Алтан ордны улсын түүх судлаач, доктор (Ph.D) Т.Сүхбаатар
МОНГОЛЧУУД БА КИПЧАКУУД
Кипчакууд буюу Оросоор Половцы, кибчаг, коман, куман гэх мэтээр бичдэг Түрэг угсааны аймаг нь Байгаль нуураас Хар тэнгис хүртэлх өргөн уудам нутаг дэвсгэрт нүүдэллэн амьдарч байсан ард түмэн юм.
Кибчагууд бол түрэг гаралтай ард түмэн гэж зарим судлаачид үздэг нь буруу. Кибчагууд хэзээ ч нэгдмэл ард түмэн байсангүй. Хэлнээс өөр ямар ч холбоогүй, бие биедээ дайсагнасан олон олон овог аймгийн цогц гэж ойлгож болохоор. Ганц нэгдмэл цул болгодог хүчин зүйл нь түрэг хэл байжээ. Гэхдээ бас цэвэр түрэг ч гэж үзэж болдоггүй. Кибчагууд загалмайн шашинтай байж, оросуудтай гэрлэж тэр ч байтугай Невийн Александрыг кибчагийн эрлийз байсан гэж үздэг.
Нэрт эрдэмтэн Лев Гумилевийн тодорхойлсноор кибчагууд нь хүннү, сармат, алан, телеут, түрэг зэрэг өөрсдийн үе чацуутан нүүдэлчин овог аймгуудтайгаа зэрэгцэн он удаан жил аж төрж, угсаатны хувьд мөхөлгүй үлдсэн байсан юм. Үүнийг одоо тодруулж үзье. Тэртээ 10 дугаар зууны үед Печенег буюу Кангар, Кибчаг, Огуз гэсэн гурван том угсаатан өнөөгийн Казахстаны нутагт зэрэгцэн оршиж байжээ. Түүхийн явцад Печенег, Огуз нь баруун өмнө зүг нүүснээр нутагтаа үлдсэн овог аймгуудыг нэгтгэсэн Кибчагууд улам бүр томорсон юм.
Харин Монголчууд кибчагуудтай дайтах болсон шалтгаан нь их сонирхолтой. Чингис хааны үед мэргидүүд баруун зүгт зугтан кибчагууд дээр очиж амь хоргодсон бөгөөд кибчагууд манай Их хааны дайсныг бүхий л талаар өмгөөлж, хамгаалж байсан нь тэднийг дайлахын эхлэл болсон гэсэн нэг гаргалгаа байж болох. Чингисийн цэргээс зугтсан мэргидүүд кибчаг болон канглы нарын нутагт орогнож байсан тул 1215-1218 онуудад Зүчи, Сүбэдэй нар Тогтоа бэх тэргүүтэй мэргидүүдийн үлдсэн хэсгийг бут цохин сүйрүүлжээ.
1236 онд Монголчууд Булгарын хаант улс руу довтлох үед Монголчуудад хөөгдөж очоод нас барсан мэргидүүдийн шарилыг тэр нутгаас олж байжээ. Мэргид аймгаас тал нутагтаа үлдсэн хүмүүс Ойрад гэх мэт Монгол овог аймгуудад уусан Монголын нэг овог болсон бол бусад нь ийнхүү түрэг угсааны Кибчаг зэрэг аймагт шингэжээ.
Монголчууд кибчагуудтай дайтах болсон өөр нэг томоохон үндэслэл бол Кибчагийн удирдагч Котян нь Чингис хааны өст дайсан Хорезмын шах Мухаммедийн эх Туркан хатны хамаатан, тиймээс ч Хорезм шахын нэгэн адил Монголчуудын дайсанд тооцогддог байсан явдал. Хорезмын дайны үед кибчагууд олноор Мухаммед шахын талд орон Монголчуудтай тулалдсан бөгөөд Мухаммедыг насан эцэслэх үед түүний дэргэд үнэнч кибчаг цэргүүд нь эцсийн мөч хүртэл байсан ч гэдэг. Хорезмын Шахын эх Туркан хатан түмэн зүйлийн үндэстнээс бүрдсэн хөлсний цэргүүдэд бус харин өөрийн үнэнч, гарал нэгтэй кибчаг цэргүүдэд илүү итгэж байжээ. Чадварлаг кибчаг цэргүүд Мухаммед шахыг Зэв, Сүбээдэй нарын гарт алдалгүй ямар ч байсан Каспийн тэнгисийн зэлүүд арал хүртэл зугтаалгаж чадсаныг түүхчид бичдэг.
