Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гитлерийн генералуудад итгэл найдвар авчирсан Барс танкУншсан27,483

Ингээд цаг боллоо. Зөвлөлтийн арми эхэлж довтолсон ч Германы сөрөг давшилтад ухарч эхлэв. Сөрөг давшилт нисэх онгоцны бөмбөгдөлтөөр эхэлж танк, явган цэргүүд дайралтад орлоо.

Цэргийн түүх судлаач Э.Баттулга бичиж байна.


Австрийн зохион бүтээгч Эрвин Адерсын бүтээл Барс танк нь Дэлхийн II дайны нэгэн хүчирхэг зэвсэг болсон юм. Хэдийгээр өөрийн цаг үедээ аймшигтай хор хөнөөлтэйд тооцогдож байсан ч энэ танк эзэмшигч улсдаа ялалт авчирч чадаагүй билээ.

 

Танкны үзүүлэлт нь, 55-60 тонн жинтэй, экипаж 5 хүн, PAK36-88 mm-ийн их буутай,  цамхгийн духанд болон их биеийн нүүрэн хэсэгт тус тус нэг пулемёттой, духны хуяг 100 мм байлаа.

1936 онд загвар төдийхнөөр хийгдэж байж. Анхны тулаанаа 1942 оны есдүгээр сард Ленинградын орчим Синявины намагт хийсэн ба энд дөрвөн Барс танкийг оросуудын эсрэг туршсан байна. Гэвч үр дүн 0-тэй тэнцүү байв. Байрнаасаа хөдлөөд л нам гацлаа. Асар хүнд жинтэй танкийг бүү хэл машин ч явахад хүндрэлтэй зам дээр ашигласан нь буруу шийдвэр байлаа. Тэр дор нь чирч гаргаж авч. Ингээд Хойд Африкт байлдаж байсан Роммелийн мэдэлд хэдийг өгч Баари Сиддневийн хориглолтод ашиглаж үзлээ. Роммелийн корпус үүнээс өмнө мандан бадраад буцаж унаж байсан үе. Гэхдээ Барсын ачаар эсрэг талынхаа Crusader, Valentine, Matilda II, Churchill, америкчуудаас авсан Sherman танкуудыг болгож тавилаа. Англи, Австралийн цэргүүдэд ч гүн сэтгэгдэл үлдээсэн байна.

Германчуудын дурдсанаар тэднийг ёстой самар чөмөх мэт хэмх цохисон гэдэг. 1943 оны хавар бас л цөөхөн тоогоор ашиглаж ганц нэг тулаанд оруулж, Харьковыг эргүүлж авахаар дайрахад цөөхөн тоогоор ашигласан ч үүргээ биелүүлж. Ингэж байтал Курскийн тулаан айсуй.

Курскийн цүлхэнд

Германы командлал Барс, Ирвэсүүддээ өндөр итгэл найдвар хүлээлгэж байлаа. Ялангуяа Барс танк төсөөлснөөс нь ч өндөр үзүүлэлт гаргаж байв. Курскийн цүлхэнд оросуудыг цөм цохиж дайны хувь заяаг дахин эргүүлэх итгэл найдварыг Гитлер чухам Барс танкууддаа өгч байв. Гэсэн ч тооны хувьд дэндүү хангалтгүй байсан гэдэг. Курскт 250 ширхэг Барс, 250 ширхэг ирвэс бэлэн байв.

Курскийн тулааны онцлог нь цөмөрч орсон оросуудын байрлалыг угаар нь тас цохиж бүслэж устгах байсан бөгөөд энэ дайралт амжилтад хүрсэн тохиолдолд Оросын армийн байлдаж буй арван фронтоос хоёр нь бүслэлтэд орж хоёр сая орчим цэрэг, зэвсэг техникийнхээ хамт уутанд орох байв. Үүний тулд Хойд болон Өмнөд цэгээс зэрэг дайралтад орж хориглолтыг цөмлөж уулзалдах байсан юм. Оросууд ч цохилт ирэх чиглэлийг эртнээс мэдсэн, бэлтгэл сайтай хүлээж байв.

