Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

XX зууны дуулиант гэмт хэрэг: Улсын Их дэлгүүрийг тоносон хулгайчийг шоронгоос барьсан ньУншсан145,086

Ер нь соц лагерийн улсуудаас БНМАУ-ын мөрдөгч, цагдаагийн ажилтнууд ур чадвар нэлээн өндөртэйд тооцогддог байсан тухай учир мэдэх хүмүүс дурссан байдаг.

Монголын цагдаагийн үе үеийн ажилтнууд ур чадвараа гарган илрүүлсэн онц ноцтой дуулиантай гэмт хэргүүд цөөнгүй. Ер нь соц лагерийн улсуудаас БНМАУ-ын мөрдөгч, цагдаагийн ажилтнууд ур чадвар нэлээн өндөртэйд тооцогддог байсан тухай учир мэдэх хүмүүс дурссан байдаг. Тухайн үеийн цагдаагийн мөрдөгч нар ажил үйлстээ сэтгэл зүрхээ зориулсан, аливаа хэргийг цэвэр мөрдөх авьяасаараа илрүүлэхийг урьтал болгодог, цагдаагийн хурандаа нар гайхалтай оюун ухаантай хуувь эрхзүйн жинхэнэ мастерууд байсныг онцолдог.

 

Улсын Их дэлгүүрт нэвтэрч их хэмжээний үнэт эдлэл хулгайлсан хэргийг хэрхэн илрүүлсэн талаарх сонирхолтой хэргийг толилуулж байна.

Улсын их дэлгүүрт 1976, 1982 онд хулгай орсныйг мэргэжлийн ур чадвар гарган илрүүснийг одоо ч цагдаагийнхан ярьдаг. Олон сая төгрөгийн алт, мөнгөн эдлэлийг  1976 оны нэгдүгээр сарын 6-нд хулгайлсан хэргийг Нийслэлийн  цагдан сэргийлэх газрын эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэлтсийнхэн, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Бэрлэгийн засан хүмүүжүүлэх ангийнхан хамтран илрүүлжээ.

Их дэлгүүрийг яагаад сонгов

Эрүүгийн ертөнцөд алдартай “Порсунк” хочит Ганболд энэ хэргийг үйлджээ. Багын гар урттай тэрбээр Пионерийн ордон, III сургуулиас тухайн үедээ нэн ховор байсан зургийн аппарат, зураг угаах хэрэгсэл хулгайлж “аавын” хаалгыг анх татсан гэдэг. Хүүхдийн колонид ялаа эдлээд нас биед хүрч, эрх чөлөөтэй болсон ч тэрбээр засарсангүй.

1976 оны зургадугаар  сарын 6-нд  “Порсунк” Ганболд гар нийлдэг нөхөдтэйгөө IV  дэлгүүрийн ойролцоох зоогийн газарт шар айраг ууж, баахан наргив. Учир нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн тэрбээр зургаан жилийн ял сонсож, маргааш  нь ачигдах байсан аж. Нэг ёсондоо найзуудтайгаа салах ёс хийж буй нь тэр.

Халамцсан залуу авгынх руугаа очих замд Их дэлгүүр рүү оржээ. Гурван давхарт гартал худалдан авагч бараг үгүй, хувцсаа сольж байсан ганц нэг үйлчлэгч түүнийг ариун цэврийн өрөө рүү орохыг анзаарсангүй. Түүнийг гараад иртэл дэлгүүрт хэн ч байсанүй. Дэлгүүр хаасныг мэдсэн Ганболд биедээ байсан отвёркыг ашиглан  гурван давхрын бүх кассыг хөшиж онгойлгосон ч нэг ч төгрөг байгаагүй гэдэг. Олзгүй болсон Ганболд хоёр боодол торго сугавчлаад цонхоор гарахаар шийдэж. Баруун талын цонхоор торгоо уншуулаад буух гэтэл доогуур нь манаач  алхаж байгааг хараад хоёр давхарын саравчин дээр түр нуугджээ.

Хулгай хийгээгүй хэрнээ баригдах нь хэмээн сандран “Порсунк” нуугдаж байгаад буух гэтэл хоёр давхарын цонх онгорхой байгааг хараад зүгээр орхиж чадсангүй. Кассанд нэг ч төгрөг үлдээдэггүйг мэдсэн Ганболд мухарт байрлах алт мөнгөний тасгийн хаалгыг онгойлгожээ. Ингээд их дэлгүүрийн хамгийн үнэтэй эдлэл хулгайчийн гарт орлоо. Гэрэл асаавал баригдана гэдгийг мэдэх учир лангуун дотор байсан эд зүйлийг халааслаад л байж. Бүх халаасандаа хийсэн ч чухам юу байгааг анзаарах сөхөөгүй байсан гэдэг.

