Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Жутмааны араас...Уншсан25,200

Амгалангийн дэлгүүрийг шатааж 400 гаруй мянган төгрөгийн хохиролтой, хүний амь нас бүрэлгэсэн ноцтой хэрэг гарав. Хэргийн ул мөр юу ч үлдсэнгүй.

Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаатай зэрэгцэн хувьсгалтай он чацуу цагдаагийн байгууллагын 100 жилийн ой мөн тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан нэгэн дурсамж нийтлэлийг History.mn (Tolgoilogch.mn) сайт уншигчдадаа хүргэж байна. Жарантайн Авхиа хэмээх манай улсын цэрэг, хуулийн байгууллагын түүх намтартай салшгүй холбоотой нэгэн буурал байв. Тэрбээр УЦСЕГ-ын дарга, БНМАУ-ын Ерөнхий прокурор, БХЯ-ны сайдын албыг хашсан эрхэм. Түүний дурсамж номын хэсгээс...

Амгалангийн дэлгүүрийг ш а т а а ж 400 гаруй мянган төгрөгийн (1960 аад оны үеийн ханшийг одоогийнхтой харьцуулахад бараг тэрбум шахам төгрөгийн) хо хиролтой, хүний а м ь н а с   б ү р э л г э с э н   ноцтой х э р э г гарав. Х э р г и й н ул мөр юу ч үлдсэнгүй. Үнэрч нохой тавиад ч юу ч олж чадсангүй. Зөвхөн хашааны дэргэд морины ганц нэгхэн мөр үлдсэн байв. Энэ х э р г и й г  архаг х э р э г т э н үйлдсэн байх гэж өмчийн төлөөлөгч Ж.Цоолой болон бусад ажилтнууд таамаглажээ. Урьд нь Улаанхуарангийн дэлгүүрийн худалдагч хийж байгаад цэргийн дэлгүүр у х с а н Жутмаан гэгч уг х э р э г т э э шалгагдаж байгаад, о р г о н зугтаж, эрэн сурвалжлагдаж байхдаа үүгээр эргэлдэж байгаад ү й л д с э н байж болох талтай гэж сэжиглэжээ. Жутмаан цэргийн прокурорыг м э х э л ж, Улиастайн амнаас о р г о ж амжаад, жуулчдын автобаазын үүднээс Ява-250 маркийн мотоцикль хулг айлан, Төв аймгийн нутаг Баян сум, Хоолтын даваагаар явж, тарвагачингуудын майхнаар очиж, эмээл, хазаар, чөдөр, ногт, калибр буу, сум зэргийг х у л г а й л а н, Улаанбаатар хотоор дамжин, Сөгнөгөрийн урд уулаар нуугджээ. Толгойтын баруун аманд намаржиж байсан гавьяат жүжигчин Долгоржавынхаар шөнө орой ирж, эрэлчин байна гэж айраг уугаад, буцаж явахдаа машины берзент, хувинтай шар, цагаан тос х у л г а й л а н авсан сураг байв.

Тусгай баг Жутмааныг хайсаар Маахуур толгойн энгэрт 22-р авто баазын жолооч Махаранзынд байна гэсэн мэдээ аваад, хүн хүчний зохих бэлтгэл хийгээд, тэр айлын хашааг ажиглав. Удалгүй зүүн гэрээс хоёр хүн гарч, ачаатай мотоцикль тийш явж очоод сууснаа, бушуухан буугаад гэнэт алга болчихжээ. Энэ айл бол Махаранзын төрсөн дүү Тогоогийнх байв. Тогоо өөрийн мотоциклоор Жутмааныг хотоос гаргаад, ахынхаа машинд суулгаж явуулах гэж байсан боловч амжаагүй байна. Жутмаан сэжиг аваад нуугдсаныг мэдээд бүсэлж авсан цагдаагийн ажилтнууд нүх сүв бүрийг н э г ж и н үзэж, хамгийн сүүлд хашаанаас гадагшаа ухсан жорлонгийн нүхэнд орсныг нь олж б у у  т у л г а н  б а р и в ч л а н г а в а л ж э э. Тэгээд нуугдаж байсан жорлонгийн нүхэнд үзлэг хийхэд арав гаруй цагийг цоохор даавуунд боож нуусан байжээ.