Өмнөд бүлгийг Оросын маршалуудын дуу нэгтэйгээр хамгийн шилдэг нь гэж хүлээн зөвшөөрөгдсөн Манштейн, хойд хэсгийг Модель толгойлж байлаа. Манштейний мэдэлд 147 Барс танк байсан бол Моделийн мэдэлд 97 байсан гэдэг. Давшилт эхлэхээс хоёр хоногийн өмнө VI армийн командлагч Чистяков өөрийн армийн зурвасын хориглолтод хэт бардаж германчууд юу ч авчраад давахгүй гэж ам алдаж байлаа.

Ингээд цаг боллоо. Зөвлөлтийн арми эхэлж довтолсон ч Германы сөрөг давшилтад ухарч эхлэв. Сөрөг давшилт нисэх онгоцны бөмбөгдөлтөөр эхэлж танк, явган цэргүүд дайралтад орлоо. Танкийн цувааны духанд барсуудыг тавьж, хоёр захаар дахин нэмж хуягласан Pz-4, гол хэсэгт фердинанд өөрөө явагч буу тэргүүтнийг оруулаад яг Чистяковын армийн байрлалд гол цохилт буух нь тэр. Чистяковын арми байрлалдаа эцсээ хүртэл тэссэн ч байлдааны журман дээгүүр нь барсаар тэргүүлсэн фашистуудын цуваа дайраад гарчихав.

Чистяковын 98 мянган цэрэг гурав хоногийн дотор 13 мянга болтлоо буурч, аймшигт цохилт амссан үлдсэн хэсэг ар тал руу татагдлаа. Өвгөн генерал явахдаа гар нь чичирч баяртай гэж хэлээд явсан гэдэг. Буудуулах нь гарцаагүй гэж бодож байж. Орос - Германы фронтод даам гарч 500 метрээс хол зайнд юунаас ч айхгүй тулалддаг байсан Т-34 танкийн эрин үе ч ингээд дуусах нь тэр. 1300 метрийн алсаас өнөөх Т-34-үүдийг барсууд түүж буудаж эхэллээ. Энэ тулаан оросуудад "Тигр боязнь" буюу барсаас айх айдсыг суулгаж өгсөн юм.

Өмнөд чиглэлийн хориглолт зад үсэрч Манштейны цэргүүд оперативын уудамд гарч байдал ноцтой болоод ирлээ. 1941, 1942 онд бид нар чадна, тэснэ гэсэн генералуудын амлалтад Сталин хэдийнээ итгэхээ байсан учраас ар талдаа хоёр сая хүнтэй шинэ фронт байрлуулж командлагчаар нь хурандаа генерал Коневыг тавьсан байсан юм.

Одоо Коневын ээлж ирлээ. Генерал Ротмистровын бүрэлдэхүүндээ 800 гаруй танктай танкийн V арми явган цэргийн V армийг Манштейны замд хаялаа. Псиол гол, Прохоровка тосгоны дэргэд хоёр тал мөргөлдлөө. Энд л тарилангийн тэгш талбайд дэлхийн цэрэг дайны түүхэн дэх хамгийн ширүүн танкийн тулаан өрнөлөө. Тулаанд хоёр тал бүх л нөөц бололцоогоо дайчилсан гэж үздэг. Нисгэгч нар хэзээнээсээ илүү олон нисэж явган цэрэг хамаг чадлаараа танкуудаа дэмжлээ. Газарт болж буй тулаанд оролцож байсан танкчид, явган цэргүүд тэнд нисэх онгоц байсан юм уу гэж асуусан тохиолдол байдаг гэх. Байлдаан тйим л ширүүн өрнөж. Барсуудад германчууд хамгийн шилдэг экипажуудаа тавьсан байсан нь ч энэ тулаанд үр дүнгээ сайн өгч. М.Виттман гэхэд нэг өдөрт 15 илүү Т34 устгасан гэсэн статистик үлдээсэн байна. Барсыг дийлэхгүй нь Т-34-т дэндүү ойлгомжтой асуудал байлаа.

