Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүхийн хар толбо: 1932 оны бослогоУншсан34,484

Бослогыг зохион байгуулагчдын нийтлэг дүр төрх бол нийгэмд хавчигдсан хэсгийн төлөөлөл эсвэл ямар нэгэн сэжүүрээр тэдэнтэй холбоотой гэж хэлж болох ардын засгийг үзэн ядагчид байжээ.

ХХ зууны Монголын түүхэн дэх одоо хэр нь бүрхэг, орхигдсон, тойрч дөлдөг  олон асуудлын нэг нь “1932 оны зэвсэгт бослого” хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн учир битүүлэг үйл явдал юм.  Монголын түүх бичлэгт дээрх үйл явдлыг “лам нарын эсэргүү бослого”, “хувьсгалын эсрэг лам нарын бослого”, “эсэргүү хөдөлгөөн”, “иргэний дайн”, “ардын бослого”, “зэвсэгт бослого”, “зүүнтний бодлогыг эсэргүүцсэн ард түмний хөдөлгөөн” зэрэг олон янзаар нэрлэж ирсэн.  Одоогоос 83 жилийн өмнө дээрх бослого гарсан бөгөөд Монголын бараг ихэнх нутгийг хамарч түүнд нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөл оролцжээ. Засаг, төрийг эсэргүүцсэн шинжтэй, олныг хамарсан бослого  урьд өмнө гарч байгаагүй тул олон түмнийг ихээхэн цочирдуулсан төдийгүй зэвсэг барин эвсэн нэгдсэн нь уг бослогын онцлог байлаа.  Тиймээс ч “1932 оны бослого” хэмээн нийтэд хүрчээ. 

 

Бослого гарах болсон шалтгаан, нөхцөлийн талаар өмнөх тогтолцооны үеийн эрдэмтэд, судлаачид судалгааны бүтээлүүддээ тусгасан байдаг ч  ангич, намч байр сууринаас асуудалд хандсан нь элбэг, үүнийг ч буруутгах эсвэл мөшгин гуйвуулах нь зохимжгүй. Харин цэргийн түүхч, доктор С.Ганболд уг асуудлыг шинэлэг байдлаар гаргасан бөгөөд тэр нь ч цаг үетэйгээ холбоотой билээ.

“Ардын дайсан” хэмээсний учир

Зүүнтэнүүд засгийн эрхийг дөрөвхөн жил (1928-1932) барихдаа  Монгол орныг бүхэлд нь хамарсан нийгэм, эдийн засгийн гүнзгий хямралд оруулсан. Улмаар улс төрийн хямрал дээд цэгтээ хүрч улам бүр гүнзгийрсээр 1932 оны эхнээс “торхон доторх дарь хэдийнээ асаж,  хэзээ мөдгүй дэлбэ үсрэхэд” бэлэн болоод байсан юм.  Хямрал туйлдаа хүрсэний илрэл нь 1930 оноос жирийн иргэд нь нутгаасаа хэдийнээ дүрвэн харьд зугтах болж, үймээн, бослогууд гарах болсон явдал.

1932 оны хавраас намар дуустал үргэлжилсэн зэвсэгт бослого нь Монголын нийгмийг бүхэлд нь цочроосныхоо хирээр  монголчуудын  амьдрал, нийгмийн сэтгэл зүйд гүн “хар” ул мөр үлдээсэн.

Монголчуудын хувьд 1932 оны бослого нь иргэдээс төр засгийнхаа эсрэг анх удаагаа зэвсэг барин тэмцсэн бослого байсан. 1990-ээд оноос өмнө түүх бичлэгт энэхүү үйл явдлыг “Хувьсгалын эсэргүү лам нарын бослого” хэмээн ярьж, бичиж, нийгэм ч тэр утгаар нь ойлгож хүлээн авч байлаа. Тиймээс ч олон нийтийн дунд “эсэргүү” бослого байсан хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, итгэл үнэмшил болсон төдийгүй түүнд оролцогчдыг “эсэргүүчүүд”, “гэмт хэрэгтэн”, “ардын дайсан” мэтээр үзэж, ойлгож ирсэн нь  уламжлалт сэтгэлгээнд суулгасан  гажуудал юм. Өдгөө ч тийм ойлголт, хандлага зарим талаар байсаар байгааг үгүйсгэхгүй

Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн бөгөөд бослого яагаад гарах болов гэхээсээ илүү тухайн нийгмийн үзэл сурталжсан нийтлэг хандлагын дагуу “хувьсгалын эсэргүү бослого” хэмээн зөвхөн нэг талаас нь харж, тайлбарлаж ирсэн нь өрөөсгөл, ташаа ойлголтонд хүргэж, улмаар уламжлагдах болсон аж. Нөгөө талаар ингэж үзэхэд,  гарцаагүй хүргэсэн хүчин зүйл бол зэвсэгт бослогод оролцогчдын хоршоо, сургууль, эмнэлгийг шатаах, нам, эвлэлийн гишүүд, багш нарыг харгислан тамлан алсан балмад авир, үйлдэл.

