Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Математикийн загварчлалаар хүн төрөлхтөний ирээдүйг харуулавУншсан28,750

Хүн төрөлхтөн бидний соёл иргэншил сөнөж, мөхөх зүг рүүгээ явж байна гэж үү? Математикийн загварчлалууд манай дэлхийн соёл иргэншлийн ирээдүйн гурван хувь заяаг судлаачдад харуулсан байна

Судлаач, орчуулагч Урианхан Л.Пүрэвхүүгийн шинжлэх ухааны сонирхолтой нийтлэлүүдийг хүргэж байна.


 

Хүн төрөлхтөн бидний соёл иргэншил сөнөж, мөхөх зүг рүүгээ явж байна гэж үү? Математикийн загварчлалууд манай дэлхийн соёл иргэншлийн ирээдүйн гурван хувь заяаг судлаачдад харуулсан байна. Тун сонирхолтой!!!

Судлаачид эдгээр математик загваруудыг бүтээхдээ дэлхийн хүн амын өсөлтийг цаг уурын өөрчлөлтийн нөлөөний муудаж байгаа чиг хандлагуудтай тооцжээ.

Одоогоор дэлхийн хүмүүст тохиож байгаагүй (магадгүй эрин галвын өмнө хүний соёл иргэншил мөхөж байсан байж болох ч өнөөгийн бид тэр тухай мэддэггүй билээ) мөхлийг урьдчилан судлахын тулд өөр бусад нарны аймгийн эртний гаригуудын (exoplanet-Extrasolar Planet) соёл иргэншлүүд (civilizations) хэрхэн одоогийн бидний нүүр тулаад байгаа асуудалтай тулгарсныг судлах, төсөөлөх гэж оролдох хэрэгтэй. Хэрэв соёл иргэншилтэй байсан бол шүү дээ.

Зургийн тайлбар: Математикийн магадлалын онолын дагуу энэ сансар огторгуйд бид ганцаараа оршин байна гэдэг боломжгүй зүйл.

Дээрх нарийн төвөгтэй асуултуудыг математикчид өөрсөддөө тавьж тэдэнд байгаа тоо баримтууд, мэдээлэлүүдийг ашиглан компьютерийн иж бүрэн загваруудыг бүтээн, хариултыг хайжээ. Ингэж судалсаар эцэст нь эдгээр загваруудаас гаргаж авсан үр дүнгүүд дэлхийн хүн ам одоогоор, боломжит гурван хувилбарын зүгт явж байна гэдгийг харуулсан байна.

Зургийн тайлбар: Загварын тооцооллуудын дагуу хүн төрөлхтөний ирээдүйн өмнө гурван хувилбар байгаа аж.

Энэ гурав нь, “зөөлөн буух хандлага”, “аажмаар мөхөх”, “бүрмөсөн сүйрэх”  гэсэн гурван хувилбар гэнэ.

Эндээс юуг харж болох вэ? Лав хүн төрөлхтөний соёл иргэншлийн өмнө гэрэл гэгээтэй хувилбар алга байна гэсэн үг.

Одоо энэхүү гурван үр дүнгийн талаар судлаачид хэрхэн үзэж байгааг танилцуулья. Судлаачид эдгээр боловсруулсан, дууриасан математик загварчлал бүхий гүйцэтгэлүүд нь (simulations) хүн төрөлхтөний дэлхий дээрх энэ цаг үеийн талаар бидний өмнө байгаа тулгамдсан асуудлуудтай холбогдох ул суурьтай үнэнийг гаргаж тавьжээ гэж  үзэж байгаа аж. Судалгааны энэ багийг Нью-Йорк хотын Рочестерийн Их сургуулийн судлаачид бүрдүүлж байгаа ба манай нарны аймгийн гадна байгаа гаригуудын сансар огторгуй дахь томролт, тэлэлтийг шалгахын тулд хүн амын тооны өсөлтийн загваруудыг ашиглажээ. Ер нь бол энэ судалгаа эхэндээ ингэж эхэлсэн боловч сүүлд нь өөр чигтэй болжээ.

