Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шуурхай: Хятадад 133 зорчигчтой Боинг онгоц осолджээУншсан2,198

Аврах албаныхан ослын газарт очиж байгаа ба одоогоор хохирогчдын тоо тодорхойгүй байна гэж CCTV мөн нэмж мэдээлсэн байна.

Даваа гарагийн үдээс хойш Хятадын өмнөд хэсгийн Гуанси мужийн уулархаг нутагт 133 хүн зорчиж явсан иргэний агаарын тээврийн Боинг-737 онгоц осолдож, ослын газарт гал гарч байгааг Хятадын төрийн CCTV телевиз мэдээллээ хэмээн Си Эн Эн агентлаг уламжилжээ.

Аврах албаныхан ослын газарт очиж байгаа ба одоогоор хохирогчдын тоо тодорхойгүй байна гэж CCTV мөн нэмж мэдээлсэн байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, Хятадын China Eastern Airlines компанийн Куньмин-Гуанжоу чиглэлийн MU5735 дугаартай онгоц өчигдөр өглөө сураггүй алга болсон хэмээн Си Эн Эн агентлагийн шуурхай мэдээлэлд дурджээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]