Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн энэ үеийг хагарч бутарч хоорондоо тэмцэлдсэн, нөгөөтэйгүүр Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн XVII, XVIII зуун Олноо өргөгдсөн Монгол улсыг тунхагласан XX зууны эхэн хүртэлх хугацааг хамруулан ойлгоно.

Цэрэг Онолтын хөдөлгөөнУншсан32,035

Манжийн үед цэргийн албыг хаях, оргон зайлахыг ард олны дотор “Цэргийн дайралт” хэмээн тусгайлан нэрлэдэг байжээ.

Манжийн үед цэргийн албыг хаях, оргон зайлахыг ард олны дотор “Цэргийн дайралт” хэмээн тусгайлан нэрлэдэг байжээ.

1879 онд Харчин өртөөний Билүүт зүгийн өртөө, цагдаа, цэрэг ардууд цэргийн алба хүндэрч, аж амьдрал доройтсоны улмаас өртөөний албыг хаяж уугуул нутгийн зүг буцсан бөгөөд тэднийг удаа дараа албанд нь хөөсөн боловч шаардлагыг үл хэрэгсэн эсэргүүцсээр байсан нь Алтай замын цэргийн буухиа өртөөний сүүлийн зуу гаруй жилд сүр дуулиантай хэрэг болж байв.

1869-1872 онуудад Монгол цэрэг цагаан малгайтны босогчидтой тулалдахаас түтгэлзэн оргон буцаж байв. 1874 оны үед Алшаа, Өөлдөд томилон явуулсан 3000 Монгол цэрэг, 1876 онд Шинжаанд томилон илгээсэн 3500 Монгол цэрэг дайтахаас татгалзан, цэргийн албаа хаян явжээ. Эдгээр цэргийн дайралтаас 1880 оны Онолтын бослого, 1900 онд гарсан Энхтайваны бослого онцгой анхаарал татдаг бөгөөд лавшруулан судлах нь зүйтэй.

“…Бадруулт төрийн 6 дугаар оны 8 сарын 21 буюу 1880 оны 9 дүгээр сарын 25-нд Улиастай дахь Монгол цэргийн эрдмийг манж жанжин, хэвэй амбаны газраас түшмэл ирж байцаахад, Хөшөөт хэмээх газар суулгасан Сайн ноён Цэрэндондовын хошууны цэрэг Онолтын удирдлагаар цэргийн хүнс хомс учир нутагт буцсугай хэмээн хөдөлжээ. Тийнхүү Онолтын гэгдэх уг хөдөлгөөн нь эхний үедээ шийдвэр нэгтэй байсан хэдий ч, дараа дараачийн өдрүүдээс эхлэн дотроо санал нэгдэхгүй хуваагдаж энэ хооронд Манж цэргийн жанжны газраас Онолтыг бусад хамтран удирдагчидтай нь хамт салган барихаар шийдсэн бөгөөд эхний удаа “жинс хадуулж шагнана” хэмээн цэргийн хорооноос нь дуудахад цэргүүд гаргаж өгсөнгүй. Дараа нь Онолтыг уул нутагт нь буцааж, оронд нь төлөв томоотой цэрэг сольж ирүүлнэ хэмээн хуурахаар шийджээ. “…Энэ дагуу 1880 оны 10 дугаар сарын 6-нд Онолтыг цэргийн хорооноос мөрдүүлж, зам зуурт нь барьж Улиастайд авчран, хатуу эрүү шүүлт тулган байцааж байгаад, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдрийн туулай цагт баруун өмнө газарт аваачин зарлигийн илдээр цаазалж, Монгол цэргүүдийг айлган сүрдүүлэх зорилгоор толгойг нь өндөр шон модонд өлгөж цээрлэл үзүүлжээ. Цэрэг Онолт нь 1880 оны 7 дугаар сарын 12-нд Сайн ноён, Хэвэй гүн Дарамбазарын хошууны цэргүүд манжийн цэргийг хаяж, нутаг орондоо буцахад идэвхтэй оролцож байсан бөгөөд Сайн ноён ханы хошууны харьяат, тэр жил 30 настай тэмцлийн тэргүүлэгч Онолт цаазлагдаж, эсэргүүцэл тэмцэл дарагдсан боловч тодорхой зорилго, нэгдсэн зохион байгуулалттайгаар шийдмэг хөдөлж тэмцэхийн чухлыг харуулснаараа энэ тэмцэл нь Монгол цэргийн цаашдын тэмцэлд үнэт сургамж үлдээжээ.

1880 оны “Онолтын бослого” дарагдсан хэдий ч Монгол цэргийн дунд эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн уриа дуудлага болсоор ирснийг түүний дараах 20 жилийн түүх гэрчлэн өгүүлнэ. Үүний нэг жишээ бол 1900 онд Улиастайн цэргийн хороонд гарсан цэрэг “Энхтайваны бослого” билээ. Хятадад болсон Боксёрын хөдөлгөөн нь Хятад орныг эзэмшин, түүний ард түмнийг дээрэмдэн бүхий империалист орнуудын эсрэг чиглэгдсэн бөгөөд энэхүү бослого нь Улиастайн цэргийн бослогыг түргэтгэв. Манжийн Засгийн газар нь Боксёрын хөдөлгөөнийг Монгол цэргийн хүчээр дарахыг шийдвэрлэн Засагт хан, Сайн ноён хан аймгаас 2000 илүү цэргийг дайчлан Улиастайн орчмоор хэдэн сар суулган хүнс хоол ба морьдын тэжээл зэргийг тавьж өгөөгүй учир цэргүүд өлсөж, морьд өлдөж эхлэв. Цэргийн дундаас Энхтайван хэсэг нөхдөө цуглуулж хятад ба манжийг эсэргүүцсэн ухуулга явуулснаар, уурлан хилэгнэсэн цэргүүд нэгэн зэргээр турхиран босч, юуны өмнө хятадын худалдаачдыг эсэргүүцэн орж, тэдний ногооны хашааг эвдэлж, өлссөн морьдоо идээшлүүлэн цаашид хотыг дамжин хөдөлжээ.