Зургийн тайлбар: Статистикийн загваруудын тусламжтайгаар харь гаригуудын туулсан байж болох түүхийг тоймлон гаргах хүчин чармайлт тавьсан нь сониролтой. 

“Статистикийн загваруудын тусламжтайгаар харь гаригуудын туулсан байж болох түүхийг тоймлон гаргахад хүчин чармайлт гаргажээ. Үүгээр хөгжиж байгаа соёл иргэншлүүдийг болон үүний дараа гарч ирэх цаг уурын өөрчлөлтийн үзэгдлүүдийг судалж байна” гэж Английн Daily Mail сонин дээрх судалгаанд үндэслэн өгүүлэл нийтэлжээ.

Манай нарны аймгаас гадуур байдаг харийн соёл иргэншлүүдэд тулгарсан алдаануудаас суралцаж чадвал дэлхий дээр гарч ирээд байгаа цаг уурын өөрчлөлтийн хүчтэй нөлөөнүүдийг давж гарахад туслах болно гэж яриад байгаа юм” гэж Daily Mail-д бичжээ.

 
Бид эхнийх нь биш юм уу?

 

“Сансар огторгуйд 10 тэрбум гаруй гариг байх магадлалтай, энэ дунд соёл иргэншил байж л таарна. Харин аливаа зүйл байгаа бол эхлэлтэй, басхүү төгсгөлтэй байх нь дамжиггүй. Тэгэхээр бид лавтайяа хамгийн эхний муугаар хэлвэл сөнөж, мөхсөн, ийм ирээдүй рүү явж байгаа иргэншил биш гэдэгт баттай итгэж болох юм” гэж дээрх судалгааны багийн нэг гишүүн Рочестерийн Их сургуулийн физик, одон орны профессор Адам Франк хэлжээ.

Зургийн тайлбар: Судлаачдын дагуу бол амьдрал үүссэн гэдэг үүднээс сансар огторгуйд бид эхнийх нь биш байх магадлалтай гэнэ.

Тэгвэл математикчдын үзэж байгаагаар манай нарны аймгаас гадуурхи соёл иргэншилд өөрийн гэсэн түүх байж таарах нь. Энэ нь хөгжил дэвшил, өсөн нэмэгдсэн хэрэгцээ шаардлага, дараа нь аажмаар үргэлжлэх сулрал, эцэст нь уналт сүйрлийн тухай түүх байх нь ч гарцаагүй аж.

Энэ дэлхий дээр хэзээ нэгэн цагт амьдарч байсан төрөл зүйлийн (эдгээр нь одоогийн байдлаар аль хэдийнэ мөхсөн) нэгэн адил үүсч бий болсон соёл иргэншлүүд одоогоор алга болсон байгаа” гэж Адам Франк яриагаа үргэлжлүүлжээ.

 
Загварын тооцооллуудын ард байгаа шинжлэх ухааны баримтууд

 

Хүн төрөлхтөний боломжит хувь заяг мэдэхийн тулд математикчид “энерги-эрчимтэй”, өөрөөр хэлэх юм бол их энерги хэрэглэдэг соёл иргэншлүүдийг-түүний дотор манай дэлхийн соёл иргэншлийг болон гаригуудын хоорондох харилцан нөлөөлөлийг дууриан гүйцэтгэдэг (simulation) компьютерийн сүүлийн үеийн загваруудыг бүтээжээ.

Судлаачид цаг уурын өөрчлөлтийн нөлөөг ажиглахын тулд компьютерийн загварчлалын олон туршилтыг хийжээ. Харамсалтай нь үр дүн болж гарч ирсэн гурван төгсгөл гурвуулаа нааштай үр дүнг харуулсангүй.

Зургийн тайлбар: Дэлхийн хүн амын тооны хэт өсөлт нь ойрын ирээдүйн хамгийн ноцтой тулгамдсан асуудал болоод байна.