Зөвхөн лам нарын бослого байв уу?

Зэвсэгт бослогыг дан ганц лам нарын бослого гэж үзвэл учир дутагдалтай. Зэвсэгт бослогод оролцсон бүрэлдхүүнээс үзэхэд, энгийн иргэд, лам хуврага, эмч, цэрэг, нам, эвлэлийн гишүүд, төр засгийн ажилтнууд  гээд нийгмийн бүх давхаргынханы төлөөлөл өргөн хүрээтэй оролцсон байдаг.  Хамгийн гол учир нь энэ бослогод нам, эвлэлийн гишүүдээс оролцсон байх тул  нийгэмд нам, эвлэлийн гишүүдийн “харлуулах” нь массын сэтгэл зүйг “удирдах” хувьсгалын зорилгод харшлалтай, хувьсгалын үнэлэмжийг олон түмний дунд бууруулахаас болгоомжлон “лам нарын эсэргүү бослого” хэмээн нэрлэх  болжээ. Нөгөө талаар, нийгмийн хямрал, зөрчилт байдлын бүх буруу, алдааг зөвхөн Монголын лам нарт хамаатуулах гэсэн гадны ашиг байсан тул  бослого “лам нар”-ын хэмээх тодотголыг ямар нэгэн “хориггүйгээр” авчээ.

Үндэсний ардчилсан хувьсгалаар нийгмийн амьдралд олон шинэ дэвшилтэд зүйлүүд нэвтэрсэн хэдий ч  монголчуудын амьдралд шашин шүтлэг, сүм хийд, лам нар урьдын адил нөлөөтэй хэвээрээ, нийт монголчуудын оюун санааны  нэгдэл, төвлөрөл хүрээ, хийдийг тойрч, урьдын адил хүчтэй биш ч гэлээ зохих нөлөөтэй хэвээрээ байлаа. Тиймээс ч зүүнтэний явуулсан нийгэм, эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн ард түмний эсэргүүцэл тэмцэл, шашны төв болох хүрээ, хийдээс эхэлсэн нь санамсаргүй хэрэг биш аж.

Сүсэг, итгэлийн заагт

Монголчуудын оюун санааны нэгдэл, нягтралд сүм хийд, лам нарын гүйцэтгэсэн үүрэг их гэж хэлж болно. Ялангуяа лам, иргэдийг холбох гол сэжүүр учиг нь анхнаасаа л язгуур, угсаа, харц ядуу, хөрөнгө чинээ, нийгэмд эзлэх байр суурь,  ялгаанаас үл хамаарах “багш”, “шавь”-ийн барилдлага ихээхэн нөлөөтэй ирсэн нь нүүдэлчин монголчуудын уламжлалт сэтгэхүйн онцлог, сүсэг бишрэлтэй шууд холбоотой юм.

Магадгүй, зөвхөн сүсэг бишрэл л хувь хүнийг сэтгэхүйн хувьд нийгмийн ялгаварт тэгш бус харилцаанаас  салангид “тэгш харилцаа” буюу олон нийтийн  (масс)  хэмжээнд аваачиж “сүсэгтэнүүд” хэмээх нэгэн нийтлэг  эрх ашигт зангидаж чаддагаараа онцлогтой.  Энэ нь тэднийг нэгэн зорилгод нэгтгэж, юунаас ч, хэнээс ч айж, эмээж хулчийлгүйгээр ямар ч  хэргийг санаж, сэдэх, хийх  цаашилбал итгэж үнэмшсэн  зүйлийнх нь эсрэг (төр засаг, нам) ч нэгтгэж, босгож чаддагын баталгаа гэлтэй. Тиймээс ч энэ бослогод нийгмийн янз бүрийн төлөөлөл тэр дундаа нам, эвлэлийн гишүүд ч санаатай, санамсаргүй оролцжээ.

