Зөвлөлтийн цэрэг Монголын нутаг дэвсгэрт 1921, 1939, 1945 ба 1967 онуудад удаа дараа орж байрласан байдаг. Ийнхүү цэргийн хүчийг шилжүүлэн байрлууулах болсон нь Монгол Улсын эсрэг гадны халдлагыг зогсоох болон болзошгүй дайсны эсрэг ЗХУ болон Монгол орныг батлан хамгаалах зорилготой байсан гэж үздэг байна. Монголд байрласан цэргийг хэзээ ч "цэргийн бүлэг", "цэргийн бүлэглэл" гэж нэрлэн бүрдүүлж байгаагүй бөгөөд учир нь үүнийг шууд төвд жанжин штаб эсвэл Өвөр байгалийн цэргийн тойрогт харъяалагддаг байснаараа бусад социалист болон холбоотон улсууд дахь цэргээс ялгаатай.
Ардын хувьсгалын жилүүдэд
Ардын хувьсгалын жилүүд буюу 1920 онд Монголд нэвтэрсэн цагаантан, ялангуяа Барон Унгерн фон Штернбергийн үйл ажиллагааны үр дүнд Монгол нь ЗХУ-ын эсрэг цагаантны хөдөлгөөний бааз болох нөхцөл бүрдсэн байна.
Үүний эсрэг арга хэмжээ авахын тулд ЗХУ нь өөрийн Улаан армийн ангиудыг Монголд оруулах шаардлагатай болсон боловч Монголыг Хятадын салшгүй нэг хэсэг гэж үзэх тухай БНХУ-тай байгуулсан ЗХУ-Хятадын гэрээг зөрчихөөс эмээж байжээ. Энэ үед Монголын хувьсгалчид хятадын гамин цэргийн эсрэг цэргийн болон зэвсгийн тусламж ЗХУ-аас хүссэн байна. Зөвлөлтүүд үүнд ч гэсэн ЗХУ-Хятадын гэрээг баримтлан тусламж үзүүлэхэс татгалзсан боловч Монгол дахь цагаантны нөлөө, хүч улам бүр өсч, цагаантны генерал Барон Унгерн фон Штернбергийн удирдлагаар Азийн морин дивиз Нийслэл хүрээг Хятадын гамин цэргээс чөлөөлсөн нь цагаантаныг Монголчууд өргөнөөр талархан дэмжихэд хүргэсэн байна. Энэ мэтээр цагаантаны үйл ажиллагаа идэвхжсэн нь ЗХУ-ын Сибирь, Байгаль орчмын урд хилийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй болж эхэлжээ.
Иймд цагаантныг устгах шаардлагын дагуу Монголд улаан армийн ангиудыг оруулах арга замыг хайж эхэлсэн бөгөөд БНХУ-ын зүгээс албан ёсны хүсэлтэд хариулт өгөөгүй нь зөвлөлтүүдийг сандаргасан байна. Зөвлөлтүүд Монголын хувьсгалчдын хүсэлтийг эргэн санаж, түүгээр шалтаг болгон Монголд улаан армийн ангиудыг оруулах, улмаар цаашид Монголыг Зөвлөлтийн нөлөөнд оруулах зорилгоор тусгай ажиллагаанд бэлтгэж эхэллээ. Энэ үед Хүрээнээс зугтаж Хиагтад ирсэн Монгол дахь хятадын төлөөлөгч Чен-И, генерал Го Сунлин нар Монголд Улаан армийг оруулан Барон Унгернийг бут цохиулах хүсэлтийг гаргасан нь зөвлөлтүүдийн хүсэлд нийцсэн цаг үеэ олсон нэг шалтаг болжээ. ЗХУ нь дээрх хүсэлтүүдэд дулдуйдан 1921 оны 6 сард Улаан армийн 5 корпусын ангиудаас бүрдсэн Аялан байлдах цэргийн ангийг А.Нейманы команд дор Монголд оруулсан байна. Энэхүү улаан цэрэг Сүхбаатар жанжны Ардын журамт цэрэгтэй хамтран Хиагтыг Барон Унгернээс хамгаалсан ба улмаар Нийслэл хүрээ хүртэл аялан тэнд байрласан байна. Монголд байрласан улаан армийн ангиудын цэргүүд хүрээнд байрлаж байхдаа олон удаа дээрэм хийсэн нь Богд хаан болон тэр үеийн Монголын удирдлагуудын дургүйцлийг төрүүлсэн байна. Иймд 1922 онд Нийслэл хүрээнд байсан улаан армийн командлалд Сүхбаатар жанжин албан ёсоор эсэргүүцэл илэрхийлж, цэргийн тоог 500 болгон цөөрүүлэх санал тавьжээ. Мөн хятадын зүгээс Монголд цэрэг оруулсныг эсэргүүцэн дипломат эсэргүүцлйг ЗХУ-д удаа дараа хүргүүлсэн байна. Дээрх нөхцөл байдлууд болон ЗХУ-ын нөлөө Монголд бэхэжсэн тул 1925 оны сүүлээр Улаан армийн ангиуд Монголоос гарчээ.
