Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Урвагчдад хөнөөгдсөн Чингисийн хүргэнУншсан26,886

Чингис хаан 1206 онд Их Монгол Улсаа байгуулаад 95 мянганд хувааж 88 гавьяатнаараа захируулах болсон. Тэдгээр нэр бүхий 88 гавьяатнаас хамгийн нэртэй язгууртан нь Онгуд аймгийн ноён Алахуш Дигитхури байв.

Чингис хаан 1206 онд Их Монгол Улсаа байгуулаад 95 мянганд хувааж 88 гавьяатнаараа захируулах болсон. Тэдгээр нэр бүхий 88 гавьяатнаас хамгийн нэртэй язгууртан нь Онгуд аймгийн ноён Алахуш Дигитхури байв. Түүнийг Чингис хаан 91-95 дахь таван мянган буюу Онгуд аймгаа захирсан ноён болгосон төдийгүй хайртай гүнж Алага бэхигээ өгсөн юм.

Эзэн Чингис Их улсаа байгуулахад ийнхүү хамгийн өндөр хүндэтгэлийг хүлээсэн Алахуш Дигитхури заримдаа Алахуш тэгин хэмээгдэгч хэн байв?

 

Түүний нэр нь Алахуш бөгөөд цол нь Дигитхури аж. Хятадын хойд нутаг, Цагаан хэрэмний хойгуур нутаглагч, эртний Монгол, түрэг угсааны аймаг болох Онгуд нь Алтан улсын хараат болсон байлаа. Тэр цагт Алахуш нь Алтан улсын хилийг сахисан түшмэл байсан бөгөөд Онгуд нь ч хэдийнэ суурин соёл иргэншилд татагдаж хагас нүүдэлчин аймаг болоод байв.

Алтан улсын түшмэг байснаас гадна Онгуд нь Найман аймагтай эртнээсээ холбоо харилцаатай явж ирсэн хожмын үйл явдлын учиг холбоо болсон аж. Учир нь 1204 онд Найманы Таян хаан Чингистэй тулалдахын өмнөхөн Алахуш Дигитхурид элч илгээж, хамтаар Монголыг довтлохыг санал болгосонд цаадах нь хүлээн авсангүй. Харин ч Чингисийн дайсны саналыг эс хэрэгсээд, элч томилон, Таян хааны дайсагналыг тодорхой болгож өгчээ.

Энэ тухай Монголын Нууц Товчоонд "...Торбиташ нэрт элчийг Онгуд аймгийн Алахуш Дигитхурид томилон явуулж хэлүүлсэн нь, Энэ дорно зүгийн цөөн Монгол омогдох болов. Чи баруун гар болж морд. Би эндээс хамсаж хоёулаа тэр хэдэн Монголын хоромсогыг булаан авъя гэж илгээжээ. Тэр үгэнд Алахуш Дигитхури өгүүлрүүн: "Би чиний баруун гар болж чадахгүй" гэж явуулаад, Ю-Хунан нэрт элчээ зарж Чингис хаанд хэлүүлсэн нь: "Найманы Таян хан, чиний хоромсгыг булааж авъя. Намайг баруун гар бол гэсэнд би эс зөвшөөрөв. Одоо би чамайг болгоомжилтугай гэж энэ учрыг мэдэж илгээв. Дайсанд чи хоромсгоо автуузай" гэж илгээжээ. Тэр цагт Чингис хаан, Тэмээн хээр гэдэг газар ав хийж байсан ба Түлхинчэүд гэдэг газар хомрон агнаж байхад Алахуш-дигитхурийн явуулсан элч Ю-Хунан ирж хэл хүргэв. Энэ мэдээг сонсоод мөн авын газар "Яах вэ?" гэж зөвлөлдвөл, олон хүн өгүүлрүүн: "Бидний агт туранхай байна. Одоо яах ч аргагүй [намар, агтаа таргалсан хойно байлдъя гэвэл, Отчигин ноён өгүүлрүүн: "Агтыг туранхай гэж шалтгаацаж яаж болно? Миний морьд тарган байна. Ийм мэдээг сонсоод зүгээр сууж болох уу? Нэгэнт ийм мэдээ сонссон тул даруй байлдаар мордъё. Хөдлөлгүй сууж байгаад Таян ханд автагдвал энэ газар Монголчууд, Таян ханд эзлэгдсэн гэх муу нэр үлдэх бишүү. Байлдсаны хойно тэд дийлэх, бид дийлэх алин болохыг гагцхүү мөнх тэнгэр мэднэ" хэмээн болсон явдлыг хүүрнэн өгүүлжээ.

