Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хилийн асуудал болоод Давст уулын талаар С.Аварзэд сайд хатуу зарчим баримталжээУншсан16,034

Уг өргөдөл өөрт нь ирж байгааг сонсоод түүнийг хүний урманд авч үзсэн ч үгүй учиргүй их уурлаж “Миний толгой мөрөн дээр байгаа цагт би тэвчихгүй.

 

Содномын Аварзэд гэж цагийг эзэгнэсэн нэгэн. 1950 оны сүүлчээр СнЗ-ийн орлогч дарга, ГЯЯ-ны сайд байсан. 1960 оны дунд Унгарт Элчин сайд байгаад эх орондоо буцаж ирсэн. Франц хэлтэй тул МУИС-д франц хэлний хичээл зааж байжээ. Тэрбээр улс төрийн өндөр боловсрол, зохион байгуулах чадвартай, аливаа асуудалд тулхтай ханддаг няхуур хүн байв. С.Аварзэд багшийн ажлаа орхиж Говь-Алтайд нэгдлийн дарга болж, сүүлдээ энгийн ажил хийж ч байв. Энэ нь эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдгийн жишээ. Ерөнхий сайд маршал Х.Чойбалсан 1940 оны эхээр Тувагийн удирдагч Салчык Токатай (манайхан Салчаг Тогоо гэдэг) ярилцтал Туваг Оростой нэгтгэх бодлоготой байгаагаа ярилцжээ. Х.Чойбалсан түүний үзэлтэй нийлэхгүй тул зөрчилдөж үсэртэл нь алгадаад авчээ.

Зарим хүмүүс хаанаас чиг дуулсан юм “Салчагийг салбайтал нь нам” гэж дэврүүлж ярина. Гэхдээ тэр нь юутай ч “Ленин клуб”-ын хүлээн авалтын танхимд болсон нь үнэний хувьтай. Тэр цагт Ленин клуб улс төр соёлын харилцааны ажил явагддаг, албаны хүмүүс тэнд оролцдог байв. 1950 оны үед Сонгины амралтын газар Д.Төмөр-Очир, С.Авирмэд, Л.Цэнд, Б.Бадарч, Ц.Дүгэрсүрэн нарын нөхөд маршал Х.Чойбалсанд хүргүүлэхээр төлөвлөсөн өргөдөлдөө ЗХУ-д нэгдэн орж түүний Бүгд найрамдах улс болохыг мэдэгдэж Ю.Цэдэнбалаар дамжуулжээ.

Уг өргөдөл өөрт нь ирж байгааг сонсоод түүнийг хүний урманд авч үзсэн ч үгүй учиргүй их уурлаж “Миний толгой мөрөн дээр байгаа цагт би тэвчихгүй. БНМАУ бол тусгаар улс байх ёстой, тиймийн тулд л би хувьсгалын анхны жилээс тэмцэж явсан юм шүү” гэжээ. Санаа сэтгэл тавгүй зовуурьтай үед өөрийн нь баруун гар шадар Ю.Цэдэнбал дээрх нөхдийн өргөдлийг уухайлан дэмждэг нь юу ч билээ дээ. Тэр өргөдөл Ерөнхий сайдын ширээн дээр хэвтэнэ. Х.Чойбалсан тэр бичгийг тоож үзээгүй нь ойшоогоогүйн шинж, Монгол тусгаар улс байх талаар Х.Чойбалсан голч чиг санаатай байсан бол Монголын газар нутаг хил хязгаар хөдөлшгүй дархан гэж үздэг үзэлтэй өндөр зиндааны хүмүүс тэр бүр байсангүй.

Чухам тэр цагт тууштай чиг шугамд хазайлгүй зогсдог нэг нь СнЗ-ийн орлогч, ГЯЯ-ны сайд Содномын Аварзэд байлаа. Тэрбээр ЗХУ-аас Монголд суугаа Элчин сайд Молотовт мөчөөгөө өгөхгүй түүхийн хөдөлшгүй баримт гаргаж тавьж байв. Увс аймаг дахь Давст уул яалтгүй Монголынх байсныг түүхэн баримтаар баталж хэлж байв. 1934 оны хэлэлцээрээр Туваг Монголын харъяалалд үлдээх тухай Цэргийн яамны сайд Хатанбаатар Магсаржавыг НТХ-ын дарга С.Данзан, хичээнгүй сайд Б.Цэрэндорж нар явуулан зөрчлийг сэргээн гаргаж байв. Элчин сайд Молотов манай сайд С.Аварзэдэд: Эрхэм сайд аа! Та бид хоёр үдийн зоогоор уулзах хэрэг байна гэж утас цохиход "За яах юм бол доо, нэг л учиртай даа" гэж хаширлан: “За болно оо, болно. Би хүрээд очъё” гэв. С.Аварзэд сайд очоод мэнд усаа мэдсэний хойно Молотовоос “Та суугтун! гээд Манай Засгийн газраас хэлэлцээр хийх бэлтгэл ажлыг надад даалгасан тул холбогдох материал цуглуулах ажилд орж зав чөлөө муутай болох нь шиг байна гэжээ.