Хорезмын шахыг мөрдөн хөөсөн Зэв, Сүбээдэй нар кибчаг цэргүүдийг хөөн явсаар 1223 онд Орост нэвтрэн орсон. Кибчагуудыг гаргаж өгөхийг Оросын вангуудаас шаардсан ч татгалзсан хариу авсан бөгөөд алдарт Калка гол дээр Орос, Кибчагийн нэгдсэн армийн 80,000 орчим цэргийг бут цохисон түүх эндээс л эхтэй.
Энэ том тулаан, кибчагуудтай хийсэн мөргөлдөөнүүд хожмоо 1235 онд Хархорум хотод болсон Их хуралдайн шийдвэрээр түүхэнд алдаршсан европ руу хийсэн "Хан хөвгүүдийн аян дайн" буюу “Кибчагчин аян” дайн хэмээн нэрлэгдсэн дайны эхлэлийг тавьсан юм. Энэ аян дайны хөлд Ижлийн Булгар, Орос, Европ болон бусад улс үндэстнүүд өртсөн билээ. Түүнээс бус тусгайлан ямар ч учир шалтгаангүйгээр Европ, Орос руу Монголчууд дайраагүй билээгүй.
Кибчагуудын эсрэг аян дайныг ахмад хөвгүүдийн аян дайн ч гэж нэрлэх нь бий. Энэ дайнд алтан ургийн 13 ахмад хөвгүүд болон бусад цэргийн жанжид оролцсон. Цар хүрээний хувьд Хорезмын хаант улсын эсрэг хийсэн аян дайнаас том, олон улс үндэстэнг хамарсан олон жил үргэлжилсэн дайн байжээ. Энэ дайнд Монгол цэргийн ерөнхий командлагчаар Зүчийн хүү Бат хан томилогдон ажилласан. Цэргийн тооны хувьд 40-50 мянган Монгол цэрэг оролцож бусад эзлэгдсэн ард түмнээр нөхөн хангалт хийх зорилготой морджээ.
Зүчийн улсын цэрэг кибчагуудын эсрэг эхний өргөн хүрээтэй байлдааны ажиллагааг Ижил мөрний Булгарын хаант улсыг довтлохтой нэгэн зэрэг явуулжээ. Кибчагт Монголын эзэнт гүрний ирээдүйн их хаад болох Өгэдэйн хүү Гүюг, Тулуйн хүү Мөнх нар Батын цэргийн тэн хагас буюу 2 түмэн (20,000) цэргийг удирдан нэвтрэн оржээ. Кибчагуудыг 100,000 орчим цэрэг гаргах хүчин чадалтай байсан гэж үздэг. Гэсэн ч Монголчууд өөрсдөөсөө тоогоор давуу дайсны эсрэг дайрахдаа кибчагуудын овог аймгуудын хоорондын зөрчлийг овжин ашиглаж зарим нэг аймгийг нь нөгөөгийнх нь эсрэг ашиглаж чаджээ.
Мөнх, Гүюг нар замдаа Кибчагт дарлагдаж байсан зарим улс үндэстний цэргээр хүчээ зузаатган үндсэн хүчийг нь 1237 оны намар гэхэд бут цохисон. Ингээд хоёр хан хөвгүүд Батын хамт кибчагийн үлдэгдлийг хөөн Орос руу ороход бэлэн болсон юм. Кибчагийн удирдагч Котян өөрийн 40,000 өрхийг авч Оросын нутагт амь дүйн зугтан оджээ.