Т34-үүд тулаан дунд холилдоход яг ард нь эсвэл хажууд нь гарах үед байгаа боломжоо ашиглан Барсыг сөнөөж байв. Байдаг бүх арга чаргаа хэрэглэсэн нь энэ байлаа. Сүүлдээ бүр хар хурдаараа очиж мөргөж үзлээ. Энэ арга жинхнээсээ үр дүнгээ өгөх нь тэр. Хүчтэй мөргөлтөд өртсөн барсын экипажийнхан дотроо ухаан алдаж сум хэрэгсэл нь нурж унан, хүнд битүү бэртэл авч байлаа. 30 орчим барсаа мөргүүлж алдсаны ихэнх нь хоёроос дээш удаа хүчтэй мөргүүлсэн байсан гэдэг. Прохорвкод байдгаа тавьж улайран хамгаалах оросуудын эсрэг байлдах нь утгагүй хэрэг боллоо. Цэргээ татахаас өөр аргагүй байдал германчуудад үүслээ. Ингээд бага багаар цэрэг танкуудаа аль болох эмх замбараатайгаар татан авч фронтоо тэгшлэх, Курскийн тулаанд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. 100 гаруй жилийн өмнөх шиг Бородиногийн тулааны нэг хувилбар энд болсон гэдэг.

Суворов хоёр хоног Наполеоны цэрэгтэй нүдэлдээд ялагдаагүй ч цэргээ татаж ухарсан байдаг. Германчууд яг л энэ аргыг хийж. Прохоровкад оросууд ялсан гэж бүгд хэлдэг дээ. Тулааныг үргэлжлүүлэх нь утгагүй байсан хэрэг. Оросууд Бородинод ялагдсан гэж одоо хүртэл хүлээн зөвшөөрдөггүй яг л үүнтэй адил байдал. Германы армийн зохион байгуулалт сайтай ухралтыг шилдэг асуудаар жолоодуулсан барсууд халхалж байж. Хэт цөөхөн тоогоор үйлдвэрлэгдсэн барс танк чухам энд л ганц удаа 100 давсан тоогоор дайнд орж. Үүнээс хойш ийм олон тоогоор өөр хаана ч байлдаагүй юм байна. Барсыг алдах нь бараг л гэмт хэрэг мэт үзэгддэг байж. Ямар нэгэн асуудал гарвал даруйхан чирч ар тал руу татдаг байж. Өмнөх хавар нь надад хүнд танк хэрэггүй гэж томорч байсан танкийн маршал Катуков намар гэхэд алив надад хүнд танк гэж хамгийн түрүүнд дуугарсан гэдэг. Т-34 ч илүү сайжрах шаардлага үүсч 76 мм-ийн их буугаа 85 мм-ийн радиустай болгож томруулсан байдаг. 

Үйлдвэрлэх зардал 1 сая марк. 6000 хүн цаг. Үүнээс өмнөх Германы гол танк Pz-4 50 мянган маркийн үнэтэй байсан. Барсын хамгийн гол дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг давуу тал бол 100 мм-ийн зузаан хуяг байдаг. Үүнээс жилийн дараа гарсан Зөвлөлтийн ИС-2 түүнийг нь давсан 122 мм-ийн хуягтай байлаа.

Fear factory буюу дайсандаа нөлөөлөх, айдсын хүчин зүйл нь маш өндөр. Та бүхэн Fury хэмээх Холливудын киног үзсэн бол санах байх. Дөрвөн Шерман танк нэг барсыг дийлж байгаа тухай гардаг. Гэтэл Брэд Питийн хөлөглсөн Шерман бол Т-34-тэй ч эн тэнцүүхэн олигтой байлдаж чадахгүй үзүүлэлттэй танк байлаа. Ойлгомжтой. Т-34 бүх талаараа Шерманаас илүү гардаг. Барсын өөдөөс тун олон тоотой давамгай байрлалтай тохиолдолд л магад. Тийм тохиолдол бараг байсан юмуу гэж асуумаар?

