Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зөвлөлтийн генералууд Берияг эцэс болгосон ньУншсан104,013

Павел Батицкий бол ОХУ-ын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчний бүхий л цаг үеийн хамгийн шилдэг командлагч гэдгээрээ алдартай нэгэн байлаа

1953 оны арванхоёрдугаар сарын 23-нд Оросын ард түмний олон баатарлаг эрчүүд, сэхээтнүүдийг хэлмэгдүүлэн хөнөөсөн, аймшигт яргаллын машины залуур дээр Сталины суулгасан этгээд болох Берияд Зөвлөлтийн Дээд шүүхээс буудан алах ял оногдуулж тэр оройдоо 19.50 цагт гүйцэтгэсэн юм. Түүнийг хожмоо ЗХУ-ын баатар, маршал болсон дэслэгч генерал Павел Батицкий өөрийн биеэр гүйцэтгэж Бериягийн духанд сум зоосон байдаг. Зөвлөлтийн удирдагчийн баруун гар байсан Берия уйлан сөгдөж Батецкийгээс амь гуйж байсан гэдэг.

Хэдэн жилийн өмнө ОХУ-ын Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах /АДЭХ/ хүчнийг үндэслэгч, ЗХУ-ын баатар, маршал Павел Батицкийн мэндэлсний 100 жилийн ойг оросууд нэлээд нижгэр тэмдэглэсэн. 1960-1970-аад онд ЗХУ болон Варшавын гэрээний АДЭХ хүчний цэргийн ерөнхий команлагчаар ажиллаж байсан Батецкийгийн Берияг буудан хороосон болох нууцыг түүний мэндэлсний 100 жилийн ойн үеэр болсон арга хэмжээн дээр ОХУ-ын Агаарын цэргийн хүчний Ерөнхий штабын дарга, дэслэгч генерал Вадим Волковицкий анх удаа баталсан байдаг.

 Л.Бериягийн тухай дуулаагүй хүн ховор. Тэр бол И.В.Сталины хамгийн ойр дотны шадар туслахуудын нэг байлаа. Өөрийн гардан бүтээсэн машиныхаа золиос болсон Бериягийн тухай өгүүлье. Берия оросын хорих лагеруудын сүлжээ буюу ГУЛАГ-ыг үүсгэн байгуулагч төдийгүй тусгай хорих ангиудыг нь санаачлагч нь байсан юм. Энэ аймшигт хорих лагеруудад гэм зэмгүй олон мянган хүн хоригдож тарчлан зовж, амь насаа алдаж байсан гашуун түүх буй.

Л.П.Берия бол оросын улс төрчид, нийгмийн зүтгэлтэн, цэргийн жанжнуудын аймшиг, эрлэгийн элч нь байсан бөгөөд Сталины нөмөр нөөлөг дор түүний эрх мэдэл хэмжээ хязгааргүй байсан гэх түүхийн баримт байдаг. Түүний дээр Сталин, хөх тэнгэр хоёроос өөр юу ч байсангүй. Тэр Дотоод хэргийн ардын комиссар байхдаа олон мянган хүнийг хэлмэгдүүлэн баривчилж, эрүүдэн тамлах, бөөнөөр хорих лагерь руу илгээх ажлыг шуурхай зохион байгуулж байсан гэдэг.

 1941 оны аравдугаар сард Берия 25 хүнийг шүүхийн шийдвэргүйгээр буудан хороох тушаалыг бичгээр өгч гүйцэлдүүлсний дотор ЗХУ-ын баатар дөрөв, хойшой баатар нэг байсан гэдэг.

 Берия бас ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан ард түмнүүдийг төрөлх нутгаас нь хөөн гаргаж, нүүлгэн цөлөх ажиллагааг гардан зохион байгуулж байжээ.

 Сталин таалал төгссөн нь энэ айдас хүйдэс дагуулсан хүнийг баривчлах боломжийг олгожээ. Гэхдээ Хрушёв, Маленьков нар Бериягаас маш их айж байлаа. Сталины залгамжлагчаар Берия гарч чадвал тэдний хувь заяа яаж эргэх нь ч тодорхой байв. Тиймээс өрсөлдөгчид нь түрүүлж хөдөлж чадсан гэдэг. Баривчлах ажиллагааг маш нууц байдалд, маш чамбай зохион байгуулжээ. 1953 оны зургадугаар сард Берияг баривчлав. Түүнийг Зөвлөлт засаглалыг устгах зорилгоор Их Британийн талд тагнуул хийсэн гэсэн ял тулгасан юм.

