Монголчуудаас юу ч үлдээгүй юм шиг ярьдаг бичдэг хүмүүс энд тэнд цөөнгүй байдаг. Монголчуудаас зөвхөн "хэлтэрхий л” үлдсэн гэж үздэг хүмүүс ч бас бий. Монголчууд эвдэж сүйтгэж, хөнөөхөөс өөр юм бүтээгээгүй гэж санадаг хүмүүс бас байдаг. Монголчуудыг өрнө, дорно зүг рүү аян дайн хийж байх тэр цагт энэ дэлхий бас юутай байсан билээ? гэдгийг ч эргэцүүлэн бодууштай билээ. Москва, Бээжин, Варшав, Берлин, Бухарест, Токио гэж нийслэлийн дайтай юм байлуу? Тэр тусмаа Нью-Йорк, Нью-Дели гэж юу байлаа?
Монголчуудыг өрнө дорно зүг рүү аян дайн хийж байхын цагт Версаль, Таж Махал, Эрмитаж, Сан Суси, Прадогийн ордонгууд байсан билүү?
Монголчууд дэлхийн талыг эзэлсэн том гүрнийг байгуулсан нь түүхэн үнэн боловч тэндээс юу ч зөөж авчраагүй гэхэд маргаж болох юм. Авчирсан юм байдаг бол тэр бүхэн хаашаа алга болсон бэ? Алт, мөнгө, эрднийн чулуу зөөсөн бол тэр хаана байна? Ядаж "Кохи Нор”-ын дайтай хэдэн ширхэг эрднийн чулуу байсангүй гэж үү? Байсансан бол өнөөдөр "Кохи нор”-оос дутахгүй шуугиан тарьж, домоглон яригдахгүй хав дараастай хэвтсээр гэж үү? Даанч тийм байсангүй дээ.
Монголчуудаас тэгээд юу нэхэх ёстой билээ? Эд хогшил уу? Тэр нь гурван голын маань хөндийд алга даа. Хүний амь уу? Монголчууд бусдыг ихэд түйвээсэн нь үнээн! Гэхдээ Монголчууд бусдад түйвээгдэж цөөрс өн нь бас үнээн! Байлдан дагуулсан гэгдэж байгаа тэр л улс орон бүрийд Монголчууд үлдэж хоцорсон. Тэд эхлээд түрэмгийлэгч маягаар харь газар сууж байсан. Тэгээд нэг их удалгүй харьд хүргэн нь болцгоосон. Дараа нь харь гүрний хүн олны далайд аажмаар живж орсон. Дорно зүгт Нанхиад, Солонгос, Япон, Индонез, Филиппин, Вьетнам, Бирм, Энэтхэг, баруун зүгт Иран, Туран, Мисир, Сири, өрнө зүгт Орос, Түрэг, Итали, Унгар, Болгар зэрэг орон газар болгонд Монгол цэрэг ясаа тавьсан, Монгол эрс хүргэнээр орсон, Монголын үрс цус холилдсон.
Тэд эргэж ирээгүй...! Тэдний насыг дунджаар бодвол одоо арван нэг дэх үе дээрээ яваа... Тэд танигдахааргүй болсон...
Гэвч Энэтхэгийн нийслэл Дели хотод Монгол дүүрэг, Түвдийн нийслэл Лхас зууд Монгол камцаан, Афганистаны хойд хязгаарт Монгол хот айлууд, Индонезийн Тэнгэр уулын хөндийд Монгол муж өнөө хэр голомтын утаа тасраагүй байна.
Хяргас, Хасаг, Халимаг, Татар, Башгир, Урианхай, Сахалаар, Хори, Буриад, Хамниган, Нивх, Чукчи, Юкагир, Коми, Мари, Хархалбага, Үзбег, Түрэг, Сартуул, Хараацай, Цэцэн түмнээ элэг бөөрийн сүлбээгээр нь тоочвол хойд хөршид маань хол ойрын садан даанч олон билээ.
Харчин, Хорчин, Хатагин, Цахар, Түмэд, Торгууд, Өөлд, Уйгар түмнээ удам угсаагаар нь дуудваас өмнөд хөршид маань хол ойрын садан даанч олон билээ.
Манайхан тэнд үлдсэн юм... Малчин явснаа мартаж, төсөөрсөн хэдий ч Монголоос гарснаа яахин мартах билээ. Мартлаа ч гэсэн түүх гэдэг мөнхийн гэрч хэзээ л дуудахад үнэн зөв мэдүүлэг өгөх болно. Гагцхүү шүүгчийн ухаан л мэдэх хэрэг.
Дэлхийн тав шахам тэрбум хүнийг царай зүс, арьсны өнгөөр нь гурав хувааж хар, шар, цагаанаар нь дуудахад нэг хэсгийг нь Монголжуу (Монголоид) арьстан хэмээн шинжлэх ухаанд нэр томъёо тогтоосон нь учиртай. Дэлхийн гурван өнгөт их гэр бүлийн дотроо Монголжуу арьстаны тоо нэгдүгээрт дараа нь хар буюу негржүү арьстан тэгээд цагаан арьстан орж байгаа билээ. Ийнхүү тооцоолон нэрлэх болсон нь ердөө сүүлийн хоёр мянган жилийн хоорон дахь хэрэг явдал. Харин хорин мянган жилээр цаашлуулаад дурандах юм бол Монголжуу арьстан "Даяар Монголын ариун голомт” болсон Төв Азийн зулай дээрээс урагшаа хойшоо, баруун, зүүн тийшээ тархан нүүдэллэж өмнө зүг Мальдив, Индонезийг хүртэл баруун хойд зүг Скандинавыг хүртэл, зүүн хойт зүгт Берингийн хоолойгоор дамжин Аляска хүртэл их аяныг хийсэн ажгуу. Аляскаасаа урагшлан хойд урд Америк тивүүдийн эргийн дагуух нарийхан зурвас газрыг эзэгнэн айл буусан түүхийн сэжүүр одоо ч замхраагүй байна.
