Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн хүчирхэг эмэгтэйчүүд-2: Цэвэр, Агай, Эргэнэ, Мандухай хатдын түүхУншсан25,318

Цэвэр хатан 1281 оны 3-р сард тэнгэрт хальсан ба 1294 онд ач хүү Төмөр нь хаан болж «Гэгээн хурц эергүү богд хатан» хэмээн нэхэн өргөмжилжээ

Монгол түмний түүхэнд тодорсон нөлөө бүхий хүчирхэг эмэгтэйчүүд, хатдын түүхээс уншигчдадаа хүргэж байгаа. Өмнөх нийтлэлд Монгол төрийн язгуурын гурван их хатан болох Алунгоо эх, Өэлүн эх, Бөртэ, мөн Чингис хааны хоёрдугаар их хатан ухаант Хулан, Өгөдэй хааны хатан Дөргөнэ, Гүюг хааны хатан Огул Хаймиш, Толуйн хатан, хожмын дөрвөн хүчирхэг хааны эх Сорхугтани нарын түүхийг хүргэсэн юм. 

Өмнөх нийтлэлийг эндээс уншина уу: Монголын түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн хүчирхэг эмэгтэйчүүд


Цэвэр хатан

 

Чаби буюу Цэвэр хатан нь Юань улсын Хубилай сэцэн хааны анхны их хатан байв. Цэвэр хатны төрсөн он тодорхойгүй. Хонгирад аймгийн Ильчи ноёны охин бөгөөд 1259 онд Мөнх хаан нас барахад Хархорумд байхдаа Аригбөхийн хаан болох гэж буйг Хубилайд нууц элчээр дамжуулан дуулгаж байв. 1260 онд Хубилайг Шандуд хаан өргөмжлөгдөхөд их хатан болсон. Цэвэр хатан нь Хубилайд зөвлөдөг, төрийн нөлөөтэй нэгэн байсан бөгөөд сайд нар хатанд таалагдаж байж алба хашдаг болов. Тэрээр Хубилай хаанд Чингим ханхүү, Мангала, Номгон, Хөхэчи дөрвөн хөвүүн төрүүлж өгсөн. 1276 онд Сүн улсын бэлэвсэн хатан Се, бяцхан хааныг Монголчууд олзлоход өрөвдөж, насан эцэслэтэл асарч тойголжээ.

Цэвэр хатан 1281 оны 3-р сард тэнгэрт хальсан ба 1294 онд ач хүү Төмөр нь хаан болж «Гэгээн хурц эергүү богд хатан» хэмээн нэхэн өргөмжилжээ. Өвгөдийн сүмд Хубилай хааны тахилгын харшид хөргийг нь байрлуулан тахьсан гэдэг. Хубилай хааныг Монголын эзэнт гүрний төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэлд удаа дараа ялалт байгуулж, хэмжээлшгүй их хүчин чадлыг төвлөрүүлэхд хамгийн ихээр нөлөө үзүүлсэн хүн бол Цэвэр хатан хэмээн үздэг бөгөөд өөрийн цаг үедээ Юань гүрэн төдийгүй Монголын эзэнт гүрний хэмжээнд хамгийн нөлөө бүхий хүчирхэг эмэгтэй байв.

 
Агай хатан

 

Агай хатныг хүмүүс тэр бүрчлэн сайн мэддэггүй. Гэвч энэ нь Монголын эзэнт гүрэн, Юань улсын үед хол ойргүй ихэд алдаршсан хатан байсан юм. Хэдийгээр харь үндэстний эртэй хуримлаж, хатан нь болсон ч Монголчуудын эв нэгдлийн тлөө хийсэн их үйл нь хожмоо дурсагдсаар ирсэн байдаг. XIV зууны үед Хиад Боржигон аймгаас Хятад газар богтлогдож очсон үзэсгэлэн төгс Агай хатан болбоос элдэв янзын тэмцэл тулаанд оролцож Монголын түүхэнд үндэсний эв нэгдлийг нэгэн шатаар ахиулсан алдарт шүлэгч бүсгүй байлаа. Монголын эртний хатдаас түүн лүгээ шүлэг найргаар “өвчилж” байсан хүн бараг үгүй.

