Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

Алтан ордны улсын нийслэл хотууд ба тэдгээрийн хөгжилУншсан21,674

Дэлхий дахинаа төр засаглалын гайхамшигтай онолч, цэргийн гарамгай жанжин, нийгмийн нэрт зүтгэлтэн, чөлөөлөгч, булаан эзлэгч хэмээн нэрлэгдсэн аугаа их Чингис хааны ач Бат ханы байгуулсан Алтан ордны улсын нийслэл бол Сарай хот юм.

Т.Сүхбаатар- Алтан ордны улсын түүх судлаач доктор Ph.D

 

АЛТАН ОРДНЫ УЛСЫН НИЙСЛЭЛ ХОТУУД
БА ТҮҮНИЙ ХӨГЖИЛ
 

Дэлхий дахинаа төр засаглалын гайхамшигтай онолч, цэргийн гарамгай жанжин, нийгмийн нэрт зүтгэлтэн, чөлөөлөгч, булаан эзлэгч хэмээн нэрлэгдсэн аугаа их Чингис хааны ач Бат ханы байгуулсан Алтан ордны улсын нийслэл бол Сарай хот юм. Өрнийн их аян дайнаас буцаж ирсэн Бат хааны зарлигаар 1243 онд Ижил мөрний сав газарт нийслэл “Сарай” хотыг анх үндэслэн байгуулжээ. “Сарай” гэдэг нь орд гэсэн утгийг агуулж, туркийн “saraj”, башкирын “һарай”, казахын “сарай”, узбекийн хэлний “saroy”-тай үндэс нэгтэй Монгол-түрэг гаралтай үг юм.

Дашрамд өгүүлэхүй: энэ талаас нь шинжвэл Зүчийн улсын (Алтан ордны улс) Монголчууд тэр үед хааныхаа орд өргөө буюу аураг орд буусан газрыг анхнаасаа “Сарай” гэж нэрлэсэн бус, харин Монгол ёсоороо хааны “Орд” гэж нэрлэж байсан байх магадлалтай байна. Монгол хэлний тайлбар тольд орд гэж Ханлиг, хант улсын эзэд, ноёдын эзэмшил, гол өргөө байрлаж буй газар, - ХI-ХII зууны үед томоохон Ханлиг улсын хаад тэргүүдийн нутаг-өргөөг орд гэдэг байжээ[1].., орд харш [хоршоо] (эрхэмсэг хүмүүсийн амьдрах өргөө, шилтгээн) - Бэлэн орд харшид сууж, баян эрхмийг эзлэв[2]. Хүндэтгэвэл зохих эрхэм хүний байрлан орших орон, зуны ордон, хааны ордон[3] гэх зэргээр тайлбарлажээ. Монголчууд “Аураг орд” гэж ярьдаг шүү дээ.

 

Оросын он дарааллын бичгүүдэд Оросын ван ноёд Алтан ордны улсын хаантай очиж уулзсан тухай тэмдэглэхдээ гол төлөв “Орда” руу явсан, “Орда орсон” гэсэн байдгаас гадна “Золотая орда” гэдэг нэр ч “Орд” гэдэг үг хэрэглэгдэж байсны баримт гэж болно. Харин “Сарай” гэдэг нь түрэг голдуу сурвалжуудад түрэгээр нэрлэн тэмдэглэснийг хожмын орос судлаач, түүхчид тэр хэвээр нь авч хэрэглэн түүхийн судалгааны эргэлтэд оруулсантай холбоотой гэсэн логик дүгнэлтэд хүргэж байна. Тэгээд ч хүн амын олонх нь түрэг угсаатан байсан учир өөрсдийнхөөрөө тийн “Сарай” гэж хэлцдэг байсан нь ч нөлөөлсөн гэхээр байгаа юм. Гильом Де Рубрукийн аяллын тэмдэглэлд Батын орд гэсэн үг гардаг нь Сарай бус харин орд гэж нэрлэж байсны гэрч юм. Би Батын ордыг хараад ихэд сүрдэв. Орд нь эргэн тойрон гурав буюу дөрвөн мод газар хүн амьтан дүүрэн байх бөгөөд анх харахад том хот шиг надад санагдаж байв. Израйлууд бурхнаа гол болгож тойруулан майхан шаадгийн адил тэд эзний ордны аль талд (тэрэгнээс) буулгасан гэрээ барихыг мэднэ. Тэд ер нь эзнийхээ өргөөг ордон гэдэг байна. Ордон гэдэг нь тэднийхээр төв (гол дунд нь) гэсэн утгатай[4] гэж өгүүлжээ.

