Түүхийн хуудсыг эргүүлэн харахад элэг эмтэрмээр олон гунигт үйл явдал монголчуудад тохиосон байдаг. Тэдгээрийн хамгийн эмгэнэлтэй нь Зүүнгар улсын мөхөл юм. Манжууд энэ улсыг эзлэхдээ эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшидгүй толгой дараалан хядсан байдаг. Энэхүү гашуун түүхийн талаар түүхч, доктор, дэд профессор На.Сүхбаатар бидэнд өгүүлнэ.
- Зүүнгар улс хэр удаан оршин тогтносон юм бэ?
- Зүүнгар улсын хүчирхэгжилтийн талаар өмнө нь ярьсан. Дахин давтан хэлэхэд дэлхийн түүхийн голлох бүтээлүүдэд монгол овогтны Хүннү, Их Монгол, Зүүнгар гэсэн гурван улсыг тэмдэглэсэн байдаг. Зүүнгар улс байгуулагдсанаасаа хойш үндсэндээ 80-аад жил оршин тоггносон. Дөрвөн Ойрадын сүүлчийн чуулган буюу Цоросоор толгойлуулсан 1636 оноос тооцвол 120 жил юм уу даа. 1676-1755 онд хүртэл оршин тогтносон Зүүнгар улс бол биеэ даасан улс байлаа. Энэ үед, энэ цагт Халх монгол Манжийн эрхшээлд орсон үе. Халхууд Манжид эзлэгдсэнээс хойш 70 жил оршин тогтносон Зүүнгар улсад зургаан хаан эрх барьжээ. Зүүнгарыг үндэслэгч нь Галданбошгот хаан. Галдан хааны ахынх нь хүү Сэнгэ хун тайжийн хүү Цэвээнравдан 1697-1727 онд, Цэвээнравдангийн хүү Галданцэрэн 1727-1745, Галданцэрэнгийн дунд хүү Цэвээндоржнамжил 1745-1749, ахмад хүү Лхамдаржаа 1749-1752, Галдан хааны дүү Бүм ноёны үр ач Даваач нар энэ улсыг захирч байв. Даваач хааны үед Зүүнгар Манжид эзлэгджээ.
-Гэхдээ өмнө нь Манжийн олон дайралтыг удаа дараа маш амжилттай хамгаалж байсан гэдэг биз дээ?
-Зүүнгар улс тухайн үедээ Хятад-Дундад Азийг холбосон Торгоны замыг хянаж, эзэгнэж байв. Тэнгэр уулын өмнөх Уйгарын хотуудыг бүгдийг нь эршээлдээ оруулж захирч байсан. Түүний цаадах Узбек, Тажикийн хотуудаас татаас авч, Киргиз, Хасагийг нөлөөндөө байлгаж байсан. Өөрсдөө тариалан эрхэлж, үйлдвэрлэл явуулж тэр хэмжээгээрээ Зүүнгар улс эдийн засаг болон бусад зүйлээрээ хүчирхэг болсон байлаа. 1717-1733 он хүртэл Манж, Зүүнгар хоёр байлдсан. Энэ тулаанд хоёр улс хоёулаа туйлдсан байдаг. Ойрадууд эх нутгаа хамгаалж буй болохоор баатарлаг, бүх ард олны сэтгэл нэгэн зүгт. Манжууд Зүүнгарыг дайлж эрхшээх гэж олон удаа цэрэг татаад, сүүлдээ цэрэг дайныхаа зардлыг дийлэхээ больж, ард олноосоо нэмэлт татвар авчээ. Үүнээс үүдэн хятадад бослого хөдөлгөөн гарч маш хүнд байдалд орсон. Эцэст нь 1739 онд Зүүнгар, Манж улс найрамдлын гэрээ хийж, хилээ Алтайн нуруугаар тогтоосон. Хятад, монгол, солонгосыг залгисан хүчирхэг Манжтай өрсөлдсөн том улс байжээ гэж бид Зүүнгар ойрадуудыг төсөөлж ойлгож болно.
XIII зуунд Их Монгол улсын үед Ази дахиныг ямар сайхан амгалан байсныг жишээлж хэлдэг үг байдаг л даа. Илжгэнд алт ачсан өнчин хүү Багдадаас Хархорин хүртэл айх аюулгүй илжгээ хөтлөөд ирж байв гэж. Тийм амгалан, эмх цэгтэй байсан. Зүүнгар улсын үед яг л тийм байжээ. Худалдаа харилцаа нээлттэй, айх аюулгүй, элдэв дарамтгүй.
-Ер нь тийм хүчирхэг том байсан улс бидний үе хүртэл оршин тогтносоор ирэх боломж байсан боловуу?
-Зүүнгар улс оршин тогтносоор бидний үед ирэх боломж байсан. Даанч дайсан их байжээ. Нэгдүгээр дайсан бол Манж. Тэд бүх Монголыг эзлэхийг хүсч байсан. Бас торгоны замыг эзэгнэх, баруун тийш өргөжих, өр доорх дайсан болох монголчуудын тусгаар тогтнолын сүүлчийн голомтыг алга хийх хүсэлтэй. Дараах нь Орос. Оросууд зүүн тийшээ өргөжих гэхээр Зүүнгар гол саад нь болж байв. Орос, Манжийн хооронд хэд хэдэн хэлэлцээр болсон байдаг. Нууц хэлэлцээр байсныг ч үгүйсгэхгүй. Яагаад гэхээр Зүүнгар улс Манжид эзлэгдэхэд Орос ган хийх дуу гаргаагүй. Хараад л сууж байсан. Эндээс хардлага үүсч байна. Юу хэлж байна гэхээр тэд газар нутгийг нь хувааж авахаар тохирсон байхыг үгүйсгэхгүй. Тийм баримт ч бий.
Зүүнгарын хамгийн сүүлчийн хүчирхэг хаан бол Галданцэрэн. Гайхамшигтай дотоод бодлоготой. Гадааддаа нэг чиглэлийн бодлого барьж байв. Тэр нь тусгаар байдал, ах дүү монголчууд болох халх, дээд монголыг манжаас салгах. Аж ахуй, соёл, эдийн засгийг хөгжүүлэх тал дээр гайхалтай олон зүйл хийсэн байдаг.
Галданцэрэн хааны амьдралын төгсгөл эмгэнэлтэй. 1745 оны үед Ойрад даяар халдварт цэцэг өвчин тархсан. Олон хүний амь насыг авч одсон энэ өвчинд хаан өөрөө бас өртсөн байдаг. Дараа нь дунд хүү нь хаан ширээнд сууж, ахмад хүү Лхамдаржаа нь дөрвөн жилийн дараа хаан ширээг булааж авсан.
-Дүүгээсээ юу?
-Дүүгээсээ. Эх өөртэй дүү. Ер нь 1745-1755 оны хооронд Зүүнгар улсад дотоодын үймээн самуун их гарсан. Энэ бол аль ч улсад байдаг асуудал. Яагаад гэхээр Зүүнгарын хаант улс гадаад дайсан олон байсантай холбоотой дотоод бодлого нь уялдсан байсан. Орос, ойрадын хилийн дагуу Даваач тэргүүтэй том ноёд, Хасаг ойрадын хил дээр Амарсанаа тэргүүтнийг суулгасан. Цэрэг хүчийг нь нэмж, хангамж өгч тэнд суулгаснаар хилийн хамгаалалтын системийг сайжруулж байна. Яг энэ мэтчилэн хэд хэдэн том ноёдод эрх мэдэл өгсөн. Эрх мэдэл хүмүүст төвлөрөөд ирэх тэр цагт хаанд захирагдахгүй гэсэн хүсэл сонирхол нийгэмд бий болсон. Тэгээд л би чадна гэсэн үзлээр хаан ширээний төлөөх тэмцэлд босдог.
-Хаан ширээний тэмцэлд оролцогсод хэн бэ?
