Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросууд урвагч хурандааг амьдаар нь шатаах зууханд хийж цээрлүүлжээУншсан117,079

... асар их нууц мэдээлэл америкчуудад дамжуулж, хэдэн зуун тагнуулчийг нь илчилсэнд хорссон зөвлөлтүүд ийм аймшигт үхэл оноосон гэх.

Дэлхийг  аврагч, хорон санаат урвагч

Хурандаа бол цэргийн том цол. Дахиад нэг цол нэмэхэд л генерал болно шүү дээ. Тэгвэл Зөвлөлтийн хурандаа цолтой тагнуулын албаны ажилтан Хүйтэн дайны үед эх орноосоо урваж, эсрэг талдаа худалдагдсанаар ялын дээд хэмжээ аваад зогссонгүй бүр шатаах зууханд амьдаараа шатаагдсан гэнэ. Амьдаар нь зууханд хийчихсэнийг баталсан албаны мэдээлэл одоогоор байхгүй байгаа ч хүмүүсийн ам дамжсан мэдээллээр бол асар их нууц мэдээлэл америкчуудад дамжуулж, хэдэн зуун тагнуулчийг нь илчилсэнд хорссон зөвлөлтүүд ийм аймшигт үхэл оноосон гэх.

 

Хүйтэн дайны үеийн хамгийн хурцадмал он жилүүдийг Хрущёвын дулаарлын үед, тодруулбал Карибын тэнгисийн хямрал нэрээр хүмүүс сайн мэддэг юм.  Энэ үед оросууд Гагаринаа өрсөөд сансарт нисгэчихсэн, Зөвлөлтийн нутаг дээгүүр асар өндөрт тагнуул хийж байсан Америкийн онгоцыг унагачихсан, цөмийн зэвсгийг гартаа атгачихсан их гүрнийхээ оргил үед ид байлаа даа.

АНУ ч мөчөөгөө өгөлгүй саран дээр  хүн буулгаад, энд тэндгүй цөмийн бөмбөг тэсэлж туршаад л дэлхий нийтийг ид хоёр лагерьт хувааж байсан үе. Бүр давраад Хрущёв Кубын аралд цөмийн зэвсэг байрлуулахад америкчууд Оросын бөөрөнд, Туркийн нутагт пуужингаа зоох жишээний. Дэлхий нийт аймшигт цөмийн дайны ирмэгт тулаад байлаа. Орос, Америкийн цөмийн пуужингууд хэчнээн хотыг газрын хөрснөөс арчсаны дараа цэрэг арми эцэст нь фронтоор тулж ялагчаа тодруулах ч байсан юм. Дайн нэг л эхэлсэн бол аймшигт тавилан хүн төрөлхтөнд нүүрлэх байлаа даа.

Харин энэ үед мөнөөх дээр дурдсан урвагч хурандааг өрнөдийн тагнуулын албад амжилттай элсүүлснээр ТТГ Зөвлөлтийн цэргийн бүх хүчин чадлыг мэдэж авсан байна. Амин чухал, нууц материалуудаа алдсан Зөвлөлтийн удирдлага нэг алхам ухралт хийхээс аргагүйд хүрч, эцэст нь Кеннеди, Хрущёв нар гар барьсан юм.

Ингээд бодохоор эх орноосоо урвагчийн ачаар том дайнаас зайлсхийсэн ч  юм шиг. Гэхдээ мэдээж ямар ч гавьяатай байлаа гээд эх орондоо бол урвагч урвагчаараа л үлдэнэ.

Албан тушаал ба урвалт

“Дэлхийг аврагч”-ийг Олег Пеньковский гэдэг. Зөвлөлтийн Батлан хамгаалах яамны Тагнуулын удирдах ерөнхий газрын хурандаа. Тагнуулын албаны ийм чухал хүн үнэн  хэрэгтээ Англид ч, Америкийн талд ч Янг, Герой, Алекс, Йог нэрээр ажилладаг байжээ.