1930-аад он, Халхын гол
ЗХУ ба БНМАУ нь 1934 оны 11 сарын 27-нд зөвшилцөл байгуулсан бөгөөд учир нь ЗХУ Монголыг хятадын нэг хэсэг гэж үзэх тухай Зөвлөлт-Хятадын гэрээг 1924 онд байгуулсан байжээ. Иймд ЗХУ БНМАУ-ыг цаасан дээр албан ёсоор хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулдаггүй байж. Энэ байдал 1946 онд БНХяУ БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх хүртэл үргэлжилсэн байдаг. Энэ үед Японы эзэнт гүрэн Манжуурыг эзэлсэн бөгөөд 1935-1936 онуудад БНМАУ-ын дорнод хилийн дагуу Буйр нуур орчимд Адагдулаан, Булан дэрс, Халхын сүмийн хэсгүүдээр удаа дараа хилийн будлиан үүсгэн, зэвсэгт мөргөлдөөнд хүргэж байв. Үүнийг зохицуулах зорилгоор хийсэн Манжуурын бага хурал төдийлөн амжилт олсонгүй.
Японы зүгээс ЗХУ-ын Алс дорнод, Байгаль орчим, Сибирьт аюул учруулах нөхцөл бүрдсэн тул бамбай улсын үүрэг гүйцэтгэж байсан БНМАУ-ын нутагт улаан армийн ангиудыг байрлуулах замаар Японыг түрэлтийг зогсоох арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Үүнийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 1936 оны 3 сарын 12-д Улаанбаатар хотноо Зөвлөлт-Монголын харилцан туслалцах протоколыг 10 жилийн хугацаагаар байгуулжээ. Энэхүү протоколд талуудын аль нэг рүү гуравдагч этгээд цэрэглэн халдсан тохиолдолд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэх, энэ зорилгоор нэг талын цэргийг нөгөө тал нь өөрийн нутаг дэвсгэрт байрлуулахаар заасан байна.
Энэхүү протоколын дагуу 1936 оны 3 сарын 12-нд ЗХУ-ын Зэвсэгт хүчний Улаан армийн ангиудыг Монголд байрлуулсан ба тэдгээр цэргийн ангиудыг буудлагын 57-р онцгой корпус болгон зохион байгуулсан байна. Улаан армийн аниуд нь Өндөрхаан, Чойрт голлон төвлөрсөн байна. Буудлагын 57 онцгой корпус нь 1939 оны 5 сард Халхын голын тулалдаанд анхлан оролцогчдын нэг байсан бөгөөд улмаар Өвөр байгалийн тойргоос нэмэлт хүч татах замаар түүний бүрэлдхүүнийг хүчжүүлэн Армийн 1 бүлэг болгон өөрчлөн зохион байгуулсан нь Халхын голын тулалдааныг Монголын ардын армитай хамтран ялалтаар дуусган япончуудыг бут цохисон юм.
