Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Анхааруулга: Чингис хааны тухай казах эрдэмтний яриаУншсан32,149

Номоо Британийн номын санд танилцууллаа. Эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүд цугласан. Олон зочид дунд Чингис хааны тухай бэстселлэр ном бичсэн, дэлхий дахинд алдаршсан түүхч Жон Мэн ирсэн нь миний хувьд их хүндтэй явдал байлаа.

Казахстаны “Караван” сoнинд (caravan.kz) Кайрат Закирьянов хэмээх нэгэн эр Казахуудын уг гарлын тухай өөрийн үзэл бодлоо тайлбарлажээ. Түүхэн үндэслэл, баримтууд зэрэг нь үнэмшихэд хэцүү ч түүний ярьсныг тэр хэвээр нь хөрвүүлэн хүргэж байна. Түүний авсан шагналыг манай нэгэн төрийн бус байгууллагаас олгосон бололтой. Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Математикийн ухааны профессор, Казахын Спорт, Аялал Жуулчлалын Академийн ерөнхийлөгч Кайрат Закирьянов Чингис хааны ууган хүү Зүчийн ДНК-ын шинжилгээг хийх санаачлага гаргажээ. Ингэснээр домогт удирдагчийн удам угсааны тухай урт удаан үргэлжилсэн маргаанд цэг тавих зорилготой гэнэ. Чингис хааны уг гарал, амьдрал, үйл хэргийг судлахад тэр амьдралынхаа багагүй хугацааг зориулжээ. Монгол орноор аялж, их хаантай холбоотой түүхийн олон баримттай танилцжээ. Эхэн үедээ түүний санааг сонсоод хүмүүс шоолдог байсан бол одоо олон дэмжигчтэй болсон байна.

 

“Караванд” Кайрат Закирьяновтой ярилцах хэд хэдэн шалтгаан байлаа. Тухайлбал саяхан шинэ номоо Лондонд гаргажээ. Хэдхэн хоногийн өмнө түүнийг Монголчууд Чингис хааны нэрэмжит одонгоор шагнасан гэнэ.

-“Чингис хааны тухай Түрэгийн домог ба KZ ген” номыг тань Лондонд хэрхэн хүлээж авав?

-Номоо Британийн номын санд танилцууллаа. Эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүд цугласан. Олон зочид дунд Чингис хааны тухай бэстселлэр ном бичсэн, дэлхий дахинд алдаршсан түүхч Жон Мэн ирсэн нь миний хувьд их хүндтэй явдал байлаа. Тэр “зарим зүйл дээр чамтай маргах хүн гарах байх. Гэхдээ чиний санаа үнэн байх магадлалтай” гэсэн. Миний номонд Казах хүмүүсийн агуу өвөг дээдсийн тухай бичсэн. Бодо Харенбергийн “Хүн төрөлхтний түүх” зэрэг толь бичгүүдэд манай эриний өмнөх XVIII зуунд Евразийн талаас гаралтай нүүдэлчин аймгууд Хятадад очиж анхны Инь эзэнт гүрнийг байгуулсан байдаг. Манай эриний өмнөх IV зуунд хэсэг нүүдэлчид Тигр, Евфрат мөрний савд нүүдэллэн очиж Сүмэрийн улсыг байгуулсан гэдэг. Сүмэрийн бичээсийг судалсан Олжас Сулейменов тэдний шаантган үсэг нь Түрэгийн рүнтэй нэг гаралтайг баталсан. Мөн манай эриний өмнөх XVII зуунд одоогийн Турк улсын газар нутагт морин шүтээнтэй нүүдэлчид очин Хеттийн улсыг байгуулсан байдаг. Эндээс урган гарч ирэх асуулт нь эдгээр өндөр соёл иргэншилтэй нүүдэлчид хэн байв? Эртний Ромын болон Персийн эх сурвалжуудыг судалсны дүнд би эдгээр хүмүүс нь одоогийн Казах хүмүүсийн өвөг дээдэс гэсэн дүгнэлтэнд хүрч KZ ген, KZ постулат гэсэн философийн нэр томъёо бий болгоод байна.

-KZ ген, KZ постулат гэсэн онолынхоо үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Их хааны Түрэг гарлыг батлахын тулд эхлээд KZ ген байдгийг батлах , дараа нь энэ ген тэр хүний амьдарч байсан газар нутагт байгааг харуулах хэрэгтэй. Тодорхой цаг үед нүүдэлчид аль нэг газар орныг байлдан дагуулсан түүхэн баримт байвал энэ нь тэр орны бүх лидерүүд, цэргийн жанжид, улсын удирдагчид, зохиолч яруу найрагчид Түрэг гаралтай байсан гэсэн үг. Яг л галт уул дэлбэрэхтэй адил, Евразийн тал нутгаас нүүдэлчид тархан хаа сайгүй соёл иргэншлүүдийг бий болгосон байх. Энэ санаа оргүй хоосноос төрөөгүй. Ботайн соёлын олдворыг (Хойд Казахстанд) малтаж судалсан Оксфордын эрдэмтэд зэрлэг адууг анх Казахстаны газар нутаг дээр манай эриний өмнөх 4000 жилийн өмнө гаршуулсныг баталлаа. Төсөөл дөө, бүх дэлхий явган таваргаж байхад манай өвөг дээдэс анх морины нуруун дээр гарч шүү дээ! Явганаар цагт дөрөв таван км зам туулдаг бол морь унаад өдөрт 200 км туулна. Төмөр боловсруулж эхэлсэн үеийг манай эриний өмнөх VIII зуун гэж үздэг.

Тэгвэл манай өвөг дээдэс төмрийг МЭӨ 2000 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн байгаа юм. Казахстанд төмөр хайлуулж байсан анхны олдвор бий. Манай өвөг дээдэс төмөр зэвсэгтэй, морь хүлэглэсэн байж гэж төсөөлөе. Хэнийг тэдэнтэй харьцуулах вэ? Тэр үеийн Төв Азид цаг агаар зундаа нэмэх 30, өвөлдөө хасах 30 хүрдэг байсан. Ийм орчинд уламжлалт гэр бүлүүд оршин тогтнож чадахгүй, тиймээс олон эхнэр авдаг байж. Жишээ нь ах дүү тавуул байлаа гэж бодоход, тэдний нэг нь л таван эхнэр авна. Үлдсэн хэд нь яах вэ? Мэдээж морио унаад, илдээ бариад Хятад руу довтолно. Олон сурвалжаас харахад нүүдэлчид зөвхөн охид бүсгүйчүүдийг олзлон авчирч гэр бүл болдог байж. Эд баялгийн хэмжүүр нь мал байсан. Хүчтэй нэг нь хөршийнхөө малыг булаана. Харин хөрш нь хаачих вэ? Эдгээр ялагдагсад нь Хятад, Энэтхэг, Перс, Европ хүртэл явцгаана. Гэхдээ л тэд Хятадууд, Энэтхэгүүдээс хүчтэй шүү дээ.

