Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын эзэнт гүрний доторхи дөрвөн хүчирхэг улсын нэг. Перст төвлөрч, өнөөгийн Иран, Ирак, Афганистан, Туркменстан, Армен, Азербайжан, Гүрж, Турк, баруун Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байлаа.

Хулагу болон Бэрх хааны Дербэнтийн хөндийд хийсэн аймшигт тулаанУншсан36,107

Дорно зүгийн монголчуудын хаан Хулагу өрнө зүгийн монголчуудын хаан Бэрх нарын хооронд 1261 онд нэгэн мужийг булаалдан муудалцснаас болж их хямрал дэгджээ.

 Battle at the Terek (1262) хэмээх зураг

Дорно зүгийн Монголчуудын хаан Хулагу өрнө зүгийн Монголчуудын хаан Бэрх нарын хооронд 1261 онд нэгэн мужийг булаалдан муудалцснаас болж их хямрал дэгджээ. Тэд хэн хэн нь өөрсдийгөө аугуу хүчирхэг хэмээн тооцох тул аль аль нь тэр мужийг эзэмшихийг эрмэлзэж, бие биедээ найр тавихыг үл хүсэж байжээ. "Очоод тэр нутгийг эзлээд авчихъя. Хэн надаас түүнийг аймшиггүй булаан авч чадахыг үзье" гэцгээж бие биенээ харилцан дайнд уриалан дууджээ.

Тэд ийнхүү харилцан дайн зарласнаас хойш, бүх албат харьяат нараа цуглуулцгааж, эсрэг этгээдэээсээ давж гарахыг бүх хүчээрээ чармайцгаан дайнд бэлдэж эхэлжээ. Ингээд зургаан сар өнгөрсний дараа хоёр этгээдийн аль аль нь тэдний заншлаар дайн хийхэд шаардлагдах сайтар зэвсэглэсэн гурван буман цэргийг хуралдуулж амжжээ. Бүх юм жин тан болсны хойно дорно зүгийн хаан Хулагу цэргээ аван аянд мордов.

Элдэв учрал үгүйгээр олон өдрийн турш шуурхайлан довтолсоор Төмөр хаалга болон Сарайн тэнгисийн хоорондох уужим хөндийд хүрэлцэн ирж, хүрээгээ цэгцтэй сайхнаар засав. Тэнд маш олон баян тансаг өргөө, асар майхан байсныг үзэхэд энэхүү хүрээ нь үнэхээр баян сурвалжит хүмүүсийн өргөө мөн болох нь тов тодорхой. Бэрх болон түүний цэргийг Хулагу энд хүлээхээр шийдэж ийнхүү тэнд дайснаа хүлээн суужээ. Түүний хүрээ буусан энэ газар бол хоёр улсын хил зааг нутаг байв.

Хулагу болон түүний цэргийг орхин, Бэрх болон түүний цэргийн тухай өгүүлье.

Хоёр зуун хорин хоёрдугаар бүлэг

Бэрх цэргээ авч хэрхэн Хулагуг тоссон тухай

Бэрх хүмүүсээ цуглуулан бэлтгэлээ базааж дуусахын цагт Хулагу цэргээ авч дайлаар ирснийг мэдээд түүнээс хоцорч хэрхэвч болохгүй хэмээн үзэж, яравчлан аянд морджээ. Тэр дайсны буудалласан мөнөөх хөндий хүртэл довтолгон давхиж, Хулагугийн хүрээнээс холгүй арван бээрийн газар бууж, хүрээгээ зохистой сайхнаар засав. Түүний хүрээ нь Хулагугийн цэргийн хүрээтэй адил алтан бөсөөр хийсэн асар, хээнцэр баян майхан маш олон байсан нь үнэндээ урьд өмнө хэн ч ийм баян тансаг хүрээ үзээгүй буй заа. Цэргийн хувьд ч Хулагугийнхаас олон байжээ.