ЗХУ-ын Батлан хамгаалах ардын комиссарын 1940 оны 6 сарын 21-ний тушаалаар Армийн 1 бүлэгт үндэслэн Монгол дахь улаан армийн ангиудыг нэгтгэн ерөнхий цэргийн 17-р дугаар армийг байгуулж, командлагчаар нь хошууч генерал А.И.Гастиловичийг томилон, уг армийг Өвөр байгалийн цэргийн тойрогт харъяалуулсан байна. Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний дараа 1941 оны 9 сарын 15-наас 17 арми нь Өвөр байгалийн фронтод хамаарах болжээ. Ерөнхий цэргийн 17-р арми нь 1945 оны 8 сарын 9-31 хооронд Манжуурт хийсэн Зөвлөлтийн цэргийн ажиллагаанд оролцон Ляодуны хойг хүртэл давшсан байна. Дайны дараа тус арми нь Өвөр байгаль-Амурын цэргийн тойрогт харъяалагдаж байгаад 1946 оны 4-8 сард татан буугдсан байна.
Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн шатанд 1945 оны 5 сарын 1-нээс Зөвлөлтийн 39-р армийг Монголд нэмж оруулан байрлуулсан. Үүний учир нь Ялтын уулзалтаар тохирсоны дагуу ЗХУ-ыг японы эсрэг дайнд ороxод цэргийн хүчийг нэмж бүлэглэх шаардлагатай байсны дагуу энэхүү армийг ЗХУ-ын Дээд ерөнхий командлалын бэлтгэл хүчнээс татан Өвөр байгалийн фронтод шилжүүлсэн байна. Ерөнхий цэргийн 39 арми нь Манжуурт хийсэн Зөвлөлтийн цэргийн ажиллагаанд оролцож Порт-Артур хүртэл давшсан.
БНХАУ-тай харилцаа муудсан ба Зөвлөлтийн цэргийн ангиуд Монголд даxин байрласан нь
ЗХУ ба БНХАУ-ын харилцаа 1960-аад оны сүүлээс эхлэн муудсан байна. Үүнтэй уялдуулан БНХАУ нь Ардын чөлөөлөх армийнхаа ангиудыг хойт хил дээрээ бөөгнөрүүлэх замаар Умарт цэргийн бүлэглэл гэсэн цэргийн хүчтэй бүлгийг байгуулсан байна. Энэ армиудын бүлэглэлд 33 хээрийн цэргийн дивиз, механикжуулсан 11 дивиз буюу нийтдээ 44 дивиз бүхий ерөнхий цэргийн 9 арми багтаж байсан нь өөрийн зэвсэглэлдээ 4300 танк, 10 мянган их буу, пуужинт төхөөрөмжтэй байсан байна. Үүнээс гадна өөрийгөө хамгаалах ардын журамт цэргийн 30 дивизийг бас бөөгнөрүүлсэн байжээ. 70 илүү дивиз бүхий артиллерийн хүчирхэг зэвсэглэлээр хангагдсан энэ хүч нь ЗХУ-БНХАУ-ын хилийн дагуу 200-300 метр тутамд суман цэргийн хүчтэй нягтралыг хангах боломжийг Хятадын талд олгосон байна.
Хятадын хилийн дагуу байрласан Зөвлөлтийн цэргийн ангиуд
Үүний эсрэг Зөвлөлтийн удирдлага хариу арга хэмжээ авч төвийн районоос цэргийн хүчийг Алс дорнод, Өвөр байгаль руу татаж эхэлсэн байна. Энэ арга хэмжээний хүрээнд З9-р армийн бүрэлдхүүнээс толгойн бүлэглэлийг зохион байгуулан БНМАУ-ын нутагт байршуулсан байна. Эдгээр нь голлон танкийн дивизүүд байсан бөгөөд нэг дивиз дунджаар 330 танктай байсан. Мөн түүнчлэн цохилтын бөмбөгдөгч, сөнөөгч-бөмбөгдөгч онгоцны ангиудыг байрлуулжээ.
Монголд байрлаж байсан ерөнхий цэргийн 39-р армийн штаб нь Улаанбаатар хотод байрлаж байсан бөгөөд түүний бүрэлдхүүнд танкийн дивиз 2, мотобуудлагын дивиз 2, тагнуулын бригад, зенит-пуужингийн бригад 2, радиотехникийн бригад, холбооны тусгай хороо, инженерийн хороо 2, десантын дайрагч батальон, радио-электроникийн батальон, нисдэг тэрэгний тусгай хороо, тусгай радиобатальонтай байжээ.