Их дэлгүүрийг цагдаагийнхан хамгаалдаг байснаа долоон хоногийн өмнө энгийн хамгаалалттай болсноос гадна хоёр давхрын цонхыг хэн нэг нь онгорхой орхисон, мөн үнэт эдлэлээ тусгай авдарт хийж, лацаддаг байсан худалдагч лангуун дотроо орхисон зэрэг хариуцлагагүй байдал түүнд сайхан өгөөш болжээ.

Үнэрч нохой алдсангүй

Харуул дэлгүүрээ хэдэнтээ тойрсон ч ямар нэгэн сэжиг илрээгүй аж. Гэрлээ унтраасан эсэхийг шалгахаар  дээш хартал гурван давхрын цонхоор торго намирч байгааг харсан манаач цагдаад шуурхай мэдэгджээ. Нийслэлийн цагдан сэргийлэх газрын Эрэлч нохойн тасгийн ажилтан Даваагийн сургасан нохойг гүйцэх нь бараг үгүй гэж одоо ч цагдаагийнхан ярьдаг юм билээ. Эрэлч нохой Их дэлгүүрээс Нийслэлийн прокурорын газрын баруун талаар явж, Урт цагааны зүүн талаар гарч Гэсэр сүм ороод мөрөө алдчихаж. Хэд хэдэн удаа явуулсан ч мөр алдсан газраа очоод л эргэлдээд байж. Ингээд хэргийн газрын үзлэг хийж,  эд мөрийн баримт цуглуулах ажлаа эхэлсэн боловч амжилт олсонгүй. Учир нь хулгайч хэргийн газар гар болон гутлын мөрөө үлдээж болохгүй гэдгээ сайн мэддэг нэгэн байж.

Сурсан занг сураар боож болдоггүй

Шүүхийн шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн Бэрлэгийн хорих ангид ял эдлэхээр ачигдахын өмнө тэрбээр алт, мөнгөн эдлэлээ нууж амжжээ. Гэсэр сүмийн зүүн талд түүний авга Ж-ынх байж. Ганболд алт, мөнгөн эдлэлээ ялгасаар шөнийг өнгөрөөжээ. Үүрээр авгынхаасаа гарахдаа “Амбаар дор чинь нэг зүйл хийчихлээ аваарай” гэв. Цөөнгүй жилийг хэцүү нэртийн ард өнгөрөөсөн тэрбээр айлаас хэрхэн гарч, яаж явахаа мартаагүй. Хашаа даван гарч, Гандангийн дэнж өгсөн, III хорооллын төв зам даган алхсаар Дамбадаржаа дахь гэртээ ирлээ. Түүний ээж дунд эргэм насны эмэгтэй 4-14 настай хоёр дүүтэй нь гэртээ байж. Гэрийнхэнтэйгээ уулзаад  хорих анги руугаа ачигдлаа.

Дэггүй Ганболд шоронд байхдаа хянагч нарыг багагүй сандаргадаг нэгэн байж. Бэрлэгийн хорих ангийн захирагч, хурандаа Н бэл, бэнчинтэй нэгэн байсныг цагдаагийнхан одоо ч ярьдаг юм. Нэг өдөр ангийн захирагчийн гэрээс цул мөнгөн, их гарын аяга алга болчихож. Хорих ангийнхан “Ганболдоос гарцаагүй, өрөмний өт шиг тэр муу л авсан. Оргосон юм биш биз” гээд хайтал дотоод журам зөрчсөн хэргээр сахилгад сууж байсан гэдэг. Гэтэл хэдхэн хоногийн дараа дахиад л нэг мөнгөн аяга нь алга болчихож. Өнөөх байх гээд очоод харахаар сахилгатаа сууж л байна. Аргаа барсан тэд нийслэлийн цагдан сэргийлэх газар руу хулгайн гэмт хэрэг удаа дараа гарч байгаа тухай мэдээлэл ирүүлжээ.

