Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Сумын төвд, олны нүдэн дээр дээд хэмжээ гүйцэтгэсэн цорын ганц тохиолдолУншсан96,407

Монгол Улсын гавьяат хуульч О.Лхамсүрэн агсны тухай түүний шавь Баян-Өлгий аймгийн прокуророор ажиллаж байсан, хууль цаазын итгэмжит зөвлөх Хавдалын Мерейханы бичсэн номын хэсгээс нийтэлж байна.

Өнгөрсөн жил 2020 онд Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиосон. Харин энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаатай зэрэгцэн хувьсгалтай он чацуу Монголын цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой мөн тохиож байгаа билээ. Манай History.mn (Tolgoilogch.mn) сайтын редакцаас ахмад үеийн хуульчид, цагдан сэргийлэх байгууллагын ажилтан албан хаагчдын дурсамж, намтраас  уншигчдадаа сэргээн хүргэж тэднийхээ алдар гавьяаг нэхэн сануулсаар ирсэн. Энэ удаа Монгол Улсын гавьяат хуульч Ойдовын Лхамсүрэн агсны дуртгалын хэсгээс, түүний шавь Баян-Өлгий аймгийн прокуророор ажиллаж байсан, хууль цаазын итгэмжит зөвлөх Хавдалын Мерейханы номын хэсгээс нийтэлж байна.

 

Баян-Өлгий аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Хавдалын Мерейхан:

...Төв аймгийн прокурорт О.Лхамсүрэн багшийнхаа удирдлага дор ажиллаж байх цаг үед нэгэн шөнө нойрон дунд нь утас дуугарахад цочиж сэрээд харилцуурыг автал манай даргын (Төв аймгийн прокурор О.Лхамсүрэн) дуу сонсогдов.

-Батсүмбэр суманд хүн а м и н ы хэрэг гарсан байна. Ажлын хэсгийг ахалж яаралтай очоорой нөхөр минь! гэж байна.

Шуурхай хэсэг түгшүүрийн дохиогоор цугларч аян замдаа гарлаа. Тэдний ярьж байгаагаар бол тэмээний эрэлд явж байсан хөдөөний малчин Н гэдэг хүн бусдад х ө н ө ө г д с ө н бололтой. Тэмээгээ хайсаар Л гэдэг өвгөнийд очсоноос хойш л сураг нь тасарсан гэнэ. Л бол дээр үеийн цагаантны дээрэмчдийн үлдэгдэл гэж айл амьтан ярилцдаг, тэр нь ч үнэн бололтой хүн хараас холуур, эхнэртэйгээ хоёулхнаа амьдардаг гэлцэнэ. Сэжгийн баримжаагаар тэднийд шууд хүрэлцэн очив. Таван ханатай гэрээ тойруулан төмөр утас татаж, хоёр догшин нохойгоо уясан байна. Гэрийг нь тойрч гүйсэн ноход гадны хүнийг хавьтуулах шинжгүй. Нохойгоо хориоч гэж хашгирвал гэрт хүн байхгүй мэт нам гүм. Сэргийлэгч нар шууд хоёр нохойг нам б у у д а а д гэр рүү нь алхав. Хоёр сэргийлэгч түрүүлэн орж, өвгөн Л амиа х о р л о х о о р завдан байх үед боломж олголгүй барьж аван хоёр гарыг нь гавлахад авгай нь цочирдсон шинжгүй харин ч баярласан царайтай байсанд бид ихэд гайхав.

Гэр оронд нь шууд нэгжлэг хийхэд цагаантны цэргийн бараг л үхэр буунаас бусад бүх зэр зэвсэг гарч ирэх нь тэр. Мөрдөн байцаалтын ажлыг яаравчлан зэрэг зэрэг хийв. Хэргийн талаар мэдэгдвэл а л у у л н а шүү гэж эхнэрийгээ айлгаж ам тангараг авсан байв. Хоёр сар орчим хугацаанд бүх талаас нь шалгасны эцэст хэргийг бүрэн хүлээлгэв. Тэмээгээ сураглаад ирсэн хүнийг “Чи алдуул тэмээгээ асууж, хулгайд сэрдлээ” гэж хор шар нь хөдөлж хурц сүхээр х ө н ө ө г ө ө д уутанд хийж, тэмээгээр уул өөд гаргаад булчихсныг тэр өөрөө гаргаж өгөв.

Нэгээр барахгүй өөр хэд хэдэн гэмгүй хүний амины х э р э г т холбоотойгоо ч хүлээв. Атаат дайсны үлдэгдэл хар нүгэлтнээс илрээгүй удсан бусад хүнд х э р г ү ү д илрэх шинжтэй байлаа. Гэтэл зальт этгээд түүнийгээ хүлээлгүй булзаж байв. Тэр үед ямар хэрэг үйлдсэн ч 60 нас хүрсэн хүн ц а а з л а х   я л а а с хэлтэрдэг хуулийн заалттай байсныг өвгөн мэддэг тул ийнхүү хугацаа хожиж сунжруулж байсныг бид ухаарав. Түүний нас 60 хүрэхэд цөөн хэдхэн хоног үлдсэн тул байцаалтаа яаралтай хийж дуусгаад шүүхэд шилжүүлэв. Ингэж Монголын жирийн гэмгүй иргэдийг х ө н ө ө с ө н харийн нуугдмал зандалчин төгсгөл болсон юм.