Ингээд Онгудын захирагч Чингис хаантай холбоолж Найман аймгийг мөхөөхөд хүчин зүтгэл гаргасан нь мэдээж хэрэг 1206 онд Их Монгол Улс байгуулагдахад өндөр дээд хүндэтгэл хүлээхэд хүргэсэн ажгуу. Алахуш Дигитхури 5000 онгудаа захирсан мянгатын ноёноор томилогдсон төдийгүй Чингис хаан өөрийн охин Алага Бэхийг хатан болгон шагнасан юм. 

Алахуш Дигитхуригийн дараагийн том гавьяа нь 1211 онд Чингис хаан Алтан улсыг дайлах үед, Алахуш өөрийн биеэр газарчлан явж байлдан ялахад чухал үүрэг гүйцэтгэсэнээр сурвалжид тэмдэглэгджээ. Эндээс харвал тэрээр Их хааны эртний үнэнч холбоотон байж, Алтан улсад довтолсон дайнд  төдийгүй хожмын Сартуул улстай дайтсан дайн зэрэг олон байлдан дагуулалтад хүчээ өргөх байсан нь дамжиггүй аж. Харамсалтай нь Онгуд аймгийн дотор самуун дэгдэж, урвагчдын гарт Алахуш Дигитхури хөнөөгдөх нь тэр. Удтал Алтан улсын түшмэг байсан Онгуд аймгийнхны дотор зүрчидүүдийн талд урвагсад цөөнгүй байсан бололтой. Азаар Чингисийн гүнж Алага бэхи Алахушийн хоёр хүүтэй алуурчдын гараас зугтан гарч чадсан төдийгүй эцэгтээ элч илгээсэн байдаг.

Их дайнд мордсон хойгуур нь бослого дэгдээсэнд асар их хилэгнэсэн Чингис их цэрэг илгээж Онгуд аймгийн бослогыг даруулсан. Их хаан тэнгэрийн дор урван тэрслэгчдэд хэзээнээс дургүй тул онгудууд их хядлагад өртөх байсан нь дамжиггүй. Харин ухаант Алага бэхи гүнж эцгээ тайтгаруулан зөвхөн эр нөхрийг нь хөнөөсөн алуурчдыг нохойн үхлээр үхүүлж онгуд аймгаа тэгшитгэн зассан түүхтэй.

Чингисийн ойрын холбоотон, эзэн богдод их тус хүргэж, өндрөөр үнэлэгдсэн нэгэн ноёны мэдэгдэж буй түүх энэ. Алахуш Дигитхуриг хожим 1305 онд Өлзийт Төмөр хаан “Гаотан чжун-у ван” цолоор нөхөн өргөмжилсөн бөгөөд гэрэлт хөшөө босгож, гавьяа зүтгэлийг нь тэмдэглэжээ.

Н.Төгс-Эрдэнэ, Tolgoilogch.mn


Ашигласан:

Академич Ц.Дамдинсүрэн "Монголын Нууц Товчоо"

https://en.wikipedia.org/wiki/Alakhai_Bekhi

https://en.wikipedia.org/wiki/Ongud

Монголын нууц товчоо-Хүний нэрийн толь”  Доктор Б.Өлзийсүрэн

https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BB%D0%B0%D1%85%D1%83%D1%88_%D0%94%D0%B8%D0%B3%D0%B8%D1%82%D1%85%D1%83%D1%80%D0%B8

Дэлхийд түгсэн Монголын нууц товчоо. Улаанбаатар, 2016.

Алахуш-дигитхури включен в реестр сановников большой руки Чингисхана http://historiosophy.ru

"Харь улсад ДОМОГ болсон Хамаг Монголын гүнжүүд" зохиолч сэтгүүлч Б.Ойдов

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 12 сар 2. 7:28
Зочин

Hubilai haan bolohdoo ulsiin sangaa avaad yavsan yum bish uu? tegeed tendee bug shingeed uldsen baih gej boddogshuu. Tuunees uneheer ih yum uldsen baij l taaraa.

2017, 11 сар 28. 14:52
Зочин

Neg muu teneg ivanuudiin bichdeg sedviig l chi bichsen bn chi orosiin buunii nohoi baih medleg chadvaraar homoshon unshij sudalsan zuilgui hunii amaar budaa teegch erguu amitan l bn yamar arhiologiin barimt haashaa zaagaad bn malaa buh barimt zuvhun mongolchuud ruugaa zaaj baigaa