Чамайг шоронгоос гартал  ар гэрийнхнийг нь би хариуцна, надад алт мөнгө байна

Ганболдыг Их дэлгүүрээс 675 ширхэг алт, мөнгөн эдлэл хулгайсныг энэ үг гэрчилсэн гэдэг. Тэрбээр  ялынхаа хоёр жил гаруйг нь  эдлээд магадлангаар орох хугацаа тун ойртсон байж. Алт, мөнгөндөө татагдсан уу нэг л өдөр оргохоор шийдэж, шоронд дотноссон Б-д оргох санал тавьсан юм байна. Наранд гарахыг хүссэн тэрбээр энэ тухай дуулангуутаа зөвшөөрч, ээлж солилцох үеийг тааруулан оргожээ. Цагийн дараа хоёр хүн оргосныг мэдсэн ангийнхан эрэн хайх ажлыг зохион байгуулж, Сэлэнгийн цагдаагийн хэлтэст мэдээлэл өгчээ. Хорих ангидаа ганцхан “Зил-130” машинаа унаад хайж гарч. Гэтэл Ява мотоцикль унасан хоёр залуу саахалтын зайтай сүнгэнэж байж. Тэднийг өмссөн хувцсаар нь оргодлууд мөн болохыг таньж хөөхөд төмөр замын дэр модон дээгүүр давхижээ.

Ард нь суусан хоригдол “Үхлээ, үхлээ” хэмээн орилж байсан тухай түүнийг баривчлахаар явж байсан хүмүүс ярьдаг юм билээ. Ингэж явсаар тэрбээр төмөр замын 52 дугаар зөрлөгт иржээ. Хөөж байсан хэд бараа сураггүй болж. Өлсөж цангасан хоёр хоригдолд мөнгө байхгүй учир бас л “урт гар”-ынхаа чадварыг гаргахаас өөр арга байсангүй. Зөрлөгийн дэлгүүрийг хаангуут цонхоор нь орж, цадатлаа идэж уугаад дээвэр дээр нь гараад нуугдчихаж. Өглөө нь дэлгүүрээ нээсэн худалдагч эд зүйлийг дутсаныг мэдээд цагдаад хэллээ. Хорих ангиас оргогсод энэ хэргийг үйлдсэнийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдсэн цагдаагийнхан хулгай хийсэн газраа нуугдсан байх магадлалтайг мартаж. Мөр хайсаар эрэлдээ гарсан ард нь шөнө дөлөөр ахин хулгай хийж, архиджээ. Ингээд тэд хаашаа явахыг нь мэдэхгүй ч нэгэн таваарын вагонд ороод унтчихжээ. Нэг сэртэл хүн амьтан ярилцаад, инээлдээд байж. За ингээд хотод ирлээ гээд хажуудахаа сэрээн гарах гэтэл нэг л биш. Барилга, байгууламж ховортой газар байх юм гэнэ. Сайн хараад байтал хоёр жилийг өнгөрөөсөн нөгөөх хорих ангийнхаа гадаа иржээ. Бэрлэгийн хорих анги мод бэлтгэн нийслэл рүү хүргэдэг байж л дээ. Халамцуу хоёр оргодол хот руу биш, анги руугаа явах вагонд суучихсанаа яаж мэдэх билээ. Нар мандаж, мод ачихаар вагон нээтэл орон даяар эрэл сурал болсон нөгөөх хоёр зугтах газаргүй болж баригдав. Хэн хэнийхээ азгүйг дуудалцан хорих ангийн сахилгад орлоо.

Анхаарал татсан хэргийг судалснаар жил хүлээсэн хэрэг илэрлээ

Зүүн хараагийн Бэрлэгийн хорих ангид сонирхолтой кино мэт үйл явдал болсон нь төвийн дарга нарын анхаарлыг тажээ. Нийслэлийн цагдан сэргийлэх газрын Эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа  Чойсүрэн агсан,  мөрдөн байцаагч Ц.Ёндонхүүгийн хамт хорих ангийг зорьжээ. Дарга нар хулгайн гэмт хэргийн талаар ярилцаж суухад Засан хүмүүжүүлэх газрын дарга “Энэ ер нь яаж ч мэдэх нөхөр байгаа юм. Түүнийг Их дэлгүүрийн хулгайн хэрэгт холбогдуулан шалгая” гэсэн санал гаргажээ. Ингээд залуу мөрдөн байцаагч Ц.Ёндонхүү анхны байцаалтаа авчээ.