Зөвлөлтийн цэрэг Монголоос гарсан нь
ЗХУ, БНХАУ нь 1989 оны 2 сарын 4-нд "Хил дээрх цэргийн тоог цөөлөх тухай Зөвлөлт-Хятадын хэлэлцээр"-т гарын үсэг зурсан байна. ЗХУ-ын удирддагч Михаил Горбачёв 1989 оны 5 сарын 15-нд БНМАУ-ын удирдлагад урьдчилан анхааруулалгүйгээр Монгол дахь Зөвлөлтийн цэрэг буюу ерөнхий цэргийн 39-р армийг гаргах болсон тухай мэдэгдэл хийжээ. Ингээд цэрэг гаргах ажиллагаа гэнэт эхэлсэн бөгөөд 39-р армийн бүрэлдэхүүнд байсан танкийн 2, мотобуудлагын 2 дивизийн бүрэлдхүүн 50 мянга гаруй цэргийн албан хаагч, 1816 танк, 2531 хуягт машин, 1461 их буу, 190 байлдааны онгоц, 130 нисдэг тэргийг 1992 оны 9 сарын 25 гэхэд татан гаргасан бөгөөд энэ тухай албан ёсоор мөн өдөр мэдэгдсэн байна. Гэхдээ ЗХУ-ын сүүлийн цэрэг 1992 оны 12 сард Монголын нутгаас гарсан байна. Ингэж гэнэт татан гаргахдаа цэргийн ангийн гарнизоны барилга, байгууламж, албан хаагчдын тосгон зэрэг ямар ч хамгаалалтгүй үлдсэн бөгөөд зарим тохиолдолд зэвсэг, техник ч үлдсэн байна. Эдгээр барилга байгууламжийг Монголын талд хүлээлгэн өгөлгүй шууд хаяж явсан бөгөөд цэргийн хаалттай бүсүүд байсан их хэмжээний газар нутаг гэмтэж, бохирдон байгаль-экологийн хувьд сүйрсэн байсан байна.
Үр дагавар, өнөөгийн байдал
Зөвлөлтийн цэрэг Монголд байрлаж байсан нь тухайн үеийн олон улсын нөхцөл байдалтай шууд хамааралтай байсан юм. Гэхдээ Зөвлөлтийн цэргийг Монголын талд урьдчилан мэдэгдэж, цэрэг гаргах нөхцөл, гарсны дараах барилга байгууламж, экологийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан тохиролцолгүй дан ганц Зөвлөлтийн талын санаачилга, шийдвэрээр гүйцэтгэсэн. Европ тэр тусмаа Герман болон бусад социалист орнуудад байсан зөвлөлтийн цэргийн бүлэглэлүүдийг гаргахдаа тухайн цэрэг байрласан улс орны удирдлагатай хэлэлцэн тохиролцож, цэргийн барилга байгууламж, тоног төхөөрөмж зэрэг бүхэл бүтэн цогцолборуудыг талууд хамтран хүлээн авч шилжүүлж байсан ба цэргийн ялангуяа байлдааны сургуулийн зорилгоор ашиглаж байсан талбайнуудыг цэвэрлэн хүлээлгэн өгсөн төдийгүй тухайн улсад экологийн сүйтгэл учруулсны нөхөн төлбөрийг тохиролцон тогтоож, төлсөн тухай баримтууд байдаг байна. Харин Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэрэгтэй холбоотой дээрх асуудлуудыг тухайн үед шийдээгүй байна. Учир нь 1990-д онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч байсан Пунсалмаагийн Очирбат нь Оросын талд;
- Монголд байрлаж байсан зөвлөлтийн цэрэгтэй холбоотой ямарваа нэг асуудлаар,
- Зөвлөлтийн шууд удирдлагаар Монголд 1930-1940-д онд зохион байгуулсан Их Хэлмэгдүүлэлттэй холбоотой асуудлаар Монгол улс, түүний удирдлага ямар нэг асуудал гаргахгүй болохыг баталж гарын үсэг зурж, баталгаажуулсан хэлцэл байдаг байна. Энэхүү хэлцлээс шалтгаалан Монголын тал дээрх асуудлуудаар дуугүй байдаг байна.