 1988 онд бэлтгэл хошууч генерал И.Зуб нас барахын өмнөхөн Берияг баривчилсан тухай түүхийг сонинд хэвлүүлсэн билээ. Тэгэхэд энэ ажиллагаанд оролцсон зургаан хүнээс амьд үлдсэн цорын ганц хүн нь Иван Григорьвич байв. Бусад нь болох ЗХУ-ын маршал Г.Жуков, хурандаа генерал К.Москаленко, дэслэгч генерал И.Батицкий, хошууч генерал Н.Баксов, Дэд хурандаа В.Юферев нар бүгд хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байгаа.

М.Г.Хижняк

И.Зуб дуртгалдаа Москвагийн цэргийн тойргийн штабын комендант хошууч М.Г.Хижнякыг дурдсан байдаг. Чухамхүү Берияг баривчлан хорих хугацаанд байнгын үйлчилгээг нь Хижняк ажиллажээ. Сталинградаас Берлин бүртэл дайны замыг туулсан офицер Хижняк агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн штабын комендантаар томилогджээ. Тэрээр 1953 оны 5 дугаар сарын 15-наас ээлжлэн амралтаа авч амарч байтал 26-ны үдэш түүнийг штабын дарга хошууч генерал Н.Баксов дууджээ. Генерал Хижнякаас “Кремлийн Боровицкийн хаалгыг мэдэх үү гэж асуугаад “хурандаа генерал Москаленко руу оч” гэжээ.

 Тэнд яриа маш товчхон болов. Нөхөр Хижняк танд хоёр машин, автоматаар зэвсэглэсэн тавин цэрэг өгнө. Шөнийн 2 цагт Боровицкийн хаалганы дэргэд оч, тэнд та нарыг угтана гэв.

 Кремлийн байрлал дахь улаан тоосгон барилгын дэргэд машинууд очив. Хижнякийг Баксов угтлаа. Дөчөөд минут хүлээсний эцэст хурандаа генерал Москаленко, түүний адъютант дэд хурандаа Юферев, хошууч генерал Баксов, хурандаа Зуб болон тэдэнтэй хамт энгийн хувцастай Берия нар хүрч ирэв. Тэд дэслэгч Калашниковын жолоодсон Москаленкогийн “ЗИЛ” машинд сууцгаав. Арын суудалд Берияг Юферев, Зуб, Баксов нарын дунд суулгажээ. Хөдлөхийн өмнө Баксов, Хижнякт:

-Биднийг дагаж яв, хоцорч болохгүй, ямар нэгэн гэнэтийн явдал тохиолдвол бүх арга хэмжээг авах хэрэгтэй.

 -Ямар арга хэмжээ? гэж юу болж буйг мэдээгүй офицер тээнэгэлзсэн байдлаар давтан асуухад,

                                                                                                                                     дэслэгч генерал Батицкий

 -Та ойлгохгүй байна гэж үү? Манай машин болон хүмүүсийг хамгаалах хэрэгтэй гэв. Үүнээс өмнө өөрийн жолооч Калашниковт Кремлээс Котелийн эрэг дээр орших өндөр барилга бүхий Алешинскийн хуаранд очих хэд, хэдэн маршрутыг үзүүлж, аюулгүй замыг сонгуулсан байжээ. Берия машинаас буунгуут толгойгоо өргөн өндөрт гялалзах ганжирыг харав. Москвад ийм шорон байдгийг тэр мэдээгүйдээ илэрхий гайхав. Ачааны тэргээр 300 орчим цэргүүд ирж буув. Энд Кремлээс ирэх машинуудыг хүлээж байсан дэслэгч генерал Батицкий Хижнякийг дуудаад:

 -Хянах байрны эргэн тойрон харуул гаргаж хамгаалалт зохион байгуул, миний болон Баксовын зөвшөөрөлгүйгээр хэнийг ч ийш нь нэвтрүүлж болохгүй гэлээ. Москаленко Хижнякийг дуудаж:

 -Одоогоос эхлэн та Берияд үйлчлэх болно. Хоолыг нь офицерын нормоор хангах болно. Зөвхөн үйл ажиллагаанд оролцож байгаа цэргийн генералууд Бериятай харьцах бөгөөд баривчлагдсан хүнтэй ярихыг хатуу хориглоно.