Монголын цэрэг Оросын нутагт орсны дараа 1238 онд кибчагууд хэд хэдэн томоохон бослого гаргаснаас үзэхэд өнөөх л оросын түүхчдийн бичдэг шиг нэг ч хүн үлдээлгүй алж устгаж, геноцид үйлдээгүй нь харагдаж байгаа юм. Энэ бослогыг хүчээ авахаас нь өмнө даруулахаар Бэрхийг Бат хан илгээсэн тухай Рашид ад дин ....Хижрийн 635 оны нохой жил (1237 оны 8 сараас 1238 оны 8 сар хүртэл) Бэрх кибчагийн зүг хөдөлж Аржумак, Куранбас, Капаран болон гол нь Бекрутийг барьж авчээ гэж тэмдэглэсэн байна. Кибчагийн ард түмэн Алтан ордны улсын үндэс суурь болох байсан учир тэгж нийтээр нь алж хядаж устгасан түүх байхгүй юм. Үхсэн хүнээс алба татвар хэрхэн авах билээ дээ.
Кибчагийн Боянк ханы удам болох Буржоглы овгийн толгойлогч Бачманы бослого нь хамгийн томоохон байсан тухай Оросын он дарааллын бичгүүдэд дурдсан нь бий. Бачманы эсэргүүцэл тун ширүүн болж, газар авч олныг хамарсан тул Бат хан түүнийг даруулахаар хан хүү Мөнхийг дүү Бужигийн хамт 2 түмэн буюу 20,000 орчим цэргийн хамт илгээж байжээ. Бачманы бослогын талаар Рашид ад дин тодорхой бичиж үлдээсэн байдаг. Түүний өгүүлснээр хан хүү Мөнх, Бужиг нар Бачманы араас хөөн явахдаа 200 онгоц бүтээж Ижил мөрнийг гаталж ой шугуйд нуугдсан Бачманыг хороож ард иргэдийг нь харьяандаа оруулсан гэж өгүүлжээ.
Кибчагийн бослого Бат ханыг өмнөд Орос, Европт явж байхад хүртэл гарч байжээ. Хижрийн 639 онд (1241 оны долдугаар сарын 12-ноос 1242 оны зургадугаар сарын 30 хүртэл) кибчагууд олноороо Кутан болон Зүчийн хүү Шингүрийг дайран довтлоод бут цохиулав гэж Рашид ад дин тэмдэглэн үлдээжээ. Бат хан Кибчагийн бослого үймээнийг Европ дахь аянаас буцан ирснийхээ дараа 1243 он гэхэд бүрэн дарж дуусгажээ.
Кибчагийн удирдагч Котян Орос болон Унгарын Бела вангуудтай ураг төрлийн холбоотой байсан. Тухайлбал Мажарын IV Бела ванд албат иргэдээ дагуулан очиж хоргодон улмаар өөрийн ач охиноо (өөрийнх нь охин ч гэдэг) Бела вангийн хүү Ишванд өгч ураг барилдсан. Бела ван ч эхийн талаасаа кибчаг гаралтай байсан зэргээс үүдэн Монголчуудын эсрэг томоохон эвсэл үүсэхээр байжээ.
Котяныг баруун тийш зугтах замд нь түүнтэй ураг төрлийн холбоотой байсан Оросын вангууд зүйл бүрээр туслан Монголчуудын нэхэн хөөхөд нь саад тээг болж байсан юм. Кибчагуудыг гаргаж өгөх, тэдэнд туслахгүй байхыг шаардсан Монголыг элчийг хороосны дараа л Монголчууд их цэргийн ар өвөр хоёр талаас ирэх аюулаас сэргийлэн Котяныг нэхэн хөөх замдаа Оросыг дайлаар мордсон юм. Орос бол анхнаасаа л Монголын дайны зорилго байгаагүй, гол зорилго бол кибчагууд байсан гэдгийн дахин онцлоё. Тиймээс Бат хан онцын шаардлагагүй л бол Оросын вант улсуудад халдах сонирхолгүй байсан ба үүнийгээ ч Рязань, Владимир мэтийн вант улсуудад ойлгуулж зөвхөн Монголчуудын заналт дайсан кибчагуудыг гаргаж өгөхийг хүсч байсан. Гэвч оросууд өөр дээрээ гай, гамшиг дуудсан гэж Оросын зарим судлаачид үздэг нь үнэний ортой. Түүгээр явсан гайг үүгээр дуудах гэж Монгол хэлц үг ч бий.