Төр засгаас хэрэгжүүлсэн нийгэм, эдийн засгийн олон арга хэмжээнүүд (сонгох, сонгогдох эрхийг хасах, албан татварын өсгөн нэмэгдүүлэх, сүсэг бишрэлийг хавчих, захирах, тушаах, бүх зүйлийг кампаничлах) нь иргэдээ хооронд нь ялгаварлан, хавчсан тул хямралт байдлыг улам бүр өдөөж, нийгмийг тэсрэхэд хүргэсэн юм. Үүнд, олон хүчин зүйл нөлөөлсөн ч иргэдийнхээ шашин шүтлэг, сүсэг бишрэл, ялангуяа “багш” хэмээх лам нарын эсрэг хийсэн арга хэмжээнүүд  гол хүчин зүйл болсон хэмээн үзэж байна. Тэр ч утгаараа лам нарын эсрэг чиглэгдсэн арга хэмжээ,  “дарангуйлал” нь иргэдийнх нь  засаг төрдөө итгэх итгэл, “тэсвэрлэх”  хэмжээ, хязгаарыг сэт цохин босоход хүргэжээ. Тиймээс асар богинохон хугацаанд дийлэнх хэсгийг хамарсан  бослого өргөжихөд хүргэж,  лам нар төдийгүй олон нийтийг “анги” ялгаварлахгүйгээр нэгтгэн нийлүүлж, тэмцлийн хурц хэлбэр болох зэвсэгт бослогыг сонгохоос өөр аргагүй болгосон хэмээн үзэж болохоор байна.  

Бослогыг зохион байгуулагчдын нийтлэг дүр төрх бол нийгэмд хавчигдсан хэсгийн төлөөлөл эсвэл ямар нэгэн сэжүүрээр тэдэнтэй холбоотой гэж хэлж болох ардын засгийг үзэн ядагчид  байжээ. Үүнээс гадна төр засагтаа итгэх итгэлээ нэгэнтээ алдаж, төрийн бодлого, шийдвэрийг үл зөвшөөрөн, иргэдийн оролцооны хэлбэрүүдийг хэрэглээд ч нэмэргүйг  мэдсэн хэсэг ч байв. Энд тэдний хүчирхийлэлийг хүчирхийлэлийн аргаар сөрөх аргыг сонгосныг нь буруутгах аргагүй. Шинээр тогтсон шинэ засгийн талаарх “язгуур” үзэл бодол байр суурь зөрүүтэй, өөр, өөр  хүмүүсийг “сүсэг бишрэл” хэмээх  нэг эрх ашиг, сонирхол нэгтгэн шашнаа улааныханаас хамгаалах “Шамбалын дайн”-нд босгож чаджээ.

Хуран үймээн ба шийтгэл

Марксист онолоор, ангийн тэмцэл хурцдах нь зүй ёсны бөгөөд унагаагдсан хуучин ангийн эсэргүүцлийг хайр найргүй дарж, ангийн дайсныг устгана хэмээн номлодог. Тийм ч учраас бослогыг гарсан шалтгааныг тодруулахаас илүүтэйгээр хурдхан шиг дарж, олныг хамран өргөжихөөс сэргийлсэн нь анзаарагддаг. “Бослогыг дарах” нэрээр  засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийг томилон явуулж, тэд ч очсон газраа “бүрэн эрхээ” хэрэгжүүлсэн. Хамгийн ноцтой нь  бослогод оролцсон хүмүүсийг сургамж болгох үүднээс нийтийн өмнө буудан шийтгэж, нийт ард иргэдийн сэтгэл зүйд “хувьсгалын эсэргүү” явдлыг цэргийн хүчээр хатуу чанд дарж устгадаг гэх ойлголтыг бий болгосон. Энэ нь нийгмийн сэтгэл зүйг бүхэлд нь хожмын “Хэлмэгдүүлэлт”-ийн их аллагад бэлтгэн дасгах эхлэл болсон гэж үзэж байна. Үүнээс өмнө олон хүнийг хамарсан “хувьсгалын эсэргүү” гэх тодотголтой ноцтой  хөдөлгөөн гарч байсангүй.

Бослого нь зохион байгуулалттай, зохион байгуулалтгүй гэсэн хоёр хэлбэртэй байдаг. 1932 оны бослого нь зохион байгууллалтгүй шахуу байлаа. Учир нь иргэдийн хамгийн ихээр хохирсон гэх хэсгийнхэний  тэсвэр, тэвчээр алдагдахад аяндаа л хүч хэрэглэсэн эсэргүүцэл гардаг бөгөөд тийм л жамаар уг бослого урсгалаар гарч гартаа зэвсэг болгон ашиглаж болох бүхий л зүйлийг хэрэглэсэн байдаг. Гар хоосон нэгэн ч байсан юм.