Түүнийг Амгалангийн дэлгүүрийг у х с а н, манаачийг х ө н ө ө с ө н х э р э г т холбогдуулан б а й ц а а в. Алдагдсан цаг олдсон тул тэр аргагүй хүлээв. Хул гайлсан юмаа зааж өгөх болоход туршлагатай мөрдөн байцаагч ахмад Готов, эрүүгийн төлөөлөгч ахмад Даш криминалист Б.Логи нар авч явав. Сөгнөгөрийн хойт ууланд булсан төгрөг эд бараагаа зааж өгөх нэрээр дэмий тэнэхдээ зугтаах эгзэг харж байж.

Жутмаан дээлийнхээ урт ханцуйд нууцхан гаваа тайлж амжаад гэнэгүй байсан хоёрыг т ү л х э ж хаяад мод руу зугатав. Гэвч тэр олон хоног ш о р о н д суусан тул холдож амжилгүй баригдав. О р г о л т ы н дараа тэр зөвхөн Цоолойд мэдүүлэг өгнө, өөр хэнтэй ч ярихгүй гэж хэдэрлэв. Эрээвэр хураавар хүмүүсийн занг андахгүй учир Цоолой байцаахаар болжээ. Жутмаан санасандаа хүрсэндээ урамшиж бас нэг арга зохиов. "Жорлонд нуусан цагууд бол орос цэргээс авсан юм, х у л г а й н х  биш" гэж өмнөх мэдүүлгээсээ буцаж эхлэв.

Гэвч манаачийг нь х ө н ө ө с н ө ө хүлээжээ. Тэр хуучин тээврийн товчооны дэргэдэх хүнсний дэлгүүрээс хоёр шил жимсний архи авч богцонд хийж ганзагалаад, сайхан хул морь унаж, Туулын бургас дундуур явсаар оройхон АҮБ-ны 15-р дэлгүүрт ирж хашаанаас нь морио уяад, архиа авч манааны шовгор руу оржээ.

Манаач түүнийг танимхайран угтсан байна. Архиа задалж манаачид өгөөд, худалдагч, нярав нарыг сураглаж тэдэнд мөнгө зээлдүүлсэн гэв. Манаач гэнэтхэн “Чи  о р г о ж  яваа, чамайг цагдаад т у ш а а н а" гэж  б у у  т у л г а х а д гараа өргөсөн дүрээр богцоо шидэж, б у у г нь унагаан, х у т г а а р түүнийг х ө н ө ө с ө н гэжээ. Солнце тамхи татаж байгаад унтраагаагүй хаяснаас г а л гарсан, авсан юмаа Сөгнөгөрийн ууланд нуусан гэв. Үүнийг шуурхай зөвлөлгөөнөөр ярилцаад, тийш дахин явах болов. Хэрэгтэнг г а в л а а д, машин дотор дундаа суулган авч явжээ. Шөнө эргүүл ротын нэг цэрэг зүүрмэглэж явах хооронд Жутмаан гаваа салгаж, машины туслах кропыг салгав. Тэгээд машин нь уруу газар гурав ө н х ө р ч зогсов.

Жолооч, ахлах шинжээч, эрүүгийн төлөөлөгч нар золтой л а м ь н а с а а алдчихсангүй. Харин Жутмаан бас л зугатаж амжив. Тэр хянагчийн б у у г авч, модон дундуур гүйсээр энэ хавийн газрыг сайн мэдэх тул нуугдах газраа ч андахгүй байв. Түүний араас дагаж явсан хоёр дахь машинд эрэлч албаны нохойтой сэргийлэгч нар явсан тул араас нь нохойгоо сул тавьжээ.

Нохой Жутмааныг гүйцэж очих үед цагдаа нар ч д а р ж авсан байна. Түүний овоохой нь маш нууцгай газарт модон дотор байжээ. Дотор нь гөрөөс, бугын м а х борцолж х а т а а с а н, бугын а р ь с, хивс, дулаан хувцас, дэлгүүрийн чихэр боов, шар, цагаан тос бусад олон зүйлийг нөөцөлж нэлээд удаан хугацаагаар амьдарч болох нөхцөл бүрдүүлсэн байжээ. Шовгороос холгүй газар 40 гаруй төрлийн эд зүйлсийг нуусан байв. Үүгээр Жутмаан гэгчийн х о р т үйл дуусгавар болж, түүнд хатуу я л өгч, шүүхийн шийдвэрээр дээд х э м ж э э авчээ.