Бэрх гурван бум, таван түмэн морьт цэрэгтэй байжухуй. Хүрээгээ засаад хоёр өдөр амарсны хойно Бэрх харьяат хүмүүсээ цуглуулан тэдэнд хандан "Яруу алдарт ноёд оо! Та бүхэн, миний бие хаан ширээнд сууснаас эдүгээ хүртэл та нарыг ямагт ах дүү, үр хүүхэд шигээ хайрлаж ирснийг мэдэж байгаа билээ. Та нар бол саруул цэцэн ухаантай улс, та бүхний дотроос олон хүн олон удаагийн их тулалдаанд надтай зуузай холбон явж намайг, бид бүхний эзэгнэн суугаа энэ газар нутгийн дийлэнх ихэнхийг байлдан дагуулахад хүчин хавсарсан билээ. Бас миний юм хэмээгдэгч нь бас та нарын юм шүү дээ. Энэ бүхэн бол ёстой үнэн болох тул хүн бүхэн бүхий л хүч чадлаа дайчлан, нэр төрөө хамгаалахын төлөө чармайн тэмцэгтүн!

Эдүгээ хүртэл бид биенээ сайнаар тэтгэж ирсэн билээ. Одоо хүчирхэг их Хулагу бидэнтэй тулалдахаар ирээд байна. Түүний үйлс бүтэхгүй. Учир нь үнэн хэрэг манай талд, худал хуурмаг түүний талд байгаа билээ. Иймд бид ялна гэдэгт хэн хүнгүй итгэл төгс байх хэрэгтэй. Бас бид тэднээс олон хүнтэй болох нь та нарын ялалтыг тэтгэх нэгэн зүйл даруй мөн. Түүнд гурван бумаас (300.000) үл хэтрэх морин цэрэг бий. Гэтэл бидэнд гурван бум, таван түмэн (350.000) шилдэг сайн цэрэг бий нь тэднийхээс ч илүү эрэлхэг сайн дайчид билээ.

Эд бүгдээс үзэхэд яруу алдарт ноёд минь ээ! Тулалдаанд бид ялна гэдэг нь тов тодорхой байна. Бид бүхэн алс холоос энд эрэгчин эмэгчнээ үзэлцэхээр ирсэн болохоор би тулалдааныг гурван хоногийн дараагаар эхлэхийг хүснэ. Миний үйл хэрэг улам бүр өөдлөн дэгжихийн тулд цэцэн ухаан, чанд журамтай хөдөлцгөө. Та бүхнээс бүх хүчээ дайчлан ертөнц даяар алдраа дуурсахуйц эрэлхэг зоригтой чин сэтгэлээсээ хүсье. Үүнээс өөр захиж хэлэх зүйл алга! Болзсон өдөр бүгд бэлэн байж, ухаантай ажиллаж, зоригтой тулалдахыг хүсье" гэжээ.

Ингээд Бэрх дуугүй болж өөр зүйл нэмж хэлсэнгүй. Бид түүний ажил төрлийн тухай бага сага зүйл ярилаа. Одоо түүнийг орхиж харин Хулагу болон түүний цэргийн тухай хийгээд Бэрхийг цэрэгтэй дөхөж ирэхэд тэрээр хэрхэн угтсаныг өгүүлье.

Хоёр зуун хорин гуравдугаар бүлэг

Хулагугийн цэрэгтээ захиж хэлсэн үгийн тухай

Хулагу нь, Бэрхийг маш их цэрэг дагуулан хүрч ирсэн мэдээг лавтай мэдээд хуралдай зарлаж, цэцэн ухаант олон ноёдоо цуглуулан ийнхүү өгүүлсэн гэж хэлэлцдэг юм билээ. Үүнд: "Эрхэм анд хөвүүд, дүү нар аа! Та бүхэн насан туршдаа надад туслан, намайг тэтгэж ирснээ мэдэж байгаа буй заа. Эдүгээ хүртэл та нар намайг үргэлж ялж дийлэхэд минь тусалсаар ирсэн. Бид бүхэн нэг ч тулалдаанд ялагдаж байсангүй билээ. Одоо ч бид энд аугуу хүчит Бэрхтэй тулалдахаар ирсэн билээ. Түүний цэрэг тооны хувьд манайхтай адил юмуу, бүр олон байж болох авч, манай цэргээс хулчгар муу гэж би сайн мэдэж байна.