Финландын эсрэг өвлийн дайнд оролцон, эх орны дайнд шархдаж, цусан гавьяаны одонгоор ч шагнуулж байжээ. Байлдааны нэжгээд одон, медальтай, 1948 онд М.В.Фрунзегийн нэрэмжит цэргийн академи, 1953 онд Зөвлөлтийн армийн Цэргийн дипломатын академи тус тус төгсөөд дайнд оролцсон ирээдүйтэй боловсон хүчний хувиар Тагнуулын удирдах Ерөнхий газарт ажилд оржээ.

Москва мужийн цэргийн тойргийн Улс төрийн удирдах газрын дарга хошууч генерал Дмитрий Ганпановичийн охинтой гэрлэж, ЗХУ-ын Батлан хамгаалах яамны Пүүжин-их бууны удирдах ерөнхий газрын дарга маршал Сергей Варенцовтой ойр дотно танилцсан болон БХЯ-ны дэслэгч генерал (авга ах нь) Валентин Пеньковский ТУЕГ-ын дарга Иван Серов (ЗХУ-ын АХХ-ны дарга асан) нартай ах, дүү сайн танилын холбоотой байсан зэрэг нь түүний албан тушаал дэвших гол хөшүүрэг болж өгчээ.

1953-1955 онд ТУЕГ-ын (Зүүн болон Ойрхи Дорнодыг хариуцсан) ахлах офицер, 1955-1956 онд ЗХУ-аас Турк улсад суугаа ЭСЯ-ны цэргийн туслах атташегийн алба хашжээ.

Анкара хот дахь тагнуулын удирдах ажилтан хошууч генерал Николай Рубенкотой зөрчилдсөнөөс болж Москвад дуудагдан 1956-1958 онд ТУЕГ-ын төв аппаратад албаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ Энэтхэгт цэргийн атташегийн албанд бэлдэж байлаа. Гэвч томилолтоор очихоос нь өмнө хаант цэргийн офицер байсан бөгөөд улаан армитай байлдаж яваад Ростов хотын орчим алагдсан тухай өөрийн эцгийн түүхийг худал (1919 онд хижиг өвчнөөр нас барсан) бичсэн нь илэрчээ.

Ингээд ТУЕГ-аас Дзержинскийн нэрэмжит цэргийн академийн курсын сонсогчоор суралцаж дуусган маршал Варенцовын дэмжлэгээр ТУЕГ-ын III газрын өмнөд болон хойд Америкийн болон Английн асуудал хариуцсан ахлах офицероор томилогдож мөн цэргийн дипломатын академийн эрхийн комиссын гишүүнээр сонгогдсон байна.

Тэрээр нэр алдар, хувийн эрх ашгийг илүүд эрхэмлэдэг хүний хувьд Энэтхэгийн асуудалд ихээхэн эмзэглэсэн тул барууны аль нэг тусгай албатай хамтран ажиллахаар шийдсэн байв. Иймээс 1960 оны 7 сараас эхлэн Америкийн Тагнуулын Төв Газар (ТТГ)-тай хэд хэдэн удаа нууцаар холбоо барих оролдлого хийж байхдаа Москва дахь АНУ-ын Элчин сайдын яаманд Америкийн жуулчнаар дамжуулан захидал өгүүлсэн нь Ленгли дэх тагнуулын байгууллагад хүрчээ.