Би журмын нөхдийн хамт 1962 онд эрүүгийн эрэн сурвалжлах ажлыг эрс идэвхжүүлж, торгон Түдэв, сраз Жамбал нарын толгойлсон хот хөдөөг дамжсан бүлэг зохион байгуулалттай д э э р э м х у л г а й н  х э р э г, Төв аймгийн төвд эмэгтэй Ц гэгч өөр хүнтэй ханилан суухын тулд өөрийн нөхрийг б у у д а н  а л с а н хэрэг, цагдан сэргийлэхийн мөрдөн байцаалтын тамгыг х у у р а м ч а а р үйлдэж ашигласан х э р э г зэрэг хэд хэдэн ноцтой хэр гүүдийг биечлэн удирдаж, илрүүлсэн юм. Мөн хошууч Дашзэвэг, Думбарай нарын зэрэг гүйцэтгэх ажилтнуудтай хамтран, социалист өмч ашигласан, бүлэг зохион байгуулалттай хэд хэдэн х э р э г илрүүлсэн бөгөөд урьд өмнө нь аймаг, орон нутагт гараад илрээгүй байсан Өмнөговь аймгийн Сэврээ сумын 32 мянга, Ноён сумын 18 мянган төгрөгийн зэрэг х э р г ү ү д и й г төвд авч танилцаад, шуурхай ажилласны дүнд жил хагасаас хоёр жилийн дотор цөм илэрсэн билээ.

 ****

1962 оны улсын наадмын үеэр Ленин клубын зүүн урд байсан Улаанбаатар хотын хот тохижуулах газрын модон байшингийн касст х у л г а й  орж, улсын наадмын бөх, морины бай шагналын дөч шахам мянган төгрөгийг хулга йлан авч, байшинг ш а т а а с а н   х э р э г гарав. Энэ дээр мөн л миний удирдсан групп ажиллаа. Шалгах төлөвлөгөөг нарийвчлан хийж, хэд хэдэн таамаглал дэвшүүлж, хот районы цагдаагийн гүйцэтгэх, эрэн сурвалжлах ба мөрдөн байцаалтын хүчийг чиглүүлэв. Х э р э г гарахаас өмнө тэр байгууллагын хавиар тавь шахам насны хүн хэд хэдэн удаа явж байсныг илрүүлэв. Шалгалт судалгаануудын дүнд Халх голын байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан, хижээлдүү настай Чойжамц гэдэг хүнийг б а р и в ч и л ж саатуулав. Хот тохижуулах газрын байшин орвонгоороо ш а т а ж, эд мөрийн баримт юу ч үлдээгүй тул илрүүлэхэд маш их хүндрэлтэй байлаа. Дэвшүүлсэн хэд хэдэн таамаглалаа зэрэгцүүлэн шалгаж байв. Чойжамцыг хэд хэдэн удаа ш а х а ж байцаагаад, зарим асуултыг тулгаж тавьсанд нэлээд сандарч, барьц алдах бололтой байдал ажиглагдав. Шалгалтын групп суудаг байшинд нь очиж нэгжилт хийн, байшингийн таазанд байсан хоёр гутлыг буулган ирж үзвэл бүх мөнгөө түүн дотор хувааж хийсэн нь илрэв.

Мөнгийг хурааж аваад, хэргийн халуун мөрөөр байцаахад, хэрэг үйлдсэн байдлаа бүгдийг илчлэн мэдүүлж, “би нэр төрөө г у т а а л а а" гэж у й л ж байлаа. Х э р э г гарахын өмнө хот тохижуулахын контороор яах гэж хэд хэдэн удаа явсан бэ гэж асуухад наадмын үеэр энэ байгууллагад бай, мөрийний их мөнгө байх ёстой. Мөнгө нь хаана байдаг, яаж х у л г а й л а х а а төлөвлөхийн тулд тагнаж туршиж байсан гэж ярив. Ингэж дөч шахам мянган төгрөгийг байгууллагад нь хүлээлгэн өгч, я л л а г д а г ч Чойжамцыг мөрдөнд шилжүүлсэн юм. Энэ х э р э г дээр манай группийн зарим хүмүүс маш идэвхтэй ажиллаж, уг х э р г и й г илрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэнд баяр талархал илэрхийлж байж билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]