Сангаагийн Гомбосүрэнгийн өгүүллийг хүргэж байна.
Бөртэ үжин Хонгирад аймгийн Дэй сэцний охин, 1161 онд төрсөн, насаар Тэмүүжингээс нэг эгч. 1170 онд Есүхэй баатар хүүдээ гэргий болгохоор сүй тавьсан, 1178 онд Чингис хаан хатнаа болгон, хуримласан түүхтэй.
Бөртэ үжин нь Чингис хааны төрийн их хатан, үнэнч хань, үр хүүхдийн нь энэрэлт ээж, хаан төрийн үйл хэрэгт хамтран зүтгэгч, төрийн дархан түшээ, дотны зөвлөгч, гэгээн мэргэн ухаантан байсан бөлгөө. Тэрээр Чингисийн Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй 4 хүү, Хожинбэхи, Цэцэйгэн, Алагбэхи, Түмэлин, Алтулухан 5 охиныг төрүүлжээ
Чингис хаан төрийн 4 том ордонтой байсан, нэгдэхийг нь Бөртэ үжин хатан захирч байсан бөгөөд Хэрлэний хөдөө аралд байрлаж байв.
Бөртэ үжин хаана төрсөн, хэдэн онд насан эцэс болсон нь түүхэнд тодорхой тэмдэглэгдээгүй байдаг. Хожим 1265 онд Хувилай сэцэнхаан Бөртэ үжинд “Богдын түшээ, гэгээн ивээлт хатан” цолыг нэхэн өргөмжилсөн байна. Бөртэ үжиний төрсөн газрын тухай таамаглал ард түмний дунд үе дамжин уламжлагдаж ирсэн ба Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, доктор, сэтгүүлч, Б. Палам бичихдээ “Дорнод монголын тал газрын нэгээхэн хэсэг, эргэн тойрон урсгал усаар хашигдсан, ус ургамал тэгширсэн, байгалийн түмэн үзэсгэлэн бүрдсэн саруул сайхан энэ газар Хонгирадын Дэй сэцний уугуул нутаг ажээ. Миний бие олон хүний яриа сонсож, олон ном зохиол уншиж, нутгийнхаа олон газраар явахдаа Данжаалан арлын Шанааны цагаан овоонд Чингис хааны төрийн их хатан Бөртэ үжинг 1161 онд Цотон ээхийн хэвлийгээс мэндэлсэн гэж,үздэг. Хожим нь Чингис хааны хатан болсны дараа хүй дарсан цагаан чулууг нь Шанааны цагаан овоо хэмээн нэрлэн, тахих болсон байх…” гэжээ [1]. Үнэхээр нутгийнхан Шанааны цагаан овоог эрт дээр үеэс тахиж, шүтэж иржээ. Б. Паламын бичсэн энэ газар бол Буйр нуураас Оршуун гол эх авч урсах, Халхын гол Буйр нуурт цутгах уулзвар газар юм. Тэр үед Хонгирад аймаг Оршуун гол, Буйр нуурын зүүн ба зүүн хойт биеэр Халхын голын дагуу нутаглаж байсан бөгөөд харин татаар аймгийнхан Буйр нуурын баруун, баруун хойт тал, Хэрлэн мөрний адгаар нутаглаж байсан айна. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд бичсэн байгаа[2].
Үүнээс үзвэл, доктор Б. Паламын таамаглалыг зөв гэж батлан хэлж чадахгүй ч худлаа гэж няцаах үндэслэлийг олж чадахгүй. Ямар ч байсан Бөртэ үжин хатан Халхын голын адгаар буюу Буйр нуурын ойролцоо төрсөн нь гарцаагүй гэж үзэж байна. Эдүгээ Бөртэ үжин хатны хөшөө Дорнод аймгийн төвд сүндэрлэж байна.
Хулан хатан Хулан хатан бол Увас мэргэдийн Дойр Үсүний охин, Чингис хаан 1204 онд Мэргидийн үлдэгдэлтэй байлдахад тэдний өөр нэг салбар-Увас мэргидийн тэргүүлэгч Дайр Үсүн байлдалгүйгээр дагаар орж, охиноо Чингис хаанд өгчээ. Хулан үнэхээрийн гоо үзэсгэлэн төгөлдөр байсан тул Чингис хаан таалж, хатнаа болгон авчээ.
Хулан хатан Хүлгэн гэдэг ганц хүүг төрүүлсэн бөгөөд тэрээр Батын удирдлагаар баруун замын байлдаанд оролцож, яваад Ока голын ойролцоо хүндээр шархдаж нас барсан гэдэг. Чингис хаан 1219 онд Дундад азийн Хорезм улсыг дайлаар явахдаа Хулан хатнаа авч явжээ. Чингис хааны 2 дахь ордон Сайрхээрийн Харилт гэдэг газарт байсан бөгөөд Хулан хатан захирч байжээ. Сайрхээрийн Харилт гэдэг газрын талаар эрдэмтэд янз бүрээр тэмдэглэн үлдээжээ. Чингис хааны шарилыг анх авчирсан ордон байсан газар тул Онон, Хэрлэний эх хавьд байсан бололтой гэж БНХАУ-ын ӨМӨЗОрны эрдэмтэн Сайшаал тэмдэглэжээ. Энэ нь үнэнд нэлээл дөт юм. Энд тэмдэглэхэд, Чингис хаан Хулан хатан гэдэг солонгос хатантай байсан гэдэг домог яриа байдаг. Энэ тухай академич Ц6 Дамдинсүрэн гуай “Мэргид бол Солон баргатай ураг төрлийн холбоотой аймаг байсан. Тэгэхээр Хулан хатны нутаг одоогийн Солонгос улс биш, харин солон баргын солонгос мөн” гэж бичсэн байна [3].