-Зүүнгарын төрийг ганхуулсан, хүчгүйдүүлсэн тэр үйл явдлыг ярьвал урт яриа болно. Товч хэлбэл үүнтэй холбоотой хэдэн хүн бий. Нэгд, Даваач хаан орно. Их Цэрэндондов гэдэг алдартай жанжны ач нь. Төвдийг эзлэхдээ өмнө нь хэн ч давж байгаагүй Гималайн өндөр уулсыг араас нь давж дайрсан жанжин бол Цэрэндондов. Түүний нөлөөнд хүчирхэгжсэн хүн нь Даваач. Хоёрт, Нэмэхжаргал гэж ноён байна. Энэ бол 1732 онд Халхыг Манжаас салгахын төлөө дайн хийхэд цэрэг ахалж явсан, Хотон, Хурган нуурын дайнд Манжийн 20000 цэрэг хиар цохиж явсан бага Цэрэндондов гэдэг бас нэгэн алдарт жанжны ач нь. Гуравт нь Амарсанаа гэдэг Хойд аймгийн анги захирч байсан ноён. Энэ бол Галданцэрэн хааны зээ хүү. Ийм ноёд хаан ширээний төлөө тэмцсэн. Улс даяар гарсан халдварт өвчин, дотоодын тэмцэл, Манж, Орос, Хасаг зэрэг орнуудаас явуулсан хатгах, үймүүлэх, салгах бодлогын дүнд 1755 онд Зүүнгар улс Манжид эзлэгдэхэд хүрсэн. Манжийн туйлын хүсэл нь Зүүнгарыг эзэлж авах явдал байсан. Манж 100 жил Ойрадыг эзлэх бодлого явуулав. Тэр үед Зүүнгарын дотоодын үймээн самуунаас болоод зарим овог аймаг Халх руу орох, Халимаг руу нүүх мэтээр үймээн самуун байсан. Энэ бүгдийг Манжууд овжин ашиглаж Зүүнгарт цэрэг оруулсан. 1755 онд нийт 50 мянган цэргийг гурван замаар оруулсан байдаг. Яг баримтаар үзвэл 36 мянган цэрэг оржээ. Манж, хятад ногоон тугийн цэргээс гадна өвөрлөгч, халх цэргийг оруулсан. Манжууд Ойрадыг эзэлж аваад халхтай адил дөрвөн аймаг болгон, чуулган байгуулж, хан тавьсан. Тэгээд Долнуурт Ар, Өвөр, Баруун монголчуудыг эзэлж авсаны том баярыг намар нь хийхээр бэлдэж байлаа. Зарим цэргээ татсан. Яг энэ үед ойрадууд бослого гаргаж эхэлсэн.
-Энэ үеэр халхад ч бас Манжийг эсэргүүцсэн бослого гарч эхэлсэн биз дээ?
-Тийм ээ. 1755-1758 оны бослогыг бид ганцхан Ойрадын бослого гэж ярьж тайлбарлаж болохгүй. Манжийг эсэргүүцсэн нийт монголчуудын бослого юм. Дотроо хоёр хэсэгтэй. Нэг нь Ойрадад, нөгөө нь Халхад өрнөсөн. Халхын бослогыг Чингүнжав толгойлж, Ойрадыг Амарсанаа удирдаж байсан. Энэ нь Манжийн хүчийг ганхуулсан бослого. Энэ бослого гарсан тулдаа Монголын ард түмэнд Манжаас хэзээ нэгэн цагт тусгаарлаж болох юм шүү гэсэн үндэсний үзэл санааг үеийн үед суулгаж өгсөн. Бослогыг манжууд хуваан таслаж дарсан. Угтаа бол Өвөр Монголд ч ийм бослого гарах байж. Даанч урвагчдын мэдээллээр толгойлсон ноёдыг устгасан байдаг.
-Халх, Ойрадын босогчдыг бүгдийг нь дарж устгасан. Гэхдээ Ойрадууд бүр ард түмнээрээ хохирсон, хядуулсан гашуун түүхтэй…
-Ойрадын бослого бол гашуун, харамсалтай үр дагавартай. Үр дүн, хор уршиг нь айхтар юм аа. Эхэндээ Ойрадын босогчид Манжийн 36 мянган цэргийг бут цохисон. Манж цэргүүдийн дийлэнх нь халх, Өвөрмонголоос татагдсан монгол цэргүүд байсан гэдэг. Бялтат буу, үхэр буутай нь голдуу манж ногоон тугийн цэргүүд. Анхлан оруулсан цэргүүд алагдаж хиарсан тул дахин яаралтай цэрэг татаж хоёр дахь удаагаа оруулсан. Бас л 3 замаар. Үүнийг Амарсанаа, Чагдарманж, Ням, Занагарав, Дондогманжаар тэргүүлсэн ойрадын бүх ард түмэн дахин бут цохисон. Гурав дахь удаагаа манжууд дахин дайрсан нь үнэхээр аюултай байсан. Тэдний даалгавар нь Зүүнгарын ард түмнийг хядах зорилготой байв. Тэд 1758 он хүртэл Ойрадын нутагт алан хядах ажиллагаа явуулсан. Академич Ч.Далай гуайн гаргасан тоо байна. Зүүнгарын ард түмэн Манжид эзлэгдэх цагтаа 600 мянга байжээ. Энэ бол цэвэр монголчууд. Энэ бол тэр үеийн нүүдэлчдийн хувьд их том тоо шүү дээ. Үүнээс ердөө 120 мянган хүн үлдсэн байна гэжээ.
-Дийлэнхийг нь хядсан гэж үү?
-Тийм ээ. 480 мянган хүн алагдсан байна, олзлогдож монгол биш газар нутагт цөлөгдсөн байна. Энэ бол аймаар тоо. Тодорхой баримт бий. Манжийн цэргийн дарга нар эзэн хаандаа мэдээлж байсан мэдээллүүд байна л даа. Тэд уултай газрыг гар гараасаа барьж байгаад самнасан байна. Жанжнуудын айлтгалд “500 махчинг алав, 1000-ыг барьж сөнөөв, 2000 хулгайг хийсгэв” гэх мэтээр бичсэн байдаг. Болоо ч үгүй хүнийг алав гэхгүй “махчин, босуул, хулгай, дээрэмчнийг алав” гэсэн байна. Манжууд ойрадуудыг яснаасаа үзэн ядаж байв. Эхэндээ дандаа эр хүнийг нь алах бодлого барьж байв. Гэтэл ойрад эмэгтэйчүүд бүгд ханцуйдаа хутга бариад боссон. Тиймээс бослого дарах үйл явцад эр, эм, хүүхэд гэж ялгалгүй алах болжээ. Хүйс тэмтрэх гэдэг үг Зүүнгарын бослогыг дарах үед монгол хэлэнд орж ирсэн болов уу гэж би боддог юм. Эр, эм гэхгүй алж хядна гэсэн үг. Нүүдэлчдийн дунд ямар ч үед эмэгтэй хүнийг алахгүй хууль байдаг. Ер нь монгол эмэгтэй шиг эрх чөлөөтэй бүсгүйчүуд бага байсан байх. Таван хүү төрүүлэхээр дархан цол өгч овог дотроо үг хэлэх, санаа бодлоо илэрхийлэх эрх өгч байгаа зэрэг. Ойрадын нэг аман цааз надад байна л даа. Түүнд “эмэгтэй хүний үсэнд гар хүрэхийг хориглосон” байдаг. Эмэгтэй хүн гэрийн зүүн хатавчинд хоргодсон байхад гар хүрч болдоггүй. Мэс хүргэж болохгүй гэсэн байдаг. Тэнд нуугдаж байгаа хүнийг дайсан ирсэн ч алж болохгүй, олзол гэх зэрэг. Гэтэл манжууд бүгдийг нь хүйс тэмтэрсэн. Нилээд хэсгийг нь олзолсон. 480 мянга дотор олзлогдсон хүмүүс ч их байгаа. Олзны хүмүүсийг Хятадын өмнөд рүү буюу муу амьсгалтай муж руу цөлсөн. Уурхайд ажиллуулсан. Ингээд Зүүнгар үндсэндээ эзгүйрсэн. 1765 онд буюу 10 жилийн дараа Зүүнгарын нутагт харуулын асуудлаар очсон манж түшмэл “20 хоног явахад нэг ч хүн таараагүй” гэж тэмдэглэсэн бий. Хүн ардыг хоосортол хяджээ. Энэ алан хядлага л Монголчуудын хүн амыг цөөрүүлсэн.
-Яагаад манжууд Зүүнгарыг хорсож хядаж алсан юм бол…
-Энэ хядлагад манжууд монголыг монголоор нь цохиулсан. Зүүнгарын их уул хадтай газар манж, хятад цэрэг явна гэж байхгүй. Монгол, Өвөрмонголоос их цэрэгтатсан. Бүгд цалинтай, алсан хүнийх нь тоогоор мөнгөөр шагнадаг байсан болохоор тэгж хүйс тэмтэрсэн. Энэ хядлагаас болж ойрадын махас, шарас зэрэг том том овог алга болсон. 480 мянган хүн алагдаж, олзлогдож, зугатаж, салхинд хийсэх мэт алга болсон. Энэ бол Монголын түүхийн хамгийн эмгэнэлтэй үйл явдал.
