Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хачирхалтай дуэль-2Уншсан9,485

Энэ үг нь ямар нэг баатарлаг үйл явдал, ер бусын хүнлэг, шударга баатруудын хийдэг үйл хэрэг гэж сонсогддог болов уу.

Нийтлэлч Чалчаа саарал.

Дуэль.  (фр. Duel, латин. Duellum, - тэмцэл, хоёр хүний тэмцэл, халз тулалдаан)

Энэ үг нь ямар нэг баатарлаг үйл явдал, ер бусын хүнлэг, шударга баатруудын хийдэг үйл хэрэг гэж сонсогддог болов уу. Ямар ч байсан 70-80-аад оны хүүхдүүдийн унших дуртай байсан адал явдалт, хүлэг баатруудын тухай романуудад иймэрхүү байдлаар л гардаг байв. Гэтэл бодит байдал дээрээ энэ нь бидний бодож байсан шиг тийм ч шударга ариун зүйл тэр болгон байсангүй бөгөөд олон алдартай дуэль, халз тулаануудын дотор бу зар муухай, тэ нэг өөдгүй үйлдлээрээ ялгарсан цөөнгүй явдал болж байжээ. Ингээд өмнө нь бичиж байсан Хаадын дуэль нийтлэлээ хачирхалтай халз тулааны эхний хэсэг гэж тооцоод дараагийн цувралыг сонирхуулъя.

Алонсо Сотомайор ба Пьер де Байард

1503 онд Францын Людовик XII хаан Испанийн хаантай дайтаж байх тэр цаг үед энэ явдал болжээ. Нэгэн удаагийн тулалдааны үеэр Пьер Террайль де Байард гээч хүлэг баатар нь Испанийн цэргийн дарга болох Алонсо де Сотомайорыг ол золсон байна. Тухайн үеийн ёс заншлаар испаничууд олзлогдсон хүнээ суллаж авахын тулд тодорхой хэмжээний мөнгө төлөх ёстой ба харин олзолсон тал нь олзлогдсон хүнээ гутаан доромжлохгүйгээр байлгаж байх ёстой байв.

Олзолсон Де Байард нь тайж нарын дунд нэр хүндтэй, ёс зарчмыг ягштал баримталдгаараа алдартай хүн байсан ба баригдсан де Сотомайорын тайж угсааг хүндэтгэж, ямар нэг байдлаар хорьж цагдахгүй, өөрийнх нь цайзад эзэн шиг л байх боломжтой, хүссэн зүйлээ хийж болно, харин үүнийхээ төлөө төлөөсний мөнгө иртэл оргож зугтаахгүй гэсэн тайж хүний ам өгөхөд л хангалттай гэжээ. Баригдаж балраад байсан де Сотомайор ч хүссэн үгийг нь хэлж.

Ингээд де Байардын цайз хоёр эзэнтэй юм шиг болж де Сотомайор хүссэн үедээ зугаалдаг, ууж иддэг, найрладаг... Баригдсан хэдий ч хаан эзэн шиг байгаадаа толгой нь эргэсэн, даварсан де Сотомайор гэнэт баахан мөнгө хэмнэмээр санагдсан уу яасан гэнэт оргож зугтахаар шийдэн цайзаас зугтаж байгаад де Байардын цэргүүдтэй таарч дахиад л баригдсан байна.

Де Байард нь Сотомайорыг тайж хүний үгэндээ хүрсэнгүй гэж уурлаж дургүйцсэн ч доромжлон ад үзэлгүй өөрийн хамгийн сайн өрөөнд хорьж, хамгийн сайн хоол унд, зарц үйлчилгээгээр хангах болжээ. Удалгүй мөнгө ирж Испани тайж суллагдлаа.

Энэ явдлын дараахан де Сотомайор ар хи дарс ууж байхдаа өөрийн олзлогдож байсан үеийн тухай худал үнэн олон юм ярьж, өөрийнхөө баатарлаг байсан тухай, де Байардын харамч хахир, хүний үнэргүй байсан тухай ярьсан байна. Энэ яриа испани цэргүүдийн дунд тархаж улмаар францчуудад хүрлээ.

