Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүний биеийн тайлагдаагүй нууцууд улам л нэмэгдсээрУншсан13,666

Хүний бие махбодь эрдэмтдийн хувьд маш удаан хугацаагаар учир битүүлэг хэвээр байсан юм.

 

Хүний бие махбодь эрдэмтдийн хувьд маш удаан хугацаагаар учир битүүлэг хэвээр байсан юм. Тухайлбал, цусны эргэлтийн гол эрхтэн бол зүрх гэдэг нь XVII зуунд л тодорхой болсон байна. Цус элгэнд байнга бүрдэн, дараа нь венийн судсанд очиж, энэ судас нь бусад эрхтэнд хүрээд төгсдөг гэж үүнээс өмнө үзэж байжээ.

Бүр өнгөрсөн зууны жараад онд дархлааны системийн эс болох лимфоцитын үүргийн тухай юу ч олигтой тодорхойгүй байсан бөгөөд түүний амьдралын мөчлөгийн тухай ойлгомжтой баримт сэлт байгаагүй юм. Хүний ялгаж чаддаг гол амт нь 4 биш, харин исгэлэн, чихэрлэг, шорвог, гашуун, “уургийн” гэсэн 5 амт байдгийг 1985 онд л албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.

Бидний анагаах ухаанд их амжилт олж байгаа өнөөгийн цаг үед ч бие махбодийн тухай тэр бүр бүх зүйл тодорхой биш байгаа бөгөөд хүний биеийн бүтэц, үүргийг судлах арга боловсронгуй болохын хэрээр танигдаагүй шинэ шинэ зүйл нээгдэж, улмаар homo sapiens-ын боломж, чадвар гайхал төрүүлсээр байгаа юм.


АРЬСНЫ ЖИН

Хамгийн хүнд эрхтэн бол баасан гарагийн оройны элэг гэж үздэг. Энэхүү томъёолол наргианы шинжтэй хэдий ч, үүнд ямар нэг үнэний хувь бий, юу гэвэл бидний биохимийн гол лабораторийн өөрийнх нь жин 1,7 кг орчим, дээр нь барагцаалвал мөн ийм хэмжээний цус элгэнд хуримтлагдаж байдаг.

Гэвч хамгийн хүнд эрхтэн нь яалт ч үгүй арьс мөн. Түүний талбай нь эмэгтэй хүнийх барагцаалвал 1,6 м2, эрэгтэй хүнийг 1,8 м2, харин масс нь биеийн нийт массын барагцаалвал 10% юм.


ГАЛТ ГАРЬД ШУВУУТАЙ АДИЛ ЭЛЭГ

Үлгэр домгоос анагаах ухааны санаанд оромгүй далд санааг олж болно. Тухайлбал, Прометей болон түүний элгийг өдөр бүр тасдан зулгаадаг бүргэдийн тухай домгийг бүгд мэднэ. Гэтэл Прометейн элэг шөнө нь хуучин хэвэндээ ордог нь бодит байдлыг илтгэн харуулж байгаа хэрэг юм.

Элэгний эсүүд нь нөхөн төлждөг хосгүй чадвартай бөгөөд тодруулвал элэгний эдийн 25 хувь нь түүнийг дахин сэргээхэд хангалттай, ажиллаж байгаа тусгай эс болох гепатицидийн 15 хувь нь элэгний үйл ажиллагааг дэмжихэд хангалттай ажээ.

Харьцуулалт хийх үүднээс дурдахад, бөөрний жин 25 хувь, эритроцитийнх 35 хувь, уушигных 45 хувь, эргэлдэж байгаа плазмынх 70 хувь болвол, амь насанд аюултай болдог байна.
Ер нь бүхэлдээ хүний биологийн үндсэн системүүд бат бөхийн гурван давхар нөөцтэй байдаг, амьдрал, үхлийн заагт байгаа аюултай нөхцөлд энэ нөөц нь гэхдээ маш богино хугацаагаар бас хоёр дахин нэмэгддэг нь үнэн.


БАКТЕРИ - ХҮН

 

Ялангуяа ХХ-ХХI зууны заагт идэвхитэй хийж байсан микробиологийн судалгааны дүн нь үнэндээ бидний бие чухам юуных гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Учир нь өч төчнөөн бактери бидний биед байдаг бөгөөд ингэхдээ эсээр тооцвол барагцаалвал арав дахин, генээр тооцвол, бүр 100 дахин олон гэнэ. Харин эдгээр бактериас бидний цорын ганц давуу тал гэвэл, энэ нь масс бөгөөд бактериудын нийлбэр жин нь ердөө 1,5-3 кг юм.


ДОТОР, ГАДНА ТАЛД

 

Бактериудын тухай яриаг цааш үргэлжлүүлэхдээ, эдгээр нь биеийн гадна орчинд байдгийг дурдахгүй байх аргагүй. Гэдэс, ам, үтрээ гээд энэ бүхэн нь орчинтой холбож өгдөг гадаад орчин мөнөөс мөн. Гэхдээ бидний дурдсан энэ бүх эрхтэн биеийн дотор байдаг биш билүү.
Хүүхдийн өсөлт торнилтод эхийн үнсэлт яагаад чухал байдаг вэ? Энэ нь хүүхэд хамгийн энгийн зүйлд суралцаж байгаа хэрэг гэнэ…

Жинхэнэ дотоод орчин бол эд эсийн цаана нуугдаж байгаа тэр зүйл. Энэ орчин хэвийн ариун чанартай гэж саяхан болтол үзэж байжээ. Янз бүрийн өвчин тусахад цус болон бусад шингэнд эмгэг микроэлементүүд хэсэг хугацаагаар эргэлдэж, харин эдгэрсний дараа тэнд цэв цэвэрхэн болно. Гэвч энэ нь огт тийм биш гэдгийг шинэхэн судалгааны дүн харуулж байна.