Сонирхолтой баримтууд
Монголд байрлаж байсан зөвлөлтийн цэргүүд нь Монголын шимийн архийг устай андуурч уугаад согтсон тухай олон анекдотууд Монголчуудын дунд байдаг. Тиймээс Оросууд Монголын шимийн архийг "Зальтай ус" буюу "Хитрая вода" гэж нарлэдэг байжээ. Зөвлөлтийн цэргийн ангиудад цэргээс оргох үзэгдэл байсан байна. Оргодол цэрэг заримдаа зэвсэглэсэн байдаг учир гэмт хэрэг хийдэг байсан тухай баримтууд байдаг. Ийм нэг оргдол цэрэгтэй холбоотой "Чөтгөртэй байшин" гэдэг алдартай байшин Баянхонгор аймгийн Өлзийт сумын төв дээр одоо хүртэл байдаг. Зөвлөлтийн цэргийн ангиудын зарим нь барилгын цэргийн ангиуд байсан ба тэд Монголд тэр тусмаа Улаанбаатар хотод олон тооны орон сууц, үзвэр, үйлчилгээ, үйлдвэрийн барилга байгууламжуудыг барьж өгсөн гавъяатай. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр орос цэргүүд нь барилгын материалаа хулгайлан Монголчудад зарах тохиолдол олон байсан. Үүнийг нь ашиглан тохижсон Монголчууд олон бөгөөд Монголын барилгын байгууллагын овсгоолог дарга нар ч үүнийг ашигладаг байсан.
Горбачёв ЗХУ -ыг сүйрүүлсэн хүн. Харин муухай хамартай ерөнхийлөгч чинь монголыг хорлох л гэж зорьсон, зорьсонн биелүүлсэн юм биш үү
kkk
Үнэн үнэн Горбачёв бол барууны тавиул бэлтгэгдсэн нохой байсан оросыг үгүй хийсэн хүн дээ хятадын эрлийз барууны үгийг ёсчлон биелүүлсэн хүн нь манайд Пунсалмаагийн Очирбат гэдэг нэртэй байлаа...
зочин
юм үнэнээрээ сайхан гэдэг үнэн шүү Тэр үед ардчилал нэрээр олон тосгон суурин байсаныг балгас болгосон гол цэргийн ангиуд хөдөө хот суурингаас зайтай басан тул орсууд шиг цахилгаан халаалтаа ажилуулж чадалгүй бүх барилгыг сүйтгэн тоосго цонх хаалаг газар доорх төмөр хойлоог нь хүртэл зарж ашиг олж байсан даанч сэтгэлгүй сүйтэгсэн дээ ... Түүний амид гэрчүүд хөдөө орон нутагт байгуулсан Авто тээвэрийн техникум ,цэцэрлэгийн багшийн сургууль ТМС-ийн оюутан сурагчид мэдэж л байгаа маш сайхан манай зарим аймгийн төвөөс гоё Тосгон суурин , гол төлөв 3-4 давхар маш их барилага байшин сүйтгэж балгас болгсон цаг үе өөр хариуцлагтай байсан бол монголд маш олон хот тосгон байж л байх байсан Цэргийн ангийн барилага байшин сургууль цэцэрлэг ,мөсөн болон ногооны зойргээд юу эс байлаа гэтэл газартай тэгшлэх шахуу болгож устгаж сүйрүүлсэн
Зочин
Оросын цэрэг гархад манай орон нутгын засаг захиргаан хүлээн авч арга хэмжээ төдийлөн сайн аваагүй олон тосгон сууринг нутгийн иргэд эвдэж сүйтгэж тонон дээрэмдсэн Орсууд гэр орон эд хогшилоо тэр чигээрэн орхил гархад сэргэлэн нэг нь тухайн үед монголд ховор басан гэр ахуйн тавилага шкаб ширээ сандал ор гээд тэр байтгуй тавагтай идээ ундаа хүртэл хэвээрээ орхиж гарсан байдаг байгаль орчинг бусинуулсан юм байгаагүй , ганц нэг полигон байр ухсан хонхойлсон зүйл байсан байх малчид одооч гэсэн полигооны байрыг ашиглаж хашаа хороо болгосон байдаг юм монголчууд мөнч сайхан хот тосгоныг балгас болгосон доо