Хэдийгээр тэдний цэрэг олон боловч бид манай эрэлхэг дайчдын хамт тэднийг бут цохиод мөрдөн хөөх нь дамжиггүй болохыг та нарт хэлье. Бид манай туршуул нараас тэд гурван өдрийн дараа ирж тулалдана гэдгийг олж мэдлээ. Үүнд би маш их баярлаж байна. Би та бүхнээс дадсан ёсоороо эрэлхэг сайн тулалдахын тулд энэхүү өдрийг болтол бэлтгэлээ сайтар базаахыг хүсч байна. Би бас нэгэн зүйлийг нэмж хэлэх байна. Юу гэвэл, бут цохигдон шившиг болсноос тулалдааны талбарт үхсэн нь шулуун билээ. Хүн бүхэн яруу алдарт нэр төрөө аварч, дайсныг бут цохин дуусгахын төлөө бүх хүчээрээ үзэлцэгтүн" хэмээжээ.

Үүгээр Хулагу дуугүй болжээ. Та бүхэн энэ хоёр хааны өгүүлснийг сонсож мэдлээ. Тэд тулалдах өдрөө тэсэж ядан хүлээж, баатар эрс нь тулалдаанд хэрэгтэй бүх зүйлээ бүх хүч боломжоороо бэлтгэж эхлэв.

Хоёр зуун хорин дөрөвдүгээр бүлэг

Хулагу болон Бэрх нарын хоорондын их тулалдааны тухай

Болзсон өдөр болоход Хулагу эртлэн босож, бүх хүмүүсээ өвч зэвсэглэн, цэцэн билэгт хүн байсан болохоор цэргээ маш уран нарийн аргаар хуваан байрлуулжээ. Түүнд нийтдээ гурван бум орчим морьт цэрэг байсан билээ. Анги бүрийг нэгэн чадамгай өрлөг жанжнаар удирдуулжээ. Цэргээ уран нарийнаар зохион байгуулж дууссаны хойно дайсны зүг давшин орохыг тушаав.

Цэргүүд нь түүний зарлигаар хоёр талын цэргийн хүрээний хоорондох талбайн яг дунд хатиран хүрч ирээд зогсож, дайсны тулалдахаар ирэхийг хүлээжээ. Ийнхүү тэд нар дайснаа дайсныг хүлээн зогссон болохыг та нар олж мэдлээ. Бэрх ч бас өөрийн бүх цэргээ эртлэн босгож зэвсэглэн, хянуур болгоомжтой бэлтгэв. Өөрийн цэргээ мөн л уран нарийнаар хуваарилан байрлуулжээ. Тэр яг Хулагутай адил цэргээ, нэг ангид нь түмэн цэрэг байхаар бодож, гучин таван анги болгон хувааж, мөн сайн жанжин, жолоодогч нарыг тавьжээ.

Үүний дараа Бэрх цэргээ өөрийн цэргээ урагш давшихыг тушаав. Тэд гайхалтай эмх цэгцтэй урагшлан давхиж, дайсны хүлээж байсан газраас хагас бээрийн зайд зогсож, түр азнаснаа дахин урагшлан дайран оржээ. Та нарт юу өөр юу өгүүлбээс зохилтой билээ. Хоёр этгээд хоорондоо тавьсан сум хүрэх газар дахин зогсож, хоцорч яваа ангиа хүлээжээ.

Энэхүү тал бол гайхамшигтай сайхан уудам нутаг мөн тул ийм их олон морьт цэрэг тулгаран байлдаж багтжээ. Тэнд ертөнцийн хамгийн хүчирхэг хүмүүс болох Хулагу, Бэрх нарын зургаан бум, таван түмэн морьт цэрэг тулгарчээ. Тэд хоёулаа ойрын садан төрөл, хоёулаа Чингис хааны угсааны эзэн хаадын удмын хүмүүс болохыг дахин тэмдэглэсүгэй.

Хоёр зуун хорин тавдугаар бүлэг

Хулагу болон Бэрх хоёрын тулалдааны тухай дахин өгүүлэх нь

Хоёр хаан бие биенээсээ холгүй зогсон, тулалдаан эхлэхийг хүлээн байлдааны хэнгэрэг дэлдэхийг тэсэн ядан чагнаж байжээ. Тун удалгүй хоёр тал байлдааны хэнгэргээ дэлдэхэд, түүний цохилтыг дөнгөж сонссон даруй хоёр этгээд бие өөдөөс шаламгайлан ухасхийж, нумаа хөвчлөн татаж дайсан этгээдийн зүг сум тавьж эхэлжээ. Бяцхан хугацаа өнгөрөхөд хоёр талаас харилцан тавьсан сум, агаарыг дүүргэж тэнгэр ч үл үзэгдэх болов.