Алтан ордны улсын түүхэнд нийслэл хот байсан хоёр Сарай хотын тухай дурдагддаг. Судлаачид болон түүхчид ихэвчлэн Сарай-Бат, Сарай-Бэрх гэж үүсгэн байгуулагч эзнийг нь хотын нэрийн ард залган бичиж хэвшсэн бөгөөд Монгол хэлэнд ойлгомжтой байдлаар арай өөрөөр бичих хэрэгтэй биз ээ. Батын орд өргөө буюу Бат-Сарай (Батын Сарай), Бэрхийн орд өргөө буюу Бэрх-Сарай (Бэрхийн Сарай) гэж эзэн биетэй нь хамаатуулан нэрлэж хэвших нь зүйтэй юм.

Бат-Сарай (Сарай) хэмээх анхны хотын дараа Бэрх өөрийн нэрээр уг хотыг Бэрх-Сарай гэж нэрлэсэн. Зарим судлаачид Сарай-Бэрх буюу Бэрх-Сарай хотыг Сарай эл-Жэдид буюу Шинэ Сарай гэж нэрлэж байсан гэж үздэг. Туркийн эрдэмтэн Экрем Калан Бат-Сарай хот сүүлд Бэрх-Сарай гэдэг нэртэй болсон ба Сарай эл-Жэдид буюу Шинэ Сарай гэж тусдаа хотыг хожим Узбек хан байгуулсан[5] гэж үзжээ.

Тэгвэл Оросын нэрт судлаач Г.А.Федоров-Давыдов өөрийн бүтээлдээ хоёр Сарай хот байсан бөгөөд энэ нь хуучин ба шинэ Сарай хот бөгөөд Шинэ Сарай хот нь Узбек ханы үед байгуулагдаж Жанибек ханыг дуустал оршиж байсан[6] гэж өгүүлжээ. Судлаачид Батын орд буюу “Бат-Сарай” хотыг одоогийн Астрахань хотын хойд зүгт ойролцоогоор 100 орчим км газар, Ахтуба голын дорнод эрэг дээр байрлаж байсан гэж олж тогтоожээ. Бат ханыг нас барсны дараа Бэрх хан орд өргөөгөө өөр газарт байгуулсныг оросууд “Бэрх-Сарай” гэж түүхэндээ нэрлэсэн гэх бөгөөд уг хотод 200 мянга[7] орчим хүн оршин сууж байжээ.

Эргэлзээнгүй болгох үүднээс тайлбарлахад Бат ханы үндэслэн байгуулсан Бат-Сарай (Хуучин Сарай буюу Старый Сарай) хотыг Бат ханыг нас барсны дараа түүнийг залгамжилсан Бэрх хан өөрийн нэрээр Бэрх-Сарай гэж нэрлэн шинэ хотыг Бат-Сарай хотоос өөр газар байгуулсан  бөгөөд шинэ хот энэ нэрээрээ Узбек ханыг төр барих хүртэл явсан ч гол нийслэл хот болж яваагүй юм. Харин Узбек хан 1312 онд хан ширээнд суугаад уг хотыг шинэчлэн өргөтгөж Сарай эл-Жэдид (Шинэ Сарай), Оросоор (Новый Сарай) гэж нэрлэсэн байна. Тиймээс Алтан ордны улсын түүхэнд хуучин[8] шинэ[9] хоёр л Сарай хот байсан гэж ойлгож болно.

Хуучин Сарай буюу Батын Сарай хот өнөөгийн ОХУ-ын Астрахань мужийн Харабалинскийн район Селитренного тосгоны хажууд байдаг бол шинэ Сарай (Бэрх-Сарай) хот буюу Сарай эл-Жэдид нь Волгоград мужийн Лениний район Царев тосгоны дэргэд байршиж байжээ.

Бат-Сарай хот нь Узбек ханыг хүртэл тус улсын улс төр, эдийн засаг соёлын төв болж яваад шинээр өргөтгөн зохион байгуулсан Сарай эл-Жедид хотод байр сууриа алдсан юм.