Гэхдээ Орос кибчагууд тийм ч эвтэй найрамдалтай байгаагүй юм. 120 жилийн дотор буюу 1116-1236 он хүртэл кибчагууд Орос руу таван удаа халдаж, оросууд Кибчаг руу мөн таван удаа аян дайн хийж, Оросын өвөр хоорондын тулалдаанд кибчагууд 16 удаа оролцож байжээ. Орос Кибчагийн дайны тухай оросын “Игорийн хорооны тууж” хэмээх туульсад тодорхой өгүүлсэн байдаг.
Монголчууд Оросын вант улсуудыг байлдан дагуулах нь тэр үед ердөө бараг л стратегийнх нь хэд хэдэн зорилтын ганцхан нь буюу урьдчилан сэргийлэх төдий арга хэмжээ байсан.
Монголын нууц товчооны эхэд “Кибчагчин аян” (Академич Ц.Цэрэнсодном “Кибчагийн аян” гэж хөрвүүлсэн) гэж нэрийдсэн байдаг нь тэр аян дайны зорилго нь кибчагийг төвшитгөх явдал ба гол дайсан нь кибчагууд байсны баримт. Тэгээд ч Монголчууд тэрхүү дайны явцад өрнө зүг давшсаар Адриатын тэнгис хүрсэн нь ердөө кибчагуудыг л мөшгөн мөрдсөөр явсны үр дүн байсан нь тодорхой байгаа юм.
Гэхдээ энэ аян дайны үр дүнд Зүчийн улс хил хязгаараа тэлж, Кибчаг, Булгар зэрэг улс аймгуудыг нэгтгэн, Орос зэрэг бусад улсуудыг түшмэг болгох нөхцөл бүрдсэн билээ.
Орос болон Булгарт бага зэрэг саатсан Монголчууд 1241 оны эхээр Котяныг устгахаа урьтал болгон Европт цөмрөн орсон. Монголчууд заналт дайсан болох Котяныг орогнуулсан, түүнийг хамгаалсан, барьж өгөхөөс татгалзсан ямар ч улс оронд өршөөлгүй хандаж байсан юм.
Бат хан Мажарын IV Бела ванд хандаж ширүүн үгтэй илгээлт явуулсан тухай Мажарын шашны номлогч Юлиан бичиж үлдээжээ. Түүнд: Тэнгэрийн хааны элч болж түүний таалан соёрхсоноор дэлхий ертөнцийг захирч, хүлцэн дагагсдыг өршөөн тэтгэж, эсэргүүцэн тэмцэгчдийг даран сөнөөж яваа хаан миний бие Мажарын хаан чамайг хараад гайхах юм. Би чамд гучин удаа элч илгээхэд нэгийг нь ч буцааж явуулсангүй. Өөрийн элчийг ч, илгээлт бичгээ ч надад ирүүлсэнгүй. Чи хамгаас хүчирхэг хаан, олон цэрэгтэй, их улсыг дангаар захирч байдгийг чинь би мэднэ. Тийм ч болохоор сайн дураараа надад дагаар орж захирагдахад хэцүү байгаа биз. Уг нь чи сайн санаагаар намайг хүлцэн дагавал чамд л өлзийтэй байхсан. Түүнээс гадна чи миний боол барлаг болох кумануудыг (Кибчаг) ивээж, тэтгэж байдгийг чинь би мэдлээ. Кумануудыг хойшид хоргодуулахгүй байхыг чамд тушааж буйн учир нь тэндээс болж чамтай муудалцахгүй байхын тулд билээ. Куманчууд чинь байшин барилгагүй, нүүж явдаг улс болохоор зугтан зайлахад амар байж мэднэ. Чингэж ч магад. Харин чи байшинд суудаг, цайз, хот олонтой болохоор миний гараас яаж гарна? гэж сүрдүүлэн бичжээ. Уг захидлаас харахад л хэргийн эзэн хэн болох нь харагдаж байгаа бөгөөд Европт нэвтрэн орсон зорилго ч тодорхой байна. Бела ван энэ илгээлтэд хариу өгөөгүйгээр үл барам харин ч Монголын элч төлөөлөгчдийг цаазлан хороосон юм.