Өөрийнх нь тухай ийм яриа гаргасанд гал зууртлаа уурласан де Байард де Сотомайорыг халз тулаанд дуудаж мэсээр тулалдах болсон байна. Удам угсаа, гарал үүсэл сайтай тайж нарын тулаан үргэлж л олны анхаарал татдаг байсан ба энэ удаа ямар нэг янаг амрагийн будлиан төдий биш тайж хүний нэр хүндийн төлөөх халз тулаан учир дайтагч хоёр талын бүх хүмүүс энэ тулалдааныг тэсэн ядан хүлээж, хоорондын бусад маргаан будлианыг нэг хэсэгтээ мартсан юм байх. Хүлээж байсан халз тулаан болоход де Байард нь де Сотомайорын бодийг нэг их төвөг бололгүй хөтлөж орхив. Тайж хүний нэр нүүр их ярьдаг тэр цагт Сотомайор үнэнхүү өөдгүй ааш зан гаргаснаас болж ингэж амиа алд сан гэж тэр үеийн олон хүн үзэж байв. Түүхийн судар номд ч ийнхүү тэмдэглэгдэн үлдсэнээр де Сотомайорын хойчийн удам судрынх нь нэр сүрд ч ихээхэн хортой муухай явдал болсон юм гэнэ лээ. Уг нь тэр хүн зүгээр л хэлсэн амандаа хүрсэн бол, ядаж дараа нь худлаа хов жив тараагаагүй бол өөрөө амьд мэнд үлдэх байсан төдийгүй хорвоод мэндлээгүй байсан үр ач нарынхаа нэр нүүрийг урьдчилж “баа стахгүй” байж болох байв.

Клаудио гүн дөрвийн эсрэг

Карл V хааны нэгэн албат болох Клаудио гүн гээч нэгэн эрхэм нь сэлмийн эрдэм чадлаараа алдартай, тайж хүний намба дэглэмийг сайтар барьдгаараа олны танил болсон хүн байжээ. Нэгэн удаа тэрээр ойгоор зугаалж явах үед дөрвөн залуухан тайж хоорондоо хуваагдан халз тулалдан нэг нэгнийгээ хө нөөхөөр зэхэж байхтай таарч. Клаудио гүн залуу хүмүүс хийх гэж байгаа үйл хөдлөлдөө болгоомжтой байх ёстой, тайж хүний цэвэр ариун цусыг хайрлаж явах ёстой гэх мэтийн сургаал айлдаж залуусыг эвлэрүүлэх гэж оролдсон биш өнөө залуусын дургүйг бүр ч хүргэсэн бололтой саяхан нэгнийгээ хө нөөх гэж байсан дөрөв түүн рүү дайрахаар тохирон сэлмээ сугалцгаалаа.

Хамгийн сонирхолтой нь аюултай алдааг Клаудио гүн биш нөгөө дөрвөн залуу хийсэн байлаа. Халз тулааны дараа (нэгийн эсрэг дөрвийг халз тулаан гэж нэрлэж болох бол) газар дээр гурван тал ийгаач, нэг хүнд шарха дсан залуу үлдсэн ба ямар ч шархгүй Клаудио гүн амьд үлдсэн залууг өөрийн гэрт аваачин, тэжээн тэнхрүүлж хөл дээр нь босгоод нэг туслахаа болгосон юм гэнэ лээ.

Ганцын эсрэг дөрвүүлээ дайрсан тэдгээр залуу тайж нар ч, тайж хүний ариун цусыг хайрлах ёстой гэж сургадаг Клаудио гүн ч гэсэн бүгд л ярьдаг зүйлээсээ эсрэг тэс өөр юм хийсэн учраас олон түмэн тэдний энэ халз тулааныг олиггүй муухай үйл хэрэг гэж үзэн түүхийн сударт бичин үлдээсэн байна.

Клаудио гүнгийн хувьд муу муухай зүйл хийсэн л юм байлгүй. Амиа хамгаалах гэж дөрвөн хүний өөдөөс тэмцэж байхдаа хө нөөх биш зөвхөн шар хдуулах ёстой гэж л үзэлцэх ёстой байсан юм байлгүй.

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]