"Айл хүний амь нэг” гэдэг хуулиар хойд, өмнөд Америкийн инга нар одоо ч аж төрцгөөж байнам.
Тэдэнд Монголчуудаас юу байгаа юм бэ? гэж далаа хавчин гайхах хүн зөндөө.
-Тэдэнд Монголчуудаас үлдсэн юм цөөнгүй бий. Наад зах нь л таван үг солиход Монгол үг цухалзаад эхэлнэ.
-"Айльо”, "Айл” гэж одоо ч тэрхүү инга хэмээх Монгол овогтон хот айлаа нэрлэсээр буй.
-Хагаан буюу хаан гэдэг үгээрээ тэд эзэн дээдсээ нэрлэсэн хэвээр ажээ. Агуу их, хүчирхэг, ялгуусан, эрэлхэг шилдэг гэсэн утгыг агуулсан энэ үгээр олны манлай болсон сайн хүнээ инга нар өргөмжлөн дээдэлдэг хэвээр.
-Манка Капак, Вайна Капак гэх мэтийн алдартай индейчүүдийн удирдагчдын нэрс түүхэнд үлджээ. Эртний Скандинавын түүхэнд ч Капак, Капа, Капи гэдэг өргөмжлөл үлджээ. Ийм цол Монголчуудад хавт Хасараар дууссан мэт боловч Кагаан буюу Хаан хэмээх хувилбар нь өнөө ч хэрэглэгдсээр байна.
-Ауки гэж хааны бага хүүг юмуу хааны төрлийн гэрлээгүй насны багачуулыг нэрлэдэг нь индейчүүдийн хэлнээ одоо ч хэвээр. Яг тийм утгаар нь эртний исландчууд хэрэглэж, хүүхэд олох, ам бүл нэмэгдэхийг ч мөн тэгж хэлдэг байжээ. Монголчууд ноёны хүүг "агь”, "агь ноён” гэж хүндэтгэн нэрлэдэг нь "ауки” хэмээх эртний Кечуаомгийн индейчүүдийн үгтэй утга нэг байдаг ажээ. Энэчлэнгээр тоочоод байвал Америкийн индейчүүдтэй хэл амаа ойлголцоход их л дөхөмтэй мэт билээ. Хэл бол цустай адилхан үндэс угсааны мөнхийн үзүүлэлт байсаар ирсэн юм. Цусны бүлэглэл бусад шинж тэмдгээр аливаа хүний цусан төрлийн холбоог тогтоож болно. Тэрэн шиг хэл шинжлэлийн аргаар угсаатны (этнос) гарвалыг тогтоож болно. Үгээ гээж мартах юмуу өөрчилж таних аргагүй хувиргачихсан байлаа ч гэсэн авиагаа бүрмөсөн гээчихсэн угсаатан (этнос) дэлхий дээр үгүй байна. Авиа гаргах эрхтэнг уг үндсээр нь өөрчлөөгүй (тэгэх бололцоо байхгүй) цагт ямар ч угсаатан дуу авиагаараа танигдах билээ. Өөрөөр хэлбэл, хүний дуу хоолой нь гарын өндөгний хээ хуар шиг давтагдашгүй өвөрмөц шинж тэмдгийг агуулсан онцгой үзэгдэл юм. Цусны шинжилгээг нарийвчлан хийж чаддаг болсон шиг дууны өнгө, онцлогийг задлан ялгаж, ангилан тодорхойлох цаг мөдхөн ирэх болно. Тэгэхэд олон юм тод болно.
Монголчуудаас Монгол үг хэллэг нь дэлхийн дөрвөн тивд л ямар ч гэсэн цөөнгүй үлджээ гэдгийг одоо баараггүй хэлж болно. Бөмб өрцгийн нөгөө бөөрөн дээрх хойд, өмнөд Америк тивийн индейчүүдийн хэл ярианаас дээр иш татсан хэдхэн үг бол хэдэн арав, зуугийн л хэдхэн нь юм. Европт төдий чинээ үг олох хэл бий болов уу даа гэж санаа зовох хэрэгцээ алга. Финлянд гэж Европын хойд булангийн томхон улсын үндсэн хэл нь Монгол хэлний өвөг бүлэг болох фин-угорын ангид багтдаг болохоор нэг модны хоёр салаа мөчир л гэсэн үг. Наашлахаар мажаар хэл улмаар Болгар гээд садан төрөл улс орныг орхиод Герман хэлийг бага зэрэг мөшгөөд үзэхэд Монгол маягийн юм олдох нь уу, үгүй юү? Монголчуудын нэртэй холбоотой морь, нум сум мэтийн юмнаас гохдоод авч болно. Морь гэдэг үгийг германууд хэрхэн дуугардаг бол?
