Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүнийг үхсэний дараа эх орноос нь өөр юм юу ч үлдсэнгүйУншсан130,178

Улс орноо гадны санхүүгийн байгууллагаас хараат бус байлгаж, өөрөө өөрийгөө авч явах гэж оролдсон улс орны удирдагч хүмүүс нэг иймэрхүү л замаар дуусдаг бололтой юм шиг. Үгүй л байлтай.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Буркино-Фасо улс. Томас Санкара.

Африкийн улсуудад хэсэг байж байгаад л нэгэн хөөрхөн хар толгойтой цэргийн толгойд гэв гэнэт улс орноо хөгжүүлэх гялалзсан санаа орж ирэн төрийн эргэлт хийж засгийн эрх авдаг тухай манай нэгэн нийтлэлч бичсэн байдаг санагдана. Томас Санкара бас ч иймэрхүү хөөрхөн толгойтой эр байсан бөгөөд Африкийн заншил ёсоор цэргийн эргэлт хийж байж засгийн эрхэнд гарсан байна (1983 он). Тухайн үед улс орон нь нийтийн ядуурал, гуйланчлал, эмнэлгийн үйлчилгээ бараг байхгүйгээс болж асар их хэмжээний өвчин зовлон, үхэл, бичиг үсэг үл мэдэх явдал нийтийг хамарсан, ер нь л дампуурсан гэхэд ч багадмаар улс байв. Хамгийн гол нь хээл хахууль газар авч нийгмийн бүх л харилцаанд гүн гүнзгий нэвтэрч орсон учир дээрх хүнд асуудлуудыг шийдэх ямар ч боломжгүй мэт. Улс орны хүн амын дундаж наслалт дөнгөж 40, нэг их эмчид ногдох хүний тоо 50 000 давсан, эмнэлэг зэрэг нийгмийн хамгаалалтын аливаа дэд бүтэц байхгүй, бараг л боолын нийгмийн үеийн улс орон гэж хэлж болохоор байлаа.

Санкара Ерөнхийлөгч болонгуутаа хамгийн шийдмэг үйл ажиллагаа эхлүүлсэн нь төрийн бүх л албан хаагчдын орлогыг ил болгох хууль баталжээ. Хуулиар бүх л төрийн албан хаагчийн нууц орлого, авлигыг илчлэх боломжтой байдлаар хийсэн (бүх л зүйл хоёр талтай. Энэ хуулийн гайгаар олон хүн нэг нэгнээсээ өшөө авах, энэ хуулиар айлган янз бүрийн эрх мэдэл ашиг олох явдал бас их гарч байж) бөгөөд үнэтэй, том Mercedes унадаг даварсан түшмэдийг хамгийн хямд Пежо машин унадаг болгох зэрэг популист гэж нэрлэмээр олон ажил хийж эхэлсэн байна. Өөрийн 2000 орчим долларын цалингаа бүгдийг нь хүүхэд асрах төв байгуулан түүндээ шилжүүлж байсан бөгөөд өөрөө ахмадын цалин болох 450 доллараар амьдарч байж. Гадаад бодлогодоо ч ихээхэн өөрчлөлт оруулж Олон улсын Валютын сангаас холдож, том улс эвслийн янз бүрийн хяналт нөлөөнд орохгүй байхыг эрхэмлэж байсан бөгөөд энэ улс өөрийнхөө нөөц бололцоог шавхан улс шиг улс болох боломжтой гэж тооцоолж байсан юм. Боолын хөдөлмөрийг халж эмэгтэйчүүдийг тэгш эрхтэй болгон, хүчээр хүүхэн богтлох зэрэг хуучирсан заншлыг хориглох мэтээр нийгмийн ихээхэн хүнд хэцүү, асар их эсэргүүцэлтэй тулгарах асуудлуудыг шийдэж эхэллээ. Янз бүрийн вакцинжуулалтыг бараг хүчээр, хэдхэн долоо хоногийн дотор хийснээр нас баралт эрс багассан гэдэг. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийг хөдөө хотгүй байгуулж эмч багш нарыг эрчимтэй бэлтгэж эхэлснээс гадна 10 сая мод тарих ажил зохион байгуулж, цөлжих явдлын эсрэг тэмцэл эхлүүлсэн байна.

