой бүх газраас суралцаж байв.
Өнөөдрийн дэлхийн технологийн хөгжлийн (бууны дарь, цаас, хэвлэх) олон дэвшил тэдний байлдан дагуулалтын шууд үр дагавар юм. Нэг үгээр Монголчууд өнөөдрийн дэлхийн хэв маягийг хэлбэршүүлж өгсөн. Тэдний нөлөөн дор Христ, Мусалмен, Күнз, Буддын сургаалтнууд тэгш эрхтэй, идеологийн дайнгүй зэрэгцэн оршиж байсан. Энэ утгаараа Европын ямар ч колонийн гүрнээс хавьгүй дэвшилттэй.
Тэд маш шинэлэг, өрсөлдөгчийнхөө гол сул тал дээр тоглодог байв. Монголчууд Европ, Дундад Азийн их бууг Хятадыг дайлахаар авчирч, Дундад Азитай байлдахдаа Хятадын нум сум, бууны дарийг авч очдог байлаа. Хэрвээ их буунд хийх том чулуу олохгүй бол том моддыг тайрч норгоод чулууны оронд хэрэглэдэг байв.
Монголчуудын тухай бусад баримт
Чингис хаан одоо ч заримд нь хэрэглэгддэг бичгийн системийг Монголд авчирсан. Монголын эзэнт гүрэн татварын албатуудыг гүрэн даяар илгээж, Зүүн Азид цаас хэвлэл тархахад их нөлөө үзүүлсэн. Тэд мөн Солонгост боловсортой анги төрөн гарахад нөлөөлсөн. Евроазийн их газраар дараагийн таван зуунд хэн ч гүйцэж хийж чадаагүй олон улсын шуудангийн сүлжээ байгуулсан.
Тэд Европчууд өөрсдийнхийгөө хийхээс хэдэн зууны өмнө банкнот, цаасан дэвсгэртийг гарган хэрэглэж байсан. Монголчуудын удирдлаганд тухайн үед нээгдсэн дэлхий бараг бүхэлдээ холбогдсон чөлөөт худалдааны бүс ажиллаж байсан. Худалдаачид дээрэм тонуулаас айлгүй зорчиж байснаар худалдаа хөгжин цэцэглэсэн. Эдийн засаг ч мөн. Марко Поло болон бусад европчууд Азиар аялаж жуулчилсан нь энэ үеэр юм.
Шашны хувьд тэд бүх шашныг хүлцэх, хүндлэх асар том бүс нутаг байгуулсан.
Хятадын шинжлэх ухаан, одон орон, анагаах, инженерчлэл, математикийн үнэ цэнэ Монголын зарим хаадын үед хөгжин цэцэглэж, том эрдэмтэд төрөн гарсан. Тэд мөн маш сайн нарийвчлалтай цаглабар бүтээсэн.
Юан гүрний үед урлаг, театр хөгжин цэцэглэсэн. Шил болон хөгжмийн зэмсэг урлахад Европын олон дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн. Бусад бүх их гүрний адил, Монголын эзэнт гүрэн маш их цус урсгасан. Гэхдээ тэдний шинжлэх ухаан, урлаг, худалдаан дахь идей санааны их тэсрэлтээр хүний оршихуйд үлдээсэн өв бусад ямар ч супер хүчнүүдтэй харьцуулахааргүй их нөлөө хүний түүхэнд үлдээж, өнөөгийн дэлхийг загварчилж өгсөн юм.
Бидний өвөг дээдэс хятдаас нум сум авч байгаагүй. их буу өөрсдөө цутгаж байсан. дарийг захын хүн хийж чаддаг байсан.
Хаа ч байгаагүй тасархай хүч, ухаан бидний өвөг дээдэсд байсан юм! Бид өвөг дээдсээсээ суралцах хэрэгтэй!
Монголын эзэнт гүрний хамгын том гавъяаг ямар ч нэмэр хачиргүй хэлжээ. Мөн асар их цус урсгасныг ч илэн далангүй өгүүлсэн байна. Бид бодит судалгааны үндсэн дээр түүхээ дахин бичих ч шаардлага өнөөдөр урган гарч ирж байна.
Баярлалаа
Өвөрмөц өнцгөөс харжээ. Их Монголын талаархи өмнөх үеийн ихэнх материал гадаадынх учраас "ялагдагчдын" нүдээр бичигдсэн. Одоогийн ихэнх нь манайх учраас "онгирогчдын" нүдээр бичигдсэн. Үнэлж дүгнээгүй, хүүрэн хөөрсөн байдаг даа.
