Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Модун шаньюгийн үр ач нар Хятадтай дайтсан ньУншсан18,520

Агуу Лев Гумилевийн монголчуудад өргөсөн гайхамшигт бүтээлүүдийн нэг "Хүн гүрэн" номыг цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх

 Агуу Лев Гумилевийн монголчуудад өргөсөн гайхамшигт бүтээлүүдийн нэг "Хүн гүрэн" номд Хүннү гүрэн болон Хан улсын дайн дахин сэргэсэн, хэр хэмжээний хохирол учруулсан талаар өгүүлэх болно.

Лев Гумилев: Хан угсааныхны дэглэм өмнөх Цинийнхнээс илүү давуу талтай байлаа. Дотоодын хэрүүл тэмцлийг зогсоож, Их Цагаан хэрэм мэт асар том байгууллагаас татгалзсан зэрэг нь газар тариалан, гар урлал хөгжиж, худалдаа наймаа дэлгэрэн, хүн ам өсөхөд сайнаар нөлөөлжээ. Хүн-чүүд ба тангадууд байн байн уулгалж байсан боловч улс орны баялаг өдрөөр бус цагаар нэмэгдэж, Хятадын боломж шавхагдашгүй мэт санагдах болов. Хятадууд мэдрэмжтэй, эрэлхэг ард түмэн, ирээдүй биднийх гэдэгтээ тэд итгэж байлаа. МЭӨ 140 онд хаан ширээнд суусан У-Ди улс орныхоо хэрэгцээг сайн ойлгожээ. Дайснууд Хятадыг хүрээлж, гол нь хүн-чүүд илүү заналхийлж байв. Хятад, Хүн гүрэн хоёрыг адил тэгш эзэнт улс хэмээн зөвшөөрч, үнэндээ Хятадын сонирхлыг хохироосон найрамдлын доромжлолт гэрээг шууд таслахыг эзэн хаан У-Ди хараахан зүрхэлсэнгүй, Тэр ч бүү хэл тэрээр алдагдалтай байсан ч хүннүчүүдтэй хийх чөлөөт худалдааны гэрээг батлав. Гэхдээ л У-Ди далдуураа атгаг санаа өвөрлөж дайнд бэлтгэх ажилд нэн даруй оржээ. Хаанчлалынхаа хоёр дахь жилд тэрээр өөрийн дотны хүн Жан Цянд юэчүүдийг эрж олоод өөрийн талдаа урвуулж, хятадын цэрэгтэй зэрэг Хүн гүрний хоёр талаас довтлох даалгавар өгч илгээв. Холыг зорьсон Жан Цянийг хүлээхгүйгээр У-Ди дайнд шаргуу бэлдсээр, ажилласаар л байв.

Маи хотод торсөн Нйе И гэгч өөр нэг тагнуулчийг хятадын эд юмсыг Хүн гүрэн рүү нууцаар оруулж байгаа этгээд мэтээр эзэн хааны тушаалаар илгээв, тэр нь шаньюйд итгэл олоод төрөлх хотоо дээрэмдэх саналыг түүнд тавьжээ. Маи хотын баялагт шунасан шаньюй тагнуулчид итгэж, 100 мянган цэрэг аван 133 онд Хятадын хил рүү оров.

Хятадууд чухам үүнийг л хүлээж байлаа, хүн-чүүд хотыг эзлэн дээрэмдэж байх үед тэднийг бүслэн хааж, хяргаж дуусгахаар хятадууд Маи хотын орчимд байлдаанд бэлэн 300 мянган цэрэг нуучихаад байв.

