Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Цэрэг шалан дээр эвхрэн унаж, хорвоог орхив"Уншсан24,424

Үүний өмнөхөн барилгын доторхи шатаар гарч ирсэн салааных нь цэргүүд дунд дайны гэрэл зурагчин Роберт Капа явж таарсан бөгөөд тэрээр хоёр пулемётчны тагт дээр байгаа зургийг хажуунаас нь авч амжаад дараагийн цэг рүү явахаар гарах гэж байжээ.

1945 оны 4-р сарын 18-нд Лейпцигийн төлөөх тулааны үеэр нэгэн америк цэргийн сүүлийн агшныг дайны гэрэл зурагчин Роберт Капа түүхэнд үлдээжээ. Уг зураг хэвлэлд нийтлэгдсэний дараагаар түүнийг "Дэлхийн 2-р дайны сүүлийн хохирол" хэмээн нэрлэх болжээ.

Дайны эцсийн өдрүүдэд Америкийн явган цэргийн нэг салаа Лейпциг хотын нэгэн барилгад орж, гүүрэн дээгүүр урагшилж буй өөрийн цэргүүдээ хамгаалах галын цэгээ байрлуулах тохиромжтой байрлал хайж байв. Салааны хоёр цэрэг нэгэн нээлттэй тагтыг олж, пулемётоо байрлуулсан байна. Хэсэг хугацаанд нэг цэрэг нь галлах зуур нөгөөх нь сумыг цэнэглэж байв. Дараа нь хоёр цэргийн нэг дотогш орж, нөгөө нь ганцаараа тагтан дээр үлдэв. Сумаа цэнэглэхээр саатсан үед нь гудамжны цаанаас мэргэн буучийн сум шунгинан ирж байндаа тусах нь тэр. Цэрэг шалан дээр эвхрэн унаж, хорвоог орхив.

Үүний өмнөхөн барилгын доторхи шатаар гарч ирсэн салааных нь цэргүүд дунд дайны гэрэл зурагчин Роберт Капа явж таарсан бөгөөд тэрээр хоёр пулемётчны тагт дээр байгаа зургийг хажуунаас нь авч амжаад дараагийн цэг рүү явахаар гарах гэж байжээ. Гэнэт мэргэн буучийн бөглүүхэн буун дуу гарч Капаг эргэн хартал чихэвч бүхий нэхий малгай духлуулсан цэрэг нээлттэй цонхны наана тэрийн унасныг хараад шууд л аппаратаа гаргав. Цуврал гэрэл зургуудад салааны цэргүүд зэвсэг нэгтнээ тойрон хашгиралдаж, зарим нь тагт дээрх пулемётыг ажиллуулахаар цонх руу гэтэж байгааг авч амжжээ.

Капа 2 жилийн дараа оролцсон радио ярилцлагадаа “Тэр бол их харамсалтай мэт боловч нэг талаараа зовлон шаналал байхгүй төгсгөл” гэжээ.

Уг цэрэг Нью-Йоркийн Рочестерт төрсөн 21 настай Рэймонд Ж.Боуман гэх залуу эр байсныг сүүлд нь тогтоожээ. 1944 оны 1-р сард тэрээр цэрэгт татагдаж Overlord ажиллагаанд оролцох нэгтгэлд багтан Их Британи руу илгээгджээ. 1944 оны 8-р сард шархдаж, дараа нь Бельги болон Германд тулалдаж байжээ. Сэтгүүлийн өгүүлэлд гэрэл зураг дээрх салааны цэргүүдийг нэрээр нь тодорхойлж чадаагүй байна. Харин Боуманы гэр бүл түүнийг үргэлж зүүж явдаг жижиг зүүгээр нь таньсан байна.

Эдгээр зургууд 5-р сарын 14-ний өдөр "Дэлхийн 2-р дайнд үрэгдсэн сүүлийн эр" гарчигтай хэвлэлд нийтлэгдсэн байв. Жирийн нэгэн цэрэг өөрийн үхлээрээ Дэлхийн 2-р дайны хамгийн мартагдашгүй түүхийн нэг болсон нь энэ юм. 1948 онд Боуманы цогцсыг Германаас далайн чанадаар тээвэрлэн нутагт нь хүргэжээ.

2015 оны 7-р сард Германы Лейпциг хотод Боуманы нас барсан барилгын урд талын гудамжинд шинэ нэр өгөх болоход мөнөөх цэргийн нэрийг сонгожээ. 2016 оны 4-р сарын 17-ноос энэхүү нэрийг гудамжны нэрээр албан ёсоор хэрэглэх болсон байна. Тэрхүү барилгад одоог хүртэл Капагийн гэрэл зураг болон Боуманы танилцуулга бүхий жижиг дурсгалын хэсэг байршдаг гэнэ.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 2 сар 7. 20:43
Зочин

Илд агсагч илдээр хөнөөгдөнө

2019, 4 сар 27. 14:34
Иргэн

Алт бол газрын гагнаас гэдэг. Алтаа их ухаж болохгүй гэж эртний өвгөд ярьдаг байжээ.

2018, 9 сар 1. 23:28
Монголын ХилчинFacebook-р нэвтэрсэн

g

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]