Кибчаг гаралтай Бела ван Котяныг хажуудаа байлгасныхаа төлөө Унгарт асар том хагарлыг бий болгосон. Доктор Ч.Чойсамба энэ тухай өөрийн бүтээлдээ дараах зүйлсийг өгүүлжээ....Гарал угсаанаасаа болоод Унгарын дээд хүрээнд, тэр ч байтугай Ромын папд ч нэр хүнд муутай байсан Бела өөрийн дэргэд үнэнч 40,000 кибчаг цэрэгтэй болж мөн кибчагуудыг загалмайн шашинд оруулж Папад шинэ татвар төлөгч олж өгөн нэр хүнд авахыг хичээж байжээ. 1239 онд үймж бужигнасан кибчагуудыг өөрийн биеэр ёслол төгөлдөр тосон авч Унгарын үржил шимтэй тал нутагт газар олгосон байна. Нүүдлийн болон суурин соёл иргэншил шууд л зөрчилдөх болжээ. Кибчагуудын тууж ирсэн тоо томшгүй олон мал мажаруудын газар тариалан аж ахуйд ихээхэн хүндрэл учруулах болжээ. Үүгээр ч үл барам кибчаг залуус Мажарын охид бүсгүйчүүдийг хүчирхийлж, дээрэм тонуул ч гаарсан байна. Мөргөлдөөн энд тэнд гарч зарим үед илд зөрүүлэх болсон байна. Мажарын дээд хүрээнийхэн Бела ванд шахалт үзүүлсэн ч түүний ард яахаас ч буцахгүй 40,000 үнэнч кибчаг цэрэг байлаа.
Монголын их цэрэг ойртох тусам үймэн сандарсан Мажарын ноёд хуйвалдаан зохион байгуулж Кибчагийн удирдагч Котяны амийг хороосон нь дайран дээр давс гэгчээр болжээ. Монголчуудтай олон жил байлдаж сурсан зохих хэмжээний туршлага хуримтлуулсан хашир хүнийг үгүй хийжээ. Удирдлагаа алдсан кибчагууд замдаа тааралдсан бүхнийг хүйс тэмтрэн Мажарын олон тосгон сууринг галдан шатааж Балканы хойгийн зүг амь тэмцэн зүтгэжээ. Чадварлаг жанжин, түүний 40,000 цэргийн хүчийг мажарчууд нэг дор үгүй хийжээ.
Котяны харьяат албат нарын цаашдын хувь заяаны талаар араб сурвалжуудад өгүүлсэн байдаг. Арабын он дарааллын бичиг зохиогч Ибн Тагрибердигийн өгүүлснээр: Татарууд хижрийн 639 онд кибчагуудын нутагт халдан орохоор шийдэх үед кибчагууд Валахын (өнөөгийн Румын улсын нутагт байсан хаант улс) хан Унусхантай холбоо барьж Судакийн тэнгисээр дамжин түүний нутагт хүрч татаруудаас хаацайлж хоргодуулахыг хүссэнд тэрээр зөвшөөрч хоёр уулын дундах хөндийг зааж өгчээ. Тэд 640 онд тийш нүүн очин амар тайван сууж байтал Валахын эрх баригчид үүргээ зөрчин халдан довтолж алж, хядаж тэднээс олзлон авав гэж өгүүлжээ. Валахын эрх баригчид Монголчуудаас айсандаа ч юм уу, эсвэл Монголчуудын тушаасан ёсоор кибчагуудыг хэрцгийлэн дарсан байна. Удалгүй хижрийн 640 (1242-1243 он) онд Монголчууд Болгар, Валахд цөмрөн орж эрх баригчдаар нь Монголын эзэн эрхийг хүлээн зөвшөөрүүлж байжээ.
