Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Орос-Украин: Дайн & Кинжалын үлгэрУншсан5,804

Дайн үргэлжлээд сарынхаа босгон дээр тулж ирлээ. Ганц нэг бодол санаагаа баримт түшин энгийн үгээр буулгая.

Хуульч, сэтгүүлч Доржийн СҮХБААТАР

Дайн үргэлжлээд сарынхаа босгон дээр тулж ирлээ. Ганц нэг бодол санаагаа баримт түшин энгийн үгээр буулгая.

Орос бол мэдээллийн их гүрэн. Түүний зэвсэг нь суртал нэвтрүүлэг. Мэдээллийн суртал нэвтрүүлгээр дайснаа ялдаг нэг мэргэн аргатай. Супер пуужин Кинжал харвалаа гэдэг бол ердөө л зэвсгийн шоу. Харваж байгаа пуужин болгон нь үзэл суртлын өнгө аястай. Гэхдээ тоо нь цөөрсөн. Пуужингийн үйлдвэрүүдээ шахаад шахаад нөөц нь барагдаж байна. Кинжал мэтийн дуунаас хурдан супер пуужин харваад дайны явцыг өөрчлөнө гэдэг худлаа боллоо хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайд нь хүртэл хэлчихлээ. Оросын танкийн үйлдвэр паг зогссон. “Уралвагонзавод” гэх ганц том үйлдвэр нь танк үйлдвэрлэдэг запас хэрэгсэлгүй болсон. Украинд сөнөөлгөсөн шатаалгасан танкуудаа татан авч засч сэлбэх бололцоо барагдсан. Челябинскийн тракторын завод нь танк засах ганц том үйлдвэр нь, гэтэл сэлбэг хэрэгсэл, нарийн эд ангиар дутагдсан. Ихэнхийг нь гадаадаас авдаг байсан нь хоригийн уршгаар хомсдоод алга болсон. Ийм байж ялалт хангана гэж үү?

Тэгэхдээ суртал ухуулга тасралтгүй явагдаж байна. Украины нэртэй сэтгүүлч Лариса Волошина ярьж байна:–Орост тийм ч нууц зэвсэг бий, ийм ч хүчирхэг зэвсэг бий, түүнийгээ хэрэглэнэ, НАТО-гийн нэг улсыг дараа нь онилно, тэгснээрээ дэлхийн III дайн дэгдээнэ гэдэг нь ердөө л суртал нэвтрүүлэг, тийм суртал хийдгээрээ дайснаа айлгах, европчуудын зүрхийг үхүүлэх зорилготой гэжээ. Үнэн л гэж бодож байна.

Үнэндээ энэ дайны тухай тэнцвэртэй мэдээлэл чухлаас чухал. Оросын ТВ-ээр үзүүлдэг, ОХУ-ын БХЯ-ны дайны газрын зураг бол үнэндээ оросуудынхаа сэтгэл санааг эвдчихгүй, нийгмийн тогтвортой байдлын төлөө, Оросын 140 сая хүн ард Путинээ дэмжээсэй гэсэндээ үзүүлж харуулдаг зохиомол хиймэл зураг төдий, сэтгэлд гэгээ татуулах ганц нэг байлдааны мэдээ ярьдаг. Харин манай Монголд энэ мэдээнд итгэчээд хувилаж тараадаг баясдаг хүн олон байх шиг. Үхэл хагацал эвдрэл сүйтгэлд баярлаж суудаг монгол хүн байдагт гайхаж гутарч байна.

Харин өчигдөр Москвад гал авалцуулсан мэдээ “Комсомольская правда” сонин гэнэт тараав. Жанжин штаб, БХЯ, Кремлиэс мэдээлдэгээс зөрөөд, эсвэл хэргээр тэгэх гэж дайны гарз хохирлоо ил болгов.

... Нийт 9861 цэрэг офицер алагдаж, 16153 цэрэг шархадлаа гэжээ. Яагаад ийм мэдээ нийтэлснийг дэлхий даяараа гайхан шуугиж байна.