Сарай хот нь Булгар, Крым, Хорезм гэсэн гурван том худалдааны бүс нутгийн огтлолцол замд байрлаж байсан бөгөөд Евразийн худалдааны гол дамжин өнгөрөх цэг болж байжээ. Сарай эл-Жэдид хотод дэлхийн өнцөг булан бүрээс худалдаачид ирж эндээс Алтан ордны улсын бусад хотууд болон Орос, Европт цааш дамжуулан арилжаа наймаа хийж байжээ. Итали болон европын худалдаачид торго дурдан авах гэж Хятад руу биш харин Сарай хотод ирэхэд л хангалттай байжээ. Сарай эл-Жедид нь XIV зууны турш Алтан ордны улсын нийслэл хот байж тус улсын зоос мөнгийг хэвлэдэг томоохон сан хөмрөг бий болж байжээ[10].

Сарай эл-Жедид тус улсын гол нийслэл байсны хувьд гар урлал, ихээхэн өндөр хэмжээнд хөгжиж байжээ. Ялангуяа зах нээгдсэн өдөр гар урлалын хийдэг урчуудын хороололд амьдрал буцалж эхэлдэг байжээ. Байлдааны зэр зэвсэг болох сэлэм, илд, бамбай жад, ахуйн хэрэглээний сав суулга, газар тариалангийн хөдөлмөрийн багаж зэвсэг болох анжис, хадуур хийдэг газрууд маш олноор байжээ. Улсын өнцөг булан бүрээс ирсэн гар урчууд өөр өөрсдийн хэв шинжийг агуулсан урлагийн гайхамшигт бүтээлүүдийг үйлдвэрлэж тухайн үеийн гар урлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан байдаг. Үүнтэй уялдан байлдааны зэр зэвсэг дархлах хөгжилд томоохон өөрчлөлтийг авчирсан юм. Ялангуяа Монгол илд хат сайтай гэдгээрээ бусад илдээс тод ялгарч гайхагдаж[11] байжээ. Хотын байршил нь өөрөө Кибчагын тал нутагт байсан тул хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа арьс ширний үйлдвэрлэлд онцгой нөлөө үзүүлсэнг тэмдэглэх нь зүйтэй биз ээ.

Мөн үнэт чулууг Хятад болон Иран, виног Кавказ, Энэтхэгээс халуун ногоо, дундад Азиас авчирсан хөвөн даавуу болон торго зэрэг нь Сарай эл-Жедид хотын захад өнгө өнгөөрөө алаглаж байжээ.

Исламын шашинт улсуудын нийслэл хотуудын дундаас хоёр Сарай хот өвөрмөц соёл иргэншлээрээ ялгагдаж байжээ. Сарай хотод исламын шашны зэрэгцээ үнэн алдрын, несториан, буддын, католик гээд олон сүм хийдийн төлөөлөл эвтэй найртай оршиж сууж соёл шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ялангуяа исламын шинжлэх ухааны төв болж байснаараа Сарай хот онцгой байжээ. Исламын шашны томоохон сургуулиуд энд байрлаж исламын хөгжлийн ерөнхий дүр зургийг тодорхойлж байсан гэхэд болно. Египет мамлюкийн эзэнт гүрэн Алтан ордон, Византи гурвын онцгой холбоо нь Сарай хотыг шинжлэх ухаан урлагийн томоохон том болгосон юм. Одон орон яруу найргийн суут бүтээлүүд эндээс төрөн гарч байсан юм. Кибчак гаралтай нэрт яруу найрагч Сайф Сарай нь Польшийн нэрт астрономич Коперникээс даруй 140 жилийн өмнө дэлхий нарыг тойрон эргэдэг тухай өөрийн бүтээлдээ өгүүлсэн[12] нь энд шинжлэх ухааны хөгжил ямар түвшинд байгааг харуулсан юм.