Хүн-чүүд дайсанд сэхээ өгөхгүйн тулд хурдавчилсан маршаар давшиж байлаа. Гэтэл Маи хотоос 100 ли-гийн (40 км) зайд талд олон мал байгааг тэд гэнэт харав. Малчид нь байсангүй. Нутгийн оршин суугчид хүн-чүүд ойртон ирж байгааг отолтод нуугдсан хятад цэргүүдээс сонсоод, эрх чөлөө, амь насаа бодож мал сүрэг, эд хөрөнгөө орхин нуугдацгаасан байж л дээ. Хар хурдаараа давхисан хүн-чүүдийг ирж байгааг малчдад хэн ч мэдээлж чадахааргүй байв гэдгийг Модуны ач хүү Гүнчин шаньюй сайн мэдэж байлаа. Иймд оршин суугчид алга болсонд тэрээр ихээхэн болгоомжлов.

Зарим үед үйл явдлын явц ялигүй юмнаас болж өөрчлөгддөг шүү дээ. Нэгэн хятад цэргийн дарга (юйшы) хилээр явж байгаад бэхлэгдсэн харуулын цэгийг шалгахаар болжээ. Хүннүчүүдийн морьт цэрэг түүнийг бүслэхэд хөөрхий юйшы харуулын цамхаг өөд өгсөж эхлэв. Эргэн тойрон буй нөхөддөө зугаа болгож золгүй тэр амьтныг хатгаж а л а х а а р жад барьсан хүннү цэрэг араас нь авирав. Хятад эр айн тэвдсэндээ ухран уруудаж, хүн-чүүдэд бууж өгөв, хүн-чүүд анхны олзоо олов хэмээн хөөр баяр болж түүнийг шаньюйгийн өргөөнд хүргэж ирлээ. Тэртээ тэргүй ихэд болгоомжилж байсан шаньюй олзлогдогчийг сүртэйгээр байцаахад амиа хамгаалахаас аргагүй болсон тэрээр отолтын тухай ярив. Шаньюй нэн даруй ухрах команд өгч, хил гарсан хойноо хэлсэн нь «Тэнгэрийн ивээлээр би аврагдав, тэнгэр над руу энэ юйшиг явуулжээ» гэв. Шаньюй гав ганцхан олзлогдогчоо чөлөөлж, эх оронд нь түүнийг х ө н ө ө н ө  гэдгийг мэдэж байсан болохоор өөрийнхөө дэргэд үлдээж, түүнд «тэнгэрийн гүн» гэдэг цол хайрлажээ.

Хятад жанжнууд хүннүчүүдийг Маи хот руу орж ирнэ гэж хүлээж байсан учраас байрнаасаа хөдөлж амжсангүй. Хилэн нь бадарсан У-Ди тэргүүн жанжин Ван-Кайг шүүх гэсэн боловч цаадахь нь хааны алуурчдаас түрүүлж а м и а х о р л о ж э э. Хятадын өмнө хүнд бөгөөд шаргуу дайн тулж ирлээ. Жанжин нь амиа х о р л  о с о н ч Хятадын арми хүннүчүүдийн нутаг руу цөмрөн орох чадалтай хэвээр үлдсэн ба гэхдээ ингэсэнгүй. Үйл явддын ийм хачирхалтай агаад хүннүчүүдийн талд болсон эргэлтийг юугаар тайлбарлах вэ?

МЭӨ 131 онд Хуанхэ мөрөн үерлэж Хузэ суурины дэргэд (шаньдун муж) далангаа сэтлэн гольдролоо өөрчилжээ. Далангийн асар том цоорхойг бөглүүлэх гэж эзэн хаан 100 мянган цэргээ илгээв. Тэдний тоонд хил дээр дайснаа отож байсан цэргүүд ч орсон нь мэдээж хэрэг. Хүннүчүүд амсхийх чөлөө авав.

