Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Зүчийн нууцУншсан92,503

Зүчи жам ёсны үхэлтэйгээ нүүр тулсан гэдэгт Монголын болон монголчуудад талтай түүхчид итгэдэг бол Зүчийн удам угсааг таалдаггүй түүхчид үүнд харин эргэлзэнгүй ханддаг.

Алтан ордны улсын түүх судлаач, доктор (Ph.D) Т.Сүхбаатар


Монголын түүхэнд маргаантай таавар дагуулсан оньсого мэт байж өнөөг хүртэл мэтгэлцээний нэг сэдэв болсон асуудал бол Чингис хааны ууган хөвгүүн Зүчийн уг гарвал юм.

Чингис хааны ууган хөвгүүн Зүчийн талаарх судалгаа Монголд үнэндээ огт байхгүй бөгөөд зөвхөн ам дамжсан яриа болон түүн дээр нэмж “давсалсан” яриагаар л баяжигдан иржээ. Зүчид яг өөрт нь тусгайлан зориулсан бүтээл хоёрхон байдаг. Гэхдээ гадаад хэл дээр. Мөн Монголын нууц товчоо болон бусад бүтээлд бүдэг бадаг дурсаад л өнгөрдөг.

Монголын нууц товчоонд өгүүлснээр Зүчи өөрийн эх Бөртэг Мэргэд аймгийн олзноос чөлөөлөгдсөний дараагаар Чингис хааны ууган хүү болон мэндэлжээ. Чухам энэхүү явдал нь түүнийг Чингис хааны хүү биш Мэргэдийн Чилгэр бөхийн хүү гэх цуурхал тарах эхлэл болжээ. Зүчи мэндэлсний дараагаар Чингис хаан өөрөө эхнэр нь мэргэдэд олзлогдохдоо жирэмсэн байсан гэж мэдэгдэж цуурхлыг зогсоосон. Монголын нууц товчоонд ч энэ тухай өгүүлдэг.

Сийрүүлбэл: МНТ-ны Тэндээс Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуул явж, Туул голын Хар шугуйд нутаглаж байгаа ван хан Тоорилд очиж өгүүлрүүн: "Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав. Хан эцэг минь эхнэр хүүхдийг минь аварч өгнө үү гэж ирэв"

Үүнээс үзвэл үнэхээр Бөртэ бие давхар байгаад мэргэдэд олзлогдсон байх нь лавтай бөгөөд үүнийг ч Чингис хаан мэдэж байсан гэх гаргалаа байна. Бие давхар биш бол юунд хүүхдийн тухай дурдаж өгүүлэх билээ. Зөвхөн эхнэрийг минь аварч өгөөч гэж хэлэх байсан бус уу?

Зүчи гэх нэр дээр маргаан маш их гардаг. Зүчи гэдэг нь Зочин гэсэн утгатай үг гэх бөгөөд гаднаас ирсэн зочин эсвэл хорвоо дэлхий дээр зочлон ирсэн учраас Жочи, Зочи, Зүчи гэж нэрлэсэн нь тодорхой бус юм. Үгийн дуудлага бичлэг дээр цаашид ч анхаарах ёстой.

Үнэхээр Зүчи мэргэдийн орхидос уу?. Монголын нууц товчоонд өгүүлснээр Сартуул улсын эсрэг дайнд мордохын өмнө Чингис хаан хэнээр өөрийгөө залгамжлуулах эсэх талаар хэлэлцсэн бөгөөд тэрээр Зүчийг санал болгосон байдаг. Тэр үед дараах маргаан гарчээ. Чингис хаан зарлиг болруун: "Хатан хүн боловч Есүйн хэлсэн үг зөвөс зөв! Дүү нар хөвүүд, Боорчи, Мухулай та нарын алин ч энэ үгийг дуртгасангүй. Би, өвгөдийн хойноос одохгүй мэт өөрөө мартсан ажээ. Yхэл надаас тойрох мэт үнэхээр түүнийг санасангүй" гээд, "Хөвүүдийн ах Зүчи мөн. Юу хэлнэ? Чи хэл!" гэв. Зүчийг үг хэлэхийн урьд Цагадай өгүүлрүүн: "Зүчийг үг хэл гээд Зүчийг юунд томилох гэж байна? Энэ мэргэдийн орхидост бид захирагдах гэж үү?" гэсэнд, (Бөртэ хатан, мэргэдэд олзлогдож байгаад жирэмсэн болж ирсэн учраас тэгж хэлсэнд) Зүчи босоод Цагаадайн энгэрээс шүүрэн барьж өгүүлрүүн: "Хаан эцэг, намайг гадуурхаж үзээгүй байхад чи намайг яагаад ялгаж байна? Чи надаас ямар эрдэм чадлаар илүү вэ? Чи ганц догшин омгоороо илүү биз. Харвалцаад чамд гартвал эрхийгээ огтолж хаясугай! Барилдаад чамд ялагдвал унасан газраас бүү боссугай! Хаан эцгийн зарлиг мэдтүгэй!" гэв. Зүчи Цагаадай хоёр энгэрээсээ барилцаад Зүчийн гараас Боорчи татаж, Цагаадайн гараас Мухулай татаж байхад, Чингис хаан дуугүй сууж байв”. Гэснээс үзэхэд Цагаадай үнэхээр ил болгох ёсгүй байсан нууцыг задалж орхисон байж болох л юм. Цагаадайн хэлсэн үгний эсрэг Чингис хаан хариу хэлээгүйг бас л бодолцох асуудал.