Тухайн үеийн Сарай эл-Жэдид хот нь маш үзэсгэлэнтэй, инженерийн цогц шийдэл бүхий гайхамшигтай хот байжээ. XIII зуунд Ром хот 35.000, Парис хот 40.000 орчим оршин суугчтай байсантай харьцуулахад Сарай тэдгээрээс хамаагүй том хот байсан, тухайлбал Сарай хот 75-175 мянган[13] оршин суугчтай, өргөн том гудамжтай, гудамжны өргөн 7-8 метр[14], хотын төвөөр цэвэр усны вааран хоолой татаж, усан оргилуур хийж, ус зайлуулах сувагтай, эрэгтэй болон эмэгтэйчүүдийн бие засах газар, нийтийн халаалтын системтэй, тухайн үеийн Европт ч байхгүй тийм сайхан хот байжээ. Зарим судлаачид 200 мянга[15] орчим оршин суугчидтай байсан гэж тэмдэглэжээ. Энэ хоёр хот богино хугацааны дотор тухайн үеийн хамгийн том хотын зэрэгт хүрч чадсан байна. Хоёр хотыг хооронд нь тусгайлан зассан замаар холбосон байжээ.

Ойролцоогоор 1334 оны 5 сард Алтан ордны улсад айлчилсан арабын алдарт аялагч Ибн Баттута “Сарай хот[16] нь уудам талд тэнгэрийн хязгаар хүрсэн орон зай эзэлсэн үзэсгэлэнт хотын нэг бөгөөд дөрвөн зүг найман зовхисын хүн ард хөлхсөн зах зээл бүхий өргөн гудамж талбайтай, өөр өөр угсаатны төлөөллүүд тус тусдаа нэгэн дүүрэг болон амьдрах бөгөөд мөн газартаа өөрийн захтай ажээ” хэмээн тэмдэглэсэн ажээ.

Тэрээр дагалдагсдын хамтаар хотыг бүтэн тойрохоор шийдэн “бид хотын нэг захад суудаг байсан бөгөөд нөгөө хязгаарт нь хүрэхээр өглөө эртлэн гарсан боловч үдийн хойно л сая товлосон газартаа хүрэв. Тэндээ мөргөл үйлдэн дараа нь үдийн хоолоо идээд эргэн явахад нар шингэх үед сая буусан буудалдаа эргэж ирэв. Нэг удаа бид хотыг хэр өргөн болохыг үзэхээр өглөө эртлэн гарсан боловч үдийн хойно нөгөө захад нь ирэв. Бидний зам үргэлжилсэн байр сууц, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн дэргэдүүр өнгөрөх бөгөөд сул газар ер харагдсангүй” гэж тэмдэглэсэн байдаг. Тэр ч байтугай Сарай хотын үүдэнд хос алтан морины хөшөө байсан тухай домог өнөөг хүртэл үргэлжилсээр л байдаг.

Хэдийгээр Монголчууд суурин амьдралд шилжсэн ч уламжлалт соёл иргэншлээ хадгалж Ижил мөрөн болон Кибчагын талын үржил шимт хөндийг даган нүүдлэн амьдарч байжээ. Энэ талаар Гильом Де Рубрук “Тэд нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэл сэрүүн нутагт өгсөж буудаг ба наймдугаар сард буцаж урууддаг байв”[17] гэж өгүүлснээс үзэхэд байнгын суурин биш нүүдлийн соёл иргэншлээ хэвээр хадгалж байжээ.

Алтан ордны улсыг түүхчид “хотуудын орон” гэж нэрлэсэн байдаг нь дээрх хотуудын тэлэлт эдийн засаг, соёлын сэргэлт хөгжилттэй холбоотой юм. Тухайн үед Алтан ордны улсад олон орны урчуудын гараа гаргаж барьж босгосон нийслэл Бат-Сарай, Бэрх-Сарай, Сарай эль-Жедид, Увек, Судак, Укек, Гюлистан, Хажитархан (Астрахань), Аккерман, Старый Орхей (Новый Город), Крым, Кырк-Йер (Чуфут-Кале), Кафа[18] зэрэг өрнө, дорнын өнгө төрхийг хосолсон тансаг сайхан хотууд сэргээгдэн босгогдсон буюу шинээр байгуулагдаж, олон орны төрийн элч төлөөлөгчид, худалдаачид, гар урчууд, шашны зүтгэлтнүүд хуран чуулсан төв болсон байжээ. Тэр үед 150 гаруй хотыг шинээр барьж байгуулсан буюу сэргээн босгосон хэмээн судлаачид үздэг[19]. Булгар болон Кибчагын хотууд ч Алтан ордны улсын хотуудад тооцогдож байжээ. Мөн дээрхээс гадна Алтан ордны улсын харьяанд байсан хотуудын заримаас дурдвал. Үүнд: Хан-Керман, Керменчук, Кременчук, Солхат, Азак (Тана), Мажар,  Саранчук, Бельжемем, Безеж, Феодосия, Херсонес, Танаис[20] бага Мажар, дээд Мажар, Дербент, дээд Жулат, Терск[21], Ургенч зэрэг хотууд юм.

