Нийтлэлч Л.Мөнх-Од
1941 оны 6 сарын 22-ны энэ өдөр Гудериан болон Клиест нарын боловсруулсан танкийн арми, нисэх хүчнээр дэмжүүлэн бие даан гүн цөмрөлт хийх "Цахилгаан дайн"-ы онолыг амжилттай хэрэгжүүлж, хил орчимд Зөвлөлтийн Баруун фронтыг маш богино хугацаанд салам цохиж чадсан юм.
ЗХУ-ын Минскийн тойрогт байх цэргийн бүлэглэл 1939 оны 9 сард Польшийн Биалосток хот руу шилжин байрлав. Берлин хүрэх хамгийн дөт байрлал тул Зөвлөлтийн Баруун фронтын хамгийн хүчирхэг нэгтгэл тэнд байрлаж байлаа. Нийтдээ явган цэргийн 25 дивиз, морин цэргийн 1 анги, танкийн 13, моторжуулсан 7 дивиз буюу армийн генерал Д.Павлов, Владимир Климовский, Иван Болдин нарын мэдэлд 671 165 цэрэг, 4522 танк үүнээс 592 ширхэг хүнд КВ болон Т34 танк, 14171 их буу 1669 онгоцтой байв.
Харин эсрэг талд генерал Гот, Гудериан нарын Панзер танкын 2 болон 3-р групп 2, 4, 9-р арми нийт 750 000 цэрэг 1936 танк (үүнээс 640 ширхэг нь 50 мм-ийн их буу бүхий панзер-3 болон панзер-4 танк, үлдсэн нь Т38 болон хөнгөн танкууд) бүхий фельдмаршал фон Боккийн Төв бүлэглэл зогсож байв.
Белоруссын Минск хот нь стратегийн төмөр замын уулзвар, Москватай гол зам, төмөр замаар холбогдсон нийслэл хүрэх хамгийн дөт байрлал гэдгийг германчууд тооцоолж байв. 1941 оны 6 сарын 22-ны өглөө 4 цагт Германы агаарын 2 флот хилд тулан байрласан Зөвлөлтийн нисэх хүчинд эхний гэнэтийн цохилтыг өгсөн.
Энэ цохилтоор Зөвлөлтийн 1659 орчим онгоцыг сүйрүүлснээс эхний хэдхэн хоногуудад 276-г нь зогсоол дээр нь у с т г а ж, 208 онгоцыг хөөрөх чадваргүй болгов. Ингэснээр Германы нисэх хүчин агаарт ноёрхож эхлэв, долоо хоногийн дараа гэхэд оросууд хөөрөх чадвартай 960 онгоцтой л үлдсэн байна. Гэнэтийн дайралт бол гэнэтийнх л байдаг.
Улмаар 3-р Панзер групп Баруун фронтоос 11-р армийг таслан, Нейман голыг гаталлаа. 2-р Панзер групп нь Атирааны голыг гаталж, 6-р сарын 23-нд ЗХУ-ын нутаг дэвсгэрт 60 км гүн нэвтэрчээ. Панзер группын зорилго нь Улаан армийг бүслэн уутанд хийж Минск хотын зүүн хэсэгт бүслэлтийг цоожлон дараа нь бүслэгдсэн армиудыг 2 хэсэгт хуваан тус бүрт нь хэсэглэн цохих ёстой байлаа.
Газрын зураг дээр Германы танкуудын цохилтын чиглэлийг харсан генерал Павлов ямаршуухан аймшигт сүйрэл ойрхон байгааг шууд л ойлгон яаралтай сөрөг дайралт хийх шийдвэр гаргав. Удалгүй ЗХУ-ын 9-р болон 4-р арми Биалостокийн орчимд хумигдлаа.
6-р сарын 23-нд Зөвлөлтийн 10-р арми сөрөг дайралт хийсэн боловч зорилгодоо хүрч чадсангүй. 6-р сарын 24-нд генерал Болдин Улаан армийг тойрч гаран бүслэхээр тэмүүлж байгаа дайсны эсрэг 6, 11-р механикижсан арми, 6-р морин цэргийн корпусын хүчээр Хродна тосгоны орчим дахин сөрөг дайралт хийсэн боловч агаарын дэмжлэг муу байсан тул нам дарагдан зогсов.
6-р сарын 25-ны орой Германы Panzer корпус Слоним болон Вавкависк хотын орчим Оросын армиудыг 2 том тогоонд хувааж орхив. Зургадугаар сарын 27-ны өдөр Гудерианы 2-р Панзер групп болон Хотын 3-р Панзер групп 321 км замыг тулалдан туулж Минск хотын зүүн талд гарч ирэв. 6 сарын 26-нд хот эзлэгдлээ.
Улмаар зургадугаар сарын 28 гэхэд германчууд Оросын Баруун фронтыг хүчийг бүрэн бүсэлж 2 том тогоонд хумиж бүслэлтийг цоожлов. Биалостокийн зүүн талд ЗХУ-ын асар том 10-р арми бүслэгдсэн бол 3, 13-р армиуд Новогрудокын орчим бүрэн бүслэгдэв.
Германы Төв бүлэглэл Смоленск, Москвагийн чиглэлд гол хүчээ хаяхын тулд бүслэгдсэн цэргүүдтэй удаан зууралдсан тулаан хийхийг хүссэнгүй, Германы цэргүүд агаараас тасралтгүй дайралт хийж ЗХУ-ын 3, 10, 13, 4-р армийн бүслэгдсэн нийт 20 орчим дивизийг хатуу ширүүн тулааны эцэст буулган авав.
