Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хубилай хааны их цэрэг Вьетнамд дайтсан түүхээсУншсан38,734

Оросын цэргийн түүхч Алексей Васильевич Шишовын бичсэн Вьетнамын жанжин Чан Хынг Даогийн тухай өгүүллийг хүргэж байна.

Оросын цэргийн түүхч Алексей Васильевич Шишовын бичсэн Вьетнамын жанжин Чан Хынг Даогийн тухай өгүүллийг хүргэж байна.

Дайвьетийн (Вьетнамын) цэргийн алдарт жанжин, Монголын эзэнт гүрний эсрэг хөдөлгөөнийг зохион байгуулагч Чан Хынг Дао"(Чан Куок Туан) бол харц гаралтай, мэргэжлийн цэргиин хvн байв. Дотоодын самуун vймээн, гадаадын цэргиин довтолгоон байнга болж байсан Аннам улсад (Өнөөгийн Вьетнам улсын хойд нутаг) очиж зэвсэгт мөргөлдєєнд олонтаа оролцож байсан хийгээд хилийн маргаанаас vvдсэн Аннам улс болон хоёрдугаар Жая Пармесвараварман хаан захирдаг Тьямпа улсын хооронд болсон дайнд цэргиин багийн захирагчаар оролцжээ. Уг дайндТьямпа улсын хаан алагдаж дайтагч талууд энхийн гэрээ байгуулснаар дуусчээ.

1257 онд Аннам улсыг байлдан тvрэмгийлэхээр ирсэн Монголын эзэнт гvрний Хубилай хааны жанжин Согутын морин цэргиин эсрэг хийсэн олон байлдаанд мөн оролцжээ. Монголчууд Аннам улсын тєв хэсгийг эзэлж тус улсын ємнєд хэсэгт орших бие даасан Тьямпа улс руу довтолсон ч уул, ширэнгэ ойд хоргодож партизаны дайн хийж эхлэсэн нутгийн иргэдийн ширvvн эсэргvvцэлтэй тулгарч хэцvv байдалд орж дороо саатжээ.Чан Хынг Дао эрэлхэг зориг, зохион байгуулах хосгvй чадвараараа хийморлог, шийдмэг цэргиин жанжин, Дайвьетийн газар нутгийг гадаадын тvрэмгийлэгчдээс тvvний дотор монголчуудын довтолгооноос хамгаалагч болон алдаршив. Гэвч тvvнийг Дайвьет улсын Зэвсэгт Хvчний ерєнхий командлагчаар бvр хожуу, Аннам улсыг 1278-1293 онуудад захирч байсан Чан Нхон-Тон хаан 1283 онд томилжээ. Vнэндээ бол монголын цэргиин жанжин Согутын эсрэг байлдаж байх vеэс тус орны армийг бvхэлд нь захирч байжээ.

 

Хятад орныг эрхшээлдээ оруулан захирч байгаа монголын жанжнууд алс ємнєд нутагт ялагдсанаа мартсангvй, 1282 онд Тьямпа улс руу дахин дайлаар мордохдоо Аннам улсын Чан Нхон-Тон хаанд хандаж, цэргийг нь нутгаараа дайран єнгєрvvлэхийг хvссэн ч эрс татгалзсан хариу авчээ. Гэтэл Дайвьет оронд муж хоорондын зэвсэгт мєргєлдєєн гарч монголчууд тvvнийг нь далимдуулан єєрийн дуулгавартай хvнийг хаанаар нь єргємжлєхийг оролдсон ч ард тvмэн, язгууртнуудын дэмжлэгийг авч чадсангvй. Тэгээд 1282 онд татгалзсан хариу авснаа шалтгаан болгож Шуньди гэсэн хятад нэрээр тус орныг захирч байсан монголын цэргиин жанжин, Хубилай хааны хvv (зарим эх сурвалжаар бол хааны зээ хvv) Тоган хятадын мужуудаас татаж эмхлэн байгуулсан 500 мянга орчим цэрэгтэй том арми удирдаж Согат жанжинд тусламж vзvvлэх нэрийдлээр Аннам улсын нутагт 1285 онд нэвтрэн орж ирлээ.Монголын цэргvvд зарим суурин, тосгоныг эзэлж энгийн номхон ард иргэдийг тамлан зовоож эд хєрєнгийг нь хуу дээрэмдэв. Тэд урьд нь ирэхдээ орон нутгийн замын сvлжээг мэддэг болсон тул партизанууд байдаг суурин, хотыг тойрон гарч байлаа.