Хүмүүсийн хоосон дүгнэлт, цэцэрхэлтийн хажууд Чингэс хааны хийсэн зүйл бодит юмдаа. Тэр хийх ёстойг хийсэн.
Үнэн үг өгүүлдэг сайн хүү байна
Чингис хааны Монголчуудыг очихоос өмнө Европууд Арабын гутлын улны доор байсан байх, мөн тэд сүм хийдийнхээ боолчууд байсан бөгөөд эмэгтэйчүүд нь гэрийн тэжээвэр амьтнаас дээрдэхгүй эрх чөлөөгүй байсан, Монголчууд тэдний дарлалыг устгаж, эмэгтэй хүн бол эрэгтэй хүнтэй адил эрхтэйг мэдүүлж, соёл, технологийг гайхуулж, тэдний нүдийг нээсний буянаар тэд ингэж амьдарч болохгүй юм бна гэж ухамсар үүсч, 200-300 жилийн дараагаар Европын сэргэн мандалтын үе эхэлсэн түүхтэй учир Монголчуудыг тэд муулах биш, гавьяатанд хүндлэх УЧИРТАЙ ЮМ.
zuw oilgolttoi hvn bna ta.
yag unen
Ёвропын сэргэн мандлын түүх Чингис хаантай огтхон ч хамаагүй. Хэтрүүлж ярихаа болио. Тэнд шал өөр нөлөө орсон. Чингис хаан ч гэсэн Тэнгэрийн нөлөөгөөр агуу амжилт олсон ба үүнийгээ нуугаагүй харин ч ил тод бахархан тунхагласан.
Mongoliin exent gurnii nuluu orson bailgui yaahiin chingisiin nuluu shuud bish ch orson bj taaraa
tiimee
Тм л байсан нь унэн юм чинь энэ цаг уед ингэж гаргаж хэлж бга нь сайн бна. Онгорснийг онгичвол монгол л гарна. Энэ бол туухийн унэн!!!
Сайхан түүх байна
Яагаад өдий олон зуун жил оршин тогтносон байж. Яагаад бид нар цөөхөн байгаад байдгийн бэ?
Дэлхийн хүн амыг хангалттай тэжээх даац нь 300 сая л гэжуга.үүнээс илүү гарах шаардлагагүй.дэлхийн тэр шаардлаганд нийцэж амьдарсан байна монголчууд.
Яг одоогийнх шигээ яс булаалдсан ноход шиг байсан учраас цөөхөн байгаа юм
Suuld batmunh haanii uyed ar uvur geed huvaagdah uil yavts ehelsen 2 huuhed n huvaaj zahirsnaas bolj
Manj Hyatad, Orosiin il dald yanz buriin bodlogoor oiroltsoogoor 600.000 boltloo tsuursun. Odoo harin chamlahaar changa atga gegcheer 3 say-d hureed baina. Delhiigeer tarsan Mongol ugsaatnuudnuudiig oruulaad 15 say orchim gesen tootsoo baina lee.
1990 oniig hvrtel HVN AMIIN usultiin hurdaa odoog hvrtel hadgalj chadsan bol dor hayaj 7 say, tsaashlaad 15 sayuulaa boloh bailaa. odoogoor MGL ooroo yaridag MGLchuud 11 say orchim, MGL tsustnuudaa yariwal 18 say orchim, harin ewrei lalaruud shig urd 3, 4 dehi ve ni ewrei bsan bol gedeg shig MGLchuud bid bas tegej tootswol MGLchuud delhiid 100 sayaas ilvv garna. Harin, Herew zee Baga Haadiin ve buyu Batmunh Dayan Haanaas hoish ew tvnjintei yawj unuudurtei zolgoson bol MGLiin hvn 200 say hvrne shvv!!! gazar nutag umnu zvgt tsagan herem, urnu zvgt balhash nuuriin baruun ergees hamaagvi tsaashlana, umardad bol hoid musun dalaig hvrtel tootsoj boloh bolow ch baingiin uguul ezemshilj nutag baigal nuur bvhleerei orood dorno zvgt Yapon tinges hvreh bailaa.!!!