-Үлдсэн 120 мянган ойрад хаачсан бэ?
-Энэ бол уул хаданд гарагчид, бас бөөнөөрөө олзлогдсон хүмүүс. Тэдний нэг хэсэг нь Монголын ойрадууд. Эд бол хатуу зовлон эдэлсэн ард түмэн.
-Эднийг яаж амьд үлдээсэн юм бол…
-Олон талтай. Хууран мэхэлж өөртөө татаж чадсан. Бас гарах гарцгүй болгож хурааж дагуулсан. Манжид бууж өгсөн хүмүүс нэг хэсэг нь байгаа. Уул хаданд дүрвэж гараад буцаж ирсэн хүмүүс ч бий. Бууж өгсөн хүмүүсийг Хятадын нутагт ч тарааж суулгасан.
-Харамсмаар юм аа. Гэхдээ хойч үе нь өмнөх түүхээ мэдэж байж сургамж авах ёстой гэдэг үүднээс үүнийг хүмүүс сайн мэдэж байх ёстой байх?
-Бид түүхийн эмгэнэлт хэсгээс сургамж авах ёстой. Баруун монголд Амарсанаа, халхад Чингүнжавын тухай домог их бий.
Энэ бүхэн Манжаас тусгаарлах үзэл санааны амин гол сүнс нь болж байжээ. 2003 онд Улиастай хот байгуулагдсаны 270 жилийн ойг их сүртэй тэмдэглэж, Ерөнхийлөгч хүртэл очиж байсан. Би үүнд их харамссан. Улиастай хотыг яах гэж байгуулсан юм бэ гэвэл Ойрад болон Халхын ард түмнийг дарангуйлах цэргийн бааз байгуулах гэж. Эхлээд Ховдод цэргийн бааз байгуулсан чинь ойрадууд орж ирээд цохисон болохоор нутгийн гүнд байгуулъя гээд Цагаансүүл буюу Улиастайг сонгожээ. Үүний 270 жилийг ойг тэмдэглэх ямар шаардлагатай юм бэ! Тэндээс бэхлэлтээс гарсан цэргүүд халхын Чингүнжав, ойрадын Амарсанаагийн бослогыг бут цохисон шүү дээ. Ховд хотыг үлдэж хоцорсон дөрвөд, торгууд, баяд, захчин тэргүүтэй ойрадуудыг дарангуйлах цэргийн хот болгож 1762 онд байгуулсан. Тэмдэглэх ой, тэмдэглэхгүй ой гэж бас байна. Манай зарим түүхчид ойрадын түүхийг тэднийг дарангуйлж байсан Манжийн эх сурвалжаас авч бичдэг. Тэр сурвалжид “Ойрадууд хоорондоо дайтаад байхаар нь Манжийн их цэрэг очиж төвшитгэсэн” гэсэн байдаг. Тэгж алж хядаж, юу ч үгүй болгож төвшитгэдэг юм уу. Үүнийг ойрадын өөрийнх нь түүхийн эх сурвалж буюу худам, тод бичгийн сурвалжаас үзэх хэрэгтэй. Бид түүхийг олон талаас нь олон баримт сэлтээс үндэслэж, болгоомжтой бичих ёстой юм.
Ярилцсан Д.ОЮУНТУЯА
Зүүн гарийн хаант улсийг самарсан хүн Амарсанаа гэхдээ гол буруутан нь Даваач Даваачийн том холбоотон Амарсанаа Амарсанаа нь Даваачийг олон удаа хүнд байдалаас гаргаж байсан үнэндээ Даваач нь хуншгүй зан гаргасан учир Зүүнгарын хаант улсийг мөхөл рүү түлх сэн Даваач амарсанаа хоёр нэгдсэн хүчээр хөдөлсөн бол зүүнгар улам хүчрхэг болох суурь тавигдах байсан
манжид урваж хошой чин ван хэргэм цолоор шагнуулсан амарсанаа манжийн их цэргийг дагуулж очиж зүүнгарын тусгаар тогтнолыг устгасан ба хожим ч гэсэн илийн зайсан дондогманжийн манжийн цэргийг зүүнгарт нэвтрүүлэхгүй нэгдсэн хүчээр тосон байлдах төлөвлөгөөг эсэргүүцэн муудалцаж, цорос хойд дөрвөдийн ноёдоо өөрийн захиргаанд авч хэл амаа ололцож чадахгүй хаан ширээний төлөө хамаг хүчээ барж, мөн хасн агт очиж өвөлжин бослогыг эзэнгүй орхих зэрэг нь бослогыг хүчгүйжүүлж цаашид манжийн геноцит эхлүүлэх боломжийг хангаж өгсөн
Ямар худал түүх вэ? Хэт нэг талыг барьсан, монголчуудыг жинхэнэ хагаралдуулах түүх бна даа. Орос ах нарын бичиж өгсөн түүхийг хачирлаж чимэглээд биччихжээ. Нөгөө айхтар дайчин ойрдуудыг хэдэн халх цэргүүд очоод бодийг нь хөтөлчихсөн юм шиг л бичиж. Бас нөгөө ойрд жанжинууд нь өөрсдийнхөө цэргүүдийг тараачихаад халх цэргүүдийг захираад явж бсан юм бхдаа. Ядахдаа логиктой бураач. Ойрд жанжнуудын өөрсдийнх нь л цэрэг тэр өөрийн нутгынхаа уул хадаар сайн явж дайтах бх л даа. Ойрд ард түмнээсээ жинэхэнэ урваж улсаа түйвээсэн түүх бол Ойрдын түүх шүү дээ. Өмнө нь ч Их Монгол улсаасаа урван салан тусгаарлаж Зүүнгар гэх тусдаа улс бий болгож бсан. Харин халх бол хэнээс ч урваагүй, Галдангийн гайгаар Манжид дагаар ороход хүрсэн, ер нь бол вассаль маягаар бж бгаад тусгаар тогтнолоо сэргээн босгож чадсан хүмүүс. Монгол гэдэг тусгаар тогтносон улс халхын нутаг дээр л оршин тогтнож чадсан. Ямартай ч халхын ноёдууд манжийг дагуулж ирж ард түмнээ хядаагүй юмдаг.
чи юугаа мэддэг гэж олон юм хуцана вэ эхлээд түүхээ судал тэгээд мэдэмхиир мал минь
Зүүн гарын хаант улсын тухай буюу өөрийн дөрвөн ойрдийн тухай үнэн зөв мэдээ авч байгаа даа баярлаж байна .Энэ бол бидний заавал мэдэж
байх ёстой түүх юмаа . мөн үр хойчдоо ямар үнэтэй олдож буй хэдэн 100. Хэдэн1000 жил яс үндэс,монгол газар шороо яаж хамгаалж байх ёстойг сонсгож мэдүүлэх түүх юмаа
Ойрдын газар шороо ойрд ноёдын урвалтаар хятадын нутаг болсоон. Халх Монгол дээр төвлөсөн газар шороо л бидэнд үлдсэн. Энэ газар шороогоо амь мэт хайрлах ёстой юм.
Ордууд одоо гэсэн өөрсдийн нутаг дэвсгэр дээр бна шүү
Энэ түүхийг ил гаргах хэрэгтэй.Манж гээд байдаг ч хятадын,хаант Орос 2-н бодлого.Монголчуудыг цусанд нь хутгаж,газар нутгийг хувааж авахын тулд гeноцид үйлдсэн нь түүхийн үнэн.
Ямар эх сурвалж дээр бичсэн байсан гэдгийг тодорхой бичсэнгүй. Зөвхөн ойрд эх оронч гэсэн хандлагаар дүгнэлт хийжээ. Одоо үед түүхийг баримттай тодорхой бичих хэрэгтэй.
