Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Камиказе гээчийн тухай хэдэн үгУншсан38,672

Хубилай хаан тэртээ 1274 болон 1281 онуудад Японыг эзлэх гэж их флот хөдөлгөсөн боловч далайн хар шуурганы улмаас болж тухайн цагийн хамгийн том флотоо тэр чигээр нь алдаж байсан түүхтэй билээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

Хубилай хаан тэртээ 1274 болон 1281 онуудад Японыг эзлэх гэж их флот хөдөлгөсөн боловч далайн хар шуурганы улмаас болж тухайн цагийн хамгийн том флотоо тэр чигээр нь алдаж байсан түүхтэй билээ. Япончуудын аврал болсон тэр их салхийг бурхны салхи, бурхны бэлэг гэсэн утгатай камиказе гэсэн үгээр нэрлэсэн бөгөөд тэр явдлаас хойших он жилийн явцад энэ үгний утга нэлээдгүй өөрчлөгдөн хувирчээ.

Хусах нислэгээр дайрч байгаа камиказе

Орчин цагийн зарим хүмүүст камиказе нь гэмгүй олон хүний дунд давхиж орон бөмбөг тэсэлдэг байдлаар төсөөлөгддөг бол өөр нэг хэсэг нь дайсны онгоцыг сөнөөх, гэмтээх гэж амиа золиослогч улангассан хэнээтнүүд хэмээн харагддаг. Харин тэр камиказе гэж чухам хэн юм бэ гэсэн асуултад хариулт болгон хэдэн баримт сонирхуулъя гэж бодлоо. Ер нь камиказе хэмээх ойлголт нь ямар нэг нисгэгч өөрийн онгоцоор дайсныг мөргөх, их бууны сум тэвэрсэн хүн танкны дор өөрөө орж дэлбэлдэг зэргээс арай өргөн утгатай болов уу.

Ингээд:

-Сайпанд байсан Японы цэргүүдийг америкчууд хэдэн өдрийн турш салам бөмбөгдөж а м ь д юм үлдэх аргагүй болголоо гэж үзсэний дараа явган цэргүүдээ оруулжээ. Тэгтэл Японы амьд үлдсэн цэргүүд зэвсэгтэй зэвсэггүй, шархадсан эрүүл хамаагүй гар гараасаа хөтлөлцөн дайсныхаа өөдөөс хашхиран дайрч бүгд хядуу лсан бөгөөд босож чадахгүй болсон 300 гаруй нөхдөө өөрсдөө зүйл дуусгачихаад дараа нь ийнхүү дайрсан гэдэг.

-Улс орон даяар камиказе болох хөдөлгөөн өрнөж байх үед 25 настай Хажиме Фужи гээч эр эх орныхоо төлөө ийм зориг гаргахаар бүртгүүлсэн байна. Гэтэл энэ эрийг гэр бүлтэй, үр хүүхэдтэй учир шаардлага хангахгүй гэж бүртгэлээс хасчээ. Гомдож гутарсан эр гэртээ ирж ямар шившигтэй байдалд орсноо эхнэртээ уйлан хайлан ярьсны дараа эхнэр нь ой дөнгөж гарч байсан хүүгээ хө нөөгөөд, дараа нь амиа хорлон үхэж байхдаа ”одоо бид хоёр чамд саад болохгүй боллоо” хэмээн нөхөртөө хэлж байсан гэнэ. Энэ нөхрийн цаашдын хувь заяа тодорхойгүй бөгөөд засаг төр нь энэ явдлыг нууцалж таг даржээ. Зарим нэгэнд нь Фужигийн эхнэр гомдсондоо ийм зүйл хийсэн байх гэж бодогдож магадгүй. Гэтэл үнэндээ бол гомдож муудсандаа биш харин эр нөхөр нь баатарлаг гавьяа байгуулж бусидо ёсыг гүйцэлдүүлэхэд нь саад болохгүй юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөн хийсэн хэрэг билээ. Засаг төр нь ч гэсэн энэ явдлыг нууцалсан нь муу муухайгаа хаацайлах гэсэн биш харин ч энэ явдлыг бүр ч олон хүмүүс дэмжин, хаа сайгүй ийм явдал болох вий гэсэндээ тэр.