-Тэгвэл бүх дэлхий Чингис хааныг Монгол гэж боддог?

 -Би энэ хэвшмэл ойлголтыг эвдсэн. Бид ямар үзэл баримтлалыг зарласан бэ? “Мэнги Эл”. 1206 онд Чингис хаан тархай бутархай Жалайр, Найман, Хонгирад аймгуудыг нэгтгэн эдгээр эсгий туургатнуудыг “Мэнги Эл” буюу “мөнхийн” гэж нэрлэсэн. Тэр нэр нь цагийн уртад хувирсаар “Монгол” болсон юм. Үнэндээ ийм үг Монгол хэлэнд байхгүй. Би XVIII-аас XXI зууны хоорондох Монгол хэлийг судалж үзсэн. Чингис хааны эхнэр хэн байсан билээ? Бөртэ, тэр Хонгирад аймгаас гаралтай. Энэ аймгийн 95 хувь нь Казахстанд амьдардаг. Багахан хэсэг нь Монгол, Хятадад бий. Энэ Казах гарал биш гэж үү? Хаан эзэн эхнэртэйгээ ямар хэлээр ярьдаг байсан болж таарах вэ? Мөн түүний өргөсөн эцэг нь Хэрэйдийн Тоорил хаан байсан. Тэр л хаан ширээнд суухад нь тусалсан. Тэгвэл Хэрэйдийн 90 хувь Казахстанд амьдарч байна. Тэр Тоорилтой ямар хэлээр харьцдаг байсан бол? Хасен Кожахметын “Зуун дамнасан төөрөгдөл” гэж гайхалтай ном бий. Энэ номонд эртний Монголын үгс дээр хэлзүйн судалгаа хийгээд эртний Монголчууд одоогийн Казах хэлээр ярьдаг байсныг баталсан байгаа.

-Монголчууд таны таамаглалтай санаа нийлж байгаа юу?

-Монгол төр байгуулагдсаны 800 жилийн ойгоор алдарт тэрслүү үзэлтэй түүхч Баабарын “Монголын түүх” ном хэвлэгдэж гарсан. Би өөрийн нотолгоог энэ номноос үндэслэж гаргасан. Түүний бичсэнээр Чингис хааны үед Монголыг “40+4” гэж томъёолдог байжээ. Уг газар нутагт 40 Монгол, 4 Ойрад аймгууд оршдог байсан гэсэн үг. Чингис хаан 1218 онд 34 аймгийг нь дагуулан Казахстан болон Дундад Ази руу дайнд мордсон. Харин үлдсэн аймгууд нь засгийн эрхийн төлөө хоорондоо тэмцэлджээ. Ингээд Монголын 6 аймаг Чин улсын манж нараас тусламж гуйсан байгаа юм. Ингээд тэд “гэрээ” байгуулжээ. Сая сая Манж нар нүүдэллэн ирж тэднийг уусгасан. Одоогийн Монголчууд бол XIII зууны Тунгус угсааны Манж нар. Чингис хаан явж оронд нь нүүдэллэн ирсэн хүмүүст шударга бусаар алдар нэр нь үлдсэн юм. Би түүхийн үнэнийг сэргээхийг хүсч байна. Чингис хааны үед Монголын газар нутагт Түрэг овгууд сууж байсан.

 Шинээр томилогдсон Соёлын сайд Арыстанбек Мухамедиулыд би Зүчи хааны ДНК-г тодорхойлох хүсэлт тавиад байгаа. Хаантан Улытауд нойрсож байгааг бид мэднэ. Бунхан нь Караганд мужид байгаа. Хэрвээ бид түүний ДНК-г тодруулж чадвал Чингис хааныхыг бас оллоо гэсэн үг. Ингээд бүх маргаанд цэг тавих болно. 2004 онд алдарт генетикч Спенсэр Вэллс Их хааны харъяанд байсан Азийн үндэстнүүдээс 2000 гаруй дээж авч шинжилсэн. Тэгэхэд нэг л ген олон удаа давтагдаж байсан. Мэдээж Чингис хаан олон хатантай байсан тул түүний генийг өвлөж авсан 18 сая хүн байгаа. Энэ ген Монголчууд, Хятадууд, Тувачууд, Хакасууд, Буриадуудад 1.3 хувьтай байгаа бол Казахуудад 8.5 хувьтай илэрсэн юм.

-Юуны учир танд Чингис хааны одон гардуулав?

-Одонгийн эхнийхийг Чингис хааныг анх удаа зэрлэг дайнч биш, шинэ дэг журам тогтоосон удирдагч болохыг нь бүтээлдээ харуулсан Америкийн эрдэмтэн, түүхч Жэк Ретерфордод олгосон. Бидний үргэлж ярьдаг даяарчлалын эхийг анх хэн тавьсан юм бэ? Чингис хаан! Номхон далайгаас Атлантын далай хүртлэх бүх газар нутаг түүний ивээл дор байсан юм. Намайг юуны учир энэ шагналд тодорхойлсныг асуухад “Чингис хааны нэрийг цэвэрлэсэн гавъяаг тань үнэлсэн” гэсэн. Үнэхээр ЮНЕСКО энэ хүнийг мянган жилийн суут хүнээр тодруулж байхад бид яагаад хуучин ойлголттойгоо үлдэх ёстой гэж.

-Чингис хааны талаар өөр ил болоогүй нууц үлдсэн үү?

