Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сэтгүүлчийн үхэлд ОХУ хариуцлага хүлээхгүй гэвУншсан3,227

“Америкийн сэтгүүлч Украинд амиа алдсанд Орос хариуцлага хүлээхгүй, учир нь түүний амь үрэгдсэн Ирпень хотын ойр орчмын нутаг Украины цэргүүдийн хяналтад байдаг”

Украины Ирпин хотод ажиллаж байсан америк сэтгүүлч өнгөрсөн ням гаригт амь үрэгдсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн билээ. Украинд болж буй зэвсэгт мөргөлдөөний үеэр олон улсын сэтгүүлч амь үрэгдсэн анхны тохиолдол энэ болсон юм. Амиа алдсан 50 настай Брент Реног “Нью-Йорк Таймс”-т сэтгүүлч, зураглаачаар ажилладаг байжээ. Сэтгүүлч амиа алдсан явдлын хариуцлагыг ОХУ-ын тал хүлээх ёстой гэдгийг Украины талаас мэдэгдсэн.

Тэгвэл талаар НҮБ-д суугаа ОХУ-ын суурин төлөөлөгч Василий Небензя албаны байр суурь илэрхийлсэн байна. Тэрээр “Америкийн сэтгүүлч Украинд амиа алдсанд Орос улс хариуцлага хүлээхгүй, учир нь түүний амь үрэгдсэн Ирпин хотын ойр орчмын нутаг Украины цэргүүдийн хяналтад байдаг” гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр “Сэтгүүлч Ренотой хамт явсан, хамтран зүтгэгчийнх нь хэлснээр бол тэдний машин руу Украины цэргүүд гал нээсэн. Тэгээд ч амиа алдсан Рено нь албан ёсны хэвлэл мэдээллийн ажилтан биш, “Нью-Йорк Таймс” сонины орлогч, редактор Клифф Леви энэ талаар мэдэгдсэн байна" гэж нэмж хэлсэн байна. Ренотой хамт явсан өөр хоёр ч сэтгүүлч шархдан эмнэлэгт хүргэгдээд байгаа билээ.

“Нью-Йорк Таймс” сонины орлогч, редактор Клифф Леви Украинд амь үрэгдсэн Брент Реног ажлаасаа гарсан хэмээн мэдээлжээ. Брент Рено өмнө нь Афганистан, Ирак, Гаитид ажиллаж байсан бөгөөд 2014 онд сэтгүүлзүйн "Peabody Award" шагналыг хүртэж байв. Тэрээр ахтайгаа хамтран ажилладаг байсан бөгөөд ах Крейг нь мөн Украинд байгаа гэж эх сурвалжууд мэдээллээ.

Үүнтэй зэрэгцэн амиа алдсан сэтгүүлчийн ар гэрт хандан Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский ил захидал илгээснээ өөрийн твиттертээ жиргэжээ. Тэрээр "ОХУ-ын зүгээс Украины ард түмэнд үйлдсэн харгислал, муу муухайг баримтжуулж байгаад амиа алдсан Брент Реногийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна. Брентийн амь амьдралаа золиослосон явдал нь харанхуйн хүчний эсрэг тэмцэхэд дэлхий дахиныг урамшуулах болтугай" гэжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]