 -Мэдлээ, гүйцэтгэе.

Москаленко

 Одоо Хижнякт юу болж байгаа нь ойлгомжтой боллоо. Тэр өдөр анх удаа Берияг хооллов.

 Түүнтэй хамт Москаленко, Батицкий, Зуб нар байлцав. Улс оронд аймшиг болон алдаршсан тэр хүнийг Михиал Гурьевич анх удаа ойроос харав. Тарган, өөртөө сэтгэл ханамжтай царайтай Берия орон дээр тэрийн сууна.

 -Та надад цаас, харандаа авчрав уу? гэж Москаленкогоос асуув. Түүнд цаас харандаа өгөхөд Берия ямар нэг зүйл бичиж эхлэв. Москаленко түүнээс:

 -Та хоолоо идээч гэв.

 Берия царайгаа бууруулав. Хоол идэхээс татгалзсан нь анхны удаа биш нь тодорхой байв. Москаленко давтан асуув. Тэгэхэд Берия тавагтай шөлийг Хижняк руу цацчихав. Москаленко Батицкийн хамт болсон явдалд илт зэвүүцээд камерыг хааж, Хижнякт Бериягаас нүдний шил, бичгийн хэрэгслийг хурааж авахыг тушаав. Москаленкод Алешинскийн хуаран таалагдсангүй. Тэр онц аюултай хэрэгтэнг хорих арай найдвартай байр болох Осипенкогийн гудамж дахь Москвагийн цэргийн тойргийн штабын удирдлагын байрыг олсон байлаа.

 Штабын барилга нь дөрвөлжин хэлбэртэй дундаа талбайтай бөгөөд түүн рүү цорын ганц аркаар дамжин орно. Байшингийн дунд өвс ногоо ургасан талбайн төв хэсэг өндөрлөгт дайны үед байгуулсан галын цэг байрлана. Байшинд орох ганц хаалга нь аркны эсрэг талд оршино. Хижнякийн мэдэлд хамгаалалтад зориулсан рот цэрэг өгөв. Комендант нь жижүүрийн генералууд Москаленко, Батицкийд захирагдана. Жижүүрт дэслэгч генерал Гетман, хурандаа Брастов, Захаров, Зуб нар гардаг байлаа. Бериягийн байрлах өрөө 25 шоо метр талбайтай ханыг нь ногоон өнгөөр буджээ. Шаланд бэхэлсэн мухар сандал, модон ор, тавилгатай. Том хонгилд нь байнгын харуулын офицер байрлана. Берия Хижнякийн хөдөлгөөнийг байнга ажиглан хардаг байснаа, дараа нь ярилцахыг эрмэлздэг болов. Хижняк түүн рүү офицер малгайтай, цэнхэр халаттай ордог байлаа. Нэг удаа Лаврентий Павлович түүнээс:

 -Та офицер уу? гэв. Хижняк тийм гэсний тэмдэг болгож харцаа буулгаж хариулав.

 -Би энд түр хоригдож байгаа юм. Николай Александрович Булганин намайг заавал суллах болно. Та сайн хүн шиг байна. Би эндээс гараад таныг том хүн болгоно гэв. Ямар ч гэсэн Берия эхэндээ бараг хоол иддэггүй, амсаад тавьсан байлаа. Нэг удаа, Батицкийн дэргэд ийм нэгэн явдал болов. Тэрээр

 -Та яагаад хоол идэхгүй байна гэж асуухад Берия түүн лүү харснаа гайхан харав. Батицкий хашгирч эхлэв. Берия:

 -Үгүй? гэлээ

 -Та тэгвэл тариагаар амьдрах амьдрах болно гэдгийг мэдэж ав гэв.

