Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Индианчуудын сүүлчийн зэвсэгт бослогоУншсан12,612

Энэ явдлаас хойш 3 жилийн хугацаанд АИХ-ийн 60 гаруй идэвхтэн (Шархадсан өвдөг-т бүслэлтэд байсан хүмүүс) янз бүрийн шалтгаанаар үхэж үрэгдэж, сураггүй алга болжээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1970-аад оны үед АНУ даяар индианчуудыг янз бүрээр дээрэлхэн доромж лох, з о д о ж, н ү д э х нь бараг хэвийн үзэгдэл болсон ба үүний эсрэг Америкийн Индианчуудын Хөдөлгөөн (АИХ) гээч байгуулагджээ. Зорилго нь эрх нь зөрчигдөж, цагаан арьстны дором.жлол дор байгаа индианчуудыг хамгаалах явдал байв.

1973 оны 2-р сард АНУ-ын Небраска мужийн нэгэн бааранд өвгөн болсон индиан нөхрийг хэдэн залуус зо дож цус нөж.тэй нь хутгаж хөнөө.сний дараа АИХ хөдөлж эхэллээ. Хөдөлгөөний идэвхтнүүд хэрэг болсон газар яаран очиж буруутныг яаралтай олох, хатуу шийтгэхийг шаардан эсэргүүцлийн арга хэмжээ явуулж эхэлсэн бөгөөд энэ ажиллагаанд Өмнөд Дакотын “Пайн Риж” хэмээх резервацийн индианчууд маш идэвхтэй оролцсон байна.

Харин Индианы овгийн зөвлөлийн удирдагч нөхөр үүнийг эсэргүүцсэн төдийгүй бүр АИХ-ийн идэвхтнүүдийг Холбооны мөрдөх товчооныхонд зааж өгөх, янз бүрийн өдөө хатгасан үйлдэл хийж, идэвхтнүүдийн нэр хүндийг гутаасан үйл ажиллагаа явуулж байсан төдийгүй зарим нэг идэвхтнүүдийн ам ийг хороосон, машин, гэр орныг нь шатаа сан явдал ч гарсан гэдэг. Цагаан арьст “дээдэстээ” үйлчилсэн гэхээс илүү өөрийн нэр сүр, индианчууд дотроо 1-р зэргийн хүн байх гэснээс ийм үйл ажиллагаа явуулж байсан гэнэ.

Уурлаж бачимдсан 200 гаруй идэвхтнүүд Пайн рейжд ирж резервацийн удирдлагыг гартаа авах гэсэн боловч ийм юм болж магадгүй урьдчилан бэлдсэн омгийн удирдагчийг буулгаж чадсангүй. АИХ-ийн идэвхтнүүд Шар хадсан өвдөг рүү (Wounded knee) бөөнөөр очиж тэмцлээ үргэлжлүүлэхээр шийдсэн бөгөөд чухам яг тэр газар 80 жилийн өмнө индианчуудыг х я д с а н аймшигт үйл явдал болж байсан юм.

 

“Шар хадсан өвдөг”-т очсон индианчууд тус бүс нутгаа “тусгаар тогтносон Оглала” гэсэн биеэ даасан улс гэж зарласан ба энэ улсад АНУ-ын хууль үйлчлэхгүй гэж мэдэгдээд янз бүрийн нуувч ухаж, хяналтын цэг байгуулж эхэлсэн байна. Тэд өвөг дээдсийнхээ ц у с а а урсгаж байсан энэ газарт ирээд тэгш эрхийн төлөө амиа өгөхөөс буцахгүй гэцгээж байлаа.

Өөр газар нутгуудаас олон зуун индиан болон индианчуудыг дэмждэг хүмүүс буу зэвсэгтэйгээ ирж шинээр байгуулагдсан улсын иргэн болсноо зарлаж байснаас болж ХМТ нь тухайн бүсийг байлдааны хуягт машинтай цэргээр бүслэн хаажээ. Нийт 69 хоног үргэлжилсэн энэ бүслэлтийн үеэр бараг өдөр болгон буудалцаж байсан ба ХМТ болон цагдаагийн хэсгүүд нулимс асгаруулах хийг байнга хэрэглэж байсан юм. Албан ёсны мэдээгээр энэ бүслэлтийн үед хоёр индиан хүн өнгөрч, 14 хүн шархадсан гэдэг боловч бодит тоо үүнээс хэд дахин их гэж тухайн үед индианчууд ярьж байжээ. 

