Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүхэнд хамгийн томд тооцогдох танкийн тулалдаанУншсан49,155

1943 оны 4-р сарын үеэр Курскийн цүлхэд тулалдаан болох шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлжээ. Германы армийн давшилт өвөл нь зогсдог бол зуны улиралд эрчимждэг байна. Оросууд 1941 оны өвөл Москвагийн дэргэд, 1942 оны 1-р сард буюу мөн л өвөл Сталинградад томоохон ялалт байгуулаад байв.

Дайны түүхэнд хамгийн томд тооцогдох танкийн тулалдаан Курскт болжээ. 1942 оны үед Зөвлөлтийн Улаан арми Германы Барс танкийг олзолж туршилтад оруулжээ. Туршилтын үр дүн Оросуудыг айлгав. Зөвлөлтийн Т-34 танк 200 метрийн зайнаас Барс танк руу буудсан боловч хуягийг нь сэтэлж чадсангүй. Харин Барс танк 2 километрийн цаанаас Т-34 танк руу буудаж амархан сөнөөжээ. ЗХУ-ын удирдлага Барс танкийг эсэргүүцэх зэвсэг бидэнд алга хэмээн сандардаж байв.

1943 оны 4-р сарын үеэр Курскийн цүлхэд тулалдаан болох шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлжээ. Германы армийн давшилт өвөл нь зогсдог бол зуны улиралд эрчимждэг байна. Оросууд 1941 оны өвөл Москвагийн дэргэд, 1942 оны 1-р сард буюу мөн л өвөл Сталинградад томоохон ялалт байгуулаад байв.

Курск хотын ойролцоо Германы эзэлсэн газар руу гүнзгий түрж орсон тал нутаг Оросуудын мэдэлд байж, тэнд Улаан армийн ихээхэн хүч төвлөрч байсан тул Германы зүгээс тэрхүү хүчийг бүслэн бутцохих төлөвлөгөөтэй байв.

Зөвлөлтийн зүгээс Курскийн талд 3 давхар газрын мина бүхий бүслүүрийг зохион байгуулж, хориглолтод бэлтгэж эхлэв. Тэд мөн их буу, танк эсэргүүцэгч зэргийг төвлөрүүлэн байрлууж, цэргүүдээр окоп ухуулж, асар их хэмжээний хүн хүчийг дайчлан татсан байна.

Үнэхээр ч таамагласан ёсоор Германы зэвсэгт хүчин Курскийн тал дээгүүр Зөвлөлтийн Улаан армийг хойд болон өмнөд талаас нь бүслэн байлдах нь ойлгомжтой болов. Тагнуулын мэдээ ч үүнийг баталж байлаа. Германы зүгээс Курскийн талд хийх дайралт буюу ажиллагаагаа “Цитадель” хэмээн нэрийджээ.
Энэ бүхэн Германы зүгээс зүүн фронтод давуу байдлыг олж авахад чиглэж байлаа. 5-р сард Германы командын штабт хурал болсон ба генерал фон Клюге Курскийн тулааныг хийхэд хүн хүч дутмаг хэмээн үзэж байв. Генерал Вальтер Моделийн хувьд Курскт довтлох Германы 2-р армийн хойд хэсгийг толгойлон Курскийн хөндийд хойд талаас нь довтлохоор болов.

Генерал Моделийн хувьд гэвэл тэрээр хамгаалах тактикийн мэргэжилтэн байсан боловч довтлох тал дээр туршлага муутай жанжин хэмээн тооцогддог байв. Тэрээр Гитлерт үнэнч гэдгээрээ алдартай бөгөөд түүнийг хамгийн хүнд хэцүү гэсэн даалгаварт Гитлер томилдог байв.

Генерал Модель хожим 1945 онд Дуйсбургийн дэргэд АНУ-ын цэрэгт бүслэгдэн амиа хорлосон юм. Германы шилдэг генералуудын нэг Хайнз Гудериан Курскийн ажиллагааг эсэргүүцэж байв. Улаан армийн хувьд танк эсэргүүцэгч их буунуудаа хамгаалалтын шугамын дагуу байрлуулдаг байсан бол энэ тактикаа өөрчилж хэсэг хэсгээр нь бүлэг болгон тал тал тийш нь харуулан байрлуулах болов. Энэ нь тулалдааны үед үр дүнгээ өгсөн юм. Нэг бүлэг хориглолт нь 20 ширхэг танк эсэргүүцэгч их буунууд, мөн хэд хэдэн танк эсэргүүцэгч жижиг буунуудаас бүрдэж байв. Нэг хамгаалалтын сектороос нөгөө хамгаалалтын сектор хүртэл 800 м зайтай байсан бөгөөд дундуур нь дайсны танк зөрөх гэж оролдвол 2 талаас нь галлаж устгах боломжтой болжээ.

Зөвлөлтийн улаан арми Курскийн өмнөд хэсэгт буюу дан ганц Воронежийн фронтод ухсан окоп болон их бууг далдлах нүхнүүд нь 4200 км хүрсэн ба энэ нь Москвагаас Мадрид хүрэх замын урттай тэнцэнэ. Харин Курскийн хойд хэсгийн хамгаалж байсан Улаан армийн цэргүүд 5000 км урт далан, окоп болон их бууг далдлах нүх ухжээ. Мөн 2000 км засмал зам ашиглалтад оруулж, 686 гүүр гармыг шинээр байгуулжээ.