Тэрээр Хятадын өмнө зүгийн Юньнань мужийн захирагч асан Базарбарма вангийн охин, Монгол үндэстний түүхэнд нэр нь мөнхөрсөн алдарт эмэгтэйчүүдийн нэг, авьяаслаг яруу найрагч байсан болой. Тэрээр хорин хэдхэн насандаа ван эцгийн зарлигаар Дали улсын бүгдийг захирагч дарга, Юннань мужийн тодлогч түшмэл Дуань Гүний хатан болон богтлогдон очсон юм. Базарбарма ван бол Хубилай хааны үр хойчис юм. Хубилай хааны тавдугаар хүү Хөхөчү өмнөд Хятадын нутаг Юннань орчмыг захиран сууж байсан бөлгөө. Түүний хүү Есөнтөмөр, түүний гутгаар хүү Аруг ван болно. Аруг вангийн ганц хүү Бор, Бор вангийн хүү Базарбарма нар бүгд угсаа залгамжлан Юннань мужийг захиран сууж байжээ. Дали улсын захирагч ноён Дуань Гүн, Юань улсын Тогоонтөмөр ухаант хааны арван гуравдугаар/1353/ онд захирагч даргын тушаалыг залгамжилсан байна.

Тогоонтөмөр хааны хорин хоёрдугаар онд буюу 1363 онд Хятадын улаан алчууртны бослогын түрүүч гурван түмэн цэрэг Юннанийг дайран довтлоход Юннанийн захирагч Базарбарма ноён их цэргийн хамтаар эсэргүүцэн байлдсан боловч ялагдан ухарчээ. Үүний улмаас Юннаний олон газар үймээн самуун дэгджээ. Ийм бэрх цагт бай үндэстэн цэргийн жанжин, Дали улсын захирагч Дуань Гүн тусалж угтан байлдаад Улаан алчууртны босогчдыг ухраахад ван Базарбарма Дуань Гүнд гүнээ талархан хайртай охин Агайгаа эхнэр болгон өгч, Юннань мужийн хэргийг захирагч ноёноор тохоон томилжээ. Ингээд Дуань Гүний нэр алдар нь баруун өмнөд олон газарт ихэд алдаршиж, олон жил нутагтаа буцалгүй хадам эцэг Базарбармад хүчээ өгч үйлчлэн суужээ. Энэ үед Дали улсаас эхнэр нь нэгэн бадаг шүлэг бичин илгээж Дуань Гүнийг түргэн буцаж ирэхийг сануулжээ. Тэрбээр нутагтаа очсон ч удалгүй дахин вангийн дэргэд ирсэн байна. Зарим хүмүүс түүнийг сэжиглэн "Дуань Гүн төр гүрний эрхийг булаах санаатай биз" хэмээн Базарбарма ванд хов хүргэжээ.

Базарбарма ван зусар зальхай хүмүүсийн үгийг үнэмшин итгээд Дуань Гүнийг хорлон хороохоор охин Агайгаа сэм дуудан ирүүлж "Энэ газар эцэг эхээс өөр эрхэм хүн үгүй, улс орноос чухал зүйл үгүй болой. Эдүгээ чиний эр нөхөр Дуань Гүн намайг түлхэн унагаах муу санаа өвөрлөсөн тул чи тогосын цөс идүүлж, хорт архи уулган хороосугай!" хэмээн зарлиг буулгажээ. Агай богтлогдон очсон эр нөхөртөө үнэнч хайртай байсан учир эцгийн зарлигийг зөрчин, ар гэртээ буцаж ирмэгц энэхүү нууцыг Дуань Гүнд хэлж, хорт архи, тогосын цөс тэргүүтнийг гарган үзүүлжээ. Тэгээд Агай бээр "Миний эцэг нэгэнтээ чамайг хорлон алахаар завдан буй тул би чамайг дагаад нутагтаа буцаж амар жаргалтай амьдарсугай" хэмээчүхүэй. Гэтэл Дуань Гүн энэ үгэнд үл итгэн вангийн өмнө байгуулсан гавьяа зүтгэлдээ эрэмшиж "Би эцгийн чинь өмнө байгуулсан гавьяатай, бас эцэг чинь надад элэгтэй. Миний хөл гэмтэхэд эцэг чинь өөрөө боож өгч надад туслаж байсан билээ. Чи юунд иймэрхүү худал хуурмаг үгийг зохион хадам эцэг хүргэн хоёрын хооронд завсар оруулна вэ?" хэмээн маргаад ер итгээгүй гэдэг.