“-1976 оны зургадугаар  сарын 6-ны өдөр та хаана байсан бэ?

-Би маргааш нь ачигдах байсан учир гэртээ өдөржин байсан.

-Чамайг орой 20.00 цагийн үед Их дэлгүүрийн ойролцоо явж байсныг танил Дорж харснаа хэлсэн” гэхэд зогтуссанаа “Худлаа ярьж байгаа юм. Би гэрээсээ гараагүй” гэж гүрийсээр байж. Сэжүүр олохоор ажилаж байсан мөрдөн байцаагчид нэг мэдээлэл маш сэжигтэй санагдаж.

Хорих ангиас оргосон, 52 дугаар зөрлөгийн дэлгүүрээс хоёр ч удаа хулгай хийсэн хэргээ Ганболд бус нөгөөх нь 100 хувь хүлээж. Яагаад удахгүй сулллагдах хүн ийм хэрэг хүлээж, олон жил шоронд суухыг хүсдэг билээ гэсэн таамаг дэвшүүлэв. Ингээд  хамт оргосон Б-г байцааж гарч. Мөрдөн байцаагч гэдэг гэмт хэрэг илрүүлэхдээ олон нарийн арга хэрэглэж болдгийг Ц.Ёндонхүү харуулжээ. Дуугаа өндөрсгөж, намсгах, хөндлөнгийн гэрчийн мэдүүлгийг хэрхэн ашиглах гээд олон арга хэрэглэсээр Б-ийн амнаас “Намайг бүх хэргээ хүлээчих. Тэгвэл би түрүүлж гараад танай гэр бүлийнхнийг харж үзэн, чамайг гарахад их мөнгө өгнө. Надад тийм хэмжээний алт байгаа” гэдэг үгийг унагаж чаджээ. Ингээд л хэргийн сэжүүр гарсан гэдэг. Ганболдын талаар олонтаа сонссон цагдаагийнхан том биетэй, ширүүн эр байгаа гэсэн төсөөлөлтэй очсон ч хараад үнэхээр гайхсан гэдэг. Арван жилийн сургуулийн хүүхдээс ялгагдахгүй шахуу биетэй, ёстой нэг нусан буу байсан гэдэг. Төвөөс очсон төлөөлөгчид урт гарт “нусан буугаа” аваад нийслэлд иржээ.

Цагаан төмөр орны толгойд нуусан алтан эдлэл хоёр сая гаруй төгрөгийн үнэтэй

Ингээд  байцааж эхлэхэд мөн л хэргээ хүлээхгүй байнга няцаасаар. Нар, салхи нэвт сийгэх Дамбадаржаад  байх гэрт нь очтол ээж нь хоёр дүүтэй нь байж. Цагдаагийнхан учир байдлаа хэлж, алт хаана нуусныг асуухад бас л мэдэхгүй гэсэн үгнээс өөр зүйл хэлсэнгүй. Яг тэр агшинд Чойсүрэн хурандаа “За тэгвэл энэ байшинг шатаахаас өөр арга алга. Хөхөө өвлийн хүйтэнд та нар хэцүүдэх нь дээ” гэж байтал тав орчим насны дүү нь оёдлын машин руугаа очоод өшигчөөд байж. Сэжиг авсан цагдаагийнхан оёдлын машиныг задалтал улны утас хийдэг хэсэгт швейцарь алтан цагийг даавуунд боогоод нуусан байж. Ингээд Их дэлгүүрээс хэн хулгай хийсэн нь тодорхой боллоо.

Чойсүрэн хурандаа “Худал хэлж болохгүй. Бусад алтан эдлэл хаана байгааг хэлэхгүй бол та нар ч хулгайн гэмт хэргийн мөрөөр олдсон эд зүйл нуусан хэрэгт орно” гэтэл 15 настай дүү нь отвёркаар цагаан орны толгойг салган нэг талаас тоншиход алтан эдлэл асгарсан гэдэг. Эд зүйлийг хураан авсан дэслэгч Ц.Ёндонхүү сейфэндээ  өрчихөөд маргааш нь Ганболдоос байцаалт авлаа. “Би мэдэхгүй, тэр өдөр тийм хэрэг гарсан юм уу. Би мэдээгүй” гэсээр байж. Дэслэгч сейфнийхээ хаалгийг нээн харуултал “Порсунк” уйлах ч биш, инээх ч биш болоод хэргээ хүлээлээ. Мөнгөн эдлэлээ авга ах Ж-даа өгснөө хэлсэн боловч ах нь “Насаараа шорон орон гэж явсаар тэр галзуурч. Би тэр эд зүйлийг нь аваагүй” гэсээр байв. Байж болох бүх газарт нэгжлэг хийгээд олоогүй цагдаагийнхан хамгийн сүүлд амбаарыг нь нэгжжээ. Бас л юм олсонгүй. Хөл дор нь машины эд зүйл, эрэг шураг  хийсэн төмөр сав байхаар нь Ц.Ёндонхүү дэслэгч өшиглөчихөж. Тос, маслонд хутгалдсан даавуунд хэсэг зүйл боодолтой байхыг хараад задалтал мөнгөн бөгж, бугуйвч, үсний даруулга гээд үнэт эдлэл байж.

