БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар
Монгол цэргийн стратеги тактикийн нэг үндэс нь өөрийн үндсэн хүчээ аль болох хохирол багатай хадгалах бөгөөд ихэвчлэн дагаар орсон болон олзны цэргүүдээр эгнээгээ нөхдөг байжээ. Үүний нэг хэлбэр нь “Хашар” цэрэг байсан юм.
“Хашар” гэдэг нь перс хэлнээс гаралтай үнэгүй, сайн дураар ажиллах хүч гэсэн утгатай үг. Анх селжукууд хашар цэргийг ашиглаж ирсэн гэж үздэг. Гэхдээ Монголын армид энэ үгийн утга өөр болж, хоригдлууд болон хүчээр дайчлагдсан золиосны нэг ёсны торгуулийн цэрэг болжээ. Хашарыг анх санаачилсан нь Монголчууд биш харин энэ төрлийн цэргийг төгс байдлаар анх хэрэглэсэн түүхтэй.
Хашар цэргүүд Монголын армид ямар үүрэг гүйцэтгэж байв:
- "Стройбат" буюу “Барилгын батальон”. Хамгийн хэцүү, хүнд ажлыг хийж байв. Тухайлбал: шороон далан босгох, шуудуу ухах, хашаа, хаалт барих, хотын хана хэрэм өөд авирах, хотын хаалгыг эвдэх, голын далан сэтлэх, гольдрил өөрчлөх, суваг шуудууг дүүргэх, бүслэлтийн төрөл бүрийн зэвсэг байрлуулах, гэх мэт. Энэ бүгдийг эсрэг талын сум, мод, чулуу, халуун давирхай, гээд аюулын дор гүйцэтгэж байсан юм. Хашарыг зарим үед морины оронд тээвэрийн хэрэгсэл болгон ашигладаг байв.
- "Амьд бамбай". Монголчууд хүн ам багатай цэргийн тоо ч мөн адил бага байсан тул дайчид бол юугаар ч орлуулшгүй ямагт үнэт эрдэнэ байсаар ирсэн юм. Тиймээс, Хашарын гол үүрэг нь Монголчуудын гол хүчийг орлон тулалдаан дахь хүн хүчний алдагдлыг бууруулах явдал байв. Хашарууд эхний цохилтыг өөртөө авч, хамгаалагчдын хүчийг шавхаж туйлдуулах, дайсны сумны нөөцийг барах зорилготой байв. Орчин цагийн армийн хувьд Оросоор Штрафбат, Ангилаар “The Penal Battalion” торгуулийн батальон юм.
- "Ёс суртахууны доройтол" Дашрамд дурдахад Хашар цэргүүдийг бүслэгдсэн цайз, тосгон, жижиг хотуудын зэргэлдээ газраас элсүүлж авах нь элбэг байж. Хотын хамгаалагчидын хамаатан садан, найз нөхөд, танил хүмүүс хашарын эгнээнд ихэвчлэн ордог байсан нь тэдний байлдах чадварыг салхинд хийсгэж, ёс суртахууныг нь алдагдуулж, эмх замбараагүй байдлыг бий болгодог байв. Хэн ч гэсэн өөрсдийнхөө эсрэг зэвсэг барихгүй байсан.
Дөрөвдүгээрт: “Байлдааны ов мэх” болгон ашигладаг байжээ. Хувцас, зэвсэг муутай хашар цэргүүдийг зориуд бэхлэгдсэн хотын гадна үлдээж хот цайзын хамгаалагчдын цөсийг хөөргөн хотоос гаргаж ирэн бут цохидог байсан юм. Хашар цэргүүдийн дотор ч зүсээ бууруулсан Монгол цэргүүд нуугдан явж байх нь ч элбэг.
Хашар цэргүүдийн тусламжтайгаар Хорезм, Орос, Кипчак, Булгар, Европын зэрэг олон хот Монголчуудын хөлд унаж байсан. Хашар цэрэг нь гол хүчний цэргүүдээс тооны хувьд хэд дахин илүү байдаг байжээ. Монгол цэргийн тоо 2 түм байхад хашар цэргийн тоо нь 50 мянгад хүрч байсан ч удаатай.
Бат хаан Оросыг эзлэн авах үедээ нэг хотоос олзлон авсан хашар цэргүүдийг нөгөө хотыг авахад ашиглаж байжээ. Тухайлбал Рязаны вант улсаас 10 хүн тутмын нэгийг нэхэж байсан нь хашар болгох зорилготой юм.
1220 онд Хорезмын Хожент хотыг 25,000 орчим Монголын цэрэг бүсэлсэн
бөгөөд хашар цэргийн тоо нь хэдийнээ 50,000 хүрч байжээ.
Хашарыг зуут, аравт, мянгат, түмт гэх мэтээр шаардлагатай хэсгүүдэд хуваан тараадаг байсан юм. Хашар цэргүүд нь дан эрчүүд байсангүй. Хүүхэд эмэгтэйчүүд ч байх нь элбэг байж.
Хашар хүмүүст хоёрхон л сонголт байсан. Нэг бол байлдах, эсвэл толгойгоо таслуулж амар тайвнаар үхэх. Хэрэв тэд ямар нэгэн шалтгаанаар байлдахаас татгалзвал үхэх хуультай. Хэрэв сайн байлдвал амьд гарч Монголын армийн үндсэн цэргийн хүчин болдог байжээ. Гэхдээ энэ нь тун ховор тохиолдолд шүү дээ.
Хотыг бүслэх үед хэрэм хананд хүрэлгүй буцах, мөн хотын хамгаалалтын гуу жалгыг бөглөлгүй эргэж буцах үед Хашарууд үхэх хуультай байжээ. Тиймээс тууштай чигээрээ л зүтгэхээс өөр арга Хашар цэргүүдэд байгаагүй юм. Энэ зарчмыг Оросууд эх орны дайны үед хэрэглэж тулалдаанаас ухарсан хүмүүсийг өөрсдөө буудаж байсан түүхтэй. Хашар цэргийн тухай товч өгүүлэхэд ийн буюу.
Орос үг ашигласныг бодоход орос сурвалж ашиглаж. Манай цэргийнхэн Оросжсон улс даа. Залуучууд нь гайгүй болсон байх.
heleed yuughev ym l bolvol oros oros geed bdg garuudiig oilogogguishid. mongol oron ymar ih ymaa orosuudad ugsenuuuch meddeggui. deer ni hytad tai barag hedench udaa nuuts geree baiguulsan ym. barag manj uudaas avhuulaad tasraltgui geree baiguuldag bsn. mongold oros erdemted sudalgaa hiih ner barial baahan mongol ohidiig shilj bdg l daguulaad yvdag, erni buh uls ornii erdemted mongold sudalgaa hiihdee baahan ohidiig l daguulaad yvdag.
Mанай түүхийг оросууд хянаж зааварддаг. БНМАУ Tүүх 1, 2 бот бол оросуудын хатуу хяналт цэнзүүртэйгээр хэвлэгдсэн . Эна бүтээлийн материал эх хэвлэлд туслах үүрэгтэй ирсэн хэдэн оросуудын 1 ни амралтын өдөр Tуулын эрэг дээр орчуулагч монгол эмэгтэйг хүчиндэх гэж оролдоод нөгөөх ни эсэргүүцэл үзүүлэхэд хутгалсан хэрэг гарч байсан. Tэгээд тэр нөхөр ямарч шийтгэлгүйгээр 24 цагын дотор Mонголоос гарч явсан байх заавар авсан гэсэн.