-Миний номны нэг бүлэг бүхэлдээ их удирдагчийн нууцад зориулагдаж байгаа. Үүнд би дэлхийн бүх шашин Төв Азийн тал нутгаас үүссэнийг бичсэн. Нэрт судлаач Мэри Бойсын номонд зороастризмын гарлыг Персээс биш Волга мөрний зүүн биеэс хайх хэрэгтэй гэж бичсэн байдаг. Шашин, соёл, гүн ухаан гээд бүгд Тэнгризмээс гаралтай. Энэ бол нэг бурхантай шашин. Тиймээс нүүдэлчид очсон газар бүртээ нутгийн хүмүүсийн сэтгэлгээнд тохируулан дэлгэрүүлсэн юм. Гэхдээ Чингис хаан үүнийг хэрэглээ болгож чадаагүй гэж би боддог. Евразийн үзэл санааг үндэслэгч ван Николай Трубецкой аливаа шашин өдөр тутмын зан үйлтэй уялдаж байх ёстой гэдэг онолыг дэвшүүлсэн байдаг юм. Ингэж байж шашин хүмүүсийн мах цусанд шингэж өгдөг.

Гэвч Чингис хаан Тэнгризмийг ингэж чадаагүй. 1312 онд Алтан ордны хаан ширээнд суухын тулд Чингисийн удмын Узбек нь Арабын худалдаачдаас их хэмжээний мөнгө зээлээд эргүүлж төлж чадаагүй юм. Харин Арабууд өрний төлөөсөнд Исламын шашныг тал нутагт дэлгэрүүлэхийг тулгажээ. Тэр энэ саналыг бусад Хааны удмынхантайгаа зөвшилцөөд хүлээж аваагүй байна. Учир нь энэ нь Чингис хааны их засаг хуулийг зөрчиж байсан юм. Ингээд Чингисийн шууд удмын 112 залгамжлагч цаазлуулж Их тал нутагт Ислам дэлгэрсэн түүхтэй.

-Дайчин, хүчтэй, түрэмгий дүрээр бид Чингис хааныг төсөөлдөг. Өнөөдрийн хүмүүсээс та энэ чанарыг харж байна уу?

-Би дээр нь нэмээд ухаалаг, шударга гэж хэлмээр байна. Бид, Казахууд эдгээр чанаруудаа алдаад байгаа. Гэвч спорт дээр энэ нь илэрдэг. Ялангуяа тулааны спортуудын хувьд. Бид түүхийн явцад олон улс орныг дайтаж явахдаа тарж бутарч, Их тал нутгийн уугуул сэтгэлгээгээ гээсэн байх.

-Яагаад ийм судалгаа хийх болсноо хэлээч?

-Өвөг дээдсийн ген намайг дотроос минь сэрээсэн гэж боддог. Бүгд л өөр өөрийн төрөл угсааны баатруудыг дурсацгаадаг бол харин би Чингис хааныг судалж эхэлсэн. Энэ нь хүнд үүрэг ч гэсэн, хэрвээ хойч үе нь түүнийг дурсаж, хүндэтгэж, бахархаж байвал өвөг дээдэс минь сэтгэл амар нойрсоно гэж бодсон. Миний энэ сэдвийг сонирхох болсон нь Калибек Данияровын “Казахстаны уламжлалт бус түүх” болон ”Чингис хааны түүх” номуудыг уншсанаас эхтэй. Тэртээ 90-ээд онд би түүний бичсэнд итгээгүй. Хэн нэгний тусын тулд Казахстаны бүх түүхийг гуйвуулж л гэж бодсон. Харин дараа нь би өөрөө түүх судалж эхэлсэн, олон ч эх сурвалжуудтай танилцсан. Эхэндээ надад манай одооны Казах овгууд Чингис хааны тасархай гэдгийг хүлээж авахад хэцүү байлаа. Жалайрууд ч, Найманууд ч тэр биднийг орхиж явсан гэцгээдэг. Бусад овгууд болох адайчууд, тарактууд, тама, табынчууд бас ялгаагүй. Гэхдээ хамгийн гол нь манай ихэнх хүн ард түүнийг Казахуудын агуу өвөг дээдэс гэж таньсан явдал чухал юм.

Орчуулсан Р.Түвшин

2014 он. Ikon.mn

Сэтгэгдэл 85ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 11. 7:24
Бас нэг солиот

Галзуу солиотой хүн шиг л юм бичиж дээ. Гэхдээ харамсалтай нь иймэрхүү юмнуудыг цаанаас бодлогоор дэмжээд байвал тодорхой хугацааны дараа үнэн юм шиг болж олон хүний тархийг угааж их гай тарьдагт л учир байна.

2021, 12 сар 13. 3:38
ЗБолдочин

Казахууд хэзээ ч төр улс байгуулж байлдан дагуулж чадаагүйдээ их хааныг минь зээлдэх дээрээ тулаад байна манай Монголыг одоо бүр казах болгох нь арай ч үү оросын хаяа түшиж амь зогоож байгаад СССР ыг задрахад л дөнгөж тусгаар улс болсон шүү дээ хөөрхий энэ эрдэмтэн нэртэй түүх луйвардагчид олширвол ауюлтай нэг өдөр гэнэт Баян-Өлгий манай нутаг гээд байж магадгүй хятадаас ч илүү аюул дагуулж магадгүй санаатай нохой толгойт байна шүү болгоомжтой байцгаая монголчуудаа

2021, 12 сар 11. 20:15
Blackpink

Юу

2021, 12 сар 9. 4:00

Чингис хаан бол 100 хувь казак хүн. Монголчууд шиг арчаагүй заваан үндэстэнд Чингис шиг суут хүн төрнө гэж байхгүй. Тийм юм байхгүй юм. Муусайн монголчууд ер нь багахан шиг давраарай.

2022, 8 сар 27. 13:52
Зочин

Шаа ал минь

2021, 12 сар 7. 22:00
Алтан

Казахын ихэнх нь монголчууд шүү. Хэл ёс заншил хоол унд дуу хуур зүс царай нутгийн нэр ус гэр гээд монгол юмс маш их бий. Миний нэр хүртэл казахсанд байсан . Түрэгжсэн монголчууд . Бүр монгол хэлтэй урианхайчууд ч бий. Харин монголын казахууд царай зүс өөр уйгар талдаа шүү.