ТЭР ҮЕД ХЯТАДЫН ТӨРИЙГ ХҮРТЭЛ ҮГҮЙ ХИЙЖ ЭЗЭГНЭСЭН ХҮЧИРХЭГ МАНЖ ҮНДЭСТЭН МАНДАЖ БАЙСАН. ХАЛХУУД ЭРТ БУУЖ ӨГЧ ХОЙД МУЖЫГ САХИН ХАМГААЛАГЧ БОЛЖ АРД ТҮМНЭЭ ХЯДЛАГААС АВАРСАН. ГАЛДАН БОЛОН ТҮҮНИЙ ОЙРДУУД ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ТЭМЦЭСНЭЭС ҮҮДЭН ИХ ХЯДЛАГАД ӨРТСӨН БАЙДАГ. ТЭР ҮЕД ЭВИЙГ НЬ ОЛООД БУУЖ ӨГӨӨД АРД ТҮМНЭЭ ХАЛХУУД ШИГ АВАРСАН БОЛ ТЭР НЬ ТҮҮХИЙН ХУВЬД СТРАТЕГИЙН ЯЛАЛТ БОЛЖ ҮЛДЭХ БАЙЛАА.
тэрхүү хядлага болох суурийг Галданбошгот өөрөө бий болгож Халх-Ойрадыг гэрээ зөрчин Халхын нутаг руу дайрсан явдал байсан. Сүүлдээ Зүүнгарын дотоодын хямрал нь Галданг хөнөөсөн шүү дээ.
Муу явхаар сайн үх гэдэг юм. Халхууд манжид урваж манжтай хамтран ойрадуудтай байлдаагүй бол монголчууд манжийн дарлалд орохгүй байх байсан.
Манжийн цэргийн жанжингууд ихэнх нь ойрдууд, нэг л халх жанжин бсан. Ойрд жанжингууд цэрэггүй жанжингууд байв уу, эсвэл цэргээ тараачихаад халх цэргүүдийг захирч бсымуу. Мэдээж ойрд цэргүүдтэй бсан. Тэд Ойрдоосоо урвасан, улсынхаа хүн ам, газар шороог манж нартай хамт үгүй хийсэн. Үүнд халхын буруу юу ч бхгүй. Өөрсдөө урваж өөрсдийнхөө гараар улсаа бхгүй болгосон.
Яаг зөв
Гэхдээ эцэст нь бид манжийн нэгэн муж болж л түүхэнд үлдэх байсан.Харин ч ингэж цөөрөөд ч хамаагүй хүчирхэг эзэнт гүрэн нэрээ авч үлдсэн нь одоогийн монголыг илэрхийлэх баримт болж үлдсэн.Халхууд бууж өгснийхөө хүчинд олон угсааны цусаа бохирдуулж эрлийз болсон.
Яг зөв
Яг зөв
Хүлээн зөвшөөрмөөр дүгнэлт байна.
маш зөв бүгд бууж өгсөн бол баларна Үхэл зовонгийнхоо төлөө сөрсөн нь хожмоо оносон.
Ойрд түүхээс арчигдсан нь оносон зүйл үү
amarsanaa gj1urvahch haan bolgono gsn manjiin vgend orj ulsaa hudaldaa biz de .svvlde haan bolgohgv bolohor ni manjtaga baildaj orost zugtaj vhee biz de.urvagchdiig iim l huvi tavilan hvleene.yun baatar ene ter1muu gulug
Та бүхний хийж байгаа зүйлийг дэмжиж байгаа ч эх сурвалжийг тодорхой оруулж өгвөл цаашид дэлгэрэнгүй хийгээд шинжлэх ухааны үндэстэй мэдэж авах сонирхолтой хүмүүст хэрэгтэй болов уу?
ҮНЭХЭЭР ҮНЭНГ БАРИСАН НИЙТЛЭЛТЭЙ ШҮҮ ОДОГЫН ЗАЛУУС БИД ЭНЭ ГАЗАР НУТАГ ДЭЭР МОНГОЛ ӨВӨГ ЭЦЭГ ЮУУ ХИЙЖ ЮУУ БҮТЭХИЙГ ЗОРЬЖ БАЙСАН БОЛОН ЮУ ХИЙЖ БАЙСАНГ ТӨРИЙН ДУУЛАЛ МЭД ЯГИШТАЛ МЭДЭЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ БАЙГАМДАА
ХЯТАД БИЧЭЭЧИЙН УГСАА НЭГ ХАМСААТАН. ЧИ МОНГОЛООС ХОЛ ОЧИЖ ХУЙВАЛД. ТА НАРТ МОНГОЛ ХУМҮҮН ИТГЭХЭЭСЭЭ ӨНГӨРСӨН. ОДОО МОНГОЛЫН ТҮҮХ ТА НАРЫН ЭРХЭНД ОРОХООРГҮЙ ХОЛ ХӨГЖӨӨД, ДЭЛХИЙН ТҮҮХ БОЛООД БАЙГААГ МЭДЭР.
чи ч ёстой толгой нь эргэсэн хазгай хэлтэй ойрд байна даа. ч. далай , на . сүхбаатар гэсэн далий хэлтэй хэдэн новшууд ингэж түүх мэдэхгүй хүмүүсийн тархийг бузарлаж байдаг үхдэлүүд байгаа юм. дээрх өгүүлэлд на. сүхбаатар гэгч монгол монгол гэчихээд ноцтой аюултай хагалан бутаргах зүйл бичсэн байгаа нь 600 мянган ойрдуудыг хядахад манжууд уул хадаар явж чадахгүй харин өвөр , ар монгол цэргүүд хядсан гэж нилээд аймшигтай монголчуудыг хагалан бутаргах зүйлийг хожмын хүүхэд залуус ойлгуулж байгаад байна.
Өөрөө харин хэт их холилдоод хазгай хэлтэй болчихсон.
Харин тийм. Монголыг монголоор нь гэх шиг. өвөр моголчуудад хүний тоогоор мөнгө өгсөн гэх шиг. муу хужаа бичээч чинь доромжлоод, Манжуудад хятад эзлэгдсэний хонзонгоо, монголчуудын дунд яс хаяж нөхөх гээ юү. Монголчууд эзлэгдээгүй, манжтай ашигтай зөвшилцөл байгуулж дагаар орсон. Тийм учраас монгол нутагт /хятад биш/, монгол хүн эсэн мэнд одоог хүртэл байгаа юм.
МУУ хятад бичээч монголыг үндэстэн ястнаар нэрлэж бутаргах санаагаа одоо хэрэгжүүлэх гээ юү? Түүхээ мэддэггүй залхуу монгол байвч, эх оронч түүхээ судалдаг номтой монгол байдгийг санаж ав.
Монгол ахан дүүс минь энэ дүүхээс сургамж авч эвтэй байх ёстой бусуу. энэ хүмүүсийн сэтгэгдэлийг уншсан чинь шүдэнз зурхад л нэгнийгээ алах шинжтэй харагдаж байна. хизээ нэг өдөр эвтэй болж улс эх орноо хөгжүүлэх өдөр ирэх байлгүйдээ
ene unen baihuu deer ueyrt(galav) hugshin eej maani yaridag baisan shuu
Gexdee Unexeer xaramsaltai Mongolchuudiin tuuxen dex xamgiin baraan yawdal bid buxen uunees surgamj awax xeregtei... xaramsaltai
Mmm, emgeneltei bas baatarlag tuuh! Tuuhiin uneniig huleen zovshooroh hun buhnii orgoj daah achaa bish, zorigtoi, uhaalag, busdiin aldaanaas surgamj avch tsaashdiin ajildaa hereglej chaddag siireg er hun, shudarga aaviin huugiin ajil bololtoi!
Зүүнгарын сүүлчийн хан Даваачийг дарж, ард түмнийг нь хядахаар хөдөлсөн Манжийн хааны жанжид
Зүүн фронтоор(цэргийн тоо 20 мян):
Ерөнхий захирагч Банди жанжин (Хорчны)
Цэнгүнжав жанжин (Халхын)
Дэд жанжин Амарсанаа(хойдийн)
Эфү Цэвдэнбалжир(Өөлдийн)
Жүн ван Нэмэх(Дөрвөдийн)
Жүн ван Банзор(Хошуудийн)
Зөвлөлийн сайд Арантай жанжин(Манжийн)
Баруун фронтоор(цэргийн тоо 16 мян):
Ерөнхий захирагч Юн-Чин жанжин(Манжийн)
Дэд жанжин Саарал(Дөрвөдийн)
Чин ван Цэрэн(Дөрвөдийн)
Жүн ван Цэрэн уваш(Дөрвөдийн)
Бэйл Цэрэнмөнх(Дөрвөдийн)
Эрхэм сайд Яльфунга(Манжийн)
Зөвлөлийн сайд Уяхан(Манжийн)
эфү гээд өвөгийнхөө нэрийг бичээ юү?
Увсын дүрвэдүүд очиж хядсан юм байнашдээ.