Кибчагуудын зарим хэсэг нь Мажарт үлдэж тэнд суурин амьдралд шилжин христийн шашинд орж нутгийн иргэдтэй ууссан байна. Котяны албат иргэдийн үлдсэн хэсэг нь цааш зугтан явсаар Македонид нүүн ирж нэг хэсэг нь Никейн эзэн хаан III Иоанн Ватацийн албанд орсон байна. Никейн эзэнт гүрэн гэж өнөөгийн Туркийн нутгийн төв хэсэгт оршиж байсан улс юм. Өнөөгийн Турк улсын хүн ам түрэг хэлтэй кибчагуудтай холилдсон түүх энэ. Гэхдээ өнөөгийн Турк эртний Түрэг хоёр тэс өөр, ондоо үндэстэн гэдгийг бодолцох хэрэгтэй биз ээ.
1242 оны зун гэхэд кибчагуудыг хөөн Европт тулалдан явсан Монголчууд их хаан Өгэдэйг таалал төгссөн мэдээг аваад гэдрэг буцсан юм. Ийнхүү Кибчагийн аян дайн төгсгөл болжээ. Кибчагийн аян дайны хөлд Булгар, Орос, болон Европын олон улс орон өртжээ. Монголчууд Ижлийн Булгар, кибчагуудыг бутцохиж үүний хүчинд өнөөгийн Оросуудын газар нутгийн эх үндэс тавигдсан.
Гэвч эцсийн зорилго Орос, Европ, Булгар ч биш зөвхөн кибчагууд байсан гэдгийг ахин дахин сануулах нь зүйтэй биз ээ. Түүхэнд ч “Кибчагчин аян дайн” гэдэг нэрээр үлдсэн билээ.
Батын ухардаг нь их хааны таалал төгсөхтэй огт хамаагүй. Их хуралллайд очоогүй шүү дээ. Яах гэж ухарсан байх вэ....
Орос дунд сургууль төгссөн хүүхдийг орост түүх мэрэгжилэнр их сургуульд сургах . Араб иран орос хятад руу хүүхэд явуулж түүх гадаад судалгаагаар оюутан сургах .одоо орос перс хятхд хэлтэй түүхийн эрдэмтэн бхгүй өөр дөө судалгаа хийхгүй монгол үндэстнийхээ үгээр өөрсдийгөө магтдаг.
Дараагийн хаан ширээнд хэнийг сонгох тал дээр Бат Өгөдэйн удмынхантай ялангуяа Гүюгтэй таарамж муу бсан болохоор Гүюгийг хаан болгохгүйн тулд буцахаас өөр аргагүйд хүрсэн Гэхдээ Бат өөрөө буцаагүйн нь Кипчак Оросуудыг засаглаж Алтан ордны улсыг байгуулах болсонтой холбоотой Харин Тэрээр Хархорумд Хаан ширээний талаарх асуудлыг Тулуйн удмынханд ялангуяа Сорхугтани хатанд даатгасан бдаг
КИПЧАКууд ЭХ НУТАГТАА БНАЛЭЭ Ш ДЭЭ..ӨНӨӨГИЙН ХАСГУУДЫН БАРАГ ТАЛ Нь КИПЧАКууд ЮМ БНА ХУДЛАА ГЭВЭЛ ЮТУБс ОРОС ХЭЛЭЭР КАЗАХУУДЫН ОВОГ АЙМГИЙН БҮТЭЦ ГЭЖ ХАЙЖ ҮЗЭЭРЭЙ.ТЭГЭХЭЭР ТАТАР КИПЧАКуудыг ХҮЙС ТЭМТЭРЧ ДУУСГАСАН ГЭДЭГ БАС ХУДАЛ...2012онд ТАТАРСТАНААР ТЭНЭЭД ИРЛЭЭ.ТЭД ОРОСуудтай ИХ ХОЛИЛДСОН Ч ИХЭНК ХҮМС НЬ 7-13 ҮЕ УГСААГАА ХААНААС ГАРАЛТАЙГААЧ МЭДЭЖ БНА КӨӨЕ..ГЭТЭЛ ТА БИД БОРЖИКгээд ШУУД АВТОМАТААР ИХ ХААНЫ ХАМААТНУУД БОЛЦОН хэхэхэ .ОРОСООР САМАЗВАНЦЫ ГЭДЭГ БАЙХА.
