Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хорвоогийн элдэв сонин хачин, танин мэдэхүйн нийтлэлүүдийг тоон дарааллын сонирхолтой хэлбэрт оруулж уншигч танд хүргэж байна. Таалан сонирхоно уу!

Эртний үеийн маш аюултай 13 зэвсэгУншсан175,200

Эртнээс нааш нум сум хэрэглэдэггүй ард түмэн байгаагүй л гэж та гайхах байх. Тэгвэл дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг бий болгосон монголчуудын нум сумыг дэлхийн цэрэг зэвсгийн түүхэнд онцлохоос аргагүй.

Дэлхий дахинд цэрэг армийн зэвсэг техникийн хөгжил маш өндөр хурдацтай өсөж байгаа. Ерөөс аль ч үед цэргийн зэвсэглэл, технологи нь хүн төрөлхтөний хөгжил дэвшлийг түргэтгэх далд хөшүүрэг болж ирсэн нь нууц биш. Хэдийгээр түүхэнд байхгүй их хохирол, гамшиг зовлон дагуулсан ч Дэлхийн I, II дайн техникийн хөгжил дэвшлийг асар ихээр хурдасгасан гэдэгт ихэнх судлаачид санал нийлдэг билээ. Энэ нийтлэлд орчин үеийн зэвсэглэл, техник, буу зэвсэг бичихгүй. Харин эсрэгээрээ эртний үеэс эхлэн хүмүүсийн бусдын амь насыг хөнөөх, арай зөөлөн тодорхойлвол биеэ хамгаалахаар бий болгосон сонирхолтой бөгөөд асар хөнөөлтэй зэвсэг хэрэгслийг дурдаж байна. Сонирхолтой нь энэ нийтлэлд нүүдэлчдийн бугуйл болоод Монголын эзэнт гүрний цэрэг армийн зэвсэг хэрэгслийг хамгийн шилдэгт тооцсон байгаа. Олныг үл нуршин нийтлэлийг хүргэж байна.

 
Халадие

 

Халадие чинжал Энэтхэгийн хамгийн аймшигтай зэвсэгт тооцогдоно. Энэ хүйтэн зэвсгийг японы самурайнуудтай адил энэтхэгийн эр зоригтой, нэр төртэйд тооцогдох раджпутууд эзэмшдэг байв. Сэлмийг санагдуулам, гэхдээ бариулаасаа салсан хоёр талдаа иртэй тул сайн ирлэсэн чинжалаар дайсныг төвөггүй алдаг байв.

 
Содэгарами

 

Эртний Японы нийслэл Эдо нэртэй байх үеийн цагдаа нар ашигладаг байсан зэвсэг нь гэмт хэрэгтний хувцасыг тасдаж тэднийг зэвсэггүй болгох зориулалттай юм. Самурайнуудтай байлдахад энэ зэвсгийг маш өргөн ашигладаг байжээ. Хуулиар хориглосон ч ийм зэр зэвсгээр л самурайнуудыг дарна гэж тухайн үедээ үздэг байв.

 
Какутэ

 

Какутэ нь японоос гаралтай зэвсэг. Харахад жижигхэн, гэмгүй гэмээр боловч эмэгтэй нинжа нарын хэрэглэдэг аюултай зэвсэг юм. Бөгж 1-3 см үзүүртэй бөгөөд биеийн эмзэг газраар цохиход маш гүн шарх үлдээхээс гадна хэрвээ хор түрхсэн үзүүртэй бол шууд үхэлд хүргэх аюултай ажээ.

 
Атлатль

 

Маш эртний зэвсэг буюу нум сумын өвөг дээдэс гэж хэлж болно. Ойрын зайнд ашиглах хэдий ч 0,1 км/цаг хурдлах хүчин чадалтай. Энэ мэт хүчтэй зэр зэвсгийн уршгаар арслан заан устаж үгүй болсон гэж эрдэмтэд таамаг тавиад байгаа. Атлатлийг уян хатан модоор хийдэг учраас маш их хурдалдаг гэж үзэх бөгөөд Африкаас бусад бүх тивүүдэд ашиглаж байжээ.