Батицкий

-Нөхөр Батицкий таныг их соёлтой хүн гэж бодсон юм. Та надтай Кремльд уулзахдаа үргэлж инээмсэглэсэн, эелдэг харьцдаг хүн байж билээ.

 -Дуугаа тат!

 -Тийм бол дуугүй байя гээд Берия буруу харав. Түүнээс хойш хооллодог болов. Гэвч маш тайван бус боллоо. Ялангуяа шөнө Хижнякийг 5-6, заримдаа 12 удаа сэрээнэ.

 -Би ямар ч буруугүй, засгийн газраас хэн нэгийг нь дуудаж өг, эсвэл бие засна гэх мэт элдэв шалтгаар түүнийг дуудна. Харин өдөр нь унтаад өгнө. Харин жижүүрийн генералууд ээлжтэй учир амрах бололцоотой байсан. Хижняк ямар ч ээлжгүй учир зогсоогоор үүрэглэх хүртлээ туйлдлаа. Нэг удаа утас дуугарахад харилцуурыг аваад хариулж амжилгүй зүүрмэглэсэн байлаа. Үүний төлөө Батицкий түүнийг ямар ч тайлбар сонсолгүй харааж загнав. Дарга нь хошуучтай сайнаар харьцдаггүй байлаа. Хижнякийн биеийн болон сэтгэлзүйн дарамт ихээхэн нэмэгдэв. Нэг удаа дэслэгч генерал А.Гетман ирэв. Тэгэхэд өрөөний шалаар 30 см орчим ус хальж, Берия орон дээрээ гарчихсан таазны шохойноос хуруугаараа хусч бүх ханаар дүүрэн “Берияг алахыг хүсч байна” гэж бичжээ. Берия энэ бүхнийг зориуд хийсэн гэж үзжээ. Гетман шууд л Хижнякаас яагаад ийм байдалтай болсныг асуув. Харин энд үе үе хөрсний ус дээшилж ийм явдал болдгийг хошууч хэрхэн мэдэх билээ.

 -Бид үүний чинь төлөө таныг буудсан ч болно гэж генерал сүрдүүлэв. Берия нэг удаа Хижнякаас “Миний хоолыг хэн бэлтгэдэг вэ?” гэв. Хижняк түүнд өөрөө бэлтгэдгийг ойлгуулав. Үнэн хэрэгтээ Хижняк хоолны хачир хольцыг сонгож, хэрвээ хоёрдугаар хоол, загасны төрлийн зүйл байвал ясыг нь нэг бүрчлэн шалгаж, хоол иддэг халбагыг нь хүртэл долоож хор хийгдсэн эсэхийг өөр дээрээ шалгадаг байсан. Нэг удаа зүсэм талхнаас зүү олов. Энэ бүхэн санамсаргүй тохиолдол байсан тул ихээхэн шуугиан гаргахгүйн тулд дээш нь илтгэсэнгүй.

 Түүнчлэн Хижняк хоолны нэмэгдэлд хүнсний ногоо, хиам бяслаг бусад зүйлийг худалдан авч өгдөг байв. Берия хэзээ ч хоол голдоггүй бөгөөд ямар хүн түүнд үйлчилж байгааг мэдэх гэж оролдож, сайн хандахыг харуулахыг хичээнэ. Ямар нэг юм болоход Бериягийн сайн харьцаа нүд ирмэхийн зуур алга болж өөрийгөө ч захирч чаддаггүй байлаа. Арван хоног тутам Хижняк цэвэрлэгээ хийнэ. Түмпэнд бүлээн ус хийж авчрахад Берия хувцсаа тайлан биеэ угааж, Хижняк түүний нурууг нь арчиж, цагаан хэрэглэлийг нь сольж үсийг нь хусна. Нэг удаа хүйтэн усыг илүүдүүлснээс Берия усанд хөлөө дүрснээ дуу алдав. Ялимгүй хэдий боловч эвгүй явдал болж өрнөв.

генерал Москаленко

 Батицкий дуудав. Хижнякийг бүдүүлгээр харааж загнан сүрдүүлж:-Дахин алдаа гаргавал чамаар лагерийн тоос арчуулна гэв. Бериягийн хэлдэг үг Батицкийн амнаас гарсан нь Хижнякийг донсолгож орхив. Удалгүй сэтгэлээр унасан комендантыг хурандаа генерал Москаленко дуудлаа. Тэр тайван эелдэг, гүдэсхэн зангаараа бусдаас онцгой хүн байв. Мэндчилсний дараа юу болсныг асуув.