Монголын эзлэн тэрмгийлэгчдийг Чан Хынг Даогийн захирсан 200 мянган цэрэгтэй арми, тоcгоны ахлагч нар болон хааны орон нутаг дахь тvшмэдvvд эмхлэн байгуулсан тариачдын партизаны багууд сєрэн зогcож байв. Чан Хынг Дао халдан довтлогчдыг эсэргvvцэх тэмцлийг удирдаж вьетнамын байнгын армийн хvчийг шийдвэрлэх тулалдаан болтол хадгалахын тулд ууланд байрлуулж нийслэл хотыгхамгаалахгvй байх шийдвэр гаргаж хаан, тvvний шадар тvшмэдийг гэр бvлийнх нь хамт ууланд гаргажээ.

Монголчууд хvн амьтангvй, бvх эд зvйлсийг нь зєєн явсан эл хуль хот, сууринд орж, хангалтаа алс хятадын нутгаас хийж бvр ч хэцvv байдалд оржээ. Монголын цэргийн жанжин Тоган Аннам улсын нийслэл Ханой хотыг байлдаан хийхгvй эзлэсэн ч партизануудын тасралтгvй халдлага, довтолгоонд єртєж амар тайван байх ямар ч бололцоогvй болж усан онгоцуудад сууж буцахаар шийдэх vед вьетнамын байнгын арми уулнаас сая бууж халз тулаан хийж эхлэв. Вьетнамын арми 1285 онд Улаан голын адаг хавьд Тэйкет суурингийн Дэргэд, тэрчлэн Улаан голын хойд хэсэгт уулын хормойд болсон хэд хэдэн байлдаанд ялалт байгуулж нийслэл хотоо чєлєєлж дараа жил нь монголын цэргийг ухраасаар хятадын нутаг руу хєєн гаргажээ.Тоган жанжныг Аннам нутгийн тєв хэсэгт партизануудтай дайтаж Ханой хотыг алдахгvй байлгахыг хичээж байх зуур Согат жанжин vлдсэн цэрэгтэйгээ Тоган жанжны цэрэгтэй нийлэхээр Тьямпа улсаас гарах гэхэд нь Чан Хынг Дао тосон байлдаж ухраасан тєдийгvй тєдєлгvй хиар ниргэжээ.

Нум сум гарамгай эзэмшсэн, тємєр дуулгатай, дарга нар нь аян дайны баялаг туршлагатай, зоримог шийдвэр гаргадаг, харгис хэрцгий монголын эзлэн тvрэмгийлэгчдийн хоёр удаагийн аян дайныг амжилттай няцаах явцдаа Чан Хынг Дао тэдэнтэй тэмцэх тактикийг гаргуун сурчээ. Монголчуудтай тал газар халз тулалдаж болохгvй гэдгийг лавтай ойлгож партизаны дайны аргаар байлдаж байлаа. Жижигхэн ч ус ихтэй голоор хєнгєн, тогтвортой хєвдєг завиар явж тvргэн шилжилт хєдєлгєєн хийж монголын цэргvvд рvv дайралт хийнэ. Тагнуулын ажиллагааг сайтар зохион байгуулснаар монголын морин цэргийг нутагт нь хэл тавьсан єдрєєс хяналтдаа байлгаж гэнэтийн дайралт хийх бололцоо vл олгоно. Монголчууд вьетнамын цэргийг бvслэх гэж єчнєєн тєчнєєн удаа оролдлого хийгээд тухай бvр бvтэлгvйтэж эцэстээ бvр больжээ. Хулсан жадаар зэвcэглэсэн тариачид дайсны морин цэрэгт явсан газар бvрт нь саад хийж отолтоос гэнэт дайралт хийчихээд тэр даруй ширэнгэ дундуур далдарч одно.