 
 
Т - Даггер чинжаал

 

"Биеэ хамгаалах зориулалттай даггер чинжаал нь анх Хойд Америкийн индианчуудын дунд үүссэн гэдэг. Аажимдаа ковбой нар бие хамгаалах зориулалтаар хувцас дундаа далд тээх болсон ба ойрын зайны тулаанд сүйтгэл учруулах чадвараараа өнөөдөр ч гэсэн гайхагдсаар байгаа гэнэ. Гэтэл индианчуудаас ч өмнө "Т” хэлбэртэй богино иртэй уг чинжал нь эртний Хятадын ойрын зайн тулаан болон гэнэтийн дайралтын үед ашигладаг зэвсэг гэж тэмдэглэгдсэн аж. Долоовор хуруу болон дунд хурууны завсар хийнэ. Одоогоор уг зэвсгийг бие хамгаалах зориулалтаар ашиглаж байгаа ба маш эртний зэвсэгт тооцогдож байна.

 

 
Хопеш

 

Эртний египетийн энэ зэвсэг нь сүх, сэлэмний холимог гэж хэлж болно. Байлдааны зэвсэг болохоосоо өмнө фараоны удирдлагын билэг тэмдэг байсан бөгөөд зэвсгийн үр дүнг мэдсэнээс хойш байлдааны зэвсэг болгон ашиглажээ. Хопешийг зэсээр хийх тул овоо хүнд, тулаанд хүнд зэр зэвсэг авч явах нь бэрхшээлтэй хэдий ч буух жингийн нэг цохилтоор л дайсныг нам дарж чаддаг байв.

 
Маду

 

Эртний индус, мусульманчуудад зэр зэвсэг биедээ авч явахыг хориглодог байсан тул тэд харахад жирийн л ажлын багаж хэрэгсэл гэмээр гэхдээ аймшигтай зэр зэвсгийг биедээ авч явдаг байжээ. Мадуг антилопын эврээр хийдэг байсан бөгөөд маш хурц үзүүрлэж ар нуруунаас хатгахад хохирогч тэр дороо л амь тавихаар байв. Ямар нэгэн байлдаан тулаанд ашиглах гэж бус зөвхөн биеэ хамгаалах зориулалтаар биедээ авч явдаг гэжээ.

 
Шотель

 

Эртний Эфиопоос гаралтай сэлэм. Хэлбэрээс нь болж ашиглахад маш хэцүү. Дөнгөж гарч ирээд маш их алдаршсан ч урт болон этгээд хэлбэрийг гаргаж урлахад маш их хэцүү, мөн ойрын зайн тулаанд үр дүн багатай тул төд удалгүй хэрэглээнээс хасагджээ.

 
Цетус

 

Үхлийн зэр зэвсэгт тооцогдохгүй ч гэлээ зайлшгүй дурьдагдах ёстой зэвсэг. Эртний Грек болон Ромын гар тулаанчдын гарыг хамгаалахаас гадна, цэрэг эрсэд бамбай болж байв. Одоогийн боксын бээлийний өвөг дээдэс гэж ойлгоход ч болохоор.  Гэхдээ эртний ромчууд арьсаар эсвэл элдэв жижиг шүд, үзүүртэй төмрөөр хийдэг байв.

 

Багх накх

 

“Барын хумс” гэж нэрлэх энэ зэвсэг эртний Энэтхэг, Японоос гаралтай. 4-5 урт хумс байрлах бөгөөд дайсны булчин, дотоод эрхтнийг гэмтээх зориулалттай. Ихэвчлэн хөлсний алуурчид энэ зэвсгийг ашигладаг байсан бөгөөд хумсны үзүүрт шингээсэн хор нь амь насанд шууд хүрдэг байжээ. Мөн эмэгтэйчүүд бие хамгаалах болон зэрлэг амьтдаас өөрийгөө хамгаалах зорилгоор ашигладаг байв.

 
Сөргө

 

Алдар цуут Монголын эзэнт гүрний Ммрьт цэргийн довтолгооныг саатуулах зэвсэг. Сөргөөг төмөрлөгөөр дөрвөн үзүүр бүхий өргөс хэлбэртэйгээр үйлддэг. Түүнийг яаж ч шидсэн дөрвөн өргөснийх нь аль нэг үзүүр дээш харж сөрдийсөн байх учир агт морины туурайд шигдэж, цааш явах боломжийг хязгаарладаг. Эртний цэрэг армид хамгийн гол давуу тал нь морин цэрэг бол Монголчуудын энэ зэвсгийн эсрэг ямар ч арми явгарч хоцордог байжээ.