Маргааш нь Дуань Гүн хотын зүүн дүүрэг дэх сүмийн цуглаанд уригдан очих гэж гараад замын гудас вангийн отож байсан цэрэгт баривчлагдан хороогджээ. Дуань Гүний хорлогдсон чимээг сонссон Агай хатан "Өчигдөр үдэш би зулын дэргэд чамд сануулсан билээ" хэмээн ихэд эмгэнэн гашуудаж гутарч гуниглан, өөрийгөө боомилон амиа хорлох гэсэнд вангийн бие хамгаалагчид хориглон зогсоосон гэдэг. Хожим тэр өөрийн биеэрээ Дуань Гүний чандрыг төрсөн нутаг Далид нь аваачиж хүндэтгэн оршуулаад, тэсэхүйеэ бэрх уй гашууд автан нэгэн бадаг шүлэг бичиж үлдээгээд амиа хорложээ. Энэхүү шүлэг нь өнөө үе хүртэл хадгалагдан ирсэн "Гуниг хорслын шүлэг" гэдэг болой.

 
Эргэнэ хатан

 

Эргэнэ хатан нь ойрадын Иналчи хүргэн болон Чингис хааны охин Цэцээхэний хүү Барбөхийн охин буюу тэдний ач охин болой. Эргэнэ хатан 1251-1260 оны хооронд Монголын эзэнт гүрний нэгэн салаа мөчир болох хүчирхэг Цагадайн улсын төрийг барьжээ. Энэ хатны нэрийг сурвалж бичгүүдэд Эргэнэ, Ургана, Уркена, Оркына зэргээр тэмдэглэсэн байна.

Тэрбээр Цагадайн ууган хүү Мүтүгэний хүү Хархүлэгийн эхнэр байжээ. Хархүлэг нь Цагадайг нас барахад түүний гэрээслэл ёсоор 1242 онд Цагаадайн улсын эзэн суужээ. Эргэнэ хатны нөхөр Хархүлэг улсаа 1242-1246 он хүртэл захирч байв. Гүюг 1246 онд их хаан болохдоо "Хүү нь байхад яахан ач нь захирч болох билээ" гээд Хархүлэгийг хаан ширээнээс нь зайлуулж, Цагаадайн хүү Есөнмөнхийг хаан болгосон байна. Есөнмөнх 1251 он хүртэл төр барьжээ. Их Монгол Улсын хаан ширээ 1251 онд Өгэдэйн удмаас Толуйн удамд шилжиж, Мөнх их хаан болсноор Цагадайн улсын хаан ч бас солигдоход хүрэв.

Мөнх хаан дотны нөхөр Хархүлэгт хаан ширээг нь буцаан өгчээ. Хархүлэг Цагаадайн улсын эзэн суух гэрэгэ зарлигийг Мөнх хаанаас авч, Есөнмөнхийн ордны зүг явж байх замдаа Алтайн орчим таалал төгсчээ. Үүнийг мэдээд Хархүлэгийн орыг Мөнх хааны зарлигаар түүний хүү Мубарак шахад шилжүүлжээ. Цагадайн улсын шинэ хаан балчир байсан тул засгийн эрхийг энэ үед Хархүлэгийн бэлбэсэн эхнэр Эргэнэ авсан байна. Ийнхүү Эргэнэ хатан 1251 онд Цагадайн улсын төрийн эрхэнд анхлан гарчээ. Юуны өмнө Эргэнэ хатан нөхрийнхөө шадар ноён сайд Хабаш Амид болон бусад ноёд цэргийн хүчээр Есөнмөнхийг баривчлан, Бат руу явуулсан байна. Гэвч Бат хаан түүнийг хэсэг зуур байлгаж байгаад эргүүлэн нутаг руу нь буцаажээ. Есөнмөнх эргэж ирээд төрийн эрхийг гартаа атгаж эгнэшгүй их хүчтэй болсон Эргэнэ хатны зарлигаар хороогдсон байдаг. Гэвч Эргэнэ хатан Цагадайн улсын нутаг дэвсгэрийг нийтэд нь захирч чадсангүй. Цагаадайн улсын зарим хэсэг, Өгэдэйн улсыг бараг бүхэлд нь Толуй болон Зүчийн удмынхан хуваан авсан байна. Мөнхийг хаан суулгасан гол нөлөө бүхий хүн болох, алтан ургийнхны хамгийн ахмад нь байсан Бат хаан Монголын Эзэнт Гүрний хэмжээнд онцгой байр суурьтай байв.