Олон зуу мянгаар нь украины армийг хөнөөгөөд байгаа юм биш, харин украины мэдээлэл өдөр тутам цаг тутам халуун цэг дээрээс амьд бодитой мэдээ болж дэлхийд түгэж байна. Ялагдашгүй оросын арми 15 мянган цэргээ, 500 танкаа, 100 нисэх онгоцоо устгууллаа гэдэг бол яаж ч үгүйсгэх аргагүй байлдааны бодит мэдээ. Оросын арми Украин руу 1100 гаруй пуужин харваж хот тосгодыг эвдэн сүйтгэж энгийн иргэдийг хэдэн зуугаар нь алж талсан нь бас үнэн баримт. Цэргийн ялалт хангахаа болихтой зэрэг зэвсэггүй иргэд рүү халдан түрэмгийлж байгааг АНУ-ын Батлан хамгаалахын сайд нь шүүмжилж байна.

Киевийг гуравхан хоногт авна гэсэн нь сунжраад сар болох гэж байна.  Украин руу анх довтлоход үед оросын генералууд дайнд орж байгаа цэргүүддээ “Бид цэргийн сургуулилт хийж байна. Бид Украиныг нацистуудаас чөлөөлөх гэж байна” хэмээн гар утас, паспортыг нь хураан авч худал хэлж байжээ. Оросын удирдагчид “Украинийг гурав хоногийн дотор эзэлнэ, украины ард түмэн оросын цэргийг цэцэг барин угтана, Володимир Зеленскийг огцруулаад оронд нь Виктор Януковичийг тавина” хэмээн төлөвлөж байжээ. Москвагийн тоглоомын засгийн газрын тэргүүлэхээр Царев, Бойко, Медведчук гээд олон нэрс бэлэн болгожээ. Ингээд дайраад ортол газар дээрээ бодит байдал огт өөрөөр эргэв. Украины ард түмэн нэг хүн шиг босож эх орноо түрэмгийлэгчдээс баатарлагаар хамгаалж байна.

Орос нэг сард цөхөрсөн. Эзэлж авсан мужийн төв ганц ч байхгүй. Херсонд цэрэг байхгүйг далимдуулаад маршаар яваад орчихсон. Тэр нь дайны ялалт биш. Ард иргэд нь оросуудыг хөөж туугаад сүйд майд. Өдөр болгон жагсаж тонил зайл хэмээн уриална.

Ядахнаа ганц хотыг байлдааны ялалтаар гартаа оруулна гэсэн нь харин одоо Мариуполь хот боллоо. Газрын хөрстэй нь тэгшлэн балгас болгож байж гартаа оруулж болно. Тэр нь цэргийн хувьд ялчихаж байгаа хэрэг биш юм. Мариупольчуудын сэтгэл зүрхийг эзлээд авч чадахгүй бол тэр нь ялалт биш. Яагаад украинчууд нэг хүн шиг нэгдэж нягтраад байлдаад ялаад байгаа вэ гэдэгт зөвхөн энэ хариулт л таарна. Украиньчуудын сэтгэл зүрхэнд байлдаангүйгээр Орос орон, Оросын ертөнц, Орос хүн хүндтэй байраа эзлээгүй цагт мянга дахин их хүчээр байлдаад нэмэргүй болох нь харагдаж байна.

Белоруссын цэргийг дайнд оруулна оруулахгүй гэсэн яриа өрнөөд байгаа нь Оросын ертөнцийг, славын ертөнцийг нацистуудаас авран хамгаалах гэж байгаа хэрэг биш юм. Украины бат бэх ар талыг бусниах, Украинд аюулгүй газар нутаг үлдээхгүй байх, Украин даяар дайны гал өрдөх, Украины зэвсэгт хүчний нэг хэсгийг тийш нь эргүүлэх, Украины эсэргүүцлийг сарниулах гэсэн л оролдлого болно. Харин Лукашенко цааргалаж байж оросууддаа хөнтрүүлээд оронд нь генерал А.Вольфовичийг Москвагаас томилно гэх цуу яриа тарсан. Тэр Вольфович нь Белоруссын ҮАБЗ-ийн төрийн нарийн бичгийн дарга ажээ.