Оросын 88 танк устгасан М.Виттман Францад очиж тулаанд орохдоо нэг удаагийн тулаанд Англи, Америкийн 22 танкийг устгачихаад өөрөө эсэн мэнд харьсан байдаг. Виттманыг устгах нь англи, америкчуудын гол зорилго болоод байж. Барс ирсэн тагнуулын мэдээ байх юм бол оросууд ч, англичууд ч хэт давуу хүч, дэмжих хүнд артиллери байхгүй л бол байлдахаас зайлсхийдэг байсан гэх. Үүнээс хожим Виттман тулаанаас буцаж явахдаа балгасан дээр эргэж гинжээ таслах үед англичууд бөмбөгдөж сөнөөсөн байдаг. Энэ зэвсгийг мундаг экипажтай хослуулбал дийлдэшгүй болж байсны жишээ нь Витманн юм. Хожим нь "Би Виттманыг сөнөөсөн" гэж хэлсэн найман ч нисгэгч гарч ирсэн гэдэг. Барсыг хуяг, айлгах хүчин зүйлээс гадна шилдэг болгосон зүйлс нь дотоод болон гадаад холбоо, мөн Орос, Англи, Америкийн танкуудын дэргэд оптик хараа дурангийн ончоороо эгнэшгүй эд байж. Жолоодлого маш амархан, уян хатан. Бараг хоёр хуруугаараа жолоодож болно гэж Отто Кариус дурссан байдаг. Гэтэл Оросын Т-34-ийн жолооч, механикч нар танкаа хөдөлгөх залуур, буу гацах асуудлыг аргалахын тулд байнга лантуу, алх авч явдаг байсан гэж Владимир Бешанов бичиж байлаа.

Эсрэг тэсрэг байр суурь. Барсууд байсны хүчээр л Оросууд Англи Америкчууд тал талаас нь нүдээд ч Германыг тийм амар буулгаж аваагүй гэх. Хэт дэгс байж мэдэх. Гэхдээ л гайхамшигтай зэвсэг.

Барсыг үйлдвэрлэсэн мөнгөөрөө Pz-4 хийсэн бол Германыг ялах бүр хэцүү байх байсан. 300 мянган танк үйлдвэрлэх зардлаараа 1500 барс танк. Гэхдээ тэгж үйлдвэрлэнэ ч гэж юу байх вэ.

Сэтгэгдэл 25ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 11 сар 17. 20:38
Tugs

Hi, цэргийн түүхч хүн Бородиногийн тулалдаанд оросын цэргийг фельдмаршал Кутузов удирдсан гэдгийг мэддэг байх хэрэгтэй.

2021, 9 сар 20. 14:50
Зочин

Хитлэр, Гөринг, Химмлэр, Гөббэлс гэвэл ориг нэрэндээ дөхөж очно.

2021, 9 сар 4. 23:35
Зочин

найруулга орчуулга үг хэллэг түүхэн баримт гэж холион бантан галзуу хүний тэмдэглэл юм уу

2019, 12 сар 11. 8:14
Зочинзочин.

Германы барс танкыг очоод мөргөөд доторх хүмүүсийг муужируулаад байсан гэж бичжээ энэ худал байхаа анх удаа сонслоо.Би дэлхийн 2 р дайны тухай олон ном уншссан юмсан ......................

2021, 9 сар 20. 10:02
Зочин

Оросууд хүртэл өөрсдөө Барс танкыг мөргөдөг гэж соц үед л бичдэг байсан даа. Чи магадгүй санахгүй байгаа юм болов уу.

2021, 1 сар 23. 16:04
Зочин

Chi dandaa orosuudiin uran zohioliin nom u shsan bn

2018, 7 сар 3. 14:16
Зочин

Хүмүүсийн дунд байдаг аман яриа биш аль болох түүхэн эх сурвалжид тулгуурлан нийтлэлээ бичвэл зүгээр байх

2018, 6 сар 26. 19:17
Зочин

бууны үндсэн үзүүлэлтийг радиус гэхгүй калибр гэнэ

2021, 3 сар 18. 18:42
Зочин

хоер төмөр мөргөлдхөд оросын танк хүртэл гэмтэл авмаар юм

2018, 11 сар 6. 23:46
Зочин

?