Сарай хотуудын сүйрэл нь 1395 онд доголон Төмөр хааны үед болон бусад (Литва, Крымийн хаант улс) улсуудын дайралтын үеэр ихэд эвдрэн сүйтгэгдсэн байна. Гэвч хоёр Сарай хот 1554 онд Оросууд Астраханийг байлдан дагуулах үед бүрэн эвдрэн сүйрсэн бол зарим хотууд өнөөг хүртэл ОХУ-ын нутаг дэвсгэр дээр бий. Сарай хотын үлдэгдлийг зөөж Оросын Астрахань хотыг барьсан бөгөөд өдгөө туурь нь эртний Кибчагын талд гашуун түүхийн нууцаа хадгалан чимээгүйхэн оршсоор л байна.

[1] Д.Гонгор. Халх товчоон

[2] В.Инжаннаши. Хөх судар;

[3] Я.Цэвэл. “Монгол хэлний товч тайлбар толь” УБ.1966. 421-р тал

[4] Гильом Де Рубрук “Дорно этгээдэд зорчсон минь” УБ.1988 он 136-р тал

[5] Экрем Калан. “Алтан ордны хаант улсын нийгэм соёлын амьдрал ба хотжилт”. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Чингис хаан дээд сургууль. “Чингис хаан Монголын нууц товчоо судлал” Боть XXI, дэвтэр-24. УБ.2015

[6] Г.А.Федоров-Давыдов. “Общественный строй золотой орды” М., 1973, стр.79

[7] Бухараева Р.Р. “Поэзия Золотой Орды”,  М., 2005, стр.27

[8] Хуучин Сарай буюу Бат-Сарай хот.

[9] Шинэ Сарай буюу Бэрх-Сарай хот

[10] А.Г.Мухаммедиев. “Булгаро-татарская монетная система ” М.,1983, с.16

[11] С.Цолмон. “Монголын Алтан ордон улс” УБ.2006 он. 113-р тал

[12] Экрем Калан. “Алтан ордны хаант улсын ниийгэм соёлын амьдрал ба хотжилт”. “Чингис хаан судлал”сэтгүүл. УБ.,2015 он. Боть-XXI, дэвтэр-24, тал.67

[13] Кульпин Э.С. ”Золотая Орда”.М.1998.с.50

[14] Мөн тэнд

[15] Академия Наук Татарстана Институт Историй. Клаусс Хеллер.  “Золотая орда и торговля с Западом”  Казань. 2001. стр.115

[16]Сарай эл-Жедид хотыг хэлж буй юм.

[17] Гильом Де Рубрук. “Дорнод этгээдэд зорчсон минь”. УБ., 1988 он. 134-р тал

[18] Калан Э. ”Городская культура и торгово-экономические отношения Золотой орд”. Ученые записки Казанского государственного университета.2009

[19] Кульпин Э.С. ”Золотая Орда”.М.1998.с.50

[20] М.Г.Сафаргалиев. “Распад Золотой орды” Саранск 1960. стр.80 стр.80

[21] “The European steppes in the middle age” volume 6 “Golden Horde time” М.Г. Крамаровский. “Улус Джучи (1207-1502). Заметки о культуре Дешт-и Кыпчак в эпоху Чингисидов.” Donetsk 2008.стр.9

Сэтгэгдэл 17ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 10 сар 7. 12:41
Unshigch

Bi oros, angli, frants heltei jiriin l neg hun. tolgoilogch .mn g unshdag. tuuhiin holbogdoltoi olon ch nom unshih durtai. Mongolchuud min gurend aguu har horingoo suiduulsnees hioish dahin tom hot baiguulaagui. ene hotiin tuhai olon ch medee medeelel olon ulsiin tuuhend uy uyiin tuuhchid bichij uldeesen bdg . bidnii haadiin aguu zahidal tamga dardastaigaa frats, italid hadgalaastai bna. hyatad, oros iran pers armen heldeer bidnii tuhai bichij uldeejee. bidnii tuuhiig delhii sudlaad barahgui bna daa. uuruu gadaad helgui mun unshih durgui bol orchuulgata batalgaatai orchuulsan nevtruuleg yadaj uz dee end tendgui l bna. uurtuu itgelgui hun urgelj ergelzej bdg tul uuruu ene copy paste hgd bga commentoo dahij tavihaa bolinuu gej husie. ene mundag site n gishuud unshigchidiig bas hundelj uz. !!!