Зэвсэгт бослого анх 1932 оны дөрөвдүгээр сарын дундуур Хөвсгөлийн Рашаантын хийдээс эхэлж,  түргэн хугацаанд нутгийн төв, өмнө хэсэг болох Архангай, Завхан, Говь-алтай, Хөвсгөл аймгуудыг бүхэлд нь хамарчээ. Бослогын хүрээ өсөхөд, “шашныг мандуулах”, “ардын засгийг сөнөөхөөр Банчин богд ирж буй”, “Шамбалын ариун дайн” эхэлсэн гэх цуурхалууд гал дээр тос нэмэх мэт нэрмээс болж төөрөлдсөн, эргэлзсэн учраа мэдэхгүй олныг бослогод оролцоход ихээхэн нөлөөлсөн нь харагддаг.   

Лам нарын эсэргүүцэл, тэмцэл зөвхөн 1932 онд гарсангүй, 1926 онд Улаангомын Төгсбуянтын хийдэд гарч засгийн газраас тусгай  эрхт гишүүнийг томилон  цэргийн хүчээр даржээ. Магадгүй, энэ нь бослогыг байнгын цэргийн хүчээр дарах эхлэл болсон хэмээн үзэж байна.Мөн 1930 оны намар Чандмань уулын аймгийн Төгсбуянт, Улаангом, Бодончийн хүрээнд бослого гарч толгойлсон гэх хүмүүсийг олны өмнө буудан алж, хөрөнгийг нь хураан шийтгэсэн  нь олон нийтэд “хувьсгалын эсэргүү” сэдэлттэй алив хэргийг том, бага, олон, цөөн гэлтгүйгээр оролцсон  этгээдэд хувьсгалт хууль, цааз хэрхэн  “үйлчилдэг”-ийг  харуулжээ.

Хамгийн ноцтой нь шүүхээс гадуур хэрэг шийтгэх, хэлмэгдүүлэх бүхий л суурь тавигдаж, ангийн хатуу бодлого явуулан нэгийг нь нөгөөхийнх нь эсрэг сөргөлдүүлэх, хэн ч биш болгох хөрс эндээс бүрэлдэн тогтож эхэлжээ. Нөгөөтэйгүүр, нийгмийн бүх хүрээг хамарсан хямралт байдлыг  ил, далд хэлбэрээр эсэргүүцэн 1930-аад оноос хорин мянга гаруй иргэд эх нутгаасаа дүрвэн зугатсан. Зарим эх сурвалжид,  40 гаруй мянган хүн  хилийн чанадад дүрвэн гарсан ч гэдэг. Энэ тоог баттай магадлан тогтоох боломжгүй бөгөөд хилийн дагуух ихэнх аймгийн иргэд дүрвэн гарсан, дараа нь хэд нь буцан ирсэнийг ч тогтооход төвөгтэй.

“Их хядлага”-ын оршил

Ямар ч нөхцөлд олон түмний сэтгэл зүйн шинэ дүр төрх, уур амьсгал бий болохдоо, тухайн цаг үеийн албан ёсны үзэл суртал, ердийн ухамсарын түвшин дэх сэтгэл зүйн өөрчлөлтүүдийн холбоо хамаарал, зөрчлөөр илэрдэг.  Үүний тодорхой илрэл нь  1932 оны зэвсэгт бослого бөгөөд  төр засгийн бодлого, шийдвэр болон  шашин шүтэх наад захын эрх, эрх чөлөөнийхээ  төлөө иргэд  эвсэн нэгдэж тэмцсэн өөрсдийнх нь тэмцлийн бодит үр дүн гэж хэлж болно.

Баримтаас үзэхэд, зэвсэгт бослогод оролцож, буудуулсан хүмүүсийн 55-60 орчим  хувь нь нам, эвлэлийн гишүүн байжээ.   Уг тоон үзүүлэлтээс хэд, хэдэн зүйлийг анзаарч болно.

Юуны өмнө бослогод оролцогсодын дийлэнх нь нам, эвлэлийн гишүүд  байжээ. Хоёрдугаарт, бослогыг дарагсад тэдэнд илүү харгис, ширүүн хандсан. Гуравдугаарт, тэд нам засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд оролцож, гажуудлыг биеэрээ мэдэрсэн. Дөрөвдүгээрт, бослогод итгэл үнэмшилээрээ оролцсон нь дийлэнх нь байсан.  Тавдугаарт, олон түмэнд сөрөг нөлөө үзүүлэхээс болгоомжлон гол, гол хүмүүст ялын дээд хэмжээг ноогдуулан нийтийн өмнө шийтгэсэн хэмээн үзэж байна.