Өөр нэг ноцтой мэдээ. Вашингтон дахь Хятадын Элчин сайд Цинь Ган Төрийн Депарматентэд гэнэт зочилж, Төрийн нарийн бичгийн дарга Блинкентэй уулзаж аман баталгаа өгчээ. БНХАУ нь Орост цэргийн тусламж үзүүлэхгүй, Оростой ямар нэгэн хэлбэрээр туслаж дэмжиж ажиллахгүй, харин ч Украинд хүмүүнлэгийн тусламжаа нэмэгдүүлнэ, Хятадын чин хүсэл бол Орос-Украины хооронд зуучлагч хийх явдал, харин ОХУ нь энэ дайнаараа Хятадыг тун хүнд байдалд хийчихээд байна, яаж ч чадахгүй болгочихоод байна, дэмжих хэцүү, дэмжихгүй байх хэцүү болчихоод байна, үүнийг ойлгооч хэмээн ярьжээ. Энэ тухай албан ёсны мэдээ гаргахгүй байхыг Хятадын Элчин сайд хүссэн гэх боловч АНУ-ын Төрийн Депарматентээс мэдээ тархаж эхэлжээ.

Оросууд Украинд хими бактериологийн зэвсэг байна хэмээн гүтгэлэг явуулж эхэллээ. Ингэж байгаа нь олон улсын тоймчдийн үзэж байгаагаар оросууд өөрсдөө украины эсрэг химийн болон атомын зэвсэг хэрэглэж болзошгүй гэсэн таамаглал байгаа ажээ.

Дайны галыг зогсоох талаар украины саналыг Путин огт зөвшөөрөхгүй байгаа бөгөөд цэргийн тусгай ажиллагаа гэгчээ дуустал нь үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэж байгаа аж. Украин оросуудын шаардлагыг хүлээн авч Европын холбоонд болон НАТО-д элсэхгүй төвийг сахина гэдгээ мэдэгдэж эхлээд байгаа. Ер нь Украин НАТО-д заавал элсэх шаардлагагүй. Украиныг Европын холбоо тийм амархан хурдан элсүүлж авахгүй л болов уу. Турк улс Европын холбоонд элсэх гээд 20 жил болж байна. Одоо болтол Турк энэ холбоонд элсээгүй байна. Гэхдээ Оросын тавьсан цэрэг зэвсгээ бүрэн хураалгах, цэргээ татан буулгах, нацистууд гэгчдийг баривчлах шүүхэд шилжүүлэх, Крымыг Оросынх гэж хүлээн зөвшөөрөх, Л/ДНР гэдэг тоглоомын хоёр улсыг хүлээн зөвшөөрөх гэдэг тулгалт хоёр улсын хэлэлцээний хэлэлцэх сэдэв биш хэмээн Украины тал удаа дараа мэдэгдлээ. Украин улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг золиослохгүй, дайн зогсоох нөхцөл болгохгүй гэдгээ хатуу мэдэгдээд байна.

Дайн Орост маш том гай дагуулж эхлээд байна. Мөнгө санхүү, гадаадын хөрөнгө оруулалт үгүй боллоо. Оросын маш олон үйлдвэрүүд өрнөдийн эдийн засгийн хоригоос болж зогсоод байна. Орос орон асар том бензин колонка-улс болж хувирах нь байна. Эсвэл асар том хойд солонгос. Эдийн засгийн хоригоос болж оросын олон зуун мянган ажилчид ажилгүй болж, доллар олдохоо больжээ. Оросын дэлгүүр захууд хаалгаа барихад тун ойртлоо. Удахгүй бүр жорлонгийн цаас ч орост нүдний гэм болох нь.

