Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Түүхийн улсын олимпиадад түрүүлсэн эссе: Хүн ба ХүннүУншсан46,027

Монголын анхны төрт улсын нэр юу вэ? гэхэд бид төвөггүй Хүннү хэмээн хариулна. Гэтэл өдий хүртэл “Хүннү” хэмээх үгийн утгыг бүрэн судалж, нэг мөр ойлголтод хүрээгүй байна.

ЕБС-ын Түүхийн улсын олимпиадад түрүүлж байсан нэгэн эссег хүргэж байна.

 
Хүн хэмээхийн учир

 

Монголын анхны төрт улсын нэр юу вэ? гэхэд бид төвөггүй Хүннү хэмээн хариулна. Гэтэл өдий хүртэл “Хүннү” хэмээх үгийн утгыг бүрэн судалж, нэг мөр ойлголтод хүрээгүй байна. Тиймээс энэ асуудлаар өөрийн санаа бодлоо хуваалцах үүднээс энэхүү эссе-г бичлээ. Түүх ч эрдэмтэн Г.Сүхбаатар “хүн гэдэг нь эрэлхэг зоригтой баатар, нү гэдэг нь догшин хэрцгий боол” гэсэн үг хэмээжээ. Мөн ху гэдэг нь зэрлэг бүдүүлэг гэсэн утгатай үг хэмээжээ. Монгол хүн амныхаа билгээр гэж ярьж, бичдэг. Гэтэл бид Хятад сурвалжид доромж байдлаар тэмдэглэн үлдээсэн нэрээр анхны төрт улсаа нэрлэсээр байх уу гэдэг асуудал урган гарч байна.

 

Миний судалснаар суурь боловсролын түвшинд “НН” гэсэн давхар бичлэгтэй үг “ Хүннү”-гээс өөрөөр ховор тохиолдох бөгөөд энэ талаар эрдэмтэн багш, үеийн нөхөдтэйгөө санаа бодлоо хуваалцаж үзэхэд гадаад үгэнд л энэхүү давхар “НН” бичлэг байх бөгөөд Монгол хэлээр бол “ Хүн” гэж бичвэл зохистой байна гэдэг дээр санал нэгдсэн билээ. Монголын анхны төрт улс болох Хүн улсын түүхэнд холбогдох Монгол бичгийн дурсгал олдоогүй байгаа өнөө үед энэхүү нэршлийг хэрхэх талаар нийтээр бодолцмоор байна.

Миний бодлоор Монголын анхны төрт улсынхаа нэрийг “Хүн” гэж нэрлэж байгаатай санал нэг байдаг. Учир нь тэд засаг захиргааны шилдэг зохион байгуулалт болох “Аравтын систем”-ийг зохион хэрэглэхдээ улсаа баруун, төв, зүүн гар хэмээн гурван хэсэгт хуваасан нь хүний гар, харин мянгат зуут нь хөл гарын холбоос мөчүүд, тус бүрийн аравтууд бол хөл гарын арван хуруу бололтой. Өөрөөр хэлбэл энэхүү цэрэг-улс төрийн зохион байгуулалт нь хүний биеийн хэсгээс санаа авч хийгдсэн зүйл бололтой. Эдгээр нь хүний биеийн салшгүй чухал эрхтэн шиг байж чадсан болоод тухайн үед Байгаль нуураас цагаан хэрэм, Эрчис мөрнөөс Солонгосын хойг хүрсэн өргөн уудам газар нутаг бүхий эзэнт гүрнийг байгуулж, хожим 13 дугаар зуунд дэлхийн дайдыг хэмжихэд хамгийн шалгарсан засаг захиргааны зохион байгуулалт байсан гэдгээ дахин баталжээ.

Ийнхүү Монголчууд анхныхаа төрт улсыг “Хүн” хэмээн нэрлэснийг Хятад угсаатан өөрийн бичиг үсэгтээ давуу байдлаа ашиглан доромж байдлаар ийнхүү бичиж үлдээсэн бололтой. “Хүн” гэдэг нь бидний өвөг дээдэс “Амьтдын манлай хүн, Хүний манлай нь Монгол хүн“ хэмээн бэлгэшээж улсаа ийнхүү “Хүн улс” хэмээн нэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын сургуулийн 9а ангийн сурагч Б.Цэндсүрэн

Сэтгэгдэл 17ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 9 сар 29. 11:41
Зочин

