Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Будановын хэрэг явдал” гээч айхтар шуугианУншсан22,532

Чеченийн 2-р дайны үеэр “Будановын хэрэг явдал” гээч айхтар шуугиан Орос орон даяар болж, манай хэвлэл мэдээлэл ч энэ тухай сайн муугаар чамгүй бичиж байсныг зарим нэг нь сайн санаж байгаа биз ээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Чеченийн 2-р дайны үеэр “Будановын хэрэг явдал” гээч айхтар шуугиан Орос орон даяар болж, манай хэвлэл мэдээлэл ч энэ тухай сайн муугаар чамгүй бичиж байсныг зарим нэг нь сайн санаж байгаа биз ээ. Болсон явдлыг хуурай баримтаар илэрхийлэхэд:

Оросын армийн офицер Юрий Буданов гээч эр 2000 оны 3-р сард Чеченийн 18 настай Эльза Кунгаева хэмээгчийг байцаалтын үеэр х ө н ө ө ж э э. Хэргийг мөрдөн шалгах үеэр офицерыг хэрэг хүлээх чадваргүй гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан боловч Чечень болон Оросын либерал хүчний ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, дараа дараагийн шинжилгээгээр хэрэг хүлээх боломжтой, бүрэн чадвартай гэх мэтээр өөрчлөгдөж байв. Ингээд шүүхээс Будановт 10 жилийн хорих я л оноож, 8 жил 11 сарын дараа суллагдсан байна.

2011 оны 6-р сарын 10-ны өдөр Юрий Будановыг Юсуп Темирханов гээч чечень эр буудаж х ө н ө ө с ө н нь ердөө л ц у с а н өшөө авсан хэрэг байлаа. Будановын хэрэг явдал тухайн үедээ Оросын нийгмийг цочирдуулж, хоёр гурван хэсэг болгон талцуулж байсан бөгөөд ихэнх орос иргэд Будановыг баатар хүн, ямар ч шийтгэл эдлэх биш харин ч байгуулсан өмнөх гавьяанд нь зохих шагнал өгөх ёстой гэж байсан бол либерал үзэл бодолтой гэх хүмүүс хүний а м и й г  х о р о о с о н адгийн шаарыг хамгаалах гэж оролдсон засаг төрийг зүхэж байлаа. Чеченүүдийн хувьд ойлгомжтой. Цагийн уртад одоо олон юм тодорхой болжээ.

Хурандаагийн оршуулах ёслол

Болсон үйл явдал.

Хурандаа Юрий Буданов ирээдүйн хохирогч Эльза Кунгаевыг сайн таньдаг, гэр орныхныг нь ч мэддэг хүн байж. Тагнуулын мэдээгээр Эльза тухайн бүс нутагт а л а н  х я д а х үйл ажиллагаа явуулдаг бүлгийн нэг гишүүн, мэргэн буудагч байж болох магадлалтай ба цөөнгүй хүний а м ь (Будановын цэргүүд энэ дотор бас байсан) насыг чухам энэ бүсгүй хохироосон гэх сэжиг байсан бололтой. Буданов тэдний гэрээр хэд хэдэн удаа очиж Эльза болон тэдний гэрийнхэнд “Ийм юм байгаа бол одоо зогсоо, хэзээ нэгэн цагт хийсэн хэргийг чинь батлах баримт олбол зүгээр байхгүй шүү” гэдгийг дахин дахин сануулдаг байсан нь дараа тодорхой болсон ба тэр үед Кунгаевынхан өөдөөс нь юу ч хэлдэггүй чимээгүй суусаар байгаад гаргадаг байжээ.