Бослогыг лам нартай холбон “эсэргүү” хэмээн тайлбарласнаар олон хүнийг хамруулан шийтгэх шалтгаан болсны дээр лам нарыг ангийнх нь хувьд нийгмээс гадуурхан хавчих, үл итгэх, дайсагнах  нөхцлийг олон түмний сэтгэл зүйд суулгах, нутагшуулах, бусад хэсгийнхэнийг лам нарыг эсрэг хандуулах, үзэн ядуулах суурь хөрсийг гүнзгий бэлдэж өгсөн. Бослогын үр дүнд,  нийгмийн бүх давхаргынханы дунд үл итгэх байдлыг өдөөж, лам нарыг Япон- Хятадуудад  урвах ангийн дайсан мэтээр харлуулан муутгаж харуулж дөнгөсөн нь долоон жилийн дараа хэдэн арван мянгаар нь  лам нарыг хядсан хэлмэгдүүлэлийг “гайхширалд” орохооргүйгээр нийгмийн сэтгэл зүй, нийгмийг бэлдсэн гэхэд болно. Мөн Монголчуудын оюун санааны хөгжилд томоохон үүрэгтэй явсаар ирсэн лам нарын үнэлэмжийг эрс бууруулж, буудан алсанаар тэднийг  бүрмөсөн устгах хууль, эрх зүйн үндсийг баталгаажуулсан.

Өөр нэгэн ноцтой зүйл бол иргэдээ үзэл бодлоо илэрхийлсэнийх нь төлөө бослогыг дарахдаа цэргийн ангиудыг оролцуулж, албадлагын аргаар буюу цэргийн хүчээр хайр найргүй харгислан  дарж болдог гэх сөрөг хандлагыг нийтэд төрүүлж, дасгасан гэж үзэж байна.

Айдсын хүчин зүйлүүд

Нийгмийн сэтгэл зүйн хандлага нь нийгмийн ямар ч харилцааны амьд эд эс болох учиртай.Тийм ч учраас бодлого, үйл ажиллагааг чиглүүлэгчид нийгмийн сэтгэл зүйг хир мэдэрч, удирдан чиглүүлж чадна төдий чинээ амжилтанд хүрэх магадлал өндөр байдаг.  Харин дарангуйлал, нэг намын үзэл суртал ноёрхсон үед нийгмийн сэтгэл зүйн хандлагыг харгалзах шаардлага огтхон ч  байхгүй,  цөөнхийн болон эрх баригчдын дураараа авирлах бололцоо бүх талаар нээлттэй  байдаг.

Нийгэмд болж өнгөрсөн бүхий л зүйлүүд  олон түмний сэтгэл зүйд эерэг, сөрөг хандлагыг үлдээдэг ч эерэг зүйлүүд нь харьцангуй хурдан мартагдаж, сөрөг хандлагууд нь уламжлагдан амь бөхтэй, удаан оршдог онцлогтой. Үүний тодорхой жишээ бол, 1932 оны зэвсэгт бослогод оролцогчдыг олны өмнө хатуу шийтгэж байсан нь нийгмийн дунд сэтгэцийн гажиг  тархахад шууд нөлөөлсөн төдийгүй  айдас, хүйдсийг бий болгосон. Тухайлбал, айдасны эмгэгүүд, сандрах эмгэг, сэтгэл түгших эмгэг,  дасан зохицохгүй байх эмгэг олон нийтийг хамрахын хамт  зан төрхийн эмгэгүүд болох бялдуучлах, долигнох, гүтгэх, матах, албан тушаалд улайран зүтгэх эмгэгүүд болон илрэх болсон.