гоё эсээ болсн бн шүү

2019, 4 сар 14. 14:27
Зочин

9-р ангийн сурагч энэ хэр сэтгэх нь аргагүй. Хэлний шинжлэлээр тайлбарлах гэж байгаа бол энэ үг нь уйгаржингаар хүмүн гэж бичигдэх ёстой. Монгол хэл дээрх эртний түүхийн сурвалж нэг ч байхгүйн харгайгаар бид бусдын түүхэн ишлэлээр эх түүхээ судладаг. Хятад сурвалжид Шүннү гэж тѳв азийн үндэстэнг нэрлэсэн байдаг нь манай хэлээр ойр дѳхүү тэмлэглэхэд Хүннү болж байгаа юм. Тэхээр бас нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд энэ охин ч тэр зарим судлаач түүхчид ч гэсэн бүхнийг нэг эх сурвалжит байдлаар тайлбарлах гээд байгаагаас энэ мэт асуудал үүсч байгаа юм. Юуны түрүүнд Монгол гэх нэршил, ухагдахуун хэзээ үүссэн болохыг эрхбиш судлаж тогтоох нь чухал. Биднээс илүү гадны түүхчид, монголч эрдэмтэд монголын судалгааг илүүтэй ихээр хийсэн байдаг. Одоо бидний түүхийн суурь дэвсгэр, ишлэл, мэдээ баримтууд бүгд гадны улсын түүхийн баримт эсвэл судалгааны үр дүн. Энэ нь ч бас тэгтлээ муу юм биш. Тэр чинээгээр монгол судлал баталгаажиж мэдээ зангиуд нь баримтжиж байх нэг үндэс. Одоо жишээ нь ѳнѳѳгийн Оросууд монголын түүхийг үгүйсгэхээр улайрч байна. Москва магадгүй үүнд нэлээн анхаарал тавьж хѳрѳнгѳ хаяж байх шиг байна. Тэднийхээр бол ерѳѳсѳѳ Чингис ч гэж байхгүй түүний эзэнт улс ч гэж байгаагүй болох нь. Гэтэл инээдтэй нь ѳнѳѳгийн Оросын нийгмийн суурь дэвсгэр нь 14-16-р зууны Евроази дахь монголчуудын байгуулсан улс, түүний тѳрийн уламжлал, нийгмийн харилцаа юм. Тэхээр тэд энэ үгүйсгэх үзлээрээ ѳѳосдийнхѳѳ түүхийг ч үгүйсгэх болох нь. Бидэнд ч бас энэ сургамж болно. Аливаа улс дотоодын хэт амбийц, бүхнийг ѳмчлѳх үзлийн үүднээс юм бүхэнд хандвал эцэстээ түүх ч үгүй улс ч үгүй бүр үндэстэн ч үгүй болох аюул тохиож мэдэх юм. Тэхээр монгол гэдэг амбийцыг бид зохих түвшинд нь байлгахгүй бол нэг л мэдэхэд оросын адил туйлшраад явж мэдэх ба үр дүн нь ямар байхыг таахад бэрх. Дэлхий дахины түүхийн судалгаанаас харвал Монгол гэх нэршил үүгээр нэрлэгдсэн овог хүмүүс их л сайндаа нийтийн тооллын 8-9-р зуунд бий болсон юмуу даа гэмээр харагддаг. Гэхдээ эдгээрийг хүрээлээд бусад Зүүн Азийн нүүдэл

2020, 4 сар 24. 0:41
Бн

1. Хүннүчүүд уртын дуу дуулдаг бсн тухай түүхийн сурвалж бэ. Одоогоор уртын дуу
Монголоос өөр үндэстэнд огт байхгүй.
2. Чингис хааны Чанчун бумбад бичсэн захианд
манай шаньюн улсад гэж гардаг.
3. Хүннүгийн ноёд эвэртэй малгай өмсдөг бсн нь хөвгүүдийн үсийг хоёр талд нь үлдээж хусдаг мөн. Дарга нараа эвэртэн туурайтан гэж рочилдогтой тааодаг гэж байгаа.