2018, 5 сар 31. 13:57
Зочин

пизда минь чи одоо залхаач!

2022, 3 сар 9. 23:32
Зочин

Bity sha

2017, 10 сар 20. 6:24
unen

HOOSIN TOLGOITOO ANGLI YUMUU OROS HELNII HELTERHII BHGUI BOL MONGOLOOR YADAJ ZARIM BARIMTTAI KINONUUD ORCHUULAAD YOUTUBE DEER TAVISAN BGAA .. unshij chadahgui bol yadaj internetnees tuuhiin tuhai jaahan uz!!! tegeed AGUU MONGOL undestenii tuhai sanaa meden helj bich. Odoo delhii dayar bas orosuud hurtel hulen zuvshuuruud buteel tuuriviad bna. Gantshan kazakstanii heseg nuhud uhen hatan zuvshuuruhgui bgaag youtubees harj bolno. chi er ni tuuh bichver bolgonii door hooson tolgoigoo tsuhuilgadaa nolioroi. kazak bh chi!!

2017, 10 сар 21. 20:30
Molor-erxi

KAZAH GEED ZAGNAAD BAIGAA GARAA TA ANDUURAAD bnaTSAG OOR BOLSON XIITEI XUDUUTAI BARIMT NOTOLGOOGUI SHAXAM XOORGON NIITLEL SHUU YM UNSHIXAAR YGAAD Gej BODOGDOXGUI BNA UU XAMPANA ...NUDEE NEE YDAJ OROS XELTEI BOL GADAGSHAA YVJ UZ CHADAXGUI BOL OROS ANGLI XELEER YOTUBE UX ..LOGIK SETGEXUIGEE AJILLUUL ,AJILLAXGUI BAIVAL SAMAR ID..,ER N CHAMAAS ASUUY 13 ZUUNAAS MANAID ULDSEN XYND UZUULCHIXEER YU BNA DA XAMPANA.

2017, 10 сар 18. 8:52
Зочин

ХӨӨЕ чи явж ҮХ

2022, 3 сар 9. 23:31
Зочин

unshd suuhinha orond uuruu uhech

2017, 10 сар 18. 14:20
MOLOR-ERIK

CHinii SHARIL deer SHARILJ UGGASNAAS XOISH 80 JILIIN DARAA YXEJ MAGADGI YGUI CH BAIJ MAGAD XAMPANA...

2017, 10 сар 17. 16:23
Зочины

Хар Хориноо Хятадуудаад үнс болготол дээрэмдүүлээд Түвд маягийн сүмүүд барьсан тэр нь одоо балгас Ийм байж хаа холын сураг мэдээгээр өөрсдийгөө дөвиилгөх гээд

2017, 10 сар 23. 8:21
МОГОЛ

МАЛНУУДАА. МОГОЛСТАН ГЭЖ БАС НЭГ УЛС БАЙСАН ЮМ ШҮҮ.

2017, 10 сар 18. 14:22
MOLOR-ERIK

TIIMEE LOGIKTOI SETGEDEG ZALUUS BAS BAIDAG YM BNA ..MONGOLCHUUD XOSHGIRUULAGCHDAD DURGUI BOLJ BNA..

2017, 10 сар 17. 21:07
Зочин

Хар хорин бус Хар Хорум, Түвд биш Төвөд

2017, 10 сар 20. 1:12
ббб

Хараа хүрэм, Хар хүрэм гэхэнч бий очоод хархаар хар хүрмэн чулуу талаар нэг харагдаж байдын бнлэй.

2017, 10 сар 17. 16:50
Зочин

Iimerhuu zuiliig oilgohod chinii tarhi chini hurehgui zugeer l idej uugaad yavj baisan chini ulziitei

2018, 4 сар 5. 12:29
Зочин

Бид одоо домогт их хаанаа. Хундэлэх хэрэгтэй шуу дээ ? Тэр уеиин туухиин гайхамшигууд унэт эдлэлууд дэлхиин унэт эдлэл цуглуулагчидын гарт хадгалагдаж бна аа ? Урд хоршид ч байна !

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]