Эргэнэ хатан Алмалиг хотноо төвлөн сууж байхдаа 1254 онд Их хааны зарлигаар Персийг дайлаар явж байсан Хүлэгүг хүлээн авчээ. Эргэнэ хатан түүнд зориулан их найр хийж, бэлэг сэлт өгсөн байна. Хүлэгүг ийнхүү ихэд хүндэтгэсэн явдал нь Эргэнэ хатны төрсөн эгч Кубак болон түүний дүү Өлзий нар хоёул Хүлэгү хааны хатан байсан тул Эргэнэ хатан хүргэн ах, эгч дүү нартаа гүн хүндэтгэл үзүүлсэн давхар шалтгаантай байсан. Ер нь Эргэнэ хатан Толуйн удмынхан дунд өндөр нэр хүндтэй байсан юм. Тиймдээ ч Цагадайн улсын эгзэгтэй хүндхэн үед төр барьж, улс орныхоо гал голомтыг авч үлдэж чадсан байна. Цагаадай бүх бэрүүдээсээ түүнийг онцгойлон үзэж, Эргэнэ бэр хэмээн дотночлон дууддаг байжээ. Эргэнэ хатан өөрөө бурханы шашин шүтдэг байсан ч, лалын шашинтныг ихэд ивээдэг байв.

Ийнхүү Эргэнэ хатан 1251-1260 он хүртэл дангаар, 1260-1265 онд Алгуйтай, 1266 онд хүү Мубарек шахын хамт 10 гаруй жил Цагадайн улсын хүнд бэрх үед эрх барьсан, төр улсын гарамгай зүтгэлтэн байжээ. Тэрбээр хэзээ ямагт төрийн эрх ашгийг дээдлэн, ёс заншлаа эрхэмлэн, холч мэргэн ухаанаар улсаа захирч байжээ. Чингис хааны зээ охин, Цагаадай хааны хайртай бэр бөгөөд алтан ургийнхан дунд ихэд нэр хүндтэй, улс төрийн нөлөөтэй байсан Эргэнэ хатан Их Монгол Улсын түүхэнд чухал байр суурь эзэлсэн бөлгөө.

 
Мандухай сэцэн хатан

 

Батмөнх Даян хааны хатан бөгөөд Монгол Улсыг нэгтгэхэд чухал хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлтэн. Монгол төрийн төлөө Монгол хатад нум саадаг агсан, цавчилдаж явсан нь олон. Гэхдээ түүхийн хүнд хэцүү цаг үед улс орныхоо тусгаар тогтнолын төлөө морин дэл дээр дарцаглаж, бутарсан улсаа хураахаар цавчилдаж явсан эх оронч, ухаант мэргэн хатан бол Мандухай юм.  

Мандухай анхандаа Мандуул хааны бага хатан болж, түүнд хоёр охин төрүүлж өгчээ. Мандуул хаан нас барсны дараа төрийн хэргийг түр хамаарч байв. Чингисийн алтан ураг тасарсан хэмээн үзсэн Хасарын угсааны Хорчины Өнөболд (Ноёнболд) ван Мандухайд гэрлэх санал тавьсан боловч Мандухай татгалзаж Чингис хааны алтан ураг хаан ширээ залгамжлах ёсыг хадгалахын тулд Баянмөнх Болох жононгийн хүү Батмөнхийг хайн олж, хаан ширээнд залаад, өөрөө түүний их хатан нь болсныг Монголчууд “Мандухай сэцэн хатан” киногоор сайн мэддэг.

Батмөнхийг өсөж том болтол Мандухай хатан төрийн хэрэгт нь туслан, шийтгэж байжээ. Мандухай хатан, Батмөнх нар улс орныхоо тархай бутархай байдлыг эцэс болгож, их хааны захиргаанд нэгтгэх бодлого явуулав. Юуны өмнө Мандухай Ойрадыг довтлон Тасбүрд гэдэг газар бутцохин эрхэндээ оруулжээ. 1480-аад оны эхээр ихээхэн эрх мэдэл бүхий Бэгэрсэн тайш, Исман (Исмаил) тайш нарыг бутцохив. 1489 оны үед Мандухай, Батмөнх нар Ойрадтай дахин тулалджээ. Ийнхүү их хаанд тэрслэгчдийг дарангуйлж, толгой толгойгоо даасан хүчирхэг ноёдыг эрхшээж Монгол Улсын хааны бүрэн бүтэн байдлыг бэхжүүлж, Батмөнхийг биеэ даан төрийн эрх барих нөхцөлийг бүрдүүлэв. 