 

Монгол Улсын гавьяат хуульч Ойдовын Лхамсүрэн:

1950 оны хавар Завхан аймгийн прокурорын аппаратын дотор зохисгүй явдал гаргасан гэж прокурор Ц-г ажлаас нь халж намайг томилсон билээ. Би Улсын прокурорын хэлтсийн прокуророос чөлөөлөгдөж, Завхан руу явахдаа мөрдөн байцаах хэлтэст ашиглаж байсан хуучин ГАЗ-67 машиныг авч явах зөвшөөрлийг Улсын прокурор Жамбалдорж гуайгаас авснаар машинтай очиж хоёр дахь аймгийн прокурорын газраа авто машинтай болгож билээ.

Эдгээр хоёр машиныг зөвшөөрүүлж анх удаа төсөв зардлыг батлуулна гэдэг тун нарийн төвөгтэй асуудал байсан юм. Тэгээд Завхан аймагт очиход Хөвсгөлийг бодвол контор байр сайтай, ажил нь ч онц муу биш, эв аргыг нь олж ажиллавал ажилтнууд нь ч чадварлаг аятайхан тийм байгууллага байсан юм.

Завхан аймагт ажиллах хугацаанд хэд хэдэн ноцтой том х э р э г гарч улс, аймгийн хэмжээгээр дуу цуурай болж байснаас дурдъя.

...1954 оны хавар нэгэн өдөр Улаагчин суманд Отгонрагчаа гэгч айлын бүх хүмүүс бусдад х о р л о г д о в гэсэн мэдээ ирсэн юм. Үүнд би өөрийнхөө тэргүүний сайн мөрдөн байцаагч Чадраавалыг дагуулан хэлтсийн дарга Гомбодорж, мөн нэг төлөөлөгчөө авч хоёр ГАЗ-69 машинтай Улаагчин сум руу яаравчлан гарч Улаагчин сумын төвийн урд хөдөөг зорив. Ганц гэр байсан Отгонрагчаагийнд очих замд гэрийн доод жалганд гэрийн эзэн хээр буудуулсан, гэрийн гадна очиход нохой нь буудуулсан, гэрт ороход гэрийн эзэгтэй бага насны дөрвөн хүүхэдтэйгээ нүд хальтрам байдлаар х ө н ө ө г д с ө н дүр зураг угтав.

Гал дээр нь тогоонд мах буцалж байгаад овойж хөлдсөн, баруун талд нь олбог ширээ түүн дээр цагаан тос хагалж тавьсан тавагтай идээ домботой цай байв.

Гэтэл тэр айлын авдар савыг уудлан онгилж, доторх зүйлийн заримыг гаргаж овоолсон, гэрийн туургыг 2-3 цоолж нүх гарган хажууд нь калибр бууны сум хайрцгаар нь хүртэл тавьсан, хоттой мал нь орой ирж өглөө бэлчдэг ийм байдалтай байсан. Чухам хэзээ, хэн ийм хүний ёсноос гажууд х э р э г үйлдсэн нь мэдэгдэхийн аргагүй цас шуурсан, ул мөргүй болсон байж билээ.

Бид нар бүтэн долоо хоног мөрдөн шалгасны эцэст Отгонрагчаагийнхтай айл хамт байгаад муудалцаж салаад өөр газар нутаглаж байсан Д гэгчийг сэжигтнээр татах дүгнэлт гарган, аймгийн төвд аваачиж мөрдөн байцаагч Чадраавал хэд хэдэн удаа байцаасны эцэст нөгөө этгээд арга буюу улайж х э р г э э хүлээж мэдүүлсэн. Харин хэргээ хүлээсэн атлаа б у у д с а н буугаа хаа хаясныг хэлээгүй учраас хэрэг нотлох баримтаар бүрэн төгс батлагдахгүй байсан юм. Гэвч Д дахин байцаалтаар мэдүүлэхдээ “Буудсан буугаа Отгонрагчаагийн гэрийн урд талын жалганы эхэнд байгаа тарваганы гурван нүхний дээд талын нүхэнд хийж цас шороогоор булсан” гэж мэдүүлснийг үндэслэн өөрийг нь аваачиж заасан газар дээр нь шалгахад үнэхээр буу нь гарч уг хэрэг ямар ч хөдөлбөргүйгээр эргэлзээгүй илэрч батлагдсан юм.

Энэ хэрэг гарсны дараа хэн ямар этгээд ингэж олон хүнийг х э р ц г и й л э н   х о р о о с н ы г  үл мэдэх нутгийн хүмүүс айж сандарч цас зудан дундуур нааш цааш нүүж хэд хэдээрээ нийлж, бөөгнөж буух зэргээр ихээхэн үймээн болж чирэгдэл учирч байлаа.

