Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1921 оны Ардын хувьсгал нь харийн түрэмгийллийг эсэргүүцсэн ардын бүрэн эрхт улсын төлөөх хувьсгал байжээ. Ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодалын байгууллыг халж, Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улсыг тунхаглажээ.

Зуугаад жилийн өмнө Америкийн компани Монголд алтны уурхай ажиллуулж байсан түүхУншсан14,565

Монгол-Орын үйл ажиллагааг хориглосны дараа Америкийн иргэн Алисон Валиович Фолкер хэмээгч Алтанбулагийн сайдад өргөдөл бичиж Хиагт дахь Орос Васильевын булигаарын заводын байранд цахилгаан гэрэл гаргах, архи нэрэх хороо байгуулахыг хүсчээ.

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын дараагийн боть болох “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” буюу Бүгд найрамдах улсаа тунхагласан 1924 оноос хоршооллох хөдөлгөөн ялсан 1959 он хүртэлх үеийн түүхийг сонирхолтой гэрэл зургийн хамт дэлгэн харуулсан номоос.

1899 оноос эхлэн Монголд алт олборлож байсан “Монгол-ор” хувь нийлүүлсэн уурхайн үйл ажиллагааг Ардын Засгийн Газар орос зөвлөхүүдийн заавраар 1921 оны аравдугаар сарын 19-нд хориглож дараа жилийн хоёрдугаар сарын 1-ний дотор багтаан тус уурхайн хөдлөх ба үл хөдлөх бүх хөрөнгийг улсын санд хураан авчээ. Ийм шийдвэр гарах болсон чухам учир бол оросуудын шаардлагыг манай удирдагчид биелүүлэхээс өөр гарцгүй байсных ажээ. Үүнийг 1922 оны дөрөвдүгээр сарын 12-нд ГЯЯ-ны сайд Б.Цэрэндоржоос Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын ГЯЯ-ны сайд Янсонд цахилгаан утас илгээж Монгол-ор компанийн тухай засгийн газраас гаргасан шийдвэрээ бүрэн эхээр нь хүргүүлснээр нотолж болно.

 

Монгол-Орын үйл ажиллагааг хориглосны дараа Америкийн иргэн Алисон Валиович Фолкер хэмээгч Алтанбулагийн сайдад өргөдөл бичиж Хиагт дахь Орос Васильевын булигаарын заводын байранд цахилгаан гэрэл гаргах, архи нэрэх хороо байгуулахыг хүсчээ. Үүнийг Засгийн Газрын хурлаар хэлэлцээд “чингэж гадаадын хүнд эрх олгож зохилдохгүй” гэж хариу өгчээ. Энэ бол Америк харьяат нараас Монголд үйл ажиллагаа эрхлэхээр хүссэн анхны өргөдөл бололтой. Үүний дараа Нийслэл Хүрээн дэх Америк Европын компаниуд хамтарч Монголд үйл ажиллагаа явуулахын тулд зарим зүйл сэдсэн байдаг. Энэ тухай товч өгүүлье.

1923 оны нэгдүгээр сарын 3-нд Америк Европын компаниуд хамтарч Гадаад явдлын яаманд бичиг өргөж өөрсдийн мөнгөн тэмдэгтийг Монголд нэвтрүүлэн худалдаа хөгжихөд тус дөхөм болохыг учирлан тайлбарлаад хэрэв үүнийг зөвшөөрвөл Монголчууд гадаадын бараа бүтээгдэхүүнийг “олон гар дамжуулахгүй шууд олон улсын хоорондох худалдаа гүйлгэгчид -(эрхлэгчид) лүгээ харилцан нэвтрэлцэхэд тус болох ажгуу” гэжээ. Үүнээс гадна гадаадын мөнгөн тэмдэгтийг Монголд оруулахад 20%-ийн татвар хураахаар заасан нь гадаадын худалдаачдад хохиролтой байгааг зөвлөн сануулжээ. ГЯЯ уул бичгийг МАН-ын Төв Хороо Засгийн Газар уламжилсанд “манай улс тэдний харьяат улс лугаа... мөнгө цаас нэвтрүүлэх... гэрээ бичиг тогтоогоогүйн дээр .. дан цаасыг авчирч зарцуулбал эцэст ашиг тусгүй болох” юм хэмээн мөн оны нэгдүгээр сарын 17-нд хариу өгчээ.

Америк Европын компаниуд ингэж Монголд бэлэн мөнгө оруулах хэмээсэн нь бүтэлгүйтсэний дараа Америкийн хэдэн хүн Монголд уурхайн компани байгуулах саналаа ГЯЯ-аар дамжуулан уламжилсан юм. Энэ тухай дор өгүүлье. "Америк улсын харьяат МОНГОЛ-ОР хэмээх уурхайн хоршоо лугаа хэлэлцэх гэрээ бичгийн эх” хэмээх сурвалжийн 1-р зүйлд “тус улсын Түшээт хан аймгийн Эрдэнэ ван Намсрай, Баатар ван Наваан-Юндэн нарын хошууны бүх нутаг Дархан чин вангийн хошууны нутаг Туул голын хойд эдгээд бас Хүдэр харуулын нутаг дэвсгэр эдгээр нэр бүхий харуулын нутагт онгон сүлд тахилга ба онц хэтэрхий газраас бусад газар алтны уурхайг шинжлэн үзэх ба тэмтрэн үзэх онц эрхийг Америк улсын харьяат Монгол-ор уурхайн хоршооноо таван жилээр” олгоно гэжээ.