ХҮН-ЧҮҮДИЙН ХОХИРОЛ. Энэ дурдсан үйл явдлын дараа энх тайвны тухай ямар ч яриа байх аргагүй болов, гэхдээ дөрвөн жилийн туршид аль ч тал нь байлдааны томоохон ажиллагаа явуулсангүй. Хүннүчүүдийн морьт отряд Хойд Хятадын янз бүрийн мужид дээрэм тонуул хийсээр байв, хятадууд хамгаалах төдийгөөр хязгаарлаж байлаа. Гэвч онцгой сонин нэгэн зүйл гэвэл, Хятадын хилийн гадна тал нутагт байрласан зах нэн идэвхтэй ажиллаж байв, хүннүчүүд торго, амттан зардаг хятадын худалдаачдад огт халддаггүй байлаа. Худалдаачдад аюул занал өөр талаас учирч байв. 129 онд Хятадын хааны ордноос үндэсний баялгийг дайсан этгээд руу гаргахыг зогсоох зорилгоор чөлөөт худалдааг хаахаар шийджээ. Энэ зорилгоор хятадууд дөчин мянган морин цэрэг бүхий корпус илгээжээ, Хүн-чүүд энд хэн бэ гэдгээ харуулав.

Хятадын цэргийн авьяаслаг жанжин Вэй Цин дайсныг гэнэдүүлж Лүнчэнд 700 олзлогдогч барьж авав. Олзлогдогсод хүн-чүүд үү, хятадын худалдаачид уу гэдэг талаар сурвалжид дурдсангүй. Дараагийн жанжин ямар ч амжилтад хүрч чадалгүй гарз хохиролгүй шиг буцав. Гурав дахь жанжин 10 мянган цэргээсээ 7 мянгыг нь алдаж бут цохигдсон цэргийнхээ үлдэгдэлтэй буцаж зугтав. Дөрөв дэх жанжин бутниргэгдэж өөрөө хүн-чүүдэд баригдан, хожим нь эх орондоо зугтан очжээ. Сүүлийн хоёр жанжныг шүүсэн боловч фронт дээр ажил хэрэг сайжирсангүй.

Амжилтдаа жигүүрлэсэн хүн-чүүд уулгалан довтлохоо нэмэгдүүлж, дараачийн жил буюу 128 онд тэдний 20 мянган цэрэг Ляоси руу нэвтрэн орж тэнд байсан хятадын цэргийг устган, дараа нь Бээжингээс баруун тийш Яймынь руу хүрч энэ мужийг бут ниргэж 3 мянган олзлогдогсдыг авч оджээ. Үүний хариу болгож, Вэн Цин дахин 30 мянган морин цэрэгтэйгээр хүн-чүүдийн эсрэг довтлон хэдэн мянган олзлогсодтой болж амжив.

Вэй Цин Ордос руу дайран орж тэнд амьдарч байсан лэүфань, баянь аймгуудыг эзлэн дагуулж өдий төдий хүн, мал олзлов.

Ордосыг бэхжүүлэхийн тулд хятадууд Шар мөрний эргээр байсан хуучин бэхлэлтүүдийг сэргээж, Шофаны шинэ цайзыг байгуулав. Үүний хариу болгож хүн-чүүд Цагаан хэрмийн дорнод хэсэг дэх Заоян мужийг булаан эзлэв.

126 оны өвөл Модуны ач, Гүнчин шаньюй өөд болов. Тэрээр өвөг эцгийнхээ байгуулсан гүрний алдар хүндийг унагаагүй бөгөөд олон дахин хүчтэй дайсантай зургаан жилийн турш амжилттай тэмцсэн юм. Ордосыг алдсан нь хүн-чүүдийн хувьд нэг их том гамшиг биш байлаа, учир нь тэнд хүн-чүүдэд харь тангадууд амьдардаг байв, харин ч Инынань дахь хүнчүүдийн нутаг өргөжиж, худалдаа наймаа үргэлжилж байв, хятадын хилийн мужууд хоосорч хятадын цэрэг дайнд хүн-чүүдээс сулхан болохоо харуулав. Гэвч У-Ди салшгүй зууралддаг хүн байв, тэрээр байлдааныг үргэлжлүүллээ.

