Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголчуудын цэрэг арми, байлдах эрдэм ухаанУншсан16,040

XIII зууны Монголын арми гэдэг дайн байлдааны аюумшигт хэрэгсэл байлаа. Түүхэн энэ үеийн дэлхий дахины цэргийн хамгийн шилдэг байгууллага байсан энэ арми гол төлөв морьт цэрэг, түүний дагалт болсон байлдааны оньсон багаж техникээс бүрдэж байв.

Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж байгаа. Олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, ухаарал нэмэх, соён гэгээрэх хүсэл тэмүүллийг бий болоход зорин ажилладаг Монсудар хэвлэлийн газрын хамт олны эх түүхээ таньж мэдэх, өв соёлоо хадгалан дээдлэх хүсэлтэй Монголчуудад зориулсан бүтээлүүдийг уншигч та амтархан уншина биз ээ.

Чойнзонгийн Баатар орчуулж, 2015 онд Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Г.Вернадскийн "Монголын эзэнт гүрэн" хэмээх номын хэсгээс хүргэж байна. Г.Вернадский нь Евразийн үзлийг үндэслэгчдийн нэг, нэрт түүхч, соёл судлаач бөгөөд дэлхийн түүхийн салшгүй нэгэн хэсэг болсон Монголын түүхийг сонирхон, тусгайлан судалж эерэг, зөв байр сууринаас хандсан олон бүтээл туурвисан юм.

“Монголын эзэнт гүрэн” хэмээх энэхүү номд Их Монгол Улсын засаг захиргаа, цэргийн бүтэц, зохион байгуулалт, хууль цаазын онцлог түүнчлэн Чингисийн дараах хаадын амьдрал, үйл ажиллагааг товч боловч ойлгомжтойгоор авч үзэн шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгснөөрөө онцлогтой юм. Та энэхүү номыг Интерном номын их дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.


XIII зууны Монголын арми гэдэг дайн байлдааны аюумшигт хэрэгсэл байлаа. Түүхэн энэ үеийн дэлхий дахины цэргийн хамгийн шилдэг байгууллага байсан энэ арми гол төлөв морьт цэрэг, түүний дагалт болсон байлдааны оньсон багаж техникээс бүрдэж байв. Монголын арми, цэргийн эрдэм ухаан нь шүүхийн үүднээстал нутгийн нүүдэлчдийн цэрэг дайны хэргийн эртний уламжлалаас үүдэлтэй байсан агаад Чингис хааны үед Монголчууд эртний энэ өв уламжлалыг дээд зэргийн төгс төгөлдөр болгосон ажээ. 'Гэдний стратеги, гактик нь тал нутгийн нүүдэлчин ард түмний морьт цэргийн хөгжлийн оргил болов.

Эрт цагт иранчууд энэ ертөнц доорх хамгийн хүчирхэг морьт цэргээрээ гайхуулж байлаа, чухамдаа гэвэл Иранд Парфи болон Сассанид, Евразийн тал хээр нутгуудад аланчууд шилдэг нь байв. Иранчууд морьт цэргээ илд, жадаар зэвсэглэсэн хүнд морьт цэрэг. нум сумаар зэвсэглэсэн хөнгөн морьг цэрэг гэж ялгаварладаг бол аланчууд үндсэндээ хүнд морьт цэрэгтэй байжээ. Тэднээс зүүн германчууд, тэдэнтэй холбоотой гот, вандалууд үлгэр жишээ авч цэргээ бүрдүүлсэн байдаг. V зуунд Европруу цөмрөн орсон хуннү нар үндсэндээ, харваачдын үндэстэн байсан байна. Алан, хүннү нарын морьт цэрэг илт давуу байсан учир хүчирхэг Ромын эзэнт улс тэдэнтэй тулгарахдаа хүчин доройтож, тал нутгийн ард түмнүүдэд аажмаар түрэгдэж байлаа. Ромын эзэнт улсын баруун хэсэгт германчууд болон аланчууд суурьшиж, Германы тер улсууд бүрэлдэн тогтсоны дараа дундад зууны хүлэг баатрууд аланы морьт цэргийн хэв маягийг дууриах болов. Нөгөө талаас Монголчууд хүннү нарын зэр зэвсэг, хувцас хэрэглэлийг хамгийн төгс төгөлдөр байдалд хүргэн хөгжүүлсэн байна. Гэхдээ аланчуудын уламжлал ч Монголчуудын цэрэг дайны урлагт чухал үүрэг гуйцэтгэсэн юм. Учир нь Монголчууд хөнгөн морьт цэрэг дээрээ хүнд морьт цэргийг нэмж ашиглах болсон.