Есүй хатан Есүй бол Татаар аймгийн Их-Чэрэнгийн охин агаад Есүгэн хатны төрсөн эгч. 1202 онд Чингис хаан Татаар аймагтай байлдаж, ялаад, эхлээд Есүгэнийг өөрийн хатан болгоход, Есүгэн, -эгч Есүй надаас илүү ухаантай, хаан танд зохино. Саяны самуун будлианы үеэр хашаа явсныг мэдэхгүй байна,- хэмээн хаанд айлтгажээ. Чингис хаан хүмүүс илгээн Есүйн олж ирэхэд Есүгэн эгчдээ суудлаа өгч, өөрөө доод талд нь суусан гэдэг. Ингээд эгч дүү хоёул Чингис хааны хатан болсон түүхтэй. Есүй хатан ухаалаг, сэцэн шудрага, холч бодлоготон байсан болохоор Чингис хааны төрийн хэрэгт оролцон зөвлөдөг байжээ.
Тэрбээр Чингис хаан дундад Азийн том гүрэн Хорезмыг дайлаар мордохын өмнө төрийн их хурилдай дээр Монгол улсын хаан суурийг залгамжлах хүнийг Бөртэ үжин хатны 4 хүүгийн дотроос торуулан тогтоох нь зөв хэмээн холч мэргэн санал гаргахад Чингис хаан зөвшөөрч, өөрийн ор суурийг Өгөдэйгээр залгамжлуулахаар тогтсон байдаг.
Есүй хатнаас нэг хүү төрсөн боловч бага насандаа энджээ. Чингис хааны гуравдахь ордонн нь Туулын голын Хар түндэх, ван хааны ордон бөгөөд Есүй хатан захирч байлаа. Үүний туурь Улаанбаатарын ойролцоо байгаа ажээ. 1225 онд Чингис хаан Тангууд орныг дайлаар явахдаа Есүй хатнаа авч явсан. Хааныг мориноос унаж гэмтэх, улмаар өвчин нь даамжирч хэвтэхэд асарч сувилж, бурхан болоход толгойг нь түшиж, үлдсэн ачтай буянтай хүн нь Есүй байсан ба тэрбээр их хурилдайг даргалан хуралдуулж байжээ.
Есүгэн хатан Чингис хааны хайртай хатны нэг Есүгэн хатны намтрын хэсгийг эгч Есүй хатантай хамт дурьдсан агаад Харачир, Харагту Чагур 3 охин төрүүлжээ. Чингис хааны 4 дэх ордон Монгол алтайн уулсын ар талд байсан Найманы Таян хааны ордон бололтой юм. Энэ ордонг Есүгэн хатан захирч байжээ.
Есүй, Есүгэн хоёр хоёул Дорнод аймгийн Халхгол сумын нутагт төрсөн юм.
Дүгнэлт
1.Чингис хааны төрийн дөрвөн хатантай байв.
2.Төрийн 4 их хатадын 3 нь одоогийн Дорнод аймгийн Халхгол сумын нутагт төржээ.
2.Төрийн их хатад нь Чингис хааны төрийн түшээд байв.
3.Чингис хаан төрийн 4 ордонтой байсан агаад тэдгээрийг их хатад нь захирч байжээ.
Ном зүй
1.Б. Палам. То вангийн төрсөн нутгаар. Улаанбаатар хот.
2.Монголын нууц товчоо. Сонгомол эх. Болор судар хэвлэл. Улаанбаатар хот. 2005 он.
3.Монголын уран зохиолын түүх. Улаанбаатар хот. 147-149-р тал.
4.Сайшаал. Чигис хааны товчоон.
5.Б. Гаваа. Илдэн вангийн хошуу. Чойбалсан хот. 1997 он.
tuuh goy ymaa?
Энэ мэдээлэл таалагдлаа
Хачин балай сэтгэгдэл бичиж монголоо дорд үзээд. Монгол бол монгол хятад бол хятад
tiim shuuu
Тиим шүү ер нь Монгол орноо хайрлаж явахын оронд харь улсад зарж эмэх замбраагүй байлгах нь одоо юу гэсэн үг вээ
Chingis khaanii negtgesen aimguud boloh khereid, jalair, khongirat, naiman, mergid, ongud, ikh khaanii uuriinh ni ovog boloh khiat hvrtel odoogiin kazakhstand yag ter nereeree ulamjlagdaad irchihsen baij bga. Hyatad manjtai holildoogvi ulamjlal soyoloo cevereer ni hadgalsan Mongolchuud bol Kazakh geed bga (1465 onoos) Altan ordiin Mongolchuud shv.
nuudelchin humuus shuu dee .suurin balgad bhgui ni argagui shuu dee.odoo hurtel uvuljuu gants suurin bariaad malaa dulaan bailgaj chadahgui bga manai gehuu tanai Mongolchuud gehu.200 jil manjid darluulj 600 myngan hun amtai bolson uls.manjuud haachsiin be tegeed.
gggg
Ter hasag gd bga chin ter veiin naiman hereid mergedvvd shvv dee yum medehgvi bj hasag ntreer n duudaj gene
mash saihan uguulleg boljee.ih olon zuiliig unshin tungaaj bichsen argagui l ardiin mergen uhaantai hun bna.bayarlalaa.iim shine medeelel oruulsand