агуу түүхийнхээ нэг л хэсэг болох казакуудыг нэхэн дарсан тухай амтархан уншлаа гоё бна
chi gadnii humuusiin bichsen yarisAND UNEMSHEED UURSDIIN bichsen tuuhen sudalgaan unemshihgui baigaa yam uu tegvel chi hen bolj taarah ve
"АЙМААР", "АЙМААР" гээд л амны уншлага болгоод бай, тэнэг царайлаад... Амны билэгээ хичээхгүй бол, ангалруу сүйрна гэдгийг ухаарцгаа !!!
Ulmaar Ertugaral ni ene zavshaanig ashiglaj kipchak, seljuk ovoguudin noyoduudig yatgan negtgej Baruuni zagalmaitnuudin gazrig ezemshen ulmaar otgon huu ni Osman hojmin evropin ihenh hesgiig negtgesen Osmani turk gurniig baiguulsan baina.
Kumanuudig 100 huvi yalsan gevel enduurel bolno. Ted bas nileen heden tulaand yalalt baiguulj baisan. Uunees harahad ertnii nuudelchin ugsaanuudin hoorond dahi margaand Slavyanuud oroltssonoos bolj bai tedniig chiglesen bolgoo. Uuniig Oguzin Kai ovgiinhon ter dundaa Ottamani tureg gurnii suuriig undeslegch Osmani etseg Ertugaral ni ovjinoor ashiglaj huchee zuzaatgan ulmaar baruun zug ruu Baiju noyoni udirdsan ih tsergiin ayan dainig eserguutsen zogsooj Mongolchuud Ogoodei haan taalal togsson shaltgaanaar ih tsergee tataj baisan udaatai
unn shv
чингис хаан баруун европт эхлээд тагнуулуудаа худалдаачин хэлбэрээр явуулдаг байж тэд тэндээ сууршиж чингисийн их цэрэг ирэхийг хүлээж бүх мэдээлэлийг бэлдэж боловсруулдаг байж их цэрэг ирэхэд дайсны нууц бүхэн ил болж хаагуур дайрах хэнийг цааш нь харуулах ингээд монголчууд хохиролгүй ялдаг байж Чингис хаан 50 жилийн дотор дэлхийг эзэлж чадаж монголчууд 90 жил амьдрал нь дээшлэсэнгүй ээ
amidral deeshilj l bna.gexdee udaan bna.ene xurd xeden uls toriin oligarxuudaas bolood bna. gexdee xogjij olshirch bna oo.neg kazak shig 10-14 say xuntei bolchixvol Mongol min bur uragshaa xurdlax bolno.Uuniig xojimiin ur sad min xarax bolno .....
tiim shvv mongol oron veiin ved mandan badrah bolnoo
Куманууд бол Монголын тал нутаг дээр 4-6 р зууны үед засаглаж байсан Жужан/Нирун/ улсын харьяат аймгууд бөгөөд Түрэгийн хаант улсад дагаар орохгүйн тулд баруун тийшээ нүүдэллэсэн аймгууд юм. Тэдний байлдах арга, зэр зэвсэг, морьд нь бүгд Монгол аймгуудтай ижилхэн болохоор хамгийн гол дайсан болсон юм.
