Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

АНУ Ангарагийг эзэлж авахад дэлхийн бусад орны эрдэмтэд ч туслахыг хүсч байнаУншсан7,338

Ангараг гаригийн гадаргуугийн нөхцөл байдлыг дууриан гүйцэтгэх (simulation) дасгал сургууль 2018 оны хоёрдугаар сарын 8-нд Өмнөд Оманд эхэлжээ.

Судлаач, орчуулагч Урианхан овогт Лувсангийн Пүрэвхүүгийн шинжлэх ухааны цуврал нийтлэлүүд манай уншигчдад хүрч байгаа билээ. Энэхүү нийтлэл нь Л.Пүрэвхүү судлаачийн "АНУ Ангараг гаригийг эзэлж авахаар бэлтгэж байна" нийтлэлийн II хэсэг юм.


Ангараг гаригийн гадаргуугийн нөхцөл байдлыг дууриан гүйцэтгэх (simulation) дасгал сургууль 2018 оны хоёрдугаар сарын 8-нд Өмнөд Оманд эхэлжээ. Энэ дасгал сургууль дөрвөн долоо хоног үргэлжлэх юм. Өмнөд Оманы Зофар мужид эхэлсэн энэ дасгал сургуулиар Ангараг гариг дээр очих сансарын нисэгчид болон тэдний ажлыг хөнгөвчилдөг хайгуулын роботуудад техникийн ямар хүндрэлүүд гарч болох вэ гэдгийг судалж байгаа юм. Йемен болон Сауд-Арабын хилийн ойролцоо орших Зофарын говь-цөлийн гадаргуу нь давсны довцог, толгод болон хатсан голын сайр зэргээрээ Ангараг гаригийн гадаргуутай маш төстэй юм. Арабын энэ хагас арлын говь-цөлд агаарын хэм цельсийн 51 градуст хүрч халж болно. Ийм ер бусын нөхцөл байдлыг зөвхөн цөөхөн амьтан, ургамал л тэсвэрлэж давж гардаг.

Зургийн тайлбар: Дасгал сургууль явуулахаар бэлтгэсэн сууцууд, ажлын байрууд, лабораториуд Fotо: Florian Voggeneder / Оsterreichisches Weltraum Forum  

 

Энэ бүхэн нь Amadee-18 гэсэн нэртэй энэ дасгал сургуульд оролцон энд ажиллаж байгаа 25 улсын 200 эрдэмтний хувьд хангалттай нөхцөл байдал юм. Оманы энэ Ангарагийн буудал нь эцэс төгсгөлгүй мэт харагдах элсэн манханы зүүн үзүүрт байрлажээ. Битүү хонгилуудаар холбосон хагас бөмбөлөг шиг хэлбэр дүрстэй 2,4 тонн жинтэй хийлж босгосон эдгээр байгууламжууд дотор лаборатори, сууц болгон тоноглосон чингэлэгүүдийг тойруулан байрлуулжээ.

Оман улс НҮБ-ын Сансарын хорооны уулзалт дээр Австрийн сансарын форумын санал болгосон ийм буудлыг улсдаа байгуулахыг дуртай зөвшөөрчээ.

Судлаачид дэлхийн өнцөг булан бүрээс Amadee-18 хөтөлбөрт зориулсан туршилтын санаануудыг ирүүлжээ. Үүний хүрээнд шинжлэх ухааны 16 туршилтыг энд явуулах юм. Үүний дотор “чөтгөрийн тэрэг” гэж хошигнон нэрлэсэн Ангараг дээр явах роботыг болон нэг хүний “сансарын хөлөг” гэж нэрлэсэн Aouda нэртэй 50 кг жинтэй сансарын хувцасыг туршиж үзэж байгаа юм.

Зургийн тайлбар: Сансарын нисэгчийн хувцас өмссөн эмэгтэй. Fotо: Florian Voggeneder / Оsterreichisches Weltraum Forum 

Зургийн тайлбар: Сансарын нисэгчийн хувцас болон георадарыг туршиж байна. Fotо: Florian Voggeneder / Оsterreichisches Weltraum Forum 

Зургийн тайлбар: Сансарын нисэгчийн хувцас болон георадарыг туршиж байна. Эх сурвалж: MTI/AP/Sam Mcneil

Зургийн тайлбар: Хоёр эрдэмтэн, Оманы хүмүүстэй хамт дроныг шалгаж байна. Эх сурвалж: MTI/AP/Sam Mcneil

Зургийн тайлбар: Зофарын цөлд байгуулсан эрдэмтэдийн сууцнууд  Эх сурвалж: MTI/AP/Sam Mcneil

Зургийн тайлбар: Эрдэмтэд георадар болон сансарын нисэгчийн хувцасыг туршиж байгаа нь. Эх сурвалж: MTI/AP/Sam Mcneil

Судлаач, орчуулагч Урианхан овогт Лувсангийн Пүрэвхүү

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 5 сар 27. 4:34
S.GBGoogle-р нэвтэрсэн

Дандаа сонирхолтой хэрэгтэй нийтлэл оруулдаг Урианхан .Л.Пүрэвхүүдээ болон та бүхэнд талархая, амжилт.

2018, 10 сар 8. 19:48
Зочин

Tiim ee

2020, 2 сар 3. 19:37
Зочин

Ванга нострадамус нар хүн төрлөхтөн ангараг руу нүүнэ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]