ТТГ-аас хариу авч чадаагүй тул Пеньковский Британийн МИ-6 нууц тагнуулын албатай холбоо барьжээ. Вашингтон, Лондон хоёртой зэрэг шахам холбоо тогтоох санал тавьсаныг харгалзан тэдний талаас нууцаар хамтран ажиллахаар тохиролцсон байна. Удалгүй Пеньковский Зөвлөлтийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Англид очихдоо Лондон хотын “Маунт Роял” зочид буудалд байрлаж, албан ёсны үйл ажиллагааны дараа орой бүр Пеньковский урьдаас бэлдсэн нууц уулзалтын байранд очиход нь Ми-6, ТТГ-ын ажилтнууд угтан уулзаж удтал ярилцдагболов. ЗХУ-ын пуужингийн дайны төлөвлөгөө, Зөвлөлтийн цэргийн дээд хүрээнийхий санал сэтгэгдлийн талаар болон ТУЕГ-ын үйл ажиллагааны талаар үнэтэй мэдээ мэдээллийг олж болохыг ойлгосон тэд үнэлж баршгүй тагнуулын нууц ажилтантай болж байгаагаа сайтар ухааран, Москвад болон хилийн чанадад хэрхэн холбоо барих болон хамтын ажиллагааны нөхцөл байдлыг нарийвчлан тохирчээ.

Тагнуулын нууц болон онц нууц мэдээ мэдээллийг олж чадах асар ховор боломж чадвартай нууц ажилтнаа АНУ болон Английн аль ч улсын харъяат болсноор ажлын байраар бүрэн хангах болон Америк, Английн цэргийн “хурандаа” цол олгох баталгаа гаргаж өгчээ. Москвад эргэн ирэхдээ Пеньковский фото камер, радио хэрэгсэл, хальс, нууц мэдээ бичих тусгай цаас, техник хэрэгслээр бүрэн хангагдсан байлаа. Мөн мэдээ дамжуулах нууц газрыг урьдчилан бэлдсэн байна.

Пеньковский хилийн чанадад албан томилолтоор зорчсоор л байлаа. Лондон, Парис хотноо тэрбээр Англи, Америкийн тагнуулчидтай уулзаж байх хугацаандаа Дзержинскийн нэрэмжит академийн курст суралцаж байсны ачаар Зөвлөлтийн пуужингийн техникийн талаар онцгой мэдээ, мэдээлэл олж ирсэн нь тэдэнд их олз болж байв.

Барууны тусгай албадтай тогтоосон түүний харилцаа ойролцоогоор нэг жил хагас хиртэй үргэлжилсэн хугацаанд пуужингийн зэвсэглэл, Зөвлөлтийн гадаад, дотоод улс төрийн бодлого, АХХ-ны явуулж буй үйл ажиллагаа, цэрэг стратегийн зэрэг төрөл бүрийн сэдэвтэй 5 мянга орчим мэдээ, мэдээлэл шилжүүлэн өгөхөөс гадна ЗХУ-ын нам, төрийн зүтгэлтнүүд болон Москвагийн удирдах хүрээнийхний талаар гарч буй ноцтой асуудлууд, яриа өгүүлэл, хов живийн талаар ч мэдээлж байв.

Пенсковский нийтдээ 7750 хуудас бүхий 5500 баримт бичиг буулгасан 111 ширхэг бичил хальс, барууны тусгай албадад шилжүүлсэн байна. Мөн Лондон, Парист байх Зудангийн явалтаар тусгай албад 140 цагийн байцаалт авч 1200 хуудас баримт бүрдүүлжээ. Түүний мэдээллийн дагуу Зөвлөлтийн 600 тагнуулч илэрсний 50 нь ТУЕГ-ын ажилтнууд байжээ.

Ганц жилийн дотор бараг найман мянган нууц материал явуулсан Пеньковскийг ингэж л зууны тагнуулч гэх болжээ. Өрнөдөд шүү. Орост бол мэдээж зууны урвагч л даа.