Хоорондоо тэрсэлдэж хэрэлдээд яахав элэг буруутны доог болно ш дээ Тэнгэр заяат хөх монголчууд минь удахгүй удахгүй хөх мөнх тэнгэр өвөг дээдсийн ивээлээр эргэх цагийн давтамжаар хөрст дэлхийг эзэгнэж явсан тэр түүх дахин давтагдах болноооо хурай хурай
Монголчууд зарлаагүй дайн хийж байсан удаагүй билээ дайтахын өмнө заавал элч илгээж анхааруулж бууж өгөхийг санал болгож байсан. Үгүй аваас өршөөлгүй байлаа. Бууж өгсөн хот улсууд цэцэглэн хөгжиж хүн ам нь амар тайван амьдарч байсан. Олон ч жишээ байна. Оросын Новгород твер зэрэг хотуудаас авахуулаад бууж өгснөөр нэгч хохирол амсаагүйгээр барахгүй бүр илүү хөгжиж цэцэглэж байсан хот олон. Ихэвчлэн улс орнууд Монголчуудыг цөөн цэрэгтэй гэж басамжлан доромжилж байсан. Амнаасаа болж өөрсддөө үхлийн ял оноож байсан. Дааганаас унаж үхдэггүй Даравгараас болж үхдэг гэж мөн үнэн үг шүү.
ZUW
Сайхан дvгнэлт егчээ. Манайх хичнээн их чадварлаг хvчтэй эзэнт гvрэн ч гэлээ бусдад эхлээд заавал эвийн аргыг санал болгож байсныг бичээгvй дурьдаагvй байдаг юм байна. Тэрнээс сэм гэтэж очлоо ч дайтахаасаа емне бид ирчихсэн байна. Цус асгаруулан байлдахгvй байх санал хvргvvлэхэд бvгд бидний евег дээдсийг маань басамжлан доромжилж vл тоож байснаас болоод дайтдаг байсныг дурдаагvй байдаг юм байна. Их эзэн Чингис хаан маань энхтайвныг эрхэмлэж байсан агуу их vзэл бодлыг нь гадны тvvхчид судлаачид олж харж чаддаггvй юмуу эсвэл зориудаар орхигдуулдаг ч юмуу гэж бодогдож байна.
Тийм шүү. Алтан аргамжаа тастуулаад яаж зүгээр суух вэ. Хөх тэнгэр мэднэ биз гээд л дайнд мордож байсан Монголын эзэнт гүрний депломат харилцаа өндөр түвшинд байсаныг өгүүлэх юун билээ.
Тийм шүү өвөг дээдсийн минь байлдан дагууллын маш том соёл ч гэх юмуу хэзээ ч шалтгаангүйгээр дайн хийдэггүй байсан заавал нэг шалтгаантайгаар дайн тулаан хийдэг байсан мөн эхлээд бууж өгөх санал тавьдаг байсан хэдийгээр дайн гэдэг олон хүний амь тухайн үндэстний өв соёл зэрэгт хохирол учруулдаг ч энэ бүх хүчирхийллийг үйлдэхгүйгээр тухайн улс үндэстэнийг эрхшээж болдог гэдгийг харуулсан
saihan niitlel bna
Эвтэй бол хүчтэй. Тэр үед эзэн богд Чингис хаан монголчуудыг эвтэй байлгаж зангидсан гар шиг удирдаж байсан. Тэр үнэхээр агуу гайхамшигтай удирдагч байсан. Одоо бид дотроо хэмлэлдхээ больж эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Эвтэй байвал Ард түмэнд агуу их хүч бий.
Эв эе бишээ том толгойтой хаад ноёдыг сүр хүчээрээ цус асгаруулан байж бөхийлгөн захирч байсан юмаа. Ялангуяа Монголчууд хэзээ ч бие биенийхээ доор орохгүй гэж хоорондоо хэмхэлдэж байдаг хүмүүсийг Модун, Атилла, Чингис хаадууд нэгтгэн захирч байх үед л дэлхийг донсолгож байсан болхоос сайн дураараа эвлэлдэн нэгдэж байсан түүх хэзээ ч байгаагүйг санах хэрэгтэй!!!
Зөв шүү. Шинэ үе шинэ ойлголт ирж байна. Хараал, гутранги үзлээр энэ сайхан соёолжийг бүү тасдаарай.