Оросын сэхээтнүүд эх орноо орхин гарсаар байна. Оросын жүжигчин Чулпан Хаметова дайны эсрэг үг хэлээд Орос орныг орхин гарлаа. Лужникт Украиныг хараан зүхээд байсан нэрт жүжигчин Машковын охин эцгээсээ харилцаагаа таслаж эцгээ гэж үзэхгүйгээ зарлав. Дуучин Вера Брежнева украины дүрвэгсдэд туслахаар Польш улс руу гарчээ.  Орос улс хуулиа чангатгаж оросын “цэргийн тусгай ажиллагаа”-г “дайн” хэмээн нэрлэвэл 5-15 жилийн хорих ял ногдуулах хууль гаргажээ. Дайны ажиллагааг эсэргүүцсэн 10 000 шахам орос иргэнийг баривчилжээ. Оросын өдөөсөн дайнаас дүрвэж украины 2 сая иргэн Польш улсад, 1 сая гаруй иргэн Румын, Молдова улсад дүрвээд байна.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Оросын ерөнхийлөгч Путин Украинтай хийж байгаа дайнаа зогсоохгүй үргэлжлүүлсээр байна. Путин Eвропыг эзлэх замынхаа талд оржээ: Орос улс Балти орчмын гурван улс, Зөвлөлт улсын бүрэлдэхүүнд байсан бусад бүгд найрамдах улсууд болон хуучин социалист лагерийн орнуудыг буцаан авахаар төлөвлөж байна. Эцэстээ энэ бүхэн дэлхийн III дайнд хүргэж болзошгүй” хэмээн хэлжээ. 

АНУ болон Их Британи, Польш зэрэг өрнөдийн улсууд Украинд бүх талаар тусалж дэмжинэ гэдгээ мэдэгдсэн бөгөөд одоо туслах ажиллагаа эрчимтэй явагдаж байна. Одоо ганцхан зөв зам үлдэж байна. Путин, Зеленский нарын дээд хэмжээний уулзалт болж дайны галыг нэн яаралтай зогсоох хэрэгтэй байна. Хүн төрөлхтөн дайнаас залхаж байна, дайныг эсэргүүцэж байна. Хүн төрөлхтөн эв нэгдэл, амар амгалан, энх тайвныг хүсч байна.

Хуульч, сэтгүүлч Доржийн СҮХБААТАР

Сэтгэгдэл 35ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 цаг 24 минутын өмнө
Haloboy

Энэ оросыг муулаад байгаа нөхдүүд Хятадын эрлийз хурлийз, ар монголыг хятадтай нэгтгэх гэсэн, эсвэл гадаадад гарцан монголд дахиж иркү гэсэн бодолтой гарууд байх шүү. Нэгэнт монгол улс газар нутгаа аваад нүүж чадахгүйгээс хойш Орос талдаа байсан нь дээр шүү! Орос ах нарлугаа нүүрээ бууруулж хятадын Төвдийн араас жилийх вий. Гадаад өр хэдийнээ Дорнодыг хятадад өгөхаар болсон шүү.

3 сар 27. 14:46
Зочин

Het 1 taliig barij tuulsgirsan bololtoi erhem huulich ta
Setgvvl zvi 2tald 50% 50% baih heregtei boluuuu orsuud tankniiihaaa ed angiig hiij chadahgvi gene vvv

4 сар 22. 22:27
Зочин

хуульч сэтгүүлч гэж өөрийгөө дөвийлгөсөн Сүхбаатар гэгч барууны бууны нохой байна. Ийм нохойнууд Монгол Улсад маань мөн ч их халтай даа. Үндэслэлгүй худал заримыг нь санаанаасаа зохиосон юмаараа хэдэн бор юм олж амь зуудаг ухаантай юм даг аа. Дахин ийм худал юмаар нийгмийн тархи угаахаа боливол буян болно шүү

3 сар 26. 19:31
Зочин

Агуу ихийн дэмийрэл Гитлерийг дайнд түлхсэн одоо Путлерийг ийм байдалруу түлхчихлээ дээ. Дарангуйлагч нарын нийтлэг нэг л зовлон байдаг, доорхи хүмүүс нь хүссэн зүйлийг нь л хэлж өгдөг юм.Крым рүү дайрахаас өмнө Орос ямар сайхан хөгжиж байлаа.Хуучин машин импортлохгүй хэмжээнд хүртэл ард иргэдийн амьдрал сайжирсан.Одоо Оросыг Хойд Солонгос болох хүртэл баруун эдийн засгаар унагах биз.Орос дээд тал нь 5 жил тэсэх байх.Эдийн засгын хувьд харьцуулашгүй шүү дээ.