2021, 12 сар 6. 19:18
Зочин

Эд нарчинь өөрсдөө монгол угсааны үндэстэншд түрэгжсэн монгол гэх юмуудаа монголчуудтай маш алидхан царайтай кзахууудын 70 хувь нь

2021, 4 сар 23. 11:38
Л.Хаш-Эрдэнэ

Үүнийг түүхийн гуйланчлал гэж хэлье. Эд эдийн засгийн амжилтаа ашиглаж янз бүрийн домог зохиож түүндээ өөрсдөө итгэчихсэн улс.
Оросуудаар хэзээч улс байгаагүй гэж хэлүүлснийхээ дараа бүр улсын хаа хэмжээнд үүнийгээ тавих болсон.
Манайд Японы элчин сайдаар сууж байсан ,манай монголчуудад элэгтэй эрдэмтэн Шимизү гуай " Би мэддэг бол засгаасаа хөрөнгө гаргаж Монгоынхоо түүхийг эрдэмтэдээ дайчлан нэг мөр болгон бичих хэрэгтэй" гэж хэлсэн нь энэ тухай л бидэнд хэлж байсан юм даа. Нэг өглөө босоход түүх ч үгүй ,улс ч үгүй болсон байх вий дээ. Иймээс энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.

2021, 12 сар 8. 0:30
Зочмаа

Хасагуудыг одоо ч зайлуулах хэрэгтэй. Давраад манай БӨ г авах санаархал нь том болсон шүү. Монголчууд энэ дагшин сайхан газраа хасгуудаас авах хэрэгтэй. Өөрсдөө өөдтэй явахгүй болохоор дээрэлхэх хүн олон гарнаа. Яана даа....

2021, 4 сар 16. 15:23
Даяар Монгол

Зүүн гарын Хаант улсын үeд л Казахуудыг нэгийг ч үлдээлгүй хядах хэрэгтэй байсан юм!! Өршөөж амьд үлдээсэн.Энэ бол түүхэн алдаа болсон юм!!

2021, 4 сар 16. 15:11
ЗочинБатсайхан

Ямар ч өөрийн гэсэн түүхгүй саяханаас л тусгаар улс болсон ард түмэн болох Казакууд ингэж Монголын түүхийг гуйвуулах нь Монголчууд биднийг дэндүү элэг барьж доромжилж байгаа явдал мөн. Шал худалаа түүхийг зохиож, инээдэмтэй мөчид баримтыг ишлэл болгож байгаа нь арга ядсан луйварчин шинжтэй харуулна. Манай Эрдэмтэд үүнд хүчтэй тайлбар Няцаалт өгөх хэрэгтэй!! Он цагийн уртад худал үнэнд гүйцэгдэж Казахстан улс Дэлхийд гутамшиг Шившиг болж олон улсад Онигоо болох өдөр ирж Мөнх Тэнгэрийн гэсгээлийг хүртэж нэр хүнд нь унах Ичгэвтэр байдалд орох нь ойлгомжтой!!!

2020, 12 сар 24. 14:02
Зочин diamond

ene hund CHINGIS HAANII ODON UGSUN GENUU? ENE ODON CHINI ZUGEER L NEG NUHRIIN ZOHIOJ ZAHIALJ HEVLUULJ AVSAN HEN NEGNII ZOHIOMOL ZUIL BOLHOOS BISH ERT DEER UEES UVLUGDUUD UNELEGDEED IRTSEN GAVYANII TEMDEG BISH. CHINGES HAANII ODON GEED BAIGAA ZOHIOMOL ED NI UDAHGUI YMAR CH UNE TSENEGUI BOLNO. ENE KAZAKSTAN NUHURIIG ERDEMTEN GEJ URGUMJILSUN NUHDUUD MEDLEG UGUI TUUH MEDDEGGUI HOOSON HUMUUS BAIJEE GEJ BODOJ BAINA.

2022, 8 сар 28. 19:52
Зочин

ЧИНГИС хааны одон гэж хэн өгөх вэ дээ Ерөнхийлөгчийн зарлигаар өгнөүү гэхээс энэ гуйлгачинд нэгэн олон нийтийн байгууллага сумын ойн медаль өгчихсөн байж таарна. Молор-эрдэнэ гэж Германд 10 жил цахилгааны инженерээр сураад төгсөж чадаагүй философч Чингис хаан гэдэг бодит хүн байгаагүй үлгэр домгийн баатар гэсэн байдаг Баавар бас ерөөс монгол бол үндэстэн биш гэж оросын Веселовская авгайтай хоршин "дуулсан байдаг манай эрдэмтэд хариу хэлэхгүй байгаа нь "зөвшөөрч" байгаа юм боловуудаа

2021, 2 сар 1. 20:49
Зочин

Kazahuud tsarai zus ger oron ug hel gazar usnii ner garal uusel mongoltoi adil shuu. Turegjsen mongol esvel mongoljson tureg gej bolno. Bi kazahstand 2 jil sursan. Harin halh mongol manj bishee. Gehdee manj hyatadiin noloo 20 % baigaa. Kazahuudad 10 aas deesh manj hyatadiin tsus baigaa. Tureg mongol neg garaltai altai yazguuriin undestnuud. Iran garal uzbekuuded diilenh baidag bol kazah mongold baga zereg bii. Iran tsagaan aristai. Mongol kazah manj bol mongoliod aristan yom. Uund umard hyatad solongos yopon orno.

2020, 12 сар 22. 18:44
Зочин

Ene hasguud neeree amandaa orsniig burdag boljee. Getel manai tur zasag yagaad enenii eareg dulii dumbe tsarailaad suudgiim bol doo.
Gehdee ene hasguud sain sudlah tusmaa tuuhen uneniig zuvshuurhuus argaguid hurne. Manai haadiin tamgatai bichig deer yalt ch ugui Ikh Mongol Ulsiin dalai khaan geed bichseng sohor nud ni haraagui l yum bh daa. Ingej ih daldagnaj baij suuldee uvug ulsdaa negdeh vii dee. Es buguus Oros ahiinhaa tevert ahin orno. 2 l zam bii.
Sudal gehdee unen tuuhig buu guivuul gej helmeer baina.

2020, 11 сар 22. 12:00
Зочин

19-р зуун хүртэл дэлхийн түүхэнд казах гэдэг үндэстэн байгаагүй юм шүү дээ. Монголчууд, кипчакуудын дундаас гарсан үндэстэн бол сүүлд казах нэртэй болсон юм. Энэ хүн эх түүхээ ч мэдэхгүй хүн байна. Манай Алтан ордны хаант улсын монгол удмын зарим нэг хүиүүс өвөг дээдэс рүүгээ шээс цацаж амь зуудаг болж дээ.

2020, 12 сар 22. 16:14
Зочин

Сайн хүний нэрийг олон худалдаж идэж амиа зогооно. Казах гэж үндэстэн хэзээ бий болсон бэ гэвэл 300-аад жилйин түүхтэй. Тэгэхлээр бүр шал худлаа зүйл санаанаасаа зохиогч. Европынхон казак гэж үндэстний талаар мэдлэг ёстой маруухан.