Чухамдаа Чан Хынг Даогийн цэргийн жанжны гоц авьяас, зохион байгуулах чадварын ачаар вьетнамчууд монголчуудын гурван удаагийн аян дайныг няцааж ихээхэн хохирол учруулж эх нутгаасаа хєєн гаргасан билээ. Чингис хаан, тvvний vйл хэргийг залгамжлагч жанжнууд єрсєлдєгч талынхаа нэрт жанжнуудад ямагт талархалтай ханддаг байсан бол Чан Хынг Даог бvр бишрэн хvндэтгэдэг байжээ. Вьетнамчуудын хувьд монголчуудын гурав дахь удаагийн аян дайн хамгийн хэцvv байжээ. Хубилай хаан Японы арлууд руу илгээхээр бэлтгэж байсан 300 мянган хvнтэй армиа 1287 онд Аннам улс руу явуулсан нь удсангvй нийслэл Ханой хотыг эзэлжээ. Энэ удаа Чан Нхон-Тон хаан туршлагатай жанжин Чан Хынг Даогийн єгсєн зєвєлгєєг дагаж эзлэн тvрэмгийлэгчдэд анхнаас нь ширvvн эсэргvvцэл vзvvлж эхэлжээ.

Хvнс, байлдааны хэрэгсэл ачсан монголын усан цэргийн флот Улаан голоор орж ирэхэд вьетнамчууд голын адагт саад тавьж бут ниргэжээ. Аннамын усан цэргvvд, партизанууд 1288 онд дайсны нийтдээ дєрвєн зуу орчим усан онгоц, завийг живvvлжээ. Хvнс тээсэн усан онгоцууд нь устсанаас монголын морин цэргийн хvнсний хангалт эрc дордож тvvнээс гадна олон цэрэг халуун орны євчин тусаж, байлдах чадвар нь буурч маш хэцvv байдалд оржээ. 1288 оны дєрєвдvгээр сарын 9-нд Чан Хынг Даогийн захирсан байнгын арми партизаны багуудын дэмжлэгтэйгээр монголын цэргийн гол хvчтэй Батьданг голын эрэг дээр том тулалдаан хийж вьетнамын хєнгєн зэвcэгтэй явган цэргvvд монголын морин цэргийн давшилтыг тогтоож энэ зуур партизанууд ар талаас нь бvслэлт хийж тал бvрээс нь дайрч ялалт байгуулжээ.

Тулалдааны талбараас зугтсан монголчуудыг араас нь мєрдєн хєєж хил орчмын уулын хавцлуудад бvрэн устгаж эх нутгаасаа элдэн хєєжээ. Монголчууд Дайвьет улс руу дахин аян дайн огт хийгээгvй хийгээд 1289 онд Хятад орныг захирч байсан монголын Юань угсааны хаан Аннам, Тьямпа улсуудын хаадтай энхийн гэрээ байгуулж тєрийн бvрэн бие даасан байдлыг нь хvлээн зєвшєєрч, харьяат улс гэсэн ёс тєдий тохироо хийжээ. Вьетнамчууд монголын хэдэн мянган олзлогдсон цэргийг суллан явуулж гадаадын тvрэмгийлэгчдэд тусaлж байсан орон нутгийн зарим ноёдыг хатуу шийтгэжээ.

Монголын цэргийг бут ниргэсэн дєрєвдvгээр сарын 9-ний єдрийг Вьетнам улсад єнєєг хvртэл vндэсний баяр болгон тэмдэглэхдээ цэргийн гарамгай жанжнаа ямагт бахархан дурсдаг.

Чан Хынг Дао нь гарамгай жанжин тєдийгvй цэргийн томоохон онолч байсныг нь алдарт "Цэргийн хэргийн энгийн зєвлємж" ном нь гэрчилдэг. Аннам улсын энгийн иргэд тvvний дуудлагаар гурван удаа монголын эзлэн тvрэмгийлэгчдийн эсрэг зэвсэгт тэмцэлд босож байжээ.

http://nominarhiv.blogspot.com/2010/03/blog-post_7.html

Сэтгэгдэл 16ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 8 сар 28. 9:37
Зочин

Vietnam gazarzuin onstlogtoi. Amerikuud yalaadaa. Bituu shirenge sde.Partizanii dain hihed yag toihirson

2022, 3 сар 22. 14:49
Зочин

Вьетнамыг монголчууд эзлэж байсан. Вьетнамчуудын зохиосон үлгэр нь одоо ялсан баатар болоод түүхийг өөрчилж эхэлж байна