Хурандаа Пеньковский яагаад эх орныхоо эсрэг тагнуул хийн, Зөвлөлтийн хамгийн эмзэг, хамгийн нууц материалыг дайсандаа идэвхийлэн дамжуулав? Баривчлагдсанаас нь хойш хэдхэн сарын дараа түүнийг шүүх ажиллагааг нээлттэй хийн үзэл суртлын томоохон концерт болгосон юм. Түүнийг бусдад сургамж болгох зорилгоор кино зургийг нь авч байгаад (ирээдүйн тагнуулуудад үзүүлж айлгахын тулд) амьдаар нь ган хайлуулах дүрэлзсэн зуух руу шидсэн гэх баримт хожим гарч ирсэн боловч хэн ч тэр киног нь олж үзээгүй бололтой. Ийм хэрэг хийсэн хүнийг өөрийг нь байтугай эхнэр хүүхэд төдийгүй хамаатан садан удам угсаагаар нь үгүй хийдэг Зөвлөлтийн системд Пеньковскийн охиныг хожим нь МГИМО гэгдэх Зөвлөлтийн дээд элитийнхэн хүүхдээ сургадаг дипломатын сургуульд элсүүлсэн ба бэлбэсэн эхнэр нь насан туршдаа тэтгэгдэж байсан гэдэг.

Илчлэгдэв

Гадаад улс оронд томилолтоор зорчих хугацаандаа Пеньковский баруун солгой мөнгөөр шидэлж бэлэг, дурсгалын зүйлийг олноор нь худалдан авах, эмэгтэйчүүдтэй дураараа наргиж цэнгэдэг байсан бол эх орондоо маш даруухан амьдарч байсан тул ойрын хүрээнийхэн нь түүний гадаадаас олдог шан харамжийн талаар огт гадарладаггүй байжээ. Гэрийн тавилга, байдал нь Зөвлөлтийн ердийн л нэг иргэний амьдралын хэв маягийг агуулж байв.

Пеньковскийг 1962 оны 10 сарын 22-нд баривчлав. Сэжиглэгдэх үндэслэл нь Винн болон Английн дипломат корпусын ажилтнуудтай ойр ойрхон харилцан уулзаж байсан тул түүний гэрийн утсанд чагнах төхөөрөмж суурилуулж, нууц нэгжлэг хийсний үр дүнд шууд баривчлах шийдвэр гаргажээ. Мөн 1962 оны 11 сарын 2-нд Будапешт хотноо Винн баривчлагдан Пеньковскийн хамт шүүхэд татагдахаар Москва руу хүргэгджээ.

Ингээд 1963 оны 5 сарын 11-нд ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеги тэднийг тагнуулын үйл ажиллагаа явуулсныг тогтоон шийдвэр гаргав. Пеньковский буудан алах ял авч, Винн найман жилээр шийтгэгдэв. Винн нэг жил хоригдоод 1964 онд түүнийг Гордон Лонгсдейл нэрээр ажиллаж байсан Зөвлөлтийн тагнуулч Конон Трофимович Молодыйтой солилцсон байна. Пеньковскийн илчлэгдсэн явдал нь Зөвлөлтийн тусгай албаны нэр хүндэд ноцтой цохилт болж анх удаа өөрийн ажилтнуудаас урвагч төрсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүрэв.

Зууханд ингэж шидсэн үү?

Пеньковскийг буудан хороогоогүй харин амьдаар нь хайлуулах зууханд шатаасан тухай нэр бүхий хүмүүсийн яриа олны дунд байдаг ажээ. Энэ тухай Зөвлөлтийн цэргийн тагнуулын ажилтан Виктор Суворовын “Аквариум” номонд дурдсан байдаг. Хамгийн аймшигтай нь “Аквариум” номонд бичсэнээр баримтат кино бичлэг хийж, цэргийн тагнуулын ажилтнуудыг эх орноосоо урвасан тохиолдолд ийм л үхэл ирнэ гэдгийг харуулж бусдад сургамж болгодог байв. Номонд бичсэнээр бол: “... Өндөр таазтай, цонхгүй, бүүдэг гэрэлтэй, ханандаа шатаах зуухны хаалт харагдах ажээ. Саарал өмсгөлтэй хүмүүс шарилын хайрцгийг өргөн зуухны зүг чиглүүлэхэд хаалт хоёр тийш аажим нээгдэж дуусахад хайрцгийг зөөлөн түлхэж оруулна.