муу сайн хужаагийн шээс халхууд хядсан гээд байгаам биш үү
ene unen
Энд ингээд худлаа шаагаад байхийн Өөлд гэдэг чин Ойрд гэсэх үг Манж Хужаа ацнууд Ойрдыг хэлж чадкуу Өөлд гэж овог үүсэгсийн.
tegj owog uusdgiimuu?
\
Хха
Эндээс харахад Ойрадын сvvлчийн хаан Даваачийг дарахад;
-Баруун Монголын 8-н жанжин
-Халхын 1 жанжин
-Хорчны 1 жанжин
-Манжын 4-н жанжин их цэргийг удирдан байлдсан юм байна даа.
Нэгтгээд бодохоор Баруун Монголын (Ойрад) жанжингууд еерийн цэргээ л дагуулсан байж даарнаа даа! Тэгэхээр Ойрадуудыг хядахад Ойрадууд оройлон оролцсон юм шиг....заа бvv мэдээ....
yag tegj haragdaj bainaa,mongoliig mongoloor ni gej
unen sh dee
Zanabazar aaviinhaa neriig hamgiin ehend bichihee martsan bnashte duu huu!
Ter uyeiin Halh ni ch bai Oirad ni ch bai bugd erh medeld durlasan erguu tolgoinuud l bsan bolohooroo eh ornoo avch uldej chadaagui bna. Ene dor hereldeed bie bieneesee deer garah geed uzej tarj bgaa teneguud ch yalgarah yum alga! Muu eor duudsan har hereenuud shig guaglaj baih, bolood ongorson tuuhiig zasaad haychih ch yum shig, shaldan guya hooson tolgoinuud!
Ер нь бол тийм л дээ. Юуч хожихгүй өвөр хоорондоо толхилдсоор ийм байдалд хүрэв.
ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРЭЭ ГЭЖ. МАЛ ШИГЭЭ МОНГОЛЧУУД МИНЭЭ.
Үнэндээ ийм түүхийг Наганбуу агсан биш аль 80 жилйин өмнө оросууд зохиож Цэдэнбалд итгүүлж тэр нь дүрдээ итгээд урвагчийг шийтгэх үзлээр өвчилсөн байсан юм. Ж. Мөнхбат аваргыг түрүүлэхэд үнсдэггүй, халх хүнийг сайн явахад ямар нэг аргаар буруутгаж цөлдөг, монгол хэл соёлыг үзэн ядаж монгол хүнтэй гар барихаас ч цэрвэж ойр орчиныхноо монголоор ярихыг хориглодог байсан юм. Тийм түүхэнд итгэсэн энэ мэт хоцрогдсон улс монгол түмнийг хагаралдуулж амь зуух аргаа болгосон юм. Ж: Түүхч Далай мэт нь ойрдын түүхийг худлаа бичиж халхууд лу урваж байсан мэт домог зохиож шан харамж авч амьдарч ирсэн юм. Ингэж манай улсын цул нэгдмэл байдлыг хагалан бутаргах үзлийг харь гүрний хатгаасаар хийдэг юм. Зүүн гарын их нутгаа харьд алдсан улс Байгал нуур, Увсын Давст уул зэргээ орост өгснөө харамсахгүй байх нь аргагүй юм даа. Урваж ирсэн өөрийн нутаггүй улсын зан юм. Цэдэнбалаа өмөөрөөд эх орончдын амь насыг ч тоохгүй байх юм.
Зайлж муу эм амласан гичий чи.
Tsedenbal baisan tuldaa chi onoodor ooriinhooroo hutsaj bgaam bishuu. haralgan uher min
Энд болсон үйл явдал 15-р зуунд ойрадын эсэн тайш Алтан Урагт өс санаж Зүүн Монголын 100 гаруй язгууртан цэргийн жанжидыг нэг дор хөнөөснөөс үүдсэн.Халхуудад Галдан далим гаргаж өгч Манж Дайчин Улсын цэргийн хүчээр нийт 70 жилд 3 удаагийн аян дайнаар ойрдыг арчиж хаясан.Одоо ойрад гэж юу ч байхгүй.Харин Алтан Ураг Боржигон бол Монголын хамгийн том овог юм.Тухайн үед Манжтай ил сөргөлдөх нь хүчээ тооцоолоогүй маш тэнэг алхам байсан.Яагаад гэвэл тэд Азид цор ганц лидер маш хүчирхэг байсан.
ТИЙМ ЭНЭ ҮНЭН ТҮҮХИЙГ ГУЙВУУЛСАН
Ойрдын хаант улсын ГОЛЫГ САМАРСАН улсууд бол ДҮРВЭД аймаг. Дүрвэд аймгийн үлдэгдэл одоо увс аймагт биана. Тэд Манжуудтай хамсан Ойрдын Хаант улсыг үнсэн товрог болгосон 1753-1775 онуудад. Дүрвэдүүд нь Ойрдуудтай урга гарлын хувьд ОГТ ХАМААГҮЙ бөгөөд тэд Ойрдын, тодруулбал Чорос, Хойдуудын харьяанд ДАГАААР ОРСОН ХАМЖЛАГА аймаг юм. Тиймээс тэд Ойрдуудад ӨС санаж явсаар Манжуудтай нийлэн Ойрдуудыгаа хүйс тэмтэрч дуусаад өөрсдөө Манжийн ивээлд орсон юм.
Гөлөгөө би дүрвэд. Чи надтай угсаатан зүй яривал чи
хятад. Чамайг Монголд хайж олж болрх юм ...
ЧАМАЙГ ДЭМЖИГЧ БОЛ ЧИНИЙ ХАМСААТАН, ЭФҮ ЗОЧИН-ТҮҮГЧ ЭЭ КК.
МОНГОЛЧУУД ЭЕ ЭВЭЭ ЭРХЭМЛЭДЭГ. УЧИР НЬ ӨВӨГ ДЭЭДСҮҮД НЬ ТҮҮХЭЭ МЭДДЭГ БАЙСАН БОЛОХООР НЭГЭН ОРОНД ХАМТРАН НАЙРСАГ АМЬДАРСААР ИРСЭН. ЭНД ХЯТАД ОЛОН БИЧЭЭЧИД НИЙЛЭЭД, ӨӨРСДИЙН ЗОХИОСОН ХЭРҮҮЛИЙН ЖҮЖИГТЭЭ СОЦ-ИЗМЫН ТҮҮХЧИН МОНГОЛЧУУДЫГ ОРУУЛАХ МУУ САНААРХАЛТАЙ БУЙГАА ЗОГСОО.
unen ter tsagt ted Manjiin baasiig idej yavsan yum
Ойрад гэж оросд ч байна хятадад ч байна тухайн үёийн нүүдэлчид тэглээ гээд яахий тэд ч амьдарч байна бид ч амьдарч байна эцсийн эцэст дэлхийн хүн ам өөр юу ч байхгүй 3000 жилийн дараа дэлхий ганцхан улс болно тэр үёд монгол хятад орос гэж юу ч байхгүй харин харь гаргийн хүмүүстэй хөршийн гэрээ байгуулж магадгүй тийм учраас одоо сайхан амьдар!
Bravo!!!
Ойрадууд гэж одоо Увсын 5 сум Ховдын 4 сум л байх шив дээ. Тийм л их Ойрадууддаа хайр зарлаад байвал Монголоос зайлаарай.
Битгий хуц гөлөг өө. Үлдсэн үлдэгдэл нь байна. Цусан өшөөг бодож болно шүү...
Зайлвал чи оронд нь сууриших юмуу хужаа минь
ХА ХА
Ойрд гэж байхгүй!!!!!! Сөнөж үгүй болсон!! Харин ойрдын дүрд орж тоголсон хар тангад, түвд, хасагийн үлдэгдлүүд байна. Тэр бол ДҮРВЭД мүрвэдүүд юм. Ойрдын хаант улсын ГОЛЫГ САМАРСАН улсууд бол ДҮРВЭД аймаг. Дүрвэд аймгийн үлдэгдэл одоо увс аймагт биана. Тэд Манжуудтай хамсан Ойрдын Хаант улсыг үнсэн товрог болгосон 1753-1775 онуудад. Дүрвэдүүд нь Ойрдуудтай урга гарлын хувьд ОГТ ХАМААГҮЙ бөгөөд тэд Ойрдын, тодруулбал Чорос, Хойдуудын харьяанд ДАГАААР ОРСОН ХАМЖЛАГА аймаг юм. Тиймээс тэд Ойрдуудад ӨС санаж явсаар Манжуудтай нийлэн Ойрдуудыгаа хүйс тэмтэрч дуусаад өөрсдөө Манжийн ивээлд орсон юм.