2021, 8 сар 23. 11:36
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

2021, 8 сар 23. 11:28
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

2018, 5 сар 23. 16:53
Зочин

1.Монгол, Вьетнамын 3 дахь дайнд Сүбээдай баатарын хүү Урианхайдай жанжин Хятад, Вьетнамын хилийн заагт амь үрэгдсэн гэдэг. Хамгийн сонирхолтой нь Вьетнамд ганц ч монгол цэргийн булш, хөшөө гэж байдаггүй, харин Хятадуудынх гэж л байдаг. Харин Бакь Данг голын ёроолд зоож байсан хулсан жаднуудын үлдэгдэл болон зангнаас одоо ч Ханой хотын төв дахь Сэлэмт нуурын голд байдаг музейд тавьсан байдаг. Үзэж болно. Тус Сэлэмт нуурын домгийг монголчуудтай холбож ярьдаг. Гэхдээ үлгэр юм даа.
2.Тьямпа биш Чампа, Чампа бол одоогийн Вьетнамын өмнөд хэсэгт тэр үед оршин тогтнож байсан бөгөөд бүс нутагтаа хөгжлөөрөө гайхагдаж байсан Кхмерийн Вант Улсын залгамж улс. Монголын арми Чампын армитай байлдаж амжаагүй. Орос түүх ч худлаа бичсэн байна.Вьетнамчуудыг хайж явсан монгол цэргийн түрүү хэсэг Чампын хилийн цэргүүдтэй таараад буцсан байдаг. Вьетнамчуудад урагшаа түрэгдэж шахагдсан Чампа улсын өвөг болох Кхмерчүүд одоогийн камбожийн газар нутаг дээр байдаг дэлхийн 7 гайхамшгийн нэг Анкорбатыг барьсан байдаг. Харин Вьетнамчууд 17 дугаар зууны дунд хавьд өмнөд хэсгийг эзлэн авснаар өнөөгийн вьетнамын газар нутаг бүрэлдэн тогтжээ. Харин Вьетнамчууд Чан Хынг Дао жанжнаа дайны дараа өөрсдөө хорлож алсан байдаг бөгөөд Монгол болон Чампа улстай хийсэн олон удаагийн дайны улмаас Чан династи мөхжээ.

2020, 12 сар 20. 1:47
Зочин

Tran Hung Dao gedeg bish uu

2018, 5 сар 23. 16:26
Зочин

Эхний дайн бол 1258 онд болсон байх, Солонгос руу явж байсан Урианхайдай жанжны цэрэг Хятад, Вьетнмын хил дээр Вьетнамын Чан дианастийн хунтайж Чан То До-гийн цэргүүдтэй байлдсан байдаг. Том тулалдаан болоогүй, партизаны маягийн дайнд монголчууд ялагдсан хаяад солонгос уу явсан гэдэг, Энэ үеэр хаан Мөнх нас барж Хубилай Урианхайдай жанжныг буцаж ирэхээр дуудсан байдаг. Энэ үеэр Чан То До төрийн эргэлт хийж Чан династийн хаан болсон . Хоёр дахь дайн Хубилайн цэргийг мөн л Урианхайдай жанжин удирдан хариугаа авах гэж ирсэн. гэвч ялагдсан байдаг. Вьетнамчууд тулж байлдалгүй шөнөөр монголы цэргийн араас нь довтолж эмх замбараагүй байдал үүсгэх партизаны дайн хийж монголчууд аргагүй эрхэнд буцсан байдаг. Харин 3 удаад 1288 онд Уриайхайдай жанжин дахин ирсэн бөгөөд цэргийн 5-ны 4 нь орос, солонгос, хятадад хөлсний цэргүүдээс бүрдсэн 500 мянган цэрэгтэй байсан байдаг. Монгол цэрэг 80 орчим мянга байсан бололтой. Урианхайдайн арми ямар ч хүч хэрэглэлгүй, 1 ч вьетнамтай тааралгүй Ханойг эзэлсэн боловч хүнсний дутагдалд орж, мөн ид халуун эхэлж байсны улмаас хижиг өвчинд нэрвэгдэж буцсан байдаг. Харин энэ удаад Чан Хынг Дао Чан династийн армийг удирдан Бак Данг гол дээр отолтонд хүлээж байсан гэдэг. Монголын цэргийг ирэхээс өмнө тус голыг боож, голын ёроолд хулс босоогоор нь зоогоод голын усаа буцааж тавьсан байдаг. Монгол цэргүүд морьнийхоо суулээс зүүгдэж түрүүлээд голыг гаталсан байдаг. Харин хөлсний цэргүүд усан онгоцоор гарч эхлэхэд, Чан Хынг Дао-гийн цэргүүд голын усыг дахин бооход усан онгоцууд хулсан занганд өлгөгдсөн байдаг. Ингээд жижиг завьтай вьетнамчууд усан онгоцууд руу галтай сумаар харваж хядсан. Их л олон хятад, орос, солонгос цэргүүд үхэж, шархдасан гэдэг. Шархдсан цэргүүд олзлогдсон гэдэг. Маш цөөхөн ер нь 10 гаруй л монгол цэрэг олзлогдсон гэж ярьдаг юм билээ. Монгол нутгаа санасан олзлогдсон цэргийн уртын дуунаас Вьетнам үндсэний Тяу гэдэг уянгын дууны хэлбэр бий болсон гэдэг домог яриа байдаг.