Том газартай газрын эздийн газрыг хурааж ядуу тариачдад хуваан өгсөн бөгөөд төрийн албан хаагчдын цалинг огцом хасч, түшмэдийн бизнес класс суудлаар нисэх, тусгай жолоочтой байх гэх мэт утгагүй тансаглалыг нь болиуллаа. Гадаадын үнэтэй костюм өмсөж гангардаг явдлыг нь хүртэл болихыг шаардаж байсан бөгөөд улс орны төлөө ажиллах сэтгэлгүй гэж үзсэн төрийн түшмэдийг бөөнөөр нь огцруулах, огцорсон нөхдийг хөдөө ферм дээр ажиллаж улс орондоо бага ч гэсэн нэмэр бол хэмээн цөлөх явдал ч гарч байв.Төмөр болон авто зам ихээр тавьж орчин үеийн дэлгүүр, супермаркетыг ч байгуулж эхэлсэн байна. (энэ бүхнийг гадаадаас зээл авалгүйгээр хийсэн гэдгийг заавал хэлэх хэрэгтэй байх)

Энэ асар их ажлын үр дүн маш хурдан гарч эхэлсэн бөгөөд эдийн засаг эрчтэй өсч, жилийн өсөлтийн хурдац нь 60 хувьд хүрч байв. Гадаад том байгууллагаас тусдаа байх гэдэг "тэнэг, зөрүүд" бодолтой Санкарад тийм ч таатай бус хандах НҮБ хүртэл эдийн засгийн энэ гайхамшгийг нь хүлээн зөвшөөрч байлаа. Саяхан өслгөлөн гуйланчлалд нэрвэгдэж байсан улс одоо өөрсдийгөө бүрэн хангаад зогсохгүй гадагшаа хүнс экспортлох болж.

Санкарагийн төр барьсан 4 жилд бичиг үсэг мэдэх хүний хувь 13 байгаад 76 хувь болсон нь түүний хамгийн том амжилтын нэг болов уу. Энэ мэт олон амжилтын үр дүнд улс орны сан хөмрөг ихээхэн нэмэгдэж нийгмийн асуудлыг шийдэх хөрөнгө ч эрс өслөө.

Иймэрхүү хурдацтай хөгжиж байгаа улсын Ерөнхийлөгч ямаршуухан амьдарч байв?

Ерөнхийлөгч маань хуучирч муудсан Пежо машинтай, түүнийг унахаасаа илүү явган, эсвэл дугуйгаар ажилдаа явах  ба бие хамгаалагч гэсэн орон тоог ч гэсэн хамгийн бага байхаар шийдэж. Ажлын байрандаа сэрүүцүүлэх төхөөрөмж тавихыг эсэргүүцсэн (Африкт ийм юмгүй байна гэж төсөөлөөд үз дээ) бөгөөд ард түмэн ийм юмгүй болоод л байна гэсэн утгатай тайлбар тавина.

Нэр нөлөө нь ард түмний дунд мандан бадарч бараг л бурхны дайтай юм болж эхлэхэд өөрийгөө тахин шүтэх явдлыг хориглосон төдийгүй өөрийнхөө зургийг улсын байгууллагын хананд өлгөхийг эсэргүүцэж зогсоосон байна.