Ийнхүү Мандухай Чингис хааны алтан ургийг дээдлэн, бүх Монголыг их хааны захиргаанд нэгтгэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Тиймээс тэрээр Дөчин дөрвөн хоёрын Монгол Улсын хатдын дотроос онцгойлон шалгарсан төдийгүй Монголын түүхэн дэх хамгийн алдартай хатдын нэг болсон билээ.

 
Ану хатан

 

Манж Чин улсаас бүх Монголыг эзлэн авах гэсэн түрэмгий бодлогыг эцсээ хүртэл эсэргүүцсэн цогтой тэмцэгч Ойрадын  Галдан бошигт хааны /1644-1697/ хамтран  зүтгэгч нь Монгол эх орон, газар  шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлан явсан түүх домгийн эзэн нь Ану хатан юм. 1671 оны орчим ах Сэнгэ нь алагдаж, түүний орыг дүү Галдан авчээ. "Галдан өөрийн эх Юм-Агийн зөвлөснөөр Ануг гэргийгээ болгосон аж. Энэ нь тухайн үедээ Ойрадын дотоодод хамгийн нөлөө бүхий Хошууд аймгийн хүчирхэг Очирт цэцэн ханы дэмжлэгийг авах нь юу юунаас илүү чухал байсантай холбоотой гэдэг.

Ану хатны тухай эх сурвалжид дурдахдаа зарим тохиолдолд Очирт цэцэн хааны охин гэж, заримд нь Очирт сэцэн хааны хүү Галдмаа баатрын охин, өөрөөр хэлбэл Очирт сэцэн ханы ач охин гэж зөрүү тэмдэглэсэн байдаг. Хэдий тийм боловч Ану хатны тухай мэдээ тун хомс, тусгайлан тэмдэглэж үлдээсэн зүйл байхгүй, ямар нэг үйл явдалтай холбогдуулан цөөн хэдэн нэр, үйл явдалд дурьдсан байдаг. Галдан хааны хатан Ану түүний нэгэн насны хань гол түшиг тулгуур, үнэнч зөвлөгч, эрэлхэг шадар "дайчин нөхөр нь" болж байжээ.

Ану хатан Зүүнгарын улс төрийн эв нэгдлийг эрхэмлэн үзэж хагарал зөрчил гаргахгүй байхыг ямагт хичээж байжээ. Манжийн Энх-Амгалан хаан өөрийн биеэр гурван замын зургаан түмэн цэрэг хөдөлгөн Галданг цохихоор нэхэж урагшилсаар, тэдний эцсийн том тулалдаан Туулын гол орчим, Тэрэлжийн "Зуун мод"-ны газар 1696 онд болсон юм. Ану хатан өглөөнөөс үдэш болтол тулалдсан Зуун модны тулалдаанд манж цэргийн бүслэлтийг сэтэлж зам гаргахаар тэмцэлдэж яваад, дайсны суманд оногдон амь эрсэдсэн. Энэ тухай Манжийн Энх-Амгалан хааны бичгийн 25 дугаар дэвтэрт бичсэнээр "..харвах зэв хур бороо мэт... миний үзсэн Ану хатан буунд оногдож үхсэн ... Галдан дөч, тавин хүн авч гарсан" хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Ану хатныг Хангайн нурууны нэгэн газар оршуулж "Хатант" хэмээн нэрлэсэн байна. Энэхүү нэр нь цаг хугацаа өнгөрөх тусам ард олны дунд сунжиран хэлэгдсээр "Хотонт" хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд өнөөгийн засаг захиргааны нэгжээр Архангай аймгийн Өлзийт, Хотонт сумынхан Ану хатныг сахиж үлдсэн өөлдүүдийн удам гэлцдэг. Ану хатны Зүүнгарын улс төрийн амьдралд оролцож байсан дээрх баримтуудыг түшиглэн үзвээс Ану хатан тухайн үедээ Зүүнгарын хаант улс дотроо ихээхэн нэр хүндтэй эмэгтэй байсан бөгөөд Халх Ойрадын эв нэгдлийг хангахыг хичээж байсан, эх орныхоо төлөө амиа зориулахаас ч үл эмээн морин дэл дээр нөгчсөн Зүүнгар хаант улсын түүхнээ тодорсон нэрт төрийн зүтгэлтэн эмэгтэй  байсан амуй.