Хятадын захиргаа ба худалдаачдыг эсэргүүцсэн босогчдыг арай хийж хориглон зогсоосон байна. Гэвч хэдэн хоног өнгөрсний дараа эдгээр цэргүүд өөрсдийн гэр орондоо зоригоор харьж одсон амой. Манжийн Засгийн газар энэхүү Улиастайн бослогод оролцогчдыг залхаан шийтгэх аваас уул бослого улам өргөжин гарах болуузай хэмээн болгоомжилж арга хэмжээ авахыг түдгэлзжээ.

Энэ мэтээр Манжийн ноёрхлыг эсэргүүцсэн 1755-1758 оны Монголын ард түмний үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн нь нийт Монгол үндэстний эрх чөлөө, сэргэн мандахын төлөө хөдөлгөөн болон ХХ зууны эхэн үе хүртэл янз бүрийн хэлбэр, хэмжээнд үргэлжилсээр иржээ. Энэ бүхний үр дүн нь 1911 оны цагаагчин гахай жилийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн байлаа.

Сэтгэгдэл 19ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 3 сар 5. 10:44
Зочин

Ичсэн хүн хүн алдаг, өлссөн хүн уур омогтой гэдэг. Монголчууд гэдэс цатгалан үедээ гэнэн, тайван унтаа байдаг бололтой...гэдэс хоосон үед толгой сэргэлэн гэж дээдэс хэлдэг билээ...

2020, 9 сар 6. 17:51
Зочин

Чи хэн бэ хятөд уу

2019, 1 сар 8. 3:33
Заяа Батзаяа

Энэ үеийн түүх тэр чигээрээ бөөн будлиан.Мань мэт нь уншссан номоороороо л мэдэх юм.Түүхчид гэж хэдэн эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс яг үнэн зөвөөр нь гаргаад бичээсэй.Эртний Хятад Манж ЗХУ ко-измынх л биш байгаасай.Бид ч кино түүх ном зохиол гээд угаалгасан хүмүүс шд.Багачууддааа л зөв түүхээ үлдээхиймсэн....

2019, 1 сар 8. 19:58
монгол

мал

2018, 4 сар 24. 18:46
Зочин

Манжийн захиргаа байсан болохоос Хятадынх байгаагүй шүү дээ.

2017, 8 сар 8. 18:21
SSSSSSSSSSS

Цагаан малгайтны буюу дунгааны, лалын шашинтнуудын бослого ч гэгддэг манжийн төрийн эсрэг энэ бослогод энгийн монголчууд маш ихээр алагдаж, дээрэмдүүлсэн байдаг. Гэтэл эх орон ард түмнээ хамгаалах ёстой эрчүүд байлдахаас татгалзаж байдаг... Ингээд бодохоор Онолт, Энхтайван нар яавч зөв зүйл хийгээгүй гэж дүгнэгдэж байна.

2020, 11 сар 27. 1:17
Монгол

Ллр чиний хятад манжийг монгол цэргүүд хамгаалах уу алаа

2018, 2 сар 21. 21:17
Зочин

Хуцмой чи түүхийг шүүхгүй

2017, 2 сар 12. 0:40
Зочин

Онолтийн Сайн ноёны хошуу нь өнөөгийн Өвөрхангай аймаг бөлгөө

2016, 11 сар 8. 19:39
шинээ

Элс цас гээд сайхан ном бий

2016, 12 сар 1. 17:34
bi

tsa mos geech shajinbatiin bichsen nom

2019, 12 сар 8. 13:12
Зочин

els tsas shig sanagsahiin

2016, 12 сар 1. 7:29
Зочин

oros hujaa 2 hoeulaa tonol

2016, 9 сар 15. 20:37
Зочин

oros ah nariig demjih heregtei..hujaa nohdiig mongoloos huuj zailuulah ni zuv..arai l denduu davraad baigaa shuu hujaa nar..

2016, 9 сар 2. 16:50
Зочин

Энэ түүхийг үгүйсгэдэг хэдэн коммунистууд манайд их байгаа даа. 60-70 оныхон ташраараа үхэж далд орсон цагт манайхан нэг юм жинхэнэ ардчилсан замналдаа орно гэсэн үнэн байх өө.

2016, 9 сар 3. 9:33
Зочин

тань шиг сэтгэцийн өвчтөнүүд үе үе намаараа талцаад нэг нь ардчилагч болоод нөгөө нь коммунист болоод хэрэлдэхээрээ жинхэнэ нүдний булай болох юм даа.

2016, 9 сар 6. 13:03
Зочин

orosiin nohoi

2017, 4 сар 7. 11:44
Зочин

Хойд урд хөршийн ноход хуцалдаад амрыг эс үзүүлэхгүй нь ээ

2016, 11 сар 30. 18:15
Зочин

Хятадын нохой өөрөө мөн байна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]