Алт, мөнгөн эдлэл нийлсэн 675 ширхэг эд зүйлийн нийт үнэлгээ хоёр сая төгрөг хол давж байсан гэдэг. “Порсунк” Ганболд түүний гэрийнхэн нэг ч зүйл зарж, хэрэглээгүй байсан юм билээ. Их дэлгүүрийнхэн үнэт эдлэлээ алдан, эргүүлж олсон түүх энэ. Шүүхийн шийдвэр гартал “Порсунк” Ганболдыг Ганц худаг дахь урьдчилан хорих ангид саатуулжээ. Хорих ангийн гал зуухнаас хоол хүнс байнга алдагдан, ангийнхан хэн хулгайлаад байгааг олж чадаагүй аж. Хожмын нэг өдөр Ц.Ёндонхүү түүнтэй таарахад ”Би Ганцхудагийн зүүн жигүүрт хоригдож байсан ч баруун талын гал тогоо руу очоод гэдсээ цатгаад, маргааш идэх зүйлээ ч авчихдаг байсан. Шалан доогуур нь явахад болдог юм. Бэрлэгийн хорих ангийн даргын мөнгөн аягыг ч би авсан юм шүү дээ” гэхэд нь “Чи уг нь сэргэлэн, гүйлгээ ухаантай хүн. Хулгай хийхгүй амьдарвал хэний ч дор орохгүй шүү дээ” гэтэл “Ясны юмыг яаж ч болохгүй юм даа” гэжээ.

Сэтгэгдэл 26ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 7 сар 9. 23:09
76 Lalaruud

Lalruud Niit Ar Mongolchuud bid hylgaichuud shu de.Odoo ene lalariin 76 pizdukud,zasgin hywalznud,ih hyral gesn hogin nerte gazart bga Shaalzuur huuhnud bugd am garara zereg shaaltuur hiideg shu.Muu Lalarin Sv.Batboldin tomgiig zad hoshiglnoo.Jenco Lalariig neg bomboodnoo

2021, 1 сар 25. 16:00
Агаа

ПОРОСЁНОК, шүү тоорой гэсэн орос үг

2020, 4 сар 21. 18:19
Зочин

sdg

2020, 4 сар 19. 15:39
ЗочинTуваан

ер нь бол порсунк хочит ганболд хулгай хийсэн нь үнэн, гэхдээ шоронгийн хам гэх нөхөр нь ялын хугацаагаа хасуулах зорилготой сайн дураараа матаж илчилсэн гэдэг

2019, 12 сар 8. 20:41
Зочин

Сайхан залж байна даа Хорих ангийнхаа тухай үйл явдалууд нь болсон порциосоо үнэн зөв бичмээр байна бүгд худлаа байна порсёниоk Ганболд Гүзээ Нараад матуулаад хэрэг нь илэрсэн

2019, 12 сар 7. 14:38
Зочин

switzerland altan tsag ... ikh delguurt baidag xaxa, joohon unemshiltei yum bichee

2019, 12 сар 7. 15:31
Зочин

Швейцарь алтан цаг орж ирдэг нь бол орж ирдэг байсан. Харин тэр порсунк бол биш, поросёнок юм аа.