Гөлөг чи хаана байна
odoo baigaa uldegdeluud chin l oiraduudin tuuhiig hamgaalj bn hovdod oiraduud uldeegui hoit heseg erdenburend l heseg oiradin tasarhai za toolbol 60aad urh bgaa bh
Za hen ni hamgiin ih heruulch hamgiin ovilgogui mulguu heleer amaar doromjlogch tavitirgui hagalan butargagch bna ? Oorsdoo ingeed ehluulchiheed yag tsagaa bolood ireheer suraggui. Daraa ni buruugaa busdad tohoh gej shulsee uschuulen dairch bgaagaa har daa! Yahav bas haaya ch gesen ovoo naidvartai sain halhuud baidag shuu..
Amniihaa hoosiig archaach sejig ee!
ойрад ч монгол чи ч монгол бие биенээ монгол улсаас хөөгөөд байвал оронд нь хятад л ирэх байхдаа
Өөлдийн хядлагад Манжид дагаар орсон дөрвөд урианхай нар оролцож улмаар Ховдын хязгаар үүрлэх зөвгөөрөл авсан
Урианхан нараас ангын арьс хурааж байхаар үлдээсэн байдаг. !!! Тэр Даваач хааныг алхад Амарсанаагийн талд ойрдууд байсанч Манж Халх Өвөрмонголын Цахаруудын алан хядалгад оролцоогүй.
Эвтэй байцгаая хүмүүс ээ
Одоо сонин гуйввуулагдлсан түүхийг хэн ингэж сөхөж үнэн худал нь мэдэгдэхгүй юм бичээд байгаа юм Явуулгатай ч юм шиг Ах дүү нар минь Энэ талцаж хэрэлддэгээ зогсоож үлдсэн жаахан нутаг орноо ард түмэн тэйгээ авч үлдэж үр хойчдоо үлдээхийн төлөө нэг тугийн дор нэгдэн тэмцэцгээе
ene jalair pizda uuriiguu ter jalair gej yaaj medej bgaa yum ta nar bas muhuj alga bolson sh de
монголын түүхийг оросуудтай нийлж шал өөрөөр бичиж халхууд л эх оронч Зүүн Гарын улсыг сөнөөж хүн амыг нь хядсан гэж түүхийг 2 удаа засаж ард олонд итгүүлэн халх урвагч гэж насан туршид цоллон зөвхөн дүрвэд хүнийг төрийн албанд дэвшүүлэхийг зөвтгөж ирсэн монгол улсыг орос, дүрвэд, баяд хүн хамгийн дор шатанд халх хүн гэж ялгаварлах арьс өнгийн үзлийг Цэдэнбал гол зарчмаа болгож ирсэн юм. Үнэндээ Зүүн гараас Саарал тэргүүтэй дүрвэдүүд хамгийн түрүүн урваж улс орноо самарсан юм. Иймдээ ч Дүрвэдүүд Манжийн хаанд эрхэлж газар нутгаа өөрийн дураар сонгон тариа ногоо ургахгүй байна гэж голж шилсээр Увсын нутагт л сауугаад 200 жил ч болоогүй байна. Ямар ч угсаа гаралгүй байж 2 ч ноёноо хан цолтой болгож урвасныхаа шанг хүртсэн байж одоо хамгаас чангаар урвагч халх гэж хашгирч байдаг улс шүү. Халхууд манжид эзлэгдсэн ч гэсэн манжаар Галдангаас хамгаалуулсан гавьяатай. Хамгийн аюултай урвагч Цэдэнбалыг дууриасан урвагчид одоо улсыг маань харь гүрний хатгаасаар дотор нь Увс хүн хөөрөгдөн дараагийн Цэдэнбал шиг урвагч төрүүлэхийг хүсч үүндээ Увсын жирийн иргэдийг татан оруулж байна. Үүнд гадны мөнгөөр түүхээ засварлан бичиж ашиг олдог Далай, Жамбалдорж Цэдэнбалын академ мэтийн хөлсний урвагч нар их үүрэг гүйцэтгэж байгааг жирийн монголчууд ойлгох цаг болсон
Халхуудыгаа хичнээн өөд нь татъя ч гэсэн найдваргүй, ажил хийж чадахгүй дээр урваад араас хутга шаах гээд болохгүй болохоор өөр яахав дээ. Цэдэнбалаа дарж аваад чухам гийгүүлдэг гарууд болсон одоо хар!!! Хулгайлаад, хужаануудаар дүүргээд хамаг юмаа сүнстэйгээ худалдаад дууссаж байна.
Bas orondoo huuli zasdag heg dorvod bna
Za tegeed urvagch bish yum bol eh ornoo zarahgui l bai l!daa odoo ch gesen!! Hamag baidgaa ogchihood bish bish gej orilood baihaar chini unemshilgui l bna shte
ОЛОН ОЙРАДЫН ТОЛГОЙГ МАНЖИД ТУШААЖ ,ХАЛХЫН НУТАГТ ДҮРВЭЖ УРВАЖ ИРСЭН БООЛУУД Л ХАЛХ ТҮМНИЙГ УРВАГЧ ГЭЖ ХУЦАХ ЮМ ДАА.
Yaasan halhuud yagaachgui ymuu te ??? Oird halhad hoyuland n boslogo garsan ym bol yaah leerei oirduudiin alaad umhii halhuudiin aldagguin ??? hotgoidiin Chiguunjav oird hun bsn uchiraas halhuud ene allagad mongonii toloo er em ylgalgui alsan adgiin manjuud altain ondor uuland yaach chadahgui bsn n unen halhuud l bsn odoo oordiigoo harchaarai joohn huuhduudee huchirhiilj arhi uuj avgai huuhdee hargislahaas ooriig chadahgui adgiin manjid hdn zuun jil baisaar baigaad manj hytad shig boltson yrgachid
hol ochij huts
Энэ нийтлэлийн санааг огт ойлносонгүй малаа чи. Эвтэй бай гээд байхад улам хох хутгасан юм бичээд байдаг МАЛ байна даа чи
Huts chi oilgomjtoi haraar tsagaan deer bichsen bn hucdag muu erliiz zailaarai mgloos
Зүүн гар, Халх бүгд л монголчууд. Өвгөдийн алдсан, эндсэнийг одоо давтаж, бас хоорондоо муудалцаж талцваас бүр аймшигт зүйлд хүрч, монголчууд гэж байхгүй болно. Ан, МАН гэж хоёр хуваагдсаны дээр бас ойрд, халх гэж хуваагдвал хэнд ашигтай вэ??? Түүхийг туйлшруулж ойлгож болохгүй. Харин түүхээс сургамж авахын тулд л судалж, мэдэж байх учиртайг хүн бүр бодож байх хэрэгтэй дээ.
Ойрдын хаант улсын ГОЛЫГ САМАРСАН улсууд бол ДҮРВЭД аймаг. Дүрвэд аймгийн үлдэгдэл одоо увс аймагт биана. Тэд Манжуудтай хамсан Ойрдын Хаант улсыг үнсэн товрог болгосон 1753-1775 онуудад. Дүрвэдүүд нь Ойрдуудтай урга гарлын хувьд ОГТ ХАМААГҮЙ бөгөөд тэд Ойрдын, тодруулбал Чорос, Хойдуудын харьяанд ДАГАААР ОРСОН ХАМЖЛАГА аймаг юм. Тиймээс тэд Ойрдуудад ӨС санаж явсаар Манжуудтай нийлэн Ойрдуудыгаа хүйс тэмтэрч дуусаад өөрсдөө Манжийн ивээлд орсон юм.
