Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ОХУ: Манай 498 цэрэг амь үрэгдэж, 1597 цэрэг шархадлааУншсан2,855

Оросын Батлан хамгаалах яам Украинд Оросын арми амссан гарз хохирлынхоо талаар анх удаа албан ёсны мэдэгдэл хийжээ.

Оросын Батлан хамгаалах яам Украинд Оросын арми амссан гарз хохирлынхоо талаар анх удаа албан ёсны мэдэгдэл хийжээ. 

 Оросын БХЯ-ны мэдээлснээр, цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Украинд 498 цэрэг амь үрэгдэж, 1597 цэрэг шархадсан гэнэ. Харин Украины тал 2870 хүнээ алдаж, 3700 цэрэг шархадсан, Украины армийн 572 цэрэг олзлогдсон гэж мэдээлжээ. 

Москвагийн эрх баригчдын зарласан тоо Украины албаныхны зарлаж буй тоо баримтаас эрс ялгаатай байгааг зарим хэвлэлүүд онцолжээ. Украинд халдан довтолсноос хойш Оросын армийн 5,800 гаруй алба хаагч алагдсан гэж Киевийн засгийн газар мэдээлсэн аж.

Гуравдугаар сарын нэгний өдөр, цэргийн ажиллагаа эхэлснээс зургаа дахь өдрийн байдлаар Оросын цэргүүд Украины 1325 цэргийн объектыг устгасан гэж Оросын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдэж байлаа.

Түүний өгүүлснээр, Оросын цэргүүд Украины 395 танк, бусад хуягт техник, 59 пуужингийн комплекс, 179 артиллерийн зэвсэг, миномет устгасан гэнэ.

Харин Украины талын мэдэгдсэнээр, гуравдугаар сарын нэгний байдлаар Оросын 29 онгоц, 29 нисдэг тэрэг, 198 танк, 846 хуягт машин, 305 автомашин, 74 артиллерийн зэвсэг, Зенит пуужингийн "Бук" комплекс нэг, 77 артиллерийн систем, 24 пуужингийн комплекс, 60 танк, гурван дрон, хоёр хөлөг онгоц, агаараас эсэргүүцэн хамгаалах долоон хэрэгслийг устгасан гэнэ.

Украинд өрнөж буй дайн долоо хоног үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн үүрээр ОХУ-ын цэрэг Украин улсын нутаг дэвсгэрт зэвсэглэн халдсан юм. Өнөөдрийн байдлаар нийслэл Киевийн ойролцоо болон Украины хоёр дахь том хот Харьковт талуудын хооронд ширүүн тулаан болж байна.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]