2018, 9 сар 6. 16:37
дд

за би энэ сайтыг нэлээд судалгаатай зүйл бичдэг гэж бодсон чинь бас сайхан
туух юм аа ам дамжсан яриа шиг юм бичсэн жаахан юм уншиж судалж байж бичих хэрэгтэй шүү дээ. Цагдаагийн дууь гээд ном олж унш аа

2018, 6 сар 12. 23:45
Bitgii shaaa

Hahah saihan shaah yumaa ehleed 1 sariin 6 gej baisnaa 6 sariin 6 ch geh shig 1976 ond 4-r delguuriin oir uushiin gazar bailaa yu? haha. 3-4 horoolol 1980 onoos barigdaj ehelsen ter ued 500 ail geed dalii murui gudamjtai ger horoolol baisan.tegeed yahaaraa gandangaas garaad horoololiin zamaar yavaad Dambadarjaad ochdiin nesdeg tereg bas shaasiin bish bizdee haha.Za ter porsunk gedeg hoch bol buur ulger shuu ter ued tiim ug helleg garaachgui baisan.Mashinind karburiator gedeg l yum baisan. Hulgain hergeer yal sonsson hun umnuh udur ni naizuudtaigaa nargij tsengeed tee hahaha naad ulgert chin hen itgehiin hahaha

2019, 12 сар 11. 12:58
Gerlee

3,4r horooloo 70onii dundaas barigdaj ehelsen shuu

2020, 4 сар 21. 23:56
Зочинhoroolol

76 ond 3 horoololiin surag ch ugui bailaa.ehnii baishin 1978 ond ashiglaltand orson

2019, 12 сар 7. 21:31
Зочин

4 delguuriin hajuud pivonii gazar baisan hooloor uilchilbne humuus ih ordog zoogiin gazar bailaa

2020, 9 сар 2. 2:51
Sonya

Beejin gyanz gej nerleed bdag baisan. Hunsnii durbiin urd taliin Beejin 55 gedeg baishind.

2019, 12 сар 7. 21:40
Зочин

Er n bol Tuul restoran, 7 guanz, talbain baruun tald Orhon 4 delguuriin hajuud bas urd n mongol zoog Huuhdiin 100 giin zuuntei Solongo arslantai guurnii hajuud 6 guanz, sansariin uilchilgeenii tovd sselenge geed bugd arhi pivoor uilchildel hoolnii gazruud baisan

2019, 12 сар 7. 21:42
Зочин

Bas Tuya restoran huuhdiin park dotor bayangol buudald ulaanbaatar buudald restoran bailaa

2019, 12 сар 7. 13:29
Зочин

prosunk bish prosyonok gej bgaa ym tooroi gesen ug

2018, 6 сар 17. 12:10
Зочин

Haa ochij chinii medehgui ih zuiliig bichij harin ter nuhruu hudaldsan nuhur chine GUZEE NARMANDAH GEJ NUHUR YUM SHUU

2018, 6 сар 13. 22:24
Зочин

порсунк биш поросёник буюу гахайн тоорой гэж хочилдог байсан гэсэн

2018, 6 сар 12. 16:33
Аргагүй л мундаг хулгайч байж дээ

1976 онд 3-р хороолол баригдаагүй байсан. Дамбадаржаа зүүн хойд зүгт байдаг

2018, 6 сар 12. 16:31
Зочинё

Торой Банди гээгч мөн адил хадны ард нуугадахад харагдахгүй далд ордог морь унаад давхихад хөнгөн 158 см өндөр туранхай нөхөр байсан.

2019, 10 сар 23. 0:21
Зочин

үнэн үнэн. торой банди гэж жижигхэн мөртлөө тарган,яг гахайн торой шиг хулгайч нөхөр байсан гэнэ лээ. уг гарвал нь хужаа гэсэн

2018, 6 сар 12. 23:48
Bitgii shaaa

yadaj bhad chi bas shaahaa bolioch uuruu harsan yum shig hadnii ard nuugdsan hench haragdahgui shd malaa hahaha chi melhii hadnii ard orood uzdee hahaha

2018, 12 сар 7. 10:16
Зочин

Kkkkk

2019, 12 сар 8. 9:59
Зочин

Thai vein tsagdaagiinhan mundag hvmvvs bsan shvv

2019, 12 сар 9. 14:46
Бөх-Очир

Багануур, Баяндэлгэрт шкаф Дамдинсүрэн гэдэг их дэлгүүрээс шкафанд дотор хэвтээд хулгай хийж байгаад баригдсан хүн байдаг байсан.

2020, 9 сар 18. 20:10
Хэнч яахвэ

Хаз Дамдинсүрэн шкаф Дамдинсүрэн аав Дамдинсүрэн гээд ах нар байсандаа.эрийн хуйхууд

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]