2018, 6 сар 26. 17:51
Зочин

Барс танкны ганц дутагдалтай тал нь толгойгоо гараар эргүүлдэг байсан гэж ТВ-9 сувгаар нэг хэсэг гарсан Дэлхийн газар зүйн сувгийн Танкууд цуврал баримтад киногоор гарч байсан. Толгойгоо 360 градус эргүүлхэд 5 минут болдог гэж байсан. Ангилын танкчид Барс танкийг урдаас нь яагаад сөнөөж чаддагүй харин тойрч хажуу юмуу ардаас нь довтолж сөнөөдөг тухай ярьж байсан юм байна.

2018, 6 сар 26. 17:13
Монгол

Энэхүү нийтлэлтийг бичсэн Э.Баттулга-д
Таны бичсэн нийтлэлд лав 2 алдаатай зүйл байна.
1. 1943 оны 7 сарын 5-д эхэлсэн Курскийн тулалдаан / оросууд Курскийн цүлхэн дэх тулалдаан харин германчууд "Цайз" ажиллагаа гэдэг/ -ныг Оросууд давшилтаар эхэлсэн гэж бичсэн нь илэрхий алдаатай зүйл болжээ. Учир нь Оросууд германчуудын давшилт эхлэхээс 2 цагийн өмнө артиллерийн сөрөг давшилт буюу иа бууны галаар германы тэргүүн байрлалд бөөгнөрүүлсэн галын цохилт өгсөн ба 2-3 цагийн дараа германчууд "Цайз" ажиллагааны дагуух давшилтаа эхэлсэн байдаг. Энэ тухай Жуков жанжины дуртгалд тодорхой бичсэн байгаа. Харин германы Манштейны "Алдагдсан ялалт" дуртгалд оросуудын артиллерийн сөрөг цоаилтын тухай юу ч гардаггүй юм билээ
2. Суворов болон Напелеон Банопарт нар хоорондоо хэзээ ч тулгарч байлдаагүй түүхтэй.

2021, 7 сар 24. 3:38
Зочин

Суворов жанжин бол Екатерина хатан хааны үөд Түркуудтэй байлдаж байсан. Харин Кутузов жанжин Нопелеонтой байлдсан.

2021, 1 сар 23. 16:06
Зочин

Kkk chi orosuudiin ulgeriig ih unshij, ta nar oros germanii dainiig, genet fashistuud itgel evden dairsan gej boddogtoi adil

2019, 7 сар 8. 7:03
Зочин

Үнэн байх кутузов бони 2р үзсэн байхаа

2020, 12 сар 4. 19:58
Зочин

тийм тухайн үед алдарт А.Суворов байгаагүй түүний гарын шавь КУТУЗОВ Хаант оросын цэргийг ерөнхийлэн удирдсан

2018, 6 сар 29. 20:09
Зочинhhh

Shaagaad baigaarai.

2018, 6 сар 26. 18:45
Зочин

Ялангуяа туухийг маш сайн судалгаатай бичих нь зөвөө. Суворов Турктэй хийсэн дайнд тодорсон жанжин юм. Францтай харин өрөөсөн нүдэт Кутузов цэргийн жанжин нь байсан

2018, 6 сар 26. 17:31
Э.Баттулга

100-аас 2 алдлаа, боломжийн л алдаа байгаа биз дээ, битгий өөлөөд бай пизда

2018, 6 сар 26. 17:29
Э.Баттулга

ЗА ЧИ БИТГИЙ ХУЦ, ДУУГАЙ Л УНШ ПИЗДА МИНЬ

2018, 12 сар 6. 1:41
Зочин Бат

Үгээ бодож хээл.судлаачирхуу ухаантан минь.

2018, 9 сар 26. 15:41
Зочин

Яасан омогтой лаларууд вэ??

2018, 8 сар 29. 23:00
Зочин

хуц муу пиздец

2018, 6 сар 26. 20:02
Зочинfff

сонин гар вэ,чи чинь...

2018, 6 сар 26. 19:38
Зочин

Oligtoi sudalj chadahgui hudlaa shaaj bichij baihaar zugeer uhcheech battulga pizdakaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]