Зүчийн уг гарвал ямар ч байсан түүний үр хүүхэд удамд нөлөөлөөгүй юм. Тухайлбал  Цагаадайн ач, Батын заналт дайсан Бүри “Би Бат шиг Чингис хааны удам угсаа биш юм уу? Хэмээн ярьсан нь бий. Үүнээс үзэхэд Цагаадай болон түүний үр удам Зүчийг Чингис хааны хүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд зөвхөн эрх мэдлийн төлөө л түүний гарал үүслийг мушгин гуйвуулдаг гэж харагдахаар байна. Сүүлд Зүчийн улс Эл хаадын улс, Цагаадайн улсаас газар нутаг булаан авч дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох болсон тул ялагдсан талын зүгээс Зүчийн удам  угсааны талаар цуурхал гаргах эхлэл болсон юм.

Тэгээд ч Чингис хаан Зүчийг бусад үр хүүхдүүдээсээ илүүд хайрлаж төрийн аливаа хурал зөвлөгөөнд оролцуулдаг мөн харамгүй хайр хишигээ хүртээдэг байсан. Үхэн үхтлээ Зүчид хайртай байсан юм. Түүнээс бус өөр хүний хүүг тэгтлээ ингэж дотночилно гэж үү?

Зүчийн уг гарвалд эргэлздэг зарим хүмүүс Чингис хааныг Зүчид эргэлзэж Өгэдэйд хаан ширээг өвлүүлсэн түүгээр ч барахгүй түүнийг Монголын эзэнт гүрний баруун хязгаарт цөлсөн гэж нотлох гэж хичээдэг. Үнэндээ бол Чингис хаан Зүчийн эцэг мөн биш д эргэлзсэн бус харин эцгийн голомтыг отгон хөвгүүд нь залгамжилдаг Монгол заншилтай холбоотой юм. Баруун хязгаарт Зүчийг зүгээр ч нэг явуулсангүй. Магадгүй тэрээр тухайн үедээ хамгийн том эзэмшил нутгийг авсан ч байж магадгүй. Зүчи бусад ах дүү нараа бодвол хамгийн том эзэмшил нутгийг өвлөн авч хамгийн анх “хан” цолыг хэрэглэсэн. Мөн Чингис хаан ах дүү ураг төрөлдөө хувь хүртээхдээ Зүчид 9000 иргэн өгсөн бол Цагаадай 8000 иргэн, Өгэдэй 5000 иргэн, Тулуй мөн 5000 иргэн, Хасарт 4000 иргэн, Алчидайд хоёр мянга, Бэлгүйтэйд мянга таван зуун иргэн тус тус өгсөн тухай Монголын нууц товчоонд тодорхой бий. Эндээс харвал Зүчи хамгийн олон иргэнг хүлээн авсан байхад Чингис хааны дүү Отчигин эхийн хамт арван мянган иргэн авчээ. Тэгэхээр Зүчид хамаагүй илүү хандсан байгаа биз. Мөн дээр нь 4000 Монгол цэрэг нэмж авсан байдаг. Зүчи өөрийн ах дүүсээс хамгийн түрүүнд өөрийн улсаа байгуулсан нь хожим Алтан ордны улс гэж түүхэнд алдаршсан.

