Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Афганистаны өнөөгийн хэрэг явдлын гол “буруутан”Уншсан35,643

Хүчээр энэ цэргийг суллаж чадахгүй болсны дараа Америкийн засаг захиргаа Талибуудтай нууцаар хэлэлцээ хийж эхэллээ.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

Америкийн цэргүүд Афганистан дахь олон баазаа хаян орхиж, яаран нутаг буцаж, талибууд толгойгоо өндийлгөж эхэлж байх үед Нажибуллагийн тухай нэгэн нийтлэл1 бичиж байсныг минь зарим нэг уншсан байх. Тухайн нийтлэлдээ 1990-ээд онд Зөвлөлт болон Оросын шинэ удирдлагууд Афганы ард түмнээс, өөрсдийнхөө тавьсан гар хөлөөс хэрхэн урвасан тухай дурдаж, олон ч хүн өөдгүй муусайн kросуудын тухай халаглан коммент бичиж байсан нь хэдхэн өдрийн өмнөх явдал.

Харин одоо Афганистанд хэрэг явдал ёстой л толгой эргэм хурдтай өрнөж, америкчуудын 20 жилийн турш, их наядаар яригдах хэмжээний хөрөнгө заран байж бий болгосон Афганистан дахь ардчилсан засаглал, арми нь ердөө л хэдхэн хоногт нуран уналаа. Өмнө бичсэн өөдгүй оросуудаас ч долоон дор урвалт шарвалт болж байгаа энэ явдлын тухай дэлхий даяар бичиж, ярьж байгаа учир дахин нуршилгүй уг үйл явдлын эх үүсвэр болсон байж болзошгүй нэгэн явдлын тухай сонирхуулъя.

Америкчууд сүүл хавчин зугтаж, талибууд Кабулыг эзлэн авч, Америк болон барууны олон улс орны цэрэг дайчдад үйлчилж байсан мянга мянган хүмүүсийн амь нас, гэр бүлийг хутганы ирэн дээр орхин байсан тэр үед болсон аймшигт явдлын үеэр (нисэх буудал дахь замбараагүй явдлын улмаас амь үрэгдсэн хүмүүс, нисэж байгаа онгоцноос унаж үхсэн хүмүүс г.м.) АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нэгэн мэдэгдэл хийсэн билээ. Түүнийхээр бол өөрөөс нь бусад бүх л хүмүүс буруутай ба уг үйл явдлын эхлэл бүр эртнээс улбаатай юм байх. Олон судлаачид “өнөө муу Трамп"-ыг хэлж байна гэж үзэж байсан боловч яг үнэндээ Байден Обамаг хэлсэн бололтой бөгөөд тэр үед болсон нэгэн явдал яах аргагүй өнөөгийн үйл явдалтай ихээхэн холбоотой юм байна.

Тэрхүү үйл явдлын гол баатар нь АНУ-ын армийн цэрэг Боуи Бергдал хэмээх эр гэнэ. Афганистанд энхийг сахиулж, ардчиллыг тогтоож, терроризмыг устгах зорилготой ирсэн энэ эр таван сарын турш цэргийн бааз дээрээ уйдан хэвтэж байгаад нэг л өдөр оргон гарч явсан байна. Хамт алба хааж байсан нөхдүүддээ Энэтхэг орныг үзэх юмсан гэж ярьдаг байсан энэ нөхөр оргож гарсныхаа дараахан аав ээжтэйгээ утсаар холбогдон, “Америкийн армид урам хугарлаа, америк хүн болж төрсөндөө ичиж байна” гэх мэтийн юм ярьсан гэдэг. Ямар ч байсан хар тамхинд мансуурсан бололтой цэрэг Боуийг ухаан мэдрэлгүй эргүүтэн тэнэж явах үед талибууд барьж авч. Лалын хэт даврагч нар энэ цэргийг үзэл суртлынхаа үйл хэрэгт ашигласан нь ойлгомжтой ба баригдсан байлдагч Боуигийн талибуудтай хөл бөмбөг тоглон, лалын шашинд орж байгаа, Америкийг хэлэхийн муугаар хэлэн байгаа тухай бичлэгийг сүлжээгээр цацжээ.

Америкийн нийгэм иймэрхүү юманд яаж ханддагийг бид Вьетнамын дайнаар мэдэх болохоор бөөн шуугиан болсныг яриад яах вэ. Бергдалыг суллаж авахаар олон тусгай ажиллагаа зохион байгуулж, бүтэлгүйтэж байсан ба лав л зургаан америк цэргийн амь хохирсон байна. Ингээд ч зогсохгүй байлдагч Боуи Бергдалийг Америкийн армийн түрүүч болгон дэвшүүлж. (Паулюсийг фельдмаршал болгосон тохиолдол санаанд орж байгаа биз?)