3 сар 26. 18:31
Зочин

Энд тархи толгойн эргүүтсэн фашист Оросоо шүтсэн гаруудад хэлэхэд Путлерийн цуст дайнаас болж орос улс томхон шиг хойд Солонгос болсон.
Цаашдаа байдал улам хэцүүднэд ард иргэд нь өлсөад ирэхээрээ энэ дарангуйлагчаа авч хаях нь цаг хугацааны асуудал.
Оросыг дагаж салбагнаснаараа дэлхийн хоригт орвол гадаадын хөгжилтэй бүх улсууд манайд виз өгөхгүй худалдаа наймаа хийхгүй дэлхийгээс орос шиг тусгаарлагдана шүү.

3 сар 26. 12:48
Инга

Оросын цэргийнхэн Украины Зэвсэгт хүчний 152 байлдааны нисэх онгоцны 112-ыг, 149 нисдэг тэрэгний 75-ыг, 36-аас 35 Байрактар ​​ТБ2 нисгэгчгүй онгоцыг, 2416 танкаас 1587 танкийг устгажээ.

16 нисэх буудалд цохилт өгч, АДХ хэрэгслийн 70 хувь буюу 39 системийг устгав.

АДХ систем болон Тэнгисийн цэрэг бүрэн ажиллах чадамжгүй болжээ.

Украйны 30 мянган цэргийн алба хаагчаас 14 мянга нь амиа алдсан, 16 мянга нь жагсаалаас гарсан байна.

Киев, Сумы, Чернигов, Харьков, Николаевыг хааж, Херсон болон Запорожье мужуудын ихэнх хэсэгт бүрэн хяналт тогтоогоод байна, мөн үүнээс гадна Гадаад улсуудаас Украйн зэвсэг техник нийлүүлэх сувгийг бүрэн хянаж байна гэнэ.

3 сар 26. 16:38
Зочин

Хуульч сэтгүүлч гэчихээд ингэж бичиж байх байх гэж дээ энэ Сүхбаатар гэгч. Хэдэн бор цаасаар зохиол бичсэн юм бол доо. Хөөрхий дөө

3 сар 26. 12:44
Инга

Ямар ч өрөвдөлтэй төлбөр үнэртсэн хөөрхийлөлттэй зохиол бичээв ээ чааваас. Үнэмшилгүй ялчихсан.

3 сар 25. 23:50
Зочин

Бодит ҮНЭН….Алуурчин Путлер пяхлуу 3-хон хоногийн дотор десантын анги,шуурхай довтолгоо, агаар довтолгооны хүчээр Киевийг эзэлнэ гээд шаагаад орцон чинь юу вэээээ одоо бүр 32 хоног болоод шааццц талаар нэг хядуулаад шившгээ дэлгэж бна ш дээ…..Бузар Дарангуйлагч үхлийн муугаар үхэх болноооооо!!!!!!!

3 сар 26. 13:26
Зочин

Хүн төрөлхтөн амeрикчуудаас залхаж байна.

3 сар 25. 19:57
Зочинкк

Хаха танкаа хийж чадахгүй орос гэнүү хуцаваа чи

3 сар 25. 16:20
Зочин

СҮХБААТАР ГЭЖ АНУс ДОЛООГЧ САНААНЫ ЗОРГООРОО АВЧ ХАЯЖЭЭ ХАХА

3 сар 25. 11:11
сонирхогч

ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАР ХООРОНДОО АЛАЛЦАЖ БАЙХ ЮМ ДАА ... ИНГЭЖ ЯДАРСАН АМЬДРАЛААР АМЬДАРЧ БАЙХААР ГАРАА ХӨДӨЛГӨЖ,ЗӨВ АМЬДАРМААР ЮМ БИШҮҮ..... ҮР ХҮҮХЭД ХОЙЧ ҮЕДЭЭ ЗӨВ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ БОЛОХ ХЭРЭГТЭЙ....

3 сар 25. 9:13
Зочин

Sukhbaatar gej amerikiin goshnogo doloogch yum uu

3 сар 25. 9:32
Зочин

Чи өөрөө оросын боовыг хөхөгч юм уу?