Эрт цагийн германчууд морийг "марах” гэдэг байжээ. Тэрэн шиг англичууд "меарх” гэж, исландчууд морийг "морр”, гүүг "мерр” гэдэг нь Монголчуудын "морин” хэмээх үг яах аргагүй мөн ажээ. Оросууд "мерин” С.И.Ожеговын "Орос хэлний толь” бичгийн 11 дэх удаагийн хэвлэлийн 318 дугаар хуудаснаа "агтлагдсан азарга” гэсэн товч тайлбартайгаар байж л байна. Тэгэхээр баруун Европын улсуудад "морь” гэдэг Монгол үг тэднийг уулгалан дайрсан XIII зууны үеийн Монголчуудаас өмнө хэдийнэ "гэршчихсэн” байсан хэрэг болой. Гагц морь гэдэг үгээр зогссон бол өөр хэрэг. Харин "ажнай”, "луус”, хэмээх хувилбар нь хүртэл Энэтхэг-Европын өргөн дайдад нэгэн адил түгээмэл нэвтэрсэн нь дээрх таамаглалыг улам ч бататган өгч байгаа юм. Орос хэлэнд л гэхэд "луус” гэдэг үг "лощадь” болон нэвтэрснийг "Үгсийн нууц уурхай” номдоо зохиогч нэлээн хэдэн жилийн өмнө тайлбарласан билээ. "Хэдхэн хэсүүлчин үгээр юмны мөн чанарыг тодорхойлохгүй л дээ” гэж нухацтай эрдэмтэнд бодогдож болно. Гэтэл герман хүн өөрөө хаанаас гараад ирсэн юм бэ хэмээн бодоод үзэх шаардлагатай эртний германчуудын баатарлаг туульс нь яагаад Монгол ардын баатарлаг туульстай адилхан зохион байгуулалттайгаар барахгүй шүлгийн жаяг нь ав адил буюу толгой холбох аргаар бүтсэн байж вэ? Толгой холбож шүлэглэхийг тэд хэнээс сурав? Эсвэл өөрсдөө зохиож олсон юмуу? Тэгсэн юм бол яагаад амархан гээж орхио вэ? Гёте, Шиллер түүнийг мэддэггүй байсан юм уу? Германчууд тэр "ололтоо” гээчихээд мянгаас цааш жил өнгөрсөн байхад Монголчууд яагаад "толгой холбож” шүлэглэдэг хэвээрээ байгаа юм болоо? Яагаад жинхэнэ герман хүний цусыг шинжлэхэд аарийн цус гардаг эртний герман шүлгийг шинжихээр "Монголын шүлэг” гараад байдаг юм бол? Ийм асуултыг үй олноор нь тавьж болох боловч хариулт бэлэнгүй байгаа нь ойлгомжтой. Хариу олохын тулд Монгол судлалын ухааныг гүнзгийрүүлж, Монголч эрдэмтдийг өнгөц үзлээ гүнзгийрүүлж юмны мөн чанарт нэвтрэхийг чармайдаг болгох учиртай юм. Шинэ зууны Монгол судлал ийм хандлага барих ёстой буйзаа!
Наран ургах зүгээс эхлээд наран шингэх газрыг хүртэл зүгээр л гүйлгэн ажихад сонин юм захаас аван, замаас үргэлж дайралддагийн ганцхан баримтыг энд дурдаад үзье.
-Нихон (Ниппон) гэж япончууд улсаа нэрлэдэг. Гэтэл нихон гэдэг нь "нуган” хэмээх Монгол үг болохыг хуучны Монгол сударт дурдсан нь юун учиртай билээ? Нуган үр гэж одоо ч ярьдаг. Нутаг нугынхан хэмээн хэлэлцдэг нь юуных вэ?
-Тамильчууд "Мантай”, Малаялам хэлнээ "mantai” гэж толгойгоо хэлдэг аж. Тэгтэл телугу хэлнээ "Маду” (madu), "Мандай” (mandai) гэхчилэн хэлдэг нь эцсийн дүнд Монголын "манлай”, "магнай” (тэргүүн) хэмээх үг байдаг нь ямар учиртайсан билээ? Мантайсан цагаан хүү гэхчилэн хар ярианд ч гардаг нь олон улсын чанартай үг юм уу? Бас Ловхын шар нуруу Дарьгангад бий. Тэндэхийн хүн чулуун хөшөөг Ловх гэдэг. Тэр нь тамилиар "Хүн” гэсэн үг ажээ.
-Оросууд "чугун” гэж хайлж цувьж буй улаан ширмийг хэлдэг. Гэтэл түргүүд "чойун” гэхээс гадна Кавказын бараг бүх хэл аялгуунд, тухайлбал мегрель хэлнээ "чувани”, чан хэлнээ "чувени”, гүрж хэлнээ "чойна”, сван хэлнээ "шуан”, перс хэлнээ "чудан” хэмээн тус нэрлэдэг нь утгаараа цөм ижил ажээ. Гэтэл Монгол ардын баатарлаг туульсад "чон хүрэн морь” гэж одоогийн залууст ойлгогдохгүй нэг зүсмийн морь цөөнгүй гардаг. Хамгийн сайн хүлэг морийг "чон хүлэг” гэдэг. Тэр нь үнэндээ улайдмал улаан ширэм шиг өнгө зүстэйг хэлж буй үг юм. Яагаад бид "чон” хэмээх үгээ мартаж байхад Кавказ даяар огт мартаагүй байдаг хэрэг вэ?