Олон туршилтуудын хамгийн олон удаа давтагдаж гарч ирсэн үр дүн нь мөхөл байсан. Дэлхийн хүн амын тоо өсөөд л байдаг, энергийн нөөцөө хэрэглээд аажмаар шавхаж дууссаар байна. Ингэж хүн төрөлхтөн зогсоож үл болох мушгирсан эргүүлэгт (spiral) орчихоод байна.

Зургийн тайлбар: Оршин суугчдын  өсөлтийг харуулж байна.

Хоёр дахь хамгийн олон удаа загварчилсан эцсийн үр дүн бол “зөөлөн буух хандлага” байсан. Энэ үед соёл иргэншил хэдийгээр өөрт байсан эх үүсвэрүүдийг шавхаж хэрэглэсэн боловч саад тотгоргүй шилжилтийг хийж, тэнцвэрийг хадгалж чаджээ.

Зургийн тайлбар: Соёл иргэншлийн хямралаас болоод “бүрмөсөн сүйрэх” явдал бодит хувилбар болж болох юм.

Хүрч болох гурав дахь боломжит чиг бол бүрмөсөн сүйрэх явдал юм. Энэ үед хүмүүсийн хүрээлэн буй орчинд өгч буй нөлөөлөл туйлдаа хүрснээр байгаль дэлхий хэт мэдрэмтгий байдлаар хариу үзүүлж, соёл иргэншлийг мөхөөх юм. Дэлхийн нөхцөл байдал, цаг агаар, байгаль орчин муудаад л байвал хүн төрөлхтөн тэр чинээгээрээ мөхөл рүүгээ хурдална гэсэн үг.

 
Хүрээлэн буй орчинд нийцсэн шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж байх хэрэгтэй

 

Хамгийн тохиромжтой үр дүн бол “зөөлөн буух хандлага” юм. Өөрчлөгдөж буй гаригт соёл иргэншил үй олноороо үхэж үрэгдэлгүйгүйгээр зохицож чадаж байгаа загварчлалын үед энэ хувилбар хэрэгжиж байсан.

Зургийн тайлбар: “Аажмаар мөхөх” үед хүн төрөлхтөний учруулсан хор хохиролуудад, гариг хэт мэдрэмтгий байдлаар хариу үзүүлж байжээ.

Зургийн тайлбар: Загварын тооцооллын гурав дахь хувилбар нбидний ирээдүйн хамгийн муу хувилбар

Загварын тооцооллын гурав дахь хувилбар нь дэлхийн болон хүний соёл иргэншлийн ирээдүйн хувьд хамгийн муу нь юм. Загваруудын дагуу бол бүрэн сүйрлийн явцад дэлхийн хүн ам сэргээгдэх эрчим хүчинд шилжиж, хүрээлэн буй орчинд нийцсэн шийдвэрүүдийг гаргаж байсан боловч энэ нь дэлхийн хүн амыг нийтээр нь арчиж хаяхад хангалттай хамгаалалт болж чадаагүй байна.

 
Бид хувь заяагаа өөрчилж болох уу?

 

Судлаачид ийнхүү дэлхийн ирээдүйг мэдэхийг хүссэн туршилтууд хийхдээ нэгэн сонирхолтой туршилтыг давхар явуулжээ. Бидний соёл иргэншил мөхөж алга болохын эсрэг, ямар нэг нааштай арга зам байна уу гэдгийг...?

Хариултыг нь олохын үүднээс нааштай нөлөөтэй энергийн эх үүсвэрүүдэд шилжих програмуудыг математик загварчлалд суулгаж өгчээ. Үүгээр хамгийн муу хувь заяагаа бид өөрчилж чадах нь уу гэдгийг сорьж үзсэн байна.

Зургийн тайлбар: Загварын тооцооллын хамгийн ер бусын үр дүн нь сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ ч гэсэн заналхийлж байгаа дээр дурдсан төгсгөлийг зайлуулж чадахгүй юм байна гэж гарсан явдал юм.