 Тэр бүгдийг ярилаа, Москваленко удаан бодсоноо утсаар ярив. Никита Сергеевичид болсон явдлыг яриад, хошуучийг ажилд нь үлдээхийг хүсээд хариуцлагыг өөрөө хүлээхээ хэллээ. Ер нь маш жижиг зүйлийг ч Хрушевт мэдэгддэг байв. Учир нь ямар нэг үйл явдлыг хоёр хүн л мэдэж байвал нууцлана гэдэг аюултай зүйл болж хувирдаг билээ. Харилцуурыг тавиад Москаленко:

 -Та маш хариуцлагатай төрийн даалгавар гэдгийг ойлгох хэрэгтэй. Энд танаас маш олон зүйл шалтгаална. Түүгээр зогсохгүй хүмүүсийн амьдрал ч хамаарна. Энэ бүхнийг тооцож ажиллах хэрэгтэй гэв.

генерал Москаленко

 Хорвоод сайн хүмүүс байдаг ажээ. Хижняк энэ харьцаанд сэтгэл догдлон баярлав. Москаленко, Юферев нар хоёр энгийн хүнтэй ирлээ. Энэ нь нь прокурор Руденко, нөгөө нь Михиал Гурьвиничийн нэрийг нь хэзээ ч сонсоогүй онц чухал хэргийн мөрдөн байцаагч байв. Энэ өдрөөс эхлэн мөрдөн байцаалт эхэллээ. Мөрдөн байцаалт Берияг хорьдог өрөөнөөс 50 метрийн зайд оршдог тасалгаанд өглөөний 9-10 цагаас оройны 19-20 цаг хүртэл явагдана. Энэ үеэс эхлэн Хижнякийн хувьд амраад авчих боломжтой болсон боловч тэр амархан ядарч амьсгаа давчдаг болсноо мэдрэх болов.

 Мэдрэлийн ядаргаанаас болоод зүрхний хэм алдагдсаныг эмч оношлоод:

 -Би Батицкийтэй ярилцана, чамд туслах юмуу, ээлж гаргаж өгөх байх гэж эмч хэлэв. Маргааш нь тэр:

 -Би юу гэж Батицкийд очив оо? Тэр намайг муу, муухайгаар дуудаж, “Миний хэрэгт бүү оролц, Хижняк бие сайтай офицер, тэр бүхнийг тэвчинэ” гэлээ гэв.

 Берияг хэрхэн шүүсэн тухай олонтаа бичсэн байдаг. Михиал Гурьевич бараг бүх шүүх хуралдаанд оролцсон болохоор Бериягийн тухай маш бүдүүлгээр харьцаж байсан, эсвэл өршөөхийг гуйж байсан тухай зүйлүүдийг хэрхэвч зөвшөөрдөггүй билээ. Магадгүй зөвхөн Берия л эргэн тойрон юу болж байгааг ойлгож, тэртээ тэргүй өнгөрсөн, өөрийн нүглээс гадна улс орны удирдлагын бүх нүглийг “цагаатгах” итгэл ногдсон гэдгийг ойлгож байсан байхаа.