-Европын боловсон зочид буудал бүрт өглөө үдшийн зоогонд "ягурт” гэж нэгэн төрлийн тараг заавал байдаг. Түүнийг яагаад ч Монгол үг гэх аргагүй. Тэгсэн мөртлөө франц, испани юмуу герман үг биш гэдэг. Тэгэхнээ Монгол үг ажээ. Ээж маань биднийг багад хярамны сүүг багадуулчихвал "чухар” хярам хийлээ гэж загнадаг сан. Яг тэр "чухар” гэдэг үг нь баруун тийш аялаж болгар нутагт хүрэхдээ "чугор” болсноо аажмаар "шогур” болж тэгээд удалгүй "ёгурт”, тэгснээ "ягуурт” болчихжээ. Аарцыг устай зуурч уухыг "зуурмаг” гэдэг ч байж. Ийнхүү "зуурмаг” маань "ягуурт” болчихсоныг мөшгөн олоход бас нэлээд ажил орох боловч тэр бүхний учрыг тайлаагүй хүнд "ягурт” бол Монголоор "тараг” гэсэн үг гэвэл үнэмших болов уу даа?
-"Цыган” гэж өрнөдийн орнуудад бүлээрээ нүүдэллэн амьдардаг хэсэг бусаг хүмүүс буй. Тэд гагцхүү Монголд л байдаггүй. Гэтэл тэд эрт балрын цагт Монгол нүүдэлчдээс салан одсон отог гэвэл одоо хэн үнэмших билээ! Гагцхүү эртний судар бичигт тэднийг "оорцог” хүмүүс гэж байсан нь маш бүдэгхэн үлджээ. Харин саяхан болтол "цыгийгаал” гэдэг эртний хараал баруун Монголд үе үе сонсогддог байлаа. "Цыган” гэдэгтэй тун төстэй сонсогдож буй "цыгийгаал” хэмээх эртний хараал нь "эцгийгээ ал!” гэсэн үг байжээ. Түүний сөрөг хараал нь "хийгээоох” гэж байжээ. Одоо тэгээд "цыгануудыг” ч Монголчууд танихгүй, Монголд ч "цыганууд” байдаггүйн учрыг юу гэх вэ?
-Атаа Далхай гэж эртний судар бичигт гардаг. Тэр нь үнэн хэрэгтээ нар шингэх зүгийн их усан атлантын далайг хэлж байсан хэрэг буюу "атлантида” гэж нэг их том соёл иргэншил байсныг Монголчууд мэддэг явсан юм болов уу?
-Ийнхүү наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэл зэрвэс харахад л Монголын учир холбогдол их гүнзгий тунгалаг усны ёроолд чулуу шиг л эрээлжилж харагдах юм. Тэгэхээр Монголчууд түүхээ хэр зэрэг мэдэж байна? Монголчуудын түүхийг гадаадынхан хэр зэрэг мэдэж байна. Иймэрхүү асуултууд хойно хойноосоо урган гарсаал байхад хариулахыг хүсэхгүй тэр л дүлий дүмбэр зангаараа шинэ зуунд, шинэ мянганы тоололд бид дэвшин орох юм уу? Хумхын ордны суух ирэх 2000 жилд Монголчууд хорвоогийн тоосыг хөдөлгөх, үндэстнийхээ цог золбоог өргөх тухайд юу хийх ёстой вэ? Гуравхан үйлийн (идэх, унтах, өмсөх) эзэн байх уу? Гурамсан сэтгэлгээний (таних, шинжих, бясалгах) эзэд байх уу?
Перс хэлнээ Монголын 409 үг бий гэж эрдэмтэн Г.Дёрфер тоолсон билээ. Тэгвэл эртний өвөг хэл хэчнээн үгтэй байсан юм бэ? Долоон зуун үгтэй байсан гэдэг баримжаа бий. Эрт балрын хүмүүст мэдээлэл хомс, үйл ажиллагаа хязгаарлагдмал байсан болохоор одоогийнх шиг юм бүгдийг нэрлээд, хийдэггүй бүгдийг хийгээд байх ч хэрэгцээ ч байгаагүй болохоор мянга хүрэхгүй үгэнд эргэлдэж байсан нь үнэмшилтэй болно. Монгол хэлний өвөг нь мөн л тэр цар хэмжээнээс халиаг үй биз ээ. Тэр нь өвөг хэл (нострат параязык) судлагчдад ойлгомжтой болсон зүйл.
Монголчуудаас юу үлдсэн бэ? гэдэг асуултад өгөх нэгдүгээр хариулт бол "хэл”, "Монгол хэл”, гэж сэтгэл хангалуун, бас баталгаатай хэлж болно.
(Хэл бол цусны нэгэн адил угсаатны гарвал зүйн үзүүлэлт мөн (язык как кровь всегда был показателем этноса)
"Манай Монгол” гэж яриваас эхлээд л хэл, "Өсөхөөс сурсан хэл-мартаж болшгүй соёл”, "Чихну чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл Чин зоригт өвөг дээдсийн маань өв их эрдэнийн тухай ярих хэрэгтэй болно.
Л.ТҮДЭВ (Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын уран зохиолч)
Түдэв гуай 60-70-аад оны үед иймэрхүү юм бичихэд хүмүүс аргагүй л их эрдэмтэн хүн шүү гэдэг байсан юм. Одоо үе бол шал өөр үе шүү дээ. Цаг үетэйгээ цуг явж хүн амьтны доог болохгүй байх хэрэгтэй
Uni ys zii
bas bolohgui l dee. nuguu Tom boov gedeg hot orood daraa ni yu gaslav- chi gaslav gedeg 2 ulsaar dairaad gedeg shig yum bolj bna.