2020, 12 сар 24. 14:03
Зочин diamond

tiim shuu

2020, 9 сар 4. 13:16
Түүх зохиогч

Казакстаны хүн амын 70%нь скиф,сак,кипчак,орос гаралтай. Монголын Алтан ордын улсын ёс заншлаа гээж Түрэгүүдэд ууссан,өөрсдийгөө монгол гаралтай гэж үздэг 26%байдаг.Эдгээр хүмүүст монголчуудаас үлдэж хоцорсон зүйл 0% юу ч байхгүй.Казакстанд монгол хэл,бичиг,ёс заншил,монгол хоолны соёл, монголдээл, хувцасны соёл, уртын дуу, моринхуур,хөөмэй хархираа,бий биелгээ,эрийн гурван наадам байхгүй.Харин Кайсак-д Зүүнгарын хаант улсаас үлдсэн монгол нэртэй Монголын газар нутаг бий шүү

2020, 8 сар 30. 15:51
Зочин

энэ хүн өөрийн казакийн түүхээ мэддэг хүн үү? Казакстан Оросын харяаллаас гарнаас хойш дэлхийд өөрсдийгөө том үндэстэн гэж харуулах гэж түүхийг янз бүрээр бичдэг болсон. Түүний нэг нь энэ нөхөр байна. Түүх Гуйвуулдаг хүмүүс түүх гуйвуулагчдын бүтээлийг эх сурвалжаа гэж боддог байх. Тэд олон янзынэн сурвалж ашиглагдагггүй, шинжлэх ухаанч биш, өнгөцхөн дүгнэлттэй эх сурвалжууд ашигладаг. Баабар, Молор-Эрдэнэ, Давааням нар тийм л хүмүүс. Тэд улаан цайм хувь хүний үзэл, бодлоо шургуулдаг шүү дээ.

2020, 8 сар 30. 12:27
Зочин

Чингис хааны үед Казакын улс байтугай хасаг хүн гэж огт ор тас байгаагүй юм шүү дээ . Иймэрхүү түүхийн хулгайчдад хоол бэлдэж өгдөг Баабар , Давааням нар болих хэрэгтэй ш дээ

2020, 8 сар 26. 9:05
Зочин

Bugdiig ni bish ch sonirholtoi unen baij bolzoshgui hed heden sanaa baina aa.
1. Ertnii mongol ovguud baruun tiish nuudelleed zamdaa sugarch uldej yavsaar bur turkad hurtel barlas ene ter gesen ovguud tsohij l yavaa onoodor. Ugui geh hun biyeree ochij uzej baij l unemshine. Margah yum bol baihgui end. Harin bugd yavsan uu esvel 1 heseg ni uldsen uu buu med!
2. Manjuud irsen gedeg ch unen. Suuliin barimt tusheet haniihnii "achaar". Harin ih baga .. burhan l medne. Tuunees omno Huvilainhantai henuud irsiim hoorhii...?
3. Zuchiig dnk shinjilgeeg hiih buren bolomjtoi baigaa ni az yum. Ih haanii torson huu bish bailaa ch yalgaagui ter uyeiin huuchin ovog aimgiin dnk l garna. Onoodriin bid nartai haritsuulbal yamar baihnav ih l sonirholtoi.

2020, 8 сар 26. 9:07
Зочин

Manjuudiig omoorch tedentei temtssen humuusiig buruutgadag ih surguuliin tuuhiin bagshtai huryel bolson shuu dee bid.

2020, 8 сар 26. 7:31
Зочин

ардчилсан намын удирдлагыг хийж байсан хэдэн эрлийз хөгийн хүн хогнууд чингис хааны одонг хэнд ч хамаагүй өгчээ хулгайч худалч алуурчид гээд энэ чингис хааны одонг хүчингүй болгох хууль баталмаар юм тэгжэд чингис хааны одонгоо өөр шалгуураар өгмөөр юм улс эх орноо тоносон очирбатаа эхлээд бат үүл одоо энэ казак нь ч юу чив дээ

2020, 9 сар 4. 12:23
Түүх зохиогч

,,Чингис хааны академи”” гэж сүржин нэртэй даржин ТББ-ын Давааням гэгч Монголынхоо түүхийг мөнгөөр арилждаг шизо той нөхөр Закиряанов гэгч өөртэйгээ адилхан шизотой хүнд Чингис хааны дүртэй төмөр наймаалсан гэсэн

2020, 8 сар 25. 18:49
Тунгалаг

Энэ казак нөхөр хөнгөн хандаж л байна даа. Нэр төр хэрэгтэй байх нь Миний Монголын түүхийг дэлхий мэднэ.

2020, 8 сар 23. 16:00
Зочин

13 зууны бичиг дурсгал тамган дээр монгол хэлээр бичигдсэн байдаг ..... казак хэл дээр бичиж үлдээгүйг юу гэхэв эрмитажд байгаа 13 зууны гэрэлт хөшөө монгол хэл дээр бичигдсэн болой ватиканд байгаа хүлэг хааны захиаг мөн л монгол хэл дээр бичигдсэн үүнийг юу гэхэв казак зохиолч оо

2022, 11 сар 14. 17:47
Зочин

12-р зуунд монгол бичиг гэж огт байгаагуй шуу. Найман улсын уйгур бичээч бичдэг бацсаныг монголчууд уйгар бичиг гэж оилгосоноор уйгаржин бичиг бии болж монголчууд уунииг хэрэглэдэг болжээ

2020, 7 сар 27. 4:38
Зочин буриад

Ирээдүйд Монгол улс гэдэг нэр дэлхийн түүхнээ арчигдах вий гэдгээс айж байна. Одоогийн бид арчаагүй лүд юм даа.

2020, 5 сар 5. 0:06
зочин

хэн ч Чингис хааныг минь Монгол хүн биш болгож чадахгүй, Бурхан Халдун, Гурван голын эх маань энд байхад юун хаа байсан Казак, хэрвээ казак бсн бол Их Хасаг улс гээд л бичих байсан байх хаха

2021, 12 сар 7. 23:03
Зочин

Яг үнэн шүү.