Гагцхүү газарт үхэдхийн унасан үй олон хүн морьд л үзэгдэж байлаа. Нэгэн агшинд тоо тоомшгүй олон сум харваж байсан болохоор ингэхээс ч өөр аргагүй байсан гэдэгт та бүхэн итгэвэл зохино. Тэд саадаг дахь сумаа сумаа сая харвахаа больж түр амсхийхэд тулалдааны талбар үхдэл хүүр, шархдагсадаар дүүрэн байлаа. Бүх сумаа харваж дууссаны хойно илд, шийдмээ шүүрэн авч бие биейинхээ өөдөөс дайран орж, нанчилдаж эхэлжээ.

Догшин хэрцгий тулалдаан эхлэв. Харахаас нүд хальтрам байжээ. Энд тэндгүй тас цавчигдсан гар, толгой үхсэн морь, хүн хөсөр хэвтэж, маш олон хүн алагдсан болно. Энэ тулалдааныг өлзий бусын цагт эхэлжээ. Үүнд харамсаад ч баршгүй. Өөр ямар ч тулалдаанд үүнтэй адил ийм олон хүн үхсэн нь үгүй билээ. Орилоон бархираанд нь тэнгэрийн аянга буусан ч үл сонсогдохоор байв. Яг үнэнээр нь өгүүлэхэд газар дэлхий хүний цусаар будагдаж, үхдэл хүүр хөглөрч махан овоо болсон тул түүн дээгүүр гишгэлэн явахад хүрч байжээ.

Энд болсонтой адил ийм олон хүн алагдсан тулалдаан урьд өмнө болж байсан удаагүй билээ. Үхлийн шарх хүмүүс олсон хүмүүс газарт хөсөр унахдаа элэг эмтрэм ёолон чарлаж байлаа. Тэд хэзээ ч дахин өндийж чадаагүй билээ. Энэ бүхнийг харсан хүний өр зүрх эмтрэн шаналж байжээ. Энэ тулалдааныг аль ч талд өлзийгүй муу цагт эхэлжээ. Мөн ч олон эмс бэлэвсрэн олон хүүхэд өнчрөн хоцорчээ. Тэд бие биенээ өчүүхэн ч үл өрөвдөн, ёстой алалдах дайснууд болохоо харуулжээ.

Аливаа тулалдаанд үргэлж эр чадлаа гайхуулагч зоригт баатар Хулагу хаан, энэ тулалдаанд ч өөрийн биеэр үлгэрлэн шалгарч, эх нутгаа эзэмшиж, эзэнт төрөө жолоодож чадахаа нотлон үзүүлжээ. Тэр цэргийн аугаа их гавьяа байгуулж, өөрийн цэргээ үлгэрлэн зоригжуулж байлаа. Цэргүүд нь хаaн эзнээ маш гайхалтай сайн, зоригтой тулалдахыг үзээд урамшин зоригжиж байжээ. Үнэхээр ч түүний байгуулсан байлдааны гавьяa нь нөхөр, дайсан ялгаагүй үзсэн бүхний гайхлыг төрүүлж Хулагу бол жирийн хүн бус тэнгэрийн аянга, догшин шуурга мэт санагдаж байжээ. Та бүхний сонссончлон Хулагу ийнхүү тулалджээ.

Хоёр зуун хорин зургадугаар бүлэг

Бэрх хаан хэрхэн эрэлхэг тулалдсан тухай

Бэрх ч мөн адилхан онцгой сайн тулалдсан гэдгийг тэмдэглүүштэй. Тэр үнэнхүү эрэлхэг зориг, сүр хүчийг үзүүлсэн билээ. Түүний алдар ертөнц даяар дуурсахаар үнэнхүү сайн тулалдсан ажээ. Гэвч энэ өдөр тэр хэчнээн их эрэлхэг зориг гаргасан боловч ялалт түүнээс буруулж, түүний албат харьяат нар бүгд алагдан шархдаж тулалдааны талбарыг хучиж, цааш тэсэж байхын аргагүй болгожээ. Тулалдаан үдэш болтол үргэлжилж, Бэрх болон түүний цэргүүд цааш тэсэж дийлэхээ больж, тулалдааны талбарыг орхиход хүрсэн юм. Өөр юу хэлбэл зохилтой билээ.