Удалгүй нэгэн ажиллагааны үеэр үрэгдсэн чеченийн биеэс мэргэн буучийн винтов барьсан Эльза Кунгаева өөр бусад а л а н х я д а г ч и д т а й цуг байгаа фото зураг олдож Буданов хэсэг цэрэг дагуулан гэрт нь давхиж очиход Эльзагаас өөр хэн ч байсангүй. Эцэг эх нь Буданов ирж байгаа сургаар эрэгтэй хүүхдүүдээ аван зугтан зайлсан (зарим нь эрэгтэй дүү нар нь гэртээ байсан гэх) нь Будановын хувьд бүр ч сэжигтэй санагдсан бололтой Эльзаг шууд баривчлан, өөрийн штабтаа аваачин байцааж эхэлжээ.

Байцаалтын үеэр Эльза орос хэл мэдэхгүй гэж нэг үзэж, асуусан асуултад хариулахгүй өөдөөс нь янз бүрийн ааш зан гаргахад орос офицер хүүхнийг Моздок руу шилжүүл гэж доод тушаалын цэргүүддээ тушаасан байна. Энэ бол жинхэнэ шүүхэд шилжүүлж, эрүү үүсгэнэ гэсэн хэрэг бөгөөд Эльза Кунгаева албан ёсоор халдлагын сэжигтэн болно гэсэн үг байв. Буданов Эльзагийн асуудлыг ийнхүү шийдчихээд гэр рүүгээ утсаар ярьж охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэхээр өрөөнөөс гарах яг тэр агшинд Эльза аймшигтай юм ярьж эхэллээ.

Хурандаа Буданов

Чечень бүсгүй Будановын Москва дахь гэрийн хаяг, эхнэр хүүхдийн тухай бүх л мэдээллийг хэлж, нэгэн цагт охиныг чинь .... хэмээн хүний ой тойнд ормооргүй аймшигтай заналхийллийг хашгичиж эхлэхэд Буданов нэг л мэдэхэд Эльзаг б а г а л з у у р д а ж авсан байжээ. Хэнээс өөрийнх нь гэр орны тухай мэдээлэл авсныг асуун өөдөөс нь хашгирах үед Эльза ухаан алдаж унахад л Буданов юу хийснээ мэдсэн гэдэг.

Энэ явдлын дараа Буданов шууд өөрөө дээд даргадаа очиж юу болсныг ярьсны дараа мань эрийг баривчлан мөрдөн шалгалт явуулж эхэлсэн байна. Тэрээр хүн хулгайлсан (гэрээс нь хүчээр авч явсан), а м ь  нас санаатай хохироосон зэрэг хэргээр шалгагдаж эхэлсэн ба Буданов өөрөө бүгдийг хүлээн зөвшөөрч байжээ.

Буданов хэрэг хүлээх чадвартай эсэх талаар дээр дурдсан будлиан болж байх үед шүүх хурал болж мань эрийг хэргээс чөлөөлж, эмчлүүлэх шийдвэр гаргалаа. “Либералууд” болон чеченьчүүд эсэргүүцэн давж заалдан байж хэргийг дахин хянуулах болсон ба 2003 онд болсон шүүхээр Будановыг буруутай гэж үзэн 10 жил хорих ял оноож, урьд мөн авсан гавьяа шагнал, цэргийн цол тэмдгийг нь хураан авах шийдвэр гаргасан гэдэг.

Буданов 2007 онд хугацаанаас өмнө суллагдах боломжтой болж энэ тухай хүсэлтээ гаргаснаар дахиад л шуугиан эхэллээ. Өндөр настай эцэг эхийнх нь бие эрс муудаж эхэлсэн, эдлэх ялынхаа тодорхой хэмжээг эдэлсэн гэх зэрэг шалтгаан чөлөөлөгдөх үндэслэл болж чадаж байсан боловч дээрээс ирсэн хүсэлтийн дагуу (Кремль) өргөдлөө татан авахаас өөр аргагүй болсон гэдэг.