2020, 3 сар 31. 23:43
МОНГОЛ АРД

ГАДААДУУД МОНГОЛЧУУДЫГ ЮУУ Ч БИШ БОЛГОХ ТАЛ ДЭЭРЭЭ ЭВСЭЖ . МОНГОЛЧУУДЫГ ТҮҮХГҮЙ БОЛГОНОО ГЭДЭГ МОНГОЛ ХҮН БАЙХГҮЙ БОЛНОО ГЭСЭН ҮГ. МЭДЭЭЖ ОРОС ХЯТАД ЕВРОП ХАСАГИЙГ БҮРЭН ДЭМЖИНЭ ТЭДНИЙ ХЭН ХЭНД НЬ АШИГТАЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД МАШ ИХ БАЯЛАГ МАШ ТОМ ГАЗАР АГУУ ИХ ТҮҮХ ДЭЭР САНДАЙЛЧИХААД ШАВАР ХААГААД БАЙГАА УЧИРААС

2020, 3 сар 15. 0:25
Сүхбаатар

Арай дэндэнэ ээ.Би хэрийн баргын юманд хараал хэлдэггүй.Гэхдээ миний монгол улсад цусан шүлсээ нулимж холиноо гэж байхгүй шүү.Даварцан п*зда вэ.Болиулөө муу хөндлөнгөөс оролцогчыг.Хэзээдээ Казакстанууд Монгол улстай төрөл байлаа даа.Хараал идмэр

2020, 3 сар 12. 14:51
Зочцэнгэлин

заа даа хасагууд өөрсдийгөө монголтой холбох гээд улайраад байдгын нэг илрэл.Учир нь эртний түүхт улс биш болхоор тэр.Нэртэйгээр нь солонгос хятад түвд энэтхэг казакаас гаралтай гээд биччихгүй яаасийн бол.

2019, 11 сар 15. 15:54
Зочин

мал хасаг дэмийрсэн л байна

2019, 8 сар 2. 19:10
Зочин

Баабар , Молор эрдэнэ , Давааням гурав юу л хийгээд бна даа

2022, 8 сар 28. 20:11
Зочин

Энэ гурав дээр Цэнддоо, амарсайхан гэсэн хоёр хятад луухааны хүүхдүүд нэмэгдээд эд нар чинь бүлэг болчихоод үүрэг даалгавраа биелүүлж яваа юм.Бааварын эцэг Батэрдэнэ гэж сарлагаар Сайнс доктор хамгаалсан цэвэр хятад хүн МААЭШ-ний хүрээлэнд байсан юм.Эрлийзүүдийн ген-д хятдынх илүү доминант болдог гэдэг Ер нь бүх эрлийзүүд урд хөршрүүгээ санаатай шүү. унтахдаа хүртэл тийшээ харж унтдаг.мөн тэгж оршуулдаг.Тэгээд эд нар хэзээ л билээ хятад шунал нь мөнгөний төлөө үхүүлэх хэмжээнд байгаа

2020, 10 сар 21. 11:45
Зочин

Тэр гурав чинь эрүүл хүмүүс биш шүү дээ

2019, 11 сар 5. 11:05
Алтан(казахаар алтын)

Казах бол түрэгжсэн монгол зүүнгарын удам би тэнд 2 жил сурсан балж гол алтай уул нарийн гол гээд монгол нэр одоо хэвээр байна лээ

2020, 3 сар 14. 22:40
Зочин

Битгий шаа

2020, 8 сар 26. 10:04
Зочин

Тэр үнэн, Зайсан нуур гэж том нуур байгаа. Ер нь бол зүүн Казахстан бол манай Зүүнгарын уугуул нутаг юм. Манжууд Зүүнгарыг хүйс тэмтэрсний дараа эзэнгүй нутагт баруун талаас казахууд нүүн ирж суурьшснаар Казахстаны нэг хэсэг болсон. Гэвч газар усны монгол нэрнүүд бол одоо хүртэл байдаг.

2022, 11 сар 14. 17:51
Зочин

Тонюкок, Билгээ хааныг яахуу? Бас монгол гэх нуу? Монголд хаан гэж уг хэзээч бацгаагуй шуу. Ноед моед гэх бацх

2019, 1 сар 17. 22:21
Зочин

За яахав дээ

2018, 12 сар 22. 20:00
ЗочинЗоригтын Уянга

Энэ бүхнээс бид түүхээ сайн мэддэг үр садтай байх шаардлагатай бөгөөд Монгол хүн бүхэн эх орон нэр төрөө дээдэлж амьдрах ёстойг нотолж байна.

2018, 12 сар 22. 10:06
Монгол хүн

Муу түүх гуйвуулагч. Энэнтэй юу ярихав. Энэ хүний ярианд итгэгч нар минь! Эцэгээ мэдэхгүй хөрөнгөтөн мянга судлаад эцгээ ямар хүн бэ гэдийг олдоггүй юм. Яагаад гэдийн та муу нус ойлгохгүй мэдэхгүй л байхдаа.

2018, 12 сар 21. 7:59
Зочин

Энэ тоглоом биш шүү. Миний таньдаг казак Чингис хааныг казак хүн байсан. Улаанбаатар бол казакуудын нутаг та нар одоо явбал таарна гэж яриад байхаар нь наргиан болгоод өнгөрсөн. Тэгсэн чинь үнэхээр ингэж бодоод байдаг юм байна. Улс орны хөгжлийг дагаад түүх хүртэл өөрчлөгдөх вий дээ. Бид хятадууд л гээд муулаад байгаа болохоос хумсаа нуусан муурнууд баруун хязгаарт байгаан биш биз дээ.

2018, 12 сар 15. 15:04
Зочин???

Түрэгүүд гэдэг маань Африкийн хойд хэсэг Ливи улсаас нүүж ирсэн Арабууд болой Монголын үр садтай эрлийзэж Европчууд болон Киргиз, Казакууд гэх мэт үүссэн болой.
???

2018, 12 сар 13. 20:59
Зочин

хүчтэй төртэй улсын түүхийг хэн ч оролдохгүй тэд бусдын түүхийг бичдэг болсон юм биш үү харамсмаар юм даа

2018, 12 сар 13. 17:14
Зочин

ene kiarat gedeg nohor sogtyy esvel tsagaan solio tyschixsan bhdaa yariltslaga ogson bh

2018, 12 сар 12. 22:33
Mammi Зочин

Hehehe!