Тэд тэсэх аргагүй болоод бүх хүчээ шавхан морио гуядан ухран зугтаажээ. Хулагу болон түүний цэргүүд дайсан нэгэнт зугтааж буйг үзээд тэднийг нэхэн, гүйцэн очиж дур зоргоороо алж хядсан нь харахад ч бэрх байсан аж. Тэд дайсны хойноос төдий л хол бус хөөн нэхсэний хойно даруй больж, тэндээс хүрээндээ буцаж иржээ. Тэд хуяг зэвсгээ тайлж, шархдагсадын шархыг угааж цэвэрлэж боож өгчээ. Туйлдтлаа эцэж ядарсан тул тулалдааныг цааш үргэлжлүүлэхийг үл хүсэн амарчээ. Тэд нэгэн шөнө амраад өглөө болоход Xулагу өөрийн болон дайсны бүх ухэгсдийн хүүрийг цуглуулж шатаах зарлиг буулгахад, түүний зарлигийг даруй гүйцэтгэжээ. Үүний дараа Хулагу тулалдаанд амьд мэнд үлдэгсдээ дагуулан нутаг буцжээ. Хэдийгээр тэр ялж дийлсэн боловч, маш олон хүн нь алагдсан гэдгийг мэдвэл зохино. Дайснаас алагдсан хүний тоо бүр ч олон байв. Энэ тулалдаанд сонссон хүн итгэхийн аргагүй тийм олон хүн алагджээ.

Ийнхүү нэгэн тулалдаан болж Хулагу ялсныг та бүхэн сонсож мэдлээ.

Марко Поло "Ертөнцийн сонин хачин" номоос

Сэтгэгдэл 33ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 6 сар 7. 19:00
Зочин

Их хааны төр ганц хүүхний атаархал шуналаас болж доголдож эхэлсэн. Албан ёсны залгамжлагч Өгээдэйнхнийг Тулуйн бэлбэсэн эхнэр Сорхугтани Баттай нийлж хорт явуулгаар шахаж гаргасан ч яг ажил дээр ирэхээрээ ямарч чадваргүй мэдлэггүй хоосон толгойнууд байсан нь харагддаг. Эцэггүй өссөн хэдэн танхай боловсролгүй хүүхдүүдээ ч зөв хүмүүжүүлж дийлээгүй, өөрөө болохоор классик атаархал шунал, хорслоор дүүрсэн, багаар тоглох чадваргүй нэгэн байж. Дараа нь хүүхдүүд нь эхийнхээ үзүүлсэн үлгэр жишээ, "сайхан сургааль" аар хоорондоо бас зодолдож байлдахаас өөр гийгүүлсэн юмгүй Мөнх гараад юу ч хийж чадаагүй, Хувилай гарч бүр нугаслаад Хаан эцгийн зовж цуглуулсан улсыг 100хан жилийн дотор будаа болгосон доо. Цагаадайг ч эд хорлосон.

2022, 6 сар 10. 12:18
Зочин

Tiim tiim yag unen

2022, 6 сар 8. 23:44
Зочин

Ingj shamargui bna

2021, 7 сар 30. 22:40
Зочин

Мөнх хаан нас барж Бэрх, Аригбөх нэг тал Хубилай, Хүлэгү нар нэг тал болсон энэ үеэс эхлээд Их монгол улс уруудан доройтож эхэлсэн байх

2019, 1 сар 15. 1:40
Зочин

2aa chingis haanii ah dvv bj mnai mongol iim l mal shig tom bdoldoo odooch

2019, 1 сар 15. 1:37
Зочин

Niileed delhiig ter chigt ni ezleh bsiin 2 teneg haan gants mugiin tuluu byaraa haruulah gej 650000 tereg yoyoy