нэгэнтээ эзэн богд Чингис хаан: бидний ур сад шавар байшиндаа шахцалдан суух тэр одор ирвээс тэд Монголчууд биш болно гэсэн ...Чотгорийн хондийд шавааралдан суух хэдэн хун дурстэнууд бол Монголчууд биш болжээ
Хэдэн хулгайч дээрэмчдээ дийлэхээ больсон бид агуу туухээ ярихаас цаашгуй гуйлгачин ,аймхай бэртэгчингууд болсон шуу дээ
Тэр үеийн европ азийн аль ч улс дэвшилтэт технологи, цэргийн урлагийн хувьд Монголчуудаас хол хоцорсон байсан учраас ялагдсан гэдгийгээ одоо хүртэл зөвшөөрч чадахгүй байгаа бөгөөд өөрсдийгөө зэрлэгүүдэд бид яагаад ялагдав гэж гайхдаг юм
tegej gaihdag bol odoo ch gesen hugjij deeshleegvi uridiih shig l baigaa ni medegdej baina shvv dee. vnheer ervvl uhaanaar bodwol zerlegvvd hezee ch tom soyol tvvh bitgii hel orshin togtnoh ch vgvi. baigalias aa uhaalg, erdemd tugs, nvvdliin soyoliin dawuu tal olon taliin awyas chadwariig ni hugjvvlsen, muhar svseggvi, daichin eremgii, shilegdmel turmul hvn vndesten baijiij gemeen Delhiig dailj vnen shudraga, diplomat yosiig togtoono shvv dee. eniig hvleen zuwshuuruh ni hetsvv l dee medeej. uursduu baij chadaagvi bolood ichij gutardag ni ilt l medregddeg shd ee!!!
Тэр үе өнгөрч дээ. Одоо бол Монголын Эзэнт гүрний язгуур төв нутагт нэгэн шинэ улс мэндэлжээ. Та бүхэн мэдээж мэдэж байгаа. Энэ бол Оркуудын эзэнт улс юм.
Орк гэдэг үгнийхээ учрыг мэддэгсэн бол чи энд хэрэглэхгүй байсан юм
Яг онож хэллээ. Цус ойртсоноос дандаа л нэг дэбил хүмүүсээр дүүрсэн, хоорондоо ярьж хэлэлцэж ойлголцдог биш харин хэрэлдэж уралцаж хэмлэлцдэг. Шинжлэх ухаан үзэж уншдаг биш амбасын үеийн алуурчин өвгийнхөө тухай үлгэр домог шиг түүх л уншдаг, мухар сүсэгт итгэдэг оркууд.
chinii heleed bgaa shinjleh uhaan, anhnii tsaasan mungu, gadaad passport , ih surguuli bugd mongoloos ehleltei. chi ooroo opk
Та харь цустай байж болно. Өвөг дээдсийн маань Дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бүү зүх. Түүх түүхээрээ үлдэнэ. Бид биш гадныхан ингэж бичиж байна шүү дээ Орк гуай
Cham metiin surug bodoltoi humuus bhad yaj ch hugjihuv dee
MONGOL BOL NOIRSOJ BUI GALT MASH TOM UUL YUM .
Үргэлж дайсагнаж байдаг, үгэнд орж гэрээ хэлцэлээ барьдаггүй, өөдгүй муу тангадуудыг хүйс тэмтэрснээс хойш ид шид нь бүрдсэн тангад бөө-лам нарын хараалд идэгдсээр Монгол улс, монгол хүн уруудах замаа засч, одоо бүр хараалдаа өөрсөдөө уусч яваагаа өөрсдөө даанч мэдэхгүй нь туйлын харамсалтай
Хятад Төвдүүд ялагдаад Монголчууд хараагдсан гэх ухааны юм ярьдаг юм. Тэгээд Төвд гэдэг улс одоо хаана байгаа юм. Орос Европынхан ялагдсан шалтгаанаа хамгаалах гэж элдвийн үлгэр зохиодог л юм. Жижиг үндэстэн Монголчууд Лев Гумелевийн хэлсэнчлэн гариг эрхсийн эрчмийг олсон учраас Дэлхийг засан чиглүүлэх аянд мордсон юм. Түүнийгээ өөрсдөө мэдэж байсан учраас хааных нь тамган дээр Мөнх тэнгэрийн хүчин дор ... гэж бичсэн байсийм. Дэндсэн том үйлэндээ жижиг үндэстэн өөрөө тамирдаж саарсан болохоос бусдад дарагдаж унаагүй юм. Дэлхийн хөгжлийг чиглүүлж өгсөн нь үнэн. Жижигхэн Монгол хийдгээ хийсээн. Өс санаж газрын хөрснөөс арчихыг хүссэн өчнөөн улсын дунд амь тавьчихалгүй явсаар ирсэн. Одоо ч явсаар байна. Цаашид ч явнаа. Уснаас цус өтгөн гэдэг. Цус нэгт зарим Монголчууд харийнхнаас дутуугүй өвгөдөө зүхэх юм. Өвгөдийн минь сүнс тэднийг өршөөг
Монголчууд хамгийн эхэлж Тангад улсруу дайрсан Чингис хаан зохион байгуулж шинэчлэсэн армиа нэг ёсондоо Тангадруу дайрч туршсан хэрэглдээ. Тэгээд Тангадуудыг торох юмгүй дийлсэн. Анх Тангадруу дайрахад тэд биднийг эзэл гээд зүгээр сууна гэж үгүй. Хэлээд байгаа хатуу ном судар нь байдаг бол бүгдийн уншаа биз. Тэгээд нөлөөлсөн зүйл тэр үед болон түүнээс хойш ч гарсангүй. Тангадад тийм хүчтэй хараалчид олноор байдаг байлаа ч Монголд ч мөн хүчирхэг Онгод сахиус бөө нар олон байсан нь гарцаагүй байх. Гагцхүү Манжийн дарлалын үед шарын шашин маш их дэлгэрсэн түүний хор уршиг нь маш их байсан гэдэг одоог хүртэл нөлөөлсөөр байгаа.