Цаашилбал, кино хальсанд халуун зуухны урд байх хөлс нь цувсан хүний нүүрийг томруулсан зураг гарч улмаар нөгөө хүний бүх биеийг харуулна. Тэрбээр үрчийж үнгэгдсэн боловч үнэтэй костюм өмссөн байх агаад эмнэлгийн дамнуурга дээр төмөр утсаар баглуулан зуухны амсрыг харагдахаар байрлуулжээ.

Тэр аймшигтайгаар хашгирах аж. Дөрвөн галч дамнуургатай хүнийг болгоомжтой дээш өргөв. Хүлээтэй хүн тэдний үйлдэлд саад болохыг хичээн зүйрлэшгүй их хүч гаргаж байгаа нь духан дээр нь гарч ирсэн венийн судас томорсноор харуулна. Тэрээр амь насныхаа төлөө бус зөвхөн хөнгөн үхлийг л хүсэмжилж хоёр тийш займчин дамнуурганаас ойчиж үхэх буюу ухаан алдахыг хичээнэ. Ухаан алдсан тохиолдолд шатаахад юу ч мэдрэхүй нь ойлгомжтой. Гэвч галч нар түүнд тийм боломж олгохгүй байв. Зуухны ам нээгдэх үед түүнийг алгуур ойртуулах бөгөөд цэвэрлэж тослоогүй гутлын ул гарын гэрэлд тодрон ойж эхлэхэд тэр хүн галаас хөлөө татан холдуулж хоорондын зайг нь уртасгахыг оролдох боловч яаж ч хичээгээд болсонгүй.

Гэтэл дамнуургын хөдөлгөөн амсрын өмнөхөн гэнэт зогсох үед бас нэгэн саарал өмсгөлтөн гараараа занган дохио өгөхөд галчид дамнуургыг хажуу тийш нь болгоно. Энэ үед шатаах өрөөнд дамнуурган дээр тавьсан шарилын хайрцаг оруулж ирэхэд галч нар түүнийг зуух руу оруулан сүүлийн замд нь үдэж байгааг болон удаан хугацаагаар шатаж байгааг нь ялтанд харуулан зогсоцгооно...

Нэгэнт дамнуурга дээрх хүний ээлж ирэв. Дамнуургыг зуухны амсрыг чиглүүлэх ховилд байрлуулах агшинд тэр хүний орилж байгаа чимээгүй дүр зургийг харахад хаалганы цоож тас татмаар мэдрэгдэнэ. Би түүний нүүрийг сайн ажиглахад галзуу, солиорлын шинж тэмдэг ажиглагдсангүй, харин ч царайлаг бөгөөд эрэлхэг дүр төрхтэй байх хэдий ч зууханд орохгүй гэдгээ бүхий л бие сэтгэлээрээ ямар нэгэн байдлаар илэрхийлж байв. Үнэхээр ч хашгирахаас өөрөөр хэрхэн илэрхийлэх билээ. Ингээд түүний гутал улайрсан гал руу түрүүлэн орлоо. Түрүүчийн хоёр галч хойшоо ухасхийн зайлав. Дараагийн хоёр нь дамнуургыг түлхэн гүйцэд оруулахад зуухны хаалт хаагдав.

Нийтлэлийг Г.Ванчиг

Сэтгэгдэл 36ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 11 сар 26. 9:30
Хатад

Н.С.Хрущёвын гол түшиг Армийн генерал Серовыг зайлуулах, улмаар 1964 оны 10-р сард өөрийг нь түлхэн унагаах төрийн эргэлтийн золиос болгож, түүнийг хэргийг сэдсэн гэж зарим судлаач дурджээ.