2019, 4 сар 14. 14:53
Зочин

оршин байсныг дурьдах юун. 8-9-р зуунд үүссэн Монгол гэдэгтэй дөхүү нэртэй анчин, нүүдэлчин овог аажмаар бусад нүүдэлчдийн жишгийг дагаж Киргиз, Кидан гэх мэт суурин иргэншсэн улсын хойд хил рүү довтолж олз ашиг хайх болсон. Тэгээд аажмаар тэдгээр улсын итгэлийг олж хойд хилийг сахих үүрэг хүлээн алба сахих болсон. Энэ цаашлаад бусад жижиг овог аймгуудад нөлөө бүхий болж хүрээгээ тэлэн аймгийн холбоо үүсгэх хэмжээнд очсон хэрэг. Ингэсээр 10-р зууны 2-р хагас гэхэд Зүүн Азийн тал нутагт аль хэдийн ханлигууд үүсч, өөрсдийн байнгын газар нутагтай болох өрсөлдөөн өрнөсөн байж болно. Мөн ханлигууд нийлж нэгдэн хилийг нь сахиж буй Кидан улсыг байн байн их хүчээр довтлон цэрэг, техникийн хувьд илүү хүчирхэгжиж хөгжсөөр байсныг түүхээс харж болно. Энэ бол Чингис хаан төрөхийн өмнөх жаранд нэгэнт үүссэн нөхцөл байдал юм. Угсаатан үндэстэн үүсэх, сарних явц гэж бий. Тэхээр эртний Хүннү Сяньби нарын харьяанд түүнээс өмнөх үеийн овог аймгууд багтаж байхыг үгүйсгэхгүй. Мөн Нирун, Кидан, Их монголын үед Хүннү Тоба нарын үеийн овог аймгууд арай устчихалгүй харьяанд нь хадгалагдан үлдсэн байхыг ч бас үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь Хүннү бол Монголын өвөг гэдгийг шууд батлах хангалттай нөхцөл бас биш юм. Үүнийг заагладаг, ялгадаг олон шинжүүрүүд бий. Хэл соёл, угсаатны хэв шинжээрээ эртний Хүннү нар хожуу үүссэн Монголоос нэлээд өөр гэдгийг дэлхийн шинжлэх ухаан баталдаг. Мэдээж эдгээр үндэстэн хоорондох хэл соёлын зарим нэг адил төстэй шинж үлдсэн л байгаа. 10 үг тутмын нэг нь адилхан байх ч юмуу. Гэхдээ үүгээр шууд хамааралтайг батлахад хүрэлцэхгүй. Тэхээр Монгол бол эртний Хүннүчүдийн газар нутаг дээр улсаа байгуулсан өөр үндэстэн. Монгол Хүннү нарын алин ч төв болон зүүн азийн нүүдэлчид мөн. Тэд нэг үндэсний салаа мөчрүүд. Гэхдээ нэг нь нөгөөгөөсөө шууд бий болоогүй. Түүхийн явцад ижилсэж ондоошиж явсаар биеэ даасан төрхийг олсон угсаатнууд юм. Дүгнэхэд Монгол бол хамгийн багадаа 1100-1300 жилийн түүхтэй дэлхийн харьцангуй хуучин үндэстнүүдийн нэг. Төрт ёсны түүх нь 800 настай юм.

2019, 11 сар 22. 15:55
Зочин

Хүн гэх нь зөвөө
Аттилла хааны өвөг дээдэс л гэхэд монгол нутгаас салж баруун зүг байлдан явсаар 200 гаруй жилийн дараач улсаа ХҮН гэж нэрлэсээр байсан билээ
Одоогийн HUNgaria бол Аттилла хааны үүсгэн байгуулсан улсуудын цөм нь билээ
Сүүлд л европ хэлний улсуудын garia (бодвол улс гэсэн үг боловуу станууд шиг "Bulgaria Romania г.м. Дашрамд дурьдхад Ромчууд хүртэл гариа авчихсан л тууж яваа биздээ ) залгасан байх
Тэгээд ч зогсохгүй Англи хэлний Human хэмээх үг ч монгол гаралтай байхыг үгүйсгэхгүй. Учир нь Англи хэлэнд хүнийг Person, man гэж ярианы хэллэгт хэрглэчихдэг. Интернетээс HUMAN гэдэг үгийн гарал үүсэлийг хайгаад үзхэд эртний Ром гаралтай үг гэлцнэ. Нэг л сэжигтэй шүү.

2019, 11 сар 21. 11:33
Нармандах

ХҮМҮН ГЭДГИЙГ ХЯТАД ХЭЛНЭЭ БУУЛГАВАЛ XIONG NU гэсэн дуудлагаар бичихгүй бол ХҮМҮН гэсэн эх дуудлагаар нь бичих боломж хятад хэлэнд байхгүй юм. Тиймээр л тухайн үед Хятад хүмүүст ХҮН нар догшин ширүүн харагдсан учраас Догшин гэсэн ханзаар тэмдэглээ биз. ХҮН улс гэдэг нь угаасаа тодорхой