Гүнчин шаньюй өөд болоход өвөр хоорондын тэмцэл үүсэв. Түүний дүү, зүүн гарын лули гүн Ичийсе «өөрөө өөрийгөө шаньюй хэмээн зарлаж» Гүнчин шаньюйгийн хүү Юйби-г «тулалдаанд» бут цохижээ. Юйби Хятад руу зугтаж, тэнд сайнаар хүлээж авсан боловч удалгүй нас барав. Гүнгүүдийн маргаан хэдхэн өдрийн дотор дууссан тул Хүн улсын хувьд муу үр дагаварт хүргэсэнгүй. Ичийсе Хятадтай бүр хоёр дахин илүү эрч хүчтэйгээр дайнаа үргэлжлүүлэв, 126 оны зун, намар Хятадын зүүн хойд мужийг (одоогийн Хэбэй, Ляоси, Ляодун мужууд) дээрэмдэв, учир нь тэнд хүнчүүд Иньшаны салбар уулсад өөрийн түшиг тулгууртай байлаа. Баруун талд ч тайван бус байлаа. 125 онд баруун гарын жуки ван Ордос руу дайран орж Шофаныг нураан, «түшмэдүүд болон ард түмнээс олныг олзлон» оджээ.

Тэр үед У Ди байлдааны шинэ системийг буй болгов, үүнийг нь хожим шүүмжлэн буруушаасан боловч зарим үр дүнгээ өгсөн билээ. Дайсны морин цэрэгтэй тэмцэлдэхийн тулд ачаа бараагаар хангагдсан хөнгөн морин цэргийн отрядуудыг байгуулжээ. Эдгээр отрядууд Хүн гүрний тал нутагт дайн хийх ёстой байв. Ийм отряд байгуулах нь бэрхшээлтэй бөгөөд зардал ихтэй байжээ. Түүнээс гадна, ийм отрядууд хамгаалалтад тэнцэхгүй бөгөөд хор нь хөдөлсөн дайсны хариу довтолгооноос улс орноо хамгаалж чадахгүй байв, гэлээ ч ямар нэгэн илүү аргыг бодож олох бололцоогүй байжээ.

Морин цэргийн давших армийн толгойлогчоор нөгөөх л Вэй Цинийг томилжээ. 124 оны хавар 100 000 цэрэг бүхий (энэ тоо өөр утгатай нь тодорхой) хятадын арми Ордосоос гарч, хүн-чүүдийн баруун нутаг руу довтолж тэднийг гэнэдүүлжээ. Баруун гарын жүки вангийн өргөөнд найр наадам болж байхад хятадын морин цэрэг түргэвчилсэн маршаар 700 ли (300 км орчим) газар явж, шөнөөр өргөөг нь бүсэлжээ. Жүки ван Өөрөө зугтаж аврагдсан боловч 15 мянган хүн, тэр дундаа доод зэргийн арван гүн олзлогджээ.

Энэ оны намар хариуд нь хүн-чүүд Дайчюнь (баруун Хэбэй) руу цөмрөн оржээ. Хятадын хилийн харуулын цэргийг бут цохиж, хүн- чүүд мянга мянган олзлогдогсдоо аван буцаж оджээ.

123 онд Вэй Цин дахиад хоёр удаа дорнод нутаг рүү довтолсон боловч амжилт нь бага, гарз хохирол нь их болжээ. Хүн-чүүдэд бүслэгдсэн түүний нэг отряд бууж өгсөн байна. Энэ отрядын дарга Жао Синь сүүлийн харгислалын үед Хятад руу зугтсан хүн- чүүдийн доод зиндааны гүнгийн нэг байв. Ичийсе шанью түүнийг барьж аваад хуучин маргаанаа саналгүйгээр дүүтэйгээ гэрлүүлж Хятадтай холбогдсон бүх асуудлаар зөвлөлддөг болжээ. Хятадууд түүнийг гэнэдүүлж чадахааргүй болгохын тулд өргөөгөө хойд зүг, Говийн цаана байрлуулахыг Жао Синь шанью-д зөвлөжээ. Нөгөө талаас хятадын цэргийг тал нутгийн гүн рүү өөшлөн оруулж тэдний ядрахыг далимдуулан бут цохих санаа ч байсан. Энэ саналыг шанью хүлээн авч хойд зүг рүү нүүжээ. Ингэхдээ тэрээр байлдааны идэвхтэй ажиллагаа явуулахыг оролдов, гэвч 122 онд хийсэн түүний довтолгоо үр дүнд хүрсэнгүй.