 Шүүх хуралд Бериягийн ойр туслахууд болох Бутырын шоронд хорьж байсан В.Деканозов, В.Меркулов, Л.Влодзимир, П.Мешик, С.Гоглидзе, Б.Кабулов нарыг авчирав. Шүүх хуралдааны танхимын зэргэлдээ орших томоохон тасалгаанд тэднийг хана руу харуулан эгнүүлэн суулгаж ард нь хамгаалалтынхан зогсож, хэн дуудсаныг шүүхийн зааланд орууж байв. Берия дуугүй сууж Хижнякийн хэлснийг дуулгавартай биелүүлнэ. Ийнхүү сүүлчийн өдөр ирлээ. Берияд ял сонсгов. Тэр юу ч хэлсэнгүй харин царай нь цонхийсон байлаа. Москаленко намайг дуудлаа. Тэр Хижнякийг Бериягийн амьдарч байсан байр луу явуулж Лаврентий Павловичид өмсөх ямар нэг костюм авчрахыг үүрэг болгов. Тэр үед пиджакны тохой нь нөхөөстэй болохыг харав. Тэр Кремлээс баригдаж, хүргэгдэж ирснээс хойш зургаан сарын туршид хоригдохдоо саарал костюмтай байсан юм. Газар доорх мөрдөн байцаалт явагдаж байсан өрөөнд брезент, олс авчрав. Үүнээс өмнө хурандаа Захаровын даалгавраар модоор самбар хийж хаалганы эсрэг талд тогтоосон билээ. Модон самбарт ганц гогцоо бэхлэв. Берияг тэнд зогсоогоод гогцооноос гарыг нь хүлэв. Буудахын өмнө түүний нүдийг нь боохоор Хижняк халааснаасаа гар нүүрийн алчуур гаргатал Батицкий зандрав:

 -Та юу боох гээд байгаа юм, өөрийнөө бүх нүглийг нүдээрээ харж байг гэв. Батицкий Бериягийн өөдөөс цөөхөн алхмын зайтай зогслоо. Түүний нүд нь анивчиж, царай нь цонхийжээ. Батицкий “парабеллум”-аар буудахад Берия уяатай, гар дээрээ дүүжлэгдэн ойчив. Батицкий буугаа халаасандаа хийж хажуу тийш болов. Баруун талд Москаленко, Юферов, Руденко, Шверник, Михайлов болон онц чухал хэргийн мөрдөн байцаагч зогсож байлаа. Хижнякт туслахаар бас нэг офицерыг томилжээ. Тэд Берияг брезентээр ороож, олсоор хүлэв. Хижняк тонгойх үедээ хормын төдий ухаан алдаж, тэр дороо үсэрч босов, Батицкий бас л зандарч загнана.

 Донын оршуулгын газар руу боодолтой шарил ачсан автобус хөдөллөө. Түүний араас хамгаалалтын автоматчид суусан машинууд дагалджээ. Мөн Бутырин шоронд буудагдсан Бериягийн хамсаатнуудыг ч бас ачсан байлаа. Хижнякийг шарилуудыг магадлах гэрчийн үзлэгт оролцуулав. Бериягийн цогцсыг нууц хаалгаар авчран зориулалтын нүхэнд хийж, налуу ховилоор гулсуулан шатаах зууханд оруулав. Маш хурдан шатаж дуусахад нэгэн товчийг дарахад пийшинд юу ч үлдсэнгүй. Бид орой болсон хойно эргэж ирлээ. Хижняк өрөө рүүгээ явав. Гэтэл хурандаа Николай Ивановч Захаров утасдаж, хонгилд хүрээд ир гэлээ.

 -Тэнд чинь би хагас жил байсан бүр залхлаа. Тэнд би ямар хэрэгтэй юм бэ?

 -Чамайг тийшээ оч гэж тушаасан

 Берияг буудсан тэр тасалгаа руу оров. 2-3 цаг өнгөрөв. Гэрчүүдийг устгах нь уу гэсэн айдаст бодол орж ирлээ. Яг энэ үед түүний хүү мэндэлж, өөрөө 29 нас хүрч байв. Таван цаг өнгөрөв. Коридорт хөлийн дуу гарч хурандаа Захаров орж ирлээ.

 -За яаж байна?

 -Юу гэж? гэж Хижняк хэгжүүрхэн хариулснаа, би энд зургаан сар байлаа, элдвийн юм бодогдоод толгой задрах нь гэв. Захарович шил коньяк задлан дор нь ууцгаалаа.

 -Бидэнд энэ хавийг цэвэрлэх үүрэг өгсөн гэж хурандаа тодотгов. Яг тэр үед Михиал Гурьевичид Берияд үйлчилсэн хагас жилийн тухай модон ор, үсний машин бусад дурдатгалууд бодогдов. Даралт буухгүй л байв. Одоо хүртэл Хижнякийн зүрх цахилгаан дэмжигчгүйгээр амьдрахад хэцүү болсон билээ.

