Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сибирийн мөнх цэвдэг хайлж, асар том нууцлаг нүхнүүд үүсч байнаУншсан98,445

Эдгээр нүхнүүд болон суулт нь жилээс жилд томорсоор, гүнзгийрсээр байна.

Хойт мөсөн далай хайлж усан далай болоод байна. Сибирийн Хойт мөсөн далайтай хиллэдэг баруун хойт талын Ямал хагас аралд болон зүүн хойт талын Батагайкад мөнхийн цэвдэгүүд хайлсанаас том том гүнзгий нүхнүүд болон газрын их хэмжээний суултууд үүссэн нь эрдэмтдийн гайхлыг төрүүлж байна. Эдгээр нүхнүүд болон суулт нь жилээс жилд томорсоор, гүнзгийрсээр байна. Мөнхийн цэвдэгүүд хайлсанаар хөлдүү хөрсөнд байгаа асар их хэмжээний метан хий бас хайлж агаарт цацагдан гардаг. Метан нь нүүрс хүчлийн давхар ислээс хамаагүй илүү нөлөө үзүүлдэг. Хэрэв мөнхийн цэвдэгүүдийн мөс бүгд хайлж дуусвал түүнээс ялгарч гарч байгаа метан хийнүүдээс болоод манай дэлхийн гадаргуугийн температур цельсийн нэмэх 4 хэмээр нэмэгдэх ажээ.

Зургийн тайлбар: Газрын зурагт ОХУ-ын нутаг дэвсгэрт, Сибирийн баруун хойт талд байгаа улаан өнгөөр тэмдэглэсэн Ямалын хагас арал

 

Зургийн тайлбар: Ямал хагас арлын нэг тогоо руу орохоор судлаач бэлтгэж байна. Дэлхийн бөмбөрцөгийн хойт хагаст сүүлийн үед гарч ирэх нь нэмэгдсэн багахан тогоонуудаас манай дэлхийн цаг уур ямар хэмжээгээр дулаарч байгааг харж болно. Эх сурвалж: Vladimir Pushkarev/Russian Centre of Arctic Exploration

Sussex-ийн их сургуулийн геологич, профессор Julian Murton саяхан Батагайкийн энэ тогоо манай дэлхийн өнгөрсөн үеийн тухай болоод найдаж байгаачлан ирээдүйн тухай ихийг хэлж өгч болох юм гэж хэлжээ. Цаг уур ингэж дулаараад байвал үүнтэй төстэй олон газрын нуралт, гулсалт үүсч болох юм.

Батагайкийн энэ тогоо байгаа газарт 1980-1990-ээд онуудад орон нутгийн оршин суугчид ой моддыг хайр найргүй огтолж авчээ. Үүнтэй холбоотойгоор мод, ургамал, хөрсийг өөрчилснөөр мөнх цэвдэгийг хайлуулах өөрчлөлт гарч болно гэж Julian Murton тайлбарласан байна. Моддыг огтолж авснаас зун цагт хөрсний гүн давхрагууд хэт халалт үүсч мөс хайлж эхэлсэн байж болох юм. 

Зургийн тайлбар: Сибирийн зүүн хойт хэсэгт байгаа Батагайка. Хойт мөсөн далай хайлж, усан далай болсон нь харагдаж байна.

Зургийн тайлбар: Сибирьт Ямалын хагас арал дээр байгаа геологийн хувьд маш онцлог газар. Асар том, харанхуйлан харагдаж байгаа нууцлаг нүх.

Зургийн тайлбар: Энэ газарт нэгэн үед нээлттэй тундр байжээ гэдэг дүгнэлтийг үүний давхрагуудыг хараад судлаачид хийж байгаа. Ийм газруудад, маш бага хэмээс болж мод ургадаггүй ажээ.

Зургийн тайлбар: Энэ нүхийг нисдэг тэрэгнээс илрүүлжээ. Орон нутгийнхан энэ нүхэнд "Дэлхийн мөхөл” гэсэн нэрийг өгчээ.

Зургийн тайлбар: Энэ нүхний диаметр нь 70 метр, 80 хувь нь мөс, солир унаснаас үүсээгүй харин ямар нэгэн дулааны үйлчлэлээс болж тэсрэлт болсноос болж үүсчээ.

Зургийн тайлбар: Сибирьт үүнтэй төстэй олон нүх үүссэн байна. Дэлхий нийтийг хамарсан дулаарлаас болж олон газарт ийм нүх үүссэн байх магадлалтай гэнэ.

Зургийн тайлбар: Геологийн ийм онцгой үйл явцыг судлаачид санаа зовж төдийгүй сонирхон ажиглаж байна. Судлаачид энэ нүхний доогуурх давхрагуудыг хүртэл судалсан байна.

Зургийн тайлбар: Батагайкийг хиймэл дагуулаас сайтар харж болно. Асар том галт уулын тогоо. Ойролцоогоор 1 км урт, 100 метр гүнзгий хэсгүүд ч бий. Жил болгон 20-30 метрээр өргөсдөг байна.

Зургийн тайлбар: Батагайкийн галт уулын тогоо хэрхэн томорч байсныг энэ зургаас харж болно. Эх сурвалж: OLI,  Enhanced Thematic Mapper Plus (ETM+) Landsat 7

Зургийн тайлбар: Энэ дэлхийн хамгийн том галт уулын тогоо. Якутск хотоос 660 км-ын зайд. Эх сурвалж: NASA Earth Observatory

Монгол орны мөнх цэвдэг ихээхэн эмзэг, Сибирийн мөнх цэвдэгийг хормойлж оршдог. Сибирь, Аляскийн мөнх цэвдэгүүд 7-8 хэмийн хүйтэнд байдаг бол Монголынх өндөр уул нуруугаараа хасах 3-4 хэмд. Цаашлаад тэг хэмд тун ойрхон оршдог тул эмзэг юм. Дэлхийн дулаарал сүүлийн 60-70 жилд 2.1 хэмээр нэмэгдсэн гэж эрдэмтэд тооцоолсон. Манай Улаанбаатар хотод Ногоон нуур орчимд мөнх цэвдэгтэй тул тэнд барилга барихыг хориглосон гэж ярилцдаг.

Судлаач, орчуулагч Урианхан овогт Лувсангийн Пүрэвхүү

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 24. 15:21
Онч

Хагас арал биш хойг байх гэж бодно.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]