2021, 6 сар 5. 21:27
Зочин

Аллага хядлагааас айж охойчгүй гуйлагачин байхыг хүсээгүй хүмүүс л СОЦ оос урвадаг юм

2019, 10 сар 8. 9:20
Зочин

Урвагч Суворовын зориуд бичсэн худал мэдээлэл уран зөгнөл

2019, 10 сар 5. 22:13
Зочин

ЭНЭ ЯГ ТААРСАН ХАРИУГАА АВСАН БАЙНА

2020, 11 сар 17. 14:15
Зочинppp

Ta haraad zosoj bsn yum uuu kkk Yagaad uguisgej bna ????

2018, 8 сар 2. 17:54
Bold

Goi shataaan gehde udaan shataahgyi heden zuun say hunii olon arvan jiliin hudulmur temtsliig ygyi hiisen mungunii tuluu yuch hiihees butsahgyi novshoog mash udaan shataahgyi mongoliin buh nuutsiig odooch gesen amerik hujaa orosuudad zardag urvagchid turd zunduu baigaa tuhai bichsen baisan. Tshilgaan gyian huuhed baina 15 han jil avsan

2019, 11 сар 18. 9:53
Зочин

Эцэг эх чинь чамайг тийм ч их хайрлаагүй өсгөжээ дээ. Тийм болохоор хүн чанар жаахан муутай хүн юмаа чи. Сайн ч муу ч бай хүн бол хүн. Хэвийн хүн болгон хүн тэр ч байтугай амьтныг ч хайрлан хамгаалдаг байхад юу хэмээв.

2021, 5 сар 29. 7:04
Зочин

Юу гээд байнаа лалраа

2018, 3 сар 7. 11:35
Агуу хүн

Энэ хүн бол дэлхийг цөмийн дайнаас аварсан агуу хүн, коммунизмын эсрэг тууштай тэмцэгч агуу энэрэгүй сэтгэлтэн хүн.

2019, 10 сар 5. 14:51
Зочин

Мал байж бас бичиг мэднэ ээ?! Ккк

2021, 5 сар 29. 7:05
Зочин

Ална шүү гөлөг минь

2018, 3 сар 13. 17:32
urvagch

Urvagch bol urvagch harinch bur tamlan zowooh baisan yum daa

2019, 11 сар 28. 1:23
Зочин

Эрэлхэг зоригтон ухаантан. Коммунизмд монгол эх орончид хичнээнээр амта алдлаа даа.

2019, 10 сар 5. 21:31
Зочин

яг

2018, 3 сар 9. 10:05
Зочин

Зүгээр л урвагч

2020, 11 сар 28. 19:41
Зочин

Kommunistuudg bas haant zasagaas urvasan gej aimshigtai tamlan zovooj aldag bsan. Amidaar ni shataah iu ch bish.
Manai Chahundorj Zanabazar 2 bas urvagch shu dee. Shtaaj almaar kkkk

2018, 2 сар 7. 10:20
Зочин

Энэ хүн Урвагч байгаагүй. Энэ үйлдлээ санаатайгаар Зөвлөлтийн удирдлагыг эсэргүүцэж дэлхийн дайн гаргуулахгүйн тулд хийсэн байдаг. Харин ч эх орныхоо төлөө амиа ч хайрлаагүй аж.

2019, 10 сар 6. 9:24
Зочин

Yamarch gesen hun turulhtund sain yum hiijee ene hun

2019, 10 сар 5. 14:55
Зочин

Чи улсынхаа төлөө урвахад бэлэн бна уу? Ккк. Чам шиг юмнуудыг хэн ч тоохгүй!