Энэ бодитой үнэн. Эртний хатуу тангад номыг одоо ойлгодог төвд ч монгол ч лам байдгүй, тэр үеийн тангад сударч олдохоо больсон, тэгээд ч хараал өгүүлбэрээр бус үг, хэмнэлээр орсон байдаг. Юм сайтар судал, Онгод тэнгэрээс асуу
shariin shashin hyatad manjiin bodlogiig odoo ch dagsaar muhar susegt avtsan mulguu humuus bh yumaa
мухар сүсэгээр бидний бүү төсөөл
Tuiliin zuv
unen shuu,ovgodooroo baharrhaj bn
harin 1000 jiliin dara odoogiin bidni tuuhiig yag esregeer n heze ch negden nyagtarch chaddaggui, tamiin togooni ulgeriin songodog jishee bolgon yarij bichne de, chaavaas
100 жилийн дараа л бичиж эхлэнэ дээ.
mongolchuud bid untaj bna gehdee zarim negen serj bna sersenn untaj bgaga sereej bn a bid bugd serwel ene delhii yuch bish
2000 onoos bichigdeed ehelchihsen shuu dee..17 jil delhiin shivshig bolj baina..
Их эзэн Чингисээс хойшхи их аадын үе бол ураг садан дотроо хядалцсан түүх юм. Тэгсээр бага хаад болж мөн л алалцсаар хаан ч үгүй болж манжийн эрхшээлд нэг нэгээр орж тайван үе эхэлсэн. Үүний зэрэгцээгээр дэлхийн хөгжлөөс хол хаягдсан түүх. Монгол хүний өөрөөсөө бусдыг хүлээн зөвшөөрдөггүй зан хаад дээр ч гарсан. Үр дүн нь энэ дээ
Энх тайван үе гэнээ энх тайван гэснүү дэлхийд энх тайван тогтнож байна гэжүү. Зүүднээсээ сэрдээ хүү/охин минь энх тайван гэдэг чинь зөвхөн оршуулгын газарт л байдаг юм.
Зөвөө зөв. Бид одоогийн өндөрлөгөөё алдаагаа сайн суралцаж, ойлгох хэрэгтэй. Одоо тайван цагт амьдарч буй Монгол залуусын үндсэн үүрэг бол технологийг эзэмших, олон хүүхэдтэй байх явдал юм.
Tiimee gaihaltai tuuh bidnii aguu uvug uneheer gaihaltai odoogiin zaluuchuud tuuhee medej tuuheesee suraltsah hergtei bid olon zuunii tursh tusgaarlagdaj hotsrogdson bn
монголчууд бүгдийг эзлэн байлдаад дараа нь хоорондоо байлдсаар байгаад баларсан ийм л харамсмаар түүхийг бас бүтээлцсэн.
bid 1990 onoos ehelj eh oroniihoo buh sain saihan buheniig ardachlal neriin dor turd garsan hulgaich deeremchid gadniihantai huivaldaj zarj urej bayjaad ard irgedee yduurliin tuild huregsen ene ih nugeliig zasaj zalruulhaas naash Mongol uls sehehgui uuniig oilgoh hun baina uu dotoroo bodood uur hoorondoo demii yriltsaad hereggui harin yaah estoig UHAAR SER
Хулгайч дээрэмчид төр барьсан нь үнэн. Бид тэднийг сонгож гаргасан нь бас үнэн. Тэгэхээр хулгайчдаа төрд гаргах биш шоронд хашиж авмаар байна.
Tuuhee sudlatsagaaya
монголчууд бол бүгд хаад юм тийм ч учраас тасархай нэг толгойлогч гарж ирж нэгтгэхгүй бол мянган толгойтой нэг сүүтэй могой мэт хоорондоо хэмлэлдсээр бусдийн идэш болсоор иржээ