Суут Зигмунд Фрейд 1925 онд, “Айдаст тодорхойгүй байдал, объектгүй байдал хоёр шингэсэн байдаг” хэмээн хэлсэн нь түүхэн сэтгэл зүйн үүднээс тайлбарлах хангалттай үндэслэл юм. Мөн “Сэтгэл санааныхаа орон зайд хүлээж авалгүй хаячихсан тэр зүйл гадна талаас айдсын хэлбэрээр эргэж ирдэг” хэмээн Францын сэтгэл судлаач Жак Лакан хэлсэн нь олон зүйлээр батлагддаг. Нийгмийн айдас аливаа хүнийг өөрийгөө дутуу үнэлдэг буюу дорд үздэг хандлагатай, ичимтгий, түгжигдмэл харилцаатай, нийгэмд дасан зохицох чадвар сул дорой  нэгэн  болгодог. Тиймээс 1932 оны бослогоос хойш нийгмийн айдаст олон арван жилийг үдсэн монголчууд амиа бодсон,  бэртэгчин, үхээнц сул, тэмцлээс хол, шударгуу нэгэн байхаа больсонд гайхах, эргэлзэх, тээнэгэлзэх ч шалтгаан алга.  Дээрх шинжүүдийн дийлэнхийг үүсгэхэд “айдас хүйдэс”  анхдагч биш юмаа гэхэд шууд, хүчтэй  нөлөөлсөн нь  тодорхой. Энэ хирээрээ  монгол хүний уламжлалт сэтгэлгээ өөрчлөгдөхөд хүрчээ.

Д.Дашдулам

Үндэстний тойм сэтгүүл №03 (258)

Сэтгэгдэл 19ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 11 сар 10. 13:17
Ерөөлт

Ийнхүү олны дургуйцэл дээд цэгтээ хүрч хэзээ мөдгүй дүрэлзэх гэж байсан цаг хугацаанд овоо тахих наадам хийж байхад нь хэт хувьсгалч нар ирж олныг мунхрууллаа гэж овоог нь нурааж түрүүлж ирсэн морийг нь "шар хувалзын " морь гэж буудаж байсан байдаг.. Түүнчлэн сумын хоршоонд лам хүн орохыг хориглох... Ардын хувсгалын ойн баяраар лам хувцастай явахыг хориглох.. хурал номоо хаах зэрэг оюун санааны үнэт зүйлсийг нь хатуу чангаар нухчин дарах "..мехөник.." оролдлогууд ихээр гарч байсан байдаг. Хамгын үймээн анхлан өдөөгдөн гарах болсон шалтгаан нь наадамд түрүүлж ирсэн томоохон мяндагтан ламын морийг ухрааж барьсантай холбоотойгоор нийтийн үймээн гарч олны сэтгэл санаа шинэ төрд итгэх итгэлгүй болж улмаар цаашид Хөвсгөл аймагт бидний нэрлээд байгаа " бослого" 1932 оны 3 сарын 25 нд мээрэнБатбаярх хамба лам Моломпунцаг нараар удирдуулан гарч .. өргөжин тэлж Монголын түүхэнд хар мөрөө үлдээсэн түүхтэй. Уг бослого үймээнд хоёр талаас 6000 орчим хүн амь насаа алдсан нь 20 дугаар зууны хоёр том дайнд үзсэн буцалтгүй хохиролоос Халхын голын дайнаас25 дахин их, чөлөөлөх дайны хохиролоос 600 дахин их байгаа бөгөөд босогчдоос байлдаанд 2891 алагдсан ба 1285 хүн цаазлагджээ. Ганцхан сургамж л бидэнд үлдэх ёстой. Төр засгын бодлого үйл ажиллагаа ард түмний "оюун санааны" үнэт зүйлд маш болгоомжтой алсын хараатай хандах ёстой үгүй аваас 1932 он, 2008 оны 7 сарын 1 ны хар өдрүүд давтагдахыг үгүйсгэхгүй юм. Ард түмэн санах ойтой.. бас итгэл үнэмшилтэй байдаг...
Хүндэтгэсэн Б. Бат-Ерөөлт

2020, 11 сар 15. 0:06
Зочин

Дашдулам гуай буруу зөнөж байна шүү. Байтлаа нам, эвлэлийн гишүүд бослого гаргасан , лам нар оролцоогүй гэх нээ. Бослогын үеэр лам нарт алуулсан, зүрхээрээ туг тахиулсан, шөрмөслүүлсэн хүмүүсийн ихэнхи нь нам эвлэлийн гишүүд байсан гэдэг. Зинамэдэр гуайгаас ядахдаа асууж байгаад бичихгүй дээ.