 
Бугуйл

 

Энэ хачирхалтай зүйлийг зэвсэг гэж хэлэхэд хэцүү. Учир нь ердөө нэг үзүүрт нь гогцоо гаргасан л сур, дээс. Энэ хэрэгслийг нүүдэлчид адуу малаа барихдаа өргөн хэрэглэдэг боловч Монголчууд аймшигт зэвсэгт болгон хувиргажээ. Ямар ч ойрын зайн тулааны үед Монголчуудын бугуйл яг л орчин цагийн мэргэн буучийн сум мэт эсрэг этгээдээ цаламдана гээд төсөөл. Ямар ч орчинд шүү. Бугуйлдуулж, оосорлуулсан ямар ч баатар эр хөөрхийлөлтэй нэгэн болж хувирах юм.

 
Нум, сум

 

Эртнээс нааш нум сум хэрэглэдэггүй ард түмэн байгаагүй л гэж та гайхах байх. Тэгвэл дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг бий болгосон Монголчуудын нум сумыг дэлхийн цэрэг зэвсгийн түүхэнд онцлохоос аргагүй. Их биеийг хус эсвэл хулсаар хийж, янгирын эврээр элэг хийж наадаг. Ашигтай тусгал нь 200-300 метр. Монголчуудын нум сумыг хүчирхэгжүүлдэг дагалдах хэрэгслүүдийг тоочиё л доо. Тэд зэв сумныхаа ирийг хүртэл яг л илд хутганы адил тусгайлан хатаадаг нь хуягийг нэвтлэх бололцоог олгодог. Зэв нь үүрэг, зориулалтаасаа хамаараад маш  олон төрөлтэй. Ер нь орчин үеийн тийрэлтэт хөдөлгүүрийн нууцыг Монголчуудын харвах зэвсгээс л эрдэмтэд олж нээсэн гэдэг нь домог биш байх. Харвахдаа эрхийвч ашиглана, зэв, сум агуулах саадгийг модоор хүрээ зангидаж арьс, шир, торго, бөсөөр гадар хийн дотор талд нь сум агуулах олон тасалгаа буюу гогцоо хийсэн байна. Өндөр нь дунджаар 50-62 см, өргөн нь 25-30 см орчим, 20-30 сумны багтаамжтай. Нум агуулах савыг нь хоромсог гэх. Зузаан бөх арьс ширээр үйлдэж, төмөрлөгөөр хөвөөлөн хээлж гоёдог гэх мэтээр нум сумын хэрэгслүүдийг Монголчууд гайхалтай бүтээж ашигладаг байжээ.

 

Сэтгэгдэл 25ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 11 сар 10. 17:28
agaa

Монгол нум сум бусад үндэстнийхээс хамаагүй жижиг байдаг. Энэ нь морин дээр авч явахад харьцангуй хөнгөн, сум нь ч бас богино тул дайснууд Монголчуудын сумыг аваад эргүүлээд харвахад нуманд нь жижигддэг учир зөвхөн Монгол нумаар л харвах боломжтой. Сумын үзүүр нь амархан эвдрэхээр хэврэг хийдэг учир дахин ашиглах үед үзүүр нь салаад уначихсан байх болно. Жижиг нумыг хол эвшээлгэхэд буцаж харих хүч нь том нумны адил хэмжээтэй эвшээлтээс илүү их хүч гаргадаг тул илүү хол зайд, илүү хурдан нисдэг. Төмөр хуяг дуулгын эсрэг том хэмжээтэй хүнд нум сум ч байдаг. Өөрөөр бол нүүдэлчид их бага 2 нум, 2 хоромсог, урт богино хэмжээтэй хүнд хөнгөн сумнууд 2 өөр саадагт хийн авч явдаг. Хоол хүнс нь борц авч явдаг тул тулаан дундуур ч хооллох боломжтой. Морин дээр жижиг нумаар тулалдах үедээ морио өвдөгөөрөө түлхэж залдаг тул морин дээр давхиж байхдаа харвангаа зүг чигээ өөрчилж чаддаг нь монгол морин цэрэг тухайн үедээ л харь гарагын технологи ашиглаж буй мэт өөр түвшинд байдаг байв.