2018, 12 сар 12. 22:32
Зочин

Muruud, muruud ! Aguu tuuhtei are time Boloh

2018, 12 сар 12. 18:59
Зочин

Агуу суут "эрдэмтэд" нь ийм юм яриад байхаар ерөнхийлөгч нь ичээд боль гэсэн л дээ. Амьтан шоолоод хэцүү байдаг байх, Баабар, Молор-Эрдэнэ 2-т мөнгө өгөөд нийлүүлчихмээр "суутан" байна хэ хэ.

2018, 12 сар 11. 23:58
Зочин

hasguud hezeeneesee zaya muutai guilgaji setgelgeetei yastan yum. Tuuhiin yavzad ted hoorondoo alaldaj ems huuhenee bir bieneese hulgalj. bogtloj. deerem tonuul hiij bsan blohoos bish toigtoniig suhuruulj. to;goitoniig buhiilgej yavsan tuuh unendee baidaggui yum . Ali neg ornii hatavjind havjuulagdaj yavsaar udii hursen. mohgoljuudad dayar olonooroo mehiin esloh estoi blee.

2018, 12 сар 11. 22:50
Зочин

Бид ядарч явсан тэнэмэлүүдийг нь өөд нь татаад нутаг орондоо суулгаад өөд нь татаж хүниы зэрэгтэй явуулж байдаг.Тэгсэн ах дүү нар нь жаахан сэхэл авангуутаа ач санах нь байтугай маний өвбг дээдэс бурхан шүтээнийг хулгайлчих санаатай новширдрг байна ш дээ.Хогийн хасгуудийг хөөж явуул.

2018, 12 сар 11. 18:04
Зочин

МАК-н Нямтайшир байна гэж харлаа ш дээ

2018, 12 сар 11. 17:31
Зочин

Tuuhin talaasaa unen yum ih bna shu.Buh shashin tengrizmees uussen.Manjuudiig bid nar halhchuud anh avchirsan gedeg ni unen shu.Tureg bol Baruun Mongolchuud yum. Harin ter ued kazakuud haana bsiin boloo?

2020, 8 сар 27. 17:04
Зочинasd

bool oo hiigeed yavj baisan

2019, 1 сар 4. 2:56
Зочин

Битгий ийм тэнэг юманд итгэ. Казакууд түүхэндээ ямарч бахархалгүй хүмүүс..Солонгосчуудаас ялгаатай нь талын нүүдэлчид болохоор бие бялдрын хѳгжил сайтай байх. Энэ хүн хэдэн доллар л авсан байх. Шуудл бид үндэсний бахархалтай болох хэрэгтэй гэж хэлдэг хүн. Хятад Ватиканы түүхийн архивууд бна. Плано Карпини гэдэг санваартаны бичиж үлдээсэн зѳндѳѳ тэмдэглэл бнаа Ватиканы архивт. Энэ Закирьянов гэж дурак ѳѳрѳѳ дэлхийн түүхээ болиё гэхэд Азийн түүхээ ч юу ч мэддэгүй мал билээ. Бичсэн зарим юмыг нь уншиж үзсэн нүүр улаймаар

2018, 12 сар 13. 14:49
СДА

Юу солиороод байгам Баруун монгол гэж Ойрад буюу Монголоор ярьдаг монгол хүмүүс байсан юм. Казакууд бол харин түрэгүүд. бүр нэг мал юмнууд байх юмаа

2020, 8 сар 27. 17:06
Зочинasd

kazak gej eroosoo baigaaguimaaaa.

2018, 12 сар 11. 16:09
Зочин

Ген гэж байдаг бол түүнийг л судлаад тогтоогоод гаргаад ирэхэд болно шүү

2018, 12 сар 11. 17:14
Зочин

Хүн итгэмээргүй зохиол болжээ Уран зөгнөлт роман бичиж баймаархүн юм
Монголын түүхийг хүссэнээрээ гуйвуулж Их хааныг маань булаацалдах мөрөөдөгч улс нэгээр нэмэгдэж байгаам биздээ
Сайн хүний нэрийг мянга худалдаж иднээ гэгчээр Саяхан л Чингис хаан шиг муу муухай хүн байхгүй их түрэмгийлэгч алж хяддагаараа гарамгай нтр гэдэг
байгаагүү билүү

2018, 12 сар 28. 12:30
Баатар

хэхэ инээд хүрмээр юм Казахад байгаа мэргэ ойрад үэрэг олмгууд нь чингис хаанд дийлдээд зүгтсан улсууд казахыг бүрдүүлээд байж байгаа л даа. тэгээд казах гэж улс 1450 оноос эхэлж бий болсон гэдгийг санах хэрэгтэйь үндсэндээ нэд тэндээс дайжиж очсон нөхөд улс байгуулсан гэх юм уу даа. Чингис хааныг хэн ч Монголоос салгаж чадахгүй ээ. Хятад орос америк ч Чингисийн монгоыг хүлээн зөвшөөрч 1,2-р мянганы хүнээр Монгол хаад Атилла, Чингис нарыг тодруулсан юм шүү.

2018, 12 сар 11. 13:33
Зочин

Тийм ээ, ийм л учраас Монголчууд эртний түүхээ унших, судлах шаардлагатай байгаа юм даа. Өвөг дээдсийн минь сүнс гомдох байх даа. Ялангуяа, археологи, эртний түүхийн судалгааг бодлоготойгоор дэмжих, соёлын өвийг цаасан дээр тунхаглах биш, бодитоор хамгаалах шаардлагатай.

2018, 12 сар 11. 12:54
Зочин

аль мөнгө хөрөнгтэй улс түүхийг гуйвуулж болдогийн жишээ их хааныг маань хасаг богохнээ төр хүчтэй баймаар

2018, 12 сар 11. 12:28
З.Мэнд ах нь

За хө залуу дүү нартаа захиж хэлэе, сургамжилж өчсү бид эвтэй эвгүй, залхаг назгай, худалч хулгайч, хуурамч дээрэнгүй, хаан зан, хатан маяг, урвагч бялдууч, мунхаг зулгуйд зэрэг ааль араншинг уулаа таягдан хаяхгүй бол захаас аваад биднийгээ дээрэлхэх улсууд гаарч байна шүү. Монголоо хайрлахгүй бол өөр хэнд үл хайрлана.

2018, 12 сар 11. 8:17
Зочин

Uvuu maani bie ee hed huvaah yostoi bolj bnaa. Jinken sain hunii neriig 3 hudaldaj idne gdg ene dee.