Ингэж цоорч ялгарсан нөхөрт дайсан мундахгүй нь ойлгомжтой. 1987 онд тус улсад Африк "заншлаар" төрийн эргэлт хийж Санкараг буудан алсан бөгөөд энэ ажлыг түүний хамгийн ойрын найз зохион байгуулсан гэдэг. Тэрхүү найз нь төрийн эрхэнд гарангуутаа Санкарагийн бараг бүх л хууль дүрэм шийдвэрийг хүчингүй болгосон ба хамгийн түрүүнд өөртөө 2 сая доллараар хувийн онгоц авч (Санкарагийн хүүхдийн нийгмийн асуудал шийдэх төсөлд зориулж цуглуулж байсан мөнгөөр) , төрийн албан хаагч нарын цалинг нэмэн гадаадын том байгууллага, улсуудтай  дор нь тохирч олон зуун сая долларын зээл авахаар болсон байна.

Дөрөвхөн жилийн дотор улс орныг хөл дээр нь босгож ирсэн хөөрхий талийгаач Санкарагаас үлдсэн юм нь 4 ширхэг хуучин унадаг дугуй, хөлдөөгч хэсэг нь ажиллахгүй болсон нэг хөргөгч, хуучирч муудсан нэг Пежо, хэдэн гитар л байсан юм гэдэг.

P.S

Улс орноо гадны санхүүгийн байгууллагаас  хараат бус байлгаж, өөрөө өөрийгөө авч явах гэж оролдсон улс орны удирдагч хүмүүс нэг иймэрхүү л замаар дуусдаг бололтой юм шиг. Үгүй л байлтай. Чаушеску, Кадаффи, Санкара...?

Сэтгэгдэл 32ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 6 сар 21. 19:51
Зочин

Дэлүү гэмээр агуа хүн байж

2021, 10 сар 12. 17:42
Зочин

suuld garch irsen ni Tugjil Hurelsuh l bn.uls ornoo dampuuruuldag ni

2021, 3 сар 13. 11:36
Зочин

Ийм хүн гарч ирнээ заавал БИ

2021, 10 сар 9. 15:10
Зочин

Ийм хүн Монголд гарч ирвэл ардчилагч гэгч сүйрүүлэгч нар хорлоод 2,3 жилээс хэтрэхгүй алуулна.

2020, 10 сар 8. 15:42
Арга билэг

Мундаг хүн байжээ. Даан ч эхийг нь эцээлгүй тугалыг нь тураалгүй байх. Юм эмх цэгцэндээ ороод эхлэх үест алтан дунджийг баримтлах. Хамгийн гол нь цаг үеэ мэдэрч дүгнэлт хийх зөв хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй байж дээ.

2020, 12 сар 29. 19:39
Зочин

түүнийг АНУ-н тусгай болон бусад том банк санхүүгийн корпорацийн хөлсний этгээдүүд зориуд устгасан гэдэг.

2020, 7 сар 27. 4:16
Зочин буриад

Даанч энэ дэлхийг захирдаг хүмүүс аль ч улс оронд ийм хүмүүс төрийн тэргүүнд гаргахыг хүсдэггүйд учир байна. Ардчилсан улс гэдэг нь гоёчилсон Америк нэршил. Зэрлэг капитализм дэлхийг бүрхсэн байгаа нь харамсалтай.

2020, 3 сар 12. 13:53
Зочин

Ийм хүн Монгол тун удахгүй гарч ирэх байхаа

2020, 4 сар 15. 22:57
Зочин

ийм хүн бий болхын тулд ийм нөхцөлд хүн болох хэрэгтэй байх. зовлон үзээгүй хүн бусдын зовлонг ойлгохгүй, бусдын хүсэл мөрөөдлийн хүндлэхгүй мэдрэхгүй. манай зарим нэг хэнхэгүүд насаараа нам дагаж хулгай хийсэн нөхрийг гэнэтхэн ухаан ороод л аугаа амьтан болцон аятай эргүүтэх юм.

2020, 7 сар 20. 9:48
Зочин

Та тун зөв бичиж ээ, баатрууд нухлагдсан амьдрал дотроос л тодрон гардаг. Өөр дээрээ мэдэрсэн зовлон хүний сэтгэлийг тултал ширээдэг юм.

2019, 12 сар 28. 10:02
өб

жинхэнэ улс төрч.

