Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Манжийн үеийн Монгол орны ховор гэрэл зургуудУншсан64,910

Хэтэрхий бага хөлсөөр цаг наргүй ажиллуулдаг, мөн оросууд үргэлж зодож дээрэлхдэгээс болоод монголчууд ажил хаяж байв.

Оросын ноос угаах газарт зөвхөн ядарсан амьдрах аргагүй болсон монголчууд өглөө наран ургахаас үдшийн бүрий болтол ажиллана. Маш хүнд нөхцөлд ажилладаг монголчуудын дунд ажил хаях явдал ХХ зууны эхнээс үзэгдэж эхэлжээ. Хэтэрхий бага хөлсөөр цаг наргүй ажиллуулдаг, мөн оросууд үргэлж зодож дээрэлхдэгээс болоод монголчууд ажил хаяж байв. Бидэнд мэдэгдэж байгаагаар тэр үед хэд хэдэн газар ажил хаялт болжээ. Ховд, Дайчин вангийн хүрээ, Орхон голын хөндий, Далай гүний хошуу зэрэгт байх оросуудын ноос угаалгын газрын монголчууд ноос угаах цаг нэлээд тулсан үед ажил хаяж худалдаачдыг сандаргадаг болжээ.

Монголчууд Орос, Хятадын пүүсийн тээвэрлэлт, үйлдвэрүүдэд ихээхэн үүрэгтэй ажиллаж байв.

XIX-XX зууны эхэн болоход Монголд үйлдвэрлэл эрхэлж байсан оросуудын үйл ажиллагааны нэг чиглэл нь томоохон гол мөрний хөвөөг бараадан ноос угаах гар үйлдвэрүүдийг байгуулж монголчуудыг ажиллуулж байсан явдал юм. Нийт 20 орчим ийм үйлдвэр байжээ.

Их Хүрээний малын зах дээр худалдаалж буй холбоотой хонь.

Манжийн эрхшээлийн сүүл үед Орос руу малыг хөлөөр нь гаргах явдал нэлээд их байв. Түүнээс гадна малын арьс, шир, цөцгийн тос ба өөхөн тосыг тээвэрлэж байлаа. Орос руу хонь, шар, хааяа үнээ, сарлаг, адууг тууварлан хөлөөр нь оруулна. Алс Дорнод болон Зүүн Сибирийн зах зээл дээр Монгол мал үнэд хүрдэг байлаа.

Маймаачины манж, хятад худалдаачид

 

Хятадууд XVIII зууны эхэн үед анх Монголд нүүдэллэн иржээ. XVIII-XIX зууны зааг гэхэд Монгол дахь Хятад худалдаачид гурван зэрэгт хуваагдаж байв. Үүнд,

Томоохон суурин газар үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө ихтэй том худалдааны компани,

Дунд зэргийн бэлтэй худалдаачид,

Хөрөнгө бэл багатай, жижгэвтэр худалдаачид багтана.

Монголд ирсэн худалдаачдын нэлээд нөлөө ихтэй худалдаачид нь Их Хүрээ, Улиастай, Хиагт зэрэг хотуудын худалдааны дарга нарыг сонгож зөвлөл байгуулжээ.

Хүрээ хот бол худалдаа болоод хятадуудын амьдрал буцалсан далд ертөнц байв. Хятад худалдаачдын зэрэгцээ Их Хүрээнд Орос худалдааны газрууд нэлээд байгуулагджээ.

Их Хүрээний Монгол худалдаачдын зах дээр их төлөв, мал, өвс, мод түлээ зэргийг авчирч зардаг байжээ.

Их Хүрээний Монгол худалдаачид. 1909 оны орчим.

Эх сурвалж: “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” хэмээх энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын хоёрдугаар боть бөгөөд ихэнхи хүмүүсийн нэрлэдгээр Манжийн эрхшээлийн үе буюу Монголын түүхийн 200 гаруй жилийн үйл явдлыг гэрэл зураг, архивын баримт материалаар баяжуулсан ном юм.

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 7 сар 8. 11:57
Зочин

Унаган хотынх гэдэг хүмүүс маш асуудалтай.

2020, 1 сар 30. 19:56
ЛХАГВА

Монголчууд бид манжийн, оросын, мөн өнөө үед ч гэгээрч сэхээрэхгүй яваа нь "өөрсдөө ямарч үйлдвэрлэл эрхэлдэггүйтэй" холбоотой. Монголчууд эрдмийг эрхэмлэн, инноваци технологид тургуурласан үйлдвэрлэгч-экспортлогчид болцгоох юм бол бусдын гар харахгүй биеэ даасан жинхэнэ үндэстэн болно. эс тэгвэл мөхнө.

2022, 1 сар 12. 16:00
Д. Бат

Яг үнэн!

2020, 4 сар 7. 22:54
Зочинl

unen

2019, 7 сар 30. 11:18
Зочин

Энэ хөлөө ачиж сууж байгаа суулт нь Манж, Хятадын суулт ажгуу.

2022, 1 сар 11. 15:57
Зочин

Тэнэг минь монгол, манж, хятадууд сандал ашиглахаасаа өмнө газар олбог дээр эсвэл хөлөө ачих боломжгүй намхан сандал дээр суудаг байсан юм. Барууны соёл нэвтрээд наад хужаанууд чинь өндөр сандал дээр хөлөө ачаад сууж байна.
Одоо аягүй бол хөлөө ачиж суусан хүний манж суултаар суулаа гэж чичлэх нь л дээ энэ мулгуу мал.

2018, 6 сар 27. 1:03
Зочин

manjin erhen hetzuu baij de mongolchuud min

2018, 9 сар 12. 12:38
Зочин

одоогийн Монголийн төр ард иргэдээ яг л Манж маягаар л ард иргэдээ мөлжиж байгааг тэнэг мулгуу иргэд нь итгэсээр л байх юм

2018, 8 сар 18. 10:14
Зочин kkk

terch tiimel baisan l daa bidniig olsoj uzeegui ard tumen gedeg humuus ene nomiig unshih heregtei. getel har aristanguudiin boolchilol erdoo 250 han jil shuu dee bid nar 200 jil darluulsan basal ym ym uzsen ard tumen shuu

2018, 6 сар 26. 13:00
Зочин

Manj hudaldaachid estoi neg zoolson nohoi shig baijee.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]