Хоёр талын сайд цай ууж, өндөр хэмийн дарс тэргүүтэн татаж холбогдох асуудлаар товч ярилцсаны хойно С.Аварзэд тэндээс гарчээ. Энэ хоёрын уулзалтаас хойш Засгийн газрын тэргүүн орлогчоо дуудаж хилийн асуудлаар ярилцаж Увс аймаг Тува мужтай хиллэж байгаа газрын талаар тогтоолт хийх талаар мэдэгдэл ирсэн тул нөхөр сайд та уг нутгийн байдлыг судалж хэлэлцээр хийх төсөл боловсруулаатах гэжээ. Сайд энэ талаар нухацтай ажил зохиохоор шийдэж тэр нутагт тусгай эрх бүхий төлөөлөгч явуулж тэндэх нутгийнхны суурьшил, заншил ёс, уламжлалт байдал, хүмүүсийн санаа бодлыг авахуулж байсны дээр өөрөө тийш явж шалгаж бүдүүвч зургийг гаргаж байв.

Тэнд очоод давын өмнө хилийн тэмдгийг жишин үзээд Увс аймаг дахь Давст уул ерөөс Монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүн хэсэг тул энэ уул бусдын харъяалалд байх учир зүйн үндэс байхгүй гэж үзжээ. Одоогийн Тувагийн ард зон, нутгийн тухайд авч үзвэл Тувагийн нутаг дундад эртний үед феодалын төртэй нэгдсэн Монголд захирагдаж Монголын бутралаас хойш, Манжийн эзэмшилд очиж ХХ зууны эхээр Урианхайн хязгаар нутагт харъяалагдаж, хаант Оросын ивээлд орсон түүхэн он цагийн дарааллыг товчоолон гаргажээ.

Тува улс байгуулагдаж (1921 он) бие даасан байдлаар хөгжсөөр Бүгд Найрамдах Улс болж улмаар 1942 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд өөртөө Засах эрхтэй болжээ. БНМАУ, Тува улс харилцан элчин солицлож хөршийн харилцаа тогтоов. Тувад нэгэн үед Монголын элчин сууж байв. Тэднээс онцолбол Монгол улсын Ардын хурц баатар цол авч байсан нэрт дуучин, хөгжмийн зохиолч Магсар хурцын Дугаржав Элчин сайдаар томилогдоод тэндээс буцаж ирээд улс төрийн хэлмэгдэлд өртөж байсныг түүх мартаагүй. Төрд үнэнч зүтгэсэн түүнийг хэн ч цагаатгаагүй түүх өөрөө л цагаатгасан билээ.

Газар нутгаа хүнийх болгон өгөхөд санал нэгдэхгүй тул ГЯЯ-ны сайдын хувиар гарын үсэг зурж хэрхэвч болохгүй гэж С.Аварзэд баттай бодов. Нэгэн зөвлөгөөнд сайд нар ихэвчлэн цугларчээ. Ерөнхий сайд зөвлөгөөнд болоод гадаад бодлогын талаар тэр тусмаа Монгол-Зөвлөлтийн найрамдалтай холбоотой асуудалд хойрго хандаж болно гэж үү дээ гэсэн угтаа С.Аварзэдыг хэлж байгаа бөгөөд тэрбээр Оросын харъяалалд Давст уулыг өгөх сонирхолгүй байсантай холбоотой.

С.Аварзэд дарга бие чилээрхэж эмнэлэгт хэвтэж тэндээс гараад рашаан сувилал бараадаж тэнд хэсэгхэн хугацаанд сувилуулаад эргэж ирэхэд УТТ хуралдаж товчооны нэг гишүүн “Нөхөр Аварзэд, та Давст уулыг манайх гэж зөрөөд байгаа юм” гэхэд эгдүүцсэн байдалтай манай нам засгийн тэргүүний уугуул нутаг бус уу гээтэхжээ.