2019, 9 сар 12. 10:33
хүннү

Тан шиг ийм аймхай бөөрөнхий байснаас өөрийн түүхээ бусдад алдаж байгаа юм. Хүний өвөг дээдэс, хүний нутгийн түүхийг өмчилдөггүй ээ бид. Өнөөдрийн монголчууд Хүннүгийн шууд угсаа, голомтыг нь сахигч. Монгол, Хэрэйд, Найманы нутаг бол Хүннүгийн голомт нутаг. Монголын түүхийг монгол гэдэг нэрний түүхээр хэмжинэ гэж юу гэсэн үг вэ. Өнөөгийн Монгол нэрийн учир нь Чингис хааны аймаг ханлигийн нэр, тэр бусад аймгаа хураан нэгтгэж өөрийн аймаг ханлигийн нэрэн дор мөнхжүүлж. Монголын төрт ёсны түүх Хүннүгээс эхлэнэ. Хүннү ба Монгол нь зэрэгцээ салаа мөчрүүд биш харин эцэг ба хүү гэсэн үг. Бас өнөөдрийн монголчууд бүгд Есүхэй баатарын Хамаг монголчууд биш ээ. Жишээ нь Улаанбаатар хотын байгаа газарт Хэрэйдийн хааны ордон байсныг бүгд мэднэ. Чингис хаан хэрэйдүүдийг татаар ба мэргид шиг устгаагүй. Хэрэйд болон Монголчууд хэл нэг, нутаг нэг байсан. Найманууд ч хэл өөр байгаагүйг МНТ-оос мэдэж болно. тэдгээр аймагуудын хэл ижил байсан, бүүр хамаг Монгол аймаг хүчирхэг болохоос өмнө. Тэгэхээр өнөөгийн Монгол хэл бол Хүннү хэл. Нотолдог эрдэмтэн судлаач нар ч бий шүү дээ. Өнөөдрийн бид бол Хамаг монгол, Хэрэйд, Найман болон бусад хүннү угсаат овог аймгууд Чингис хааны ачаар нэгдэж бий болсон үндэстэн.
Эцэст нь хэлэхэд өөрийн юмаа өөрийн гэж хэлэхээс бүү ай. харин нотол. Бичгийн дурсгал байгаа, хүн чулуун дээр Руни бичээсийг хүртэл тайлаад байна монгол хүн, түүнийг дэмж. Түрэгийн үеийн дурсгалууд дээрх бичээсүүд 80% нь уугуул монгол хэлээр утга иөгөлдөр тайлагддаг, харин өнөөгийн турк хэлтэй хамаагүй байдгийг мэднэ биз та.

2020, 2 сар 1. 10:57
Зочин

Одоо бүгдээрээ МОНГОЛ гэдэг нэрээ тайлмаар байна шүү. Тайлж таньсан хүмүүс бас байна.

2019, 11 сар 23. 3:41
Зочин

Goliin olood helchihlee

2019, 12 сар 23. 12:47
Mongol

unheer goliig ni olood helchihlee. deer hereggui yum bichsen baigaa booronhii hunii bichsen yumiig ni bodood uzwel Mongol hunii setgel ogt medregdehgui urd zugiin hunii howon chuluu booson setgel l medregdej baina

2019, 6 сар 20. 12:55
Зочин

Нум сум агсдаг. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг. Нүүдэллэж амьдардаг. Морийг дээдэлдэг. Булшнаас олдож байгаа хүнийх нь төрх ясны бүтэц ижил. Хүүхдүүдийн хамгийн түрүүнд сурдаг үгүүд ижил. Яагаад өөр үндэсдэн гэж

2019, 12 сар 23. 12:50
Mongol

Mongolchuudiig chi er ni yu yumbe gehed bugd l HUN gj hariuldag bizde. Adilhan 6 hoshuu mal malaldag, adilhan aduug deedeldeg, adilhan gentei, adilhan heltei, adilhan shutlegtei, adilhan huwtsastai, neg gazart amidardag humuusiig oor oor humuus gj baigaa humuus sejigtei

2020, 2 сар 1. 10:53
Зочиночин

тийм шүү

2019, 6 сар 1. 21:13
Зочин

Та бодитой ухаалаг зүйл бичжээ.

2019, 11 сар 25. 12:36
Зочин Наран Нямжав

монголчууд амны билгийг их бэлгэшээдэг нь өвгөдийн уламжлалаа.Хэн,юу гэж нэрлэх нь чухал биш үгийн утга нь гол.Жишээ нь нийгэм гэдэг үгийг анзаарий? нийтээрээ хэм хэмжээтэй амьдрах тогтолцоог нийхэм гэх,/аав минь ингэж ярьдаг байсансан/гэтэл одоо нийгэм гээд байгааг нийтээрээ гэмтэн болж амьдрах тогтолцоо гэхэд буруудах юун??? энэ мэт үгс олоон.Хүн гүрний хөгжлийн гол философи нь "Хүнээр хүн хийх" үйл байсныг л хүн бүр мэдэх бизээ.

2019, 11 сар 25. 12:40
Зочин Наран Нямжав

Монгол хүн бүр үндсэрхэг бус үндэсний үзэлтэй байх нь яг одоо амин чухал хэрэгцээ мэт санагдана.Тиймээс үүх түүхээ ийн судалж сурвалжилж хэлэлцэн танин мэдэж байгаа нь талархууштай.

2019, 11 сар 25. 12:42
Зочин Наран Нямжав

Хүүгээ эх орондоо хайртай болгохын тулд аав та өөрөө эх орондоо хайртай байх учиртай гэдэг мэргэдийн мэргэн үг байдагаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]