RIP Л.Түдэв
Zaluus ym unshixgvi bna ter l buruu Tvdeb guai saixan bichij
Хэлээд юу гэх вэ дээ. Хэзээ ч уншдаг болох юм бол? Яавал унших бол?
Аргагүй нэг эрдэмтэн хүний тулхтай үг байнаа. Амныхаа пангаар буудсан, түүх мушгин гуйвуулагч харь цустай, хариас санхүүжилттэй хүн хогнууд олширсон цагт шижир алт шиг ийм эрдэмтэдээ өөд нь залж үгийг нь олонд түгээж байх нь чухлаас чухал байна.
зөв
Одоо үед ийм чухал юм ярьдаг хүн ховордоод байна. Түдэв даргын нийтлэл , яриа , ном , зохиолуудыг түгээж ялангуяа залуучуудад мэдлэг болгож үлдээх хэрэгтэй дээ. Дэлхий сөнөж байна гэж байхад д ямар олон улс орны эрдэмтэд Чингис хаан ямар үндэстэн юм ? Манай хаан гээд л булаалдан тэмцэлдэж байна. Тэгэхэд бид ямар түвшинд байгаа билээ ? Дундад азийн улс орнууд төрийн бодлогоо Тэнгризм гэж тодорхойлоод байна. Бид л дугарч, чиглүүлж баймаар юм шигээ. Бидэнд хэлэх , заах юм их байгаа байх . Даанч өөр л тийш зүтгээд байна.
Сургамжтай сайхан нийтлэл. Судлаачдад санаа чиглэл өгч байнаа
монголчууд эх орондоо юу ч авчираагүй. учир нь монгол цэрэгүүд дээрэм хийдэхгүй
Yag unen
Ай даа...
Баярлалаа энэ сайхан нийлэлийг хөгшид залуус хүүхэд гэтэлгүй Нийт Монгол угсаатан нар уншиж мэдвэл зохилтой бусууф. Сайхан бичжээ.
Их эрдэмтэд зөнөдөггүй л дээ. Эрдэмтдийн үгийг ойлгохоо байсан л бид л харин залуугаараа зөнөчихсөн юм биш үү.
Монголоо харлуулагч Молор-Эрдэнэ доктор түүнийг аялдан даган хөөрцөглөгчдийн сонсож дуулаагүй, ухаж ойлгохгүй мэдээлэл байна, танд баярлалаа, таны ийм үндэслэл, баримттай матеоиал өнөө цаг үед ус агаар мэт хэрэгтэй байна, урт насалж ихийг үлдээгээрэй
Соц үед Цог сэтгүүлд Түдэв гуай зөнөөгүй байхдаа энэ нийтлэлээ гаргах үед би жаахан хүүхэд амтархан уншсансан. Бажий тоглоом, уяа зангилаагаар үг захиа дамжуулах гээд индиачуудтай холбогдох олон соёлийн талаар тус сэтгүүл дээр гарч байсан санагдаж байна.
буруу зөнөсөн хөгшин бн. нихон гэдгиин ни нь өдөр гэсэн үг хон гэдэг нь ном үүсэл гэсэн үг. тэгээд өдөр болох буюу мандах нарны орон гэдэг юм. санааныхаа зоргоор хуцхаа боль. англи хэлний eat гэдэг үг монгол хэлний идэх гэдэг үг болж бну.
Harin tiimee..Amandaa orsoniig burj bolohgui l dee... Tsyganchuud ali ert Enethegees tasraad huudellsen aimag. Tsarai zus ni ch yag Enetheg baidag. Edniig hurtel baruun Mongolchuudaas etsgiigee alaad zugatsan geh geed baina uu? Germanuud Indo-Evrop garaltai hel ni ch zus tsarai ni ch.... Bas Mongoltoi garval neg gehgeed baigaa uymuu? Uran zohiol aman ugeer ijilsuulj tuuhiig zohioj bolohgui shuu dee.......Muhar suseg gegch bolno........
Тийм бид дэлхийн бүх хэлийг чадамгай сурдаг үндэс нь энэ байж
Өвөг дээдэс минь байлдан дагуулал хийгээгүй тэр үеийн Алтан улсад хядуулсан бол өдийд чи бид бүгд байх байсан гэж үү.Тунгаан бодох л хэрэгтэй гадаад хэл сурах ёстой гадны соёл мэдэх ёстой гэвч өвөг дээдсээ үгүйсгэж эх хэл ээ мартах ёсгүй Молор-эрдэнэ чам мэт шиг Монголчууд энэ улсыг мөхлын ирмэгч аваачиж мэднэ шүү.Энгийн үед цээжээ дэлдэн Чингис гэж омогшиж харийхан хүчирхэгжхээр гадныхны бөгч долоодог чам шиг хүмүүсээс болж улс минь сул дорой байгаа юм.Ном унш түүхээ судал биеэ засаад төр өө зас гэж зүгээр ч нэг үг байгаагүй юм шүү.