Зарим судлаачид Чингис хаан хүү Зүчийн хамт төр барилцаж байсан байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлдэг. Гэхдээ энэ нь баталгаатай бус таамаг төдий юм. Зүчийн дараа түүний хөвгүүд болох Бат, Орду нар хамтран төр барьж байсан учир ингэж таамагласан байх. Гэвч Чингис хаан хэн нэгэнтэй эрх мэдлээ хуваалцаагүй юм.

Зүчийн хүү Бат хожим Боржигин  овгийн толгойлогч болж Чингис хааны үр ач нарын хамгийн ахмад, хамгийн хүндтэй хүн нь болж эзэн гүрний хаан ширээг залгамжлагчийн асуудлыг шийдэх үүргийг хүлээж байсан. Тэр ч бүү хэл Чингис хааны бусад удмынхан захирч байсан хаант улсын сэнтийд суух урилга хүлээн авч байсан. Тухайлбал Зүчийн бусад хүүхдүүд Цагаадайн улсад багтаж байсан Бухарын хаант улсад Шейбаны удам, Хивигийн хаант улсад Арабшахын удам, Туг-Төмөрийн удмын Казахын султан Ишим Кашгарын хаан ширээнд, Казахын өөр нэг султан Ражаб 1722 онд Самаркандын ханд тус тус залагдаж байснаас үзэхэд үнэхээр л Зүчи алтан ургийн тэр дундаа Чингис хааны хүү гэдэг нь баталгаатай болж байгаа юм. Түүнээс бус уг гарвал нь эргэлзээтэй хүнд ийм их итгэл хүлээлгэх үү?

Зүчийн үхэл нь түүний ертөнцөд мэндэлсэн шиг бас л бөөн маргаан таавар үлдээсэн. Түүнийг эцгээсээ эрт 1227 онд нас барсан учир эцэгтээ хорлогдсон гэж үзэх болсон. Чингис хаан Зүчи хоёр насны эцэст муудалцаж түүнийг хаан төрийг булаах санаа агуулсан гэж хаанаас ч юм нэг тийм хорон цуу тарсан. Хэд хэдэн батлагдаагүй хувилбар бий.

“Түрэгүүдийн уг гарвал” бүтээлд Зүчийг 1227 оны 8-р сард Чингис хаанаас даруй зургаан сарын өмнө Кипчакын талд тэнгэрт хальсан гэж өгүүлдэг. Гэхдээ шалтгааныг нь тодорхой бичээгүй. Түүнийг 30-40 насны хооронд өөд болсон гэх ам дамжсан яриа бий.

Мөн Умард зүгт аян дайн хийх хаан эцгийн зарлигийг үл ойшоон өвчтэй гэх шалтаг заасан мөртлөө ан агнаж явсан гэх цуурхал юм. Үүнд нь хорссон эцэг нь хор өгсөн тухай цуурхал ч бүр хачир болж өгчээ. Энэ цуурхлыг Монголчуудыг улайран эсэргүүцэгч Монголчуудаас зугтан Энэтхэгт очин Делийн султаны ордонд шүүгч хийж байсан алтан ургийнхныг харлуулан бичигч Афган гаралт Абу Омар Минхадж ад-Дин Осман ибн Сирадж ад-дин аль-Жузжани (1193-?) ихэд дэвэргэдэг. Мөн Рашид ад Дины зохиолд дурдсан нь ч бий.

Төв Азийн тууль хайлагчид, судлаачид Зүчийг ан авын үед тэр тусмаа хулангийн сүрэгт дайрагдаж амиа алдсан, мориноос унаж хүзүүгээ хугалсан, эсвэл барын олз болсон ч гэж ам дамжин ярьдаг. Чингис хааны үхэлтэй адилхан танил хувилбарууд гэж үзэж болно. 1950-1990 онуудад Казахстаны Жезказганаас 45 километрийн зайд орших Кенгир гол дээрх Зүчийн бунхан гэж  үздэг байгууламжаас археологичид нэг гарын яс байхгүй эрэгтэй хүний араг яс олсон, түүнээс гадна шарилтай хамт зэрлэг амьтны яс олдсон нь амьтантай холбоотой үхэлтэй холбоотой гэх таамгийг улам лавшруулжээ. Үүнээс улбаалсан "Доголон хулан" нэртэй хөгжмийн аялгуу байдаг билээ.