Жишээ нь, эхэст бүхэл бүтэн улаан цурав бактериуд байдаг, ингэхдээ төрлийн найрлагаараа энэ нь эхийн амны хөндийн микрофлортай адилхан гэнэ. Чухамхүү эдгээр микроб нь ирээдүйн хүүхдийн ходоод-гэдэсний замын анхдагч микрофлорыг бүрдүүлдэг бололтой. Энэ нь хүүхэд цэвэр ариун гэдэстэй төрдөг, харин төрмөгцөө л бактеритай болж эхэлдэг гэсэн бас нэг үүсгэл үнэнийг эргэлзээтэй болгож байх шиг.
Түүгээр ч барахгүй, бактерийн хальс томхон судасны дотор талын бүрхүүлээс олджээ. Одоогоор үүнийг микро-бэлдмэлээр л тогтоосон бөгөөд гэвч хэрвээ нээлт нотлогдвол, хүний физиологийн олон зүйлийг эргэн харахад хүрнэ.


ХҮЙСИЙН АСУУДАЛ

 

Өндгөн эс нь хүүхэд төрөхөөс өмнө боловсордог, өөрөөр хэлвэл охин хүүхэд барагцаалвал 300 гаметын (үр тогтоох чадвартай бэлгийн боловсорсон эс) хязгаарлагдмал нөөцтэйгээр төрдөг, харин эдгээр гаметын нөөц зарцуулагдаж дууссаны дараа цэвэршилт эрчимтэй явагддаг гэж дунд сургуулийн бүх, дээд сургуулийн олон сурах бичигт бичсэн байдаг. Гэвч энэ хөдөлбөргүй мэт үүсгэл үнэн няцаагдаж болохыг ч судалгааны баримт сэлт харуулж байна.

Наанадаж, өндгөн эсэнд “зүүрмэглэж”, гэхдээ тодорхой нөхцөлд бүрэн гүйцэд өндгөн эс болж бүрнээ чадах гаметын өмнөх үүдэл эсүүдийг илрүүлж чаджээ.

Дашрамд дурдахад, үр тогтохын тулд дунджаар 104 удаа хурьцал үйлдэх хэрэгтэй, өөрөөр хэлвэл 3-6 сар бэлгийн байнгын, эрчимтэй амьдрал хангалттай гэж Британийн юунаас ч хоцорч үзээгүй эрдэмтэд тооцоолсон байна.


ШИНЭ НЕЙРОНУУД

 

Мэдрэлийн эсүүд дахин сэргэдэггүй гэсэн нийтээр зөвшөөрөгдсөн санаа бодол ч няцаагджээ. Энэ нь үнэн гэдэгт эргэлзэх эхний санаа ХХ зууны сүүлчээр гарч, харин лавтай санаа 2013 онд бий болсон байна.

Ингэхдээ энэ амаргүй асуудлын учрыг олоход ХХ зууны сүүлийн хагаст АНУ, ЗСБНХУ-ын идэвхтэй хийж байсан газар доорх цөмийн дэлбэрэлт эрдэмтдэд тусалжээ. Янз бүрийн насны хүмүүсийн нүүрстөрөгчийн изотопын хэмжээг тооцоолохдоо, хоногт барагцаалвал 1400 шинэ нейрон бий болдгийг тогтоож чаджээ.

Энэ нь тийм олон биш, гэсэн ч олон сурах бичигтэй зөрчилдөж буй баримт юм. Бүхэлдээ сурах, тухайлбал санаж тогтоох зэрэг танин мэдэхүйн тийм үйл явцыг хариуцдаг тархины хэсэг болох гиппокампад нейрон хамгийн эрчимтэй шинэчлэгддэг нь сонин юм.


ХЭМЖЭЭ ГОЛ БИШ

 

Хамгийн нарийхан хялгасан судасны диаметр нь 4 мкм, эритроцитийн диаметр 6-7 мкм байдаг. Ийм ялгаатай нөхцөлд хүчилтөрөгч болон нүүрсхүчлийн хийг зөөвөрлөгч эритроцитүүд биеийн бүх хэсэгт хүрч чадахгүй мэт санагдаж болох. Гэвч хийн солилцоо тасралтгүй явагддаг. Үүний нууц юунд байна вэ?

Учир нь, эритроцит бол жинхэнэ амьд эс юм. Энэ эс хэлбэрээ өөрчилж, шаардлагатай үед сунах чадвартай. Шаардлагатай нөхцөлд хөндлөн огтлол нь гурав дахин нарийсч болдог бөгөөд энэ нь судасны хамгийн нарийн хэсгээр ч нэвтрэх боломж олгодог байна.

Эритроцит нь цусны элемент болох эритроцит, лейкоцит, тромбоцитүүдийн дотор хамгийн урт насладаг нь бөгөөд 120 орчим хоног амьдардаг, аль нэгэн өдөөгчийн тухай мэдээлэл хадгалдаг дархлааны системийн зарим эс л илүү удаан оршиж чадна. Харьцуулах үүднээс дурдахад, тромбоцит нь 10-14 хоног, нейтроофилийн лейкоцит нь 8-10 цаг амьдардаг ажээ. Нэг үгээр хэлэхэд, судасны нийт урт нь 100 мянга орчим километр, гэхдээ тэр бүр судас цусаар дүүрэн байдаггүй байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]