Энэ үед зөвхөн 4-р армийн үлдсэн хэсэг л илбийн юм шиг бүслэлтээс сугаран Баруун Березина гол руу зүүн тийш ухран гарав. Бүслэгдсэн армиуд 17 хоног эцсээ хүртэл тулалдсан юм. Ийнхүү Баруун фронт 671,165 хүнээс 417,790 хүн а л а г д а н ш а р х д а ж, үлдсэн нь бууж өгөв.
Зөвлөлтийн бут цохигдсон армиудын үлдэгдэл 250.000 орчим цэрэг ямар нэг байдлаар бүслэлтээс сугаран бүх зэр зэвсгээ хаян өөрийнхөн дээрээ ирсэн боловч тэднийг тулааны байрлалаа орхисон аймхай хулчгарууд гэж үзэн хожим дийлэнхийг нь торгуулийн батальонд хуваарилжээ.
Белорусс дахь ЗХУ-ын 341,012 цэрэг а м ь насаа алдаж, 76,717 хүн олзлогдов. 1,177-1,669 нисэх онгоц, 4000 орчим танк, 9427 их буугаа устгуулснаар ийнхүү Баруун фронт бүрэн сүйрсэн. Харин германчууд 12157 хүнээ алдаж 101 танк, 276 онгоцоо устгуулснаар Минскийн төлөөх тулаанд гялалзсан ялалт байгуулав.
Энэ аймшигт сүйрэлд Зөвлөлтийн Дээд Ерөнхий командлал буруутай байх ёсгүй учир өөр хэн нэгнийг золионд гаргахаар Баруун фронтын командлагч Армийн генерал Павловыг удирдах 20 орчим офицеруудын хамт баривчлан Москвад хүргэлээ.
1941 оны 7 сарын 4-нд Москвад Дотоодыг хамгаалах Ардын комиссариатын газраас тушаалгүй байрлалаа орхисон, эх орноосоо урвасан хэрэг үүсгэж, 7-р сарын 7-нд тэднийг б у у д а н х о р о о ж э э. Армийн генерал Павловын хамт Армийн штабын дарга, хошууч генерал В.Е.Климовский, хошууч генерал А.Т.Григорьев, 4-р армийн командлагч хошууч генерал А.А.Коробков мөн бусад удирдлагад нь байсан удирдах ажилтнуудыг баривчлав.
Павловоос бусад нь НКВД-гийн аймшигт я р г а л л ы г даалгүй, бас а м ь д үлдээнэ гэсэн амлалтад хууртан урвасан болохоо хүлээв. Харин Павлов з о д у у л с н а а с болж ц у с а н д а а хутгалдан ухаан нь орж гарч байсан ч шийртэй эр байсан тул "Би урваагүй зөвхөн удирдлагын тушаалыг л ягштал биелүүлсэн" гэж өчиж байлаа. Түүнийг б у у д а н х о р о о ж хожим 1956 онд цагаатгасан юм.
Сталин Гуравдугаар Рейхтэй найрамдалт харилцааг хөгжүүлэхийн тулд Гитлерийн албан бус олон хүсэлтийг биелүүлсний нэг нь Европын коммунист намуудыг Германы эсрэг тулалдахыг хориглосон явдал байсан юм. Дөнгөж 1941 оны 6 сарын 22-нд л нацистуудын эсрэг тулалдахыг уриалсан Югославын коммунист намын ухуулах хуудас тараагдаж байлаа.
Үүнээс өмнө 1930 оны сүүлээр Орос, Германы харьцаа нэлээд таагүй болж Правда сонинд Германыг шүүмжилсэн нийтлэлүүд гарч эхэлсэн байдаг. 1939 онд Сталин цэргийн академи төгсөгчдийн хүлээн авалт дээр бидний ирээдүйн дайсан бол Герман гэж шууд нэрлэж байлаа. Улмаар Англитай агаар, тэнгист, Хойд Африк мөн Балканд тулалдаж яваа Гитлерийг араас нь "х у т г а л а х"-ын тулд армиудаа хил рүүгээ 1940 оны эхнээс татаж эхэлсэн. Зөвлөлтийн дивизүүдийн штабууд, нисэх буудлууд хилээс ердөө 10 км зайтай байрлаж байлаа. Ерөнхий давшилт 1941 оны 7 сарын 6-нд төлөвлөгдөж генералуудад маш нууц удирдамж хүргэгдсэн байна.
Онцгой тушаал очтол задлахгүй байх, хэрэв задалж нууцыг задруулсан бол б у у д а н а л а х я л т а й. Хожим Германы довтолгоонд сандарч мэгдсэн генералууд өнөөх дугтуйг нээтэл хориглон хамгаалах талаар ямар ч зүйл байхгүй харин дайсны нутагт давшин байлдах талаар цаг минуттай зааварчилгаа байсан гэдэг.
Аль аль талын агаарын болон газрын тагнуулууд шоргоолж шиг л идэвхтэй ажиллаж байв. Ердөө ЗХУ-ын тэнгисийн хүчин л Дээд Ерөнхий командлалын зөвшөөрөлгүйгээр байлдааны бүрэн бэлэн байдал зарласнаар маш бага хохиролтойгоор дайныг эхлүүлсэн байдаг.