2018, 5 сар 5. 12:38
Зочин

Тэд дэлхийн шилдэг армийг бут ниргээ юү? Хавчаахай нум , хулсан жад хэрэглээд дийлж байдаг. Морьдын туурай дэвтэж халуун орны хумхаа өвчин тусаад нутгиийн зүг жолоо эргүүлсэн байдаг юмдаа. Түүхийг гуйвуулна гэдэг энэ дээ.

2018, 5 сар 5. 7:30
Зочин

Усан бороо чийг намаг хэцүү ш дээ. Гөлөм жирэм нь өтөөд байсан гээ биз дээ. Муу аргаар нэг юм ,... Буцахаас өөр яахав дээ

2018, 4 сар 26. 22:20
АКИ

Манай Монголчууд мундаг байлджээ. Монгол тулдаа л овоо байлдаж өөр улс бол чадахгүй ш дээ. Орос хужаа нар бүр барахгүй ээ. Төлгүүд манай хээр талд ирсэн бол хүйс тэмтрүүлсэн л дээ. Хүний нутагт байлдах хэцүү

2018, 2 сар 3. 5:02
Зочин

Orosuud ugaasaa iimshd manai tuuhiig bainga dooshoo hiij darj bn muusain shaarnuud

2018, 2 сар 6. 17:20
UNEN

UNENDEE IIM SHIVHSIGTEIGEER YALAGDSAN N UNEN BILEE ODOO CH HURTEL ENE TUHAI VIETNAMCHUUD YARIJ HERHEN MONGOLCHUUDIIG YALSAN TUHAIGAA BAHARHDAG ZUUN UUD AZID DAIN HIINE GEDEG HETSUU L DEE MALYAR UVCHIN GEED HALUUNII UVCHIN BAINA ZAM HARGUI MUUTAI NIL SHIRENGEN OID TAKTIKIIN TULAAN HIINE GEDEG BOLOMJGUI ZUVHUN PARTIZANII DAIN L HIIH BOLOMJTOI

2021, 3 сар 4. 23:31
Зочин

Гол хүч нь хужаанууд байсан байх. Тэгээд ч Морин цэрэг нь цөөн, морин цэргээр тулалдахад газар орон нь тохиромжгүй

2018, 2 сар 2. 14:05
Зочин

Tuluhuud mongpltoi baildana gj u bsiin. Hudlaa uim zohiohiin.

2018, 2 сар 1. 18:52
mgl

Mongoltoi baildah yun durtai yumb dee. Bailduulah. Todrood ch bh shig.

2019, 7 сар 31. 19:45
Зочин

энэ түүх гуйвуулсан байна монголын цэрэгт халуун орний уур амьсгал таарахгүй хижиг өвчин гарч нутаг буцсан энэтхэгт бас тийм тохиолдол гарсан өөрөсдөө буцсан болохоос тэд ялаагүй хятадын болон монголын сурвалж бичгүүдэд вьетнамд ялагдсан гэж байдаггүй

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]