2019, 1 сар 15. 1:31
Зочин

Evtei bval hvchtei delhiig bvgdiin ezleh bj dee bas shurguu bsan biz

2019, 1 сар 15. 1:28
Зочин

2 teneg hvvr nvvleeg alahgui yu gants mujaas nolj tiim ih irchvvdiig alah gej. Francj angli afrikiig hog deer 2 mstrtrt alahgui yu. Mal

2018, 5 сар 27. 19:13
Даваахүү

Энд хүлэгү хааны армид зүтгэж явсан алтан ордны хан хөвгүүд учир битүүлгээр хорлогдож алтан орд улс хаан суух хан хөвгүүдгүй болсон мөн хүлэгүгийн ах мөнх хааныг хаан суухад Бэрх хаан ах Батынхаа заавраар их хуралдай даргалж хаан болгосон гээд Бэрх хаанд шалтаг их бий Хүлэгү хаан ачийг үл санасан мөн монголоос маш их цэрэг цуглуулж байж бэрхтэй байлдсан Бэрх лал мөргөлтэй болсон ч үнэн сүсэгтэн байгаагүй архи уудаг өглөө оройн мөргөл хийдэггүй гэсэн байдаг харъят иргэд нь дийлэнх нь лал байсан учир аргагүй лал болсон хүлэгүтэй байлдах болсон нь хан хөвгүүд юуны учир хорлогдсон д л байгаа байх

2018, 5 сар 3. 7:41
tugs

2 talaas niileed 100000 garan tsereg oroltson gej bas neg barimt bdag. tuhain ved delhiid mongolchuudaas uur hen ch iim ih tsereg neg dor tsugluulj chadhaargvi baiv. tuhain veiinhee het super hvch

2017, 10 сар 1. 15:30
post.guest

chamaas teneg haan gej yubaisan ym be

2017, 9 сар 29. 21:55
Зочин

Бэрх шиг тэнэг гарууд одоо бас л олон бна шүү

2016, 11 сар 9. 22:00
Зочин

Монголчууд яагаад 3хан сая үлдсэн нь гайхах зүйлгүй. Үүнээс өөр хоорондоо алалцаж байсан түүх маш их олон буй.

2020, 3 сар 28. 4:08
Залруулга

Үнэндээ Монгол үндэстэн 3саяаас олог хүн амтай байсан түүх байхгүй бөгөөд дайн тулаанд эзлэн авсан нутаг дагаар орсог хот суурингаас их цэрэг цуглуулан байлддаг байсан шүү. Хэлэх гэж байгаа санааг буруушаагаагүй болно

2016, 11 сар 4. 8:53
Зочин

энэ түүх одоо ч үргэлжилж бна, үнэн тасархай тэнэг гашуун түүх, бид дэлхийг эзэлсэн анхны улс байх хув,ь тавилангаа алдсан: Хэрвээ тэгсэн бол Америк монгол улс, Европ Монгол улс , Ази Монгол, улс гэж байх байжээ

2016, 11 сар 3. 9:59
Зочин

hoorondoo uzeltsej bie bienee uchuuhen zuilees bolood hyaddagaa bolih heregtei mongolchuud hoorondoo taardaggui tolhiltsdog baidliig ni gadnii ulsuud mash sain ashiglaj devreej bn odooch iim uil yavdal bolsooro l bn bid uursduu uhaarah heregtei

2016, 11 сар 2. 21:48
Зочин

Египетийн мамлюкуудын найруулсан хоронд унаснаас болж энэ дайн болжээ . Бүх юм Бэрхээс болжээ. Бэрх харийн шашинд элсэж тэнэгтдэг нь бас юу ч билээ дээ

2020, 12 сар 26. 21:33
Зочин

хуц харин хүлэгү яах гэж христийн шашинд орсон юм,

2016, 11 сар 2. 8:58
Зочин

Хайран ч монголчууд минь

2016, 10 сар 31. 12:31
Зочин

Hvlegv hulagu bishd

2017, 3 сар 6. 12:35
Зочин

Тулуйн 3-р хүү Ил хаант улсыг байгуулагч Хүлэгү жанжин.