Энэ үеэр У-ди армийн шинэчлэлтээ дуусгаж, 121 оны хавар хятадууд дахиад довтолгоонд оров. Хо Цюй-бин жанжин 10 мянган морьт цэрэггэйгээр хүн-чүүдийн баруун нутаг руу дайран орж цэргийг нь бут цохин, олон олзлогсод барьсан төдийгүй хүн-чүүдийн өргөл барьдаг алтан онгодыг булаан авчээ. Энэ оны зун Хо Цюй-бин Тэнгэр уулын бэл дэх хүн-чүүдийн нутаг руу довтлов; 30 мянган олзлогдогсод, тэр дундаа доод зиндааны 70 гаруй гүн, дарга нарыг баривчлан буцжээ.

Баруун талд бүрэн ялагдал хүлээсэн хүн-чүүд дорнод зүгт довтолгоо хийх нь ихсэв. Тэд байлдахаар ирсэн хятадын отрядуудыг (жад, сэлэм бүхий 4 мянган цэрэг) бүсэлж хагасыг нь дарав. Өөр газраас хятадууд нэн даруй цэрэг явуулж байж үлдсэн хагасыг нь аврахчаа болжээ.

Тэмцэл улам улмаар хурдацаар байв. 120 онд хүн-чүүд Юбэйпин, Шаньси дахь Дэнсян мужуудыг цөлмөн хоосолж олон олзлогдогчид аван буцаж одов. Өдөр ирэх тутам дайны дөл улам дүрэлзсээр байв.

Ичийсе шаньюй нэг том алдаа хийв. Фронтын баруун хэсэгт амжилт олоогүйд ихэд уурлан хилэгнэсэн тэрээр алдсаны бурууг ургийн гун Хүжюй, Хүньше хоёрт тулгаж, цаазаар авах шийдвэр гаргажээ, буруу зөвийг хэн мэдлээ. Аргагүй байдалд орсноо ойлгосон Хүньше ван үхэхийн оронд урвасан нь дээр гэж боджээ. Тэрээр эргэлзэн тээнэгэлзсэн Хүжюй гүнг алж, өөрийн болон түүний талынхыг дагуулан Хятад руу орсон байна.

Бүгдийг нь тоолбол 40 мянган хүн тийшээ очжээ. Хүн-чүүд Баруун хойд Хятад руу (Хэси муж) дайрч довтлох нь эрс багасав. Ингэснээр баруун хойд хилээсээ сургуультай цэрэг дайчдаа татаж, түүнээ Чаундуны ядуу тариачдаар бүрдүүлэх боломж У-ди-д олдож тэр тариачдыг цэргийн оршин суугчид болгон зохион байгуулав. Сургууль сайтай цэрэг шинэ төлөвлөгөөг нь биелүүлэхэд хэрэг болно гэдгийг мэдрэмтгий эзэн хаан ойлгожээ, энэ төлөвлөгөө биелбэл үргэлжлэн сунжирсан дайн байлдаан дуусах учиртай байсан гэнэ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 11 сар 21. 12:39
Монгол хүү

Энэ түүхийг уншиж байхад хятад болон хятадын цэргүүд гэсэн үгнүүд их гарж байна тухайн үедээ хятад гэж байгаагүй саяхан 1940 өөд онд би болсон баймаар тэр үед бол жижиг жижиг улс л байсан

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]