 (Орчуулагч Д.Жаргалсайханы материалаас ашиглав)

Сэтгэгдэл 29ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 6 сар 8. 18:18
Зочин

Берия шиг өөрийгөө ноён гээд бодсон хогийн юмнууд Монголд ч их олширсон. Берия шиг болгох юм сан.

2022, 6 сар 6. 0:39
Х

Бүгд алуурчид байж. Ёжов шүдгүй, архичин, Ягода аймхай, Берия тансаглах дуртай бэртэгчин. Бүгд шангаа хүртсээн.

2022, 6 сар 5. 15:50
Зочин

ЗХУ-н ардын комиссарууд болох Ягода, Ёжов,Берия нар бүгд өөрсдийн бүтээсэн махны машиндаа хэрчүүлж үйл лай нүглээ эдэлсэн юмаа

2022, 6 сар 4. 22:07
Зочин

Манай комментчид бодит түүхээс илүү түүх мэддэг, түүх зохиодог дэлхийд бхгүй сод ухаантнууд шүү. Монгол комментчидийг бишрэхээс өөр үг олдохгүй нь ээ...???

2022, 6 сар 4. 19:50
Зочин

Уламжлал болсон СССР ийн тархи угаасан худлаа мэдээлэл ТҮҮХ!!! Үүгээр хийсэн кино зөндөө!!! Үе үеийн төрийн тэргүүн тавигдах дөхөөд ирэх үед хэсэг бүлэг/ дараагийн болох даргын баг, бусад өрсөлдөгч багууд/ нөхдүүд чадалтай овсгоотой, чадвартай нөхдүүдийг ЗАМААСАА ЗАЙЛУУЛДАГ МЭРЭГШСЭН АРГААР БЕРИЙГ АЛСАН!! Бичсэн шиг хүн , кинонд гардаг шиг хүн байгаагүй!!! Харин шинээр ЖИНХЭНЭ ТҮҮХИЙГ НЬ БИЧИГДСЭН БАЙГАА, сонирхогчид олж уншина биз!

2020, 12 сар 15. 14:49
Зочинзочин

генерал Батицkий ер ни ааш муутай л нөхөр байж.

2022, 6 сар 4. 20:36
СССР

Bireya amid Denjiin 1000d amidarch bnle

2020, 8 сар 24. 0:32
Зочин

Дээр үед энэ тухай оросын төв хэвлэл дээр хэвлэгдсэн байсан. Хэний дурсамж байсан бүү мэд. Баривчлах ажиллагааг Жуков удирдаж, зугтахаас сэргийлж Бериягийн гутлын үдээсийг тайлж аваад, тэлээ болон өмдний мөрөвчийг нь хураан авч өнөөх нь өмдөө шувтруулахгүйн тулд 2 гараа хармаандаа хийн өмдөө тогтоож явсан тухай ярьсан байсан.

2017, 11 сар 3. 17:31
Зочин

Берияг баривчлаагүй, Сталиныг нас барсаны дараа удалгүй зүгээр алчихсан. Яагаад гэвэл сүнсээ гартлаа айцгааж байжээ. Тэр мөрдөн байцаалт, аллага энэ тэр бол зохиомол, өөр хүн дээр хийсэн зүйлүүд гэдгийг баталсан тусгай ном орост гарсан байна лээ. түүнийг уншаарай

2021, 10 сар 13. 19:19
Зочин

Олж унших юмсан

2020, 12 сар 16. 9:49
Зочин

Ер нь бол тийм

2019, 7 сар 1. 14:37
Bolor

Alalgyi yahav de

2017, 7 сар 5. 12:54
Зочин мягмарнаран

дайн тулаан олон жил үргэлжилж хүмүүсийн сэтгэл зүй солиорч ,цэргийн дарангуйлал,бүхнийг шийдэж байхсан хатуу,бүдүүлэг цагийг бидний өвөг дээдсүүд зах сэжүүрээс нь мэдэрч ,улс төрийн бодлогоо оновчтой барьж ,улс үндэсний эрх ашиг ,,ТУСГААР ТОГТОНОЛОО,БАТАЛГААЖУУЛЖ ЧАДСАН нь өнөөгийн бидэнд нэгэн бахархал болж үлдэж дээ,,,хэлмэгдүүлэлтэд манайхан өртсөн ч гэлээ ҮНДЭСНИЙ ТУСГААР УЛСЫН НЭР ТӨРӨӨ АВЧ ҮЛДСЭН НЬ үнэн билээ,,, их том гүрнүүдийн томчуудын авир аашыг альч цагт соргогоор мэдрэж ,,тэдэнтэй тэнцвэртэй зөөлөн бодлогоор барьж харьцах нь чухал юм даа,,.