2-р зүйлд нь Эдгээр нутагт өөр хүмүүс уурхай нээх эрхгүйг тэмдэглээд олборлосон алтнаасаа татвар төлнө. Хэрэв татвараа эс төлөх ба нуун дарагдуулбал гэрээгээ цуцалж тус уурхайн бүх хөрөнгийг хурааж авна хэмээжээ.

3-р зүйлд нь уурхайг эрэх судалгааг 3 сарын хугацаанд багтааж 1924 оны нэгдүгээр сарын 1-ний дотор уурхайгаа нээнэ гэжээ. Уурхай нээснээс хойш 20 жилийн хугацаанд ашиглах эрхтэй гэж 4-р зүйлд нь заасан ба олборлосон алтныхаа 15 хувьтай тэнцэх татвар бас газрын хөрсний түрээсийг дүрмийн ёсоор хураалгахыг заасан байна. Хуучин Оросын Монгол-Орын нээж малтсан уурхайнуудад ашиглаж байсан аливаа машин, орон байшин эд хогшил зэргийг цөм Америкийн харьяат Монгол-Орт шилжүүлэн өгнө. Харин эдгээр бүх зүйлийн үнийн 60%-ийг Америкийн Монгол-Орос Монголын Засгийн газарт төлнө хэмээн уул гэрээний 8-р зүйлд заажээ.

Үүнээс үзвэл 1921 оны аравдугаар сарын 19-нд Монголын Засгийн газрын шийдвэрээр улсын өмчид хураасан Монгол-Орын бүх машин тоног төхөөрөмжийг Америкийн шинээр байгуулах Монгол-Орт худалдахаар төлөвлөжээ. Энэ гэрээ батлагдмагц Монгол-Ор компаниас Монголын Засгийн газарт нэг сая янчиан зээлүүлнэ.

Монголын тал тэр мөнгөнөөс нь Америкийн Монгол-Орт шилжүүлсэн Оросын Монгол-Орын тоног төхөөрөмжийн үнийг суутган авна. Үлдсэн мөнгөнийх нь 50%-ийг барьцаалан суутгуулж төлнө гэж 9-р зүйлд нь заав. Уул гэрээний сүүлчийн 13 зүйлийн агуулгыг тоймлон өгүүлье.

Монголоос олборлосон алтыг гадагш гаргахад татвар хураана.

 Үүнд уурхайд хэрэглэх машин бусад тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэхэд гаалиас хэлтрүүлнэ. Монголоос олборлосон алтыг гадагш гаргахад татвар хураана. Монгол-Ор уурхайн алт олборлолтод хяналт тавих түшмэл, бичээч тус бүр нэг цагдаа 2-ыг уурхай тутамд суулгана. Хэрэв уурхайн ажилчид олон бол эдгээр хүний тоог нэмнэ. Тэдний суух орон байр, ус, түлш, албаны хэргээр явах унаа хөсгийг Монгол-Ороос бэлтгэнэ. Мөн Монголын тал, уурхай тутамд “10-аас доошгүй Монгол залууг суулгаж ажилд оролцуулах эрх буй” Харин тэднийг хоол хүнс, орон сууцыг уурхай хариуцана гэжээ. Мөн уурхайд ажиллах гадаадын хүмүүсээ нутагт нь буцаана. Тус Монгол-ор нь “бүх уурхайн хэргийг эрхлэх ерөнхий газрыг Нийслэл хүрээнд байгуулж бүх данс” бусад баримт бичгийг өөрсдийн ба Монгол бичгээр үйлдэнэ. Уул ерөнхий газарт Монголын Засгийн газраас тусгай хүн суулгах ба бүхий л данс харааг байцаах эрхтэй”

Уурхайн дэргэд эмнэлэг, сургууль байгуулж болно. Тэгэхдээ Монгол Улсын хуулийг дагаж биелүүлнэ. Уурхайн ажил бүрэн дуусмагц “аливаа орон байшин, машин зэрэг хэрэгсэл зүйлүүдийг Монголын Засгийн газрын бүрэн хөрөнгө болгож төлбөргүйгээр шилжүүлэн тушааж өгнө” Алтны орд эрж байхдаа эрдэнийн чулуу, төмөр, зэс зэрэг элдэв баялаг байгаа нь мэдэгдвэл “тухай бүр манай Засгийн газар тодорхойлон мэдүүлж байваас зохино.” Хэрэв Монгол-Ор компани шинээр уурхай нээхийг хүсвэл Монголын Засгийн Газарт бичгээр өргөдөл гаргана гэжээ. Энэхүү 22 зүйл бүхий гэрээний төслөөс үзвэл Америкийн харьяат хэдэн хүн “МОНГОЛ-ОР” хэмээх уурхайн компани байгуулаад дараа нь манай Засгийн газарт өргөдөл бичиж Түшээт Хан аймгийн гурван хошуу, Хүдэр харуулын нутагт алтны уурхай нээж ажиллуулах зөвшөөрөл хүсчээ. Уул хүсэлтийн дагуу Монголын талаас дээрх гэрээний төслийг бэлтгэсэн боловч уул компани байгуулагдаагүй ажээ.

Монсудар: Монголчууд цуврал

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 3 сар 10. 15:18
Зочин

Энэ тухайн үедээ сайн гэрээний төсөл байжээ, одоо энэ хэмжээнд ядаж гадаадынхантай гэрээ байгуулвал Монгол хөгжихөөр ч юм уу

2021, 8 сар 23. 11:36
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

2020, 3 сар 10. 12:08
Зочин

С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Баяр гэх мэт Оюу толгойн гэрээ байгуулах, гэрээг өөрчлөхөд оролцсон бусад хүмүүст сайн уншуулж, маани тарни адил цээжлүүдэг хэрэгтэй

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]