2019, 10 сар 5. 10:06
Зочин болд

Хуцна биз өмхий үнэртүүлсэн малаа урвагч бол урвагч хүний муугаар үхэх ёстой.чингисийн үед ч ийм новшнуудад гишгэх газар олдоогүй

2018, 3 сар 9. 10:05
Зочин

Тэгээд л урвагч болдог юм бишүү

2018, 1 сар 29. 8:49
Зочин

дайны үед улаан армийн их бууны ерөнхий маршал Варенников ын туслах байж фронтоос хол байсан хүн . илчилэгдсэнийх нь дараа Варенниковын маршал цолыг хурааж хошууч генерал болгосон. Цэргийн тагнуул, УАХХороог дахин зохион байгуулан бараг 1000 гаруй генералыг өөрчилсан , цэргийн цол бууруулсан, армиас халсан том үйл явдал болсон

2018, 2 сар 1. 18:26
Зочинlotd

MUNHNAR EEJ

2018, 1 сар 26. 21:20
Зочин

Uragchdad urgelj uhel

2018, 1 сар 26. 21:17
ард

монголд Баярцогт Зоригт Баяр Сайхан билэг гээд л урвагчид зөндөө байна даа бид бүр урвагчдаа ч танихгүй тэнэг болжээ

2019, 10 сар 5. 20:21
Зочинзоч

Элбэгдоржийг л

2018, 1 сар 31. 12:09
эр

яг энэ жишгээр эднииг шиитгэе

2018, 2 сар 1. 19:26
Зочин

Zuv

2018, 1 сар 26. 21:00
Зочин

Манай Монголд урваж ирсэн Орос новшнууд ядаж ганц байгаа болов уу

2018, 2 сар 1. 16:26
Зочин

Орос бол манай улсын тусгаар тогтнолыг олж өгч хамгаалж ирсэн хүчирхэг хамгаалагч маань шүү дээ. Орос бидэнд туслахгүй хамгаалахгүй бол бид дуусах болно. Чухам үүнийг гадны гар хөлүүд, гадны тагнуулууд, тэдний үр сад хүсэж мөрөөдсөөр ирсэн. Тэдний нэг нь арай чи биш биз. Бараг л мөндөө.

2018, 3 сар 8. 3:02
Urvagchid ami ugui!

Harin teh, Oros hunleg humuus. Eh oron etseg uvgud yazguurtan ugsaa yaduu tariachin geed buh amidraliin tuuht ninjin setgelt humuus shuu de.Xarin yu ch ugui amerikiig dagaad bayarzogt saihanbileg elbegdirj nar yu ch ugui hooson uldehee medeh heregtei usreed l ene bueyeree heden jil heden kosjoom solij umsuj heden turliin nogootoi salaat l hutgaj ideh bui za. . Medeej urvagchdiig bol shiitgeliin deed shiitgeleer onoon shiitgej baij busdad ni surgamj bolj chadna. Vp huuhduud ni hurtel uilee uurch urvagch tagnuulchdiin shiitgeliig amsdag l yum baina! Ohin huuhduuttei humuus oliggui ovliggui urvagch baival huurhii ohid ni ch gants suran buseer oroolgohiin aya daah bolov uu da.

2018, 1 сар 28. 12:35
Зочин

УРВАГЧААА ЧИ ИХ ЗОВЖ ҮХНЭЭ ЗАА

2018, 1 сар 26. 20:21
Зочин

Urvagchdad iim l ykhel taarna.

2018, 1 сар 26. 19:57
Зочин

ter akvariumiig bichsen suvorov bol tsergiin tagnuuliin ofietser, gadaadad ajillaj bgad baruun ru zugtaaj chadsan hun, nileen olon nom bichsenn baruund aldarshhsan, samoubiistvo, akvarium geh met, akvariumda uuriinhu tuhai bichsen.

2018, 1 сар 26. 20:10
Зочин

урвах нь зөв гэж сурталтаад байгаа юм уу. Манайд ч гэсэн урвагч нар байгаа шүү.зөвтгөх гэж хэрэггүй

2018, 1 сар 26. 19:53
Зочин

humuusiin neriig mash buruu bichsen bnaa, orosoor unshij meddegui yum blgui, konon trofimovich molodoi gedeg nert tagnuulch shuu de angli ner n ser lonsdeil shuu, angli n saytan bolchihson bsan, amerikiin aldart ger buliin tagnuulch id boloh ehner nuhur koen nariig udirdan ajillaj bsan yum, sain yum unsh,

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]