2022, 6 сар 7. 11:01
Зочинбар

Ариг бух л моноглын хаан болсон бол улам их хүчрхэг болх байх хубилаы хаан болоод бүгд урагшаа нүүсэн тндээ шингэсэн драа н хөөгдсөн их газрын хятдууд үргэлж хэүээ нгн цагт хөөж явужллна гсн явуулсан

2017, 6 сар 12. 18:26
Зочин

Жанжин биш ХААН

2016, 10 сар 30. 23:47
Зочин

Монголчуудын хамгийн хүчтэй дайсан бол монголчууд өөрсдөө байжээ.Энэ хоёр мулгуу нийлж америк тив рүү дайлаар мордох байждээ

2022, 6 сар 6. 19:23
Зочин

Америк тив байгаагүй болно

2019, 4 сар 26. 17:48
Зочин

америкад хэнтэйгээ байлдах вэ дээ

2017, 9 сар 1. 22:03
Зочин

Ter ued Americ tivd indianchuudaas uur hun bgagui dee.

2016, 10 сар 24. 22:20
Зочин

bas mamlukuudiig orhison baina unendee mamlukuud altan ordnii ulsaas barag tuslamj shahuu yum hussen bur egypeted avaachij ohid huuhnuudee hurtel ugch mongolchuudiig hoorond n bailduulah arga saam haij ehelsen ingeed Berh gedeg negen mulguu haanaas bolj deer n Hubilai haanii munhag shiidver n gurvaljin durvuljin utgagui daini ehlel bolson mongoliin ezent guren bie bieneesee iluu garsanaa uzdeggui mongolchuudiin ev negdelgui baidlaas bolj iinhuu nuran unasan Huleg haan mamluukuudtai shiruun dain hiih zuur Berh haan ilhan ulsiin nutag devsger ru dairsan yavdal odoogiin azerbaijaniig bulaatsaldsanaas bolj mash tom dain garsan

2016, 10 сар 24. 21:27
Зочин

Ene yag yamar uchiraas hoorondoo baildsaniig ni sain bicheegui zugeer neg jijig gazariin margaanaas bolson meteer bichij.Unen heregtee Huleg haan christiin shashintai baihad harin Berkh haan muslim shashintai bsan neg yosondoo shashinaas uudeltei dain bolson yum(odooch bolsoor).Huleg haan shashin negt humuusiig ni baildan ezlej bsand berkh khaan ihed durgui bsan gedeg uund bagdad samarkhand geh met odoogiin iran ulsiig tuiveej bsan bolno.Hench bilee musalmaanuudiin khalif nuhur berkh khaaand gomdolson baidag ta neg hiihgui bol ene Huleg(hulagu) duu chin musalman ahan duusiig chin hydaad duusah ni ami avarch allah tengerees iveegdsen ih khaan gedegee batlan haruulaach ntr geh metteer hoorond ni yas haysan bdag.Uundeerees bas 2laa biye biynee ikh khaan gedegee huleen zuvshuurdugio bsand orshino.Hulegiin huvid uuriin etsegiin tal ni khaand urgumjilsun bhad berkhiin tal uguisgesen baih jisheenii zia neg iimerkhuu tuuh bdag sanagdana , ternees bish neg jijig mujaad bolj daitsan ntr bol zugeer biyebbiye darj avah gesen ter sanaaniih ni jijig shaltag tudii zuil yum

2022, 6 сар 7. 19:06
Зочин

Одоо тэгээд Монголчууд хэдэн төрлийн шашинтай бгаа билээ? Бодох л асуудал. Өөрийнхөөмаа хаячаад өрөөлийн хэрэгшүй юмыг өлөв, долов хийж илүү үзэж явдгийн гай

2016, 10 сар 24. 21:12
Зочин

Mongolchuudiin hamgiin tom daisan bol mongolchuud uursduu yum urgelj hoorondoo arsaldan temtseldej hamag huchee ugui hiideg munhag zantai.Tuuhendee olon udaabiyenee tsohij hucheen barj hunii hool bolson udaa bii.

2016, 10 сар 24. 18:07
Зочин

Ene bol Mongoliin tuuhiin mash tom emgenel, ene 2 negdej chadsan bol buh Ertuntsiig baildan ezleh hangalttai ih huch bailaa gej.... mash haramsaltai, Mongolchuud delhiig 100% ezleh yostoi bsiin

2016, 10 сар 25. 1:11
Зочин

delgerengui saihan bichsend bayarlalaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]