хоёр талаас комисс гарч хүлээлцсэн боловч хүлээлцэж явахад л монголчууд аль эрт эзлэн түрэмгийллээ эхэлсэн байсан юм шүү. Яаж эвдлэн тонохын жишээг яруу тод харуулсан даа. Ашигласан бол мөн ч их хөрөнгө байсан даа. Улаан галзуу нь хожиж. ухамсартай нэг нь хоосон үлдэж байлаа. Хээрийн сургуулилтаас хааяа түймэр алдсаныг эс тооцвол тэгтлээ гай тариад байсан нь юу бол. Харин ч нөхөрсөг харьцаатай байсан. Юм үнэнээрээ сайхаан
зөвлөлтийн тал олон сайхан юмаа үлдээсэн ба энэ тухайгаа протоколоор заан монгол талд хүлээлгэн өгсөн шүү дээ. Тухайн үеэс хойш Монгол улс эзэнгүй болсон учир тонуул, эвдэн бусниулалт замбараагаа алдаж байсныг гэрчлэнэ. Одоо ч тонож дуусаагүй л үргэлжилсээр. Дэндүү томоотой байсаан
Цэдэнбал орос генералуудтай архидаж өөрийгөө цэргийн жанжин гэж харуулахын тул үнэндээ суртал хариуцсан намын хүн байсан орос цэрэг монгол хүнийг алахыг авч хэлцдэггүй байсан юм. Үүнд сүүлдээ даварсан орос цэргүүд монгол хүн алаад нутаг буцах сонирхол их байсан. Монгол хүнийг алахад ах дүүс нь хөөцөлдвөл нам засгаас шууд хорьдог байсан тул дуугүй л тэсч байсан. Орос цэрэгтт гэр бүлээ хядуулаад шархтай үлдсэн жаахан охиныг монгол эмэгэлэг Балаас айгаад эмчлэхгүй байсанд оросууд Москвад аваачин эмчлээд Элчин сайдад өгөх гэхэд дарга авгай 2-с айсан тэд авахгүй ядаж байсан тул орост үлдсэн гэж Пүрэвдорж генерал ичиж байсан Ийм л ядарч явсныг одоо мартжээ
Улаан армийн анги нэгтгэлүүд 1936 оны 3-р сарын 12-ны проткол гэрээнээс өмнө орж ирсэн байсан
1921 онд Ардын журамт цэрэг Хиагтыг 10,000 гэмингээс чөлөөлсөн, бүгдийг хиар цохисон гээд сурталдаад байсан чинь харин эсрэгээрээ гэмин цэргийг хамгаалж байсан болж таарав аа. Түүхээр тоглогч коммунист суртлаа гэж!
Энэ арай ч тийм байгаагүй юм шүү Зөвлөлтийн талаас барилга байгууламжийг хүлээж авах комисс улс аймгийн хэмжээнд байгуулагдаж зохих ёсоор хүлээж авсан юм Харин манайхан хүлээж авсан барилга байгууламжийг эвдэх тонох сүйтгэх ажлыг гарамгай гүйцэтгэсэн Юм үнэнээрээ байвал сайхан байдагХудал зүйл бичиж хүмүүсийн тархийг угаах хэрэггүй баймаар
зарим мэдээлэл худал бна. Ер нь үнэн бодит байдлыг гуйвуулж нийтийг өөр зүйлд хандуулах дандаа муу үр дагавартай.
ЗХУ-ын цэргийг гаргах асуудплаар хамгийн муухай юм хийж ЗХУ-ын талд тулгалт хийсэн хүн бол Д.Бямбасүрэн шүү дээ түүний тухай яагаад нуугаад бна
Харин чи л өөрөө гуйвуулж байна. Хятадууд тулгасан юм.
Хэхэхэ. Бямбасүрэн бишээ. Хятадтай харилцаагаа сайжруулахын тулд Оросуудын хийсэн буулт нь.
bitgii hudlaa yari!orosuud uursduu garsan yum!