2018, 12 сар 11. 1:12
Монголын түүхч

Хасагуудын түүх нь 300 орчим жил. Монгол цэргүүд Киргиз улсыг эзэлсэний дараа маш олон монгол киргизын хүүхдүүд гарсан бөгөөд эрлийз хүүхдүүдийг нь киргизүүд ад үздэг байсан учир тусдаа улс байгуулж Казах улс гэж нэрлэв. Казах улс нь Монголын дарангуйлалд 200 гаруй жил болоод Оросын дарлалд орсон юм.

2018, 12 сар 11. 1:14
Зоригт

Чингис хааныг лалын шашитай байсан гэж шаана даа энэ хасагууд

2018, 12 сар 11. 0:00
Зочин

Manai mongolchuudiin uvug deedsiig hunnu bish syanbiin uvug donhu naraas garaltai gej tsaana chini nature setguuld bichsen bn. Ter donhu nariin bulsh manchuriad bn gene. Yum gesen ug ve?

2020, 9 сар 4. 13:26
Түүх зохиогч

Тэр үнэн шүү Үүнийг ашиглаад түүх мэдэхгүй Казахууд хожмын тунгус,манжуудтай монголчуудыг холбодог

2018, 12 сар 10. 22:52
Зочин

Монголын нууц товчоо уншвал таарна казакууд бахархах зүйлгүй болхоор ингэж байгаа юм

2018, 12 сар 10. 21:13
Зочин

KKKKK YSAN INEEDTEIN BE HARIN INGEJ SOLIOROOD BVAL KAZAK GJ NERENCH GARDGVI SHVV MONGOLIIN NUUTS TOVCHOOND

2018, 12 сар 10. 20:29
Зочин

БАС НЭГ ГАЛЗУУГИЙН ЯРИА. МАНАЙ МОЛОР-ЭРДЭНЭ, БААБАР ЭНЭ ТЭРТЭЙ ХАМТ СУУЛГААД ДУНД НЬ ХЭДЭН ХАЛУУН САВ ЦАЙ ТАВЬЧИХВАЛ ЯАГ ТААРНА. ХАХАХА. ЧИНГИС ХААН 34 АЙМАГ АВААД ДАЙНД МОРДСОН ХОЙГУУР НЬ АРААР НЬ ҮЛДСЭН НӨХДҮҮД ХООРОНДОО ДАЙТААД МАНЖИД ДАГААР ОРСОН ГЭНЭ ҮҮ? ХАХАХА ХЭДЭН ЗУУНЫ УРД ХОЙДОХЫГ НЭГ ЦАГ ҮЕД НИЙЛҮҮЛЭЭД ХАЯЧИХЛАА. ААТАЙ ЭР ЮМ. ИЙМ Л НОХОЙ ШИНШИХГҮЙ ЮМ ЯРЬЖ БАЙГАА ЮМАНД ОДОН ӨГСӨН ГЭВ ҮҮ?

2019, 1 сар 4. 21:05
Зочин

Яг ч эрүүл хүн бишээ. Ёстойл хэдэн зууныг хольж хутгана даа. Үнэхээр мэдлэг нимгэн хүн. Тэнэг болохоороо л хэдэн доллар аваад л ингэж тэнэгтэж байгаан түүхчид нь нам байгаа биз дээ. Ичих булчирхай нь ажиллаад. Молорэрдэнэ гичий энэ энэ нохойноос хэдэн тѳгрѳг авсан байх. Харин Баабарыг Молорэрдэнэтэй харьцуулахгүй шүү. Баабарын нүүдэл суудал маш сайн ном. Молорэрдэнэ гичийд юу бна. юуч бхгүй чадахгүй

2018, 12 сар 10. 18:11
Зочин

за даа казак гэж шинэ үндэстэн оршин тогтонох гээд л агуу түүхээс хуваалцаж өөрийн болгох гэж л нотлоод харин бид тэднийг дэмжих хэрэггүй

2018, 12 сар 10. 19:37
Зочинбат

Казахын Ерөнхийлөгч Назарбаев саяхан дэлхийн нүүдэлчдийн хурлын үеээр Чингис хаан казак хүн байсан гэсэн үлгэр ярихаа одоо боль гэсэн шүү! Овоо шударга хүн юм.

2018, 12 сар 10. 17:11
Зочин

?

2018, 12 сар 10. 18:40
Батын Бэрх

Tүүхийнхээ бүх цаг үеийн туршид бусдын дарлал дор оршиж дөнгөж 92 оноос тусгаар тогтнож улс болж байгаа хасагуудад ямар нэг баатарлаг түүх зохиох зайлшгүй шаардлага бий

2018, 12 сар 10. 19:46
tsog

tuuh yarival hasag gej uls baihgui shuu mongoliin hariat gulugnuud

2018, 12 сар 11. 9:01
Зочин

энэ хасагууд нээрээ хүн муутай новшнууд шүү бүх юм нь дээр харагдах юм даач чааваас даа баатар болж тоголмоор санагдсын байх даа

2018, 12 сар 11. 16:12
Зочин

Чингис хааныг хасагт сахалт гэж ярьдаг байсан үе хэзээ билээ хө санаж явахад илүүдэхгүй

2018, 12 сар 11. 18:33
Зочин

шаа

2018, 12 сар 12. 9:35
Зочин

Ataarxuu mulguu yum g erdemten gechjee.Mongol bol munxiin Mongol,ix ezen Chingis xaan bol zuwxun mongol.:

2018, 12 сар 13. 22:36
Booeo

ENE HUN UNEHEER YUUCH MEDDEGUI HUN. TER UED MANJUUD CHIN BISH ALTAN ULS NERTEI BAISAN
. CHINGIS 1215 OND BEEJING EZLEHED HYATADIIG MANJUUD EZEGNEJ BAISAN SEDGIIGCH MEDDEGUI MAL. HASGUUD OORSNOO UNDESNII BAHARHALTAI BOLOH GEHEER TUUHEND NI GYALTAIH YUUCH BAIHGUI ULS TEGEEDL BUURAI BOLOHOOR NI MONGOLCHUUDAAS BULAAHAAR SHIIDEE BIZ. NAZARBAYV NILEED MONGO OGOO BIZ. HARAHADCH ERUUL HUN BISH BILEE. SHUUDL BIDEND UNDESNII BAHARHAL HEREGTEI GEJ YARIDAG HUN BILEE..MOLORERDENE METIIN LALARUUD MONGO AVAAD DEMJIHEER BOLSON SURAGTAI

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]