2017, 10 сар 19. 15:18
Зочин

Монголд байсан нь Юаны үед урагшаа зөөгдсөн. Үлдсэнг нь хятадууд Хархорумыг шатаахад сүйдсэн. Бээжинд байсангаас нь Тогоонтөмөр хаан ганцхан тамгаа авч гарсан бол Хятад босогчид Монгол хэлээр бичигдсэн ном бүрийг шатааж устгасан. Хамгийн хорлонтой тушаал нь " хамгийн түрүүнд номын өргөөг эзлэн авч монголчуудын номыг устга гэсэн тушаал байсан. Манжийн дараа Чан Кай ши Тайвань руу зугтахдаа хааны ордонд хадгалагдаж байсан юмнуудыг хуу хамж явсан нь одоо Тайваны музейд байгаа. Хасагуудаас зарим нь Зүчи хааны удам байж болох юм. Гэхдээ Их Монгол улсаас үлдсэн юм нь өнөөгийн Монгол хэл бна даа. Хэл бол хамгийн том өв нь юм. Их хаадын шарил Бурхан Халдун ууланд байгаа гэж Монгол эрдэмтэд үздэг ба цаг нь ирэхээр олдож л таараа. Ийм зүйл бичиж тэртээ тэргүй Солонгос Хятад Орос Хасаг Киргиз хүртэл манай түүхийг булаацалдаж байхад өөрсдийн түүхээ битгий гуйвуулж олз бол

2017, 10 сар 6. 22:45
Зочин

Za ene neg muu hasaguud ystoi davarch bna Ta nar tiim l surhii ym bol uls baiguulaad hugjih chni yaasiim Halhiin hatavchind gedes tsatgalan baigaagaa ih umand bodooroi Ter kazagstanluugaa tegeed zailaach ta nariig ened baigaach gej hench guigaagui guih ch ugui Uvug deedsiin ariun tuuhiig gutaana gevel MAI SHUU !!!!! Ta nariin tuuh ug garvaliig chni harinch neg mediishu ospanii Atsnuud mini Ta nariig ter kasagtandaa shalnii alchuur boldgiig bugd medne tureg ugsaatanguud ta nar halhiin gazar shoroon der udaan tongochihgui bailguidee pisda mini Chi er ni yu bichij baigaagaa oilgodog umu galzuu hunii temdeglel l bna

2017, 10 сар 7. 1:42
MOLOR-ULLERISCH

XASAG GEED ZAGNAAD BAIGAA GARAA TA ANDUURAAD bnaTSAG OOR BOLSON XIITEI XUDUUTAI BARIMT NOTOLGOOGUI SHAXAM XOORGON NIITLEL SHUU YM UNSHIXAAR YGAAD Gej BODOGDOXGUI BNA UU XAMPANA ...NUDEE NEE YDAJ OROS XELTEI BOL GADAGSHAA YVJ UZ CHADAXGUI BOL OROS ANGLI XELEER YOTUBE UX ..LOGIK SETGEXUIGEE AJILLUUL ,AJILLAXGUI BAIVAL SAMAR ID..,ER N CHAMAAS ASUUY 13 ZUUNAAS MANAID ULDSEN XYND UZUULCHIXEER YU BNA DA XAMPANA.

2017, 10 сар 7. 15:56
Mongol

manai tuuxiig buduulgeer uurchilj xudlaa xuurguj xayasnaas bolj ene metiin xudlaa tseejee deldsen sagsuunuud ix bolson ym. Uunii gai n gevel yugaa medexgui xudlaa oros xaraal xelsen xooson tolgoinuud pig duurchixlee. Ene bol ayul shuu. Kazakuus bol ug n xujaagaas xamaagui bidend oir undesten shuu dee. Xereid aimgiin uldegdel gedgiig meddeg xun tsuuxun baix aa.

2017, 10 сар 5. 23:47
mongol

яг үнэн. Үүнийг сайн судлах хэрэгтэй. Жишээ нь Онгууд болон олон монгол овог аймгууд загалмайтнууд байсан гэдгийг нүдээ аниад л ор тас нуудаг. Бас Мөнх Тэнгэрийг бөөтэй хольдог. Үнэндээ бол Тэнгэр гэдэг нь Дээд бодит амьд Нэгэний монгол нэр гэдгийг бэлэн толь бичиг дээр байсаар байтал ойлгодоггүй, агаар мандал,огторгуйтай холиод байдаг.

2017, 10 сар 6. 22:02
Зочин

uuniig bi ch bas huleen zovshoorch bn odoo mongol zahtai deel gedeg n uneheer bidnii huvtsas bish yum bilee manjid darjuujsan 300 jild mash ih oorchlogdson ym bilee

2017, 11 сар 28. 15:23
Зочинtaij

Tiim shuu,sanal neg bnaa.Uneheer uvug deedes maani delhiin zurhend shar us huruulj baisan bolohoor aidas ni odoo ch hataj amjaagui!Mongolchuudiin huchirhegjihees bolgoomjilj ter uetei holbootoi barimt selt,nom sudar,hovor oldvor zergiig manj,orsuud herhen tsulmun ustgaj baisan tuhai uvuu emee,nutgiin uvgudiin huurnen baihiig olontoo sonsoj baisaan.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]