англи хэл их мэддэгцарайлчихаад монгол хэлээр таг үмбүү байна даа өөрөө
chi hutsahaa bolivol yaasan yam erguu urvagchaa
tudev guyaid bayrlalaa. eh helee deedleh ni mongol hun buriin uureg. mongol uls orshin togtnohiin batalgaa bolood bn gedgiig oilguulj uhaaruulah geed oyunaa chileej bga buural erdemten aguu demch bilee ta
бид өвөг үндэстэн болой,,,, манай газар нутагт хүн болоод мал, амьтаны өвөгүүд амьдарч байсан одооч амьдарч байна.... Үүний тод жишээ саяхан бүх байвгайн өвөг мазаалай болохыг Америкд генийн хувьд баталлаа... Бид бүх евроазийн орчин үеийн хүний өвөг мөн болно..............Монгол хэл дэлхийн дундач хэл...... Монгол хэлтэй хүн дэлхийн бараг бүх хэлийг аялгагүйгээр сурч чадна..... 60000 жилийн тэргээ индонезд их дэлбэрэлт болж дэлхий галав юүлэхд таг харанхуйрч хүйтрэхд одоогийн ойрхи дорнотод 2000 хүн үлдсэн....... эднар монголд ирсэн юм. Энд дулаан хоол ундтай байв..... Итгэвэл итгэ....үгүй бол үгүй..........
Bitgii sanaanaasaa shaa!!!!!
tsigaanuudiig enethegees garaltai gedgiig buh europe dayaraa l meddeg. alivaag ingej hucheer uuriin molgoh uzel het ih hortoi gedgiig bolovsroltoi humuus hediin meddeg boljee. holildoj suleldsen amerikiig baig gehed barag tsevreer baigaa australi, shine zelandchuudiig anglichuud angli gedeggui, nuguuduul ni ch bid anglias irsen bolovch odoo uur undesten gej l baidag. getel bid heden myangan zuunii umnu nuugeed tendee uusaad shine undesten bologsdiig odoo hurtel mongol geseer l baidag.
odoo tsagaaraa amidrah heregtei gedgee er olj harahgui aguu ihiin solioroldoo avtsaar l baih yum daa.
Tiimee..Delhiih humuus Mongoloos uusen uym bishuu....Hunii anhnii hel Mongol uym bishuu.....Ha...ha.... Solioroh uymaa malnuud..... Shinjleh uhaan meddeggui muhar susegtei tembuunuud!!!!
ene ni zugeer l hunii garal uusliin tuhai sudalgaa baigaa yam malaa tuunees bid amerikiig mongolchuud geed l enethegiig bas mongojchuud geed baigaa yam bish chi ch uuniig yaaj oilgoh ve dee tahia tolgoit
Байдаг л нэг нармай үзэл. Манай Түдэв гуай насан туршдаа үл гүйцэлдэх үзлийг номлосоор судалсаар яваад дуусч байна. Соц үед тэр уран зөгнөл, хүүхдийн зохиолын салбарт тэргүүний суурьт явж байв. Зах зээлд шилжмэгц түүний зохиол эрэлтгүй болж мань хүн гүйх ухааныхаа ачаар монголчуудын нармай үзлийн далай руу орж явчихав. Түүний ачаар өнөөдөр тэрбээр уншигчаа алдаагүй явна. Үеэ өнгөрөөсөн нармай үзэл бидэнд өнөөдөр юу ч өгөхгүй. Чингис хаан нэрний өгөөж ч улам дундарч байна. Бараг л бондоор эцэслэж байх шиг байна. Одоо бидэнд Чингисизм, пан Монголизмын алин ч хэрэггүй ээ. Тэрний оронд толгойгоо ажиллуулцгаая. Түдэв гуай ч яахав авьяас, дур сонирхол ямар тэтгэвэрт гарах биш, өөрийг нь сонирхох хэсэг бүлэг хүмүүст зориулж бичиж байх нь ядаж л зугаатай байх нь аргагүй биз. Харин бидний цөөхөн монголчууд даяараа түүний бичсэн үлгэрийн нийтлэлд автчихвал аж амьдарлага маань яах билээ? Хэн талх барьж, хэн ундаа зарж, хэн дугуй нөхөх билээ? Адаглахад хэн нэг нь нүүдэлчин зуршлаараа хулгай хийхэд түүнийг олж илрүүлэх ядаж нэг цагдаа ажлаа хийж байх хэрэгтэй биз дээ? Хэчнээн тэнгэр язгууртай ч гэсэн. Тэр хэдэн үгний учир яах вэ. Энэ чинь Монголчууд бүх дэлхийг үүсгэсэн биш бүх хүн төрөлхтөн угтаа нэг л язгууртайг гэрчилж буйн жишээ юм. Яахав бид хүй нэгдлийн отог омгийн зохион байгуулалтаасаа бараг л түүхийн ихэнх үеийг нүүдэлчин парагматик хандлага болоод коммунист тэмүүллийн ачаар шууд алгасаад л ардчилсан нийгэмтэй золгосон бүгд найрамдах засаглалтай, нийгэм журамт улс болж үлдсэн бараг цорын ганц үндэстэн учраас бишид хүн ч гайхах, бид өөрсдөө ч учрыг олохгүй юм бишгүй тааралдаж байгаа нь тэр байх. Зүйрлэвэл ширэнгийн сармагчинд хувцас өмсгөөд боловсон сууцанд амьдруулахад ямархуу үзэгдэл тохиох вэ тиймэрхүү анзааны л юм болсон хэрэг. Сармагчинд түүний ойр төрөл болоод хүн төрөлхтний анхдагч өгөгдөхүүн бүгд байна. Хөгжингүй байдлаараа бол тэр бүхэл бүтэн улиран хувьсах хөгжлийн үеэр хоцрогдчихоод байдаг. Харин түүний өөртөө итгэлтэй бардам түрэмгий гэдэг нь жигтэйхэн.