Энэ үг бишдэж төдөлгүй СнЗ-ийн орлогч, ГЯЯ-ны сайдын үүрэгт ажлаас буужээ. Үүнд С.Аварзэд гуай гоморхсон ч үгүй ёстой л уужуу тайван сэтгэлийг барин эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг гэдэг дээ гэж бодож байв. Засгийн газар хилийн хэлэлцээрт С.Аварзэд нэгэнт гарын үсэг зураагүй тул Л.Цэнд орыг нь авч хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Тэр нь цагийн байдал хоёр хөршийн харилцаа, уур амьсгалын аятай нөхцөл байдалтай уялдаж гарын үсэг тийн зурсан болов уу даа. Үүнийг жишээлж хэлэхэд хоёр өрх бүлийн найзархаг, гэр бүлсэг байдлын хувийн шинжийн хэлбэр бөгөөд ямар ч байдалд ая тал засах эрх байхгүй.

Шигтгээ:

Монголын төр ёсны анхны улсын толгойлогч Модун Шаньюй “Газар бол улсын үндэс” гэсэн нь угтаа улсын өмч гэсэн үг. Тэр цагаас газар бол улс орны хамгийн том өмч болж ирсэн, өнөө ч хэвээр. Ойрадын хаан Галданбошигт улсын газраас сөөм ч газрыг бурхан гуйсан ч бүү өг! хэмээсэн буй. Гэтэл Хүннүгээс хойш гуравдахь мянганы жилдээ орсон Монгол асар хөгжсөн ч гэлээ энэ оронд хээл хахууль, авлига дээд цэгтээ хүрч дээрх их хүмүүсийн хэлсэн үг сургаал үйлчлэхгүй харьд хүртэл худалдагдаж асар их баялаг нь зөөгдсөөр иржээ. Ийм л бусармаг үйлдлийн эсрэг Аварзэд агсан хатуу шугаман дээр хэлбэрэлтгүй хэлбийлтгүй зогсч байжухуй. Цаг үийн ороо бусгаа байдлаас болж зөв юмандаа буруутан болж хэлмэгдэж, жинхэнэ Монгол хүний ноён нуруу, тулхтай чанар С.Аварзэдад байснаараа Монголын хөрс шорооны төлөө тууштай тэмцэгч эх оронч хөвүүн даруй мөн. Хэрэв тийм хүнээр хадаас хийж болдог бол түүнээс бөх юм үгүй байхсан гэж нэг суут хүн түүний чанарт бүрнээ нийцэх бөлгөө.

Ж.Гун-Аасүрэн

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 4 сар 27. 7:09
Зочин

давс уул болон тэр орчмын нутгийг 1932 онд ерөнхий сайд Гэндэн тувагийн нутаг гэж зөвшөөрөөд гэрээ байгуулсан түүхтэй юм билээ
бал дарга биш юм байна лээ шүү

2019, 10 сар 13. 9:57
Зочин Ард

Цэдэнпилээс Зөвлөлтийн зүгээс авсан шалгалт юм шүү дээ. Дарга залгамжлагч болохын тулд төрсөн
нутгаа өгсөн хүн дээ

2021, 10 сар 15. 14:31
Зочин

1932 онд Цэдэнбал дарга дөнгөж 16 настай хүүхэд байсан шүү дээ

2020, 3 сар 9. 2:39
Зочин

Ха ха ха ганц хүний нэр зөв тогтоочихож чадахгүй хэвтэж юун ч бичих дуртай юм бэ дээ .......кккк Цэдэнпил ч гэх шиг

2021, 2 сар 8. 1:21
Зочин

Хүүхэд насандаа Цэдэнпил гэдэг байгаад сургуульд яваад нэр нь Цэдэнбал болж өөрчлөгдсөн гэдэг.

2019, 10 сар 21. 19:08
Зочин

1934 онд Цэдэнбал дарга 16 тай дунд сургуулийн сурагч байсан юмаа. Юун Давст уулыг өгөх

2019, 11 сар 7. 12:06
Зочин гэрэлсайхан

1934 онд Тува улсыг Монголын харьяанд авч үлдэх тухай яриа болсон байна Давст уулын тухайд бол 1950 д оны үйл явдал байна шүү дээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]