2020, 11 сар 15. 19:29
Зочин

нам эвлэлийн гишүүд тэр дотор явсан нь үнэн шшш

2019, 9 сар 25. 21:21
солонго

энд «halh hun» богоод «зочин» гэж 2 хунд зовлоход цаашид олон нийтэд сэтгэгдэлуудээ «гудамжны» буюу хараал угс хэрэглэхгуйгээр соелтой илэрхийлж байхыг хусье

2019, 5 сар 21. 18:07
хххххх

иииииииииииииии

2018, 11 сар 10. 12:52
Ерөөлт

Тухайн үед явуулж байсан төр засгын бодлогыг гуйвуулж нугалаа гарган олон нийтийн дургуйцэл дээд цэгтээ хүрсэн цаг хугацаанд энэ бослого үймээн гарсан гэж үзэх нь үндэслэлтэй санагддаг юм... Лам нарыг нийгэмд хавчин гадуурхаж "шар феодал..- "..шар хувалз.." "шашин бол хар тамхи .." зэрэг нэр хоч өгч нийгмийн хүрээлэлээс шахаж хүний тооноос хасах бодлого, үйл ажиллагаа явуулж байсан түүнийг нам эвлэлийн сайтар боловсрогдоогүй гишүүд, намын төлөлөөгч, засаг захиргааны "хэт" "улаан хувьсгалч" нар нугалаа гаргаж өөрсдийн үзэмжээр хандаж байсан нь энэхүү бослого гарах хүчин зүйл нь болсон гэж үзэхээр байдаг. Уг шалтгаан нь ерөөсөөө нам засгийн бодлого нь бүхэлдээ Монголчуудын үнэт зүйлийг үгүйсгэсэнтэй холбоотой. Үүнд:
-Оюун санааны хувьд олон зуун жил бат бэх оршиж итгэл үнэмшил нь болсон шашин шүтлэгийг нь үгүйсгэсэн. Бараг итгэл үнэмшлийг нь үгүй хийсэнтэй холбоотой. Хөвсгөлийн Рашаант, Архангайн Тариат, Шумуултайн хүрээ зэрэг шашны томоохон хүрээ хийдүүд төвлөрсөн газар шашин ламд итгэх ард олны сүсэг бишрэл хэвээр байсан түүнчлэн ард олны сүсэглэн биширдэг хутагт, хувилгаад, дүвчин, дарь эх зэрэг шашны нөлөө бүхий мяндаг тушаалтнууд үйл ажиллагаагаа явуулж ард олон "ардын нам"-д гэхээсээ илүү " хувь заяагаа" дээрх шашны зүтгэлтнүүдэд даатгасан байжээ.. Энэ бол тухайн үед нийт олны "үнэт зүйл" буюу итгэл үнэмшил болж байсан бөгөөд шашныг үгүйсгэх устгах лам хуврагуудыг нийгмээс шахах үйл ажиллагаа нүдний өмнө нь болж байсан учраас бослого үймээн гарсан тохиолдолд ямар ч эргэлзээ байхгүй нэгдэн орох зэвсэг барих сэтгэл зүй нийтийн дунд байсан гэж үзэж болох юм. Бослогод оролцсон жирийн иргэний толгойд "нийгмийн тогтолцоог өөрчлөх.." хувьсгалын талаар ямар ч бодол байгаагүй зөвхөн "шашнаа аварах " "хутагт, хувилгаанаа дагах.." гэсэн ганцхан итгэл үнэмшил байсан бололтой..
2 дугаарт: Сүм хийд, чинээлэг хэсгийн хөрөнгийг хурааж эдийн засгийн хувьд "оршин тогнох" үндэс рүү нь халдсан... тай холбоотой

2018, 7 сар 10. 19:37
Halh hun

Baahan buusunduu barigdsan pizda nariig alchihsan ni buruudaj l dee chaddag yum bol tuvd ruugee zailahgui yu gej ardiin zasgin esreg bosson pizda nar be hohiish dee haan ni uhenguutee ahiad tuvduus todorch ireed mongoliig zahirdag shaasan tiim ulgeree urgejluuleh geed baisan yum baih daa

2018, 7 сар 8. 19:30
Зочин

энэ бослогыг удирдсан зохион байгуулсан хүмүүсийг шүүсэн шүүх хурлын тэмдэглэл баримт сэлт байдаггүй юм уу Эсвэл хэн нэгнийг байлдааны үеээр барьж аваад л чи эсэргүүний толгойлогч гээд буудаад байсан юм уу Энэ бол цаг хугацааны хувьд маш ойрхны түүх бас их ноцтой сургамжтй үйл явдал болсон байх бид яг юу болсон юу нөлөөлсөн зөвхөн дотоодын хэдэн лам шашнаа хамгаалах гэж эсвэл хэдэн нам төрийн ажилчид зүүнтний бодолгийг эсэргүүцээд л зэвсэглээд боссон уу эсвэл япон гэх мэт гадаад улсын нөлөө дэмжлэг ямар нэг хэмжээгээр байсан уу гэдгийг тодорхой мэдэх хэрэгтэй байхаа ер нь японы архивыг сайн ухаад үзвэл болдоггүй юм уу тэр үед дэлхий нийт ямар байлаа япон улс ямар байлаа бид аль хэдийн тэр улсын ашиг сонирхолын бүс болчихсон байсан биз дээ