3 сар 27. 8:05
Зочин

Та муу 2 мал бие биелүүлээгүй үсчээд адилхан гормонууд бж хахаха

3 сар 24. 21:58
Зочин

Угаасаа оросууд суртал ухуулгынхаа хүчээр ялдаг гэдгээ баталсан улс шүү дээ. Дэлхийн 2р дайнд суртал ухуулгынхаа хүчээр л ялсан. Угаасаа Натогийн хэдэн орон яаж ч хуцалдсан бай оросын ард түмэн нь ерөнхийлөгчөө дэмжиж байгаа цагт оросууд ялагдахгүй.

3 сар 24. 19:04
Зочин

Путин орос орныг балаллаа. Хурдхан барьж авч Оросын төрөөс буулгахгүй бол хөрш орнууд руугаа ингээд цэрэглэн халдаад байх болно. Фашист болсон ийм удирдлага орос оронд халтай.

3 сар 25. 18:29
Зочинцолмон

Хэ хэ мөн ч өрөвдөлтэй тархитай юмб дээ

3 сар 24. 11:43
Зочин бор

багахан хуц.

3 сар 24. 19:06
Зочин

Уль гахайн толгойт аа. Фашистыг өмгөөлдөг хэн бэ? Чи.

3 сар 24. 2:26
Зочин

xaxaxa

3 сар 24. 8:41
Зочин

МӨРӨӨДЛӨӨ Л БИЧСЭН УХААНТАЙ ЮМ УУ ДАА. ОРОС ЫАЙХГҮЙ БОЛ ТУСГААР МОНГОЛ МИНЬ БАЙХГҮЙ БОЛНО . ҮҮНИЙГ ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮД Л ХАМГИЙН ИХЭЭР ХҮСЧ БАЙГАА. ТҮҮНИЙ НЭГ НЬ ЧИ ЮМ БАЙНА ЛДАА. БИТГИЙ ГОРЬД ХУЖАА МИНЬ

3 сар 24. 19:07
Зочин

Битгий үлээ. Чингис хааныг байхад оросууд монголчуудыг хятадаас хамгаалсан гэж донгодох нь л дээ. Ийм үлгэр цааш явцгүй.

3 сар 24. 21:59
Зочин

ингээд хадуураад явчихдаг юм. чингис энд ямар хамаа байнаа эргүү минь

3 сар 23. 23:58
ЗочинГочоо

Дайны хэнээтэй хулмастай зөнөсөн өвгөн Путин удахгүй шонд өлгөнө.

3 сар 25. 11:14
Зочин

Chinii daraa uhej magadgui shu nusan buu mini

3 сар 23. 22:02
Зочин

Эрүүл саруул хүн байгаал юм бна Путин мундаг оросын арми хамгийн лаг энэ тэр гэсэн үлгэр удахгүй дууснаа

3 сар 24. 19:09
Зочин

Дэлхийн хамгийн муу армитай улс болсон. Одоо хэн ч тоохгүй.

3 сар 23. 22:14
Зочин

Орос улс байхгүй бол гудамжаар дүүрэн бензингүй машинтай, түгжрээгүй амар сайхандаа жаргана хохохо

3 сар 23. 21:23
Зочин

Ядуухан л зохиол бичиж дээ

3 сар 23. 21:42
Зочинмгл

Бас сэтгүүлч гэчжээ кк

3 сар 23. 21:13
ineedtei gar ve

baruunii taliig het barimtlagch uuriin teneg uzel sanaagaa busdad tulgasan surtal uhuulagch bna.iim setguulch nertei tenegt itgedeg hun hovor bolson ni ashgui dee.baruunii tagnuul bh bolomjtoi uchir tagnuul tsagdaa haraandaa avna uu

3 сар 23. 20:27
Ямар нэр

Ухуулга хийх хэргэгүй дээ Д.Сүх ээ. 36-43 оны байдал ийм л байна.

3 сар 23. 19:42
Путин

ЁСТОЙ НЭГ СЭТГҮҮЛЧХУУЛЬЧ БАЙНА ДАА,ЮУГАА УНШСАН ХҮН БЭ,ӨӨРИЙН ТОЛГОЙ БАЙНА УУ ХА ХА

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]