2016, 12 сар 23. 19:10
Зочин

Берия Сталины хэлмэгдүүллийн нэг гол баатар мөн боловч чухам хэн нь илүү яргачин болохыг бүү мэд. Шорон гяндангаас хүмүүсийг суллах талаар их идэвхтэй байсан гэдэг. Харин түүний эхнэр, зохион бүтээгч инженер хүү 2 нь ямар ч өө сэвгүй байсан гэдэг. Тэднээс ямар нэг зүйл гарсан бол давсалж бичих байсан биз

2016, 10 сар 27. 22:56
Түүх сонирхогч

ЗХУ-ын маршал Л.П. Берияг 1953 оны 6 сарын 24-нд буюу Зүүн Германы Берлинд гарсан босгогыг дараад 6 сарын 23-нд ирсны маргааш өдөр нь баривчилсан юм. Берия ирээд хоёр Германыг тайван замаар нэгтгэхгүй бол болохгүй юм байна гэдгийг хэлснээсээ болж яаралтай баривчлуулсан юм. Угаасаа Бериягийн эсрэг Хрущев,Жуков хоёр хуйвалдаан зохиож барихаар төлөвлөсөн байжээ. Авгай хүүхнүүд хүчинддээг байсан, хүн алдаг энэ тэр бол зүгээр л худал домог . Бүгд алуурчингууд хүчиндэгч нар байсан. Харин Жуков өөрийн гараар буудаж алсан ба алах ял оноосноороо Бериягаас хамаагүй хол давна.

2019, 7 сар 1. 14:39
Ganbayar

Za chaal da Beriagaas iluu aluurchin 20 zuund baisan tuuh baihgyi. ZUvlult holboot ulsin 20 say huniig helmegduulj hovloj mushugij alsan hun shu de

2020, 12 сар 16. 21:25
НонаЗочин

Та битгий худал зал даа. Их аллагыг Бериягаас өинө Ёжов хийчихсэн байсан юм шүү.

2022, 6 сар 5. 10:21
Зочин

тэгж бас уншсан шүү

2021, 10 сар 13. 19:20
Зочин

Тийм шүү

2019, 10 сар 17. 17:43
Зочин 1

Bitgii medemhiir. Mao Tsedung bol ene zuunii hamgiin aimshgiin aluurchind toozogddog.50-60 saj hunii amiar togloson hun sh dee. Ter dundaa Overmongolchuud Tevduudiin todorhoo huviig huis temtren ustgasan. Berija bol baga gariin daalgavar guizetgegch sadist!

2019, 6 сар 27. 21:42
Зочин

Ха ха ха .........................ккккк яг хажууд нь байсан юм шиг ярьж байх чинь вэ.

2017, 2 сар 12. 23:54
Зочин

naad chin harin estoi sonin sedev baih chin unen bol

2016, 6 сар 6. 8:58
Зочин

василий сталин гээд түүхэн кино үзэцгээ.

2016, 6 сар 5. 9:08
Зочин

берия олон охидууд хүүхнүүд хүчиндэж алсан шүү дээ

2016, 6 сар 4. 9:04
Зочин

Er ni Bol barivchilsan udruu l byydsan ym shig bna lee

2016, 6 сар 4. 7:08
Гансүх Д.

За боль доо. Хрушевын үеийн хуучин зохиол байна. Ингэж төөөрөгдүүлэх ямар хэрэг байна.

2017, 7 сар 4. 17:58
Зочин

amerikiin atomiin domdognii nuuciig orocd avchirsan hun dee

2017, 11 сар 22. 14:10
Зочинdorj

Domdog gej yu yum huu

2019, 6 сар 26. 22:51
Зочин

Kk

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]