-Америкийн нэгэн байлдааны хөлөг онгоц Японы сөнөж живсэн шумбагч онгоцноос юу үлдсэнийг очиж үзэхээр дөхөж очиж гэнэ. Амьд үлдсэн Япон цэргүүд бүгд л хөвж болох ямар нэг юмнаас зууран тогтож байгаад дайсны хөлөг онгоц ирэхэд бүгд тийшээгээ чиглэн сэлж эхэлжээ. Америк цэргүүд хөөрхий япончуудыг (ямар ч зэвсэг, тэсрэх бодисгүй нүцгэн нөхдүүд) амь аврагдах гэж уралдан ирж байна гэж бодсон боловч тэдгээр нь үнэндээ Америкийн хөлөг онгоцны сэнсэнд хяргуулах гэж дайрцгаасан нь тэр байв. Ганц ч япон цэрэг амьд үлдээгүй бөгөөд зүгээр нэг живэхийн оронд дайсныхаа сэлмэнд тасчуулах нь ариун явдал байсан бололтой.  

-Ухаангүй байгаа япон цэргийг америкчууд эмнэлэгт аваачин мэс засал хийж ухаан оруулахад өнөөх нь хаана байгаагаа мэдэнгүүтээ өөрийг нь эмчилж байгаа эмчийг б оосоор цугтаа зүйл дуусчээ.

Дүүрэн тэсрэх бодистой завиар дайсныхаа хөлөг онгоцыг мөр гөхөөр дайрч байгаа камиказенууд

Иймэрхүү жишээ ёстой л хэдэн мянгаар тоочиж болох биз. Одоо арай өөр өнцгөөс:

-"Камиказе нарын хувьд зэвсэггүй байна гэдэг нь ялагдлаа зөвтгөх шалтгаан биш. Тийм учраас ямар ч үнээр хамаагүй дайснаа эсэргүүцэн тэмцэх ёстой" гэж Японы нэгэн генерал сургадаг байж.

-Японы засаг төр бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлсэн бөгөөд “100 сая хүн эх орныхоо төлөө амиа өгнө”, “100 сая хүн нэг сум шиг цугтаа” гэх зэрэг уриа лоозон барин хэдэн арван сая хүмүүс энэ хөдөлгөөнд нэгдэж байжээ.

-“Нэгэнт улс оронд хүнс хоол хангалтгүй болж, газар нутаг маань дайны талбар болж хувирч байгаа үед бүх л хөгшчүүд, хүүхэд, өвчтэй болон сул биетэй хүмүүсийг бүгдийг нь нө гөө ертөнцөд аваачих хэрэгтэй. Тэд Япон улсын төлөө бусад хүмүүстэй цуг үхэхэд тохирохгүй хүмүүс” гэж Японы цэргийн тойргийн командлагч Тюбу гээч хэлж байв.

-20 сая япончууд тусгай дайралт хийхэд (камиказе дайралт) бид ямар ч эргэлзээгүй ялах болно” хэмээн адмирал Онисигийн штабын дарга нь мэдэгдэж байжээ.

-Тусгай хүн болох (камиказе) эрхээ авсан залуус богино хугацаанд ч гэсэн бурхан шиг хүндлэгдэж байсан бөгөөд охид бүсгүйчүүд тэдний төлөө юу ч хийхэд бэлэн болж, эцэг өвгөд нь ер бусын гүн хүндлэл үзүүлж, үнэтэй ресторанууд үнэгүй үйлчлэх гэж урьж залдаг байсан зэрэг нь залуу хүмүүсийн хувьд мөрөөдөөд ч олж чадахгүй зүйл болж байжээ.  1944 оноос энэ бүх ажиллагаа өргөн хэмжээгээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд ер бусын үнэнч, дээд зэргийн сахилга баттай ард түмнийхээ амь насыг ийм амархнаар гаргууд гаргахаар төлөвлөж байсан Японы эвэртэн туурайтнууд нь хөөрүү сэтгэлт оюутнууд, бусидо ёсыг баримтлан амиа алддаг баатруудын тухай номоор хүмүүжсэн залуусыг ийнхүү дэвэргэн үхэл рүү олноор илгээж байжээ.

Хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн жагсаалт гэж байдаг бол хамгийн түрүүнд Хирошима болон Нагасаки хотод цөмийн бөмбөг хаясан явдал бичигдэж таарах ба дараа нь Японы ард түмний амь насыг тэр чигээр нь золиослох гэж байсан тухайн үеийн Японы удирдагч нарын үйл хэрэг бичигдэх ёстой биз ээ.

Амжилттай довтолгоо

Ихано Тошино. Хамгийн залуу камиказе нарын нэг. 1945 оны 4-р сарын 12-нд 17 нас хүрсэн Тошино тэр өдөртөө байлдааны даалгаварт нисээд эргэж ирээгүй юм. 

Камиказе бол чухамдаа террористууд ч биш, тэд бол эх орон, ард түмэн, эзэн хааныхаа төлөө өөрийнхөө а м и а золиослон ялалтад хүрэхийг эрмэлзэгч хүмүүс байсан бөгөөд дэлхийн 2-р дайны үеийн Японы хамгийн аймшигтай зэвсэг байлаа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]