Төв халхууд манжийн ивээлд умбаж 200 гаран жил боолын боол босгоны шороо явсан даа
Tegeed hyduulah bsan yumuu. Ene nutagt negch mongol uldehgui l bh bsan. teneg umbuu min
чи яаг өмхий сармисны гол байхаа
Ats chin, tiim surhiim bol nuuree gargaj ireed zuragtaar naadahaa yari daa
хятад улсад л ашигтай сүүлийн 2000 жилийн түүх хятадын хатгаасаар хоорондоо хэрэлдэж хэмлэлцсээр байгаад л дууслаа одоо л эвлэхгүй бол бидний ирээдүй ӨМӨЗО,ШУӨЗОрнуудын л адил болно
Яг үнэн
zuitei
hamgiin huchirheg eh uls orondoo unench ene Galdanboshigt haanii udmuud 60 70 jil manjiin umnu tashaa tulan hanhalzaj baisan tuuhtei. tegehed halhiin noyod urvaj nutag us ems huuhnuud ed hurungu mungu mal hui bugdiigee l manjid uguud suuj baisan gedeg.odoo tsagiinhaar ene ulsturch nertei erh medel alban tushaald suusan nohoinuud shig yumnuud l hamag yumaa bariad suuj baisan l daa tegehed Galdan haan jinhene mongol er hun
ээ дээ , энэ хогийн хазгай далий хэлтэй түрэг гаралтай дөрвөдүүд толгой гэж олгой юм даа. 1635 онд өвөрмонгол манжид дагаар орсон, түүнээс хойш 60 жилийн дараа халх манжтай вассал улсын гэрээ байгуулсан . хэн гээчийн уршгаар гэдгийг хөлдүү ойрдууд ойлгож байгаа гэж найдна, тэгээд 1695онд галдан хулгай манжид дарагдан хор ууж үхэв . үүнээс хойш 60 -аад жилийн дараа зүүнгар мөхөв. хугацааг нь харж байна уу. 50-60 жилийн мөчлөгтэй байгааг. тэр үед манжууд за одоо халхыг эзэлье, за одоо зүүнгарыг хядья гээд л яваад ирэхгүй . тэр олон цэргийнхээ хоол хүнс , унаа морь цалин пүнлүү гээд бэлдэхэд их хугацаа орно . дээр нь наад зах нь бээжингээс шинжаан ороход 2,3 жил мориор явна. ийм болохоор та нар халхыг буянгаар ахиад 50 -иад жил тэссэн юм шүү дээ. яг манжууд цэрэглээд очиход муусайн ойрдууд хэдхэн хоног л тэсэж байлдсан ухаантай . битгий баатарлаг болохоороо тэссэн гээд бодоод бай. тэр битгий хэл 1731,1732 онуудад Эфү Цэрэнгийн удирдсан дан Халх цэргүүдэд танай Галданцэрэн хаан чинь халхуудаас тоогоор 2 дахин их цэрэгтэйгээ ирээд хүйс тэмтрүүлсэн юм шүү. эндээс Орхон голыг Түшээ гүн цолоор шагнасан, учир ойрдууд халхуудаас айсандаа үертэй гол руу ороод үхэцгээжээ гэж.
Үнэндээ Зүүнгарыг мөхөөсөн урвагчид бол Хойдын Амарсанаа Дөрвөдийн Нэмэхжаргал Саарал Цэрэнгүүд Даваач хаан нь гээд дандаа бүтэлгүй ноёдууд нь шүү дээ. Ялангуяа Амарсанаа гэдэг хүн бол Зүүнгарын мөхөлд хамгийн буруутай этгээд дараан нь манай Дүрвэдүүд орно. Бас энэ тэнд их будлиан хутгасан адаг сүүлд нь манжуудтай нийлж Зүүнгараа нугасласан юм
Amarsanaa bol baatar er! Ehelj buruu zamaar budaa teesen ch daraa ni aldaagaa uhaarch nasaa etsesletlee manjuudtai salam uzeltsej ard tumendee turemgiilegchdiin esreg temtseld ulger duurail bolj duussan bolohoor ni bid heden zuun jiliin daraa ch baharhan yarij hairladag yumaa.
яаж төгссөндөө гэх гээд байх шиг байна. Сайндаа ч Амарсанаа тэгж амь тавин байлдсан юм биш. Цол хэргэмийн төлөө улсаасаа урван өөрсдийгөө утсгасан ч харин манжийн тал түүнд хүссэн цол хэргэм, газар нутгийг нь өгөөгүй. Нэг ёсондоо эр эмийн хооронд жороологч гэсэн үг.
Энэ На овогт хужаа дандаа худалаа шааж Монголчуудыг хагаралдуулдаг юм аа үүний гарал үүсэл үндсэн зорилго энэ тэр нь юу байна сайн судлах хэрэгтэй. Үнэндээ Халх нутагт бослого самуун хаа сайгүй гарсан тул Халхын цэрэг 1757 оны дундуур Зүүнгарт орсон юм билээ. Тэр үед Зүүнгарын ихэнх ард иргэд дайны хөл өвчин өлсгөлөнгөөр үхэж үрэгдээд дүрвэх нэг нь дүрвэж харин энэ Дүрвэдүүд Манжуудтай нийлчихсэн хэргэм цол авчихсан маадгар амьтад явж байсан юм. Дөрвөд хүн хүн биш гэдэг хэлц ч энэ үед Дөрвөдүүдэд гомдсон Өөлдүүдээс гарсан гэдэг. Халхын цэрэг Зүүнгарчуудтай байлдаж шалиагүй Уйгур Хотон үндэстнийг дайлах цэрэгт явсан гэдэг.
1771 оны халимагын нутгаа зорьсон нүүдэл болж тэр сургаар ахдүү нараа хядсан манжын эвээлд байсан хүмүүс манжаас нутаг гуйж халхын нутагт иржээ.1610 1629 онуудад торгуудууд аргагүй эрхэнд нутгаа орхин оросруу нүүхэд хүргэсэн буруутан
Halhiin nutagt samuun garahaar zuungar luu ordog uu..? Chi neeree..tataalgachih yumaa..
Зүүнгарын сүүлчийн хан Даваачийг дарж, ард түмнийг нь хядахаар хөдөлсөн Манжийн хааны жанжид
Зүүн фронтоор(цэргийн тоо 20 мян):
Ерөнхий захирагч Банди жанжин (Хорчны)
Цэнгүнжав жанжин (Халхын)
Дэд жанжин Амарсанаа(хойдийн)
Эфү Цэвдэнбалжир(Өөлдийн)
Жүн ван Нэмэх(Дөрвөдийн)
Жүн ван Банзор(Хошуудийн)
Зөвлөлийн сайд Арантай жанжин(Манжийн)
Баруун фронтоор(цэргийн тоо 16 мян):
Ерөнхий захирагч Юн-Чин жанжин(Манжийн)
Дэд жанжин Саарал(Дөрвөдийн)
Чин ван Цэрэн(Дөрвөдийн)
Жүн ван Цэрэн уваш(Дөрвөдийн)
Бэйл Цэрэнмөнх(Дөрвөдийн)
Эрхэм сайд Яльфунга(Манжийн)
Зөвлөлийн сайд Уяхан(Манжийн)
АМАРСАНАА ЗҮҮН ГАРЫГ МАНЖТАЙ НИЙЛЖ САМАРСАН ГАР .
ЗҮҮНГАР УЛСАА ДАХИН МАНДУУЛАХ ЦАГ ИРЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ.
Teneg umbuu min. Bgaa ulsaa buten blgahiig bod ...
Odoo ter Zuungar gej tenegteh yaahav. Baigaa Mongol ulsaa niileed hugjuulehee bodii
энэ чинь л орчин цагийн дайн болоод байна да Монгол улсыг хагаргах цааш нь хөгжүүлэхгүй хаагдмал улс байлгах гэсэн оролдлого шүү ухаантай л бай бүгд л Монгол улс
harin tii, Galdan khaan mini
Danjila gej jub bijeej
ямар аймар юм бэ
Монгол түмэн минь эв нэгдэлтэй байвал юуг ч бүтээх чадвартай сонгогдсон ард түмэн юм даанч хамгийн их аюул бол дотоодын дайсан юм үүний жишээ өнгөрсөн 4 жилд эдийн засгийг яаж сүйрүүлж болдгийг харууллаа
ОЙРДЫН АРД ТҮМЭН ЭХ ОРОН ТУСГААР ТОГТНОЛЫНХОО ТӨЛӨӨ ТУУШТАЙ ТЭМЦЭГЧ ХАЛУУН ЦУСТ ХӨВГҮҮДТЭЙ БАЙСНЫГ ТҮҮХ МАРТАХГҮЙ
Teneg umbuu min tegeed halhad baatar bgaagui muu
ХАЛХЫН НУТАГ ДЭЭР ХАЛХЫН БУЯНД ХАХАЖ АМЬДАРЧ БАЙГААГАА МЭД
халх гэж манжаас өмнө байгаагүй манж нар халхыг буй болгосон та нар юуны ч юм бэ бөөн эрлийзүүд хар хоринд байсан хужаа, дундад азийнхан та нарын дунд д байгааш дээ
Eostoi teneg uher bn daa. Dalii yum yariad zutgeed bdag. Odoo bgaa ulsaa hogjuulehee bod mal min
Chahundorj guai ooroo haana hahaj suugaa ve? Suuld hujaad surag ni garsan?