Үр дүн нь аюумшигтай!!!, шинэ хувилбаруудыг сонгож авсан соёл иргэншлүүд удалгүй, түр зуур тогтворжиж байсан. Гэвч харамсалтай нь зайлж боломгүй үйл явдлыг хойшлуулахад энэ нь хамгийн цөөхөн удаа хангалттай гэж гарч байсан ба  (simulation) соёл иргэншил эцэст нь үргэлж мөхөж байсан. Нэг ёсондоо хүн төрөлхтөн мөхлийнхөө эсрэг ямар нэг арга хэмжээ, тухайлбал сэргээгдэх эрчим хүч, хүний оюун ухаанаар бүтээгдсэн технологийн хөгжил дэвшлийн ачаар байгалийн нөлөөллийн эсрэг тэмцэж болох боловч энэ нь түр зуурын тайвшралыг л өгөх ажээ. Эцэст нь ямар ч арга хэрэглээд нэмэргүй болсон гэдгийг хүн төрөлхтөн ойлгох юм гэнэ.

Зургийн тайлбар: Дэлхийг эзэгнэж байсан амьтны аймгуудыг мөхөөж байсан гамшгуудаас ч хүний төрөл зүйл яаж ч өндөр хөгжсөн байлаа зайлж чадахгүй гэнэ.

Зургийн тайлбар: Мөхсөн үлэг гүрвэл

Энд бас нэг зүйлийг дурдахад судалгааны баг гаргаж авсан тооцооны үр дүнгүүдийг нэгтгэж, дараа нь дэлхийн ан амьтны төрөл зүйлүүдийн статистиктай болон манай нарны аймгаас гадуурхи гаригуудын цаг уурыг бүрдүүлж байдаг физик, химийн ерөнхий үзүүлэлтүүдтэй харьцуулж үзжээ. Цаг уурын зүй тогтлуудаар зохиолын үзэгдлүүдийг (scenario) бичиж загварчилжээ. Ийм үзэгдэлд нэг соёл иргэншил өгөгдсөн өөр нэг гариг дээр ирж тэр гаригийн эх үүсвэрүүдийг ухаж ашиглаж эхэлж байгаагаар гардаг ажээ. Энергийн эх үүсвэрүүдийн хэрэглээ нь эхэндээ соёл иргэншилд үнэлж барамгүй ашиг тус өгч байсан ч  эцэст нь энэ үйл явц тэр гаригт цохилт болж амьдрах аргагүй болж эхэлжээ.

“Үйлдвэрлэлийн хувьсгалын (industrial revolution) дараах үе шатанд хүн төрөлхтөн газар дор байгаа энергийн эх үүсвэрүүдийг (fossils) шатааж эхэлсэн” гэж Франк профессор хэлэв.

Зургийн тайлбар: “Үйлдвэрлэлийн хувьсгалын (industrial revolution) дараа газар дор байгаа энергийн эх үүсвэрүүдийг (fossils) бөөнөөр нь шатааж эхэлсэн нь байдлыг эрс өөрчилжээ.

“Ийм учраас бид компьютерийн загварууддаа бидэнд байсан хоёр төрлийн энергийн эх үүсвэрүүдийг оруулсан. Газар доорхи шатаах материалууд (fossils) дэлхийд эргэж буцахааргүй хортой нөлөө үзүүлж байсан бол ногоон шийдлүүд тухайлбал нарны энерги нилээд бага хохирол учруулж байжээ”.

Зургийн тайлбар: Салхины эрчим хүчийг ашиглаж байгаа нь.

Компьютерийн загварчлалын явцад зарим загваруудад гаригийн “эрүүл мэнд” муудаж эхлэх үед бага нөлөөтэй энергийн эх үүсвэрт шилжих боломжийг олгосон. Үүний үр дүнд эдгээр загварууд нилээд нааштай эцсийн үр дүнгүүдийг гаргаж ирж байсан.

Зургийн тайлбар: Дэлхий нийтийг хамарсан дулаарал нь хүн амын тооны хэт өсөлттэй хамт, соёл иргэншлийн ирээдүйд маш том эрсдэлийн хүчин зүйл (risk factor) болж байдаг.