2009 онд УБ-т хэвлэгдэн гарсан "Ойрхи Дорнод, Египетийг эзэгнэж явсан Монгол угсаатнууд" номонд ээнээ түүхийг нэн дэлгэрэнгүй өгүүлсэн байх бөлгөө. Уг ном одоо ховордсон бөгөөд Интерномд байж мээдэх юм.Египет дэх МУ-ын Элчин яаманд ажиллаж байсан Баасан араб эх сурвалж дээр түшиглэн уг номыг бичсэн. МУ-ын залуу түүхчид араб, перс, турк хэл дээрхи гадаад эх сурвалжуудаас үзэх, суралцахыг уг номондоо уриалсан байгаа юм даа.Тэгэж байж л монголын түүхийн үнэн мөнийг олох юм. Эс тэгвээс манай нэрт проф, доктор түүхчид хулхи домог бүтээх нь их байгаа бөгөөд үүгээрээ Өрнөдийн жинхэнэ эрдэмтдийн доог тохуу онигоо болсоор ирсэн нь харамсалтай
Odoogiin turkuud ertnii tureguud bish yum bol ter humuusiin ur sad odoo haana yavna gesen asuult garch irne ee? Hariultiig ni meddeg humuus butsaagaad l turk ruu zaana. Genefondiin huvid tuuhiin udaan yavtsiin ulmaas tsus holildoj oorchlolt orson ch ertnii tureguudiin ur sad yaltgui l mon. Odoo ch hirtel oorsdiigoo turk bish türk gej heldegiig tend surch bgaa oyutnuud gerchilne. BId ch bas yalgaagui bie mah bodi hel soyol gene maani chinges haanii uyeiin mongolchuudiinhtai 100 huvi adil gevel bas l buruu yamar negen oorchlolt orson l baidag.
ertnii turgvvd bol odoogiin kazakh, kyrgyz, uzbek, bashkir, nogai, kharkhalbak, geh metchilen olon ard tvmen bii
Yg Unen Turkuud chni Tureguud bishee Ted chni ertnii Seljukuud Arabaas garaltai Turegtei ymar ch holboogui Uursdiinhuu tuuhiig goy haragduulah gej hicheej Ingej huuramch medeelliig delhii dahind bainga tsatsdag Hudal umiig 1000 davtahad unen bolno gedgiin ulger bolood bga umaa Tsaad sanaa ni mongoliin tuuhiig uguisgej Tureg ugsaatantai holbood tuugeeree tuuh soyliig mini deeremdeh gesen dald sanaatai Ulsdaa
Кибчакуудыг газрын херснеес ингэж арчсантай адилаар хар хятадыг арчаад енгерех байсаныг хубилай гуйцэтгэлээгуй нь тун тоогуй. Боломжыг их муухай алдсанаас егеедер монгол угсгаатнууд зовж байгаа юмдаа.
Хятадуудыг нэг бүрчлэн алж, толгойгоор нь уул босгох байсан юм. Тэгсэн бол өдийд хятад улс 1 тэрбум гаруй хүнтэй хүчирхэг улс болохгүй байсан нь лавтай. Сүүлд ойрадуудыг хятадууд тэгж алж хядаагүй бол манай монгол улс дор хаяж 10-20 сая хүн амтай, тов хийсэн улс болчихсон байхгүй юу.
Estoi gashuun unen
Тийм зүйл боллоо ч дахиад л цаадах улсуудтай нь хийллэнэ.Хэнтэй ч таардаггүй та бас л устгахуу?
үүнийг түүхэн үнэнд гүйцэгдэнэ гэдэг байхаа Монголын аян дайн оросын эсрэг чиглээгүй тэр үед орос улс гэж байгаагүй Харин Киптак гэж байсан Болгарын хаант улс гэж байсан
estoi goe sonirholtoi tuuh unshchihlaa ih uil zaaval zorilgotoi bidag gej unen yum bina
Doshgin zorigt mongol uvug deedsiin delkhiig zakhirch yavsan bodit tuukh bulguu.so nar komiks ulgeriin baatar bolood mongoliin tuukhiig ulger duurial bolgoj uuriin tuukh meteer daljignaj baigaa gedeg.
Цаг цагаараа байдаг шүү дээ тэр үед команууд л бидэнд хор хүргэж болох дайснууд байж .харин тэр үед хэнд ч хор хүргэхээргүй боолууд байсан хятадуудыг ингэж хүчирхэгжинэ гэж санаагүй л байхдаа монголчууд