Ингээд “Шархадсан өвдөг”-т жирийн нэг хүний эрхийн төлөөх жагсаал цуглаан биш  (тухайн үед АНУ-д хар арьстнууд эрхийнхээ төлөө тэмцэх, Вьетнамын дайныг эсэргүүцсэн тэмцэл гээд олон тэмцэл хөдөлгөөн ээлж дараалан өрнөж байсан цаг) жинхэнэ д а й н болж хувирч байгааг олж мэдсэн америкчууд ч бужигнаж эхэллээ. Сэтгүүлчид, жүжигчид, улс төрчид индианчуудыг дэмжиж байгаагаа ёстой ам уралдан мэдэгдэж байсан ба бүр алдарт Марлон Брандо Загалмайлсан эцэг киноны дон Корлеонегийн дүрд тоглоод авах ёстой болсон Оскарын шагналаас татгалзаж байгаагаа, үүнийгээ индианчуудыг дэмжиж байгаагаар тайлбарласан байна. Иймэрхүү юм хаа сайгүй болсоор.

Индианчууд үнэндээ айхтар их юм огт шаардаагүй. Тэд овгийн толгойлогчийн бусармаг явдлыг мөрдөн шалгах, АНУ болон индианчуудын хооронд байгуулсан 1868 оны гэрээг яг таг биелүүлэхийг л шаардаж байжээ.

Нийт 71 хоног үргэлжилсэн энэ жижигхэн дайныг дуусгахын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Никсон “Индианчуудын шаардлагыг анхааран үзэх болно, бүх нийтийн эрх ашгийн төлөө энэхүү дайсагнасан эсэргүүцлээ зогсоох хэрэгтэй” гэж ёстой л гуйж байж эцэс болгосон байна. Индианчууд, тэднийг дэмжигч зэвсэг нэгт нөхдүүд нь бүслэлтээс гарч ирэхдээ буугаа өндөрт өргөн, ялалтын уриа хашхиран гарч ирж байсан гэдэг. Гэхдээ тэд бүрэн ялаагүй юм.

Энэ явдлаас хойш 3 жилийн хугацаанд АИХ-ийн 60 гаруй идэвхтэн (Шархадсан өвдөг-т бүслэлтэд байсан хүмүүс) янз бүрийн шалтгаанаар ү х э ж, ү р э г д э ж, сураггүй алга болжээ. Бас цөөнгүй хүнийг өөр хэргээр шүүхээр оруулж я л өгсөн ба тэдний нэг болох Леонард Пэлтиэр гээч нь насаараа хоригдох я л авсан гэдэг. Түүнтэй адил шоронд х а т а х ёстой болсон хэд хэдэн хүн өөр нэр усаар нуугдан амьдарсаар яваа тухай баримтууд бий.

Гэсэн хэдий ч тэдний тэмцэл зохих үр дүнд хүрсэн бөгөөд индианчуудад үлдсэн багахан газар нутагт хэн дуртай нь тариа тарьж, үйлдвэрлэл явуулж, уул уурхай эрхлэх боломж тун багассан ба хэрвээ ийм үйл ажиллагаа явуулах бол индианчуудын хатуу хяналт дор, ашгийнхаа багагүй хувийг орон нутагт төлж байхаар болсон байна. Ингэснээр жилийн орлого нь хэдэн зуун сая доллар хүрдэг резервацууд ч бий болсон билээ.

Бас индианчууд болон тэдний оршин суух резервац нь татвараас бүрэн чөлөөлөгдсөн, индиан залуус дээд сургуульд ороход ямар нэг саад тотгор үгүй болсон, 50-60-аад он шиг индиан эмэгтэйчүүдийг үргүй болгох үйл ажиллагаа бүрэн зогссон, Холливудын киноны индианы дүрд зөвхөн индиан хүн тоглох болсон гэх мэт олон сайн сайхан зүйлийг энэ л тэмцлээр олж авсан байна.

Энэ бүх сайн сайхан зүйл нь эцсийн дүндээ индианчуудыг бүр ч ихээр сүйрүүлж байгаа гэж үзэх хүмүүс бий бөгөөд зүгээр шахам орж ирэх архины мөнгөтэй болсон индианчууд ажил хийх огтын сонирхолгүй хүмүүс болон хувирснаас индианы ажилгүйдэл нь АНУ дотроо хамгийн өндөр, амьжиргааны төвшин  хамгийн муу...

1973 оны зэвсэгт бослого ялалтаар дууссан мэт боловч магадгүй 80 жилийн өмнөх шигээ бас нэг аймшигт ялагдлаар дууссан байж магадгүй л юм. Чухам аль нь болохыг цаг хугацаа л харуулах биз ээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]