Зүчийг амьдралынхаа сүүлийн жилүүдэд байнга өвчтэй байсан тиймээс хорвоогийн жам ёсоор тэнгэрт хальсан гэж үзэх хүмүүс ч байгаа. Зүчи жам ёсны үхэлтэйгээ нүүр тулсан гэдэгт Монголын болон Монголчуудад талтай түүхчид итгэдэг бол Монголчуудад ээлгүй болон Зүчийн удам угсааг таалдаггүй түүхчид үүнд харин эргэлзэнгүй ханддаг.

Алтан ургийнхны үхлийн талаар эртний уламжлал ёсоор нийтэд зарладаггүй нууцалдаг байсан нь түүний үхлийн талаарх таамгийг улам л дэвэргэсэн байх талтай. Зүчи ямар ч нөхцөлд нас барсан бай тэрээр ах дүүсээсээ хөндийрсөн нь үнэн бөгөөд түүний оньсого шиг амьдрал хэзээ ч үл тайлагдах биз ээ.

Сэтгэгдэл 12ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 10 сар 16. 15:52
Бод хө

Ямар ч байсан одоо хэнд хамаатай вэ? Монгол баатар эр бол баатар эр. Чингис хаан өөрөө Зүчийг бие барсныг сонсоод ихэд гашуудан, түүний дурсгал болгон томоохон бунхан байгуулж байсан гэдэг. Аав нь хүүгээ хайрлан энэрсэн байна. Энд одоо бид олон юм ярих шаардлага байна уу?

2020, 9 сар 30. 0:24
GANBATAR

tuuhiig guwulahiig. ooriin bolgoh gsn olon uls bgo. delhiid heden ezent guren baiguulsanaar n bodhod. /bodhod/ great mongolia

2021, 6 сар 17. 19:22
Damba

Zamd torson bolohoor ZAMCH buyu Kazahaar JOLSHi gedeg ner oghson n sunjirsaar Zuchi boljee...

2020, 12 сар 28. 21:45
мэргэн

олзлогдоод 8 сарын дараа очиж аваад буцах замдаа Зүчи хүү мэндэлжээ. Эргэлзэх асуудал байхгүй. Өнгөрөхдөө шархны халуунаас болж бие баржээ.

2020, 9 сар 28. 10:49
Зочин

Mergiduuded hezee olzlogdood Zuchi hezee torsniig ni medchihvel l boloo shte odoo tsagt.

2019, 3 сар 28. 14:47
Зочин

Эцэг хүү 2-ын дунд яс хаяснаар Чингис Зүчийн толгойг авчруулж. Толгойг гаргаж , үзүүлэх үед, ....... хаан ойлгон гашуудаж, ач хүү Батыгаа насанд хүрээгүй жоохон байсан ч Өшөө хорслоо тайлахаар "Батын аян дайн" хэмээн "яс хаягчид" руу дайлаар мордсон гэдэг

2021, 7 сар 1. 1:45
Зочин

Битгий худлаа хуцаад бай!

2020, 10 сар 2. 12:14
Зочин

битгий санааныхаа зоргоор бураад бай

2018, 1 сар 18. 13:12
Зочинтулга

Мэргидүүдэд олзлогдож явахдаа Бөртэ бие тулгар байжээ.хуагчин эмгэн одоогоор бол хордлого өгөөд бөөлждөг байсан тухай ярьдаг хэсэг бдг шдээ нууц товчоонд

2020, 12 сар 17. 21:22
ДонгдуушЗочин

Мэргэдэд олзлогдоход жирэмсэн байгаад очоод нэг охин гарсан Уянгаа үжин гээд одоо энэ хун тайж даваанямын элэнц эмэгийн хуланц өвөөгийн ээж. Тэгээд чингисийг очиход чилгэр бөхөөс жирэмсэн болчихсон байсан юмаа. Тэр нь зүчи мөн. Бага байхад нь сансараа гэдэг байсан юм. Хэнд хамаатай юм бэ

2021, 7 сар 1. 1:43
Зочин

Чи яасан муухай худалч солиотой амьтан бээ! Ёстой санаанаасаа хуцаж байх шив дээ, ичээч!!!

2020, 12 сар 29. 18:37
Зочин

ДонгдуушЗочин Сансраа бид3 багадаа хамт тоглож өссөн

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]