2018, 7 сар 7. 1:04
Зочин

оросуудаас болж Монголчууд хоорондоо байлдсан гунигт түүх

2018, 7 сар 10. 19:38
Halh hun

Pizda min chi bool baisan ter feadoluuddaa darluulahiig huseed baigaa yum uu

2018, 7 сар 9. 19:50
Зочин

МАЛ

2018, 7 сар 6. 10:21
Зочин

NUGUU YAPONI HUJAAGIN TAGNUUL MANJ HATANI HOSHNOGO DOLOGCHID TUVDIIN ULGERIIN BAASNUUDIG TANKAARAA BYATS BYATS DAIRCH SAIN HYADAH BAISIIN.

2018, 7 сар 5. 16:50
Зочин

БОСОГЧДЫН 50 ХУВЬ НЬ НАМ ЭВЛЭЛИЙН ГИШҮҮН БЙСАН ГЭДЭГ БАРИМТТАЙ БИЗ НӨХӨР ДАШДУЛАМ ГУАЙ

2019, 12 сар 13. 23:26
Зочин

Yamarch barimt baihgui, ene hulgaich lamyn huuhed baih magadlaltai. Tom lam nar Yapon, hyatadyn nuluu buhii humuustei huivaldaj boslogyg zohion baiguulsan shuu dee! Gehdee gants neg humuus helmegdsen baihyg uguisgehgui. Uls, turiig tuvhnuulehed baidag zuil gedgiig erhem hun guai sanaanaasaa saihan buudjee!

2018, 7 сар 5. 20:48
Зочин

одоо цагт түүхийг хэн дуртай нь санааныхаа зоргоор өөрчлөн бичих болж дээ. Тэр үед тийм байсан үгүйг хэн хаанаас ямар баримтыг хаана нуусан байсныг олж аваад байна. Эсвэл өнгөрсөн үеээ үзэж хардаг улсууд гарч ирээд байна уу.

2018, 7 сар 5. 21:02
Зочин

БИТГИЙ худлаа хуц эсэргүүнүүдийг хядах хэрэгтэй тэд бол хөрөнгөө хураалгасан муусайн хулгай баячууд байсан одоо өмөөрч байгаа улсууд тэдний шээсүүд та нарыг г гэсэн удахгүй хулгайгааролсон хөрөгөгийг чинь хураан авч монгол улсын санд авна за муусайн баячуул та нар үзнээ удахгүй.

2018, 12 сар 15. 17:46
Зочин

ДАШДУЛАМ ГУАЙ НЬ БОСЛОГЫН НЭГ ТОМ ТОЛГОЙЛОГЧИЙН ХҮҮХЭД БАЙСАН БОЛОЛТОЙ. тиймгүй бол ийм хүний тархи угаасан худал юм санаанаасаа зохиож чадахгүй шүү дээ. Зянамядар гуайтай уулзаад үнэндээ юу болсоныг та асуугаарай. Бослогыг лам нар биш, нам, эвлэлийн гишүүд гаргасан гэх нь шүү. Ёстой цусгүй худал авна гэдэг энэ л байх даа

2020, 11 сар 15. 0:12
лаав

Дашдулам гуай буруу зөнөж байгаа юм уу эсвэл лам нарт алуулсан иргэдийн 50 хувь нь нам эвлэлийн гишүүд байсан гэж бичих гээд техникийн алдаа гаргаж босогчдын 50 хувь нь нам эвлэлийн гишүүд гэсэн байх. Хэрэв тэгээгүй бол Дашдулам гуай буруу зөнөж юмыг мартаж санадаг болж байгаа юм уу даа. Ядаж Зинамэдэр гуайгаас асуухгүй яав аа

2020, 11 сар 15. 14:35
Зочин

Маш олон хүчин зүйл нөлөөлсөн. Түүний нэг л зүйлийг орхигдуулаад байна. Энэ бослогыг Монгол улсын гаднаас зориуд турхирсан асуудал. Бослогын удирдагч нар түүнийгээ хүлээж өгсөн мэдүүлэг бий шүү.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]