Монголчууд хоорондоо эв түнжингүй байх нь улс мөхөх үндэс болдог гэдгийг хатуу санах хэрэгтэй.Хаа газар улсаа худалпсан луйварчид их баыдгийг санаж тэднийг илчилж жигшээж байхгүй бол одоо ч ийм эмгэнэлтэй байдалд орохыг үгүйсгэх аргагүй
Аймгуудын чуулганыг татан буулгаж хадмаа мөхөөсөн Галдан гэгч шалдан толгойтын хийсэн лай ланчиг барагдахгүй
Галдангаас авахуулаад Зүүнгарын хаадууд овилгогүй, алсын бодлогогүй, гадныхны хатгаасанд их ордог байснаас Монгол улсыг мөхөөхөд хүрсэн шиг санагддаг шүү. Галданг төвд, оросуудын хатгаасанд орсон гэж сонссон юм байна.
MONGOLCHUUD OORSDOOSOO L BOLDOG SHUUDEE BUGD AMIA BODOJ HUVIA HICHEEJ AMIDRAH DURTAI BAIDGAAS BOLJ NEGDEJ CHADALGUI TEGEED ZUGEER AYTAIHAN AMIDRAAD YAVJ CHADAHGUI HUCH CHADAL MUUTAI MORTLOO ELEG NEGTNEE BOLON GADAAD ORNUUD RUU DEEREM TONUUL HIIJ IH DALDAGANASNIIHAA SHANG HURTEJ MANJ NARAAR HYADUULSAN TUUHTEI SHUUDEE BURUUG OORSDOOSOO EHELJ HAIH HEREGTEI AMIN HUVIA HICHEEGCH OODGUI MUU UDIRDAGCH NARTAI ULS HEZEED MOHOJ ALGA BOLDOG SHUUDEE
ODOO-N UVSAD BGAA DURVUD BAYDUUD BOL SHINJAN ZUUN GARAAS DURVUJ IRSEN GUILGACHINGUUD SHUUDEE!!! UVS BOL ETUGEN HALHUUDIIN NUTAG!!! TED NUTAG GUIJ IREED HUNII MAL HULGAILAJ DURVUN SHIIRIIG NI UMNUUS SHIDDEG TIIM L HUMUUS BSAN!!! TIIM UCHIRAAS DURVUD HUN HUN BISHEE DURVUN SHIIR MAL BISH GEJ UG BN BAYAD YAVSAN GAZAR BAASTAI GEDEG SHIG ER NI HUN MUUTAI BALIAR HEL AMTAI ZAVAAN HUMUUS OIRDUUD!!!!
яаасан сайн түүхч вэ кккккккккккк
tegj yarih halhin nutag bish tagan urainhain nutag buh mongolig manjuud ezleed manjiin tumen nast naran gerelt haan zarilgaar olgoson bulguu, uuruur helbel manj-mongolin haan, medej hutsmoi
Hel am hiihgui bh argagui hetsuu humuus shuu dee manai ene halhuud!Onoodor gehed l mashinaa zov bairshuulchihaj chaddaggui urd ni zai baisaar baihad hoino abch irj tavichihaad alga bolchihoj! Duuduulj duuduulj arai hiij irchiheed oilguulj heleh geheer uurlaad barij avch zodoh gej dairlaa barah ch yum shig! Mashinaaraa uharch ochij morguulchiheed tsagdaa duudaj yanagladag yum biluu gej bodsonoo orovdood boliloo yahav, laitai laitai zarimdaa zugeer, uur utsaar barchihnashte!
Hutsdag haltar be chi, tuuh bol bol tegeed yahii ter ued chin heden nuudelchin aimguudin samuun ni l baisan biz gazar munhiin gazar nutag gej baidaggui yum harin shutej amidardag ni uuduldug yum
ОРОСЫН ХАТГААСААР ХАЛХЫГ МАНЖ РУУ ГАЛДАН ТҮЛХСЭН НЬ ҮНЭН ШҮҮ. ХАЛИМАГИЙН ҮЛЭМЖИЙН ХЯРС ОЙРДУУД БОЛ ХЯТАДЫН НЭГ УГСААТАН ГЭЖ ХУЦАЖ БАЙНА ЛЭЭ. МХНХЙ ТҮҮХЧИД УС БХЛГАСАН МЭТ ДУУГҮЙ Л БАЙНА.
Зүүн гарын хаант улсад дэндүү олон эрх мэдэлд дуртайчууд байсанаас тэд эх орончид биш шуналтнууд байв. Зүүн гарын хаант улсыг Манжууд дайлахад Хойдын Амарсанаа, дүрвэдийн Саарал нар голлох жанжнаар явж ойрдуудаа хядалцсан шүү дээ. Өөрийн улсын урвагч нараасаа болж сөнөчихээд дараа нь манжийг халхыг буруутгах учир утгагүй. Харин оросууд Амарсанааг баатар мэтээр худлаа өргөмжилсөн юм. Тэр өөрөө хаан болохын төлөө л явж байснаас эх орон гэх сэтгэл байгаагүйюм.
Ugaasaa Galdangaas bolj bid Baigali nuuraa aldsan gashuun tuuc bna sh de
Үнэн түүх ийм л байна даа, үнэхээр гашуун
Сайхан нийтлэл байна. Улам олон сайхан туух оруулж байгаарай
амарсанаа бол туйлбаргүй зүгээр л нэг урваж шаравсанэрх мэдэл горилогч байсан .
archaagui muu mongol uhruud ev negdelgui, tegeed ich zantai, bugdeeree chinges bolohiin ovchintei, chingesees hoish olon zuuniig zovhon dain baildaan hiiseer ongorooson. odoo iaiaa gehev. odoo gazar shoroon deeree busdiin bool bolood gadaad dotood har shar huvalzuuddaa moljuulj deerelhuulj delhiig toirch guilgaa guigaad iavj baihaas. hun ni hun shig uls ni uls shig baihiig hen baig gesen be
mongoliig muulaad baigaa etgeed mongoloos zailaarai
mongol vvrd mandan badrag
Шаадаг муу аалз вэ?
ШАЛДАН ГАЛДАН
Ойрдын хаант улсын ГОЛЫГ САМАРСАН улсууд бол ДҮРВЭД аймаг. Дүрвэд аймгийн үлдэгдэл одоо увс аймагт биана. Тэд Манжуудтай хамсан Ойрдын Хаант улсыг үнсэн товрог болгосон 1753-1775 онуудад. Дүрвэдүүд нь Ойрдуудтай урга гарлын хувьд ОГТ ХАМААГҮЙ бөгөөд тэд Ойрдын, тодруулбал Чорос, Хойдуудын харьяанд ДАГАААР ОРСОН ХАМЖЛАГА аймаг юм. Тиймээс тэд Ойрдуудад ӨС санаж явсаар Манжуудтай нийлэн Ойрдуудыгаа хүйс тэмтэрч дуусаад өөрсдөө Манжийн ивээлд орсон юм.
ulidag myy beltreg we chi
Зүүнгарын сүүлчийн хан Даваачийг дарж, ард түмнийг нь хядахаар хөдөлсөн Манжийн хааны жанжид
Зүүн фронтоор(цэргийн тоо 20 мян):
Ерөнхий захирагч Банди жанжин (Хорчны)
Цэнгүнжав жанжин (Халхын)
Дэд жанжин Амарсанаа(хойдийн)
Эфү Цэвдэнбалжир(Өөлдийн)
Жүн ван Нэмэх(Дөрвөдийн)
Жүн ван Банзор(Хошуудийн)
Зөвлөлийн сайд Арантай жанжин(Манжийн)
Баруун фронтоор(цэргийн тоо 16 мян):
Ерөнхий захирагч Юн-Чин жанжин(Манжийн)
Дэд жанжин Саарал(Дөрвөдийн)
Чин ван Цэрэн(Дөрвөдийн)
Жүн ван Цэрэн уваш(Дөрвөдийн)
Бэйл Цэрэнмөнх(Дөрвөдийн)
Эрхэм сайд Яльфунга(Манжийн)
Зөвлөлийн сайд Уяхан(Манжийн)
Yostoi neg gowshiltsoj bnuu guiyu