Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Олон улсын шүүх хуралд гэрчээр оролцсон БНМАУ-ын баатар П.Чогдонгийн мэдүүлгээсУншсан12,612

Алс Дорнодын Олон улсын шүүх хурал 1948 оны 1 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Токиод болж, уг хуралд 11 улсын шүүгч оролцжээ.

 

Алс Дорнодын Олон улсын шүүх хурал 1948 оны 1 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Токиод болж, уг хуралд 11 улсын шүүгч оролцжээ. Шүүх хуралд яллагчаар ЗХУ-аас генерал Васильев, түүний туслах хурандаа Смирнов, өмгөөлөгч хошууч Билкэн нар оролцжээ. Энэ хуралд япончууд Халх голын зүүн эрэг, Номонхаан, Бүрд-Овооны районыг Монгол Улсын нутаг дэвсгэр биш, бид Монгол Улсын нутаг дэвсгэрт халдан довтлоогүй хэмээн батлахыг оролдсон байдаг.

Уг шүүх хуралд гэрчээр оролцсон БНМАУ-ын баатар Пунцагийн Чогдон нь 1939 оны Халх голын байлдааны үед Сүмбэрийн Цагаан-Овоогийн заставт байсан, 1939 оны 5 дугаар сарын 10-наас 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүмбэрийн заставын районд болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгсөн юм.

Пунцагийн Чогдонгийн 1948 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн мэдүүлгээс:

“Япончууд 300 гаруй тооны хүн бүхий ихээхэн зэвсэг техникийн хүчээр Монгол Улсын хязгаар руу довтолсон нь 5 дугаар сарын 11-ний өдөр БНМАУ-ын нутаг Халх голын зүүн эрэгт цөмрөн орсон Японы цэргүүдийг манай хилчдээс няцааж байсан ба япончууд хүч давуу тул яаж ч чадалгүй 1939 оны 5 дугаар сарын 14-нд Халх голын зүүн эргийг япончууд эзлэн авсан. Харин 5 дугаар сарын 26-ны өдөр манай хилийн заставаас 200, бидэнд туслахаар ирсэн хилийн отрядын бэлтгэл ангийн 100 шахам бүгд 300 хүн оролцон японы түрэмгийлэгчдийг хориглон зогсоож хөөн зайлуулсан юм. Ер нь япончууд БНМАУ-ын хилийг удаа дараа зөрчиж байсан. Тухайлбал, 1938 оны 12 дугаар сараас эхлэн 10-20 буюу 40 хүнээр жижиг будлиан өдөөж манай улсын нутагт халдан эзэрхийлж байсан явдал олон байгаа.

Халх голын байлдааны үеэр япончууд Халх голын зүүн эрэг, Номонхаан, Бүрд-Овооны районы багана тэмдэгтүүдийг сүйтгэх, буулган авах зэрэг үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан. Дайн дууссаны дараа хоёр улсын хилийн шугамыг сэргээн тодотгох тухай хэлэлцээр ёсоор 1940 оноос эхлэн хилийн тусгай тэмдэгтүүдийг тавьж гүйцэтгэсэн нь дэлхий нийтэд  тодорхой хэрэг юм. Халх голын зүүн эрэг нь цаг ямагт манай улсын хилчдээр хамгаалагдаж ирсэн бөгөөд хилийн отрядын застав нь Халх голын баруун эрэгт байрлаж манаануудыг зүүн эрэгт гаргадаг байсан. Харин Япон Манжийн талаас манай улсын хилийг зөрчих явдал олширсон тул миний застав нь өөрийн командын тушаалаар Хулд уулын овооны районд шилжин байрласан болно. Монголын цэргийн ангиуд өөрийн нутаг дэвсгэрт байлдсан бөгөөд тэдгээрээс байлдааны үед ба мөн түүний өмнө, хойно улсын хилийг давсан удаа нэг ч байхгүйг батлан хэлнэ” хэмээн мэдүүлсэн байдаг.

Тагнуулын ерөнхий газрын "Тусгай архив"

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]