Монголчуудын цэргийн зохион байгуулалтыг үнэлж дүгнэхдээ:

  1. Хүн ба унаа морь;
  2. Зэр зэвсэг ба хувцас хэрэглэл;
  3. Бэлтгэл сургуулилт;
  4. Армийн зохион байгуулалт;
  5. Стратеги, тактик зэрэг үндсэн зүйлүүдийг нь авч үзэх хэрэгтэй.
  6. Хүмүүс ба морьд. Тал нутгийн нүүдэлчдийн амьдрал ахуйн үндсэн шинж, тэдний цэрэг армийн үндэс суурь нь «Адууны аж ахуй» байсан юм. Скифүүд, аланчууд, хүннү нар амьдралын хэв маягийг дүрслэн бичиж байсан эртний зохиогчид, тэрчлэн Монголчуудтай харьцаж байсан дундад зууны аянчид нүүдэлчдийн нийгмийн дүр төрхийг үндсэндээ адилхан байдлаар тодорхойлсон байдаг. Нүүдэлчин болгон төрөлхийн морьтон байв. Хөвгуүд нь хар багаасаа л морь унаж сурдаг. Идэр насанд хүрэхдээ гайхалтай сайн морьтон эр болно. Аланчууд, хүннү нарын хувьд хамааралтай, үнэн зөв болгон Монголчуудад шууд хамаарна. Түүнээс гадна, Монголчууд арай илүү чийрэг, чадал тэнхээтэй хүмүүс байв. Тэдний нутаг орон дэндүү хол, арай илүү соёлт ард түмнүүдийн зөөлрүүлэгч нөлөөнд бага ордог байсантай, бас зарим талаараа Туркестан, Иран, Өмнөд Иран зэрэг газрыг бодвол илүү хатуу ширүүн уур амьсгалтай газар оронд амьдардаг байсантай нь холбоотой юм.

Энэ бүхнээс гадна, тал нутгийн Монгол буюу түрэг хүн болгон төрөлхийн тагнуулч байжээ. Нүүдэлчин маягийн амьдрал ахуй нь тэднийг маш хурц соргог хараатай, ойр тойрны нөхцөл байдлын хамгийн нарийн ширийнийг хүртэл тогтоож авах ой ухаантай болгов. Эрэнжин Харан - Даваагийн тэмдэглэсэнчлэн, манай өнөө үед хүртэл «Монгол, киргиз хүмүүс өөрийн нь байгаа газраас тав, зургаан бээрийн зайд бутны ард нуугдах гэж оролдож байгаа хүнийг олж харж чаддаг, галын утаа, буцалж байгаа усны үнэрийг нэлээд холоос мэдэрдэг байна. Агаар маш тунгалаг, сийрэгхэн байдаг нар мандах цагаар тэд 25 бээрийн зайд байгаа хүн, амьтныг ялгаж чаддаг байсан юм». Монголчууд жинхэнэ нүүдэлчний гярхай зангийн ачаар цаг агаарын болон улирлын нөхцөл байдал, усны нөөц, ургамлын бүтэц бүрэлдэхүүнийг гүнзгий мэддэг байлаа.

Монголчууд, наад зах нь XIII зуунд амьдарч байсан тэдгээр Монголчууд гайхалгай тэсвэртэй байжээ. Тэд олон хоногийн турш өл залгах төдий идэж уун мориноос буулгүй давхиж чаддаг байв.

Монгол морь бол морьтон эрийн үнэлж баршгүй хань нөхөр нь байлаа. Амьсгаа дарах төдий амралттайгаар асар хол зайг туулж чадахаас гадна замдаа тааралдсан хэдхэн багц өвс, ногоогоор хооллон амьдарч чадна. Монгол хүн ч морио гайхалтай сайхан арчилж маллана. Алсын аянд мордохдоо 3-4 сэлгээ морь зэхэж ээлжлэн унана.

Монгол адуу нь эрт цагаас хятадуудын эдэлж ирсэн адууны үүлдэрт багтана. МЭӨ II зуунд хятадууд болон хүннү нар иранчуудын ашигладаг байсан Төв Азийн адууны үүлдрийг мэдэх болжээ. Хягадууд адууг өндөр үнэлж, Төв Ази руу явсан элч нь хамгийн шилдэг агт нь «тэнгэрийн азарга» юм байна хэмээн эзэн хаандаа мэдээлж байв. Төв Азийн олон адууг Хятад руу, бас Монгол руу авчирч байсан бололтой. XIII зууны үеийн Монгол морьд, эрлийз адуу байжээ. Монголчууд адууныхаа үүлдэр угсаанд төдийгүй, өнгө зүсэнд ихэд анхаардаг байсан аж. Цагаан адууг атар онгон, ариун дагшинд тооцно. Эзэн хааны хишигтэн цэргийн мянгат, зуут бүр ижил зүсмийн морьд унадаг байсан бол баатрууд буюу шилдэг дайчид нь хилэн хар морь унадаг байв. Рязанийн ванлигийн оршин суугчдад Бат хан «бүх зүйлийн» арван хувийг өгөхийг Оросын эсрэг аян дайны бүр эхэнд тушаасан нь үүнтэй ч бас холбоотой юм. Нийт адуун сүргийн 10 хувийг, тэгэхдээ зүс нийлүүлэн авчрах зарлиг буулгаж байжээ. Хар, шарга, хээр, буурал зүс дурдагдсан байдаг.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]