Толгойгоо ажиллуулдаггуй бас нэг атаач хvн байнаа.
Тvдэв гуай олон юм уншиж бодож боловсруулж судалж байж бичсэн байна.
Мань мэт Аугаа суут хvНийгэм хаан ч хvрэхгvй тул битгий эрдэмтэй хvнийг гутааж бай! Беесийн чинээ сэтгэлгээгээ еертее хадгална уу!!!
Sanal neg baina.....
Хүмүүс эрлийз хурлийз гээд их бичээд, яриад байдаг. Энэ п царайтай эргүү дагз бол жинхэнэ эрлийз хужаа байна дөө
Энэ аугаа эрдэмтэний үг бол зүгээр оюун бодлоос урган гарсан зүйл биш бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоотой гэдгийг уншиж ойлгоогүй өөрсдийгөө эрдэмтэй гэж бодсон эрлийзүүд ийм түүхийг ойлгохгүй хамгийн наад захын Б.Ринчингийн болон бусад Монгол эрдэмтэдийн бүтээлийг бараагч хараагүй хөөрхийс ийм юм бичиндээ тэд бол ойд төөрсөн бич лугаа. Тийм мундаг юм бол нэрээ бүтэн бичээд аугаа хүнийг басамжил
Бямбаа зөв бичжээ. Баярлалаа. Хийж бүтээсэн хүмүүсийг бид л үнэлж үргэлжлүүлэх ёстой. Бүтээсэн бүтээлтэй эрдэмтэд хэзээд ч мөнх!
chamaas 37 onii helmegduulelt sotsializmiin uner nevt hanhlaj bn ter ued uuriin undesnii tuhai bichsen huniig yag ingej tsolloj baigaad orosuudiin zaavraar buudan horoodog baisan cham shig shalbaag Tudev guan hajuud yuch bish Tudev gua bol eh orondoo buteesen hiisen yamtai nert erdemten hun shuu malaa
estoi zuv heljee.
chi ch jinhene medemhiiregch usan teneg amitan bn hen neg ni ug garval uusel tuuhee sain sudlah tuhai l tudev gua bichsen bn ter narmai uzliin tuhai yu ch bicheegui bas uur yam hiih hiigui tuhai yu ch bicheegui hun hiij chadah yamaa l hiih heregtei shuu dee malaa
GADNAAS NAALDSAN SOELIIN TALAAR TA BICHEEREI BI BODOHDOO--HAS TEMDEG BOL ENETHEGEES TUVDEER DAMJIJ IRSEN SHASHNII BELGEDEL MANAI YUM OGT BISH ENETHEGIIN ARHIOLOGIIN 3-4 MYNGAN JILIIN UMNUH OLDVOR NOTOLNO...manaihan HUJAA BOSOO ZAHTAI DEEL ,HANTAAZ,SHANZ,HUUCHIR YOCHIN ter buu hel ER EM ZAGASgeed ertnii hytadiin IN-YN BILGEDLIIG MANAIH GEED ANDUURDAG T1guud ichmeer mash olon HYTAD TUVD MANJ ENETHEGIIN SOELIIN HOGIIN TSUGLUUGA MANAID BAIDGIIMAA ARDIIN GEH DUUNUUD HURTEL YNYN GEED TSAAGUURAA L NEG BEEJIN SHI YNGUUNII AYLGUUTAI ,,,,,ONGOTS SUDALGAA
хуцна биз
Өрөө тасалгаандаа сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэхдээ бүхэл бүтэн орон сууцыг тэр чигээр нь доргиож үймүүлж таашаал авах гэнэ. Хэрэв түүнд ингэж болохгүй ойлгуулж, хэм хэмжээг сануулах гэвэл багахан дажин үүснэ. Тэр гомдож, өөрийг нь дорд үзэж байгаад бачимдаж, энэ их ичгүүрийг үүрч гарах төлөвшил, сэтгэлийн тэнхээ, дадлага байхгүй учир бухимдлаа бусдад гаргаж бүдүүлэг загнах аж. Өөрийн сул талыг ухаарч, үүнийгээ ухаалаг соёлтой байдлаар хүлээн зөвшөөрч, нийтийн жишгийг дагах явцдаа өөрийн дутууг бусдаас харан суралцаж, дутуу гуцуу, ядмаг байгаагийнхаа ачаар өөрийн өсөх бололцоог олж харж, бусад хүмүүс түүнд тусалж дэмжих хүмүүнлэг хандлагыг дэвшилтэт байдлаар ашиглан өөрийгөө хөгжүүлж, төлөвшүүлж авах байтал харин эсрэгээрээ бүх зүйлд ойн самжны адгууслаг зөнгөөр хариу барих аж. Ингэхдээ бусдыг басамжилж, дорд үзэн тохуурхаж, үүндээ ойр төрлийнхнийгөө тухиран уруу татаж, арай түрүүнд амьтны хүрээлэн бараадаж, ядаж л тодорхой нэг цэгт бие засаад сурчихсан "боловсон" нэгийгээ өөрийг нь дэмжсэнгүйд бухимдан мууг нь үзэх гэж есөн жороор аашилна. Ийм самжнуудаас бүтсэн нийгэмд ирээдүй бий юу? Эсвэл арай хүмүүнлэг байдлаар адгуусан төрлөө арилжсан нь дээр үү?