2020, 12 сар 18. 2:08
Зочин

Orchuulga deeree joohon nairuulgiin aldaanuud deer anhaarval zugeer bh

2020, 9 сар 28. 22:52
Зочин

0.1kmh hurdtai sumnaas huhed ch bultchihan teneg yum bichdeg sheesnuude

2020, 12 сар 30. 3:24
Зочин

0.1 секунд д 100км

2020, 9 сар 29. 23:06
Зочин

0.1k/s geh gsn bh l da

2018, 8 сар 15. 15:20
Зочин

Сөргө гэж дээ Морин зангуу л бна ш дээ

2021, 6 сар 18. 13:59
Зочин

2 өөр нэртэй нэг зүйл

2020, 9 сар 28. 23:13
Зочин

Түүхэнд тэмдэглэгдсэн тухайн үед хэрэглэж байсан нэршил нь сөргөө юм шүү

2018, 2 сар 13. 22:29
Зочин

За тэгээд нум сумыг бас л монголчууд бүтээцэн үү? Тэрнээс өмнө түүхэнд тэмдэглэгдсэн байвал яах вэ? Бид зүгээр л өргөн хэрэглэсэн ард түмний тоонд орох байлгүй. Тэр шөргийг ч гэсэн Хятадууд бүтээсэн. Бид авч ашигласан.

2022, 3 сар 25. 23:54
Зочин

Монгол цэргийн нум сум хамгийн эртнийх шүү. Хамгийн хол тусдаг гэж түүхэнд байдаг.Дараа нь Англичууд хийж ашигласан гэж уншиж байлаа.Сөргийг харин манайхан биш манай морьт цэргийн довтолгооноос айсан дайснууд сэдсэн байх магадлалтай.Чингис хаан ямар ч улстай дайтлаа гэсэн тэдэн дундаас аль хэрэгтэй зэвсгийн дархчуудыг нь гэхчлэн олзолж дор дор нь ашигладаг байсан нь нууц товчоонд гардаг.Есөн өрлөгийн нэг Чуу мэргэнийг гэхэд Зүрчидийн алтан улсаас олзолж ирдэг.Тэр нь одоогоор бол инженер хүн байсан юм.

2020, 9 сар 28. 14:57
Зочин

Num sumaar harwchiltain bilee

2020, 9 сар 28. 10:16
Зочин

Mongoliig uzen yaddag ene olon erliiz hurllizaa yana daa manaihan ur hoichdoo sanaa zovj bn shuu

2020, 9 сар 28. 10:15
Зочин

num sum hen ch anh zohioson baij bolno gehdee Mongolchuud shig hiij ezemshij chadaagui l baihgui yu

2019, 3 сар 13. 20:14
Зочин

Bitg xysh me duu bd bugd xisen za

2018, 8 сар 6. 16:22
Зочин

Uvchtei yumnuud ih bhiimaa neeree huurhii

2018, 3 сар 27. 20:18
Зочин

Erguu usan tarhitai JIIBAA mine, Al hanhalsan amaraa buu shaa...Chi bol hujaagiin shees, hangugiin saltaanii boos baina.

2018, 3 сар 12. 17:36
Зочин

Эргүү мал хахаха

2018, 2 сар 21. 0:42
Зочин

Дэлхийн түүхэнд Самурай нар сэлэмийг хамгийн сайн эзэмшсэн баатрууд бол нум сумыг хамгийн сайн эзэмшсэн баатрууд бол төв азийн нүүдэлчид болно

2018, 2 сар 20. 21:17
Зочин

Эртнээс олон ард түмнүүд хэрэглэдэг байснаас Монголчуудын нум сумыг онцлоод байгаа юм бишүү . Уншиж байгаа юмаа ойлгож, гүйцэд уншиж бай . Хэрэлдэхээ л урьтал болгох юмаа

2018, 2 сар 14. 9:26
Зочин

usan tarhi mini zugeer l guaglahaa zogs

2018, 2 сар 14. 12:26
Зочин

чи өөрөө усан тархи

2018, 2 сар 18. 20:34
Октябрь

Уншиж байгаа нийтлэлээ ойлгохгүй байж юунч шүүмжилэх дуртай юм бэ монголчууд зохиосон гээгүй монголчуудын хэргэлж байсаныг онцгой байсан гэж байгаа юм бишүү шүүмжилэх донтой тархины тураалууд мөн их болжээ

2018, 8 сар 3. 23:16
Зочин

ХӨӨХ МАНАЙХАН ЧИНЬ ЯМАР ХЭРҮҮЛЧ ХҮМҮҮС ВЭ ККК

2018, 8 сар 5. 22:14
Зочин

Hahahahahaha. Post n ch sonirholtoi comment nch sonirholtoi

2018, 10 сар 11. 15:48
Зочин

aytaihan hutsmuu

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]