Харин дараа жил өгсөн өргөдлийг нь шүүх хүлээн авч нааштай шийдвэрлэснээр Юрий Буданов 2009 оны 1-р сарын 15-нд суллагдсан байна. Будановыг суллагдсанаас хойш дөрөвхөн өдрийн дараа Кунгаевын гэр бүлийн талд ажиллаж байсан өмгөөлөгч Станислав Марков а л а г д с а н бөгөөд Чечень талынхны хийсэн ажил уу, Будановыг дэмжигч нарын хийсэн ажил уу гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй болоогүй л байна. Энэ болон бусад жижиг сажиг юм болсоор 2011 оны 6-р сарын 10-ны өдөр Будановыг Москва хотын төв хэсэгт явж байхад нь б у у д а н  х ө н ө ө с ө н  билээ.

Хурандааг охиноо гадаадад гаргах гэж бичиг баримт хөөцөлдөн явах үед Юсуп Темиханов олж очоод дөрвөн удаа б у у д с а н бөгөөд энэ хүнийг шүүх хурал гэж завхарсан юм болж байсан гэдэг. Тангарагтан шүүгч нар хэдхэн хоноод л шүүхээс зугтдаг (айлгаж сүрдүүлсэн), хөл толгой нь олдохгүй олон хуурамч гэрч гарч ирдэг... Кавказын ц у с а н өшөө гэдэг ийм айхтар юм байдаг бололтой. Ямар ч байсан Юсупыг шүүж чадсан ба 2018 оны 8-р сарын 3-нд энэ хүн шоронд н а с  б а р с а н юм. Өөрийн ү х л э э р үү, эсвэл бас хэн нэг нь ”тусалсан уу” гэдэг нь тодорхойгүй. Хэрвээ “тусалсан” бол чухам хэний тал?

Юрий Буданов шоронд байхдаа хамт хоригдож байсан хүндээ олон юм ярьсан гэдэг бөгөөд тэрээр шоронд орох гэж өөрөө зүтгэсэн (эхлээд мань хүн хэргээ нуух гэж оролдож үзсэн гэдгээ өөрөө хүлээдэг бөгөөд бүр хөлөө шүргүүлэн буудаж байсан тухай яриа ч бий) нь эхнэр хүүхдээ хамгаалах гэсэн оролдлого байсан, цаашдаа охиноо гадагшаа гаргаж аюулгүй болгож амжвал намайг хэн хэзээ яах нь хамаагүй... гэсэн зэрэг нь дараа ил болсон билээ.

P.S

Буданов Эльзаг хөнөөхөөс хэдхэн сарын өмнө буюу 1999 оны 12 сарын 30-ны өдөр Оросын ГРУ-гийн 150 гаруй дайчид Хаттаб хэмээх алдартай исламын жихадистын 2000 гаруй цэргүүдэд бүслэгджээ. Бүслэгдсэн газар орон нь оросуудтай гэрээ хийсэн тосгоны нутаг байсан учир “федералууд” (орос цэргүүд) тэнд хүнд зэвсэг хэрэглэх эрхгүй байв. Ү х э ж байгаа цэргүүдийн тусламж гуйн орилох холбоог сонсож байсан Буданов зүгээр сууж тэвчилгүй өөрийн цэргүүдээс зөвхөн сайн дурын хүмүүсийг (хугацаат цэргийнхнийг авалгүй) сонгон уг тосгон руу танкийн хэсгээ аван дайрч, олон хүний амийг аварч чадсан байна. Сонирхолтой нь аврагдсан цэргүүд Будановтой уулзаж чадаагүй ба энэ хүн хүнд зэвсэг хэрэглэхгүй байх тушаалыг зөрчсөн учир ийнхүү бушуу түргэн алга болсон юм гэдэг.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 19. 8:57
Зочин

Чалчаа саарал гөлөг чамайг цахилгаан хөрөөгөөр биеийг чинь хэдэн хэсэг болгож тасдаад балиар янхан эхнэр болон түүнээс гарсан хэдэн гөлөгнүүдэд идүүлэх юмсан.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]