Тэр үед ЗХУ ба манай улсад   а л а х    я л ы г хэрэгсэхгүй болгож зөвхөн эх орноос урвагчид, тагнуулчид, хорлон с ү й т гэ г ч и д дээр хэрэглэж байсан билээ. Гэтэл Д-д дээд хэмжээ ногдуулах явдлыг ард түмэн хүсч шаардаж байсан учраас, хүндэтгэх шалтгаан байвал дээд хэмжээ өгөх явдлыг эргүүлэн тогтоож эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд өөрчлөлт оруулах тухай саналыг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газар шуурхайлан уламжилж тавьсан юм.

Ийм ч учраас Ардын Их Хурлын Тэргуүлэгчдийн 1954 оны зургаан сарын 9-ний өдрийн 67 дугаар зарлигаар ард түмний санал хүсэлтийг харгалзан хүнийг х ө н ө ө с ө н бөгөөд хүндэтгэх шалтгаан байвал б у у  д а н   а л а х  я л ы г  хэрэглэхээр эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулсан юм.

Я л т этгээд Д-гийн хэргийг мөрдөн байцааж дуусгаад уг хэрэгт я л төлөвлөн хэргийн онцлог ноцтой байдлыг харгалзан Улсын Дээд шүүхэд шилжүүлсэнд Улсын Дээд шүүхийн дарга Санжмятав өөрийн биеэр ирж газар дээр нь буюу Улаагчин сумын төвд олон нийтийн өмнө яллагч, өмгөөлөгчтэйгөөр түүний хэргийг шүүж, таслан шийтгэж б у у д а х  я л ы г ногдуулсан. Гэтэл  я л т   э т г э э д    а м ь   гуйсан тул өргөдлийг нь яалтчгүй Улаагчин сумын нутаг Тахтын даваа гэдэг газар цахилгаан утас тавьж байгаад Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газарт шуурхай холбоо барьж уламжилсан юм. АИХ-аас а м ь гуйсан өргөдлийг нь хүчингүй болгон уг хэргийн онц хортой, ноцтой байдлыг харгалзан шүүхийн тогтоолыг олон нийтийн өмнө 24 цагийн дотор гүйцэтгэхийг зөвшөөрч хариу өгсөн тул олон нийтийн өмнө шүүхийн тогтоолыг гүйцэтгэсэн билээ.

Ийм тохиолдол манай улсад үүнээс өөр бараг гараагүй санагдаж байна. Би энэ хэрэгт улсын яллагчаар оролцож улмаар тогтоол биелүүлэхэд байлцсан бөгөөд тогтоол биелүүлж байхад олон нийт өөрсдийн санаачлагаар улаан туг барьж очих, ура хашгирч алга ташиж байснаас үзэхэд олон нийтийн хорсол зэвүүцэл, хилэгнэл туйлдаа хүрсэн байсныг харуулж байлаа.

Дээд шүүхийн дарга бид нар энэ хэргийг тасалж шийтгэхийн урд өдөр нь Улаагчин сумын төв дээр хөгшин залуу бүх хүмүүстэй уулзаж энэ этгээдэд ямар я л ногдуулбал зохих талаар санал хурааж, сэтгэгдэл сонсоход “Дээд хэмжээ өгөх хэрэгтэй" гэж ам нэгтэй хэлдэг байсан боловч зарим нэг өндөр настай эмээ нар дуугарахгүй байтлаа амийг нь өршөөх үү гэхэд толгой сэгсэрч байж билээ.

Жич: Хүний ёсноос гадуур х э р ц г и й   х э р э г үйлдэн, олон нийтийг айлган цочоож, жигшил зэвүүцлийг нь дээд цэгт хүргэсэн этгээдэд шууд Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн хурлаас хуулинд өөрчлөлт оруулж, сумын төвд олны нүдэн дээр ш и й т г э л и й г нь дээд хэмжээгээр гүйцэтгэсэн түүх манай улсын хуулийн байгууллагын хэмжээнд үүнээс өөр байхгүй биз ээ. Тэр утгаараа энэ нь БНМАУ-ын үед гарч байсан олныг дуулиан шуугианд автуулж байсан түүх ажээ.

Хэргийн тухай мөчидхөн дурдаж, хэрхэн шийдвэрлэснийг нь онцолж байгаа хэдий ч үүний ард манай ахмад хуульчид, цагдан сэргийлэх байгууллагын авьяаслаг ажилтнуудын эр зориг, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадварын хүчээр онц ноцтой гэмт хэргүүдийн үнэн мөнийг амь дүйсэн нөхцөл байдал дунд олж чадаж байсан нь хэний ч дурдаагүй чимээгүй гавьяа болон үлддэг юм.

Ашигласан: Х.Мерейхан, Эрэмгий хуульч эгэл хүн. Өлгий, 2013

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]