Гучин жилийн турш усан дор байсан Испани-Португалийн хил дээр орших тосгоныг үзэх жуулчдын тоо нэмэдэгдэж байна хэмээн Ройтерс агентлаг мэдээллээ.
“Алто Линдозо” хэмээх усан санг байгуулахын тулд Испанийн эрх баригчид тухайн нутагт оршдог “Асередо” нэртэй тосгоныг 1992 онд усанд живүүлж байжээ.
Испани-Португалийн хил дээр оршдог тус тосгон тухайн үед бараг эзгүйрсэн байсан тул тэр хэвээр нь усанд живүүлсэн аж. Гэтэл сүүлийн саруудад тус нутагт хур тунадас ховордож, ган гачиг болсны улмаас усан сангийн нөөц 15 хувийн дүүрэлттэй болсон байна.
Тус мужийн 65 настай иргэн Максимино Перез Ромеро "Би кино үзсэн юм шигл боллоо. Надад гунигтай мэдрэмж төрж байна. Би ган гачиг, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ийм зүйл тохиолдсон гэж үзэж байна” хэмээжээ.
Харин усан сан хоосорсонд Испанийн тал нөөцийг нь замбараагүй ашигласан Португалийн усан цахилгаан станцыг тодорхой хэмжээгээр буруутай гэж үзэж байгаа гэнэ. Гэтэл санамсаргүй тохиолдлоор усан сангийн ёроолоос ил гарч ирсэн Асередо тосгон жуулчдын сонирхлыг ихэд татаж байгаа ажээ. Хур тунадас нэмэгдэхэд тосгон дахин усан дор орох магадлалтай тул амжиж үзэхээр ирэх жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters, BBC