Загварчилж үзэхэд хүн амын тоо хэт өсөх үед дэлхий аажмаар амьдрах аргагүй болсон. Энэ нь тэгээд хүн амын тоог эрс багасахад хүргэсэн.

Зургийн тайлбар: Хүн амын тоо хэт өссөн байна.

Математикчид олон загварт уг гариг газрын хэвлий доорхи баялгуудаа мөлжүүлснийхээ дараа тэнцвэрээ дахин олж авах хүртлээ оршин суугчдынхаа 70 хувийг алдаж байгааг ажиглажээ.

“Дэлхий, нэг эх үүсвэрээр өлссөн, ямагт тэлж байдаг соёл иргэншилд мэдрэмтгий болсон байдаг. Бидний компьютерийн загварууд хэрэв хүн төрөлхтөн нэг гаригийг ухаж цөлмөн эргэж сэргэхгүйгээр хорловол эрчим хүчний ногоон эх үүсвэрүүдэд шилжлээ ч гэсэн тэр нь бидэнд тус болохгүй” хэмээн үр дүнгүүдийг Адам Франк нэгтгэв. Бодоод үз дээ, бид хүн амьдрахад маш тохиромжтой нэг гаригийг нээж оллоо гэж бодоё, гэвч тэр гаригийг юу ч үгүй ухаж төнхөж орхивол эцэст нь хатаж хорчийсон ургамал мэт болж хүн амьдрах боломжгүй гариг болон хувирах нь зайлшгүй.

Зургийн тайлбар: Дэлхий нийтийг хамарсан цаг уурын өөрчлөлт нь бидний сүйрлийн цорын ганц гол шалтгаан байх нь нотлогдсон баримт юм.

Компьютерийн загварчлалын явцад хэрэв загварчилсан соёл иргэншил зарим чиглэлүүдэд нилээд хэмжээний хөгжилд хүрч чадвал бүрэн сүйрлийг зөвхөн бага хэмжээгээр хойшлуулж чадах юм гэж Адам Франк нэмж хэлжээ.

Зургийн тайлбар: Хүний төрөл зүйлийн түүхийн явцад одоо л хамгийн том тулгамдсан асуудалтай тулгараад байна.

“Тэгшитгэлүүд жинхэнэ дэлхийн нарийн түвэгтэй байдлыг илэрхийлж чадах учраас гэнэтийн үр дүнгүүдийг харуулж байж болох юм. Хүн төрөлхтөн том асуудлын өмнө зогсож байна” гэж Адам Франк мөн ярьжээ.

 
Стивен Хокинг: Хүн төрөлхтөнд 100 жил л үлдсэн

 

Хүний төрөл зүйл мөхөөсэй гэж хүсэхгүй л байгаа бол өөр гаригууд дээр нүүж очиж суурьшихад чиглэгдсэн, сансар судлалын үйл ажиллагаа хурдавчлах хэрэгтэй байна гэж дэлхийн хамгийн ухаантай хүний нэг хэмээгддэг Стивен Хокинг амьд сэрүүндээ хэлжээ. Дэлхий дээрх амьдрал богино хугацаатай, найдваргүй гэдэг нь BBCг-ийн цацсан шинэ баримтат киноны хэлэх гэсэн гол санаа юм. Expedition New Earth-Шинэ дэлхийн аялал гэдэг хөтөлбөрт Стивен Хокинг оролцоод цаг уурын өөрчлөлт нь илүү тод хэлбэрээр ажиглагдах боллоо, халдварт өвчнүүд, дэлхийн хүн амын тооны өсөлт, дэлхий дээр ойртон ирдэг солируудаас болж өөр гариг дээр суурьших цаг нь болоод байна гэж ярьжээ. Энэ эрдэмтэн хиймэл оюун ухаан хурдан хөгжиж байгаатай холбоотойгоор мөн дээрхтэй төстэй аюул байгаа тухай “хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтөний төгсгөл гэсэн үг” гэсэн санааг бас илэрхийлсэн билээ.

Зургийн тайлбар: Хүмүүс өөр гаригт суурьшиж байгаа байдал. Эх сурвалж: © NASA Ames Research Center

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]