chi uuriiguu ih soeltoi uhaalag geed bochihson bn chinii naad hutsaad baigaa yam chini alich uls orond bn yug soel yug boloh bolohgui gedeg ni haritsangui oilgolt zarim humuus busad ornii uursdiin soel gedeg zuiliig busdad tulgan huleelgehiig soel geed bodchihaj uneheer uruvdmuur
saihan hellee
teneglel
augaa ihiin soliorol
arabaar gariig gar,devteriig devter gex met zondoo doo
gants arab ch bus ihenh heleersavan, devter gm.
Yag tiim shuu, yamar ch bolovsrolgui buduuleg bolhi nuhur Ochirbat guai uneheer mongoliin turuur togloh ehleliig hamt hiisen, estoi aimshigtai, emgeneltei, iim saihan gaihaltai medeelel oruulj Oyun sanaag min tseneglesen ta buhendee bayarlala.
Bayarlala.
Их гүүш Л.ТҮДЭВ гуай тухайн үедээ ерөнхийлөгч болсон бол монгол их өөр өнгө аястай хөгжих байсан. Асар их эрдэмтэй энэ хүн монгол төрийн маш зөв төлөвшлийг буй болгох байсан даа.
Tudeb guai shig uhaantan,erdemten hun Mongol Ulsiin Anhnii eronhiilegch boloh baisan yum daa!***** maliisan uurhaichingaar Mongol ulsiin eronhiilgch bolgoj Mongol Uls tom aldsan daa!Hairan saihan huniig ,arhichin ,tom hamartai huneer solij Mongol uls 100 jileer hotsrogdson!!!!!!
Сонирхолтой мэдээлэл өгсөнд тань баярлалаа. Танд урт наслаж, удаан жаргахыг ерөөхийн ялдамд хойч үеийн залуустаа мэргэн сургаалиа айлдаж байгаарай гэж хүсэн хүлээж байна.
harin end neg zuil nemehed Chechen helend mongol ug zunduu baidag jishee n tsetseg gehed zezag ,almas gehed bas l almas , choniig bol harin borz gedeg burgediig burkit geh met neleed bii chechen mongol garaltai nert zohiolch ch bii Azdin Vazar gej
japantai tiim ch ih holboogui ene hudlaa zuil bas baina l da solongost ch ter tegj ih urag udam unuudriinhtei adil hud urag bolj baisangui uchir n solongos yapon zuun umnud azi ter uyed uneheer yaduu tarchig hun gej helehiin argagui baisan harin oirhi dornod persiin bulan egypet ru ih yavdag baisan uchir n tend asar ih baylag undur hugjsun hot geh met ih baisan uchraas tiisheegee dain hiiheer ih yavdag baisan Egypeted uldsen Mongolchuudiin talaar eruusuu algaa tend mamlukiin esreg tulaldaj baisan oirad mongolchuudiin tuhai meddeg hun baihgui baih odoo ch ted nar ali ert uusaad baihgui boloo biz de bas Irand uldsen mongolchuud bas l uusaad alga bolson baih da Ilkhaanii udam
ЧИ ЖААХАН УРАГШ, ХОЛ , ӨРГӨН ,ГҮН СЭТГЭЭ ХӨ - ЭНЭ ХҮН ЦААШ НЬ ЯРИВАЛ ЯМАР ИХ ЮМ ХЭЛЭХ БОЛ. ЧАМАЙГ ТӨРӨӨГҮЙ БАЙХ ҮЕД ЮУ ЮУ АЙЛДАЖ БАЙСАН БОЛ- ХЭДЭН ХЭЛ МЭДДЭГ - ХИЧНЭЭН НОМ СУДЛАЖ , ХИЧНЭЭН БҮТЭЭЛ ГАРГАА БОЛ ГЭЭД -СУДЛААЧ ЧИ, ХУДГИЙН МЭЛХИЙ ШИГ ХӨГИЙН ЮМ БҮҮ ЯРЬ
Их баярлалаа өргөн мэдлэгтэй хүн юмаа. Өшөө их санаа агуулсан бүтээл зохиол бичиж байхыг хүсье!
англи хэлэнд 70 орчим монгол үг байдаг гэж сонсож байлсан.
chalko -giin ur uldsen dee
Bayarlalaa, zav um chin boldog bol ene zaluust olon saihan um bichij ogoorei,,, Gadniihan mongoliin tuhai ih gargadag bolsoon,,,odoo urdahaa bodvol joohon magtah aytai bolj baina, ,,,urd ni dandaa muulah geed baidag baisan,,,,Syyliin yed mongol sudlal sain ajillaj baigaagiin ach baihaa...
Arab helend Nar gesen ug ih haluun gesen utgatai yum bnlee.bas sheeh gdgiig shuuh gj helne,tegeed zunduu ug bdgiim bnlee
tarhi tolgoi mini sergev,tand bayarllaa.
за мэдэхгүй, үнэмшихэд бэрх зүйл л ярьж
ЦуЦуЦуЦу
Tand urt naslaj udaan jargaarai gej eruue!
AUGAA IH GEDEG UG ENE TUDEB GUAID YG ZOHINO DOO