2019, 8 сар 20. 18:11
Зочин

Iim l eh ornoo ard tumnee bodson hun Mongold heregtei baina

2019, 8 сар 18. 11:06
зочин

монголд ийм хүн гараад ирэх вий гэж ардчилсан хужаанууд үхэх гэж байна гарж ирэх болно та нарт хамаагүй монголд минь хэрэгтэй

2021, 10 сар 10. 20:42
Зочин

монголыг маань ман нам сүитгэж бн чи сохор уу дүлии юмуу бичиг үсэг таилагдсан уу

2019, 12 сар 30. 18:34
Зочин

гарч ирэх л болно

2020, 3 сар 12. 2:12
Зочин бадка

Яаг л ардчилсан намын нөхдүүд зоригыг АЛААД нэгэндээ баатар өгсөн шиг юм болсон бна

2020, 12 сар 27. 12:22
Зочин

Teneg nam yrihaa bolih heregtei ungursun 30 jiliin 22-t dangaaraa uldsen 8-g ni AN-tai hamtarch tur barisan namyh umuuruud baih yum yu ch baihgui shuu. (AN dangaaraa tur barij bsan uy barag 96-2000 yum bolov uu). Er ni bol ulsturch huuhdiin jivh 2-g yah adilhan shaltgaanaar oirhon solij baih heregtei gedeg

2020, 7 сар 21. 12:10
Sodkony

Zopig gshsh. Vxsen xoino n ingej ypix ym. Zopigiig amid bxd xvn bolgon apxicin pzda zailaapai gdg bsn. Gegeen tsagaan odop topiin opdnii tsonxoop sogtuu sheegd zogsoj bsn gex zepeg zvgp l zopig l zailwalbvx ym bolox met bsn xvmvvs odoo amniixa zopgoop xutsxiina pzduu

2019, 12 сар 30. 6:14
хаха

хэхэ битгий мөөрөөд бай

2019, 8 сар 16. 21:22
Зочин

Uugeer yug ilerhiileh gd bn? Mnai heden populist nuhduudiig turiin ergelt hiih heregtei geh gd bnu? Parlament.n zasaglaliig halaad hatuu gartai erunhiilugchiin zasaglal(BNHAU, OHU).g demjih gd bnu? Unuudur bid buhnii ingej olon yum hutsaj bichij bga chni ardchilaln ach buyn gdgiig oilgoh heregtei.

2019, 8 сар 21. 6:27
Зочин

Балай паранойд хүүр ээ, дуугай л уншаад өнгөрөөч.

2019, 12 сар 29. 13:08
Зочин

естой

2019, 8 сар 16. 1:21
Зочин

heniig surduuleh geed iim yum niitleed bdgiin

2020, 7 сар 21. 12:11
Mr. Zocin

Oo muu epgvv xap lalap we ci cin

2019, 8 сар 15. 20:13
Зочин

Uneheer gaihaltai

2019, 8 сар 18. 11:00
зочин

зарим нь уншаад л өмдөндөө бааж байх шив

2019, 8 сар 16. 13:39
Зочин

Harin tiin Heniig ailgaad bga yum

2020, 7 сар 21. 12:11
Mr. Zocin

Cmg shees min

2019, 8 сар 15. 21:57
Зочин

Харьцуулах баатараа мөн оловоо, Чаушеску ч юу билээ дээ. Шаабарууд *аахаа болио.

2020, 10 сар 8. 20:00
Зочин

Иогоор хичээллэдэг, хаин 2 эхнэртэй байсан гэдэг. Ийм залуу хүн тэрбумд нэг байх болохоор залуу найз нар нь алсан юм. Залуус улс төрд огт хэрэггүйг батлаад л байна даа

2020, 12 сар 29. 19:42
Зочин

түүнийг АНУ-н тусгай алба болон том банк санхүүгийн корпорацийн зохион байгуулсан хорлон сүйтгэх ажиллагааны дүнд устгасан гэдэг.

2019, 8 сар 15. 23:03
Зочин

Чи өөрөө

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]