Курскийн өмнөд хэсэг бол байгалийн бартаа саад багатай, тэгш тал учраас дайсны хүч хаагуур ч орж ирэх боломжтой байв. Ватутин их чадварлаг генерал байсан бөгөөд түүнийг Германууд “гросс-мастер” буюу их мастер гэдэг байв. Ватутины удирдсан Воронежийн фронт нь дэлхийн дайны түүхэн дэх хамгийн ширүүн дайралтыг хамгаалах үүрэг хүлээсэн юм. Генерал Ватутин бол довтлох чиглэлд мэргэшсэн стратегич боловч энэ удаа тэрээр хамгаалан тулалдах болно.
Зөвлөлтийн Улаан арми хамгаалалтыг зохион байгуулахдаа минийг ихээр ашигласан байна. 30000 минийг хоёрхон өдрийн дотор байрлуулж газар булж байсан гэдэг. Улаан армийн зүгээс германчуудад бэлдсэн бас нэг бэлэг бол танк сөнөөгч бөмбөг юм. Тус бөмбөг нь 2,5 кг жинтэй бөгөөд олноор нь нэг онгоцонд байрлуулж болно, дээрээс нь Германы танкуудын хуяг нь дээд хэсгээрээ хамгийн нимгэн байдаг учраас энэ арга үр дүнгээ өгч байв.

Харин Курскийн хойд хэсэгт генерал К. Рокоссовский сөрөг давшилтад орсон боловч хүн хүчний асар их хохирол амсжээ. Гэсэн ч тэд асар их эр зориг гарган тулалдаж германчуудыг туйлдуулж чадсан юм. Курскийн умард чиглэлд тулалдаж байсан Германы арми фердинанд болон брумбар загварын танкуудаа тулалдаанд оруулсан боловч Зөвлөлтийн танк эсэргүүцэгчийн галын ширүүн эсэргүүцлийн эсрэг давшиж чадсангүй.

Зөвлөлтийн тал нэг арга хэрэглэсэн нь зарим танк эсэргүүцэгч их буунуудаа ил гаргаснаар Германы Барс танкууд түүн рүү шууд давшиж байв.

Харин тэр их буунуудаас холгүйхэн өнгөлөн далдлалтын аргаар нуусан нэмэлт их буунууд Германы танкуудыг ойртохыг хүлээж байгаад гэнэт гал нээдэг байжээ. Энэ нь Германы танкуудад асар их хохирол учруулж байв.

1943 оны 7-р сарын 10-нд Курскийн умард чиглэлээр давшсан Германы арми хамаг хүн хүчээ барж дуусав. Зөвлөлтийн Генерал Рокоссовскийгийн хувьд өөрт ногдсон үүргээ амжилттай биелүүлж Германы армийг туйлдуулав.

Рокоссовский Сталин болон Жуковтой зөвлөлдсөний эцэст 7-р сарын 12-нд Моделийн эсрэг сөрөг давшилтад орохоор болжээ. Харин өмнөд чиглэлд Манштайны удирдсан Германы арми хохирол их амссан ч гэсэн Зөвлөлтийн гурван давхар хориглолтын хоёрыг нь сэтэлж чадсан байна.

Удалгүй Манштайны арми Зөвлөлтийн хориглолтын гүнд асар их хүн хүчээ алдаж туйлдан давшилтаа зогсоож эхлэв. Ингэмэгц Зөвлөлтийн нөөцийн арми болон “Талын Фронт” нэмэлт хүч болж өмнөд чиглэлд Германы эсрэг сөрөг давшилтад оржээ. Германы армийн өмнөд бүлэглэл тулалдааны эхний өдөр 200 ирвэс танкийг тулалдаанд оруулсан боловч 5 өдрийн дараа 16 л үлджээ.

Зөвлөлтийн нөөцийн арми сөрөг давшилт хийснээр Германы танкуудын жигүүрт цохилт өгч шахаж эхлэв. Зөвлөлтийн сөрөг давшилт амжилттай болсноор германууд хүнд байдалд оржээ. Гэсэн ч Улаан армид энэ сөрөг давшилт асар их хохирлыг дагуулсан юм. Нэг өдийн дотор л гэхэд 300 танкаа оросууд алджээ. Яг энэ үед Брянскийн чиглэлээр Зөвлөлтийн арми генерал Моделийн эсрэг давшилтад орсон нь германчуудад хүнд цохилт болж Курскийн тулаанд ялах найдвараа алдаж эхэлсэн гэдэг.

Энэ ажиллагааг “Румянцев” гэж алдарт жанжныхаа нэрээр нэрлэв. Зөвлөлт болон Германы агаарын хүчин хоорондоо тулгарч Зөвлөлтийн тал давуу байдлыг олжээ.

Германууд тэр дороо ухарсангүй, Курскийн ойролцоо тосгонуудад хориглолт байгуулсан боловч амжилт олсонгүй. 8-р сарын 5-нд Моделийн арми ухарч Курскийг орхин оджээ. Өмнөд чиглэлд ухарч байсан Манштайн генералын арми Харьковийн дэргэд Зөвлөлтийн эсрэг сөрөг давшилтад орж Катуковын армитай ширүүн тулаан хийж байв. Гэвч Коневоор удирдуулсан Улаан армийн давшилтад өртөж бүслэгдэхээс сэргийлэн, улмаар ухарсан байна.

Үүнийг мэдсэн Конев армиа Харьковын зүг хурдан давшилтад оруулж, улмаар 1943 оны 8-р сарын 23-нд хотыг чөлөөлжээ. Курскийн тулалдаанд ЗХУ ялснаар Германы зэвсэгт хүчин хүнд байдалд орж ялах ямар ч найдваргүй болов. Энэ бол дайны хүрдийг эргүүлсэн гайхамшигт үйл явдал болсон юм. Энэ тулалдааны дараа Германы арми хориглон хамгаалахаас өөр ямар ч аргагүй болж дахин давшилт хийгээгүй юм.

Курскийн тулалдааны дараа ЗХУ-ын Улаан арми бүх фронтоор сөрөг давшилтад орсон байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]