Сэтгэгдэл 13ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 2 сар 20. 5:28
Зочин007

Tegvel Tsagaadai haanii ach huu ,Tsetseehen Behiin ach ohintoi suugaad ,duu nar n Hulegu haanii hatad bsan bol bur zambaraagui tsus oirtjee.nuguu 9 uy haa bainaa.gaihaad bna

2021, 3 сар 11. 15:37
Гүнсээ

Агай хатаны амьдралаар зохиосон Тогосны цөс гээд гоё ном гарсан байналээ

2020, 2 сар 15. 21:29
Отгоо

Түүхийг дүгнэхэд бид хэтэрхий жулдана. Одоо үеийнхээ болж байгаа үйл явдал бодит төрхөд үнэн дүгнэлт хийж чадахгүй байж түүхийн ээдрээт үеүүдийг одоо бид дүгнэж хэн нэгнийг хараал зүхлээр булах хэрэггүй. Ухаантай байцгаа элэг нэгт ахан дүүс минь

2019, 5 сар 3. 12:31
Их монгол

Ану бол илүүц. галдан урвагчийг амь гарахад нь тусалжээ. аугаа хаад ноёд хатад үр хүүхдээ хамгаалан тулалддаг байхад эсрэгээрээ хатнаараа араа хамгаалуулаад ичих ч үгүй тулааны талбараас зугтаадаг, энэ галдан ч таарсан таар шуудай даа. хамаг баатрууд нь хаяж явсан нь галданг аймхай хулчгар , хүнийг хайрлаж чаддаггүй , мулгуу болохоор тэр. эцэстээ хор ууж үхсэн дээ хөөрхий зайлуул гэж. Их монголын гал голомт Халх руу дайрсан болгон мөхөж сөнөдөг жамтай. Ану бол хогийн новшийг дагасан өчүүхэн мулгуу эм. галдан аавыг нь алсан байхад доор нь хэвтээд үнэн мангар, хэлэх үг олдохгүй нээ

2020, 8 сар 6. 11:16
Зочин

ану хатан түүхэнд нэрээ мөнхөлсөн эмэгтэй. харин чамайг үхэхэд түүхэнд дурсагдах байтугай чамайг үхээд 24 цаг болоогүй байхад чи хорвоод нэр ч байхгүй бие ч байхгүй мартагдана. хийсэн гавьяатай хүнийг чи энд шүүмжлэх нь илүүц. тэр хүний биеэрээ туулж өнгөрүүлсэн бүхнийг чи туулж үзсэн бол ингэж ярих гэхэд чинь хэл ам чинь эвлэхгүй байх , үгүй ядаж барьж явсан сэлэмийг чи даах уу? чам шиг юм даадаггүй л байхгүй юу.

2020, 7 сар 9. 16:38
Зочин

pee uzsen yum shig yaridag mulguu ve

2020, 2 сар 20. 14:52
Зочин

Ану бол их хаан Галданбошигтын баатарлаг хатан мөнөөс мөнө.Хагас мянган дамжин домог болон гэдэг агуу шүү.Чам мэт нь шээсээ савируулан хэвтэж,Чахундорж мэт нь унгас алдан өмхий хужаа нарын өвөрт шургаж байхад тэд үхлээс айхгүй баатарлан явсан.ялагдсан ч тэд нар баатар нэртэй үлдсэн.

2020, 2 сар 20. 8:05
Зочин

Golog mini zailaaraa yu medeg dee engej bichej bn aa

2020, 2 сар 15. 20:10
Зочин

Galdan ooroos chini urvaj mongoliinhoo toloo temtssen gej uurlaj baigaam baina. Tegiishte ugaasaa. Hujaa nar ter tsagaan heremniihee tsaana l yazganaldaj baih estoi!

2020, 2 сар 13. 17:03
BB

cham shig hujaa ugaasaa tegej bodno

2019, 11 сар 30. 23:00
Зочин

???

2019, 11 сар 18. 12:14
Зочин

CHI TUUHIIG BITGII UURIIHUURU HAR TUHAIN UED TIIM ZUIL BOLOHOOS UUR GARTSGUI BSAN UY MANJIIN ESREG DAIN TULAAN HIIGEED TEMTSLIIN YUED YUN HACHIN NAAD ZAHIIN OR HUNJIL JALGA DOVNII YUM YARIAAD BN AA TENEG YUM UU CHI

2019, 3 сар 11. 9:56
ЗочинЭНХЭЭ

МАШ ИХ ТААЛАГДЛАА

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]