Хүчээр энэ цэргийг суллаж чадахгүй болсны дараа Америкийн засаг захиргаа талибуудтай нууц хэлэлцээ хийж эхэллээ. Террористуудтай хэзээ ч хэлэлцээ хийхгүй гэдэг зарчим баримталдаг АНУ ямар ч байсан хэлэлцээ хийж тохиролцоонд хүрсэн ба энэ нь Куба дахь Гуантанамогийн шоронд хоригдож байгаа Талибын таван томоохон удирдагчаар түрүүчийг солих явдал байв. Америкчуудын хувьд дээрх таван толгойлогчийг Катарт ядаж нэг жил байлгах,  энэ хүмүүс Америкийн эсрэг ямарваа нэг үйл ажиллагаа явуулахгүй байх гэсэн шаардлага тавьсныг талибууд дуртай гэгч нь зөвшөөрч Афганистан, Пакистаны хилийн ойролцоо түрүүчийг хүлээлгэн өгчээ.

Энэ тохиролцоо ил болсны дараа Афганистаны эрх баригчид галзууртлаа уурлаж, америкчуудыг урваач шарваачаар нь дуудаж байсан бол Америкийн нийгэмд ч бас бөөн хэл ам болж, Бүгд найрамдах намынхан Ерөнхийлөгч Обамаг "барьж идэх" шахсан гэдэг.

“...Урьд өмнө бол энэ цэргийг урвасных нь төлөө шууд буудан алах байлаа. Хэрвээ би сонгуульд ялалт байгуулбал магадгүй энэ цэргийг онгоцонд суулгаад Афганистаны яг голд нь аваачаад түлхэн унагаах байх. Талибууд энэ нөхрийн учрыг олно биз. Ямар ч байсан ийм урвагчид сум зарж байснаас хамаагүй хямд тусна ...”

Сонгуулийн сурталчилгааны үеэр Дональд Трампын хэлсэн үг

Шоронгоос суллагдсан нөхөд одоо Талибыг гартаа атгаж, гадаад дотоод харилцааг зохицуулж яваа бөгөөд Америк даяар “Энэ таван хүнийг Куба дахь шоронд өдий хүртэл хатааж байсан бол талибууд Кабулыг авах байсан уу“ хэмээн маргалдаж байгаа бололтой. Ямар ч байлаа гэсэн Афганистанд болж байгаа үйл явдал олон улс орныг цочролд оруулж, сүүлийн үед Америкийг дагахын тул улс орондоо хувьсгал хийж төрийн эрхийг авч байсан хүчнүүд бүгд сэтгэл түгшсэн байдалтай байгааг Украин, Гүрж зэрэг улсуудын дотор болж байгаа үйл явдлууд харуулж байна. Мөн Тайваньд, Израйльд ч бас энэ явдлын тухай тун ч түгшүүртэй байдлаар ярилцаж байгаа тухай Хятадын болон бусад орны хэвлэлүүд мэдээлсээр байгаа билээ.

P.S.

Афганистан унаж талибууд засгийн эрхийг булаан авсан явдлын нэг дам буруутан болоод байгаа түрүүч Боуи Бергдал 2017 онд шүүх хурлын үеэр цэргээс оргосон, ичгүүртэй үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд яллагч нар 14 жил шоронд хорих санал тавьсныг шүүх хүлээж авалгүйгээр цолыг нь хурааж, армиас хөөх, 10 сарын турш сар болгон 1000 долларын торгууль төлж байх шийдвэр гаргасан байна.

2021-08-19.

1- Ард түмний хайртай диктатор

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 9 сар 22. 3:39
Чалчаа саарал писдааа нахуй

Чалчаа саарал гэж нэг өрөвдөлтэй чааваас амьтан минь. Муу лалаарын писдааа минь ээ. Чи наад хэдэн худал юмаа Оросын сайтуудаас орчуулж тавихаа боль. Орчуулсан юмаа орчуулгын юм гэж эх сурвалжийг нь тэмдэглэж бай. Худлаа өөрөө бичсэн мэт шааахааа боль. Ална шүү писдааа минь. Өөрийгөө нэг ганцаараа орос хэлтэй гэж ойлгосон муу чааваас амьтан.

2022, 6 сар 5. 17:14
Зочин

Энэ хүн чалчаа сааралд их дургүй бололтой

2022, 6 сар 7. 11:19
Зочин

Энэ нөхөр олигтойхон 5 үг хэлээд тавчихаж чаддаггүй болохоор ингэж тэнэгтэж байгаа юм

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]